Categories
мэдээ нийгэм

“Иргэдийн саналд үндэслэн сургуулиудад цагийн зохицуулалт хийсэн” гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан явууллаа.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөний онцолсон сэдэв бол өнөөдрөөс эхлэн нийслэлд хэрэгжүүлж буй зарим Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалт байлаа.

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтыг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, хоёрдугаар сарын 21 буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хэмжээний 59 сургуулийн хичээл эхлэх болон тарах цагт зохицуулалт хийсэн. Энэхүү зохицуулалтын дүнг тухай бүрд шуурхай тооцон ажиллаж байна. ЕБС-ийн хичээл эхлэх, тарах цагт зохицуулалт хийхийн тулд холбогдох мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран судалгаа хийж, санал боловсруулсан. Түүнчлэн цахим орчинд олон нийтийн дунд санал асуулгыг явуулахад санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь энэхүү зохицуулалтыг дэмжсэн. Сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлсэн зохицуулалт хийснээр авто замын ачааллыг 12.5 хувиар бууруулна гэж тооцоолсон” гэлээ.

2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төрийн 152, төрийн бус өмчийн 129 сургуульд 340069 хүүхэд суралцаж байна. Үүнээс цагийн зохицуулалт хийсэн 59 сургуульд 85207 хүүхэд суралцдаг байна.

Цагийн зохицуулалтаар:

-Өглөө 07:45, өдөр 13:15 цагт төрийн өмчийн 13, төрийн бус өмчийн найм, нийт 21 сургуулийн 47330 сурагч буюу нийт сурагчдын 13.9 хувь,

-Өглөө 08:15, өдөр 13:45 цагт төрийн өмчийн ес, төрийн бус өмчийн зургаа, нийт 15 сургуулийн 26189 сурагч буюу нийт сурагчдын 7.7 хувь,

-Өглөө 09:00 цагт нэг ээлжтэй төрийн өмчийн нэг, төрийн бус өмчийн 22, нийт 23 сургуулийн 11688 сурагч буюу нийт сурагчдын 3.4 хувь хамрагдана.

Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм. Өмнөх хоёр жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.

ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа.

-Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна. Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг ангилж үзвэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас хоёр ажил шилжиж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлаас гурав нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч буй юм. Эндээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь ирээд байна. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангагдаад байна гэлээ.

Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажилтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийслэлийн хувьд зураг төсөвгүй, асуудал нь тухай бүр шийдэгдэж чадаагүй хөрөнгө оруулалтын ажлууд мэр сэр байна. Тиймээс хөрөнгө оруулалтын ажилд бүх байгууллагын дарга нар, Засаг даргын орлогч нар чиглэл, чиглэлээр анхаарал тавьж ажиллаарай” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын 98 хувийг шийдвэрлэжээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэмжээнд 2021 онд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулсан юм.

Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа алба агентлагууд зэрэг 1248 байгууллагын 3009 нэгжийн 28 мянган албан хаагч ERP системд нэгдсэн байдаг. Нийслэлийн хэмжээнд 27312 өргөдөл гомдол ирсний 98 хувийг шийдвэрлэжээ. Эдгээрээс нийслэлийн 34 агентлагт хаягласан 13685 өргөдөл гомдол ирснээс Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газарт хамгийн олон өргөдөл өгсөн байна. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн удирдах газар, Зорчигч тээвэр-3 зэрэг газруудад иргэд олноороо хандсан бол орон нутгийн өмчит төсөвт байгууллагуудаас Нийгмийн халамжийн тусгай төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Төр захиргааны авто бааз гэсэн газрууд өргөдөл гомдлын тоогоороо тэргүүлж байна. Есөн дүүргийн хэмжээнд 7200, Захирагчийн ажлын албанд 509 өргөдөл гомдол ирсэн байна.

Нийслэлийн хэмжээний нийт байгууллагад хаягласан өргөдөл гомдлын шийдвэрлэлт өндөр хувьтай байгаа ч хуулийн хугацаанд нь хариу өгөөгүй, хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн дутагдал нийтлэг байгааг дурдаж байлаа. Тиймээс энэ онд өргөдөл гомдол шийдвэрлэх хугацаанд анхаарч, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа тохиолдолд хугацааг нэг удаа 30 хоногоор сунгадаг боломжийг ашиглах нь зүйтэй хэмээн санууллаа.

