Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхсайхан: Монгол Улс мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа

Олон улс судлаач Д.Энхсайхантай ярилцлаа.


-Та Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн шалтгаан юу байв?

-“Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1.7 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Үндсэн хууль бол төр ард түмний хооронд байгуулсан гэрээ.

Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэл хадгалагдана хэмээн заасан. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэхээр заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-д бүх эрх мэдэл байна. Тиймээс нэг удаагийн хууль гаргаад Монгол Улсын Хөгжлийн банкийг дээрэмдсэн хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэж, ялыг нь үүрүүлэх боломж УИХ-д бүрэн байна. УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэхийг хүсэх л юм бол долоо хоногийн дотор шийдэх боломж нь байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу эдийн засгийн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ юу юу гэж ярьж байсныг ард түмэн мартаагүй байх. Улс төр дэх мананг арилгана, хамгаалагч нар холд, ард түмэн намайг хамгаална гэхчлэн цогтой үг хэлж байсан. Өнөөдөр түүнд бүх эрх мэдэл нь байгаа ч ажлаа хийхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийг ажлаа хийхийг шаардаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар ждү-д холбогдож байсан. Ийм хулгайч нар хамар доор чинь байна, У.Хүрэлсүх ээ. Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны газрын дарга. Энэ ашиг сонирхол биш үү. Ийм байж шударга ёс гэж битгий яриач, Ерөнхийлөгч өө.

-Хөгжлийн банкнаас эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж барьцаа хөрөнгө хангалттай байршуулахгүйгээр зээл авсан асуудлыг юу гэж харж байна?

-Энэ дээрмийг энгийнээр тайлбарлавал, Монголын ард түмэн УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн төлдөг татвараасаа цалин өгөөд, дээрээс нь төрийн хамгаалалт өгөөд 1000 хонь хадгалуулсан. Гэтэл 600 хонийг нь УИХ-ын дарга чононд алдчихсан. Ингээд мануухай царайлаад, зүүрмэглээд, унтаад байж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар та нойрноосоо сэрээч ээ гэдгийг хэлж байгаа юм. Хөгжлийн банкны дээрэм бол зохион байгуулалттай гэмт хэрэг юм. УИХ-аар 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг оруулж, тус банкнаас санхүүжүүлдэг бүхий л төсөл хөтөлбөрийг УИХ-аар оруулж, хэлэлцдэг байсныг болиулсан. Эндээс бүх дээрэм эхэлсэн. Гэхдээ бид ном журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авч бүтээн байгууулалт хийж байгаа ААН-үүдээ хэлмэгдүүлж болохгүй. Харин ямар ч барьцаа хөрөнгө байршуулалгүй, хулгайн сэдлээр зээл авсан луйварчдыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй. Бид асуудлыг ялгаж, салгах ёстой. Ингээд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгасны дараа УИХ-аас өр барагдуулах хууль гаргаж, луйвардсан, дээрэмдсэн, хулгайлсан, үгсэн хуйвалдсан нөхдүүдийн хөрөнгийг нь эхнээс нь хурааж шорон руу нь ачаад эхэлбэл зээл авсан хүмүүс мөнгөө бариад ирнэ. Монгол Улсад төр гэж үнэхээр байгаа юм бол зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй. Мафийн бүлэглэлээс айдаг арчаагүй төр байж болохгүй. Монгол төрийн дээр мафи нь гараад суучихлаа. Монгол Улс ардчилсан засаглалтай биш, мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа. Ардчилсан засаглалтай улсад төрийнхөө Хөгжлийн банкийг дээрэмдчихээд хонины найр хийгээд суудаггүй л байхгүй юу. Ийм байж болохгүй.

-Цаашид энэ байдлыг хэрхэн засч залруулах ёстой вэ?

