Categories
мэдээ нийгэм

Брент төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар өсөж, баррель нь 97.3 доллар боллоо

Брент төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар өсөж, баррель нь $97.3 боллоо

WTI төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн баасан гарагаас хойш гурав орчим хувиар өслөө.

ОХУ газрын тос, хөнгөн цагаан, байгалийн хийн томоохон олборлогч тул голлох түүхий эдүүдийн үнэ хэлбэлзэж эхэллээ.

Үүнээс гадна гуравдугаар сарын хоёрны өдөр OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа тогтоох товтой байна. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа өдөрт 400 мянган баррелиар нэмэхээр байгаа юм.

Брент төрлийн газрын тосны үнэ хоёр хувиар өсөж, 97.3 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ гурван хувиар өсөж, 93.8 ам.доллар болоод байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Гэм зэм” постдрамын жүжиг нээхэд ес хоног үлдлээ

Гэм зэм” постдрамын жүжиг нээхэд зургаа хоног үлдлээ - Eguur.MN

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тайзнаа тоглогдоход ес хоног үлдлээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэж буй. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм.

Жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

Жүжгийн уран бүтээлчид

Дүрүүдэд:

  • Раскольников – Д. Лхагва
  • Разумихин – Э. Ууганбаяр
  • Алена Ивановна – Д. Ганцэцэг
  • Соня – Г. Золзаяа
  • Дуня – Х. Баярмаа
  • Пульхерия Александровна – Б. Нармандах
  • Мармеладов – П. Эрдэнэзаан
  • Свидригайлов – Ц. Төмөрбаатар
  • Лужин – Ш. Доржсүрэн
  • Порфирий Петрович – Б. Одгэрэл, Т.Ариунчимэг, П. Дайриймаа, Д. Өсгүүнбилэг, Д.Солонго
  • Зосимов – Л. Дөлгөөн
  • Заметов – У. Эрдэнэбаяр
  • Офицер – Б. Цогбаяр
  • Оюутан – Ж. Тэмүүлэн
Categories
мэдээ нийгэм

Турк улсад тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Турк улсад тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атешийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.

“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн дүнд дээд боловсролын салбарт ахицтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ.

Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол улсаас оюутан суралцдаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Мөн энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иудад ажиллуулж байгаа сэтгэл зүйчийн өрөөг сургууль бүрт байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Монгол болон БНТУ хооронд сүүлийн жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. Тодруулбал:

  • Налайх дүүргийн МСҮТ-ийн гагнуурын анги байгуулах
  • Мал аж ахуй, Биотехнологийн сургуульд хэрэгжүүлсэн “Малын уурагт тэжээл тариалах, тэжээл үйлдвэрлэх” төсөл
  • Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургуулийн анги танхимыг тохижуулж, Техник, технологийн политехникийн коллежийн хоол, нарийн боов үйлдвэрлэлийн дадлагын газар, сургалтын орчны үйл ажиллагааг сайжруулах төсөл,
  • ШУТИС-ийн БуХС-ийн дэргэд “3 хэмжээст мэдээлэлзүй дизайн”-ы лаборатори байгуулөх төсөл,
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл зэрэг хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлжээ.
Categories
мэдээ нийгэм

Маргааш иргэдэд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.

Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Иймд иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Categories
мэдээ нийгэм

ХЭҮК өнгөрсөн жил цар тахалтай холбоотой 362 гомдол хүлээн авчээ

ХЭҮК | News.MN

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын үе дэх хүний эрхийн зөрчил, ковидын хуулийн хэрэгжилт болон цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, хамтын ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй болгох асуудлаар ярилцаж санал солилцлоо. Комисс 2020-2021 онуудад коронавирусын халдварт цар тахалтай холбоотой 362 гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд цар тахалтай холбоотой нийт 53 хяналт шалгалтыг зохион байгуулсан.

Мөн Комисс дээрх хугацаанд цар тахалтай холбоотой гишүүний шаардлага 13, зөвлөмж 15, Комиссын санал 9, Комиссын зөвлөмж 10-ыг Улсын Онцгой Комисс болон холбогдох байгууллагад хүргүүлэн ажилласан.

Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал намжиж, шар түвшинд шилжсэн ч хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа илүү уялдаа холбоотой болгох үүднээс Хүний эрхийн Үндэсний Комисс, Улсын Онцгой Комисстой сар бүр тогтмол уулзаж, Комиссын санал, зөвлөмжийг тухай бүрт нь авч ажиллаж байхаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Бусдын койны хэтэвчинд нэвтэрч, шилжүүлэн авч байна

Цахим залилангийн улмаас 400 мянган төгрөгөө алджээ | News.MN

Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Түүнчлэн иргэдийн крипто валютын хэтэвчинд хууль бус аргаар нэвтэрч крипто валютыг шилжүүлэн авах тохиолдлууд нэмэгдэж байна. Иймд крипто валют сонирхогч иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж, өөрсдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу.