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж: -Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37.1 хувиар буурсан байна. Шинжилгээний эерэг тохиолдлын тоо өмнөх долоо хоногоос 8.5 хувиар буурсан. Халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буураад байна гэлээ.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгаа өвчний улмаас эмчлүүлэгсдийн дунд хүүхэд олон байгаа аж. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлагын тоо 6.2 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулаторийг ажиллуулсаар байгаа юм.

Коронавирусийн халдварыг бууруулахад хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт учраас цаашид ч байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.

Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт бүрээр сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өгөв.

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд:

-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, 2

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, Шуу

Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд:

-2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын “Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах,

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,022.02

Цаг үеийн асуудлын хүрээнд:

-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээхийг үүрэг болгов.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө оруулалтаар хэрэгжих 22 ажлын тендер зарлахад бэлэн болжээ

Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл, зохион байгуулалтын явцын талаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцууллаа. Тэрээр “Нийтдээ Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 105 төсөл, арга хэмжээ Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт эрх шилжиж ирсэн. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 төсөл, арга хэмжээ, нийслэлийн төсөв, нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажил байна. Эдгээрээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг ангилж үзвэл, Барилга хот байгуулалтын яамнаас 17, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 13, Эрүүл мэндийн яамнаас хоёр ажил шилжиж ирсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 32 ажлаас гурав нь дүүрэг рүү шилжиж, 29 нь нийслэлд төвлөрч буй юм. Эндээс 19 ажлын техникийн тодорхойлолт, даалгавар нь ирээд байна. Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө болон нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 73 ажлын 22 нь тендер зарлах хэмжээнд бэлтгэл хангагдаад байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахыг хоригложээ

Хөвсгөл аймагт уламжлал ёсоор зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ тэмдэглэнэ. Тус аймгийн Хатгал суманд ирэх сарын 3-4-нд болох энэхүү баяраар урьдчилсан байдлаар 3000 орчим тээврийн хэрэгсэл, 10 мянга гаруй иргэн цуглана гэж тооцжээ. Иймд нуурын гадна талбайд зогсоол шийджээ.

Энэ жилийн тухайд мөсний зузаан олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байгааг онцгой байдлын албан хаагчид мэдээлж буй. Тэгвэл мөсний баярын үеэр Хөвсгөл нууран дээгүүр автомашин зорчуулахгүй, машин техник зогсоохгүй болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдсэн.

Цаашид байгалийн эко системийг хамгаалах зорилгоор өвөл нууран дээгүүр автомашин зорчихыг хориглох, зуны улиралд нуур руу бохир цутгахыг зогсоох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай тэрбээр “Мөсний баяраар нууран дээгүүр автомашин зорчихыг хориглосон. Зөвхөн баяраар ч бус Хөвсгөл нууран дээгүүр автомашин зорчдог асуудлыг хориглох шаардлагатай.

Нуурын эко системийг хамгаалахтай холбогдуулан томоохон 10 шийдвэр гаргахаар төлөвлөж байна. Тухайлбал, Хөвсгөлд аялал жуулчлалын бааз шинээр байгуулахгүй. Үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын компаниудыг адистатчилна.

Хоёрдугаарт, ариун цэвэртэй холбоотой маш олон асуудал бий. Үүний нэг нь Хөвсгөл нуур луу бохир цутгахыг хориглож эл асуудлыг шийдвэрлэх ёстой гэж харж байна” гэсэн юм. Дашрамд дурдахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” маргааш /2022.2.22/ болох юм. Тус чуулган энэ сарын 24-ныг хүртэл хоёр өдөр үргэлжилнэ.

Categories
гадаад мэдээ

Австрали улс хилээ бүрэн нээлээ

Австрали өнөөдрөөс эхлэн коронавирусийн вакцины бүрэн тунд хамрагдсан гадаадын жуулчдад хилээ бүрэн нээж байна.

Тус улс нь коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор 2020 оны 3 дугаар сараас эхлэн өдийг хүртэлх хугацаанд хилээ хаагаад байсан юм.

Даваа гарагт Австралид олон улсын зорчигч тээврийн 50 гаруй нислэг ирэхээс 27 нь тус улсын хамгийн том хот болох Сиднейд буужээ. Үүнтэй холбоотойгоор Австралийн Гадаад хэргийн сайд Дан Техан өөрийн биеэр Сиднейн олон улсын нисэх онгоцны буудалд очиж, гадаадын жуулчдыг угтан авч, чихмэл тоглоом, цэцэг зэргийг бэлэглэжээ.

