Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 166 тохиолдол бүртгэгдэв || dnn.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 166 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 111 нь Улаанбаатар хотод,
  • 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм эдийн-засаг

Украинчуудын 90 хувь нь Зеленскийг дэмжиж буйгаа илэрхийлжээ || DNN.mn

Украинчуудын дунд хоёрдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Рейтинг” судалгааны байгууллагаас санал асуулга явуулахад Ерөнхийлөгч Володимир Зеленськийн шийдвэрүүдийг 90 хувь нь дэмжиж байна гэсэн үр дүн гарчээ. 6 хувь нь дэмжихгүй, 3 хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна.

Украины хяналтад байдаггүй бүс нутгуудаас бусад бүх мужуудаас 2000 орчим хүн санал асуулгад оролцсон байна. Оролцогчдын 70 хувь нь довтолгоог сааруулах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа аж.

Судлаачид “Украины аль ч бүс нутагт гутранги үзэл харагдахгүй байна. Зэвсэгт хүчиндээ итгэх итгэл баруун болон төв хэсэгт 75-78 хувьтай өндөр байна. Өмнөд болон зүүн хэсэгт харьцангуй доогуур буюу 64-66 хувьтай байна” гэж хэлжээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна || dnn.mn

Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын

эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас
үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.
ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.
Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа
илэрхийлж байна.
Улаанбаатар хот
2022.02.28

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

З.Сумъяабазар Туркээс хүрэл медаль хүртлээ || DNN.mn

З.Сумъяабазар Туркээс Монголын зургаа дахь медалийг хүртлээ

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод боллоо.

Тэмцээний эхний хоёр өдөр хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан Монголын шигшээ багаас гурав дахь өдөр дөрвөн жинд 9 тамирчин зодоглов.

Үүнээс -57 кг жинд З.Занабазар тавдугаар байр, -65 кг жинд Т.Тулга тавдугаар байр, -74 кг жинд З.Сумъяабазар хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү манай улсаас тус тэмцээнд 15 тамирчин оролцож нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 2 тавдугаар байрын шагналыг хүртлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын сангийн орлого 26.2 хувиар багасчээ

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 161.7 тэрбум төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 57.3 (26.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, нийт зарлага 213.4 их наяд төгрөг болж, 4.2 (2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэгдүгээр сард 89.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 31.4 (54.3 хувь) тэрбум, нийт зарлага 284.6 тэрбум төгрөг болж, 232.3 (5.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 223.8 (5.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг зарлалаа || dnn.mn

Өнөөдөр буюу Даваа гаригт Украины хямралын асуудлаар НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг зарласан нь ховор үзэгдэл боллоо.

Уг хуралдаанаар НҮБ-ын гишүүн 193 улс Украинд өрнөж буй үйл явдлын талаар тус тусын байр суурийг илэрхийлэх юм.

ОХУ-ын төлөөлөгч шуурхай хуралдааны эсрэг санал өгсөн ч НҮБ-ын тогтоолын дагуу зохион байгуулагдахаар болсон байна.

Хэрвээ НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улс (АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц) энх тайван тогтоох асуудал дээр санал нэгдэж чадахгүй бол Ерөнхий Ассамблейн тусгай чуулганыг зарлах дүрэмтэй байдаг.

Өнгөрсөн долоо хоногт аюулгүй байдлын зөвлөл Украинд явуулж буй ОХУ-ын дайны ажиллагааг буруушаах агуулгатай тогтоол гаргах асуудлаар санал хураахад Оросын төлөөлөгч ганцаар эсрэг санал өгснөөр хэрэгжиж чадаагүй юм.

Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван улсаас Хятад улс ганцаараа энэхүү санал хураалтад оролцолгүй түдгэлзэж байв. Байнгын бус гишүүн орнуудаас Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улсууд санал өгөхөөс түдгэлзсэн юм.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ цаг-үе

