Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Дотоодод дамжуулан зээлдүүлсэн ч эргэн төлөлтгүй болсон 1.4 их наядын үлдэгдэлтэй 73 зээл

Халамжийн үйлчилгээнээс 1100 иргэн хасагджээ

Монгол Улсын Засгийн газрын 2018-2020 онд тавьсан нийт өрийн үлдэгдлийн 59 хувийг гадаад зээл эзэлж буй. Энэ хугацаан дахь гадаад зээлийн өрийн үлдэгдлийн 44 хувь буюу 5.2 их наяд төгрөгийг цар тахал эхэлсэн 2020 онд авсан байгаа юм.

Гэвч ийнхүү гаднаас авсан зээлийн зарцуулалт үр ашиг муутай байгааг Үндэсний аудитын газраас 2021 онд танилцуулсан “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл тусламжийн ашиглалт, үр дүн” сэдэвт 2018-2020 оныг хамарсан тайлангаар гаргаж тавиад буй.

Манай улс 1991-2020 онд хандивлагч орон, олон улсын байгууллагатай 267 гэрээ байгуулсны дүнд нийт 6.9 тэрбум ам.доллар буюу 19.7 их наяд төгрөгийн гадаад зээл авч ашиглажээ. Үүнээс 27.3 хувь буюу 5.4 их наяд төгрөгийг улс дотроо дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч энэ мөнгөнөөс 47 хувь нь эргэн төлөгдөөгүй үлджээ.

Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн үлдэгдэл

  • 2016 онд 790.9 тэрбум төгрөг байсан бол
  • 2020 онд 77% өсөж, 1.4 их наяд болж өссөн байна.

Сангийн яам ийнхүү дотоодод гаднын зээлийг дамжуулан зээлдэхдээ барьцаа, батлан даалтын гэрээ байгуулаагүй, зарим зээл ямар нөхцөл, шалтгаанаар эргэн төлөхгүй байгааг тодруулаагүй орхисон байна. Мөн юунаас болж тухайн зээлдэгч төлөх найдваргүй болсон нь тодорхойгүй, эргэн төлөх чадваргүй төсөлд зээл олгосон, зээлдэгч тогтоосон хугацаа, хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, насжилт өндөртэй зээлийг барагдуулах ажлыг цаг тухайд нь зохион байгуулаагүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж, дээрх хэмжээнд хүрчээ.

Дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн авлагыг 2020 оны жилийн эцэст эргэн төлөлт хийдэггүй нийт 73 зээлийн үлдэгдэл нь 1.4 их наяд төгрөг байна. Гаднын 54 зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрт улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийг төлжээ.

Үүнийг Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжих хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 1,347 төсөл, арга хэмжээний 1.3 их наяд төгрөгтэй харьцуулахад 1.1 дахин их байгаа нь алдагдсан боломж байгааг харуулж байгааг ҮАГ онцолсон байна.

Эргэн төлөлт хийдэггүй, дотоодод дамжуулан зээлдүүлсэн 1.4
их наяд төгрөгийн үлдэгдэлтэй 73 зээлээс дурдвал:

  • БНХАУ-ын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Орон сууцны хороолол, дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд БХБЯ-аас 2011-2014 онд “Цагаан хуаран” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай 70.5 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 273.6 тэрбум төгрөгийн дүнтэй давхар дамжуулан зээлийн гэрээ байгуулж, тус компаниуд нийт 2,592 айлын 36 орон сууцны барилга бүхий “Хангай хотхон”, “Цагаан хуаран” орон сууцны хотхоныг барьж ашиглалтад оруулжээ. Гэвч тус компаниуд нь эргэн төлөлт хийж эхлээгүй байгаагаас “Бэрэн групп” ХХК-ийн үндсэн зээл 50.9 сая ам.доллар, хүүгийн төлбөр 29.9 сая ам.доллар, “Цагаан хуаран” ХХК-ийн үндсэн зээл 19.6 сая ам.доллар, хүүгийн төлбөр 11.5 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. БХБЯ-аас Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр гомдол, ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тус асуудлыг ҮАГ-аас удаа дараагийн хийсэн аудитаар илрүүлж, Сангийн сайдад зөрчлийг арилгах зөвлөмж хүргүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар хүсэлт гаргаж байсан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
  • Монгол Улс, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлсэн “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн парк шинэчлэл” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д 2020 онд 28.6 сая ам.долларын дамжуулан зээлийг олгожээ. Тус дамжуулан зээлийн хөрөнгөөр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 км төмөр зам баригдаж, ашиглалтад орсны дараа ашиглах төмөр замын арчилгаа, зам засварын 28.6 сая ам.долларын өртөгтэй 65 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авсан боловч тоног төхөөрөмжийг ашиглах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлоогүй, төмөр замын бүтээн байгуулалтын ажил зогссон тул 2010 оноос хойш ашиглалтгүй, үр ашиггүй хөрөнгө болсон байна.
  • Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулах зорилгоор 1991- 1993 онд АХБ-ны 3.8 сая ам.долларын зээлийг Эрчим хүчний газарт дамжуулан зээлдүүлсэн байна. Гэвч Эгийн голын цахилгаан станц төсөл хэрэгжээгүйгээс 2020 оны байдлаар зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 10.5 тэрбум төгрөг үр ашиггүй болж, эргэн төлөгдөөгүй байна.

Иймд дотоодод дамжуулан зээлсэн эргэн төлөлтгүй зээл тус бүрийн төлөгдөхгүй байгаа учир шалтгааныг гаргаж, эзэн холбогдогч нь тодорхой зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, улсын төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах нь зүйтэй байна гэж үзжээ.

Сангийн яамны тавих хяналт сул байгаагаас зээлийн үлдэгдэл өсөж, улсын төсөвт дарамт учруулж байна.

Хүснэгт. Гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөөгүй зээлийн өрийн үлдэгдэл, 2020 оны эцсийн байдлаар