-Төрийн банк болон төрийн хамааралтай сангуудаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авахыг хуулиар хориглох хэрэгтэй. Асуудлыг ингэж тодорхой болгохгүй бол дараа дараагийн банк, сангуудыг эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхдүүд хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хамтарч тоносоор л байх болно. Өнөөдөр асуудал дагуулаад, дуулиан дэгдээгээд байгаа Хөгжлийн банкны асуудал бол улс төр, бизнес холилдсоны уршиг. УИХ-ын гишүүн нэг бол бизнесээ хий, эсвэл хуулиа тогтоогоод, бодлого тодорхойлоод яв. Энэ ауудлыг яаралтай хуульчлах хэрэгтэй. Хуулийн хөшүүрэг хийсэн цагт УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд улс эх орноо тонон дээрэмддэг, иргэдийн боломжийг хулгайлдаг байдал арилна. Ингэж гэмээнэ ирэх 2024 онд УИХ-д төрийн бодлого тодорхойлох хүмүүс л нэр дэвшинэ. Зарчмын ялгаа нь тодорхой байх тусмаа асуудал амархан шийдэгддэг. Түүнчлэн цөөнх, олигархиуд засагладаг биш, Монгол Улсын нийт иргэд засагладаг болохын тулд хоёр танхимтай парламент руу шилжих ёстой. Өнөөдөр үүссэн асуудал бол тогтолцооны гажигаас үүдэлтэй. Монгол Улсын Засаг захиргааны нэгж бүрээс сонгогддог Ардын Их хурлын 400 гаруй төлөөлөгчид дотроосоо УИХ-аа байгуулчихдаг,мөн Ерөнхийлөгчөө сонгочихдог, төрийн эрх мэдэл хэрэгжүүлдэг хууль, шүүх, прокурор, статистик, Монголбанк зэрэг төрийн дээд албан тушаалтнуудыг дээд танхимаасаа томилдог байх жишээтэй. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд нийт иргэдийн дундаас бус хэдхэн улстөрчид эрх мэдлээ ашиглан томилдог учраас тэднийхээ төлөө үйлчилдэг учраас монголчууд төрийнхөө завхралаас салж чадахгүй 30 жил боллоо.

-МАН-ын удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөнө гэдгээ мэдэгдсэн. Бодит байдал дээр хэрэгжиж чадах болов уу?

-Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн асуудлыг хөндөж байна лээ. МАН намынхаа дүрмэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа хөөх талаар тусгасан хэмээн ярьсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан тохиолдол гэж байгаа. Улстөрчдийн гар хөл болсон шүүхээс албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдсон гэх шийдвэр гаргахгүй нь тодорхой. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг аль нэг намын ёс зүйн дүрмээр шийднэ гэдэг үлгэр. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.

-Хөгжлийн банкны асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд ороод байгаагаас бус 2017 онд энэ нөхцөл байдал үүсчихсэн байсан. Харин өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод маргаантай холбоотой гэж зарим иргэн үзэж байна. Та юу гэж харж байна?

-МАН-ын доторх зодооны асуудлыг нарийн сайн мэдэхгүй. Харин Хөгжлийн банкны асуудал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэнд гүйцэгдэж олон нийтэд ил болсон болов уу. Угтаа монгол төр гэж байгаад тэр нь ажлаа мэддэг, асуудлаа хардаг байсан бол аль хэдийнэ өнөөдрийнх шиг олон нийтийн анхаарлын төвд орчихсон байх ёстой. Магадгүй одоо гаргаж тавих нь цаг хугацааны хувьд тохироо нь бүрдсэн байж ч болно. Та бүхэн анзаарсан бол өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үедээ “Төрийн ордоноос шийдэж болдоггүй асуудал олон байдаг” хэмээн хэлсэн. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт “Туушин” зочид буудалд өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн банкны дээрмийг төр шийдэж чадахгүй нь ээ. Иргэний нийгмийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн ярьсан. Эдгээр мэдэгдлүүд маш ноцтой, хариуцлагагүй үг гэж би харж байгаа. Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг төр шийдэж чадахгүй юм бол хэн шийдэх ёстой юм бэ. Иргэд шийдэх юм уу. Мафи, бүлэглэлүүдийнхээ гарт орчихсон тусгаар тогтносон Монгол Улсын төр байж болохгүй шүү дээ. Хөгжлийн банкнаас авч хувааж идсэн мөнгө хаашаа орсон юм бэ. МАН-ын гишүүн н.Лхагважав “Бүх хүн 10-20 хувийн авлига авдаг. Авлига өгсөн, авсан хүмүүс нь байж байна. Энэ бүх мөнгө сонгуульд зарцуулагдсан. Ингэхдээ иргэдийн саналыг худалдаж авахын тулд иргэдэд тараасан. Эргүүлээд эрх мэдэлд хүрсэн” хэмээн хэлсэн. Ийм чөтгөрийн тойрогт монголчууд орчихсон байгаа нь үнэн шүү дээ.

-Зээлийг эргэн төлүүлэх үйл явцыг хэрхэн зохион байгуулах ёстой вэ. Монгол Улсын Засгийн газраас баталгаа өгсөн учраас эргээд иргэдийн татварын мөнгөөр Хөгжлийн банкны зээлийг төлөх хүртэл асуудал яригдах магадлалтай байна шүү дээ?

