Categories
мэдээ нийгэм

Зарим сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг 71.8 хувь нь дэмжээд байна

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлж буй. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байна. Одоогийн байдлаар санал асуулгад 6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад оролцогчдын 28.2 хувь юм.

Санал асуулга өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 18-ны/ 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийн олонхын дэмжлэг авсан тохиолдолд ирэх даваа гарагаас дээрх 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийх юм.

Нийслэлийн иргэд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцож, хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаарай. Хотын хөгжилд, замын түгжрэлийг бууруулахад иргэн нэг бүрийн оролцоо чухал юм.

Та дараах холбоосоор болон QR кодыг уншуулан саналаа өгнө үү.

Нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулга

  1. 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
  • Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
  1. Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
  • Ажил эхлэх цаг -07:00-10:00
  • Ажил тарах цаг -16:00-19:00

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1

БЗД

БҮС – I

21-р сургууль

8:15

13:45

2

БЗД

84-р сургууль

7:45

13:15

3

БЗД

БҮС – II

33-р сургууль

7:45

13:15

4

БЗД

48-р сургууль

8:15

13:45

5

СБД

БҮС – I

1-р сургууль

7:45

13:15

6

СБД

ӨЗБЛАСургууль

8:15

13:45

7

СБД

БҮС – II

31-р сургууль

7:45

13:15

8

СБД

6-р сургууль

8:15

13:45

9

СБД

БҮС – III

45-р сургууль

7:45

13:15

10

СБД

11-р сургууль

9:00

11

СБД

БҮС – IV

Байгаль эх лицей сургууль

8:15

13:45

12

СБД

2-р сургууль

7:45

13:15

13

СБД

Монгол Улсын Консерватори

7:45

13:15

14

СБД

БҮС – V

МУБИС – ЕБС

7:45

13:15

15

ЧД

БҮС – I

5-р сургууль

7:45

13:15

16

ЧД

50-р сургууль

8:15

13:45

17

ЧД

БҮС – II

23-р сургууль

7:45

13:15

18

ЧД

24-р сургууль

8:15

13:45

19

ХУД

БҮС – I

18-р сургууль

7:45

13:15

20

ХУД

15-р сургууль

8:15

13:45

21

ХУД

БҮС – II

52-р сургууль

7:45

13:15

22

ХУД

75-р сургууль

8:15

13:45

23

ХУД

БҮС-III

130-р сургууль

7:45

13:15

НИЙТ

14

9

14

9

ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГ

БҮС

СУРГУУЛЬ

I ЭЭЛЖ

II ЭЭЛЖ

1

БЗД

БҮС – I

И-Эс-Эм

7:45

13:15

2

БЗД

Кириллица

9:00

3

БЗД

БҮС – II

Оюунлаг

7:45

13:15

4

БЗД

Уудам монгол

9:00

5

БЗД

БҮС – III

Шинэ монгол

7:45

13:15

6

БЗД

Төгсдэлгэрэх

8:15

13:45

7

БЗД

БҮС – IV

Шилдэг

9:00

8

БЗД

Их засаг лицей

9:00

9

БЗД

БҮС – V

Эрхэм баян эрдэм

9:00

10

БЗД

Гёте

7:45

13:15

11

БЗД

БҮС – VI

Оюуны-Оньс

9:00

12

СБД

БҮС – I

Логарифм

7:45

13:15

13

СБД

Үй цай

8:15

13:45

14

СБД

БҮС – II

Сант

7:45

13:15

15

СБД

Улаанбаатар элит

8:15

13:45

16

СБД

БҮС – III

Шинэ үе

8:15

13:45

17

СБД

БҮС – IV

Эрдэмтөгс

9:00

18

СБД

Сэлбэ

9:00

19

СБД

БҮС – V

Дойче шуле

9:00

20

СБД

Кинг кидс

8:15

13:45

21

СБД

БҮС – V

Эрдмийн уурхай

9:00

22

СБД

Хаан эрдэм

9:00

23

ЧД

БҮС – I

Тусгал

9:00

24

ЧД

Олонлог

9:00

25

ЧД

БҮС – II

Оюут

8:15

13:45

26

ЧД

Олонлог эгзэ

7:45

13:15

27

ХУД

БҮС – I

Орчлон сургууль

9:00

28

ХУД

Хобби сургууль

9:00

29

ХУД

БҮС – II

Оргил сургууль

9:00

30

ХУД

Монгол билиг оюун сургууль

9:00

31

ХУД

БҮС- III

Орхон Хасү сургууль

9:00

32

ХУД

БҮС – IV

Шинэ Монгол Харумафүжи сургууль

7:45

13:15

33

ХУД

Бритиш сургууль

9:00

34

ХУД

БҮС -V

Сакура сургууль

9:00

35

ХУД

Солонго Эс Эф сургууль

9:00

36

ХУД

БҮС – VI

Жет тэмүүлэл сургууль

9:00

НИЙТ

8

6

22

8

6

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалтад хоёроос дээш хичээл сонгон бүртгүүлнэ

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл eyesh.eec.mn цахим хаягаар явагдаж байна.

Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна.

Шалгуулагчид та бүхэн бүртгэлийн хугацаанд

  • Математик
  • Монгол хэл
  • Нийгэм судлал
  • Англи хэл
  • Физик
  • Хими
  • Биологи
  • Газарзүй
  • Орос хэл
  • Түүх гэсэн 10 хичээлээс 2-оос дээш хичээл сонгож бүртгүүлэх боломжтой.

Мөн сонгосон хичээлүүдийнхээ шалгалтын хураамжаа төлснөөр бүртгэл баталгаажих юм.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Categories
мэдээ нийгэм

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд Говь-Алтай, Дундговь аймгийн иргэд хамгийн идэвхтэй хамрагдаж байна

Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд энэ сарын 16-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өрнүүлж байна. Дасгал хөдөлгөөнд улсын дүнгээр 1450 иргэн танхимаар хамрагдсан бөгөөд Архангай аймагт 38, Баян-Өлгийд 40, Баянхонгорт 43, Булганд 29, Говь-Алтайд 188, Говьсүмбэрт 32, Дархан-Уулд 25, Дорноговьд 40, Дорнодод 47, Дундговьд 147, Завханд 48, Орхонд 25, Өвөрхангайд 36, Өмнөговьд 34, Сүхбаатарт 70, Сэлэнгэд 68, Төвд 37, Увсад 31, Ховдод 35, Хөвсгөлд 57, Хэнтийд 45 хүн танхимаар дасгал хөдөлгөөн хийжээ. Харин дүүргийн хувьд Баянголд 40, Баянзүрхэд 40, Чингэлтэйд 23, Сүхбаатарт 57, Хан-Уулд 21, Багануурт 29, Багахангайд 36, Налайхад 102 хүн хамрагджээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтоор өдөрт 50-70 чингэлэг ачаа орж ирж байна

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТЯ-наас мэдээлэл өглөө

ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “ Замын-Үүдийн боомтоор өдөрт 50-70 чингэлэг ачаа орж ирж байна. Ажлын хэсэг боомтуудын ачаа барааны бөөгнөрлийг зохицуулахаар ажиллаж буй. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж зарим хаагдсан боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, сэргээх талаар Хятадын талтай ярилцаж байна. Хэрэв хаагдаад буй боомтуудыг хэвийн үйл ажиллагаанд шилжүүлбэл чингэлэг тээврийг нэмэгдүүлэх, нэг боомт дээр бөөгнөрөх бөөгнөрлийг зогсоох боломж бүрдэнэ. Өчигдрийн байдлаар 1894 чингэлэг ачаа барааг Хятадын талаас хүлээж авсан. Чингэлэг тээврээр авчирч буй бараа бүтээгдэхүүний 60-70 хувь нь барилгын материал бол үлдсэн 10-20 хувь нь түүвэр буюу иргэдийн захиалгат ачаа бараа орж ирж байна. Мөн тээвэр зуучтай холбоотой

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих санал хүргүүлжээ

Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ прокурорт хүргүүлжээ. Аль зээлдэгчдийг цагдан хорих санал хүргүүлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн тус банкны захирал байхдаа зээл олгосон захирлуудыг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд иржээ. Цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа юм. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар АТГ-аас мэдээллээ.

Тус банкны анхны захирал Б.Мөнхбатыг олон жил шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм. Тэгвэл өчигдөр АТГ Б.Мөнхбатаас дахин мэдүүлэг авсан байна. Гүйцэтгэх захирал асан Б.Мөнхбат, Б.Батбаяр нарыг мөн АТГ-аас дахин шалгаж эхэлжээ.

Нийт 69 компани Хөгжлийн банкны “найдваргүй зээлдэгч”-ийн жагсаалтад багтсан бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжийг шүүхэд өгч, авсан, өгсөн хүмүүсийг нь АТГ-аар шалгуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суралцдаг оюутнууд төлбөр төлөхөд амар боллоо

Хилийн чанадад суралцдаг оюутан залууст мөнгөн гуйвуулга, гүйлгээтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ үргэлж хэрэгцээтэй байдаг. Харин одооноос БНСУ-д суралцдаг оюутнууд Hana Bank-ны https://hana.pay-zoom.com вэбсайтад Голомт банкны ЮнионПэй картаар сургалтын төлбөрөө төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна. Энэхүү вэбсайтад одоогийн байдлаар БНСУ-ын нийт 140 орчим их, дээд сургууль нэгдээд буй юм.

Яг одоо шинэ хичээлийн улирал эхэлж буй энэ үед тус улсад суралцдаг оюутан залуустаа зориулан ЮнионПэй картын урамшууллыг эхлүүллээ. Оюутнууд та бүхэн 2022.02.28-ныг дуустал PayZoom вэбсайтаар, ЮнионПэй карт ашиглан төлбөрөө төлж сургалтын төлбөрийн 3%-ийн хөнгөлөлт эдлээрэй. Гэхдээ нэг удаа олгох хөнгөлөлтийн дээд дүн 800 юань буюу 151,000 орчим вон байх ба нэг картаар сард хамгийн ихдээ 3 удаа төлбөр төлж, хөнгөлөлт авах боломжтой.

Харин төлбөр төлөхдөө Hana Bank virtual account number гэсэн дансны дугаарыг оруулах шаардлагатай бөгөөд төлбөрийн нэхэмжлэх дээр бичигдсэн эсэхийг заавал шалгаарай. Энэхүү дугаарыг тухайн их, дээд сургуулиас оюутнууддаа олгодог учир бичигдээгүй тохиолдолд сургуулийн захиргаандаа хандаж лавлана уу.

Жич: Энэхүү хөнгөлөлттэй урамшуулал нь БНСУ-аас гаргасан ЮнионПэй картад хамаарахгүй.

Хэрэв та Голомт банкны SocialPay аппликэйшний хэрэглэгч бол тус аппликэйшний виртуал ЮнионПэй картаар энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Харин Голомт банкнаас гаргадаг бусад ЮнионПэй картын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Овор хэмжээ ихтэй барилгын материалыг өнөөдрөөс хилээр нэвтрүүлнэ

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл 2020 оны 7 сар

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд УБТЗ-ын зүгээс уул уурхайн бүтээгдхүүнийг төмөр замаар нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын төмөр зам хагас вагонтой уул уурхайн бүтээгдэхүүнийг авч эхэлсэн. Үүнээс хойш манай голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс, мөнгөний баяжмал зэрэг ачааг экспортлох тал дээр онцгой анхаарч иржээ.

Түүнээс гадна өнөөдрөөс эхлэн овор хэмжээ ихтэй барилгын материалыг Эрээн хот дахь өргөн царигийн парк дээрээс оруулж ирэхээр төлөвлөөд байгаа талаар албаныхан мэдээлэв.

Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 913 вагон зэсийн баяжмал, 2000 орчим вагон төмрийн хүдрийг Хятадын талд төмөр замаар хүргэсэн байна.

Харин Эрээн өртөөний парк дээрээс 34 вагон эм, эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан Монгол Улсад оруулж ирээд байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Монголд сүрьеэгийн тархалт дэлхийн дунджаас 3.4 дахин өндөр байна

Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Монгол Улсад сүрьеэгийн тархалт дэлхийн дунджаас 3.4 дахин өндөр байна. Дэлхий дахинд 100 мянган хүн ам тутамд 127 хүн сүрьеэгээр өвчилж байхад манай улсад энэ үзүүлэлт 437 байна.

“Халдвар авсан иргэдийн 12 хувь нь хүүхэд байгаа нь сүрьеэд анхаарал татах асуудал болсныг илтгэнэ. Дэлхий дахинд 100 мянган хүн амд сүрьеэгээр өвчилсөн хүүхдийн тоо 6.1 байгаа бол Монголд энэ үзүүлэлт 32 байна. Хүүхдүүдийн дунд сүрьеэгийн тархалт их байгаа нь сүрьеэ анхаарал татах асуудал шүү гэдгийг илэрхийлж буй үзүүлэлт” гэж ХӨСҮТ-ийн эмч О.Мандал мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардав

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаатар “Өнөөдөр хэрэглээний үнийн өсөлтийн дарамт дунд ард иргэд амьдарч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй. Тиймээс зээлийн хүүг бууруулах хэрэгтэй. Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүй болохоор зээл авч амьжиргаагаа залгуулж байна. Иймд хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байна.