Эцсийн зээлдэгч Төслийн нэр Он Валют Эцсийн үлдэгдэл
Үндсэн валют Ханш Төгрөг
1 Эрчим хүчний яам Тайширын усан цахилгаан станц байгуулах төсөл 2005 AED 47,749,000.0 775.8 37,042,241,730.0
2 Эрчим хүчний яам Эгийн голын усан цахилгаан станцын төсөл 1992 USD 3,841,484.2 2,849.5 10,946,347,500.3
3 ОСНААУГ Улаанбаатар хотын дулааны үр ашгийг дээшлүүлэх төсөл 1997 MNT 234,451,425.4 1.0 234,451,425.4
4 ОСНААУГ Улаанбаатар хотын дулааны үр ашгийг дээшлүүлэх төсөл 1997 USD 15,224,912.8 2,849.5 43,383,541,272.7
5 Баян-Өлгий ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1998 MNT 991,058,656.0 1.0 991,058,656.0
6 Ховд аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1998 MNT 928,343,809.0 1.0 928,343,809.0
7 Хөвсгөл аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1998 MNT 1,433,939,592.9 1.0 1,433,939,592.9
8 Увс аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1998 MNT 945,568,200.0 1.0 945,568,200.0
9 Завхан аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1998 MNT 1,304,445,614.2 1.0 1,304,445,614.2
10 Авто замын газар Автозамыг хөгжүүлэх II төсөл 2000 SDR 15,394,603.4 4,104.1 63,180,375,824.6
11 Анод банк Орон сууцны санхүүжилт төсөл 2001 MNT 2,648,402,418.0 1.0 2,648,402,418.0
12 Багануур ЗДТГ Орон сууцны санхүүжилт төсөл 2001 MNT 209,180,000.0 1.0 209,180,000.0
13 Нийслэлийн ЗДТГ Орон сууцны санхүүжилт төсөл 2001 MNT 826,133,277.0 1.0 826,133,277.0
14 Хэнтий аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 2,040,224,283.3 1.0 2,040,224,283.3
15 Дорноговь аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 1,841,366,587.7 1.0 1,841,366,587.7
16 Дундговь аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 2,191,892,416.1 1.0 2,191,892,416.1
17 Өмнөговь аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 1,102,213,269.7 1.0 1,102,213,269.7
18 Сүхбаатар аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 3,068,365,138.6 1.0 3,068,365,138.6
19 Дорнод аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 3,411,225,232.9 1.0 3,411,225,232.9
20 Булган аймгийн ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 1,727,686,618.0 1.0 1,727,686,618.0
21 Архангай ЗДТГ Нийтийн аж ахуй, үйлчилгээг өргөтгөн хөгжүүлэх төсөл 2002 MNT 2,110,714,106.4 1.0 2,110,714,106.4
22 Кредит монгол ХХК Кредит монгол зээл 2001 MNT 69,911,828.9 1.0 69,911,828.9
23 БХБЯ Орон сууцны хороолол, дэд бүтцийн төсөл 2002 USD 70,489,016.0 2,849.5 200,859,155,982.2
24 Архангай ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 118,293,186.8 1.0 118,293,186.8
25 Капитал банк Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 3,543,641,303.3 1.0 3,543,641,303.3
26 Булган аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 2,531,556,582.3 1.0 2,531,556,582.3
27 Дундговь аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 1,887,505,777.6 1.0 1,887,505,777.6
28 Говь-Алтай аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 4,626,402,673.8 1.0 4,626,402,673.8
29 НЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 2,568,528,825.0 1.0 2,568,528,825.0
30 Орхон аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 7,446,709,838.3 1.0 7,446,709,838.3
31 Сүхбаатар аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 1,325,686,276.4 1.0 1,325,686,276.4
32 Төв аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 2,071,087,691.0 1.0 2,071,087,691.0
33 Өвөрхангай аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 9,862,792,666.8 1.0 9,862,792,666.8
34 Хөвсгөл аймгийн ЗДТГ Хот байгуулалтын салбарын хөгжил төсөл 2002 MNT 443,351,987.8 1.0 443,351,987.8
35 Авто замын газар Тээврийг хөгжүүлэх төсөл 1994 SDR 6,529,426.9 4,104.1 26,797,159,845.3
36 Авто замын газар Тээврийг хөгжүүлэх төсөл 1994 SDR 7,513,818.7 4,104.1 30,837,162,650.8
37 НЗДТГ Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр –
Төсөл 1 (Энгийн үйл ажиллагаа)
2017 USD 194,738.0 2,849.5 554,907,764.4
38 НЗДТГ Хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр –
Төсөл 1 (Тусгай үйл ажиллагаа)
2017 SDR 2,045,616.6 4,104.1 8,395,333,263.4
39 НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл 1997 SDR 11,410,781.4 4,104.1 46,830,531,471.4
40 НЗДТГ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 1(Энгийн
үйл ажиллагаа)
2014 USD 20,629,056.7 2,849.5 58,782,703,328.7
41 НЗДТГ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 1(Тусгай
үйл ажиллагаа)
2014 USD 16,922,143.4 2,849.5 48,219,816,782.7
42 Дархан-Уул аймгийн ЗДТГ Дархан хотын бохир усны менежмент төсөл (Энгийн үйл
ажиллагаа)
2016 USD 5,342,373.2 2,849.5 15,223,145,771.6
43 Дархан-Уул аймгийн ЗДТГ Дархан хотын бохир усны менежмент төсөл (Тусгай үйл ажиллагаа) 2016 SDR 6,133,716.5 4,104.1 25,173,140,497.9
44 Алтай улиастай эрчим хүч Эрчим хүчний төсөл 2001 MNT 668,686,782.6 1.0 668,686,782.6
45 Даланзадгад ДЦС Эрчим хүчний төсөл 2001 MNT 356,654,135.0 1.0 356,654,135.0
46 Ховд цахилгаан ХХК Эрчим хүчний төсөл 2001 MNT 1,752,644,540.9 1.0 1,752,644,540.9
47 Баян Өлгий цахилгаан шугам сүлжээ Эрчим хүчний төсөл 2001 MNT 2,136,587,736.7 1.0 2,136,587,736.7
48 Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК Эрчим хүчний төсөл 2001 MNT 2,044,048,037.1 1.0 2,044,048,037.1
49 НЗДТГ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 2(Энгийн
үйл ажиллагаа)
2018 USD 6,579,580.1 2,849.5 18,748,579,205.3
50 НЗДТГ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Төсөл 2(Тусгай
үйл ажиллагаа)
2019 USD 7,842,568.8 2,849.5 22,347,478,135.8
51 Булган аймгийн ЗДТГ Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт
санхүүжилт
2019 USD 2,447,465.3 2,849.5 6,974,076,818.5
52 Дундговь аймгийн ЗДТГ Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт
санхүүжилт
2019 USD 1,877,528.2 2,849.5 5,350,035,238.7
53 Хөвсгөл аймгийн ЗДТГ Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын
хөгжлийн төслийн – нэмэлт санхүүжилт
2019 USD 2,595,141.2 2,849.5 7,394,880,829.3
54 Сүхбаатар аймгийн ЗДТГ Зүүн өмнөд Говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн – нэмэлт
санхүүжилт
2019 USD 857,620.4 2,849.5 2,443,797,849.0
55 НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх төсөл II 2004 SDR 11,993,392.8 4,104.1 49,221,603,490.6
56 Архангай ЗДТГ Архангай ядуурлыг бууруулах төсөл 1996 MNT 5,100,002.6 1.0 5,100,002.6
57 Хөвсгөл аймгийн ЗДТГ Архангай ядуурлыг бууруулах төсөл 1996 MNT 108,183,897.8 1.0 108,183,897.8
58 ЗТХЯ Дархан-Эрдэнэт авто зам барих төсөл 1996 KWD 4,067,863.2 9,344.5 8,012,107,087.2
59 Эрчим хүчний яам Тайширын усан цахилгаан станц байгуулах төсөл 2002 KWD 6,174,756.5 9,344.5 57,699,949,992.9
60 НЗДТГ Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр – Европын
Хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжих
2014 EUR 21,000,000.0 3,495.8 73,411,380,000.0
61 НЗДТГ УБ-хотын гэр хорооллыг хөгжүүлэх төсөл-2 2014 EUR 3,652,803.2 3,495.8 12,769,396,510.3
62 Баруун бүсийн эрчим хүч XXK БАРУУН БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК 2003 MNT 31,940,763,400.0 1.0 31,940,763,400.0
63 Орхон аймгийн ЗДТГ Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх төв байгууламжийг өргөтгөх төсөл 2008 EUR 9,159,726.9 3,495.8 32,020,389,962.7
64 Даланзадгад ДЦС Эрчим хүч үүсгэх цахилгаан станц барих төсөл (Даланзадгад) 1997 MNT 4,949,787,369.0 1.0 4,949,787,369.0
65 Даланзадгад ДЦС Эрчим хүч үүсгэх цахилгаан станц барих төсөл (Даланзадгад) II 2000 KRW 933,741,300.0 2.6 2,455,739,619.0
66 Төрийн мэдээлэл холбоо Төрийн холбооны сүлжээг сайжруулах төсөл 2000 KRW 6,958,685,060.0 2.6 18,301,341,707.8
67 УБ Төмөр зам ХНН Төмөр замын шинэчлэлтийн төсөл 1993 JPY 2,313,261,148.9 27.6 63,799,742,487.5
68 УБ Төмөр зам ХНН Төмөр замын шинэчлэлтийн төсөл II 1995 JPY 3,180,467,266.4 27.6 87,717,287,207.0
69 Шивээ-Овоо ТӨХК Багануур, Шивээ Овоо нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл 1997 MNT 22,518,606,327.3 1.0 22,518,606,327.3
70 Шивээ-Овоо ТӨХК Багануур, Шивээ Овоо нүүрсний уурхайг хөгжүүлэх төсөл II 1998 MNT 36,677,271,890.8 1.0 36,677,271,890.8
71 Тээврийн Хэрэгсэл Тээврийг хөгжүүлэх төсөл 2001 SDR 1,439,754.0 4,104.1 5,908,836,842.3
72 Монголын Төмөр Зам ТӨХК Хөдөлгөх бүрэлдэхүүн нийлүүлэх төсөл 2012 USD 28,588,400.0 2,849.5 81,462,931,684.0
73 Ус суваг ашиглалтын газар Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл 2002 EUR 9,464,596.0 3,495.8 33,086,145,404.9
НИЙТ 1,402,020,277,161.6
Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.7 дахин нэмэгдлээ

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оныхоос 1.2 (2.7 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оныхоос 823.6 сая ам.доллароор нэмэгдэж, 2.1 тэрбум ам.доллар болсон нь нөлөөлсөн байна.

Урсгал данс 2021 оны 11 дүгээр сард 464.4 сая ам.долларын ашигтай байсан бол 12 дугаар сард 722.8 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Үйлчилгээний худалдааны орлого өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 785.1 сая, зарлага 2.2 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 130.2 сая, зарлага 76.2 сая ам.доллароор нэмэгдэв. Үйлчилгээний худалдааны алдагдал 2021 онд өмнөх оныхоос 53.9 сая ам.доллароор багасаж, 1.4 тэрбум ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 126.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 23.3 сая ам.доллароор нэмэгдлээ. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард 10.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.2 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Санхүүгийн дансны тэнцэл 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оныхоос 242.5 сая ам.доллароор ихэсжээ. Мөн санхүүгийн дансны тэнцэл 2021 оны 11 дүгээр сард 392.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол 12 дугаар сард 877.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 1.3 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл 2020 онд 786.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оныхоос 1 тэрбум ам.доллароор багасаж, 221.6 сая ам.долларын алдагдалтай гарав. Харин төлбөрийн тэнцэл 2021 оны 12 дугаар сард 214.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 82.9 сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүүхэн хонгорын хүн чулуу

Төв аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км орчим зайд Хүүхэн хонгор хэмээх уул байдаг. Энэ уулын өвөр бэлд өвөрмөц хийцтэй хоёр хүн чулуун хөшөө байдаг бөгөөд 9х7 метр голчтой зуйван дугираг анхны хэлбэрээ алдсан чулуун байгууламжийн урт талд газар ухаж суулгасан хоёр хүн чулуун хөшөө бий.

Эдгээр хүн чулууг анх Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн Хангайн анги 1989 онд доктор, профессор Д.Баяр тус дурсгалыг нарийвчлан судалж, холбогдох он цагийг тогтоон судалгааны эргэлтэд оруулжээ [Баяр 1989, 2014].
Үүний дараа “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” сэдэвчилсэн бүтээлд тус дурсгалын нарийвчилсан тодорхойлолт болон гэрэл зургийн хамт хэвлэн нийтлүүлсэн байна [Дашням нар 1999].
Харин Түүх, археологийн хүрээлэнгийн судлаачид 2017 уг дурсгалт газар авран хамгаалах судалгааг хийж гүйцэтгэжээ.

хоол хүнс гэх мэтийн зураг байж болно

Тус хоёр хүн чулуун хөшөө нь анх олдох үед нэгдүгээр хүн чулуун хөшөөг хар элсэн өнгийн чулуугаар хийсэн толгой байхгүй бусад хэсгүүд нь хадгалалт дунд зэрэг байдалтай анхны байрлалаасаа хөдлөөгүй байдалтай олсон байна. Харин хоёрдугаар хүн чулуун хөшөөг шаргал өнгийн элсэн чулуугаар хийсэн ба суурь хэсэг нь салж байхгүй болж мөн толгой нь хугарч газар унасан байдалтай байжээ.
Нэгдүгээр хүн чулуун хөшөөний баруун талаас хүн чулуун хөшөөний хугархай суурь хэсэг анхны байдлаараа илэрсэн юм. Тус суурь чулуу нь шаргал өнгийн элсэн чулуугаар хийсэн хоёрдугаар хүн чулууны суурь хэсэг бөгөөд анхны байрлалаасаа хөдлөөгүй хэмээн үзэж болохоор байжээ. Суурийн хугархайн үлдэгдлийн өндөр нь 62 см, зузаан 40 см, өргөн 40 см хэмжээтэй. Суурь хэсэгт шөвгөрдүү үзүүртэй уллагаа бүхий гутлын хоншоор цухуйх бөгөөд хоёр гутлын зүүн хөл талынх хагарсан хэдий ч бараг бүтнээр үлджээ. Харин баруун хөлийн гутал нь эвдэрч зөвхөн гутал байсныг тодорхойлж болох хонхор л үлдсэн байна. Хөлийг зориуд хийсэн жижиг тавцан дээр гишгүүлэн сийлсэн боловч ихэд хагарч эвдэрсэн тул нарийн тодорхойлох боломж муу байсан байна.

