Categories
мэдээ эдийн-засаг

Худалдааны салбарын орлого 5.7 их наяд төгрөгөөр өсчээ

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 онд 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 их наяд төгрөг буюу 26.0 хувиар өссөн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

Уг өсөлтөд, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, эм, гоо сайхан, ариун цэврийн барааны жижиглэн худалдаа тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2021 оны 12 дугаар сард 3.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1 их наяд төгрөг буюу 38.8 хувиар өссөн байна. 2021 оны борлуулалтын орлогын 38.5 хувь нь бөөний худалдаа, 61.5 хувь жижиглэн жижиглэн худалдааны салбарт ногджээ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн нислэгийн зуны хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, энэ оны зуны буюу гуравдугаар сарын 27-ны өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх орон нутгийн нислэгийн цагийн хуваарийг баталлаа.

Агаарын тээврийн компаниуд энэхүү цагийн хуваарийн дагуу нислэгийн хуваарь, төлөвлөлтөө зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын компаниуд Монгол Улсыг зорих жуулчдыг авчрах ажлаа эртнээс төлөвлөхөд хэрэгтэй аж.

Дашрамд дурдахад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Аялал жуулчлал, агаарын тээврийн хамтарсан зөвлөл”-ийн ээлжит хурлаар талууд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сэргээх, 2022 оны төлөвлөгөө гаргахад олон улс, орон нутгийн нислэгийн хуваарь чухал ач холбогдолтойг мэдэгдэж байсан юм.

Орон нутгийн зуны цагийн хуваарь:

Categories
мэдээ нийгэм

Тасаг, тоотын байлдааны буудлагыг зохион байгуулав

Зэвсэгт хүчний 167 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу ангийнхаа Говийн бүсийн сургалтын төвийн районд энэ сарын 18-ны өдөр тасаг, тоотын байлдааны буудлагыг амжилттай зохион байгуулж явууллаа.

Энэ үеэр

Мөн бие бүрэлдэхүүнтэй мэдээлэл, сурталчилгаа, сэтгэл зүйн хангалтын ажлыг сургалтын үе шаттай хослуулан явуулж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах болон цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүллээ гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

“Их долоо”-гийн уулзалт боллоо

Украины нөхцөл байдлын улмаас хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан долоогийн бүлгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын бямба гаригт эхэлсэн яаралтай хуралдаан өндөрлөлөө.

Хурлыг одоогийн долоогийн бүлгийг даргалагч Герман улс зарласан юм. Сайд нар Германы Мюнхен хотод нэг цаг хагасын турш хэлэлцээ хийжээ. Гадаад хэргийн сайд нар нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, нэгдмэл байр сууриа хадгалж, ОХУ Украин руу довтолсон тохиолдолд хариу хориг арга хэмжээ авах болон бусад арга хэмжээг авахаар тохиролцсон байна. Энэ хооронд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар ням гарагт утсаар ярина гэж Оросын хэвлэлд мэдэгджээ.

Хоёр улсын удирдагчид 2 дугаар сарын 7-нд Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр таван цаг гаруй ярилцаж, дараа нь 2 дугаар сарын 12-нд дахин утсаар ярьсан юм.

Уулзалтын дараа Японы гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса “Их 7”-ийн нөхцөл байдлыг энх тайван, дипломат аргаар зохицуулах байр суурийг дахин нотолж, яриа хэлэлцээ хийх хүсэлтэд нь хариу өгөхийг ОХУ-аас шаардсан. Хэрэв Орос Украин руу довтлох юм бол маш их зардал гарна” гэж сайд нар хэлэлцсэн тухай цахимаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын хүрээнд “Их 7”-ын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд “Украины эсрэг цаашид цэргийн түрэмгийлэл хийх нь Оросын эдийн засагт хүнд, урьд өмнө байгаагүй их хэмжээний хохирол учруулах өргөн хүрээний зорилтод санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэрэг асар их үр дагаварт хүргэнэ” гэж анхааруулжээ.

