Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аюулгүй байдлын бага хуралд оролцож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хуралд оролцож байна.

“Аюулгүй байдлын бодлогын Давос” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Баваар мужийн захиргаатай хамтран жил бүрийн 2 дугаар сард Мюнхен хотноо зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулсан тус бага хурлыг энэ онд биечлэн оролцох хэлбэрээр, чингэхдээ оролцогчдын хувьд цөөн бөгөөд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм.

ГХЯ

ГХЯ

Categories
мэдээ нийгэм

Атлантын далайд 4000 автомашин ачсан хөлөг жолоодлогогүй шатаж явна

Volkswagen группийн үйлдвэрлэсэн олон мянган шинэ автомашиныг Германаас АНУ руу тээвэрлэж явсан аварга том ачааны хөлөг онгоц дээр Лхагва гарагт гал гарчээ.

198 метр урт Felicity Ace хөлгийн багийн 22 гишүүнийг Пүрэв гарагт Португалийн тэнгисийн цэргийнхэн аварч, ойролцоох аралд хүргэсэн байна.

Харин эзэнгүй, жолоодлогогүй болсон ачааны хөлөг одоо Португалийн Азорын арлуудын ойролцоо Атлантын далайн усанд шатаж байгаа ажээ.

Volkswagen группийн мэдээлснээр хөлөг дээр нийт 3,965 автомашин байгаа юм байна.

Тус группийн үйлдвэрлэсэн Porsche, Audi, Lamborghini брэндийн автомашинууд шатаж буй хөлөг дээр байгаа ажээ.

Зөвхөн Porsche брэндийн 1,100 автомашин гал гарах үед хөлөг дээр байсныг мэдээлсэн байна.

Автомашин үйлдвэрлэлийн салбарт үе үе ийм осол гарч, ихээхэн хохирол амсдаг.

Хамгийн сүүлд 2019 онд Grande America ачааны хөлөг дээр гал гарч, живэхэд Audi, Porsche брэндийн 2,000 гаруй тансаг ангиллын автомашин хамт шатаж, живсэн юм.

Цар тахлын улмаас автомашин үйлдвэрлэлийн салбар ачаа тээвэрлэлтийн саатал, чип, хагас дамжуулагч эд ангийн хомсдолд нэрвэгдээд байгаа. Ийм хүнд хэцүү цаг үед Volkswagen групп томоохон хохирол амсаж байна.

Felicity Ace хөлгийг чирэх боломжийг эзэмшигч компани нь судалж байгаа гэнэ. Одоогоор далайн усыг бохирдуулсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг тус компани мэдээлжээ.

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ

Путин цөмийн зэвсэг оролцуулсан байлдааны сургуулилалтыг эхлүүллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр зэвсэгт хүчиндээ цөмийн дайны сургуулилалт эхлүүлэх тушаалыг өгсөн байна.

Тэрбээр сургуулилалтын ажиллагааг Москва дахь удирдлагын төвөөс Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хамт ажиглаж байгааг харуулсан гэрэл зургийг Кремлиэс тараажээ.

Сургуулилалтад цөмийн болон цөмийн бус зэвсгүүдийг ашиглаж байгаа юм байна.

Энэ үеэр хэд хэдэн төрлийн баллистик болон далавчит пуужинг ашиглах тухай ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Сургуулилалтад Умард тэнгис, Хар тэнгисийн флот, агаарын хүчний анги нэгтгэлүүд оролцохоор болсон байна.

Тухайлбал Оросын баруун хойд бүсийн Плесецк агаарын баазаас харвасан РС-24 Ярс тив алгасах баллистик пуужин 5,700 км орчим зам туулж, алс дорнодын Камчаткийн хойг дахь байнд цохилт өгчээ.

Умард туйлын Баренцын тэнгист байрлаж буй Карелия шумбагч хөлгөөс харвасан Р-29РМУ Синева баллистик пуужин мөн Камчаткийн хойгт хүрсэн байна.