Чимэглэл зураг байж магадгүй

Тус хоёр хүн чулуун хөшөөний урд талд бог болон бод малаар тахилга үйлдэж байсны ул мөр гарсан ба ясанд он цаг тогтоолгох С14 судалгааг Япон улсад хийлгэжээ. Судалгааны дүнгээр 1402calAD – 1441calAD (95.4%) буюу XV зууны эхэн хагаст холбогдох болох нь тогтоогдсон ба Умард Юань гүрний үед энэхүү газарт тахилга тайлга хийж байсныг гэрчлэх нэгэн сонирхолтой баримт болжээ.
Хоёр хүн чулуун хөшөөний урд талд талбай засаж бог болон бод малаар тахилга үйлдэж байсан нь малтлагаар гарсан олдвороор тодорхой харагдажээ.
XIII-XIV зууны үед холбогдох Чингис хааны Их орд “Ауруг Орд”-ны малтлагаар бог болон бод малын яс их хэмжээтэй гардаг бөгөөд судлаачид үүнийг Чингис хааныг таалал төгссөний дараа тус ордыг тахилга тайлгын газар болгоод мал хойлоглон их хааны сүнсийг тахиж байсан (Shaofan) хэмээн үздэг.
Энэхүү тахилгын улбаа XV зууны эхэн үед хүртэл үргэлжилж байсныг Хүүхэн хонгор уулын хүн чулуун хөшөөий дурсгалын малтлагаар баталсан нь уг судалгааны нэг шинэлэг тал болжээ.
Тус дурсгалыг хадгалж хамгаалах үүднээс 14х12 м талбайд дурсгалыг бүрэн оруулж төмөр хашаа хийж, дурсгалын тайлбар сэлтийг гантиг чулуун самбар босгож орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгчээ.
Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Нямбаатар: Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр манайд ирэх ашиг хугацааны хувьд наашлах боломж бүрдсэн

Цаг үргэлж өөр дээрээ гал дуудаж байдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцсанаа хүргэж байна.


– Хөгжлийн банкны захирлуудыг томилсон, томилуулсан хүмүүсийг ч шалгах ёстой –


-Өнөөдрийн шуугиан Хөгжлийн банк байна. Өмнө нь ч яригддаг байсан энэ сэдэв яасан хүчтэй гарч ирж байна вэ. Гэнэт илэрсэн хэрэг шиг?

-Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалтаар байгуулсан. Гэвч гажууджээ. Арилжааны банкны хэлбэрт орсон байна. Өмчийн эзэн нь тодорхой бус, 36 сая төгрөгийн зээл хүртэл олгодог, ломбардны түвшинд очсон сүүлийн 10 гаруй жилийн хор уршиг гарч байна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан бүгдийг буруутгаж, нийгмийн зүгээс хоморголон зүхэж байна. Үүн дээр цаг алдалгүй зохицуулалт хийхгүй бол эрүүл зээлдэгчид хохирох нь тодорхой боллоо шүү дээ?

-Зээлдэгчдийг ялгаж зааглах ажил хийгдэж байна. Яг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэр барьж, баялаг бүтээхээр хөрөнгө оруулалт хийсэн, гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндэрсэн, ханшийн эрсдэлд орсон зээлдэгчдийг ялгаж салгах ёстой. Нөгөө талдаа зориулалтын бусаар зээлээ зарцуулсан, анхнаасаа бүр эргэн төлөх бодолгүйгээр зээл авсан, залилан мэхлэх үйлдэлтэй, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зээлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Хууль, шүүхийн байгууллагад албан ёсоор хандсанаар зээлийн эргэн төлөлт зогсдог, ингэснээр хугацаа алдаж Хөгжлийн банкны хохирол улам их болно. Зарим луйварчид хуулийн энэ практикаас маш их хождог шүү дээ?

-Зээлдэгчдийн зарим хэргийг цагдаагийн байгууллага, зарим зээл нь АТГ-т шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажлыг хуваарилж, харьяаллынхаа дагуу цаг алдалгүй хийж байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийн ажил үүргийн хуваарь өөр өөр. Тэр хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх л болно, энэ бол тодорхой. Хууль хяналтын байгууллага зээлийг эргэн төлүүлэх асуудал руу илүү их төвлөрч ажиллаж байгаа.

-Хөгжлийн банкны энэ хэрэг шинэ сэдэв биш, ард түмэн сая мэдэж байгаа хэрэг биш гэдгийг эхэнд хэлсэн. Тус банкийг бүр эхнээс нь шалгаж байгаа бололтой. Улс төрийн тавцангаас холдсон, өнгөрсөн үеийн хэдэн улстөрчдөөр эцсийн бүлэгтээ туг тахих гэж оролдоод замхарчихгүй байгаа. Тийм практик Монголд байдаг шүү дээ?

-АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа.

-Та “Ойлгож байгаа” гэж хөндлөнгийн байр сууринаас ярих юм. Та дотор нь байгаа Засгийн газрын гишүүн шүү дээ. Сүүлийн зургаан жил тус банкны захирлууд бүгд МАН-ын Засгийн газраас томилогдсон. Банкны удирдлага Засгийн газарт эхэлж мэдэгдсэн, тэгээд зээлдэгчдийг хүний өөрийнгүй зарла гэж зөвшөөрөл өгсөн нь тодорхой биз дээ?

-Та асууж, би танд хариулж байгаа учраас өөртөө байгаа мэдээлэл, ойлголтоо ярих учиртай шүү дээ. Өмнөх захирлууд Засгийн газрыг мэдээллээр хангаж ажиллаагүй байна гэж ойлгож байгаа. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бүх хүн одоо шалгагдаж байна. Дээр нь эдгээр хүнийг томилуулсан, томилсон хүмүүсийг бас шалгах ёстой. Ингээд юу болох нь уу, харцгаая…

-Би танаас нийгэмд юу яригдаж, юуг хардаж байгааг л асууна. Давхар дээлийн асуудал байна. УИХ-ын гишүүн Засгийн гишүүн байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ хийх вэ. Магадгүй сайд болох санаатай гишүүдээ, намд санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бизнесүүдийг Хөгжлийн банкаар дарж байна гэсэн яриа ч байна?

-Энэ талын мэдээлэл надад алга. 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар бол Үндсэн хуульд орох олон өөрчлөлтийг цоожилсон. УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч тус бүрдээ өөрийн эрх хэмжээнд хамааралтай асуудлаар Үндсэн хуульд нэмэлт оруулах асуудлаар санаачилж болохгүй гэсэн цоожтой. Нэмэлт, өөрчлөлт оруулах дээрээ хүрвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Журмын тухай хуулийг л эхлээд ярина.

-Танаас асуух дараагийн сэдэв бол Оюу толгойн хэлэлцээр байна. Та Оюу толгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийн ахлагч. Хэлэлцээр өнөөдөр ямар шатандаа явна, ямар асуудлуудыг ид хэлэлцэж байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ. Яг өнөөдрийн түвшинд наймдугаар сарын 12 хүртэл Арбитрын маргаанаа түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тэр хүртэлх зургаан сарын хугацаанд хоёр асуудлыг бид ярилцаж шийднэ. Нэгдүгээрт, Арбитрын маргаанаа эцэслэх, хоёрдугаарт татварын актаа бүрэн төлүүлэх. Өнгөрсөн жилийн цар тахлын хорионы хүнд үед гадна, дотно байгаа нийт монголчууддаа 300 мянган төгрөг өгсөн. Энэ эх үүсвэр нь Оюу толгойд татварын актаар тавигдсан 1.24 их наяд төгрөг байсан. Энэ мөнгөө бид тэднийхээр бүрэн хүлээн зөвшөөрүүлэх актын хэлэлцээр үргэлжилнэ. Лондонгийн Арбитрын шүүх дээр Монгол Улсын Засгийн газрыг нэхэмжлэгчээр татсан маргааныг эцэслэхээр ажиллаж байна. Энэ долоо хоногийн мягмар гаригт (өнөөдөр) бид хэлэлцээрээ графикийн дагуу үргэлжлүүлнэ.

-Оюу толгойн хэлэлцээр цаашаа олон жил үргэлжилнэ гэдгийг юу гэж ойлгох ёстой билээ?

-Оюу толгойг ашиглаж байгаа цаг хугацаа бүрд хөрөнгө оруулагч, хувь нийлүүлсэн талууд шинээр үүссэн нөхцөл байдал бүрийг хэлэлцэж явна. Биднээс хамаарахгүй ямар ч нөхцөл байдал үүсч болохыг хэн маань ч мэдэхгүй. Тэр бүрд хоёр тал хэлэлцээд, хоёр талын эрх ашгаа хангаад явна гэсэн үг л дээ. Үүнийг үргэлжлэл гээд байгаа юм. Тухайлбал, 2028 он гэхэд гүний уурхайн олборлолтын явцад “Онтри голд” компанийн талбай руу олборлолтын ажил үргэлжилнэ. Энэ тохиолдолд Засгийн газар-Оюу толгой-Онтри голд гэсэн гуравласан хэлэлцээр хийж таарна. Татварыг ямар түвшинд авчирч тогтворжуулах юм, хөрөнгө оруулалтыг аль тал нь хариуцах, ашигт малтмалын нөөц ашигласны татварыг ямар хувь хэмжээгээр төлөх юм… гэхчлэн өөр олон зүйл яригдаж таарна. Цаашлаад 2030 он гарахад анхны хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дуусна. Тэр үед Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн давуу эрхийн хувьцааг худалдаж авах эрх үүснэ. Тухайн үед хэлэлцээр шинэ шатанд үргэлжлэх ёстой. Оюу толгойн энэ бүлэг ордыг цаашлаад 100 жил олборлож ашиглах явц бүрд хувь, хувьцаа нийлүүлсэн талууд хэлэлцээрийг тасралтгүй үргэлжлүүлээд явна шүү дээ.

