Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны дарга, захирлаар ажиллаж байсан 7 хүнийг хорилоо

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ  ЗАНГИАГҮЙ УУЛЗАВ

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны асуудалд холбогдуулан нийт 12 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус шүүхээс одоогийн байдлаар Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан зургаан хүнийг цагдан хориод байна.

Тодруулбал:

  1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан үндэслэлээр 1 сар/
  3. Хөгжлийн банкны зээлийн хорооны гишүүн тус банкны дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 1 сар/
  4. Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу /Гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн гэх үндэслэлээр 15 хоног/
  5. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  6. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбат /Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр 1 сар/
  7. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр нэг сарын хугацаанд тус тус цагдан хорилоо.
Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас бусдад дахин эзэмшүүлж, ашиглуулахгүй

Хүүхдийн паркын нээлтээр бүх тоглоом 50 хувь хямдарна

НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар
олголт, түүний төлөвлөлт болон Үндэсний соёл амралтын хүрээлэн нь үүргээ
биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт
боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Тэрхүү ажлын
хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд ажлын хэсгийн ээлжит
хуралдаан өнөөдөр боллоо.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 31.2 га газрыг эзлэн байршдаг Үндэсний соёл амралтын хүрээлэнг 1965 онд анх “Хотын соёл амралтын парк” нэртэйгээр байгуулж байжээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн нь 2005 онд хувьцаат компани болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанийн тодорхой хувийг нийслэл эзэмшдэг.

Мөн газар нь нийслэлийн өмч юм. Уг компанийг байгуулснаас хойш паркийн эзэмшлийн газраас хэд хэдэн компани, төрийн бус байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Түүнээс улбаатай паркийн 35 га газраас өдгөө 31,2 га нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нэр дээр байдаг. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн болон бусад байгууллагуудын газар эзэмшлийн талаар эргэн нягталж, одоо байгаа газраас дахин бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй байх нь зүйтэй гэж НИТХ-ын ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн юм.

Тус ажлын хэсэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшил газрыг цаашид зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалгын зориулалтаар ашиглуулах нь зүйтэй гэсэн санал боловсруулсан байна. Санал дүгнэлтээ тун удахгүй НИТХ-д өргөн барих юм.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс ҮСАХ нь жилдээ ганцхан улирал ажиллаж, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

УВС АЙМАГ: Хүнсний эрхийн бичгээс 45 өрх татгалзжээ

Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 45 өрх өөрсдийн хүсэлтээр хүнсний эрхийн бичгээс татгалзсан байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 2-р хурлаар хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний эрхийн бичгийн олголтын талаарх мэдээллийг авч хэлэлцээд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тодорхой чиглэл, зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2021 онд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд 408 өрх, мөн хүнсний эрхийн бичгийн шинэчлэгдсэн журмын 3.10-д заасны дагуу 96 өрх, сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр 80 өрх, өөрийн хүсэлтээр татгалзсан 45 өрх, нийт 629 өрх буюу 3623 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс түдгэлзүүлжээ. Ингэснээр улсын төсөвт 228.5 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ: Украины онгоцны буудлуудыг дэлбэлж байна

ОХУ Украин улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөн хурцдаж Украины иргэд сандралдан хоол хүнс, шатахуунаа нөөцөлж байна. Харин ОХУ-ын цэргийн анги Украины хил рүү Беларусийн хилээр дамжин нэвтэрч, мөн томоохон хотуудын нэг болох Каркивын захад ирээд байна.

Түүнчлэн ОХУ Украины “Ivano-Frankivsk”, “Василковский” зэрэг онгоцны буудлуудыг ээлж дараалан дэлбэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Украины нөхцөл байдлаас үүдэн газрын тос, алтны ханш огцом өслөө

Мэдээ.МН

ОХУ Украин руу эзлэн түрэмгийллээ эхлүүлсэн талаарх мэдээллийн дараа брент газрын тосны үнэ 100 ам.долларыг давж огцом өслөө.

ОХУ бол Саудын Арабын дараа бичигддэг, газрын тосны хоёр дахь том экспортлогч төдийгүй байгалийн хийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч улс юм.

Газрын тосны зах зээлийн тоглогчид яг одоо барууны орнууд ОХУ-ын эсрэг ямар хариу арга хэмжээ авахыг анхааралтай ажиглаж байгааг ING группийн түүхий эдийн стратегийн тэргүүн Уоррен Паттерсон Блүүмбергт ярьжээ.