Categories
гадаад мэдээ

Ачааны хөлөг дээр шатаж буй автомашинуудын үнэлгээг 400 сая гэж тооцоолжээ

Атлантын далайн дунд хэсэгт гал түймэрт автаж, жолоодлогогүй хөвж яваа ачааны хөлөг дээр 4,000 орчим тансаг ангиллын цоо шинэ автомашин байгааг өмнө нь мэдээлсэн билээ.

Хөлөг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт шатаж эхэлсэн ба хөлгийн багийн гишүүд болох 22 хүнийг Португалийн тэнгисийн флотынхон нүүлгэн шилжүүлээд байгаа.

Felicity Ace ачааны хөлөг Porsche, Audi, Bentley, Lamborghini брэндийн өндөр үнэтэй төмөр хүлгүүдийг Германаас АНУ руу тээвэрлэж явсан юм.

Russell Group-ийн даатгалын мэргэжилтнүүд эдгээр автомашинуудын үнэлгээг $401 сая гэж тооцоолсноо өчигдөр мэдээлжээ.

Автомашинуудаас гадна ачаанд байгаа тоноглол, эд ангиудыг нэмбэл нийт үнэлгээ нь $438 сая болж байгаа гэнэ.

“Энэ тоо баримт дэлхийн бараа түгээлт, нийлүүлэлтийн сүлжээний найдваргүй, эмзэг байдлыг батлан харууллаа” гэж Russell Group-ийн гүйцэтгэх захирал Суки Баси хэлжээ.

Felicity Ace хөлгийг эзэмшигч Сингапурын MOL Ship Management компани өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “түймэр үргэлжлэн шатаж, хөлөг Азорын арлуудын өмнөд эргээс улам холдож байгаа” тухай мэдээлсэн байна.

Тус компанийн илгээсэн гал унтраагч хоёр хөлөг Даваа гарагт багтан ачааны хөлгийн байгаа газарт хүрэх гэнэ.

Роттердам хотоос гарсан өөр нэг гал унтраагч хөлөг Бямба гарагт хүрэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Хөлгийн шатахуун гадагш алдагдаж, далайн усыг бохирдуулсан шинж тэмдэг илрээгүй байгааг бас мэдээлсэн байна.

Ачааны хөлөг дээр байгаа цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын lithium-ion батарей түймрийн галыг улам нэмэгдүүлж байгаа тухай Азорын арлуудын хамгийн ойр орших боомтын ахмад Жоа Мендез Кабекас өнгөрсөн амралтын өдөр хэвлэлд ярьж байсан юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр хөлөг дээр Porsche брэндийн 1,100 орчим, Bentley брэндийн 189, Lamborghini брэндийн 21 автомашин байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарь

Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тарифын мэдээллийг гаргалаа.

Танилц: Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тариф

Танилц: Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тариф

Танилц: Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь, үнэ тариф

Categories
мэдээ нийгэм

Дэвшилтэт технологийг ашигласан, оюутнуудын дундах бизнес уралдааныг зохион байгуулж байна

Дэвшилтэт технологийг ашигласан, оюутнуудын дундах бизнес уралдааныг зохион байгуулж байна

ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад “Deep Learning”-ын технологийг улам дэлгэрүүлэх, мэдээлэл технологийн салбарын боловсон хүчин, хүний нөөцийг сайжруулах зорилготойгоор тус тэмцээнийг хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнд шалгарсан багуудад хоёр сарын турш зөвлөгөө өгч буй бөгөөд энэ сарын 24-ний өдөр D-COMP2022 тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг зохион байгуулна. Шагналт байранд шалгарсан багийг дээд тал нь 6 сая төгрөгийн дэмжлэгийг авах боломжтой.

Эцсийн шатанд үлдсэн багуудын оюутнууд өнөөдрийг хүртэл сайжруулан бэлдэж ирсэн бүтээлээрээ илтгэл тавин өрсөлдөх юм.

“Deep Learning Competition” бол оюутнууд “бүтээх эрдмийн технологи” болон “Deep Learning” (хиймэл оюун ухааны нэг төрөл)-ыг ашиглан бүтээл зохион бүтээж, тухайн хийсэн бүтээлээ хөрөнгө оруулагчдад шүүлгэн, компанийн үнэлгээ байдлаар үнэлүүлэх тэмцээн.

Энэ тэмцээн нь Японд 2019 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд, 2019 онд зохион байгуулагдсан анхны тэмцээнд “Нагаока технологийн коллеж”-ийн Монгол оюутнуудын баг түрүүлж байв.