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж хуралдуул. Энэ их хуралд асуудлыг шийдэх бүрэн эрх нь байна. Хамгийн гол нь одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн ийм үйлдэл хүсэх үү, эс хүсэх үү гэдэг л байна. Иргэд, олон нийт энэ асуудалд ихээхэн бухимдаж удаа дараагийн шаардлага тавьж байна. Бүр болохгүй бол талбай дээрээ гарч жагсахад бэлэн байна. Энэ байдлыг зүгээр өнгөрүүлэх юм бол 1996 онд төрийн банкуудаа тоносон үйлдэл давтагдах нь. Эрүүгийн хууль, Иргэний хуулийн процессоор Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хааж орхино. Тийм учраас энэ хэрэгт зориулсан нэг удаагийн хууль батлах шаардлагатай. Ийм л гарц бий.

-Өмнө нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон албан тушаалтнууд хариуцлагаас аятайхан мултарсан. Одоо Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Цаашид ямар төрийн өмчит компани, банк санхүүгийн байгууллага эрсдэлд орохыг таах хэцүү болчихлоо шүү дээ?

-Яг тийм. Тухайлбал, Төрийн банкны албаны дарга нар нь том том жийп унаад л явдаг. Бусад арилжааны банкуудын хэлтсийн дарга нар жийп унаад явахгүй л байна. Төрийн банкны асуудал хүндэрсэн талаар мэдээ дуулдаад л байгаа. Цаашлаад төрийн мэдэлд 100 хувь авсан Эрдэнэт үйлдвэрийн асуудал байна. Тэнд эрх мэдэл, албан тушаалтнууд ямар их шахаа хийж байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 50 хувийг иргэдэд хувьцаа байдлаар тарааж, засаглал сайтай, олон нийтийн хувьцаат компани болгохгүй бол одоо ч төрийн өндөр албан тушаалтнууд тоноод л байж байгаа. Мөн Эрдэнэс таван толгойн нийт хувьцааны 15 хувийг Монголын иргэд 1072 хувьцаа байдлаар эзэмшиж байгааг мөн л 50 хувьд хүргэх ёстой. Дэлхийн жишигт сайн төртэй, сайн хуультай орнуудад стратегийн салбарт төрийн оролцоо байж болдог. Тухайлбал, Скандинавын орнуудад 40 хүртэлх хувьд төрийн оролцоо байж болдог. Мөн манай хоёр хөрш төрийн мэдлийн компаниудаа нээлттэй хувьцаат компани болгочихсон байх жишээтэй. Монгол Улсын Үндсэн хуульд газрын баялаг ард түмний өмч хэмээн заасан. Тийм учраас бид төрийн өмчит компаниудын хувьцааг эзэмших замаар байгалийн баялгаас хүртэх боломж байгаа. Харин одоогийнх шиг 100 хувь төрийн мэдэлд байлгасаар байвал ард түмний өмч биш, хэдхэн албан тушаалтнуудын өмч болно. Тэд тэндээ найрладаг, өнөөх мөнгөөрөө эргүүлээд иргэдийн саналыг худалдаад авчихдаг ийм циклиэр монголчууд бид яваад байна.

-Манайд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсвэл хялбаршуулсан журмаар шийднэ хэмээн торгуулиад өнгөрдөг асуудал олон бий шүү дээ. Цаашид ч энэ байдал давтагдахгүй гэх баталгаа ч алга?

-Таны хэлж байгаа асуудал үнэн. Бусад оронтой харьцуулахад манай улсын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хүлээлгэж байгаа хариуцлага нь маш бага. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст манайх 5-12 жилийн ял оногдуулдаг бол бусад оронд 15-25 жилийн ял оногдуулдаг. Дээрээс нь Эрүүгийн хуульд 2017 онд авлига албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг болгож өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан олон гэмт хэрэгтнүүд ялаас мултарсан. Тиймээс энэхүү хуулийг нэн яаралтай өөрчилж, засч залруулахгүй бол хуулийн энэхүү цоорхойг авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглагчид ашигласаар л байх болно. Манайх Эрүүгийн хуулиараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог заалтыг авч хаяж, ялыг нь хүндрүүлэх шаардлагатай байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Бээжин-2022: Анна Щербакова олимпийн аварга болж, Камила Валиева дөрөвдүгээр байрт шалгарлаа

Щербакова ответила на вопрос о продолжении карьеры - РИА Новости Спорт,  17.02.2022

Бээжин-2022 өвлийн олимпын наадамд уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээ үзүүлж дууслаа. Энэ төрөлд 25 шилдэг уран гулгагчид шалгарч үлдсэнээс ОХУ-ын уран гулгагч, 2021 оны дэлхийн аврга Анна Щербакова тэргүүлж, Олимпын аваргын болзол хангав.