-2028 он хүртэл лай ч байна, зай ч байна. Түүний наана ард түмний хүсээд байгаа зэсийн нэмүү өртгөөс эхлээд эрчим хүчний асуудал гэхчлэн Монголд ашигтайгаар шийдэх ёстой, шийдэх боломжтой олон асуудлууд бий?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг асуудал Ерөнхий сайдын анхааралд үргэлж байгаа. Цаашид бид уул уурхайн бүтээгдэхүүндээ нэмүү өртөг яаж шингээх юм бэ гэсэн. Зэс хайлуулах үйлдвэр барих үүрэг хөрөнгө оруулагч талд бий. Бид хэдхэн хоногийн өмнө цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Эрчим хүчний яамнаас Таван толгойд барих станцын тендерээ зарласан. Гүйцэтгэгч компанийг гуравдугаар сард багтааж зарлана. Улмаар энэ хавартаа барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй. Төлөвлөгөө ёсоор 2024 онд цахилгаан станцын эхний трубенуудыг ашиглалтад оруулж, 2026 онд бүрэн дуусгах юм. Өмнийн говьд босох энэхүү 450 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц нь 1980 оноос хойш манай улсад ашиглалтад оруулж байгаа хамгийн том нь байх болов уу. Одоо Оюу толгой төсөл Өмнөд Монголын эрчим хүчний системээс жилд 120 сая ам.долларын эрчим хүч импортолж байгаа. Гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглаад эхлэхээр энэ хэрэглээ нэг дахин өснө. Тэгэхээр 200 сая ам.доллар урсана гэсэн үг. Үүнийг зогсоож, дотооддоо барихын тулд Таван толгойн цахилгаан станцыг эхлүүлж, яаравчилж байгаа хэрэг. Энэ станц ашиглалтад орсноор ганц Оюу толгойг хангаад зогсохгүй Таван толгой, түүнийг дагасан кокс химийн үйлдвэрүүд, бусад өмнийн говийн уул уурхайн төслүүдэд эрчим хүч нийлүүлэх юм.

-Нэмүү өртгийн талаарх яриан дээр тогтож яривал…

-Ерөнхий сайдын зүгээс гэрээнд заасан ажлуудаа хэрэгжүүлэх талаар шахсан. Айлын талын оролцоотой дагалдах ажлын хэсгүүд нэмж байгуулна, ТЭЗҮ-үүдээ хийх нэмэлт яриа хэлцлүүд хийнэ. Үүний үр дүнд зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж чадах юм бол нэмүү өртөг шингэнэ. Дээр нь дагалдах нэмэлт элементүүдээ ялгаж авна. Алт, молбедин, мөнгө… бусад ховор элементүүдээ ялгадаг технологид шилжинэ гэсэн үг. Энэ мэтчилэн ирэх наймдугаар сар гэхэд хэлэлцээрийн эхний шат амжилттай дуусна гэсэн итгэлтэй байгаа. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг төлөөлсөн ТУЗ, дээр нь “Эрдэнэс Оюу толгой” компанийн төлөөллийг оролцуулаад, ажилласан шиг ажиллах ёстой. Бид үндсэндээ гол хэлэлцээрүүдээ сая нугалчихлаа. 2.3 тэрбум доллараа тэглэчихлээ. 34 хувиа үнэ төлбөргүй болгочихлоо. Олон жил гацсан эрчим хүчнийхээ хэлэлцээрийг урагш ахиулчихлаа. Гүний уурхайгаа эхлүүлчихлээ… Гүний уурхай манай улсын эдийн засагт маш том түлхэц үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 2025 он гэхэд Оюу толгойн гүний уурхай жигдрэхэд борлуулалтын хэмжээ гурав дахин өснө. Өнгөрсөн жил Оюу толгой хоёр тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 2025 он гэхэд өнөөдрийн ханшаар дор хаяж 6.5 тэрбум долларын зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. 2028 онд далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллахад дөрөв дахин их буюу өнөөдрийн ханшаар 8.4 тэрбум ам.долларын зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортоороо дэлхийд эхний дөрөвт орно гэсэн үг.

-Оюу толгойн эдийн засгийн үр өгөөжийг ард түмэнд илүү дэлгэрэнгүй, тодорхой тайлбарлаж байх ёстой юм билээ.

-Яг үнэн, бид зөвхөн татварын орлогоо л яриад байгаа юм. Оюу толгойд жилд нэг тэрбумаас доошгүй хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Валютын ханшийг 200 төгрөгөөр тогтмолжуулан барьж байгаа гэж Монголбанкнаас хэлж байгаа. Оюу толгойд 10 мянга гаруй аж ахуй нэгж туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчээр ажиллаж, олон мянган ажлын байрыг бий болгосон. Энэ мэтээр Оюу толгой төслийн эдийн засгийн шууд болон дам үр өгөөжийг яривал их олон сайн үзүүлэлт гарна.

-Сая Оюу толгойн 2.3 тэрбум долларыг тэглэхэд Монгол Улсад ирж байгаа үр дүн нь шууд утгаараа яаж мэдрэгдэв?

-Би баримжаагаар хэлье, нарийн тооцоог мэргэжлийн яам хэлнэ байх. 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр наад зах нь манайд ирэх ашиг нь цаг хугацааны хувьд наашлах боломж бүрдлээ. 2029 он гэхэд Монгол Улс шууд ашиг хүртэж магадгүй. Бид Оюу толгойгоос авах жинхэнэ ашгаа ингэж хугацааны хувьд наашлуулах өөдрөг баримжаа, тооцоо, эерэг хүлээлттэй болсон. Гадны санхүүгийн шинжээчид 56/34 хувь гэсэн харьцаа жинхэнэ утгаараа одоо хангагдлаа гэсэн дүгнэлтийг өгч байгаа. Бидний 57 дугаар тогтоолын агуулга бол 56/34-дөө хүрэх ёстой зорилт. Бизнес гэдэг бол харилцан ашигтай, харилцан хожилтой байх зарчимд суурилах ёстой. Түүнээс бид дангаараа ашигтай байж болохгүй нь хэнд ч тодорхой асуудал.

-Өөдрөг мэдээлэл байна. Ер нь бол ингээд үр дүн нь гарч болох цөөнгүй төсөл байсан даа. Гэвч гацсан, нэг л явж өгөөгүй, эцэст нь Монгол Улс хохирч байгаа. ХЗДХ-ийн сайд, Оюу толгой ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнгөрсөн цаг хугацааны энэ алдаанд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Миний хувьд цэвэр эдийн засгийн хүн биш ч гэсэн Оюу толгойн ажлын хэсгийг ахалж, жил гаруйн хугацаанд ажиллахдаа энэ талын мэдээлэл арвинтай боллоо. Наад асуудлыг чинь яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Манай улсад хайгуул хийчихсэн төрийн болон хувийн хэвшлийн маш олон орд байна. Энэ бүгдийг бид яаралтай ашиглалтад оруулах ёстой. Тэр бүгдэд нэмүү өртөг шингээж, татвараа авч, баялгийн сангаа бүрдүүлж байж ирээдүйд сайн сайхан амьдарна. Үүнийг бүгдээрээ ойлгож байгаа, одоо ганцхан эхлүүлэх, ажил болгох хамгийн чухал.

-Энэ сэдвийг түр орхиё. Таны удирдаж байгаа яамны ажлын заримыг тодруулъя. Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Танай яамны зүгээс гол ямар хуулийн төслүүд өргөн барих вэ?

-Хэлэлцүүлгийн шатанд 10 гаруй хуулийн төсөл бий. Холбоо болон сангийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль… гэх мэт. Эдгээр хуулиуд дөрөв, тавдугаар сардаа явчих болов уу гэж харж байгаа. Дээр нь Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль байна. Энэ хуульд эдийн засгийг эрчимжүүлэх гол заалтуудыг багтаасан. Эдийн засгийг яаж эрсдэлд оруулахгүй байх вэ, бизнес эрхлэгчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн агуулгатай чухал хууль. Энэ мэтчилэн олон хуулийг манай яамнаас өргөн барина. Нэг онцлог нь энэ жил ХЗДХ-ийн яамнаас Хувийн эрх зүйн салбарыг дэмжинэ гэсэн чиглэлд хуулиудаа өргөн барьж байгаа. Арилжааны тухай хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Шүүхийн бус замаар хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль гээд энэ чиглэлийн хуулиуд хаврын чуулганаар орно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ерөнхий сайд төрийн бүтээмжийг өндөр болго гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд төрийн хяналт, шалгалтыг хялбаршуулах хуулийн төслийг өргөн барьсан, Их хурал хэлэлцэж шийднэ. Араас нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Мөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн яамнаас боловсруулсан худалдан авах ажиллагааны тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль… гэхчлэн олон хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Хоёр гол агуулга, үзэл баримтлалтай хуулиуд байгаа биз. Нэгдүгээрт, хувийн эрх зүйн салбарыг дэмжсэн хуулиуд. Нөгөөх нь төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж багцалж ойлгож болно.

-Төрийн бүтээмжийг сайжруулах тухай хуулиуд гэж яг ямар үзэл баримтлалтай хуулийн төслийг ярьж байна вэ?

