Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бид мухар сүсгийн балчигт живж байна

Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөө удган зайрангууд уулзсан тухай мэдээлэл цахимаар явсан. Тэр тухай Аргалдай улаач гээч “Монголын бөөгийн түүхэнд түүхэн үйл явдал тохиолоо,тэнгэр шүтлэгтэй бүх хүмүүсийг төрийн тэргүүн хүлээж авлаа” гэж бичсэн байсан. Ерөнхийлөгч тэдэнтэй яг уулзсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ цахимаар цацагдсан зураг хөрөг бүхий уг мэдээллийг үгүйсгэж сүйд болоогүй. Мөн өмнө нь лам хуврагуудын төлөөлөлтэй уулзсан гэх яриа бас бий. Төр нь шашнаа хүндэтгэх ёстой гэдэг хэдий ч бөө удган улаач гэх нөхдийг төрийн дээд хэмжээнд хүлээн авч хүндэтгэнэ гэдэг Монголын төр мухар сүсгийн балчигт живж байгаагийн илрэл. Ер нь сүүлийн үед монголчууд бид мухар сүсгийн балайралд арай хэтэрхий автсан. Үүнийг төр засгийг удирдаж байгаа дээдсүүд бүр их дөгөөж ард түмнээ улам мунхруулах зам руу нь оруулах болсон. Тухайлбал, Монгол төрийг удирдаж ирсэн Ерөнхийлөгч нар Багабанди, Энхбаяр…өөр хэн байна, ер нь бүгд орно. Ард олонд өөрийн биеэр үлгэрлэж хуучны хутагт хувилгаадын үеийн феодалууд шиг хувцаслан сүм хийдэд мөргөөд, уул овоо тахиад, ёстой нөгөө улаан шарыг намируулан хавтгайрсан үзээрийн муухай юм болдог байсан.

Засаг төрийг удирдагчдын энэ мунхралыг дуурайгаад ард түмэн нийтээрээ мухар сүсэгтэй, харанхуй бүдүүлэг болж байна. Аливааг эрүүл саруул ухаанаар, хамгийн гол нь шинжлэх ухааны үүднээс харж сэтгэхээ больсон нь харамсалтай. Монголын нийгмийг, иргэд олныг ингэж тэнэг бүдүүлэг, боловсролгүй мухар сүсэгтэн байлгах нь дарга сайдуудад хэрэг болдог шиг байгаа юм. Үндсэндээ улс орныг удирдахад их амар байдаг бололтой. Олон түмэнд онцгой үеийг нь харж мэдэрч байгаад сүсэг бишрэлийн ёстой голыг нь гогдсон ганц үг хэлэхэд бүгд амаа таглуулаад наманчилж мөргөөд унана. Сүүлийн үед манайхны цахим хэрэглээ замбараагаа алдсан. Үүн дээр мухар сүсгийн балайрал хэрээс хэтэрсэн. Ганцхан жишээ хэлэхэд, 33-ны мөчлөг нь орж байгаа хүн ээж дээрээ очиж чармай нүцгэнээр өлгийдүүлж, ээжийнхээ мөөмийг хөхвөл сайн гээд хэн ч юм, бодоход нэг лам нь айлдчихаж. Үүнийг бараг 33 хүрч буй толгойтой бүхэн хэрэгжүүлж, сахалтай хар юмнууд, айлын авгай болсон хүүхнүүд ээжийнхээ мөөмийг хөхөөд нүцгэн шалдан хэвтэж байгаа бөөлжис хүрмээр зураг баахан явлаа. Энэ мэт бараг өдөр бүр шинжлэх ухааныг үгүйсгэсэн, өнөө бурхнаар бөөлждөг хүүхэн гэдэг шиг монголчуудын тэнэгэрч гүйцсэн бичлэг, постууд фэйсбүүкээр шуурч байгаа нь гунигтай.

Төрийнхөө тэргүүнээс аваад сайд дарга сэтэртэй бүхэн нь нэг нэг даасан лам, бөөтэй. Тэдгээр лам багш нар нь Төвөд, Балбад байдаг. Тийшээ байнга явж өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ эрүүл мэнд амь насыг даатгадаг. Хэдэн зуун саяар нь мөнгө төгрөг, алт эрдэнэс байгаа бүхнээ барьдаг. Эгэл жирийн ардууд нь Сар шинийн өдрүүдэд Хийморийн овооноос аваад Шилийн Богд, Бурхан Халдун хүртэл явж мөн л өөрийгөө болоод гэр бүл, аав, ээжийнхээ амь насыг даатган шинжлэх ухаанд бус сүсэг бишрэлдээ итгэл үнэмшлэлээ өгөхөөр энэ улс орон чинь яаж хөгжих юм бэ. Ажил хийхгүй, зүгээр л лам, бөө, удганы хэлснээр “Нэг л өдөр баяжина” гээд тэнгэр хараад хэвтээд байхаар ард түмний амьдрал яаж өөдлөн дэвжих юм бэ. Монголчуудын энэ мунхрал өөрсдийг нь яг Төвөд шиг болгож байна. Төвөдүүд хаа холоос ууландаа мөргөж, бурхан шашиндаа залбирч мөлхөж мөлхөөгөөрөө очдог айхавтар сүсэг бишрэлтэй хүмүүс. Гэтэл өнөөдөр төвөдүүдийн амьдрал, бурхан шүтээнийг дээдэлсэн балбуудын амьдрал ямар байгаа билээ. Үгээгүй ядуу гуйлгачин, мунхрал хоосролын туйл болж зовлон зүдгүүртэй, хэцүү хахир амьдарч байгаа. Манай дарга нарын өргөл барьцаа бариад залбирсаар очдог Балбын төв талбайд иргэд нь өлбөрөөд хэвтэж байгаа, үхэхийг нь хүлээгээд нохой тойроод сууж байгааг харсан хүмүүс сэжиглэн ярьцгаадаг. “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж Марксын хэлсэн үг бий. Зарим нь Маркс яг ч хар тамхи гэж хэлээгүй гэдэг. Хар тамхи шиг нөлөөлж байна гэсэн гэдэг. Ямартаа ч шашин ард түмнийг мунхруулж байгаа нь үнэн. Шашин дотроо мухар сүсэг бүр тэнэгрэл балайрлын туйл болгосон. “Шашин бол мухар сүсэг биш. Мухар сүсгээр шашныг хөгжүүлэхгүй” гэж Далай лам хэлдэг. Сүүлд Монголд ирээд буцахдаа ч хэлж байсан. Тэрээр “Шашин шинжлэх ухаан нэгддэг тал бас бий. Хэрэвзээ зөрчилдөх тохиолдолд шинжлэх ухааныг нь дагах нь зөв” гэж айлдсан.

Энэ олон шашин, мухар сүсэг, лам, бөө, авралын бурхан бид нарын бодож байсан шиг ид шидтэй хүний амь биеийг аварч хамгаалдаг зүйл огтоос биш гэдгийг ковидын цар тахал хүн төрөлхтөнд бататгаж харууллаа. Шинжлэх ухаан л цар тахлаас биднийг аварч байна. Түүнээс бурханы шашин, христ, лал гээд энэ олон шашин, за тэгээд бөө, удган хэдэн зуун саяараа байлаа ч нэг хүний амь аварсангүй. Бурхан шашин сүсэг бишрэлийн орон төвөд, балбууд ямар байгааг дээр өгүүлсэн.

Тэгвэл лалын шашны гол орон Сири, Ливи ямар байгаа билээ. Дайны талбар, ард түмэн нь дүрвэж зугтсан энэ дэлхийн хамгийн аймшигт аллага, хядлагын үүр уурхай, тамын орон болсон. Энэ бүхэн эцэстээ ямар ч шашин сүсэг бишрэл улс орныг авардаггүй гэдгийн нотолгоо болж байна. Гагцхүү шинжлэх ухаан, эрүүл оюун ухаан улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь шүү гэдэг тодорхой харагдаж байна. Монголчууд бид шинжлэх ухааныг дээдэлж, шинэ сэтгэлгээ, өндөр боловсролыг дээдэлж гэмээнэ хөгжиж дэвшинэ. Түүнээс дунд сургуулийн боловсрол эзэмшээгүй, физик математикийн шинжлэх ухааны А ч үгүй лам дээлтэй хүүд итгэж амьдрал, хувь заяагаа даатгана гэдэг арай дэндсэн асуудал. Бөө, удганы тухайд юу ярихав дээ, үнэндээ.

“Таныг хүн уурлуулж болно, тэр бол тухайн хүний асуудал. Харин уурлах эсэх нь таны өөрийн хэрэг. Энэ утгаараа шашин бол хүний сэтгэл засах зүйл” гэж шашны сүүлийн үеийн залуу зүтгэлтнүүд хэлж буй нь өөр сонсогдох болсон. Аливаа зүйлийг хорьж цагдах тусам хүн илүү дурладаг. Түүн шиг хуучин нийгмийн үед хориотой байсан шашин ерээд оны эхээр дэлгэрч зах замбараагаа алдсан. Монгол Улс сүүлийн 30 гаруй жил яагаад хөгжиж дэвшихгүй, бид ядуу гуйлгачин байгааг судлаачид мухар сүсэг шашинтай холбодог. Улс орны үнэт капитал мөнгө, алт эрдэнэс бүгдийг Балба Төвөд рүү төрийн удирдаж байгаа нөхдүүд зогсоо зайгүй зөөчихөөр бид юугаар бүтээн байгуулалт хийх юм бэ гэсэн асуулт тавигддаг. “Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйл 2500 орчим жил үргэлжилжээ. Эцэс сүүлдээ мухар сүсгийг төөрүүлэх, хүмүүний сүсэглэх, бишрэх сэтгэлийг ашиглан өргөл барьц авах залилан, луйвар болж төрөл арилжсан”-ыг Д.Чулуунжав доктор бичсэн. “Хүн оюун санааны эрсдэл буюу оюуны ядууралд өртөхөөр мухар сүсэгт автдаг. Мухар сүсэг шашинтай холбогдоод ирэхээр хүмүүс бурхан гэх хий хоосон зүйлд итгэдэг. Тэгээд амьдралдаа тулгарах олон саад бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бөө лам үзмэрчид ханддаг. Нийгэм соён гэгээрч, мэдлэгжих, шинжлэх ухаанжих тусам мухар сүсэг аяндаа хумигдана” гэж философийн ухааны доктор Б.Галиндэв хэлсэн.

Өнөөдөр ялангуяа залуучуудын ихэнх нь мухар сүсэгт итгэж байгаа нь эмгэнэл. Хийхээр зорьж буй ажлаа лам, бөөгөөс асуудаг, цээрээ гаргуулна гэдэг. Зүг мөр гаргах, үхсэн хүнээс айх, хурим, оршуулгатай таарвал сайн муу гэж бодох, хүний идээ ундаанаас цэрвэхээс аваад алхам тутамдаа сүсэг бишрэл. Ийм зориггүй мохоо, өөртөө итгэлгүй, мухар сүсэгт автсан залуу үе гарч ирж, бүтээн байгуулалт, техник технологи, хиймэл оюун ухаан, одон орон, сансар судлал, гео физик гэхээсээ илүү уул овоондоо архи, сүү өргөхийг чухалчилдаг, сүрэг сүргээрээ Бурхан халдун, Шилийн богдын орой дээр гараад үхэр шиг мөөрөлдөөд байхаар улс орон яаж урагшлах вэ. Монголын залуучуудын нүүр толь болсон Залуучуудын холбооны удирдлагууд бүгд үсээ ургуулж, монгол дээл хувцас өмсч, холбооны ерөнхийлөгч нь бараг л бөө удгануудаар зөвлөхөө хийлгэж байсан удаатай. Дэлхий сөнөнө гэдэгт итгээд лагер руугаа лаатай явсан учрал Учрал гэж залуу УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод сууж байгааг юу гэх үү. Монголчууд минь Балба, Төвөд шиг болох гээгүй юм бол одоо мухар сүсгийн балчиг намагнаасаа салмаар байна. Сүсэг бишрэлтэй холбоотой бүх зүйлийг тас хориглох хэрэгтэй байна. Улс орныг удирдаж байгаа сайд дарга нар үүнд онцгой анхаарах цаг нь болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч та улс үндэстний хэмжээнд бодлого боловсруулж ард түмэндээ уриалга гаргамаар байна. Шашин шүтэх эс шүтэх нь тухайн хүний асуудал мөн ч мухар сүсгийн балайрлаас бид ангижрах хэрэгтэй байна.

Эцэстээ төр түмэнтэйгээ мунхарч гүйцлээ. Хэдэн жилийн өмнө Боловсролын сайд байсан хүн Дорноговь аймгийг удирдаж байхдаа сумдынхаа удирдлагуудыг цуглуулж, хөдөө хээр ууланд хонины ноос зулж дэвсээд, гал түлж түүн дээгүүр дарга нараа харайлган барцадыг нь арилгасан гэх ичиж үхмээр юм дуулдаж байсан. Мөн манай батлан хамгаалах салбар, хууль хүчнийхэн цэргийн гэгээнтэн гэх ламыг дээдэлж шүтэж байгаа бичлэг цахимаар явж, Нямаагийн Энхболд БХЯ-ны сайдын хувьд “яасан ийсэн гэгээнтэн гараад ирэв ээ, тийм юм байх ёсгүй” гэж олны дэвэргээнийг дарж байсан. Энэ бүхнээ одоо больё. Хүн төрөлхтний шившиг болж гүйцлээ. Дэлхий даяар аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлж, робот хиймэл оюун ухаан ярьж байхад бид XIII зуун шигээ харанхуй бүдүүлэг байж болохгүй. Уйгаржин монгол бичиг ч мухар сүсгийн нэг том хэлбэр.

Дэлхийн шинжлэх ухаанаас монголчуудыг тасалж хөмөрсөн тогоон дотор нь байлгах бодлого. Төрийн гурван өндөрлөг үүнд анхаарах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” гэж яригдаж байсан. Тэрхүү хуулиа эргэн харж түүнээ хэрэгжүүлж улс орноороо мөрдөх цаг нь болжээ. Төр засгийн хэмжээнд ингэж реформ хийхгүй бол монголчууд бид дэлхийн хамгийн бөглүү хоцрогдсон бүдүүлэг ард түмэн болж гүйцэх нь. Хоёр талд хоёр их гүрэн ч байдаг юм байгаа. Гуравдагч ертөнцөөс улам ч таслагдаад байдаг болсныг хэлэх үү. Санаатай болон санамсаргүйгээр монголчуудыг улам л өнгөрсөн баларсан түүх рүү нь түлхэж хуучны юм гэсэн болгоныг дөгөөдөж байдаг бүлэг давхарга ч бий болсон юм байгаа. Түүнийгээ түгээдэг мэдээллийн платформ нь ч бэлэн болсон юм байгаа. Хэдүүлээ жаахан хэрсүү ухаантай байх цаг болжээ. Алийн болгон нүдээ боолгосон нялх гөлөг шиг байхав дээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хотын агаар бохирдолгүй байна