Энэ удаагийн тэмцээнд Камила Валиева шагналт байр эзэлбэл олимпын медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй гэж ОУОХ-ноос мэдэгдсэн. Бээжин-2022 олимпын аваргаар эртнээс нэрлэгдэж байсан 15 настай татар охин Камила Валиева сэргээшийн асуудалд холбогдсоноор энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн тэмцээнээс хойш шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулаад байгаа юм.

Камила Валиевагийн хувьд чөлөөт үзүүлбэртээ хэд хэд алдаж, 141.93 оноогоор тавдугаарт эрэмбэлэгдэж, нийлбэр дүнгээрээ дөрөвдүгээр байранд шалгарснаар олимпын медалийн болзлоос харамсалтайгаар мултарлаа. Бээжин-2022 өвлийн олимпын наадмын уран гулгалтын ганцаарчилсан төрөлд:

  • ОХУ-ын тамирчин Анна Щербакова- 255.95 оноогоор АЛТ
  • ОХУ-ын тамирчин Александра Трусава- 251.73 оноогоор МӨНГӨ
  • Япон улсын тамирчин Каори Сакамото- 233.13 оноогоор ХҮРЭЛ медалийн эзэн боллоо.

Уран гулгалтын ганцаарчилсан төрлийн онооны жагсаалт:

  • Улс Тамирчдын нэрс Богино үзүүлбэр Чөлөөт үзүүлбэр Нийлбэр дүн
    1 Польш Екатерина Куракова 59.08 /24/ 126.76 185.84
    2 Болгар Викториа Сапонава 61.46 /17/ 123.37 184.83
    3 Австри Олга Микутина 61.14 /18/ 121.06 182.20
    4 Азербайжан Екатерина Рябова 61.82 /16/ 118.15 179.97
    5 АНУ Карен Чен 64.11 /13/ 115.82 179.93
    6 Герман Николь Шотт 63.13 /14/ 114.52 177.65
    7 Нидерланд Линдсей Ван Цүндерт 59.24 /22/ 116.57 175.81
    8 Канад Маделин Скизас 60.53 /20/ 115.03 175.56
    9 Эстони Эва Лотта Кийбус 59.55 /21/ 112.20 171.75
    10 Швейцар Алекса Паганини 61.06 /19/ 107.85 168.91
    11 Япон Кавабэ Мана 62.69 /15/ 104.04 166.73
    12 Болгар Александра Фейгин 59.16 /23/ 100.15 159.31
    13 Финланд Женни Сааринен 59.97 /25/ 96.07 153.04
    14 Чех Элишка Бржезинова 64.31 /12/ 111.10 175.41
    15 АНУ Мерайя Белл 65.38 /11/ 136.92 202.3
    16 Гүрж Анастасия Губанова 65.40 /10/ 135.58 200.98
    17 БНСУ Ким Илим 67.78 /9/ 134.85 202.63
    18 АНУ Алиса Лю 69.50 /8/ 139.45 208.95
    19 Бельги Луна Хендрикс 70.09 /7/ 136.70 206.79
    20 БНСУ Ю Ёнг 70.34 /5/ 142.75 213.09
    21 Япон Вакаба Хигүчи 73.51 /5/ 140.93 214.44
    22 ОХУ Александра Трусава 74.60 /4/ 177.13 251.73
    23 Япон Каори Сакамото 79.84 /3/ 153.29 233.13
    24 ОХУ Анна Щербакова 80.20 /2/ 175.75 255.95
    25 ОХУ Камила Валиева 82.16 /1/ 141.93 224.09

    Александра Трусава

  • Каори Сакамото
  • Камила Валиева
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Хар бар өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 18, Сугар гариг. Билгийн тооллын 17, бага морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандан, 18:18 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 39-44 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-35 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндйигөөр 18-23 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Монголчууд бид мухар сүсгийн балчигт живж байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ч.Хашчулуун “Одоо Орос,
манайх, ОХУын харьяанд
байсан ганц
хоёрхон
улс л төмөр
замын өргөн
царигийг
ашигладаг” хэмээн “Эдийн засаг” нүүрт ярилаа.

