Categories
мэдээ нийгэм

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал өгсөн иргэдийн анхааралд

ТАНИЛЦ: ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ОРЛОГО ЧӨЛӨӨЛӨХӨД БҮРДҮҮЛЭХ  МАТЕРИАЛ

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг энэ сарын 15-ны өдөр хүртэл Татварын алба, хэлтсүүд хүлээн авсан. Тайлан илгээсэн иргэдийн материалыг шалгах процессын талаар тайлбар өглөө.

Тодруулбал иргэдээс ирүүлсэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайланг гуравдугаар сарын 15-ны дотор татварын улсын байцаагч шалгаж хүлээн авдаг байна. Энэ хугацаанд шаардлага гарвал улсын байцаагч иргэдтэй холбогдоно. Ингэхдээ тайлангийн маягтын /ТТ-06/ доорх сэтгэгдэл хэсэгт яагаад засварлах шаардлагатайг тайлбарлан тайланг танд буцаах аж. Ингэсэн тохиолдолд тайлангаа засварлан буцааж илгээх юм байна.

Харин цахим системд “Хуваарилсан” төлөвт байвал таны тайлан улсын байцаагчид шалгагдахаар хүлээгдэж буйг илтгэх бөгөөд шалгаад дуусангуут “Хүлээн авсан” төлөвт шилжинэ хэмээн Татварын ерөнхий газраас тайлбарлав.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр (2022.02.17) БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ.

Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өндөр ач холбогдол бүхий салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодитой саналууд байгаагаа дурдаад, танилцуулсан юм.

Тухайлбал, байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өндөр ач холбогдолтойг онцлоод бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэв.

Мөн “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж өгөхийг хүслээ.

Цаашид зөвлөлдөх уулзалтууд, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Харин аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-аас Монгол орныг зорин ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө буюу 2019 онд 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид тус улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн дүүрэн боломж бий гээд Солонгос улсын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.

Мөн хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад Монгол Улсын тухай мэдээ, мэдээлэл гаднын улсад ялангуяа Солонгос улсын иргэдийн дунд маш бага байдаггэлээ.

Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн визний мэдүүлэг бүрдүүлэлтийн шат дамжлагыг цөөлж, цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Цаашид Монгол Улсын иргэдийг Солонгос улс руу зорчих визтэй холбоотой асуудалд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа хүчин чармайлт гаргаж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран энэ сарын 21-нд гадаад улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдууд болон аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтад Элчин сайд Ли Ё Хунг урилаа.

Categories
мэдээ нийгэм

Суудлын автомашины импорт нэгдүгээр сард 12 саяар өсчээ 

Манай улс 2019 онд 69 мянган суудлын авто машин импортолсны 29 мянга нь  “Приус” байжээ – updown.mn

Монгол Улс энэ оны нэгдүгээр сард нийт 117 улстай худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк доллар болоод буй. Үүнээс,

  • Экспорт 539.6 сая америк доллар
  • Импорт 556.5 сая америк доллар байгаа юм.

Импорт өмнөх оны мөн үеэс 97.7 сая америк доллароор өсөхөд,

  • Дизелийн түлшний импорт 15 сая америк доллароор,
  • Авто бензин 15.1 сая америк доллароор,
  • Суудлын автомашины импорт 12.2 сая америк доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн Япон улсаас импортолсон барааны 75.2 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 2.9 хувийг ачааны тэрэг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн /ХЭҮК/-ийг сонгон шалгаруулах” үүрэг бүхий ажлын хэсэг нэгдүгээр сарын 31-нд хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Тус хуралдаанаар ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлж, хүсэлт гаргасан Т.Саруул, С.Дондов нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэсэн бол З.Батбаярыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан. Улмаар нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол өнөөдөр /2022.02.17/ 11:00 цагаас эхэлнэ.

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ Т.САРУУЛ

БОЛОВСРОЛ

  • 1992-1996 он Улсын Багшийн Их Сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Гадаад хэлний сургуульд англи, орос хэлний орчуулагч /Бакалавр/
  • 2001-2006 он Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/
  • 2010-2013 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Хууль зүйн магистр /LL.M/
  • 2010-2012 он ХБНГУ, Оснабрюкийн их сургуульд Улс төрийн магистр /M.А/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-1998 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд англи хэлний багш
  • 2007-2009 онд “GCE” ХХК, хуулийн зөвлөх
  • 2009-2010 онд “GT’s Адвокатс” хуулийн зөвлөх
  • 05-2013.06 сард Хууль зүйн үндэсний хүрээлэнд судлаач
  • 06-2013.08 сард Шүүхийн ерөнхий зөвлөлд Гадаад харилцааны хэлтэст даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2013-2015 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд бодлогын судлаач
  • 2014 оноос “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн
  • 2019 оноос “Эко соёл сан” ТББ-ын тэргүүн
  • Өмгөөлөгч

