Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголчууд мөсний загасчлалын ДАШТ-д оролцож VI байр эзлэв

Литва улсад зохион байгуулсан мөсний загасчлалын энэ удаагийн ДАШТ-д 12 орны баг өрсөлдсөн бөгөөд Т.Эрдэнэчулуун ахлагчтай Монголын баг 6 дугаар байрт шалгарсан байна.

Багийн ахлагч Т.Эрдэнэчулууны хувьд 2014, 2015, 2016, 2017, 2018, 2020 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тамирчнаар оролцож байсан туршлагатай Монголын шилдэг загасчин юм байна.

Багийн дүнгээр тэмцээнийг зохион байгуулагч Литва улсын баг тэргүүлж, Беларусь улсын баг дэд байрыг эзэлсэн байна.

Тэмцээний өмнө бороо орж нуурын мөс нимгэрсэн тул тэмцээний хуваарьт өөрчлөлт оржээ. Мөн тэмцээний үеэр ширүүн салхитай байгаль, цаг уурын хүнд нөхцөл үүссэн хэдий ч манай баг, тамирчид амжилттай оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян хүрээгээ тэлсээр байна

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Монгол орон даяар өрнөж байна.

Энэхүү аяны хүрээнд 2022 оны хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1 хүртэл 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг өглөөний 06.30-07.30 цагийн хооронд иргэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой болсон.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, БТСУХ-ноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аян 8 дахь өдрөө улс орон даяар өргөжин тэлж байна.

Улсын хэмжээнд 4 мянга шахам иргэн 85 заал, 13 клуб, 15 танхим, 2 соёлын төв, нэг усан бассейнаар үнэгүй үйлчлүүлэн дасгал хөдөлгөөнд нэгдээд байгаа аж. Орон нутгаас Говь-Алтай аймаг, дүүргүүдээс СХД-ийн иргэд хамгийн идэвхтэй оролцож байгаагаас 4-80 насны эрэгтэй, эмэгтэй иргэд хамрагдаад байна.

“Илүүдэл жингүй, Эртэч Монгол” аяны хүрээ улам өргөжин хилийн чанад дахь монгол иргэд нэгдэж эхэлжээ. Тухайлбал, Австрали, АНУ, Япон, БНСУ, Чех улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд идэвхтэй оролцох болжээ.

Мөн Цагдаагийн байгууллагын цөөнгүй ажилтан, албан хаагч, “Тэмүүлэл” сургуулийн сурагчид, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид ч нэгдсэн байна.

Хүн амын эрүүл мэндэд тустай, эрүүл дасгал хөдөлгөөнд уриалсан “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аянд нэгдэхийг ийнхүү нэгдэн ороод байгаа хүмүүс, нийт ард иргэддээ үлгэрлэн уриалсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүд Засаг даргадаа хариуцлага тооцуулахыг хүсэв


Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын хорооны гишүүн н.Тамир “Өнөөдөр Завхан аймагт шударга зарчим алдагдаж, МАНАН дэглэмийн жижигрүүлсэн хувилбар нүүрлээд байна.

2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийг сонгосон. Үүнийг МАН-ын жирийн гишүүд болон сонгогчид халуун дотноор хүлээн авсан байдаг. Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшигч сонгогдож, Засгийн газар МАН-аас бүрдэж, УИХ-д МАН олонх болсон.

Энэ цаг хугацаатай давхцаад авлига хээл хахууль, МАНАН дэглэм гэдэг зүйл Завхан аймагт нүүрлээд байна. Мөн албан тушаалтнууд хариуцлагатай байгаасай, нутаг орон минь хөгжөөсэй гэсэндээ энэ зүйлийг хөндөж байна.

Завхан аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргал нь 2012-2016 онд Тамгын газрын дарга байсан. Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа Ардчилсан намынхантай хуйвалдаж өөрийн албан тушаалаа 76 м.кв байраар наймаалцсан. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч МАНАН дэглэм нүүрлэсэн учир өнөөдрийг хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.

Бид энэ асуудлаар МАН-ын албан тушаалтнуудад хандана.

Энэ сарын хоёрдугаар сарын 28-нд Завхан аймгийн намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар хүний эрхийг эрхийг дээдэлсэн, ардчилсан зарчимтай, чөлөөт сонгууль явуулахыг хүсэж байна” гэв.

МАН-ын хорооны гишүүн н.Ганбаатар “Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал 41 суудалтай. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН 21, АН 19 суудал авч, нэг бие даагч гишүүн сонгогдсон.

Аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргал гэдэг хүн аймгийн намын дарга бөгөөд Засаг даргын албан тушаал хашиж ёс зүйгүй, чадамжгүй хүн. Авлигын гэмт хэрэгт холбогдсон, танил тал, ах дүүсээ албан тушаалд томилдог.

Оны өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал яригдсан. Тус хурлаар ИТХ-ын 21 гишүүн Д.Түвшинжаргалыг огцруулах асуудалд санал нэгдсэн. Гэвч Д.Түвшинжаргал сөрөг хүчин болох АН-ын гишүүдтэй хуйвалдаж Засаг даргаар үлдэж чадсан.

Бид удахгүй болох аймгийн намын хуралд гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг битгий зөрчөөсэй гэдэг хүсэлтийн намын Удирдах зөвлөлд хүргүүлж байгаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

С.Наранцогт: Наадмын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулна


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.23/ боллоо.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эдийн
засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт “Өнөөдрийн Засгийн газрын
хуралдаанаар Цар тахлын улмаас хоёр жил тасалдаад байсан Монголын эдийн засгийн
форумыг Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн форум чуулга уулзалт
нэрээр дөрөвдүгээр сарын 7, 8-нд зохион байгуулах шийдвэр гарсан. Форум зохион
байгуулах ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч
Б.Жавхланг томилох шийдвэрийг Ерөнхий сайд гаргалаа. Тус эдийн засгийн форумыг
зохион байгуулах үндсэн нөхцөл бүрдсэн. Шинэ сэргэлтийн бодлогыг дэлхийн эдийн
засгийн форумд танилцуулах ажлын бэлтгэл ажил болж байгаа юм. Хөрөнгө
оруулагчдыг татах хэд хэдэн арга хэмжээг авна. Нэгдүгээрт, Монголын эдийн
засгийн форум. Хоёрдугаарт, наадмын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан арга
хэмжээг зохион байгуулна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын дунд энэ оны
аравдугаар сард “Инвест Монголиа”-г зохион байгуулахаар төлөвлөж
байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын хөрөнгө оруулагчийг концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардсан хэргийг шалгаж байна

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэний автомашинд хоёр хүн сууж айлган сүрдүүлэн Улаанбаатар хотын зах руу аваачиж зодож, улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардсан хэрэг гарчээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэрэг өнгөрөгч 2021 онд гарсан. Тухайн хүний эрх чөлөөнд нь халдаж зодсон. Улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж гарын үсэг зуруулсан байсан. Тус бичгийг Төрийн ордны шуудангаар концесстой холбоотой байгууллага руу илгээсэн. Энэ хэргийг шалгаж байна.

Одоо прокурорын байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд шүүх рүү шилжих шатандаа явж байгаа. Тус хэрэгт гаднын иргэд бас давхар холбогдон шалгагдаж байна” гэв.

Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хийж буй ажлын тайланг удахгүй танилцуулна гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын Үндэсний Спортын Анхдугаар чуулганд 800 гаруй хүн оролцоно” гэв

Монголын Үндэсний Спортын Анхдугаар Их чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны хоёрдугаар сарын 28-ны 09:00 цагаас Төрийн ордонд болно.

Чуулганаар Үндэсний спортын хороодын зорилго, зорилт, цаашдын хөгжлийг хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгч Үндэсний спортын тухай зарлиг гаргана гэж Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав мэдээллээ.

Чуулганыг Монголын Үндэсний спортын хороо зохион байгуулна. Тус хороонд үндэсний 15 спортын холбоод нэгдсэн байдаг.

Чуулганаар холбоодын дотоод асуудлыг ярихгүй бөгөөд Монгол өв уламжлал, соёлыг хөгжүүлэх тухай хэлэлцэнэ гэв.

Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банктай цахим засаглал, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон бусад удирдлагуудтай уулзлаа.

Азийн хөгжлийн банк нь 1997 оноос хойш манай улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсантай холбогдуулан тус банкны санхүүжилтээр бусад салбарт хэрэгжиж буй цахим шилжилттэй холбоотой төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоог цаашид цаашид хэрхэн сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

Мөн ойрын хугацаанд хийгдэх Техникийн тусламж үйлчилгээний ажлын хүрээнд хийгдэх ажлын цар хүрээг тогтоож, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал, иргэдийн цахим боловсролыг сайжруулах талаар хамтарч ажиллахаар болов.
Categories
мэдээ нийгэм

Б.Бат-Эрдэнэ: Хөгжлийн Банкны хэлэлцүүлэгт оролцсон ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг ажлын хэсэгт оруулах саналтай байна

Б.Бат-Эрдэнэ

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөгжлийн банктай холбоотойгоор тунаж үлдсэн 73 зээлтэй холбоотой асуудлаа ярьж байгаа. Хүрээ хязгаараа тодорхойлох ёстой. Арилжааны банкууд зургаан шаардлага тавьдаг байхад Хөгжлийн Банк гуравхан шаардлагыг нь хэрэгжүүлээд бусдыг нь хэрэгжүүлэхгүй явж ирсэн. Энэ бол хариуцлагатай холбоотой асуудал.