Мөн мэдэгдэлд, ОХУ Украины эргэн тойронд цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа нь “Хүйтэн дайн дууссанаас хойш Европ тивд байршуулсан хамгийн том цэргийн ажиллагаа” бөгөөд “дэлхийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд сорилт болж байна” гэжээ.

ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Анналена Баербок бямба гарагийн уулзалтыг зохион байгуулсны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ыг хурцадмал байдлыг намжааж, “Их 7”-ын дипломат арга замаар шийдвэрлэх уриалгад хариу өгөхийг уриалсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн 0 цэгээс 1894 чингэлэг ачаа татан авчээ

“0” цэгээс чингэлэгтэй ачаа татан авах үйл явцын талаар Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатараас тодрууллаа.


-Нэгдүгээр сарын 11-нээс хойш хоёрдугаар сарын 17-ны байдлаар “0” цэгээс нийтдээ 1894 чингэлэг татан авч, гаалийн талбайд бүрдүүлэлтийг нь хийлгэж, ачаа хүлээн авагч нарт олгоод байна. Өдөрт татан авч байгаа чингэлгийн тоо харилцан адилгүй байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 40, хамгийн дээд тал нь 73 чингэлэг татан авсан.

-Татан авч байгаа чингэлгийн хувьд ямар ачаа голлож байна вэ?

-Төрөл бүрийн буюу каргоны ачаа. Барилгын материал, өргөн хэрэглээний бараа түлхүү орж ирж байгаа. Цөөн тооны хүнс, түргэн гэмтэх, муудах ачаатай чингэлэг, мөн бага хэмжээний химийн бодисууд байна.

-Чингэлэг татан авалт, олголтын явцад хүндрэл гарч байна уу?

-Замын-Үүд Шилжүүлэн ачих анги үндсэн чиг үүргээсээ гадна “0” цэгээс татан авсан чингэлгийг Логистикийн төвийн терминал дээрээ төвлөрүүлж, тэндээсээ олголтыг гүйцэтгэдэг. Энд манай ангийн 20 ажилтан, ОУ-ын Тээвэр зуучийн төвөөс долоон ажилтан өдөр болгон 07.30-00.00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлийн хувьд харьцангуй гайгүй.

-Татан авсан чингэлгүүдийг Замын-Үүдээс-Улаанбаатар хүртэл хэрхэн тээвэрлэж байна вэ?

-Төмөр замаар 20 футын 96, 40 футын 120 чингэлэг явсан байна. Бусад нь авто тээврээр явжээ. Авто тээврээр явж байгаа ачаа дотроо хоёр төрөл байна. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй авто машинд шууд ачигдсан 20 футын ес, 40 футын 83 чингэлэг ачигдаад явсан. Дийлэнх нь Замын-Үүдэд олголт хийгдээд автомашинд шилжүүлэн ачилт хийснээр явж байна.

-Төмөр замын тээврийн тариф, авто тээврийн тарифаас хямд байгаа. Тээврийн үнийн өсөлт нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна гэдэг. Гэтэл үйлчлүүлэгчид авто тээврийг түлхүү сонгож байгаагийн учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Үнэ тарифын хувьд төмөр замын тээвэр авто тээврээс 2-2.5 дахин хямд, аюулгүй байдлын хувьд хамгийн найдвартай. Гэвч үйлчлүүлэгчдэд авто тээврийг сонгох хэдэн хэдэн шалтгаан байх шиг байна. Нэгдүгээрт, авто тээврээр явж байгаа ачаа цаг хугацааны хувьд харьцангуй хурдан, хаалганаас хаалганд хүргэдгээрээ давуу талтай. Хоёрдугаарт, өөрийн гэсэн салбар зам, агуулахгүй үйлчлүүлэгчдийн хувьд төмөр замаар очсон ачаагаа аль нэг салбар замтай терминал дээр авчхаад тэндээсээ дахин автомашинд ачиж, өөрийн агуулах, талбайд хүргүүлэх шаардлага тулгардаг бололтой. Харин өөрийн гэсэн салбар замтай, терминал, агуулахтай үйлчлүүлэгчид төмөр замыг шууд сонгодог. Гэхдээ тийм үйлчлүүлэгч маш цөөн шүү дээ.