-Саяхан Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Ц.Нямдорж дарга, Л.Энх-Амгалан сайд бид нарт үүрэг өгсөн. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд төрийн албаны бүтээмж, үр нөлөөллийг гадны менежмэнтийн том компаниудаар ажлын байрны зураг авалт хийлгэе гэж. Энэхүү чиглэлээр бид энэ долоо хоногоос хуралдана. Жишээлбэл, Дорж гэж мэргэжилтний ажил үүргийн хуваарь ямар байгаа, ажлын ачаалал бага байна уу, эсвэл их байна уу, яг хэвийн хэмжээнд байна уу гэдгийг тодорхойлно. Нөгөө талд Дулмаа ТЗ-ийн 10-аар цалинжиж байгаа гэж бодоход, түүний ажлын чиг үүрэг Доржийнхтой давхцаж байна уу, ачаалал нь их үү, бага уу. Энэ хоёрын ажлыг нийлүүлээд нэг хүн хийхээр байна уу, цомхотгох уу, нэмэх үү гээд ажлын байрны том зураг авалтыг эхлүүлнэ гэсэн үг л дээ. Ингэж байж төрийн бүтээмж бодитой гарч ирнэ. Энэ чиглэлийн ажлууд олныг хийнэ.

-Ингэхэд Казиногийн хууль хаана явна вэ, энэ хаврын чуулганаар орох уу?

-Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль дотор яваа. Казиногийн хууль, Төлбөрт тааварт, бооцоот тоглоомын тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг давхар өргөн барьж байгаа.

-Томоохон зочид буудлуудын лифт зогсдоггүй давхар бүрд мөрийтэй тоглоомчид суудаг гэдэг. Тэр хяналтгүй их мөнгийг хэрхэн эдийн засагт оруулах талаар ярихаас цаашгүй байгааг хуулиар зохицуулах нь зөв байх?

-Агуулгын хувьд Казиногийн тухай хууль мөрийтэй тоглоомоос огт өөр. Монголд ирж байгаа жуулчдад зориулсан цэнгээнт аялал жуулчлалын хүрээнд Морин бооцоот уралдаан болон Казиногийн хууль хэрэгжинэ. Жуулчид Монголд цагийг тав тухтай өнгөрөөдөг, манайд орлого оруулдаг ийм хэлбэрийг бий болгох зорилготой. Таны хэлж байгаа зүйл бол Эрүүгийн хуулиар хориотой. Цагдаагийн байгууллага байнга ажиллаж, илрүүлж, эрүүгийн болон зөрчлийн хариуцлага хүлээлгэж байгаа. Энэ хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн томоохон өөрчлөлтийг оруулах юм. Мөрийтэй тоглоомын ял шийтгэлийн бодлогыг чангатгана. Үүнээс дутуугүй асуудал дагуулж буй зүйл нь цахим бооцоот тоглоом байна. Үндсэндээ цахим казиногийн асуудал.

-Наад асуудал чинь хууль эрх зүйн ямар ч зохицуулалтгүй явж байна, тийм үү?

-ХЗДХ-ийн яамнаас зөвшөөрөл өгөх эрх зүйн зохицуулалттай. Гэхдээ яам 2006 оноос хойш нэг ч зөвшөөрөл өгөөгүй. Сүүлийн үед залуучууд аливаа тэмцээн, уралдаанд цахимаар бооцоо тавих нь ихэссэн. Bit гэж яриад байгаа шүү дээ. Тухайлбал, ОХУ-ын энэ чиглэлийн платформуудад жилд 20-30 тэрбум төгрөг үрэгдэж байна гэсэн судалгаа гарсан байсан. Эрүүгийн цагдаа, Кибер цагдаагийн газраас хяналт тавьж, хандалтыг нь зогсоож байгаа. Мөн Төв банкнаас тухайн сайтууд руу гүйлгээ хийхийг хориглосон. Гэтэл тусдаа зуучлагч хүмүүс гарч ирэх жишээтэй. Тэр зуучлагчдын хойноос хөөцөлдөөд дансыг нь олохоор тодорхой гэрийн хаяггүй хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн байх гээд бэрхшээлүүд гарч байгаа. Нэгэнт л интернэт орчныг нэг далайлтаар эмхлэх боломжгүй учраас өөрчлөхийн тулд Монголд зөвшөөрөлтэй үйлчилгээг нь бий болгоё гэсэн хуулийг оруулна. Технологийн дэвшлийг нь дагуулаад эрх зүйн орчныг нь бүрдүүлье гэсэн үг. Монгол залуучууд өөрсдөө ийм платформууд үүсгээд явж болно, тэрнээс хуулийн гадна цахим казино ажиллуулж болохгүй.

-Зөрчлийн хуулиар хүлээлгэж байгаа хариуцлагын 96 хувь нь зөвхөн замын хөдөлгөөний дүрмийн зөрчил байна гэдэг үнэн үү?

-Үнэн. Монгол Улсад жилдээ 1.2 сая орчим зөрчил бүртгэгдэж байгаа юм. Түүний 96 орчим хувь нь хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж байна. Үлдсэн дөрвөн хувь нь бусад 2000 төрлийн зөрчил рүү орж байгаа.

-Замын цагдаагийн албыг улсын төсөвт жилд 20 тэрбумыг оруул гэсэн төлөвлөгөөтэй байдаг гэх яриа ортой байх нь ээ?

-Төсөв бүрдүүлэх гэж торгууль тавьдаг гэсэн асуудал огт байж болохгүй. Одоо гуравдугаар сард Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж байна. Олон заалт өөрчилнө. Жишээ нь, төр шууд торгохгүй, шалган тусалдаг болно.

-Та хамгийн олон ажлын хэсгийг ахалж байна уу?

-За, бараг тийм байгаа байх.

-Энэ олон ажлын хэсгүүдээс хамгийн их ачаалалтай нь юу байна?

-Ер нь бүгд ачаалалтай. Мэдээж Оюу толгойн Ажлын хэсэг одоохондоо ажил их байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийн ачаалал бас их байгаа.

-Сонирхолтой ажлын хэсэг байна. Дээр орхисон сэдэв сөхөгдөх нь. Х.Нямбаатар гадны байгууллагын талд ажилладаг гэсэн мэдээлэл “сэвэгдээд” байдаг нь үүнтэй холбоотой юу?

-Хэлж мэдэхгүй юм… Уг нь бол өөр зорилготой ажлын хэсэг.

-Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хууль бусаар булаан авах нь өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албаныхан, хууль хүчнийхний оролцоотойгоор их хийгдсэнийг хүмүүс мэднэ. Үүнийг эмхэлж цэгцлэхэд хугацаа их орохоор байна уу?

-Шулуухан хэлэхэд, сүүлийн 10, 20 жилд гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос дайжсан. Үүнийг залруулах ёстой. Удахгүй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны бүх Элчин сайдын яамдын тэргүүнүүд, дипломат төлөөлөгчийн газрын удирдлагыг урьж, уулзаж, ярилцана. Тухайн улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалтаа дээрэмдүүлсэн, луйвардуулсан бүх судалгааг танилцуулж, стратегийн өмгөөлөл хийгдэж байгаа талаар танилцуулна. Гадныханд өнөөдрийн төрийн удирдлагад ажиллаж байгаа бид өмнөх хүмүүсээс, ах нараасаа огт өөр хүмүүс, өөрөөр ажиллана гэдгийг ойлгуулах ёстой. Манай ах нар дээрэм тонуул хийж байсан уу, байсан. Бид өөр үзэл бодолтой хүмүүс шүү.

-Луйвар ч ил цагаандаа гарсан даа. Налайхын наад тал, Хонхор орчим, Яармаг орчмын царцсан барилгын энэ олон сууриуд, хотын төвд ч эзэн нь тодорхойгүй царцчихсан барилгуудын ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай эхэлсэн. Манай хууль хүчний байгууллагууд, улс төрийн хүрээнийхэн, Прокурор, Шүүх, Тагнуул, танай яамны харьяанд байдаг Гадаадын иргэн харьяатын газрынхан хүртэл оролцож хөрөнгө оруулагчдыг албадан гаргадаг, Монгол руу эргэж ирэх замыг хаадаг, буцаж ирвэл барьж хорино гэж айлгадаг. Иймэрхүү аргаар монголчуудын гарт хэдийнэ орчихсон олон барилга байгууламж, газар, үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүд, эмнэлэг сувиллууд… гэхчлэн олон салбар бий. Бүгдийг гадныхнаас булааж дээрэмдэж авсан. Харамсалтай нь луйвар дээрэм өнөөдөр ч үргэлжилж байна шүү дээ?

-Тантай санал нэг байна. Өнөөдрийн Ерөнхий сайд, Т.Аюурсайхан гишүүн, Лу.Болд, Ж.Батзандан бид тавуул үүний эсрэг л тэмцсэн. Өнөөдөр биднийг янз бүрээр хэлж ярих нь бий. Гэхдээ бидний тэмцлийн үр дүн гарч эхэлсэн шүү дээ. Эрдэнэтийг дурдаж болно. Мөн Оюу толгой төсөл байна. Шүүхийн шинэчлэлийн ажлууд хийгдэж, эхнээсээ шүүгч нарт хариуцлага тооцдог боллоо. Ингэж тэмцэхээс өөр арга тэр үед үнэндээ байгаагүй шүү дээ. Жишээ нь, энэ урд байгаа Жапан тауны газрыг манай улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан нийлж дээрэмдсэн хэрэг одоо шалгагдаж байна. Хохирогчийг нь ирүүлэхээр манайхан хөөцөлдөж байна. Токиод байдаг томоохон барилгын компанийн эзнийг Монголд авчирч томоохон хөрөнгө оруулалт хийлгүүлээд, буудлынх нь өрөөнд манайхан мансууруулах ургамал нууцаар тавиад, дараа нь сүрдүүлж байгаад Монголоос гаргаж, газрыг нь авсан тохиолдол ч бий. Манай прокурорын байгууллагад ажиллаж байсан, Тагнуулын албыг удирдаж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын институцид ажиллаж байсан, Их хурлын институцид ажиллаж байсан хүмүүс бүгд хамтран оролцож энэ дээрмийг хийсэн шүү дээ. Тэдний гар хөл болж, тэдний тушаалаар мансууруулах бодис өрөөнд нь хулгайгаар тавьсан, энэ ажлыг гардан гүйцэтгэсэн залуу нь гэнэт хувьдаа томоохон авто угаалгын газартай болчихсон байх жишээтэй. Үнэн нүүр царай нь ийм, луйварчин болох нь тогтоогдоод явж байгаа хүмүүс өнөөдөр ард түмний нүдэн дээр шударга дүр эсгээд явж байна. Ийм юмнууд л энэ улс орныг туйлдуулж байна. Та мэдэж байгаа, Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаад, дараа нь хөөгөөд гаргачихсан, үүнээс болж хоёр орны дипломат харилцаанд хүндрэл учраад явж байна. Яг гардан гүйцэтгэсэн хүнээ Америк руу зугтаалгачихсан. Эх орноо ингэж хорлож болохгүй биз дээ. Заримдаа хэлэх үг олдохгүй үе гарах юм байна шүү дээ. Энэ бүгдийг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, улсыг хохиролгүй, гадны хөрөнгө оруулагчдыг хохиролгүй болгох, буцаан авчрахын төлөө ажиллаж байна. Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох ажлын эцсийг үзнэ. Яривал их юм бий. Монголд буцаж орж ирэхээргүй хар тамга даруулаад гарсан гадаадын иргэн бүрийн ард ийм луйврын золиос байхыг үгүйсгэхгүй. Энэ өдрөөс хойш, энэ цаг мөчөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх асуудал байж болохгүй.