Тэрбээр хэлэхдээ, “Qantas Airlines” компани энэ долоо хоногтоо 14 мянга гаруй гадаадын жуулчдыг Австралид авчрах төлөвтэй байгаа бөгөөд манай улсын аялал жуулчлалын салбар “маш эрчимтэй” сэргэх болно гэв.

Аялал жуулчлалын салбар нь тус улсын хамгийн томд тооцогдох салбаруудын нэг бөгөөд жилдээ 60 тэрбум австрали долларын эдийн засгийн үр ашгийг авч ирдэг байна. Мөн тус улсын ажиллах хүчний 5 орчим хувь нь аялал жуулчлалын салбарт ажилдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зах, бөөний худалдааны төвүүдийг Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд зах, бөөний худалдааны төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Ингэхдээ Хөшигийн хөндий, Эмээлт, Налайх зэрэг бүсэд худалдаа эрхлэгчдийг үйл ажиллагааны чиглэлээр нь суурьшуулахаар төлөвлөсөн байна.

Улаанбаатарт томоохон 111 зах, худалдааны төв байдаг бөгөөд эдгээрт 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас өгсөн мэдээллээр зах, худалдааны төв ажиллахгүй өдөр ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоо 10-15%-аар буурсан үзүүлэлт гарчээ.

1
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
2
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
3
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
4
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
5
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

6
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

​Хөгжлийн банкны ТУЗ ба хөгждөггүй төрийн өмч

Манай яам, Тамгын газрын дарга нар төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлд шууд томилогддог зарчимтай. Зарим нь нэг, хоёр компанийн ТУЗ-д сууж байхад зарим нэг нь төрийн ажил албыг хэзээд нь хийдэг юм гэмээр олон ТУЗ-д томилогдсон харагддаг. Шинэ хуучин, мэдлэгтэй мэдлэггүй, танил талаар ч хамаагүй яам, Тамгын газрын дарга болсон бол ТУЗ-ийн гишүүн, цаашлаад дарга болчихдог. ТУЗ-ийн нөлөөлөл их ээ. Давхар цалинжина, бодлогын шийдвэрүүд гаргана, гаргахгүй гацаана.
Уг нь ТУЗ гэдэг өндөр ач холбогдолтой, олон нийт, хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байдаг. Гэвч манай төрийн өмчийнхний ТУЗ-үүд үүргээ сахиж чаддаггүй учраас аль ч салбарт олон нийтийн эрх ашгийг төлөөлж, хамгаалж чаддаггүй. Үүний нэг жишээ Хөгжлийн банк болоод байна.
Хөгжлийн банкны чанаргүй 1.7 их наяд төгрөгийн зээлийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгалтаа эрчимжүүлж, өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэр бүхий хүмүүсийг цагдан хорилоо. Хөгжлийн банкийг удирдаж явсан үе үеийн захирлуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…” гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг шүүхээс мэдээлж байна. Баривчилгаа, шалгалтын ажил ч цаашид өргөжих төлөвтэй байна.
Хөгжлийн банкны эл хэрэгт зээлдэгчдээс гадна банкныхан татагдах ёстой. Тэр дундаа өндөр хариуцлага хүлээх ёстой субьект гэж хуульчид онцолж байгаа. Хариуцлага хүлээх хүмүүс захирлуудаар тогтохгүй, зээл гаргахад голлох үүрэгтэй хүмүүс Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байсан гэцгээж байгаа.
Хөгжлийн банкны ТУЗ нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон Компанийн тухай хуульд заасны дагуу …. Хөгжлийн банкны зээлийн, хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, актив, пассивын удирдлагын бодлогыг батлах зэрэг ажлыг гүйцэтгэдэг гэж томъёолсон байдаг. Нэг ёсондоо өнөөдөр дэгдээд байгаа 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг анхнаас нь хянах үүргийг хүлээсэн гэсэн үг.
Хөгжлийн банкны ТУЗ хуулийн дагуу ердийн 5, хараат бус 4 гишүүнтэй. ТУЗ-ийн дарга нь Сангийн яамны бодлогын газрын дарга Б.Сүх-Очир юм байна. Б.Сүх-Очир даргын хувьд Хөгжлийн банкны ТУЗ-д хамгийн удаан ажиллаж байгаа хүмүүсийн нэг. Нэг ёсондоо тэрээр Хөгжлийн банкны чанаргүй зээл үүсч эхэлсэн цаг хугацаанд ч ТУЗ-д сууж байсан эрхэм.
Хөгжлийн банкны зарим захирлууд “Зээл гаргах асуудал надад хамаагүй, банкны ТУЗ шийддэг байсан” гэж хэвлэлд ярьсан удаатай. Зээлдэгчид цаг үеийн нөхцөл байдал, ковидоос шалтгаалж зээлийн эргэн төлөлтийн асуудлаар хэлэлцээр хийх гэж Хөгжлийн банкны захирал, ТУЗ-д олон удаа хандсан ч үл тоосон, хуралдаж шийдвэр гаргаж өгөөгүй гэх гомдлыг ч нэг бус удаа ярьж байгаа.
Б.Сүх-Очир дарга Сангийн яамны Бодлогын газрыг тэргүүлдгээс гадна Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга. Тэрээр бас Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашдаг юм байна.
Монголын хөрөнгийн биржийн хувьд өнгөрсөн жил хамгийн өндөр ашигтай ажилласан удаатай. Санхүүгийн зах зээлийн нэг гол тоглогч гэгддэг хөрөнгийн зах зээл манайд нэг үеэ бодвол сэргэж байгаагийн илрэл энэ юм. Цаашид ч энэ салбарт хийгдэх, шинэчлэгдэх олон асуудал бий. Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн танилцуулга мэдээлэлд ““Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 онд нийт 10 удаа хуралдаж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт 20 тогтоол, 10 тэмдэглэл гаргажээ. “МХБ” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулалын дээд хэмжээ нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-аар зохицуулагддаг” гэдгээс өөр шинэ мэдээлэл эдүгээ алга.
Төрийн албанаас гадна ийм олон газрын ТУЗ-д зэрэг суудагг түшмэл өдөр тутам шинэчлэгдэн, хөгжиж байгаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийг гүйцэж, шийдвэр гаргаж чадах уу?
Хөгжлийн банк ч ялгаагүй. Монгол Улсын стратегийн том бүтээн байгуулалт, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох том төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй төрийн өмчит байгууллагыг энэ хэмжээний чадвартай, хөгжлийн асуудлыг цогцоор харах мэдлэгтэй хүмүүс ТУЗ-д нь томилогдож баймаар. Харин яам бол төр засгийн бодлого гаргадаг төв байгууллага. Бодлого гаргагч субьектууд хэрэгжүүлэгч байгууллагынхаа удирдлагад очиж суугаад, өдөр тутмынх нь ажлыг хариуцах нь хэр зохистой, үр дүнтэй вэ.
Ерөөс манайд төрийн өмчит компани, аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөл гэх томоохон субьектэд бодлогын шинэчлэл хэрэгтэй болжээ. Яамны ажилтнууд ТУЗ-д заавал суух ёстой юм бол мэргэжлийн, салбараа мэддэг, ёс зүй, зарчимтай хүмүүсийг томилж байх шаардлагатай байна. Ядаж л санхүү, эдийн засаг, бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-д суух хүмүүс нь бизнесийн зарчим, зовлон жаргалыг мэддэг хүмүүс байх хэрэгтэй. Бизнесийн А үсэггүй нөхөд олон олон ТУЗ-д суучихаад хурлаа хийдэггүй, гацаадаг, нөлөөлөлд ордог, хийхээрээ мэргэжлийн бус, хууль бус шийдвэр гаргадаг. Түүнээс нь үүдэж төрийн өмчит компаниуд дампуурдаг байж болохгүй юм.

Б.ЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Энэ долоо хоногийн цаг агаарын төлөв

2022 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 28-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

Хур тунадас: 21-нд Хангайн уулс, Халх голын сав орчмоор, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэрнэ.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Ц.Ууганбаярыг 1 сар цагдан хорих шийдвэр гаргалаа

Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн зээл аваад эргэн төлөөгүй “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярыг цагдан хорих эсэх асуудлыг Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Ц.Ууганбаяр нь Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг өөрчилнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгчээ. Тэрээр “Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчилж чөлөөлөх нь зүйтэй” гэжээ. Мөн ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгажээ. Уламаар энэ бүхний хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна

Categories
мэдээ цаг-үе

Төл малын тооллого ирэх сарын 15-наас эхэлнэ

Улсын хэмжээнд малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь зарцуулах юм. Уг ажлыг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээдэг аж.

Мөн төл малын тоог авах ажлыг ирэх сарын 15-наас зохион байгуулах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 30.8 сая эх мал тоологдсон байна.