Турк улс монгол иргэдийг Украинаас гарахад тусална || DNN.mn

Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Украинаас турк иргэдийг гаргах ажиллагаа эхэлснийг мэдэгдлээ. Тэрээр АПА агентлагт өгсөн ярилцлагадаа “Гадаадын долоон улс иргэдээ Украинаас гаргах ажилд туслаач гэж хүссэн. Эдгээр улс нь Азербайжан, Гана, Катар, Монгол, Сомали, Шри-Ланка, Туркменистан. Мэдээж бид өөрсдийн иргэдээс гадна энэ долоон улсын иргэдийг аюулгүй газар очиход нь дэмжлэг үзүүлнэ” гэжээ. Украины зүүн хэсгийн Днепр хотод Оросын зэвсэгт хүчин дайрч байхад хүүхдийн эмнэлгийн хоргодох байранд жирэмсэн эхчүүд амаржиж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүд агаарын дутагдалд орж буй харамсалтай дүрс бичлэг цахим орчинд тараад буй юм. Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан арав орчим нярайг тус эмнэлгийн подваль дахь агуулахын өрөөнд бөмбөгдөлтөөс болж яаралтай оруулжээ. Тус бичлэгээр агаарын дутагдалд орсон хүүхдүүдэд хийлдэг уут ашиглан агаар хүргэж байгаа нь гарч байна. “Энэ бол Украины эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Бөмбөгдөлтөөс хоргодох байранд эмч, сувилагч нар үүргээ гүйцэтгэсээр байна. Та төсөөлж байна уу?” гэж Днепропетровск мужийн хүүхдийн клиникийн эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч, доктор Денис Сурков Нью-Йорк Таймс сонинд илгээсэн бичлэгтээ дурдсан байна. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед хоргодох байранд буй жирэмсэн эхчүүд болон нярайн эрүүл мэндийг бодолцон үзэж, яаралтай тусламж илгээхийг доктор Денис Сурков хүсчээ. Одоогийн байдлаар ОХУ-ын түрэмгийлэл намжаагүй байгаа ч холбогдох албаны хүмүүс чадах бүх зүйлээрээ тусална гэж хариу мэдэгдсэн байна.

ТОВЧХОН


Өчигдрийн байдлаар эх орноо орхин хөрш зэргэлдээ улс руу дүрвэсэн Украин иргэдийн тоо 150.000 хүрчээ. Тэд Румын, Польш, Унгар, Словак, Молдав зэрэг улс руу дүрвэж буй тэднийг дулаан хувцас, байр, хоол хүнс зэргээр хангаж хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа аж. Зарим иргэд галт тэргээр зорчин хил давж байгаа бол зарим нь машин, автобус болон явганаар хил давж эх орноо орхин гарч байна.

l l l

Мариуполь хотын төв эмнэлэг цусаа хандивлахыг хүссэн энгийн иргэдээр дүүрчээ. Тус эмнэлэг нь Украины зүүн хэсэг дэх Донецк муж дахь хамгийн том эрчимт эмчилгээний тасагтай ч өдөрт ердөө 200 хүнээс цус авах хүчин чадалтай аж. Оросын цэргүүд пүрэв гаригт дайралт хийснээс хойш иргэд цус хандивлахаар ихээр ирэх болсон бөгөөд эмч нар ачааллаа дийлэхгүйн улмаас тэднийг буцаахад хүрчээ. Цус сэлбэх төвийн захирал Мавров Володимир Георгиевич хэлэхдээ “Манай эмнэлэг амь насанд аюултай хүнд гэмтэл авсан энгийн иргэд болон цэргүүдийг эмчилдэг бөгөөд ойролцоох цэргийн эмнэлэгт иргэдийн хандивласан цусыг хүргэдэг. Манай эмнэлгийн гадаа нас, хүйс харгалзахгүй хүмүүс хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан, бусдыг аврахын тулд чадах бүхнээ хийж байна” гэжээ.

l l l

Украины хямралд нэлээд болгоомжтой хандаж байсан Герман улс байр сууриа эрс өөрчиллөө.Тус улсын засгийн газар танк эсэргүүцэгч зэвсэг 1,000, газар-агаар ангиллын Стингер пуужин харвагч зэвсэг 500 ширхэгийг Украинд яаралтай илгээх болсноо бямба гаригийн орой зарласан байна. “Украиныг Орос улс эзлэн түрэмгийлсэн нь эргэлтийн цэг боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бидний тогтоосон дэг журам устах аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд Владимир Путины эзлэн түрэмгийлэгч армиас өөрийгөө хамгаалахад нь Украинд чадах бүхнээрээ туслах бол бидний үүрэг юм” гэжÒÎâ×ÕÎÍ

Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ. Уг мэдэгдлийн өмнөхөн Герман улс өөрийнх нь үйлдвэрлэсэн зэвсгийг Украин руу илгээх хүсэлт гаргасан улсуудад зөвшөөрөл олгож эхэлсэн юм. Тухайлбал, Берлиний эрх баригчдын зөвшөөрлөөр Нидерланд улс Германд үйлдвэрлэсэн танк эсэргүүцэх зэвсэг 400 ширхэгийг Украинд илгээхээр болсон. Эстони улс мөн 9 ширхэг D-30 их бууг Украинд илгээх зөвшөөрлийг Германы засгийн газраас авсан байна. Дээрхээс гадна Герман улс 14 ширхэг хуягт машин, 10,000 тонн шатахуун нэмж илгээхээр болсныг тус улсын эдийн засгийн яам зарласан байна.

l l l

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн түвшнийг харгалзан амны хаалт зүүх журмыг сулруулах удирдамжаа танилцуулжээ. Энэхүү шинэ удирдамжид “Ковид-19”-ийн өвчлөлийн улмаас эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй бүсийн оршин суугчдад битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөнө хэмээн тусгажээ. Ингэснээр америкчуудын 70 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа ажээ.“Хүн амын дийлэнх хэсэгт дархлаа тогтсон тул халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх эрсдэл ерөнхийдөө бага байна. Энэхүү шинэчлэгдсэн журам нь бидний урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах, эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг хэтрэхээс сэргийлэхэд түлхүү анхаарах нөхцөлийг бүрдүүлнэ” гэжээ.