-Хоосон чингэлгүүдийг буцааж эхэлсэн гэсэн байх аа?

-Тиймээ, “0” цэгээс чингэлэгтэй ачааг бид Логистикийн төв дээрээ хүлээн авч олголтыг гүйцэтгэхийн зэрэгцээ хоосон чингэлгийг буцаах үйл ажиллагааг хариуцаж байна. Өөрөөр хэлбэл, чингэлэгтэй ачааг хүлээж аваад автомашинд гар аргаар болон авто ачигчаар шилжүүлж ачаад суларсан чингэлгийг буцаана. Ингэхдээ Замын даргын тушаалаар эдгээр хоосон чингэлгийг өөрийн талбайдаа үнэ төлбөргүй хадгалах, талбай дахь өргөлт, буулгалт, “0” цэг рүү ачих ажлыг төмөр замчид үнэ төлбөргүй гүйцэтгэж байгааг энд онцлон хэлмээр байна. Мөн Улаанбаатар руу ачаатай явсан чингэлгүүд ч гэсэн буцаад Замын-Үүдэд ирэхэд буулгах, зөөх, хураах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байгаа. Тээврийн үнийн өсөлтөөс бараа бүтээгдэхүүний үнэ асар хурдтай нэмэгдэж байна шүү дээ.

Тэгвэл УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдэд “0” цэгээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний аль болох хямд өртгөөр хүрээсэй гэдэг үүднээс ийм арга хэмжээг авч байна.

Одоогийн байдлаар 500 чингэлгийг “0” цэг рүү хүргэж, Хятадын талд хүлээлгэж өгсөн.

Б.Гүнжинлхам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам, тээврийн ослын 60 хувь нь шөнийн цагаар бүртгэгддэг

Зам, тээврийн ослын 60-70 хувь нь шөнийн цагаар бүртгэгддэг. Ихэнхдээ гэрэлтүүлэг багатай гудамж талбай, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед осол гардаг байна.

Өнгөрсөн онд гэхэд 2400 орчим зам, тээврийн осол бүртгэгдсэний 50 орчим хувьд нь явган зорчигч осолд өртсөн байна. Тээврийн цагдаагийн албанаас хийсэн судалгаагаар шөнийн цагаар гар утасныхаа гэрлийг асааж хөдөлгөөнд оролцсоноор ослоос 60-80 хувь хамгаалагддаг гэсэн судалгаа гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд асарсны хоёрдугаар сарын олгоогүй тэтгэмжийг маргааш нөхөж олгоно

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаж байгаа зарим иргэний 2022 оны 02 дугаар сарын тэтгэмж програм хангамжийн алдаанаас шалтгаалан олгогдоогүй байна.

Олгогдоогүй тэтгэмжийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу маргааш нөхөж олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас шинэ цагийн хуваарийн дагуу хичээллэх 59 сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах тухай санал, асуулгыг https://ulaanbaatar.mn сайтаар явуулсан.

Санал өгсөн хүмүүсийн 74.2 хувь нь дээрх саналыг дэмжсэнээр хичээлийн цагт өөрчлөлт оруулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. 59 сургуулийн хичээл эхлэх цаг бүсчлэлээсээ хамааран дараах байдлаар солигдож байгаа юм.

Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх
Сургууль 2 – 08:15 цагт хичээл эхлэх
Сургууль 3 – 09:00 цагт хичээл эхлэх юм.

Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийн ажлын цагт мөн зохицуулалт хийгдэнэ. Тодруулбал, ажил эхлэх цаг 07.00-10.00 цаг, ажил тарах цаг 16.00-19.00 цаг байхаар зохицуулах юм.