“АН-ын тамгыг булаалдсан талуудын
маргаан эцэслэгдэв үү” гэснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд бид мухар сүсгийн
балчигт живж байна” хэмээн өгүүллээ.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов “Хүний эрхийн нөхцөл
байдлыг сайжруулахад миний туршлага хувь нэмрээ оруулна” гэлээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Хуульч, хууль зүйн
ухааны доктор, профессор Л.Батжав “Зээлээ нэг өдрийн дотор
төлж байгаа нь факт. Ард иргэдийн
боломжийг хулгайлсны нотолгоо” хэмээн ярилаа.

Энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аар “Илүүдэл
жингүй-Эртэч Монгол” аяныг сурвалжиллаа. “Иргэд өглөөний дасгалд ирэхдээ
цагаа сайн барьж байна” гэв


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм спорт

Монголд тивийн АШТ-ний 3 дугаар шатны тэмцээн болно

Монгол Улс 2023 онд БНХАУ-д зохион байгуулах хөлбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Ази тивийн цомын АШТ-ний урьдчилсан 3 дугаар шатны хэсгийн тоглолтуудыг 2022 оны 6 дугаар сард хүлээн авч, зохион байгуулахаар сонгогдлоо.

Монгол Улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм байна. Энэ шатанд нийт 24 баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөнө. Сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 24-ний өдөр явагдах болсон талаар МХБХ-ноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэмцэгч Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас саатууллаа

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг саатуулах ажиллагаа явуулж, баривчилсан байна. Тодруулбал, 15.30 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байршилтай буюу Энхтайваны гүүрний дэргэдэх “Наран” плазагийн ойролцоо саатуулах ажиллагаа явуулжээ. Үйл явдлыг тухайн газар байсан иргэн харж, баримтжуулсан бөгөөд тус мэдээллийг эх сурвалжаа болгов.

Одоогийн байдлаар ТЕГ-аас Ч.Мөнхбаярыг ямар шалтгааны улмаас баривчилсан болохыг албан ёсоор мэдэгдээгүй байна. Тэрбээр үндсэрхэг үзлээр нийгмийн идэвхт үйл ажиллагаа явуулдаг, өвөр монгол иргэдийн төлөө дуугардаг нэгэн билээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Канадын эмэгтэй хоккейчид АНУ-ын багийг хожиж олимпын аварга боллоо

“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын хоккейн тэмцээний эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ыг 3:2-оор хожсоноор олимпын аварга цолыг 5 дахь удаагаа хүртлээ. Тус баг өмнө нь 2002, 2006, 2010, 2014 онд олимпын аварга болсон юм.

Канадын эмэгтэй шигшээ баг 1998, 2018 оны олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 11 алт, 8 мөнгө, нэг хүрэл медальтай дэлхийн шилдэг багийн нэгд зүй ёсоор ордог билээ.

“Агч модны” орны багийн ахлагч Мари-Филип Пулен өнөөдөр 2 гоол хийж, 1 дамжуулалт өгч багийн лидер тамирчин ямар чухал үүрэгтэйг харуулж чадлаа. Түүний хувьд олимпын 3 алт, нэг мөнгөн медальтай болоод байна.

Финланд бүсгүйчүүд Швейцарын шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн хожиж хүрэл медаль хүртлээ.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Интернэт хэрэглэгч 4.1 сая болжээ 

Гар утас анхдагч ертөнц

Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 230.6 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Уг өсөлтөд

  • Утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7%) тэрбум төгрөг,
  • Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7%) тэрбум төгрөг,
  • Шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны дөрөвдүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 28.7 (7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.7 (1.5%) мянган цэгээр буурчээ. Үүнд Улаанбаатар хотын суурин утасны цэг 3.7 (1.4%) мянгаар буурсан нь нөлөөлсөн аж.

Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгч тус улиралд 4.6 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 243.7 (5.6%) мянган хэрэглэгчээр өссөн байна. Интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оноос 5.9 хувиар өсөж, 4.1 сая болжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ

Төрийн байгууллага – 24barimt.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба хоёрдугаар сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 280 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монголчуудын ёс заншил, уламжлал, ахуй, соёлтой нийцсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны арга, хэлбэрийг тодорхойлох” судалгааны ажлын хүрээнд авлигын хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болон авлигын хэрэгт холбогдож шүүхээр гэм буруутай нь тогтоогдон ял эдэлж буй хүмүүсийн зарим тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Мөн төрийн 12 байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийхээр бэлтгэл ажлыг хангажээ.