Газрын тосноос гадна алтны ханш сүүлийн 13 сарын дээд түвшинд хүрч, мөн огцом өсөөд байна. Унц алтны үнэ 1,939.97 ам.доллар болж 1.7 хувь өсөөд байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр зэвсэгт хүчиндээ Донбассын бүс нутагт “тусгай ажиллагаа” явуулах тушаал өгснөө зарласан ба Украин улсыг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн. Харин Киев хотод тэсрэлтийн чимээ сонсогдож эхэлснийг тэнд байгаа гадаадын сурвалжлагчид мэдээлээд байгаа юм.
Categories
гадаад мэдээ

НҮБ-аас В.Путинд хүн төрөлхтний нэрийн өмнөөс “Цэргээ тат” гэж хүсчээ

Өнөөдөр ОХУ, Украин хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлээд байна. ОХУ-ын талаас Украины нийслэл Киев болоод бусад нутгуудад пуужингийн цохилт өгсөн нь нотлогдоод байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан “Хүн төрөлхтний нэрийн өмнөөс цэргээ тат” гэж гуйсан байна.

Categories
гадаад мэдээ

Их Британи: Украин улсад 500 сая ам.долларын зээл олгоно

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс мэдэгдэхдээ, Оросын түрэмгийллийн эдийн засгийн үр дагаврыг бууруулах зорилгоор Украинд 500 сая ам.долларын зээл олгоход бэлэн гэж мэдэгдлээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр мэдэгдэлдээ, Украинд Олон талт хөгжлийн банкнаас зээл гаргаж өгөхөө амлаад байсан. Ялангуяа Их Британи Украины ард түмнийг дэмжихийн тулд эдийн засгийн туршлага, хүч чадлаа ашиглаж байгааг Трасс тэмдэглэв.

ОХУ-ын түрэмгийллийн аюулаас болж, Украинд хөрөнгө оруулалт зогссон ба нэмэлт инфляцийн улмаас 2-3 тэрбум ам.долларын алдагдал хүлээгээд байна.

Эх сурвалж: UKRINFORM

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр 16.00 цагт ээлжит бусаар хуралдаж, Украины нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар хуралдахаар товлов.

Тус улсад манай улсын 90 орчим иргэн байгаагаас 22 нь Украин Улсад байнга оршин суудаг бол 68 нь оюутан аж. Оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирэх замдаа яваа гэдгийг ГХЯ энэ сарын 22-нд мэдээлж байв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа өнөөдөр өглөө иргэддээ хандан үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Улмаар Украины хэд хэдэн том хотод дэлбэрэлтийн чимээ гарсан тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхлэв. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо ч мэдэгдсэн.

Categories
мэдээ нийгэм спорт

Булган аймагт боксын залуучуудын УАШТ болно

Боксын залуучуудын УАШТ энэ сарын 28-наас ирэх сарын зургааны хооронд Булган аймгийн Спортын төв ордонд зохиогдоно. Тэмцээн Ази тивийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат /мастер/ тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуягийн нэрэмжит болох юм. Түүнчлэн залуучуудын УАШТ-нээс 2022 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй залуу тамирчдыг тодруулах юм байна. Энэ жилийн хувьд манай боксчдыг хилийн чанадад тив, дэлхийн болон олон улсын А зэрэглэлтэй олон том тэмцээн хүлээж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Шадар сайд Украин улсаас иргэдээ яаралтай татаж авах үүрэг өглөө

Украинд манай улсын 30 орчим иргэн байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэрбээр “Украин улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд дайны нөхцөл үүсэж болзошгүй учраас улс орнууд өөрийн иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байх шиг байна.

Украинд нийт 60 гаруй иргэд, оюутан байснаас тал орчим нь өөрсдөө хүрээд ирсэн. Одоо тэнд манай улсын 30 орчим иргэн бий.

Өчигдөр Гадаад харилцааны сайдтай ярилцаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн.

Тодруулбал, ОХУ дахь Элчин сайдын яам, ГХЯ хамтарч тэнд байгаа иргэдээ яаралтай татаж авах, эх орондоо ирэх иргэдийг буцаж ирэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга хэмжээг яаралтай авч, өөрсөдтэй нь холбогдох зэрэг үүрэг даалгавар өгсөн байгаа” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.