Тэмцээний мэдээлэл:

  • Хугацаа: 2-р сарын 24-ний 15:30-18:30 цаг
  • Хаана: “White Rock Center”

Хөтөлбөр:

Цаг

Агуулга

15:30-16:00

Нээлтийн үг хэлэх/Тэмцээний танилцуулга/Шүүгчид үг хэлэх

16:30-18:00

Эхний хагаст 7 баг сүүлийн хагаст 6 баг илтгэлээ тавина(4 минут илтгэл, 3 минут асуулт хариулт)

18:00-18:20

Шагнал гардуулах ёслол

18:20-18:30

Хаалтын үг

Тэмцээний танилцуулга

Тэмцээний нэр

Deep Learning Competition

Зохион байгуулалт

Ерөнхий зохион байгуулагч:БШУЯ, Монголын технологийн коллежийн үндэсний холбоо, МУИС, ШУТИС
Хамтран зохион байгуулагч:JICA, Шинжлэх ухаан технологийн сан
Дэмжигч:Japan Deep Learning Association, Японы үндэсний коосэн коллеж
Удирдан зохион байгуулагч: Зохион байгуулах комисс (Монголын технологийн коллежийн үндэсний холбоо, Монгол Коосэн, JICA)
Алтан спонсор:KDDI ХК, DENTSU DATA ARTIST MONGOL ХХК
Мөнгөн спонсор:Unimedia Solutions LLC, USP MONGOLIA LLC

Оролцох нөхцөл

  • Оролцогчид:Мэргэжлийн болон технологийн коллеж (Коосэн), их сургуулийн оюутан. (өргөдөл гаргах үед өөрийн сургуульдаа харьяалагдаж байсан ба эцсийн шалгаруулалт эхлэх үед сургуулиа төгссөн байсан ч гэсэн хамрагдах боломжтой. Их сургуулийн магистрант, докторантууд хамрагдахгүй)
  • 1-7 оюутан + 1 зөвлөх багштай багаар өргөдөл гаргана.
  • Нэг баг зөвхөн нэг бүтээл оролцуулна. Нэг оюутан олон багт элсэх боломжгүй.
  • Олон сургуулийн (олон кампус мөн адил) оюутны холимог баг оролцож болохгүй. Оролцсоны дараа багийн гишүүн оюутнуудад өөрчлөлт (1-7 хүний дотор өөрчлөгдөх эсвэл нэмэгдэх / хасагдах) орж болох боловч багшийг өөрчлөх боломжгүй. Гэсэн хэдий ч зөвлөх багш олон багт зөвлөж болно.
Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ядуурлыг бууруулахад ахиц гарна

Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын ойн комиссын “Ой ба ногоон сэргэлт” нэртэй 29-р хурал эхэллээ. Хоёрдугаар сарын 22-25 хүртэл үргэлжлэх тус хурлыг БОАЖЯ удирдан зохион байгуулж буй юм.

Хурлаар:

  • Дэлхий дахины ойн салбарын үйл ажиллагаан дахь цар тахлын нөлөөг тодорхойлох,
  • Бүс нутгийн түвшинд илүү хүртээмжтэй, бүтээмжтэй ногоон эдийн засгийг сэргээх,
  • Ойн аж ахуй хөгжүүлэх дунд, урт хугацааны оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар ойн болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн тодорхойлов.

Мөн цар тахлын дараах ойн салбарыг үр дүнтэйгээр сэргээхэд тухайн орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, засаглалын зохицуулалт, хууль эрх зүйн таатай орчин, технологи, санхүүжилт болон урамшууллын механизм хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Өнөөдрийн хуралд дотоод болон гадаадын 100 гаруй төлөөлөгч цахимаар оролцов.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ой ба ногоон сэргэлт” хурлын нээлтийн үгэндээ дараах зүйлсийг тодотгон хэллээ.

  • Дэлхий нийтээр ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг манай улс ялгаруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж байна.
  • Сүүлийн 170 жилд дэлхийн гадарга дээрх температур 1.09 хувиар өссөн байхад Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд 2.2 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их болж, нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүчтэй болон нэн хүчтэй хэлбэрээр цөлжсөн байна.
  • Хэдийгээр Монгол Улс нийт газар нутагт эзлэх ойн талбайн хэмжээ бага боловч , 1 хүнд ногдох ойн талбай 4.09 га/хүн байгаа нь дэлхийн дундаж 0.54 га/хүн үзүүлэлтээс хавьгүй өндөр байна.
  • Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулж, шинэ технологи, инновац эрчимтэй нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлснээр цаашид 27.2 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлээд байна.
  • Түүнчлэн манай улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн зөв хөшүүрэг, арга хэрэгслийг ашиглан ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх замаар ядуурлыг бууруулахад тодорхой ахиц гарна. Мэдээж улсын төсөв, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, донор орнууд, олон улсын байгууллагууд та бүхний мэдлэг туршлага, үнэтэй зөвлөмж, санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй.