Categories
мэдээ нийгэм

Хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Төв аймгийн ЗСДСДЦХ-ийн Лүн сум дахь Замын цагдаагийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ирэн Б нь 10 тооны хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

МАН: Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон гишүүдээс тайлбар авна

МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр хаалттай хуралдлаа. Ёс зүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн хурлын шийдвэрийг тус хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. Тэрээр “МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлаар МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага ёс зүйтэй холбоотой заалтуудын нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МАН-ын 30 дугаар их хурлаар

  • МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй болгосон.
  • МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд МАН-аас түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор өөрийн хүсэлтээр илүүлдэг заалт орсон. Өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд хяналтын ерөнхий хороо хуралдаж, түдгэлзүүлдэг болсон.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцох шийдвэр гаргадаг тооцох шийдвэр гаргадаг гэсэн гурван ёс зүй сахилга, хариуцлагын өөрчлөлт орсон.

Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэсэн. Энэ цагаас эхлээд МАН-ын дүрэм мөрдөгдөж эхэлсэн.

Өнөөдрийн хуралдаанаар албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй байгаа зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Нэр дурдвал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо.

Хэрэгт холбогдоод, хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй намын гишүүдийн асуудал яригдаж байна. Тэдгээр хүмүүс дүрмийн дагуу 30 хоногийн дотор намаасаа түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх учиртай. Энэ 30 хоногийн өнөөдрөөс эхлээд тоолно. Яллагдагчаар татсан тохиолдолд түдгэлзэх хүсэлтээ өөрөө гаргасан гэсэн үг.

Түүнчлэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал дээр манай намын нэр бүхий гишүүд холбогдоод байгаа. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаас нэр холбогдоод байгаа хүмүүсийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. МАН-ын хяналтын ерөнхий хорооноос хууль хяналтын байгууллагуудад албан хүсэлт явуулахаар шийдвэрлэсэн. Мөн хяналтын ерөнхий хороо бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байгууллага учир Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр холбогдоод байгаа намыг гишүүдээс албан тайлбар авах шаардлага үүссэн. Тиймээс тогтоол баталж, ажлын гурав хоногт багтаж албан тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон” гэв.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 8 давхрын цонхоор бага насны хүүхэд унажээ

Өчигдөр /2022.02.17/ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван настай хүүхэд найман давхрын цонхноос унасан хэрэг гарсан байна.

Тодруулбал, аав нь ойролцоох насны эгчийг нь сургуульд хүргэж өгөх хооронд бага хүүхдээ ганцааранг нь үлдээж, түр орхих зуур тус хэрэг гарсан аж.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг заавал асран хамгаалагчтай үлдээхийг , цонхны хамгаалалт хийлгэж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар жавартай, хүйтэн хэвээр байна.

2022 оны 02-р сарын 18-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 02 сарын 18-ны 20 цагаас 02 сарын 19-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 37-42 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 хэм, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Дорноговь аймаг: Дархлаажуулалтын IV тунд 2104 иргэн хамрагджээ

Дорноговь аймагт иргэдийг корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Албаныхны өгсөн мэдээллээр халдварын нэгдүгээр тунд 50137 иргэн, хоёрдугаар тунд 48274 иргэн, гуравдугаар тунд 22612 иргэн тус тус хамрагджээ. Харин дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд 2104 иргэн сайн дураараа хамрагджээ.

Он гарснаас хойш Дорноговь аймгийн хэмжээнд корона вируст халдварын 6131 тохиолдол бүртгэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Карго ачсан автомашин шатжээ

Цахим сүлжээнд олон улсын ачаа тээврийн карго шатаж байгаа талаарх бичлэг дэлгэгджээ. Дүрс бичлэгийн сэтгэгдэл хэсэгт “Ардын ачаа” карго байна гэсэн мэдээллийн дагуу тус карготой холбогдож тодрууллаа.

Тэдний хэлж байгаагаар “Шатаж байгаа ачаа биднийх биш. Хэрэв шатсан бол албан ёсоор өөрсдийн пэйж хуудсаар зарлах болно. Бидний ачаа биш байх шүү” гэлээ.

Энэ талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас “Өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа энэ сарын 22-нд хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ.

Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах гурав дахь тулаан. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.

Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь тулаанаа амжилттай хийж, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

П.Өгөөмөр: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай хамтарч, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог.

Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна.

Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулсан.

Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан.

Түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 493 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 319 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 60 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 56 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллав.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ цаг-үе

Даваа гаригаас 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарь өөрчлөгдөнө

Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал асуулга өнөөдөр 14.00 цагт дууссан юм. Нийт 7263 иргэн саналаа өгчээ. Санал өгсөн хүмүүсийн 74.3 хувь нь дээрх саналыг дэмжиж буй бол 25.7 хувь нь дэмжихгүй байгаа юм.

Уг санал асуулгатай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Тэрээр “Иргэдийн олонх нь энэ зохицуулалтыг дэмжиж байна гэсэн. Ирэх долоо хоногийн даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байна. Тодруулбал,

  • Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
  • Сургууль 2 – 08:15 цагт хичээл эхлэх
  • Сургууль 3 – 09:00 цагт хичээл эхлэх юм.

Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн ажлын цагийн 10.00 цагаас эхлүүлэх зохицуулалт хийх зөвлөмжийг ААН-үүдэд өгнө. Ажил эхлэх цаг – 07:00-10:00 цаг, ажил тарах цаг – 16:00-19:00 цаг байхаар зохицуулах юм” гэлээ.