Хэрэгжиж байгаа төсөл бүрийг газар дээр нь очиж нягталж шалгах хэрэгтэй. Анхан шатных нь баримтыг зээлдэгч тус бүр дээр очиж нягталж шалгах ёстой. Тэгэхгүйгээр одоо байгаа баримт, шалгалтын дүн дээр нь ажлын хэсгийн дүгнэлт гарна гэвэл хөнгөн хуумгай зүйл болно гэх байр суурьтай байгаа.

Хөгжлийн банкны хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүмүүсийн төлөөллийг энэ ажлын хэсэгт оруулж ажиллуулах саналыг би ажлын хэсэгт хэлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ш.Идэрбаясгалан: Хөвсгөлийг нэгэнт л аялал жуулчлалын бүс болгож байгаа бол казино байгуулах шаардлагатай гэж үздэг

Ш.Идэрбаясгалан Бид хамтын хүчээр л эрүүл бүс нутгаа хамгаална

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы нээлтийн хэсэгт “Хөвсгөл нуур ба орон нутгийн хөгжил” сэдвээр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан илтгэл танилцуулсан юм.

Тэрбээр илтгэлдээ “2021 оны эцсийн байдлаар Хөвсгөл аймагт нэг ээлждээ 7,000 гаруй хүн хүлээн авах чадалтай 94 жуулчны бааз, 132 гэр буудал, Мөрөн хотод нэг ээлждээ 390 хүн хүлээн авах найман зочид буудал, 15 амралтын газар ажиллаж байна. Өнгөрсөн онд Хөвсгөл аймагт дотоод 56 мянга гаруй жуулчин ирсэн.

Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа бүрдүүлдэг. Мөн дэлхийн хамгийн гүн цэнгэг устай нэн эртний нууруудын нэг бөгөөд ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг. Нуурт 65 гол горхи цутгаж, Эгийн гол эх аван урсдаг. Дөрвөн аралтай. Гадаргын усны цэврийн ангиллаар Цэвэр, Маш цэвэр хэмээх ангилалд багтдаг хосгүй үнэт нуур юм” хэмээн танилцуулав.

Хөвсгөл нуур орчмыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхтэй холбоотойгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэрбээр мөн дурдсан. Тухайлбал, хяналтын цэгүүд, ариун цэврийн эко байгууламж байгуулах, нуур тойрсон сумдын иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд нийтдээ 19 сая ам.доллароор хэрэгжүүлж эхэлжээ.

2016 онд Хөвсгөл аймагт 54 мянган жуулчин ирснээс 13 орчим мянга нь гадаадынх байсан байна. Тухайн оноос хойш нуурыг зорих жуулчдын тоо ихэссээр 2018 онд ирсэн 90 мянган жуулчны 15 мянга нь гадаадын аялагчид байсныг аймгийн Засаг дарга нь хэлэв.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд Мөрөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх, Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг онгоцоор үзэх сонирхолтой хүмүүс байдаг тул Хөвсгөл нуур болон түүний ойр орчимд нисэх буудлуудыг ашиглалтад оруулах, босоо тэнхлэгийн замд холбох зэргийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн нэгэнт л аялал жуулчлын бүс болгож байгаа бол казино байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Үүнийг хууль тогтоомжид суулгаж, аялал жуулчлалыг дэмжих гэж байгаа бол энэ мэт зүйлийг хийх зайлшгүй шаардлага бий гэж харж байна” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГ: Капитал банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг НД болон ЭМД-ын санд шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Энэ дагуу эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс тус бүр хоёр даатгалын санд 7.7 тэрбум төгрөгийн мөнгийг шилжүүлсэн. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөнөөс эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Тухайн газрууд уг шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудад эргэн төвлөрүүлэх байдлаар явж буй талаарх мэдээллийг бид нарт өгсөн.

Капитал банканд хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгийг шилжүүлэхээр тохирсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий 195 ширхэг үл хөдлөхийн барилга, үнэлгээ бусад эд хөрөнгийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлэхээр боллоо” гэлээ.