Умард болон Хар тэнгис дэх байлдааны болон шумбагч хөлгүүдээс Калибр далавчит пуужинг харважээ. Эндээс дайсны тэнгисийн хөлөгт цохилт өгөх зориулалттай цоо шинэ Циркон дуунаас хурдан пуужинг мөн харвасан байна.

Ту-95 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоцнууд Камчатка болон Оросын баруун бүс нутаг дахь байнуудад цохилт өгчээ.

Оросын өмнөд бүсийн Астрахань мужийн нутгаас хөдөлгөөнт харвагчид 9К720 Искандер баллистик пуужингаар ойрын зайд цохилт өгсөн байна.

Өрнөдийн орнууд ОХУ-ыг Украин руу халдан довтлохоор бэлтгэж байна хэмээн буруутгаж байгаа. Харин Москвагийн эрх баригчид цэргийн сургуулилалтаа Украины нутаг дэвсгэрт халдах зорилгогүй, ердийн төлөвлөгөөт арга хэмжээ хэмээн няцааж байна. Пүрэв гарагаас Украины салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донецк, Луганск мужуудад байлдааны ажиллагаа эрчимжиж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрчүүдийг цэрэгт дайчлах ажлууд эхэлжээ. Эдгээр мужуудтай хил залгаа ОХУ-ын Ростов мужид онц байдал зарлаж, Донецк, Луганскаас ирсэн дүрвэгчдийг хүлээн авч эхэлсэн байна.

Эх сурвалж: Russia Today

Categories
мэдээ нийгэм

Мөсний шагайн харваанд Архангайн баг түрүүллээ

Монголын Үндэсний спортын VII наадмын өвлийн мөсний шагай харваа болон мөсний сурын харвааны тэмцээний дүн эхнээсээ гарч байна. Мөсний шагайн харвааны багийн төрөлд Архангай аймгийн баг түрүүлэв. Тус багийг Үлэмж гарамгай дархан мэргэн Л.Жамсранжав ахалж байна. Удаах байрт дархан мэргэн Д.Ууганбаяр ахлагчтай нийслэлийн Чингэлтэй дүүрэг, улсын хошой мэргэн Д.Батсайхан ахлагчтай Баянзүрх дүүргийн баг тус тус оров.

Харин мөсний сурын харвааны цуваа харваанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, залуу харваач Н.Доржготов 20 сумнаас 20 онож, алтан медаль хүртлээ. Удаах байрт нийслэлийн Багахангай дүүргийн тамирчин Н.Алтансүх, Дархан-Уул аймгийн харваач Т.Ихтамир нар оров. Маргааш тус тэмцээн өндөрлөх бөгөөд мөсний шагай харвааны цуваа харваа, мөсний сурын харвааны багийн шигшээ тоглолт болж, дүнг эцэслэнэ.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 шатахууны импорт нэмэгджээ

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152,588 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,678 тн, АИ-92 автобензин 39,036 тн, ДТ 99,137 тн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, ДТ-ний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тн буюу АИ-92 автобензиний 24, ДТ-ний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнд автобензин 88.8 мян.тн, ДТ 127.1 мян.тн, онгоцны 2.1 мян.тн түлш, 16.9 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 83.1 мян.тн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 мян.тн-оор буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин мөн хугацаанд 127.1 мян.тн дизель түлшний импорт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар буурчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн оны 11 сараас хойш малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг цугларчээ

Хаваржилтын нөхцөл байдал, отор нүүдэл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт зэрэг сэдвээр Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай орны хэмжээнд хаваржилт хэвийн байна. Энэ жил өмнөх оныхоос малын зүй бус хорогдлын дүнтэй харьцуулбал 285 мянга гаруй толгой малаар буурсан. Улсын хэмжээнд малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 50 орчим хувийг ашигласан . Нийт улсын хэмжээнд өвөлжилт тогтвортой байна. Аймаг сумдын өвс тэжээлийн нөөц 76 хувьтай байна. Өвс тэжээлийн үнэ харьцангуй хямд байна” гэв. Мөн тэрбээр