Улаанбаатар хотын агаарын чанарыг Агаар орчны газраас тодорхойлсон байна. Ингэхэд Нисэх, Толгойт, Амгалан, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст орчмоор “Бага бохирдолтой” буюу 100-136 нэгж бохирдолтой байна. Нэгдүгээр хороолол, Таван буудал, Бөхийн өргөө, 100 айл орчмоор “Бага бохирдолтой” буюу 100-аас дээш үзүүлэлттэй байна гэж агаар хэмжигч заалаа.

Харин Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Ургах наран, Богд хааны ордон музей хэсгээр агаарын бохирдолгүй цэвэр гэж хэмжжээ.

Харин МҮОНРТ, Баруун дөрвөн зам, 100 айл, Нэгдүгээр хороолол, Таван буудал хэсгээр “ЦЭВЭР” гэсэн нь 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өглөөний 07:15 цагийн хэмжилт аж.

Categories
мэдээ цаг-үе

“Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа.

Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм.

Одоогоор “Хөх сувд-2022″ мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ. Мөн мөсөн хаалга, тайз, гулгуураас гадна мөсөн урлан арвыг байгуулна. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байна.

“Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 3,4-нд 20 дахь жилдээ зохион байгуулах юм. Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аймгийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүхийн санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байв. Дараа жилээс нь энэ баярын хүрээ тэлсээр, аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг ажил болон өргөжжээ. Мөсний баярын үеэр мөсөн шагай, унадаг дугуй, тэшүүр, буухиа, “Аав, ээж, би” тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарга, морьдын тахтай хатирах уралдаан, мөсөн дээрх олс таталт, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай.

Мөсний баярыг 2014 онд мөс нимгэн байснаас, 2020, 2021 онд коронавируст цар тахлын улмаас зохион байгуулаагүй аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Хашчулуун: Одоо Орос, манайх, ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л төмөр замын өргөн царигийг ашигладаг


Эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.


-Ерөнхий сайдын айлчлалаар Хятад руу төмөр замаар нүүрс тээвэрлэхээр боллоо. Манай талаас өргөн цариг баригдаж байгаа, Хятадын талаас нарийн цариг хилд тулаад ирчихсэн. Манайх төмөр замаа нарийн болгосон нь дээр үү, эсвэл ачиж буулгах терминал барих нь хурдан уу?

-Төмөр замын стандартын асуудал өөрөө маш сонирхолтой асуудлуудын нэг. Дэлхийд байдаг стандарт нь манайхан Хятадын гэж ярьдаг нарийн цариг. Тиймээс олон улсын стандарт гэж ярих нь зүй байх. Монголынх яагаад өөр байдаг гэхээр ЗХУ тухайн үед Германтай байлдах бэлтгэл ажлын хүрээнд Европоос өөр царигтай байна гэдэг шийдвэр гаргасан. Одоо Орос болон манайх дээр нь ОХУ-ын харьяанд байсан ганц хоёрхон улс л энэ царигийг ашигладаг. Тухайн үеийн Монголын шийдвэр ямар ч сонголтгүй байсан. ЗХУ Хятадтай холбоо тогтоохоор төмөр замаа барьж байсан. Тэр төмөр замаа манайх руу татсан. Тэр үед өргөн, нарийн царигийн асуудлыг гүнзгий авч үзээгүй. Тэгээд л Улаанбаатар төмөр зам гэдгээрээ өдий хүртэл ашиглаад л явж байна. Гэхдээ бид бусад зүйл дээр олон улсын стандарт л гэж ярьдаг. Яагаад төмөр зам дээрээ хуучны ЗХУ-ын стандартыг баримтлах ёстой вэ гэдэг зарчмын том асуудал байх нь байгаа.

Улаанбаатар төмөр зам Оростой хамтарсан байгууллага учраас Оростой адилхан царигтай байхад буруу юм байхгүй байх. Гэтэл Монгол Улс өөрийнхөө төмөр замыг байгуулахдаа яагаад стандартын талаар нарийвчлан авч үзээгүй вэ. Тархи угаах төдий танк оруулж ирнэ гэсэн гаргаад дууссан. Түүнээс өргөн, нарийн царигийн давуу сул тал, дутагдал нь юу юм, Монголд аль нь хэрэгтэй вэ гэдэг суурьтай судалгаа хийлгүйгээр өдий хүртэл явчихлаа. Тэр ярианы дунд гол экспортын төмөр замаа бас л хуучин стандартаар барьчихсан. Энэ бол эдийн засаг талаасаа хамгийн буруу шийдвэр.