Иргэдийн цалин, хэрэглээний зээлийн хүүг нэг оронтой тоонд багтаах, дээд тал нь 10 хувь болгохыг шаардаж байна. 3, 4, 5 хувийн зээлийг зарим хүн хэдэн их наядаар нь авч байна.

Бид хугацаатай шаардлагыг хүргүүлж байгаа. Гуравдугаар сарын 1-ны дотор хариу өгөхийг шаардаж байна. Энэ асуудал дээр шударга хандахыг хүсье.

Нэн яаралтай хууль гаргаж, шүүхэд хандсан тохиолдолд зээлийн хүү, алдангийг нь зогсоодоггүй байдлаар хариуцлага нэхэх ёстой.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, ажлын байр бий болгодоггүй том компани, эрх мэдэлтнүүд хамгийн бага хүүтэй зээлийг авч, мөнгө хүүлж байна. Үүнийг дагаад авлига, хээл хахуулийн олон асуудал байна.

Үнэхээр зээл авах гэж байгаа бол бүгд шударга байя” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэд эмийн ургамал устаж болохыг анхааруулж, боломжоороо тарьж ургуулахыг уриаллаа

Эрдэмтэд эмийн ургамал устаж болохыг анхааруулж, боломжоороо тарьж ургуулахыг уриаллаа

Монгол оронд 7700 гаруй зүйл дээд доод ургамал мөөгний хамт ургадаг байна. Үүнээс цэцэгт ургамал нь 3100 орчим зүйл бөгөөд нийт зүйлийн гуравны нэг хувийг нь эмийн ургамал эзэлдэг.

Байгалийн ургамлуудыг хадгалж хамгаалахгүй бол энэ янзаараа замбараагүй хэрэглээд яваад байвал 20-30 жилийн дараа бүүр цаашлах юм бол 50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй болно

Гэвч өнөөдөр уул уурхай, хотжилт, буруу ашиглалт зэрэг хүний болон байгалийн хүчин зүйлээс шалтгаалан эмийн ургамлын нөөц шавхагдаж алга болох эрсдэл бодитой болоод байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Байгалийн ургамлуудыг хадгалж хамгаалахгүй бол энэ янзаараа замбараагүй хэрэглээд яваад байвал 20 – 50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй. Бүгд хомсдоод цөлжилт, ган гачиг болох гол үндэс нь болох юм. Ийм учраас бүгдээрээ эмийн ургамлаа түүж бэлдэхдээ зөв зохистой ашиглах мөн боломжтой бол зарим ургамлуудыг тарьж ургуулдаг байх хэрэгтэй гэж ШУА-ын доктор Н. Одгэрэл хэлэв.

Шинжлэх ухааны доктор М.Ургамал :
– Эмийн ургамлын нөөц багасаж буйн шалтгаан нь хүмүүс, аж ахуй нэгжүүд байгаль дахь нөөцийг шууд авч ашигладаг. Нөөц бол олон янз. Биологийн нөөц, ашиглалтын нөөц . Ялангуяа ашиглалтын нөөц бол тун ядмаг багассан байдалтай байгаа. Үүнийг шийдэх гол гарц бол эмийн ургамлаа тарьж ургуулах. Тарьж ургуулсан ургамлынхаа түүхий эдийг эмийн түүхий эдэндээ авч ашиглаж эмийн хэрэглээгээ хангах . Ийм л гол арга зам байгаа. Байгаль дээрээс нь түүгээд эмийн ургамлын нөөц бол үнэндээ шавхагдаж алга болох эрсдэл өнөөдөр бодитой байгаа юм.

Доктор, Лабораторийн эрхлэгч Н.Очгэрэл:
– Ер нь байгалийн ургамал устах гол шалтгаанууд нь олон хүчин зүйлийн нөлөөгөөр ургамал хомсдох шалтгаан болж байна. Үүнд уул уурхай, хотжилт, зам тээвэр, хүний хүчин зүйл, байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байна. Ийм учраас байгалийн ургамлуудыг хадгалж хамгаалахгүй бол энэ янзаараа замбараагүй хэрэглээд яваад байвал 20-30 жилийн дараа бүүр цаашлах юм бол 50 жилийн дараа байгалийн ургамлын нөөцгүй. Бүгд хомсдоод цөлжилт, ган гачиг болох гол үндэс нь болох юм. Ийм учраас бүгдээрээ эмийн ургамлаа түүж бэлдэхдээ зөв зохистой ашиглах мөн боломжтой бол зарим ургамлуудыг тарьж ургуулдаг байх хэрэгтэй. Зарим ургамлуудыг нь тарьж ургуулах боломжтой гэсэн олон жилийн судалгааны үр дүн бол гарсан байдаг.