  • Өвсний үнэ газарзүйн байрлалаас хамааран 2000-5000 төгрөг
  • Ногоо тэжээлийн үнэ 6000 мянган төгрөг
  • байна. Хорголжин тэжээл нэг шуудай нь 29 мянган төгрөг
  • Нэг шуудай хивэг 16500 мянган төгрөг байна

Нийт нутгаар цасны зузаан харьцангуй нэмэгдсэн. Говь-Алтай аймгийн зүүн хэсэг, Баянхонгор аймгийн өмнөд хэсэг Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрээр цасны зузаан харьцангуй бага. Бусад аймгуудын нутаг дэвсгэрээр цас 1-25 см зузаан байна. Цас багатай аймгуудад малын ус хангамжийн байдал хүндрэх төлөвтэй байсан ч хоёрдугаар сард орсон хур тунадас боломжийн хаваржих нөхцөлийг бүрдүүлж байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаарх зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд явж ажилласан 12 аймагт “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилт харьцангуй сайн хэрэгжиж байна. Аймаг, орон нутаг дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллуудын оролцоо сайн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2021 оны 11 сараас хойш малын тоо толгойн албан татвараар нийтдээ 15.3 тэрбум төгрөг цугларсан. Гуравдугаар сарын 15-наас төл малын тоо авах ажлыг яам нэгтгэн зохион байгуулна. Мөн малын тараг хүч маш сайн байна. 2021 онд бид өвөлжилт, хаваржилтын өнтэй давах ажлын хүрээнд ОХУ -аас 80 орчим тонн тэжээлийг импортлох ажлыг зохион байгуулсан.

Малчид иргэдэд анхааруулахад ирэх гурав, дөрөвдүгээр сард их хэмжээний цас орох, салхи шуурга дэгдэх гэх мэт байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болох эрсдэлтэй байна. Иймээс малчид иргэд өвс тэжээлээ нөөцлөх шаардлагатай. Малын шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байна.

Дундговь, Өвөрхангай зэрэг аймгууд жилдээ сая гаруй толгой малыг өөр аймгийн нутаг дэвсгэрт өвөлжүүлж хаваржуулах зохион байгуулалттай байсан. Энэ жилийн хувьд гол төлөв аймаг орон нутагт , хилийн зурвас газар малаа өвөлжүүлж хаваржуулах ажил зохион байгуулж байгаа учраас отор нүүдэлтэй холбоотой асуудлууд харьцангуй багассан. Жишээ нь Сүхбаатар аймаг өнгөрсөн жил нийтдээ 360 мянган га талбайг отрын нөөц нутаг байдлаар зохион байгуулсан.

Энэ хүрээнд зургаан аймгийн 37 сумд 1.9 сая га газарт отрын нөөц талбай байгуулах боломжтой гэж тооцоолж байна. Тус газрыг Монгол улсын газрын мэдээллийн санд оруулсан. 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр ХХААХҮ-ийн сайд Засгийн газарт 2021, 2022 оны өвөлжилтийн тухай нэгдсэн мэдээллийг танилцуулсан. 2021 онд 67.3 сая толгой тал тоологдсон. Мал аж ахуйн салбарын төлөвлөлт хэрэгжилт бодитой үр дүнтэй байн

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: Цар тахлыг зогсооход хамтран ажиллахыг уриалжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “COVID-19” цар тахлыг зогсооход уялдаа холбоотойгоор хамтран ажиллахыг улс орнуудад уриалжээ.

Германы зүүн нутгийн Мюнхен хотноо болж буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын “Цар тахлыг даван туулах арга замыг олох нь” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр ийнхүү хэлсэн байна.

Т.Гебрейесус вакцинжуулалтын түвшин өндөр байгаа зарим оронд цар тахал дууссан гэх яриаг “аюултай” хэмээн тодорхойлоод, “омикрон” хувилбарын эрүүл мэндэд учруулах эрсдэл бага гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Түүний хэлснээр, урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэгддэг өвчний улмаас долоо хоног тутам 70 мянган хүн нас барж, Африкийн хүн амын 83 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаагүй байгаагаас гадна дэлхий даяарх эмнэлгүүдийн ачаалал их хэвээр байна.