-Манай улсын экспортын нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Хэрвээ манайх өргөн царигтай сүлжээ төмөр замтай байсан бол өргөн царигаа үргэлжлүүлээд барих эсэхийг нь ойлгож болно. Гэтэл тийм биш. Монголын төмөр зам анх баригдсан хэвээрээ ганц л байгаа. Түүнийгээ барихдаа бусад орнуудтай таардаггүй стандартыг сонгочихоод одоо яаж олон улсын зах зээлтэй холбох вэ гээд толгойгоо гашилгаж байгаа нь асар том стратегийн алдаа. Манай улс нүүрсний асар их баялагтай. Ихэнх газар нутаг нүүрсний ордуудтай. Бид өөрсдөө хэдэн мянган жил хэрэглэсэн ч энэ нөөцөө барахгүй. Дэлхийд хэрэглээ нь багасч байгаа энэ үед үүнээсээ эдийн засгийн орлого олох нь өөр салбараа хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэх, дэд бүтцээ байгуулахад хэрэгтэй зүйл. Казахстан улс манайхтай адил маш том нүүрсний ордуудтай. ОХУ өөрөө дэлхийн маш том экспортлогч орон. Оросын нүүрсний экспортын хэмжээ 200 сая тоннд хүрдэг. Монголынх арай гэж 20 сая тоннд хүрч байгаа байх. Ингээд бодоод үзэхээр манай нүүрсийг Орос, Казахстаны аль нь ч авахгүй. Солонгос, Японыг бид ярьдаг боловч тэд далайгаар Индонез, Хятад, Энэтхэг, Австрали гээд өчнөөн нийлүүлэгчээс хямд зардлаар авчихдаг. Тэгэхээр энэ тивд гэдэг юм уу даа явж явж Монголын нүүрс борлогдох газар байхгүй шүү дээ. Урд хөрш авах нь авч байгаа. Тийшээ бид замаа тавихдаа экспортын зах зээлтэй таарахгүй царигтай зам барьсан нь өөрөө эдийн засгийн маш буруу шийдвэр болж байгаа юм. Манай гол зорилго боломжтой байгаа дээр нь зах зээлд нүүрс нийлүүлээд ашиг олох. Ашиг олохын тулд зардлаа багасгах хэрэгтэй. Юуны өмнө тээврийн зардлаа багасгах. Монголын нүүрсний хувьд бусад орны нүүрснээс ямар ч ялгаагүй. Яг л адилхан. Тэд гагцхүү хамгийн бага зардалтай далайн тээврээр тээвэрлэж чадаж байхад манайх 200-хан км газрыг ачааны машинаар жаахан жаахнаар тээвэрлэж байгаа. Хамгийн өндөр зардалтай аргаар нь зөөвөрлөдөг. Төмөр замын тээврийг яах гэж барьсан гэхээр зардлаа уг нь бууруулах гэж. Гэтэл стандарт нь таарахгүй учраас түүн дээр дахин зардал үүсч байгаа. Тэр байтугай ачсан бараагаа 100 км шахуу яваад л дахин буулгаж өөр цариг руу шилжүүлэх цаг хугацаа, мөнгөний асар том зардал урсаад л байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ гэдэг асуудал л үүсээд байгаа. Монгол Улсад ийм зүйл хэрэгтэй юм уу. Яагаад ийм зүйл болчихов. Хятадын нүүрсний зах зээл дээр өрсөлдөгч улсууд олон байгааг нуугаад хэрэггүй. Манай хойд хөрш ч Хятад руу нүүрсийг маш их хэмжээгээр гаргаж байгаа. Австрали, Индонез, Америк ч байна. Ингэж байхад өөрийнхөө экспортын боломжоо боомилдог, өөр өөртөө саад болж, өөр өөрийгөө дэгээддэг улс Монгол л байна.

-Тэгэхээр заавал терминал барина гэсэн үг үү. Өөр арга байгаа юу?

-Нэгэнт барьчихсан юм чинь 100 км яваад буулгаад эргүүлж ачаад өөр хэлбэр рүү шилжүүлэх тийм л юм барих байх. Түүнд маш их цаг хугацаа, мөнгө шаардана. Тэр зардлаа дараа нь өөрийнхөө бүтээгдэхүүний үнээс л нөхнө. Өөр нөхөх арга байхгүй. Хятад бол танайх өргөн царигтай юм чинь илүү мөнгө төлье, өндөр үнээр авъя гэхгүй нь тодорхой. Зах зээл бол зах зээл. Тийм учраас үүн дээр бас л төмөр замаа барьсан боловч бас л өөрийгөө дэгээдэж амжсан гэж хэлэх байх. Тэгээд үүнийгээ дахин шилжүүлдэг Замын-Үүдийнх шиг юм барих л байх даа. Түүнийг сануулахад, Замын-Үүд дээр бүтэн өдөр галт тэрэг зогсдог, түүнийгээ ачих гэж бөөн ажил болдог. Тэр бол зорчигч тээврийн зориулалттай учир харьцангуй цэвэрхэн, арай хурдан. Харин нүүрс тээвэр хэцүү. Салхинд хийснэ, задгай учир асгарах, хаягдах гээд олон асуудал гарч болзошгүй. Талаар дүүрэн юм болно л доо.

