Categories
гадаад мэдээ

БНСУ-д “Pfizer”-ын вакциныг бага насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ

БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг лхагва гарагт олгожээ.

Тус яам “COVID-19”-ын вакцины эмнэлзүйн судалгаануудыг нарийвчлан судалсныхаа дараа хоёр тунгийн аюулгүй байдал, үр дүнг үнэлэх дотоодын болон хөндлөнгийн мэргэжилтнүүдийн ажлын хэсгийг хуралдуулсны дүнд энэхүү шийдвэрийг гаргасан байна.

БНСУ-д энэ насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцин хэрэглэх анхны зөвшөөрлийг олгож буй нь энэ юм. Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдээлснээр, вакцин 5-11 насны хүүхдүүдийг “COVID-19”-өөр халдварлахаас 90.7 хувиар сэргийлж буй үр дүн үзүүлжээ.

Мөн вакцинд дээр дурдсан насны 3109 хүүхдийг хамруулан аюулгүй байдлыг нь үнэлэхэд ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Туршилтын үеэр илэрсэн зовууриудын хувьд хөнгөн, дунд хэлбэрийн байсан ба дархлаажуулалтад хамрагдсанаас хоёр хоногийн дараачаас арилжээ.

“Pfizer”-ын вакциныг хүүхдүүдэд хоёр тунгаар гурван долоо хоногийн зайтай тарих бөгөөд ингэхдээ 12-оос дээш насныханд тарьж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар /10 микрограмм/ дархлаажуулах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“TMK ENERGY” Австралийн хөрөнгийн биржид нээлттэй компаниар бүртгүүлэв

“TMK ENERGY” Австралийн хөрөнгийн биржид нээлттэй компаниар бүртгүүлэв

“Telmen Energy”, “Telmen Resources” компанийн толгой компани “Tamaska” буюу “TMK Energy” Австралийн Хөрөнгийн биржид энэ сарын 15-нд нээлттэй компаниар бүртгүүлсэн байна.

“Telmen Energy” компанийн охин компани “Telmen Resources” нь Өмнөговь аймагт нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс-XXXV” төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ энэ сарын эхээр батлагдсан байна.

Тус компани хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Хайгуулын ажлын эхний шатанд хамгийн багадаа дөрвөн цооног өрөмдөнө гэж мэдээлсэн байна.

Харин хоёрдугаар шатыг энэ оны хоёрдугаар хагаст эхлүүлэхээр товложээ.

Categories
мэдээ нийгэм

Номын сангуудад ариутгалын хаалга болон халдвар хамгааллын хэрэгслийг олгосон талаар НИТХ тайлбар гаргажээ

Выборгийн номын сан | News.MN

Хоёрдугаар сарын 22-ны өдөр нэр бүхий иргэн өөрийн facebook хуудсандаа нийтэлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлтэй холбоотойгоор НИТХ-аас тайлбар гаргажээ.

Уг тайлбарт “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 1-нээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ нь Монгол Улсын Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон.

Улмаар Нью Имплант ХХК дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд, уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм.

Жич: Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021.10.06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын даргыг тодруулах сонгуулийг товлов

Ардчилсан намын даргын сонгууль зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийж байна.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын даргын сонгуулийн товлон зарлаж байна. Сонгуулийн гуравдугаар сарын 9,10-ны өдөр бүртгэж, гуравдугаар сарын 16-ны өдөр сонгуулийнсурталчилгааг эхэлж, дөрөвдүгээр сарын нэгний өдөр дуусгаж, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр сонгуулийг зохион байгуулж, санал хураахаар Дотоод сонгуулийн хороо тогтоод байна. Ардчилсан намын даргын сонгуулийг өмнө 2021 онд зохион байгуулж, О.Цогтгэрэл гэж хүн сонгогдсон. Улмаар түүнийг батламжлахаар Улсын Дээд шүүхэд өргөн барьсан боловч тодорхойгүй шалтгаанаар бүртгэж аваагүй. Ингэхдээ Ардчилсан намын даргын сонгуулийг дүрэм журмын дагуу дахин зохион байгуулж,даргаа сонгож ирүүлбэл бүртгэхээс татгалзах зүйлгүй гэсэн учраас энэ удаа Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов

Жүжигчин Цэдогийн шандасыг сорьсон ХОТУЛУН гүнж кино нээлтээ хийлээ –  Мэдээллийн хөтөч

“Шүүдэр” продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант уран сайхны кино ХБНГУ-д зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино наадмын “Eвропын кино зах зээл” хөтөлбөрт амжилттай оролцов. Кино наадам энэ сарын 10-20-нд Берлин хотод болжээ.

“Berlinale” нь жил бүрийн хоёрдугаар сард Берлид болдог, дэлхийн гурван том, А зэрэглэлийн кино наадмын нэг юм. Энэ жил нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр, 827 кино үзүүлжээ. Эдгээрээс 600 гаруй нь зах зээлийн нээлтээ хийж, үүнд Монголоос Хотулун гүнж кино багтсан байна.

Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлдэг. Энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус байгууллагын захирал Деннис Руу уг үйл ажиллагаа шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт өссөн нь хүчтэй мэдрэгдэж байсныг дурдав. Улмаар Монгол, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлов.