Танилц: Хичээл эхлэх цагийг нь өөрчилсөн 59 сургуулийн жагсаалт

ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1 БЗД БҮС – I 21-р сургууль 8:15 13:45
2 БЗД 84-р сургууль 7:45 13:15
3 БЗД БҮС – II 33-р сургууль 7:45 13:15
4 БЗД 48-р сургууль 8:15 13:45
5 СБД БҮС – I 1-р сургууль 7:45 13:15
6 СБД ӨЗБЛАСургууль 8:15 13:45
7 СБД БҮС – II 31-р сургууль 7:45 13:15
8 СБД 6-р сургууль 8:15 13:45
9 СБД БҮС – III 45-р сургууль 7:45 13:15
10 СБД 11-р сургууль 9:00
11 СБД БҮС – IV Байгаль эх лицей сургууль 8:15 13:45
12 СБД 2-р сургууль 7:45 13:15
13 СБД Монгол Улсын Консерватори 7:45 13:15
14 СБД БҮС – V МУБИС – ЕБС 7:45 13:15
15 ЧД БҮС – I 5-р сургууль 7:45 13:15
16 ЧД 50-р сургууль 8:15 13:45
17 ЧД БҮС – II 23-р сургууль 7:45 13:15
18 ЧД 24-р сургууль 8:15 13:45
19 ХУД БҮС – I 18-р сургууль 7:45 13:15
20 ХУД 15-р сургууль 8:15 13:45
21 ХУД БҮС – II 52-р сургууль 7:45 13:15
22 ХУД 75-р сургууль 8:15 13:45
23 ХУД БҮС-III 130-р сургууль 7:45 13:15
НИЙТ 14 9 14 9
ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
ДҮҮРЭГ БҮС СУРГУУЛЬ I ЭЭЛЖ II ЭЭЛЖ
1 БЗД БҮС – I И-Эс-Эм 7:45 13:15
2 БЗД Кириллица 9:00
3 БЗД БҮС – II Оюунлаг 7:45 13:15
4 БЗД Уудам монгол 9:00
5 БЗД БҮС – III Шинэ монгол 7:45 13:15
6 БЗД Төгсдэлгэрэх 8:15 13:45
7 БЗД БҮС – IV Шилдэг 9:00
8 БЗД Их засаг лицей 9:00
9 БЗД БҮС – V Эрхэм баян эрдэм 9:00
10 БЗД Гёте 7:45 13:15
11 БЗД БҮС – VI Оюуны-Оньс 9:00
12 СБД БҮС – I Логарифм 7:45 13:15
13 СБД Үй цай 8:15 13:45
14 СБД БҮС – II Сант 7:45 13:15
15 СБД Улаанбаатар элит 8:15 13:45
16 СБД БҮС – III Шинэ үе 8:15 13:45
17 СБД БҮС – IV Эрдэмтөгс 9:00
18 СБД Сэлбэ 9:00
19 СБД БҮС – V Дойче шуле 9:00
20 СБД Кинг кидс 8:15 13:45
21 СБД БҮС – V Эрдмийн уурхай 9:00
22 СБД Хаан эрдэм 9:00
23 ЧД БҮС – I Тусгал 9:00
24 ЧД Олонлог 9:00
25 ЧД БҮС – II Оюут 8:15 13:45
26 ЧД Олонлог эгзэ 7:45 13:15
27 ХУД БҮС – I Орчлон сургууль 9:00
28 ХУД Хобби сургууль 9:00
29 ХУД БҮС – II Оргил сургууль 9:00
30 ХУД Монгол билиг оюун сургууль 9:00
31 ХУД БҮС- III Орхон Хасү сургууль 9:00
32 ХУД БҮС – IV Шинэ Монгол Харумафүжи сургууль 7:45 13:15
33 ХУД Бритиш сургууль 9:00
34 ХУД БҮС -V Сакура сургууль 9:00
35 ХУД Солонго Эс Эф сургууль 9:00
36 ХУД БҮС – VI Жет тэмүүлэл сургууль 9:00
НИЙТ 8 6 22 8 6
Categories
мэдээ нийгэм

Нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2022 оны 02 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд төвийн аймгуудын зарим газар болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд 15:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр /2022.02.20/ Улаанбаатар хотод суурин 101 цэгт 101 багийн 433 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.