“Бид “COVID-19” цар тахлыг энэ онд дуусгавар болгож чадна. Бидэнд шаардлагатай хэрэгслүүд, мэдлэг туршлага байна” гэдгийг ДЭМБ-ын тэргүүн тодотгоод, “COVID-19”-ийн вакцин, оношлуур, эмчилгээ, хувийн хамгааллын хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх “ACT” хөтөлбөрийг яаралтай 16 тэрбум ам.доллароор санхүүжүүлэхийг бүх улс оронд уриалжээ. Үүнийг эдийн засгийн хямрал дахин нэг жил үргэлжлэх өртөгтэй харьцуулахад маш бага болохыг тэрбээр онцолсон байна.

“COVID-19”-ийн оношлуур, эмчилгээ, вакцины хөгжүүлэлтийг түргэтгэж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “ACT” хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сараас буюу “COVID-19” халд

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлэг “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Энэ сарын сугалаанд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж И-баримт системд бүртгүүлсэн НӨАТ-ын төлбөрийн баримтууд хамрагдана.

Иймд иргэдийг дээрх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр, хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас мэдээлж байна. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн сугалааны тохирлын супер азын шагнал нь 10 сая төгрөг юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шатуудад үзлэг шалгалт хийж байна

Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан.

Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны 6 СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй 2 байрны 2 цахилгаан шатанд үзлэг шалгалт хийл

Дээрх үзлэг, шалгалтын хүрээнд ачааны хоёр цахилгаан шат ажиллагаагүй, хүн тээврийн нэг цахилгаан шатны сальник гоожсон тул ажиллагааг зогсоосон байна.

Мөн дөрвөн цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-т мэдэгдэж магадлал хийлгэхээр болжээ.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг СӨХ-үүдэд тараан, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрд наан байршуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО: Байгаль нуурт үнэлгээ хийнэ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО энэ сарын 28-ны өдөр Байгаль нуурын экологийн байдалд үнэлгээ хийхээр бэлтгэж байна. Ингэхдээ Олон улсын байгаль хамгаалах холбоотой хамтарна гэж “Тасс” агентлаг мэдээлж байна.

Хоёр байгууллагын хамтарсан томилолт нь дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурын нөхцөл байдалд үнэлгээ өгөх зорилготой. Үнэлгээ өгөх байгууллагууд Байгаль нуурт зочилж, тулгамдаж байгаа бүх чухал асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ. Мөн Байгаль нуурт хийсэн үнэлгээ дүгнэлтээс гарсан үр дүн нь “хянан хэлэлцэх” шинэ тайлангийн үндэс болно гэж ЮНЕСКО-гийн төлөөлөгч мэдэгдээд байна.

ЮНЕСКО–гоос Байгаль нуурын эрэг дагуу, мөн тус нуурын тусгай хамгаалалттай газар нуагт барилга байгууламжууд өргөжиж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Мэргэжилтнүүд мөн Байгаль нуурын хүрээлэн буй орчны бохирдлын түвшин нэмэгдэж, усны түвшин багасаж байгаа талаар онцолсон юм. Тэгвэл өмнө нь ЮНЕСКО-гоос дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуурын усны нөөцийг Дэлхийн аюулд орсон өвийн жагсаалтад оруулж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Байгаль нуур нь дэлхийн ундны усны 20 орчим хувийг эзэлдэг, мөн манай гарагийн хамгийн том ундны усны сан юм. Байгаль нуур болон түүний эрэг орчмын бүс нутаг нь ургамал, амьтны өвөрмөц олон төрөлтэй, мөн дэлхийн хамгийн тунгалаг 10 нуурын тоонд ордог. Үүнээс гадна дэлхийн хамгийн эртний нуурт тооцогддог байна. 25-30 сая жилийн настай тус нуур нь дэлхийн гадарга дээрх долоо дахь том нуур юм. Байгаль нуурыг одоогоос 25 жилийн өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байдаг.


ХуваалцахЖиргэх