-Гэхдээ л гадныхныг дарамтлах, айлган сүрдүүлэх янз бүрийн технологиуд үргэлжилсээр байгааг тодорхой эх сурвалжууд ярих юм байна шүү дээ?

-Нэг үе цагаандаа гарсан байсныг бодвол одоо эмх цэгцэндээ орж байна. Гэхдээ нэг мөр цэгцэндээ ороход хугацаа хэрэгтэй байна. Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан. Концессын гэрээнээсээ татгалз гэж шүү дээ. Тэр гарын үсэгтэй бичиг нь төрийн ордон руу, УИХ руу орж ирснийг одоо юу гэж ойлгох вэ. Даварсан үйлдэл биш үү. Энэ хэргийг шалгаж байгаа. Тэдний нэрийг цаг нь болохоор зарлаж л таарна. Тэр болтол битгий жүжиглэ гэж хэлмээр олон хүн цаана чинь шударга ёс яриад явцгааж байна. Заримынх нь үгэнд ард түмэн итгээд ч байх шиг харагдах юм.

-Тодорхой байгууллагын талаар танаас асуумаар байна. Одоо АТГ-т чинь шинэчлэл хэрэгтэй болчихсон юм биш үү. Өнөөдөр улс төрийн томоохон хүрээнийхэн, томоохон бизнесийн бүлэглэлүүд өөр өөрсдийн хүнээ тэнд нэгэнт байршуулчихлаа. Нэгэн үе Цагдаа, Тагнуул тэгж л дампуурсны зах зухаас сая та бид хоёр ярилцлаа шүү дээ?

-АТГ өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүнтэй ажилласан. Өдөр тутамд авлигыг мөрдөн шалгаж, тогтоож, хэргийг хүлээлгэсэн ажлын статистик сайн байгаа. Өнгөрсөн жил авлигын улмаас улсад учруулсан хохирол болох 90 тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Одоо танд ямар байр сууринаас юу хэлэх гэж байна гэвэл Монгол Улс “Үндэсний мөрдөх алба”-тай болох цаг болсон. Өнөөдөр гурван газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Тагнуул, Цагдаа, АТГ. Энэ гурван газарт хэргийн харьяалал давхацдаг.

-АТГ байхгүй болно гэсэн үг үү?

-АТГ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг шалгадаг, хянадаг байх. Бид судалгаа хийж эхэлсэн. Эхний ээлжинд олон нийтэд мэдээллийг зөв өгөх хэрэгтэй. Зүгээр нэг төсөөлөл ярьж болохгүй, ийм судалгааны ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг эхний удаад хэлж байна. Мэдээж олон босго давах асуудал. Энэ асуудлаар Монголын Мөрдөн байцаах албыг үеийн үед удирдаж байсан удирдлагатай бүгдтэй уулзаж санал бодлоо солилцоод явж байна.

-Тантай уулзсаных нийгэмд огт ойлгомжгүй байдаг нэг асуудлыг танаас асууя. “Зоригийн хэрэг”-ийн захиалагчийг нь зарлахгүй хэрнээ гүйцэтгэгчийг нь зарлаж, ял уншсан нь ямар учиртай юм бэ?

-Харин тийм…

-Юун харин тийм гэж, би ХЗДХ-ийн сайдаас ямар учиртайг нь асууж байна шүү дээ…

-Тэгээд яагаа вэ, би ч гэсэн яагаад тэгсэн юм бол гэж гайхдагаа илэрхийлж байна.

-Та ийм хариулттай сууж байгаа бол иргэд ер нь юугаа мэдэх юм бэ?

-Тийм учраас л бид “Энэ хэрэг дээр буруу хүмүүсийг шалгачихлаа” гэдэг асуудлыг тавьсан шүү дээ.

-Захиалагч тал нь эрх баригч намд хамаатай байсан юм уу?

-Энэ бүгдийг мэдэж байсан бол дуугүй сууж байх хүн би мөн үү. Одоо бол ийм гурван хэрэг шалгагдаж байгаа. Захиалагчтай холбоотой хэрэг. Үүнийг хурдан дуусгах нь шалгаж байгаа ТЕГ-ын асуудал. Хоёрдугаарт, үндсэн хэргийг шалгаж байгаа. Гуравдугаарт, хэрэг буцсан учраас өнөө гурван нөхрийг гэм буруутай юу, буруугүй юу гэдгийг дахин шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний зүгээс холбогдох байгууллагын удирдлагуудад “Энэ олон хэргүүдийг нэгтгээд шалгавал ямар вэ” гэсэн санал тавьдаг.

-Та хуульчийнхаа хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг цагаатгасныг юу гэж дүгнэдэг вэ. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг шүү дээ?

-Гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх эргээд хүчингүй болгосон шүү дээ.

-Ийм тохиолдолд Шүүхэд итгэх иргэдийн итгэл хөсөр хаягдана биз дээ. Гурвын гурван шатны Шүүхийг даван хүн хэлмэгдүүлсэн байна гэхээр чинь Монголд Шүүх засаглал байсан юм уу, байгаа юм уу?

-Шинээр нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гурван шатны Шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Одоо Мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагууд өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой. Шинэ нотлох баримтууд дээр шинэ ажлын хэсэг цоо шинэ нүдээр харж, мэдэрч ажиллана гэж итгэж найдаж байгаа.

-Улсын Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат ял авсан. Түүнийг сайн хуульч гэж салбарынхан нь үнэлдэг. Гэхдээ та “Эрдэнэбат прокурор бол гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлаад гарын үсэг зурчихсан юм шиг байна лээ” гэж хэлж байсан.

-Тэгсэн, тэгж хэлсэн.

-Эмэгтэй хүнийг мансууруулж байгаад гарын үсэг зуруулна гэсэн гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөг Улсын ерөнхий прокурорын орлогч батлан гарын үсэг зурна гэдэг… ийм юм байж болох уу. 1937 оны үеийнх шиг явдал биш үү?

-Тэр гүйцэтгэх ажиллагаа нь буруу байсан учраас л хуулийн хариуцлага хүлээсэн. Монголчууд бүгдээрээ зурагтаар харсан, эмэгтэй хүнийг согтууруулж, мансууруулж байгаад хуруу гарынх нь хээг авдаг гүйцэтгэх ажиллагаа өчигдөрхөн манайд байсныг. Энэ бүхэн баримт, ийм ил цагаан баримтыг одоо тэгээд хэн үгүйсгэх юм. Монголын ард түмэн бүгдээрээ харсан. Ийм гүйцэтгэх ажиллагаа ардчилсан Монгол Улсад байж болохгүй. Миний хувьд лав хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Танд яагаад ч ойлголцохгүй улстөрчид, хуульчид байдаг уу?

-Ойлголц, ойлголц бас дахин ойлголц гэсэн зарчим надад үйлчилдэг дээ /инээв/. Ойлголцохгүйгээр төрийн ажил явахгүй. Хэнтэй ч байсан уулзаад, ярилцаад суухад ойлголцож болдог. Өөрийн байр суурь дээрээ хатуу байх зарчим хүмүүст байна, надад ч бий. Гэхдээ ойлголцоод явж болдог юм аа.

-Та гишүүн асан О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээхээр хөөцөлдөөд явж байна гэж дуулдсан. Сэргээж өгч чадав уу. Та хоёр ч чуулганы танхимд ширүүн үзэлцдэг, дээр дороо ордог байж билээ?

-О.Баасанхүүгийн өмгөөлөгчийн эрхийг сэргээх хүсэлтийг би Өмгөөлөгчдийн холбоонд тавьсан. Бид хоёрын парламентын танхимд маргаж мэтгэх бол тусдаа ажил. Эр хүмүүсийн хоорондын харилцаанаас ангид асуудал. Амьдрал дээр, хүнийхээ хувьд аяга кофе хувааж уугаад зэрэгцэн орших нь бас нэг өөр асуудал. Ер нь эр хүмүүс бие биедээ хар муу санах асуудал байж болохгүй дээ. Мартах, өнгөрөөх юмнуудыг өнгөрөөх л хэрэгтэй. Бидний хэн маань ч алдаа, оноон дундуур л явж байна.

-Та чуулганы танхимд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар айхавтар үг хэлж нийгмийг цочоосон. Монголын хууль шүүхийн байгууллага ордны зүүн талын тэдэн давхраас үүрэг даалгавар авч ажилладаг болсон гэж. Ерөнхийлөгч асантай та сүүлд хэзээ уулзав?

-Ер нь уулзаагүй, таарахгүй л яваа. Намайг томилогдоход өрөөндөө нэг загнасан. Тэрнээс хойш уулзаагүй юм байна.

-Таныг Ерөнхий сайдтай хамаатан садан гэж ярьдаг?

-Ерөнхий сайдтай ямар нэг ах дүү, цусан төрөл, садан төрлийн холбоо байхгүй. Бид хоёр бол Хэнтийн Бэрх тосгоны хүүхдүүд. Нэгнээ багаас нь мэднэ.