-Гашуунсухайтад терминал барьчихсан, зөвшөөрлөө хүлээж байгаа гэсэн. Энэ өөр зориулалтынх уу?

-Терминал гэхээр контейнерийнх байх. Контейнер бол төмөр замаас тусдаа яриа. Түүнийг аль болох хүний оролцоо байхгүйгээр зөөвөрлөхийн тулд контейнер гээд байгаа. Контейнерийг ачааны машинаар ч тээвэрлэж болно. Төмөр зам бол экспортыг нэмэгдүүлэх цорын ганц бодит боломжуудын нэг. Манай улс 1980 оноос уул уурхайн бүтээгдэхүүн дээр төрөлжсөн улс. Зах зээлд ажилладаг манай гол чиглэл, гол чадвар. Түүнээс манайх машин үйлдвэрлэж, зурагт компьютер хийж, гар утас угсардаг газар биш гэдгээ ойлгох хэрэгтэй. Тийм төрлийн бараа овор ихтэй, харьцангуй хямд байдаг. Бараа нь өөрөө хямд. Нүүрсэн дээр жишээ авах юм бол нэг тонн нүүрс 100 доллар гэж байна шүү дээ. Нэг тонн гэдэг чинь асар их хэмжээ. Гэтэл Өмнөд Солонгос нэг гар утсыг 1000 доллараар экспортолж байна. Өөрөөр хэлбэл, Солонгосын нэг гар утсыг Монгол 10 тонн нүүрс гаргаж байж адилхан үнэ олно гэсэн үг. Тэр жижигхэн гар утсыг онгоцоор зөөсөн ч тээврийн зардал нь өчүүхэн бага ноогдоно. Манайх шиг том оврын хямд бараагаа зардалтай зөөгөөд байвал тэр хэмжээний зардал нэмэгдээд ирнэ. Үнэндээ сөрөг нөлөө үзүүлнэ. Манайх өмнө нь цөөхөн газартай өрсөлддөг байсан бол сүүлийн үед Америк ороод ирлээ. Хятадын зах зээлд Оросын экспорт нэмэгдээд байна. Удахгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс Энэтхэг болох нь. Энэтхэгээс орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Өрсөлдөгчид улам л нэмэгдээд байна. Тэгэхээр манайх цөөхөн экспортын бараатайгаа сайн ухамсарлаад аль болох бага зардлаар зах зээлийн их хувийг олох ёстой гэдгээ бодох ёстой. Гэтэл наад захын тээврийн бодлого дээрээ тийм том алдаа хийсэн. Тэр хэмжээгээрээ манайх зах зээлээс шахагдана. ОХУ гэхэд зөвхөн экспортдоо зориулж нарийн царигтай төмөр зам хийгээд байгаа. Гэтэл манайх эсрэгээрээ ажиллаад байна.

-Огтлолцлын цэгээ тохирсон гээд байгаа. Манай талд юм болов уу, нөгөө талд уу. Аль талд нь ачиж буулгах цэгээ баривал хэр ашигтай вэ?

-Аль талд нь тохирсныг одоогоор мэдсэнгүй. Манай талд баригдвал арай дээр байх болов уу. Учир нь Хятадын талд баригдвал тээврийн зардал манайд өндөр л гарна гэсэн үг. Тиймээс дотооддоо хийсэн нь дээр байх. Гэхдээ угаасаа байх ёсгүй зардал. Нэг ёсондоо талхны үйлдвэр хэрэглэгчдийн идэж сурсан талхыг биш, өөрийг хийгээд түүнийгээ өөрчлөөд илүү зардал гаргаад байна гэсэн үг. Тэгвэл эхнээсээ яагаад хэрэглэгчдэдээ тааруулаад хийгээгүй юм бэ гэсэн эхний асуултан дээрээ эргээд очно. Манай экспорт тасарч байгаатай холбоотой улсын экспортын хэмжээ багасч байгаа. Экспорт тасрах юм бол нэгдүгээрт, зах зээлийг бусад орнууд эзэлнэ. Хоёрдугаарт, тэр хэмжээгээр манай орлого тасарна. Гуравдугаарт, бусад орнууд хохирохгүй ганцхан манай төсөв алдагдалтай болж, бидний цалин мөнгөний асуудал яригдана.

-Тэгэхээр яаж шийдвэл экспортоо нэмэгдүүлэх вэ?

-Экспортыг цаашид нэмэгдүүлэхэд бид тооны хувьд тодорхой хэмжээнд тулаад байна л даа. Тэр нь юутай холбоотой гэхээр урд хөршийн хэрэглээ өөрөө хэмжээ хязгаартай. Жилд 80 сая тонн нүүрс гаднаас авдаг гэж байгаа. Өөрөө үйлдвэрлэх хүчин чадал бий. Гэхдээ өөрийнх нь нүүрсний орд тодорхой хэмжээгээр ашиглагдаад дууссан. Байгаль орчин, хөдөлмөр хамгааллын янз бүрийн шаардлагуудаа дотооддоо хангадаггүй учраас Засгийн газар нь уурхайнуудаа байнга хааж журамладаг. Хятадын 80 сая тонныг манайх экспорт сайн байсан жилүүддээ 30-40 хувийг нь хангаж чадаж байсан. Энэ бол нүүрсний үнэ өндөр байх үеийнх. Манайд ямар нэгэн асуудалгүй, хил дээр асуудал үүсээгүй байсан үеийнх. Манайх байнга л тийм байх юм шиг бодоод түүнийгээ бэхжүүлэхийн оронд зардлаа бууруулах, хилийн гарцуудаа сайжруулах талаасаа дутуу ажилласан. Хэрвээ бид төмөр замаа нарийн царигтай бариад зардлаа бууруулах юм бол одоогийнхоос 40-50 сая тонн хүртэл экспортоо нэмэгдүүлж чадах байх. Түүнээс илүүг манайх өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй.

-Ковидын нөхцөл байдлаас болоод манай улсын экспорт улам л буурч байна. Цаашдаа нэмэгдэх боломж нь хэр байгаа бол?

-Манайх далайд гарцгүй улс учраас экспортын бодит боломж нь Америк, Япон, Солонгос, Европ гээд ярихад маш хэцүү. Ер нь бол тэр худлаа, биелэшгүй талдаа. Хоёр хөрш рүүгээ л гаргах боломжтой. Орос манай бараан дээр 30-40 хувийн татвар ногдуулаад байгаа. Уг нь бол далайд гарцгүй улс орнуудыг бусад улс орон дэмжинэ, тусална гээд олон улсын конвенц баримт бичгүүд байдаг. Түүнд хөгжиж байгаа орнууд далайд гарцгүй учраас бараа таваарыг экспортлоход туслах, бараа таваар дээр нь бага татвар ногдуулах гэсэн НҮБ-ын тунхаглал ч байдаг. Хамгийн сүүлд Алматагийн тунхаглал гарсан. Гэтэл манай хойд хөршид тэр тунхаглал ер хэрэгжихгүй байгаа. Урд хөрш түүхий эд дээр айхавтар татвар байхгүй. Аж үйлдвэрийн бараан дээр татвар бий. Гэхдээ чөлөөт худалдааны хэлэлцээр хий гэж ярьж байсан тохиолдол бий л дээ.

Өөрийнхөө бараан дээр татвар ногдуулахгүй ажиллая гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт, хоёр хөрштэйгөө экспортын бүтээгдэхүүн дээр татвар ногдуулахгүй байх хэлэлцээрийг тууштай үргэлжлүүлэх ёстой. Ингэхдээ бид дангаараа яривал хэн ч тоохгүй учраас Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ гэсэн олон улсын давцанд байнга илэрхийлэх ёстой. Хоёрдугаарт, түүхий эдийг экспортод гаргахад өөрийн гэсэн хэмжээ хязгаар байгаа. Хятадын зах зээл цаанаа лимиттэй байгаа. Экспорт гэдэг нь хэр үнэтэй барааг та гаргаж чадна уу тэр хэмжээгээр экспортын орлого өснө гэсэн үг. Монгол экспортоор гаргадаг тавхан бараа л байдаг. Зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тос. Бусад нь бол их цөөхөн хувийг эзэлдэг. Ноос, ноолуур манай экспортын нэг хувьд хүрэхгүй шахуу байдаг. Тэгэхээр энэ таван бараагаа л бид боловсруулалт хийгээд дараагийн шатны арай үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол тэр хэмжээгээр экспорт өснө. Зэсэн дээр жишээ авахад, хайлуулсан зэсийн нэг тонн нь 10 мянган долларын үнэтэй байхад баяжмал нь түүнээсээ зургаа дахин хямд байна. Хэдэн хувийн баяжмалтай байна түүгээрээ үнээ тогтоодог л доо. Тэгэхээр бид зэсээ хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн болговол үнэ нь нэмэгдэнэ л гэсэн үг. Нүүрсээ угаагаад борлуулбал үнэ нь хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр бид зэс хайлах, гангийн, нүүрс боловсруулах үйлдвэр л барих хэрэгтэй байгаа юм.

-Эдгээр үйлдвэрийг барих боломж нөхцөл нь байгаа юу?

-Манайд барих бүрэн боломжтой. Зэс хайлуулах хоёр үйлдвэр ажиллаж байгаа. Тэгэхээр огт шинэ юм биш. Манай засаг л өөрөө түүнийг барих хүсэл эрмэлзэл байвал маргааш гэхэд л байгуулчихна. Түүхий эд нь байна. Үйлдвэр барих бүрэн боломж бий. Жишээ нь, Ачит их гээд компани бий. Ачит их хувийн жижигхэн зэс хайлах үйлдвэр барьчихсан. 2014 онд ашиглалтад орсон. Түүнээс арав дахин том улсын үйлдвэр барихад техникийн хувьд ямар ч асуудал байхгүй. Мөнгөн дээр ч асуудал байхгүй. Гагцхүү ноднин корона гээд Эрдэнэтээс нэлээд их мөнгө аваад түүнийгээ айлуудын тог цахилгаан, ус дулааны мөнгөнд өгсөн. Ерөнхийдөө түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөөр зэс хайлах үйлдвэр барьж болохоор л байсан. Хугацаа өнгөрөх тусам зардал нь өснө. Ноднин бариад эхэлсэн бол одооны өртгөөс хоёр дахин хямд зардлаар барих байсан.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 20, тэргүүн дагуул одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 7:48 цагт мандан, 18:23 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Монголын улс төрөөр сонин юу байна” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр хөрштэйгөө найрсаг
харилцаа, хамтын ажиллагааг эн
тэнцүү хөгжүүлэх нь манай улсын
гадаад бодлогын тэргүүлэх чиглэл” гэснийг II, V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“ARTUM”
плат формыг үүсгэн
байгуулагч, Монгол
Улсын зөвлөх инженер Д.Санжсүрэн “ARTUM”
гарч ирснээр
барилгын
ажлын
гүйцэтгэлийн
чанар олон
улсын жишигт
хүрсэн алхам
болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын улс төрөөр
сонин юу байна” хэмээн өгүүллээ.

МҮОХ-ны Тэргүүн дэд
ерөнхийлөгч, ОУОХ-ны
гишүүн Б.Баттүшиг “Залуу хүний хувьд аль болох
гэрэл гэгээтэй ирээдүйг
харсан ажлуудыг бодож,
төлөвлөж, хийхийг зорьдог” хэмээснийг “Өөрөөс нь” нүүрээс уншаарай.

Эрүүл мэндийн
яамны халдварт бус
өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Шинэчилсэн журмаар
иргэдэд 38 өвчний оношилгоо,
шинжилгээ эрт илрүүлэг хийнэ” гэлээ.

“Соёл урлаг” нүүрт “Chakaland” хамтлагийн ахлагч Чакамото “Монголын артистуудтай
хамтарч уран бүтээл гаргах зорилготой” хэмээн ярилаа.

Доктор
(Ph. D), дэд профессор Ш.Баттөр “Төрийн алба хашдаггүй, улс төрд
нөлөөлөлгүй Ч.Мөнхбаярт ямар мэдээлэл байгаад
тэр нь гадны албанд хэрэгтэй болох вэ дээ” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хэт хүйтнийг тэсвэрлэн гарах буюу цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд дадлагажууллаа

Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар анги 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт, бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 30 километрийн явган марш, салааны хоногийн сургууль, салааны байлдааны буудлагыг энэ сарын 16-17-нд амжилттай зохион явууллаа.

Энэхүү цэргийн сургалт бэлтгэл нь ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй өвлийн улиралд хэт хүйтнийг тэсвэрлэн гарах буюу цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлд үүрэг гүйцэтгэхэд сурган дадлагажуулснаараа онцлог юм.

Бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангах, албан тушаалд нь сурган дадлагажуулах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх зорилгоор явагдсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Уушги цэвэрлэх арга

Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах. Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэдэг аргыг мэдээд авахад хэрэгтэй. Уушги цэвэрлэгч ундаа хийх арга.

Орц:

  • 1 кг сонгино
  • 1 л ус
  • 400 гр хүрэн сахар
  • 2 цайны халбага куркума /turmeric/
  • Арилгасан жижгэвтэр цагаан гаа

Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган дөрөв хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, turmeric нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрснийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.

Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ хоёр халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө хоёр халбага идээрэй.

Categories
мэдээ спорт

Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлуулав

“Бээжин-2022” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн цанын марафон буюу 50 км-ийн уралдаан өнөөдөр 14:00 цагт эхлэх ёстой байсан.

Гэвч Жанчхүүд хүчтэй цасан шуургатай байгаа тул зохион байгуулагчид яаралтай хуралдаж, тэмцээн явагдах зай, эхлэх цагт өөрчлөлт оруулахаар боллоо.

Тухайлбал, уралдааны зайг 30 км болгон багасгаж, эхлэх цагийг нэг цагаар хойшлуулан 15.00-д эхлүүлэхээр болсон байна. Цанын марафонд 61 тамирчин уралдах юм.