“Шүүдэр” продакшн үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч, үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, энэ сарын 11, 14, 16-нд киногоо толилуулав. Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах багт “Шүүдэр” продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав гэж ГХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийг сэлгэн ажиллуулах журамд өөрчлөлт оруулна 

Шалгагдаж буй 6 шүүгчийг хэн томилсон бэ? | News.MN

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 24-ний өдөр болно.

Тус хуралдаанаар “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах”, “Шүүхийн шийдвэрийг хэвлэн нийтлэх”, “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах” журам батлах тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам” болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хонхор тосгонд спорт цогцолбор барихад 11 тэрбум төгрөг зарцуулна

Хонхор тосгонд спорт цогцолбор барихад 11 тэрбум төгрөг зарцуулна

Баянзүрх дүүргийн Хонхор тосгон буюу 11-р хороонд улс, нийслэлийн төсвөөр хийх ажлуудыг танилцуулж байна.

  • Дүүргийн спорт цогцолбор, 1000 суудалтай – 11 тэрбум төгрөг
  • Спорт, тоглоомын талбайн тохижилт – 300 сая төгрөг
  • Боловсролын салбарын тоног төхөөрөмж / Баянзүрх дүүрэг- 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо/ – 1,1 тэрбум төгрөг
  • Хороодын дундах хайрган авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг /Баянзүрх дүүрэг, 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороо/-4.5 тэрбум төгрөг

  • Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажил, байршил-2 – 6,1 тэрбум төгрөг
  • Туул гол дагуух тохижилт /Ассем Вилла хотхоны баруун хойд талд II ээлж/, / Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо/ – 1,1 тэрбум төгрөг
  • Гэрэлтүүлгийн ажил (БЗД, 9, 11, 12, 20, 23, 28 дугаар хороо) – 100 сая төгрөг
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, худаг барих– 150 сая төгрөг
  • Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас 126 дугаар сургууль хүртэлх 0.25 км авто замын ажил – 380 сая төгрөг
  • Боловсролын салбарын тоног төхөөрөмж (1,2,3,7,9,10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороод) -1.1 тэрбум төгрөг
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тоног төхөөрөмж (1,2,3,7,9,10,11,12,17,19,20,21,22,23,24,27,28 дугаар хороод) – 2.2 тэрбум
  • Хороодын дундах хайрган авто зам, хүний зам гэрэлтүүлэг (1,2,3,7,9,10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороод) – 4.5 тэрбум төгрөг
  • Шинэ хөдөө төсөл – 1 тэрбум төгрөг
  • Зураг төсвийн ажил (9, 11, 12, 20, 23, 28 дугаар хороо) – 100 сая төгрөг тус тус төсөвлөжээ.

Дээрх мэдээллийг Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд тойргийн гишүүдэдээ танилцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнэ дахин хөөрөгдөж 97 ам.долларт хүрэв

Дэлхийн зах зээл дээр газрын тосны жишиг үнийг илтгэгч Brent төрлийн бүтээгдэхүүний үнэ баррель тутамдаа 97 ам.доллар, WTI нь 91.96 ам.доллар байна. Өчигдөр энэ төрлийн газрын тос 98.76 ам.доллар хүртэл өсөөд байсан бол энэ үзүүлэлт буурсан нь харагдаж байна.

Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн баррель газрын тосны үнэ 90.81 ам.доллар байсан бол тухайн өдрөөс хойш тогтмол өсөлт үзүүлээд байгаа юм.

Зарим шинжээчид энэ удаагийн үнийн хөөрөгдлийг Орос-Украин
хоорондын иргэний дайн дэгдэж буйтай холбон тайлбарлаад буй.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлт гаргажээ

Э.Бат-Үүл

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүл нарын хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, гэм буруутайд тооцон түүнд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан байдаг.

Тэгвэл тэрбээр, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд цахимаар оролцохыг хүссэн байна.

Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд
хянагдаж байгаа бөгөөд удахгүй Давж заалдах шатны шүүх рүү шилжиж, шүүх хурлын
тов гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа:  Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, хүүхдийн өрөө гаргахыг хүсэж байна

А.Ариунзаяа сайд салбарынхаа бодлогын эсрэг ажилласаар байг уу, Ерөнхий  сайд аа |

Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, мөн хүүхдийн өрөө гаргахыг хүсэж буйгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа фэйсбүүк дэх албан ёсны хуудаснаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.

Байгууллага бүр эцэг эхийн зөвлөл байгуулж, мөн хүүхдийн өрөө гаргахыг хүсэж байна” гэжээ.

Тэрбээр өмнө нь “Эцэг эхийн зөвлөл” ба хүүхэд хамгааллын бодлого сургалтын үеэр энэ тухай уриалж байсан билээ. Ингэхдээ тухайн байгууллагын ажилтан санаа зовох зүйлгүй, сэтгэл амар, тав тухтай, түгшүүргүй ажиллавал мэдээж илүү үр дүнтэй ажиллана. Бүтээмж өндөр байх бөгөөд тэр хэмжээгээр байгууллага, хамт олон хамтдаа урагшилдаг гэдгийг сургалтын үеэр онцолж байсан.