-Бээжингийн олимпоос хойш Монголын боксын холбоог та нийгэмд жаахан сэрээж, чихийг нь дэлдийлгэж өгөв үү?

-/инээв/ Тэгсэн байх. Гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, би багаасаа боксын спортын үнэнч дэмжигч байсан. Хоёрдугаарт, миний багын найзууд тэр чигээрээ нэгэн цаг үед Монголын боксын шигшээ багийг бүрдүүлж байсан юм. Одоо бүгдээрээ ахмад мастерууд болцгоож дээ. Гуравдугаарт, олон улсад Дотоод хэргийн сайдууд нь Боксынхоо холбоог тэргүүлдэг жишиг байдаг юм билээ. Учир нь боксын, тулааны спортын шилдгүүдийн ихэнх нь тухайн улсынхаа хууль хүчний байгууллагууддаа харьяалагддаг, ажилладаг, спорт хороонд нь байдаг юм билээ. Монгол Улс ч ялгаагүй өнөөдөр боксын спортын өнгө болж байгаа шилдэг тамирчдын ихэнх нь ХЗДХ-ийн яамны харьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хороодод харьяалагддаг. Хүссэн хүсээгүй тэд сайдын удирдлагад байдаг гэсэн үг. Ийм учир шалтгаанууд уг нь байгаа юм л даа.

Боксын холбооны ерөнхийлөгч болоод их шүүмжлүүлсэн. Над шиг нэг спорт холбооны дарга болоод хэдэн сар үргэлжлүүлэн шүүмжлүүлсэн хүн байдаг ч үгүй байх. Гэхдээ нэгэнт ажил авсан хүний хувьд хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Боксын хамт олноо нэгтгэн зангидаж, нэг санаа зорилготойгоор ажиллах, 2024 оны Парисын олимпийн цикльд боксчидоо сайн бэлдэх, амжилт гаргахын төлөө энэ их ажлынхаа хажуугаар хичээж байгаа. Олон сайн бизнесмэнүүд Боксын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай юм билээ. Тэд бол сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс. Сая Ташкентад болсон Азийн аваргаас манай боксчид түүхэнд байгаагүй амжилт үзүүлж 12 медаль авсан. Хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль авсан. Үүнийгээ нэг их сурталчлаагүй байгаа. Энэ хүүхдүүд бүгдээрээ 19-22 насныхан. Бүгдээрээ олимпийн шигшээг бүрдүүлэх залуус. Хил гаалийн асуудал гайгүй болвол гадагшаа явах ёстой бүх тэмцээнд оролцуулна, хамтарсан бэлтгэл хийлгэнэ.

-Спорт ярьсных Үндэсний баяр наадмын тухай хууль энэ чуулганаар орж байгаа юу?

-Саяхан миний бие Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан. Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг танилцуулж, саналыг нь авч санал нэгдсэн. Ирэх долоо хоногт МҮБХ-ны удирдлагыг хүлээн авч уулзана. Өнөөх л допингийн маргаан, цол чимгийг хэн олгож байх юм, бүртгэл яаж хийх гэхчлэн ярилцаж санал бодлоо нэгтгэнэ. Түүний дараа сурынхан, шагайн харвааны холбоодтойгоо уулзана. Ингээд үндэсний дөрвөн том холбоодтойгоо ойлголцож, саналаа нэгтгээд хуулиа өргөн барина. Ер нь ямар ч хуулийг өргөн барихын өмнө нийгмээсээ асууж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, хийг нь гаргаж байж чуулганаар хэлэлцүүлэн батлуулж байх бодлоготой байгаа. Жишээ нь, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зөрчлийн тухай хууль том хууль шүү дээ. Нийгэмд байхгүй бол болохгүй хууль. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль хоёр нь нийгмийн харилцааг зөв зохицуулах хүч, улс орны аюулгүй байдлын баталгаа юм.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатарт амьдарч байна

2021 онд Монгол Улсын хүн ам 70 мянгаар нэмэгджээ

Өчигдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайланг хэлэлцэв.

Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин их байгаа юм.

НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна.

Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг НИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд үүрэг болгов.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал цаг-үе

Өмнөх онд 1115 хүнийг хугацаанаас нь өмнө суллаж, 2354 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ

Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Шүүх өмнөх онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12,068, иргэний 45,444, захиргааны 1,764 хэргийг хянан шийдвэрлэжээ. 1,115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 10.4 хувиар, иргэний хэрэг 15.3 хувиар тус тус буурсан. Захиргааны хэрэг 15.7, зөрчлийн хэрэг 4.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 53 хувиар, захиргааны хэрэг 66.8 хувиар буурсан дүнтэй гарчээ.

2021 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид дунджаар 97.3 хэрэг, аймаг дахь дундын нэг шүүгчид дунджаар 77.4 хэрэг шийдвэрлэсэн байна. Өмнөх оноос дүүргийн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 24.2 хувиар, аймаг дахь сум дундын нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэг 8.9 хувиар тус тус буурсан байна” гэлээ.

Тус мэдээллийг eagle.mn сайтын шууд дамжуулалтаас бэлтгэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь А, В, С гэж гурав ангилжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав.

Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7,008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1,400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 оны хооронд, 2,100 гаруй нь 2000-2010 онд, 2,700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг 22 бүлгийн 97 “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг”-т дүн шинжилгээ хийж, эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаар нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулах төлөвлөгөө гаргажээ. Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд www.ulaanbaatar.mn, www.standart.ub.gov.mn сайтуудаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасан байна. Санал асуулгын дүнд давхардсан тоогоор нийт 37,411 санал ирүүлснээс дэмжсэн 10,769, ерөнхий 16,680 санал өгчээ. Улмаар нийт 17,228 саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгасан байна.

Хотын стандартын тус 10 бүлэг нь:

  1. Чанарын дэд бүтэц
  2. Хот төлөвлөлт, хот байгуулалт
  3. Ногоон байгууламж
  4. “Иж бүрэн гудамж”
  5. Нийгмийн дэд бүтэц
  6. Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин
  7. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө
  8. Зорчигч тээврийн үйлчилгээ
  9. Хог хаягдлын менежмент
  10. Гэрэлтүүлгээс бүрджээ.

Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэрэг багтсан байна.

Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж гурав ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотуудын стандартыг судалсан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 449 хүнээс халдвар илэрчээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 449 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 250 нь Улаанбаатар хотод,
  • 199 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн

  • 998 хөнгөн
  • 2390 хүндэвтэр
  • 319 хүнд
  • 49 нэн хүнд байна.
Categories
мэдээ нийгэм

Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системээр гуравдугаар сарын 1-10-ны хооронд үргэлжилнэ

Мэдээ.МН

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл “e-Mongolia” системээр явуулах болсон тухай өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

2022 он гарснаас хойш “e-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулсан бөгөөд иргэд давхардсан тоогоор 8.5 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан байна.

Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө, орон нутгийн иргэд байгаа юм.

Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал,

  • Барилга, хот байгуулалтын яамны таван тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна.

Үүний зэрэгцээ, бид ирэх гуравдугаар сарын 1-нд “Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг цахимаар буюу “e-Mongolia”-аар дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэрэг”-ийн цүртгэлийг цахимаар хийхээр болоод байна.

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээгдэж, гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үүний зэрэгцээ, 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1,200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

2021 онд нийт найман аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж, “е-Mongolia” системд нэгтгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, санал солилцсон.

Уулзалтаас “цахим жишиг аймаг” хэмээх концепц боловсруулан энэ Пүрэв гаригт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байна. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байна хэмээн мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Украин ба В.Путины пацифистууд

ОХУ-ын Беларусь дахь цэргийн сургуулилт энэ сарын 20-нд дуусах ёстой байсан ч Москва тодорхойгүй хугацаагаар цэргүүдээ тус улсын нутагт үлдээхээр шийдвэрлэв. Орос, Беларусийн хилийн ойролцоох цэргийн ажиллагаа, мөн Украины зүүн хэсгийн Донбасс дахь нөхцөл байдлын улмаас ийм шийдвэр гарсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Энэ нь Сергей Кужугетович Шойгу хээрийн сургууль төгсөнгүүт ОХУ-ын цэргүүд Беларусийг орхин гарна гэж худал мэдэгдсэн болж таарав. Мэдээж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд В.Путин өөрөө ингэж амлаагүй болохоор зөв алхам болсон гэж шуугих байх. Гэхдээ Беларусь улсын ерөнхийлөгч А.Лукашенко Кремлийн ганц шийдвэрээр, алга урвуулах төдийд л ОХУ-ын Беларусь мужийн захирагч болон хувирч байгаа нь яах аргагүй үнэн. Энэ нь нэг улстөрч суудалдаа удахаар улс, эх орон, ард иргэдийг ямар хувь заяа хүлээж байдгийн бодит жишээ, бас маш том сургамж.

Өөрсдийгөө ДНР, ЛНР гэж нэрлэдэг Оросын талын салан тусгаарлагчид Украины зэвсэгт хүчин хүүхдийн цэцэрлэгийн барилгыг буудсан, азаар хүүхдүүд байгаагүй гэсэн мэдээлэл тараасан нь эсрэгээрээ өөрсдөө буудсан болох нь тогтоогдсон. Дараа өдөр нь 20 минутын зайтайгаар Украины хорлон сүйтгэгчид хий түгээх станц дэлбэллээ, Украины цэргүүд эрчимтэй буудаж эхэлсэн гэж мэдээлэн иргэдээ Орос руу нүүлгэж эхэлсэн. Засахад амархан, зардал багатай газрыг олж дэлбэлээд байдаг, ганц ч хүн алдаггүй ямар ч энэрэнгүй хорлон сүйтгэгчид бас цэрэг байдаг болчихсон юм. Бүү мэд. Үүнийгээ анзаарсан юм байлгүй маргааш нь хоёр иргэн амь үрэгдсэн гэж мэдээлэв. Харин салан тусгаарлагчдын их бууны суманд Украины хоёр цэрэг амь үрэгдсэн нь бол үнэн.

Оросын талыг баримтлагч Донецк, Луганск мужийн салан тусгаарлагчид өчигдрийн байдлаар 53 мянган хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэтэл Донецк болон Луганск муж 3.6 сая хүн амтай. Оросын үнэнийг мэдээлдэг сайтуудын сэтгүүлчид эдгээр дүрвэгсдээс газар дээрээс нь сурвалжилга авахад “Алсад буун дуу сонсогдож байсан. Дайн болох гэж байна,нүүцгээ гэсэн болохоор энд ирсэн. Дайн намжиж хурдан гэртээ буцаж очмоор байна” гэж байгаа нь В.Путин өөрийн эрх ашгийн төлөө жирийн иргэдийн хувь заяагаар яаж тоглон “золигт гаргаж” байгааг болон төрөөс санхүүждэг мэдээллийн хэрэгслүүд төрд байгаа хүмүүст үйлчлээд эхлэхээр эцэстээ юу болж дуусдгийн тод жишээ болж байна. Харин Украины асуудлын цаад нарийн учир нь ийм юм.

Монголын мэдэлд оросууд орохдоо Киевийнх нь бусад оросуудаа удирдаж байсан юм. Яг үнэндээ тэр үед Киевийн орос л гэж байсан болохоос украинчууд, оросууд гэж тусдаа үндэстэн байгаагүй хэрэг. Харин Москвагийн ханлигүүд Монголд илүү ойр байсны хувьд тэр үедээ тэргүүлж байсан монгол төрийн тогтолцоог хуулбарлан хурдан хугацаанд нэгдэн хүчирхэгжив. Ингээд Хар Хоринд монгол ноёдод жил болгон өргөдөг “дань” буюу өргөлийнхөө хэмжээг нэмсээр байгаад Москвагийн оросууд Киевийн оросууд буюу одоогийн украинчуудыг удирдах эрх олоод авчихсан хэрэг. Тухайн үед Хар Хорин Монголын нөлөөнд байсан улсуудын хан хөвгүүдийг барьцаа болгон байлгаж, төрийн хэрэг зааж, хожим нь тухайн улсын удирдагч болгодог байсан. Монголын энэ аргыг саяхан болтол Кавказын нурууны ноёдод цагаан орос хэрэглэдэг байв. Иймээс л “Оросыг бага зэрэг маажихаар цаанаас нь монгол гараад ирдэг” гэсэн үгийг украинчууд гаргасан хэрэг. “Хам хэрэгтэн” болчих учраас энэ тухай оросууд төдийгүй монголчууд ч бичих дургүй байдгийн цаад учир нь энэ. Харин ЗХУ-ын эхний болон сүүлчийн ерөнхийлөгчийн санаачилсан өөрчлөн байгуулалтын дүнд бий болох ОХУ-ыг XXI зууны хэмжээгүй эрхт “хаант” улс болчих юм гэж зүүдлээ ч үгүй учраас хоёр Германыг нэгдсэний дараа барууныхан NATO-г зүүн зүг сөөм ч өргөжүүлэхгүй гэж аман өчиг өгч байсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа ОХУ-ын бус В.Путин болон түүний тойрон хүрээлэгч авлигачдын аюулгүй байдлын асуудал нь “Ардчилал, эсвэл дарангуйлал ялах уу” гэсэн дэлхий нийтийн асуудал болчихсон. Иймээс В.Путины гол гурван саналын аль ч саналыг барууныхан хүлээн авах боломжгүй болоод байгаа юм. Тэгвэл асуудлыг ийм байдалд ортол барууныхан өнөөдрийг хүртэл яагаад дуугүй байсан хэрэг вэ гэсэн асуулт яах аргагүй гарч ирнэ. Хариулт нь Оросын өнөөгийн удирдлага иргэдээ ядууруулсан мөнгөөр барууны улстөрчдөд монголчуудыг авлигадсантай адил “дань” өгсөн явдал. Ялангуяа Англи, Францын улстөрчдөд. Германы канцлерт өгдөг “буруу гарын” орос мөнгийг бүрэн зогсоох арга хэмжээ шууд авч, Ангела Меркель өөрөө биеэрээ үлгэр жишээ үзүүлэн иргэдийнхээ нүдэн дээр ил тод, яг багахан конторын албан хаагч шиг даруухан амьдарсан. Түүний суудалдаа удаан байсны нэг шалтгаан бас нэг том гавьяа нь энэ.

Ангела Меркелийн энэхүү “зөөлөн” бодлого харин цагаачдын асуудал дээр буруудан өөрөө албан тушаалаа өгсөн төдийгүй өөр намд канцлерын суудлаа алдсан нь ч бас үнэн. Харин анхдагч хүйтэн дайны үеэр Оросын эсрэг “вакцин”-ыг бүр хэтрүүлэн хэрэглэчихсэн АНУ-ын улстөрчид орос авлигад барууны улсуудтай харьцуулахад өртөөгүй гэж болно. Энэхүү барууны улстөрчдөд “орос дань” өгсөн асуудал удахгүй ил болж дэлхий нийтэд бөөн шуугиан тарих нь бас гарцаагүй үнэн. Үүний баталгаа нь Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Патель. “Алтан виз”-ний хөтөлбөрийг зогсоолоо гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн явдал. Энэхүү арга хэмжээ нь “залилан, хууль бус санхүүжилтийн эсрэг тэмцлийг сэргээх эхлэл юм” гэж Прити Патель мэдэгдсэн. Их Британий эдийн засагт чинээлэг цагаачдын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор 2008 оноос “Tier 1” буюу “Алтан виз” хэрэгжиж эхэлсэн. “Tier 1” визийг авахын тулд тус улсын эдийн засагт дор хаяж хоёр сая фунт стерлингийн хөрөнгө оруулах шаардлагатай байв.Хамгийн чухал нь энэ эмэгтэй сайд бас Англи улс ОХУ-ын харгис гадаад бодлогын эсрэг “Тагнуулын ажиллагаатай тэмцэх хууль” гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Энэ бүхэн В.Путинээс авлига авсан Английн улстөрчид хуулийн хариуцлага хүлээх болсон гэсэн үг.

В.Путин Украиныг 150 мянган цэргээр бүсэлсэн нь дайн хийх гэсэн юм биш, зүгээр л барууныхантай асуудлыг шийдэх хэлэлцээ хийхээс өмнө үзүүлж буй шахалт. Тэрээр цэргийнхээ хүчийг ашиглан ард иргэддээ өөрийгөө олон улсад ямар том байгааг харуулах гол зорилго тавьсан. Барууны томчууд ээлж дараалан уулзаж, бүр Москвад дараалал үүсгэн нисэн ирцгээж түүний ямар том байгааг батлан харуулж зорилгыг нь бүрэн дүүрэн биелүүлж өгсөн. Мөн түүний нэг том “гавьяа” нь Беларусийг ОХУ-д албан ёсоор нэгтгэж чадсан явдал. Одоо түүний ээлжит зорилт нь өөрийнх нь “ач тусаар” найман жил гаран дайтаж байгаа, гал зогсоох хэлэлцээр үе үе зөрчигддөг Киевийн арми болон Оросыг дэмжигч салан тусгаарлагчид хоёрыг хооронд нь байлдуулах явдал. Үүнийгээ ч хэрэгжүүлж эхлээд байна. В.Путин жирийн иргэдийн амь насыг золих байлдаанаар байдлыг тултал нь хурцатгасны дараа барууны улсуудтай хийх дараагийн уулзалтаа хэлэлцээ болгож Украинд “энх тайван” тогтоож, энэ улсыг хэсэг хугацаанд NATO-д элсүүлэхгүй хамгийн гол нь энд цөмийн пуужин байрлуулахгүй болгосон “баатар” болох зорилт тавьж байна. Үүндээ ч хүрэх байх. Ийнхүү Украины асуудал төгсөх шатандаа оров. Гэхдээ үнэн хэрэгтээ Беларусь улсыг бус тус улсын хууль бус удирдагч болох ганц А.Лукашенког В.Путин өөртөө “нэгтгэсэн”. Мөн түүний энэ бүх хүчин чармайлт, ололт, ялалтыг ямар ч утгагүй болгосон үйлдэл бол яах аргагүй Казахстанд өрнөсөн үйл явдал. Казахстаны энэхүү явдлаас үүдэн Москва, Петербург хотынхон илт хөдөлгөөнд орж В.Путины эсрэг ил тод нэгдэн бүр зарим нь түүнийг огцрохыг шаардаж эхэлсэн. В.Путиныг мэдээж Оросын иргэдийн ихэнх болох жижиг хот, тосгоныхон дэмжиж байгаа. Гэхдээ түүний бахархан шүтдэг ЗХУ-ыг энэ хоёр хотын иргэд төр, засгийнхаа эсрэг босч хувьсгал хийж байж бий болгосон гэдгийг мартаж болохгүй. Харин өнөөдөр нийслэл, хойд нийслэл гэж нэрлэгддэг энэ хоёр хотынхон Украин бас барууныхныг бус В.Путиныг үзэн ядаж байгаа нь тодорхой болчихоод байна. Өнөөдөр Оросын төр засагт бий болоод буй “Дайнд турхирагчдын нам”-ын эсрэг тэмцэж буй “Оросын сэхээтний конгресс”, “Оросын офицеруудын цуглаан” гэх мэт иргэний байгууллагыг хараандаа аваад байгаа В.Путины хууль, хүчнийхэн харин пацифистуудыг бол яаж ч чадахгүй. Иймээс эдгээр хотын залуучууд өөрсдийгөө пацифистууд гэж ил тод зарлаад эхэллээ. Пацифист гэж аливаа зүйлийг хүч хэрэглэн шийдэхийг эрс эсэргүүцэж үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг хүнийг хэлдэг. Иймээс Москва, Петербург хотын иргэдийг өөрийнх нь бодлогын эсрэг зогсох В.Путины пацифистууд гэж нэрлэсэн ч болохгүй зүйл үгүй болов.

Г.АМАРСАНАА