ХЭҮК-ЫН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ С.ДОНДОВ

БОЛОВСРОЛ

  • 1984-1989 онд Монгол Улсын Их сургууль, Хууль зүйн сургуульд эрх зүйч /Бакалавр/

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч
  • 2002-2010 онд Хүний эрх хөгжил төв ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
Categories
мэдээ нийгэм

АТГ-т ирсэн нийт гомдлын 52 хувь нь тусгай зөвшөөрөл, тендер, төсвийн хөрөнгөтэй холбоотой

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох” судалгааны ажлын хүрээнд авлигын хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон авлигын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял эдэлж буй хүмүүсийн зарим тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Мөн төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ гадаадад зорчих иргэдээс 08:30-11:00 цагийн хооронд PCR шинжилгээ авч байна

ХӨСҮТ-ийн эмч нар гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад нэр зарлаж  байгааг эсэргүүцэж байна | МОНГОЛ ТВ

Гадаад орон руу чартер нислэгээр зорчих иргэдэд КОВИД-19-ийг илрүүлэх PСR шинжилгээ болон иргэдийн зонхилон зорчиж байгаа улс орнуудын тавигдах шаардлагын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр “Зарим улс оронд PCR шинжилгээний хариу 72 цаг, заримд нь 48 цагийн хугацаанд хүчинтэй байх тул иргэд нислэгийн цагаа зөв тооцож, шинжилгээ өгөхийг зөвлөж байна” гэлээ.

Гадаадад зорчихоор ХӨСҮТ-ийн лабораторид PCR шинжилгээ өгөх иргэд нь :

  • Коронавирус илрүүлэх молекул биологийн шинжилгээний сорьцыг өдөр бүр Амбулаторийн 1 давхрын “КОВИД-19 чартер шинжилгээ гэсэн өрөөнд 08:30-11:00 цагийн хооронд авна.
  • Ирэхдээ гадаад паспортын хуулбарыг авчирна.
  • Шинжилгээний төлбөр болох 50,000 төгрөгийг кассанд зөвхөн картаар тушаана.
  • Хариуг шинжилгээ өгсөн өдрийн оройн 22:00 цагаас хойш шинэ лабораторийн 104 тоотод олгоно.
Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэв

Шүүгч нарыг “шүүх” цаг болжээ

Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 392 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д заасныг баримтлан шүүгчийн 392 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. Тодруулбал тус шүүгчийн захирамжийн Тогтоох хэсгийн 6 дахь заалт буюу хэргийн нотлох баримтаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн О.А-ийн хүсэлт /1 хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны огноотой Итгэмжлэл олгох тухай албан бичгийг /1 хуудас/ тус тус хассугай… гэснийг хэргийн нотлох баримтаас хасах нь буруу гэж үзсэн байна.

Харин нэхэмжлэгч Ардчилсан намын өмгөөлөгчийн гаргасан “Ардчилсан намын тамга, тэмдгийн …хяналтын дугаарыг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн …дугаартай тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх, мөн дээрх дүгнэлтийг үндэслэн дахин олгосон тамга, тэмдгийн …хяналтын дугаарын улсын бүртгэлийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн хичээлийн хэрэгслийг эцэг, эхчүүд ГУРВАН САРААР бэлдэнэ. Хүүхэд  цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй"

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ.

  • 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ.
  • Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна.
  • Эхлэх хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг
  • Дуусах хугацаа: 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:59 цаг
  • Цахим элсэлтийн үйл ажиллагааг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.
  • Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.
  • Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn и-мэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар /08:30-17:30 цагт/ холбогдож авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Тендерээ цагт нь зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг даргад хариуцлага тооцно” гэв

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо. “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран, туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа.

2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ.

Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.

Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг эртнээс хангаж зохион байгуулах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.

Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болно. Орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Гурван өдөр дараалан унасан төмрийн хүдрийн үнэ эргэн өсөв

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурав | News.MN

Гурван өдөр дараалан унаад байсан төмрийн хүдрийн үнэ эргэн өслөө. БНХАУ-д инфляцын эрч саарахтай зэрэгцээд тус улс төмрийн хүдрийн үнийг бууруулах арга хэмжээ авч байгаа нь үүнд нөлөөлсөн байна.

БНХАУ-д нийлүүлэлтийн сүлжээний доголдол харьцангуй тогтворжиж байгаа тул тус улсын үйлдвэрлэлийн өртөг цаашид улам буурна гэж эдийн засагчид таамаглажээ.

БНХАУ дэд бүтцийн зарцуулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй болсноор төмрийн хүдрийн үнэ өнгөрсөн долоо хоногт тонн нь 150 ам.доллар даваад байна.

Төмрийн хүдрийн үнэ Сингапурын биржид гурван хувиар өсөж, тонн нь 139 ам.доллар боллоо. Сүүлийн гурав хоногт төмрийн хүдрийн үнэ 11 орчим хувиар унаад байсан юм.