l l l

Европын Холбооны улсууд Оросын агаарын тээврийн компаниудад агаарын орон зайгаа хааж байна гэж “ARD” телевизийн сувгийн Берлин дэх товчооны сэтгүүлч мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Тэрбээр яг хэзээнээс хаахаар төлөвлөж байгаа талаар дурдаагүй байна. Өмнө нь Словак, Литва, Румын, Чех, Польш, Болгар зэрэг Европын хэд хэдэн орон Оросын нисэх онгоцуудад агаарын орон зайгаа хаасан. Герман ч мөн ийм алхам хийхээ мэдэгджээ. “Росавиация” буюу ОХУ-ын Иргэний агаарын тээврийн байгууллага хариуд нь эдгээр улсын нисэх онгоцуудад агаарын хилээ хааж эхэлсэн байна.

l l l

Америкийн “Consumer Reports” сэтгүүл 2022 оны шилдэг машинуудыг нэрлэжээ. Эдгээр загваруудыг шалгаруулахдаа аюулгүй байдал, эрчим хүчний хэмнэлт, хэрэглэгчийн сэтгэл ханамжид үндэслэжээ. Загваруудыг үнээр нь ангилахад 25000 доллар хүртэлх ангилалд “Nissan”-ний хоёр загвар хамгийн шилдэг нь болсон аж. Харин 25000-35000 ам.долларын ангилалд “Subaru Forester”, “Honda Accord”, “Toyota Prius” зэрэг машинууд өндөр үнэлгээ авсан байна. Тэгвэл 35000-45000 долларын үнэтэй автомашинуудаас “Toyota RAV4 Prime”, “Kia Telluride”, “Honda Ridgeline” нар шилдгээр тодорчээ. 45000 доллараас дээш үнэтэй загваруудын жагсаалтад “Ford Mustang Mach-E” цахилгаан кроссовер болон” Lexus RX SUV” багтсан байна.

BBC.CNN. REUTERS.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Маргааш оюутан цэргийн бүртгэл эхэлнэ || DNN.mn

”ОЮУТАН ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР БҮРТГЭНЭ

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.

2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia системээр 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • 2022 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх
  • Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх
  • Нэгдүгээр курсын оюутан байх
Categories
мэдээ цаг-үе

ГХЯ: Харьков хотоос 23 иргэнээ татахаар ажиллаж байна || DNN.mn

ГХЯ: Нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотоос 23 иргэнээ татахаар ажиллаж байна

Украин Улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өгч эхэлсэн билээ.

Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн.

Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсэд сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байсан.

Эдгээр оюутнуудын зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосч аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар /2022.02.27/ 3 иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.

Мөн Киевээс 5, Кировоградаас 2, Одессаас 3 иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна.

Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өчигдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ || DNN.mn

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгсөн байна.

Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеэрээ ийм тушаал өгснөө телевизээр үг хэлэхдээ мэдээлжээ.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ыг дэлхийн тавцанд ганцаардуулах олон шаттай арга хэмжээ авч байгаа.

Ийм түрэмгий үйлдлийн хариуд Орос улс цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлснийг тэр тайлбарлажээ.

Гэхдээ энэ нь ОХУ түрүүлж цөмийн цохилт өгөх тухай биш, зөвхөн өөрийгөө хамгаалах зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Владимир Путин хэлэхдээ Украинд ажиллагаа явуулахад нь саад болсон хэн ч “урьд хожид үзэгдээгүй үр дагавар амсана” хэмээн сүрдүүлж байв. Үүнийг олон хүн цөмийн дайны сүрдүүлэг хэмээн ойлгож байв.

Ням гарагт Путиний хийсэн мэдэгдлийн дараа Европын Холбоо тус улсын эсрэг авах хориг арга хэмжээгээ лавшруулсан юм.

Тухайлбал Украинд зэвсэг илгээх ажлыг санхүүжүүлэх шийдвэр гаргаж, Оросын нисэх онгоцнууд агаарын орон зайд нь нэвтрэхийг хориглож, Спутник, Russia Today суртал нэвтрүүлгийн сувгуудын үйл ажиллагааг Европын Холбооны нутаг дэвсгэрт хоригложээ.

Путиний шийдвэрийг АНУ-ын засаг захиргаа “түрэмгийллээ зөвтгөхийн тулд хиймэл аюул занал бий болгож буй хэрэг” гэж тодорхойлоод NATO болон Украины хэн нь ч ОХУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлээгүйг мэдэгдсэн байна.

NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг цөмийн зэвсгийг бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг “аюултай, хариуцлагагүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ.