Categories
мэдээ нийгэм

“Украинд байгаа Монгол оюутнуудыг чөлөөлүүлэх хүсэлт явуулахаар ажиллаж байтал асуудал хүндэрсэн” гэв

Манжуурт Консулын газар, Беларусьт ЭСЯ нээхээр болов | News.MN

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа ГХЯ-ны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Укриан улсад байгаа оюутнуудаас ГХЯ-нд гомдол гаргасан тохиолдол байхгүй. Украинд байгаа дөрвөн оюутны ар гэрээс ирж уулзаж, хүүхдүүдийг хэрхэн татах талаар мэдээлэл авсан.

Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд “тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу” гэсэн асуудлыг тавьж байсан бөгөөд бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн.

Бидний өгсөн зөвлөгөөг дагаад одоогоор 41 оюутан эх орондоо ирсэн байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа бөгөөд таамаглахад хэцүү байна.

Тухайлбал, өчигдөр Гадаад харилцааны дэд сайд болон миний бие тус улсад байгаа оюутнуудтай холбогдоход “Гол нь сургуулийн асуудлыг шийдвэл нутаг буцахад бэлэн байна” гэсэн хариултыг өгч байсан юм. Иймд бид өнөөдрөөс сургуулиудад оюутнуудыг чөлөөлж өгөөч гэсэн бичиг явуулах тохиролцоонд хүрээд ажиллаж байтал Украины цагаар үүрээс эхлээд асуудал хүндэрлээ.

Оюутнууд гомдол гаргасан гэсэн баримттай зүйл байгаа бол ГХЯ-ны Консулын газарт хандаж болно. Энэ асуудлыг бид шийдэх чиглэлээр ажиллахад бэлэн байна.

Тодруулбал, ГХЯ-ны Консулын газрын шуурхай 83042222, 70082222 дугаараар холбогдох боломжтой.

Гол нь хэлний бэлтгэлийн болон дөрөвдүгээр курсийн оюутнуудад буцах зөвшөөрөл өгөхгүй байсан тул өнөөдрөөс эхлэн бичиг явуулахаар төлөвлөсөн байсан. Яг одоо тус улсад 27 оюутан байгаа. Үүнээс

  • Киевд 9,
  • Харьковд-15,
  • Кривой Рогт-2,
  • Львовд -1 оюутан байгаа.

Бид энэ сарын 26, 27-нд 21 оюутны тийзийг захиалж, Истанбулаар дамжуулан авчрахаар төлөвлөж байсан ч өнөөдөр ийм асуудал үүсэж, Украины бүх нислэгүүд зогссон. Хэрэв асуудал нааштайгаар шийдэгдэж, 26, 27-нд агаарын хил нь нээгдвэл оюутнуудаа авчрах боломж бүрдэнэ.

Хэрэв агаарын хил нээгдэхгүй бол Польш, Чех эсвэл Унгар улс хүртэл авто замаар дамжин тэндээс нислэг хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Украины бүх хот гарах замыг хаасан гэсэн мэдээлэл байна. Харьков хотод байгаа оюутнууд сургуулийнхаа хонгилын хэсэгт буюу хорогдох байранд байгаа харин Кеивд байгаа оюутнууд дотуур байрандаа байрлаж буй гэх мэдээлэл байна” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм

Беларусийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Элчин сайдаар томилогдсон сайд Дмитрий Николаевич Гореликт баяр хүргэв. Мөн “Энэ жил Монгол Улс, Беларусь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй. Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна” хэмээв.

Мөн Беларусь Улсын “Могилёвлифтмаш” компанитай цахилгаан шат нийлүүлэх гэрээний төсөл болон түүний тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг яаралтай боловсруулан баталгаажуулж, цахилгаан шатыг шинэчлэх ажлыг шуурхай эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик “Могилёвлифтмаш” компанийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, гэрээ байгуулахад бэлэн байгааг онцлов.

Түүнчлэн Беларусь Улсад үйлдвэрлэсэн цахилгаан автобус болон замын цэвэрлэгээ, арчилгааны машин, техник нийлүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр мөн “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын зургадугаар хуралдаанаар энэ талаар амжилттай хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Categories
гадаад мэдээ

ГХЯ: Украинаас энэ сарын 26, 27-ны өдөр ирэх нислэгт 21 суудал захиалсан

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна

Дайны нөхцөл байдалд байгаа Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Б.Батцэцэг сайд танилцууллаа.

Тэрээр “Украинд манай улсын 68 оюутан сурч байгаа. Мөн 22 иргэн байнга амьдардаг. Байнга оршин суудаг иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй. Оюутнуудтай сарын өмнөөс ГХЯ холбогдож ажиллаж байгаа. Сарын хугацаанд нөхцөл байдалд хүндэрч болзошгүйг сануулж, оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг өгч ажилласан. Өнгөрсөн хугацаанд 41 оюутан эх орондоо ирсэн. Одоогоор Украинд 27 оюутан байна. Тэдгээр оюутнууд янз бүрийн шалтгаанаар эх орондоо ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Ихэвчлэн төгсөх курсийн оюутнууд болон хэлний бэлтгэл хийж байгаа хүүхдүүд эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаагүй байна. Монголын цагаар 12.00 цагийн үед довтолгоо эхэлсэн. Хүүхдүүд айдастай байна. Одоогоор олон улсын нислэгүүд цуцлагдсан байгаа. Бид эхний ээлжид энэ сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалсан. Тус нислэгээр ирэх оюутнуудын зардал, мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Зургаан оюутны суудлыг дараагийн нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдолд иргэдийг Польш улсаар дамжуулан авах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Одоогоор ямар нэг эрсдэлд орж, халдлагад өртсөн монгол болон гадаад хүн байхгүй байгаа” гэлээ.

facebook sharing button

Categories
мэдээ нийгэм

“Овор ихтэй барилгын материалыг задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлсэн” гэв

Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл 2020 оны 7 сар

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийнхэн өнөөдөр цахимаар хуралдлаа.

Замын-Үүдийн хилээр өдөрт 60-70 чингэлэг тээвэр, 10-20 тээврийн хэрэгсэл орж ирж байгаа талаар ЗТХЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбоотой барилгын материал багагүй хэмжээгээр орж ирж байгаа ч чингэлэг тээвэрт багтахгүй, овор хэмжээтэй барилгын материал, тоног төхөөрөмж, төмөр хийц бүтээц хилээр нэвтэрч чадахгүй байгааг Барилга хот байгуулалтын яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг уламжлав.

Харин барилгын материалын чингэлэгт багтахгүй, овор ихтэй ачааг хуучнаараа буюу задгай вагоноор ачих саналыг БНХАУ-ын талд хүргүүлээд байгаа талаар Эрээн хотын Консулын газраас мэдээлсэн байна.

Шадар сайд ачаа тээврийн нийлүүлэлтийг тасалдалгүй зохион байгуулахад анхаарч, үнийн тогтвортой байдлыг хангах, ялангуяа барилгын материалын үнийн өсөлтийг барих тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.

Ням-Осорын Батхүү нь

  • 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль,
  • 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг,
  • 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор

Ажилласан байдал:

  • 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
  • 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
  • 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
  • 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
  • 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
  • 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
  • 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
  • 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал

Бүтээлийн жагсаалт:

  • Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
  • Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
  • Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
  • Ном, нэг сэдэвт бүтээл 11
Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам ирэх сард Их хурлаа хийнэ

АН 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр хуваагдсан бөгөөд С.Эрдэнэ тэргүүтэй, О.Цогтгэрэл тэргүүтэй АН гэх ойлголт бий болсон. С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас долоо хоног бүрийн пүрэв гаригт мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ удаад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг, хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

Ч.ӨНӨРБАЯР: -Хөгжлийн банкны асуудлыг та бүхэн харж байгаа байх. Нэг сонин зүй тогтол байна. Нэгдүгээрт, 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг ТУЗ шийддэггүй заавал УИХ болон Засгийн газраар оруулж зээл олгодог байсан. МАН үнэмлэхүй олонх болсны дараа үүнийг нэн тэргүүнд өөрчилсөн. Сонгуулийнхаа мөнгийг хийх, улстөрчид өөрсдийн хамаарал бүхий этгээдээ санхүүжүүлэх зорилготой байсан. Хөгжлийн банкны зээл олгодог хуулийг 2017 онд өөрчилж, ТУЗ шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар жинхэнэ завхрал эхэлсэн. Бараг хоёр их наяд шахуу мөнгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэллээ. Эрх баригчид зургаан жил хав дарсны дараа гэнэт дуу тавьж байх юм. Энэ бол эрх баригчдын тавьж буй жүжиг. Сүүлдээ энэ асуудлаа АН руу хандуулах гэж үзэж байгаа нь инээдтэй хэрэг.

Хөгжлийн банкны завхарлыг хурган дарга нар цэгцлэх юм гэнэ. МАН-ын хуулийн хэлтсийн дарга нь түр хороог ахалж, Хөгжлийн банкны зээлийг төлүүлнэ гэнэ. Өнөөдөр Монголын төр өөрөө хүчгүй болжээ. Намын албан тушаалтнууд асуудлыг шийддэг болох нь. Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болж хуулийн биелэлтийг хангадаг Ерөнхий сайдтай байна гэж заасан. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө хүмүүсээр ажил хийлгэдэг болж байгаа юм байна. Монголд МАН-ын Хяналтын хороо гэж мундаг шударга байгууллага байдаг юм байна. Сая л мэдлээ. Хууль шүүхийн байгууллага ч хэрэггүй болсон юм байна. Та нарын шүүмжлээд байгаа АН 70 жил тавиагүй замуудыг тавьж, дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн юм шүү. Эрх баригчид ажилладаггүй усан оргилуураас өөр ямар ажил хийсэн юм бэ. Ингэж Монгол Улс хөгжихгүй. Төрийн ачааг Ерөнхий сайд үүрч, ажиллах ёстой. Гэтэл тэр хүний өмнөөс намын удирдлагууд ажилладаг байж болохгүй.

АН ирэх гуравдугаар сард ээлжит бус Их хурлаа хийхээр төлөвлөж байна. Намын гол зарчмын асуудлаа ярина. Ардчилсан нам нэг лидертэй нам биш. Бид хамтын удирдлагын зарчмаар явж, дүрмийн өөрчлөлтийг хийнэ. Бид ажлын хэсэг гаргаж, ажиллаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. АН-аас МоАХ-ны үйл ажиллагааг санхүүжүүлэхэд сохор зоос ч гаргаагүй. Улс төрийн намаас ангид төрийн бус байгууллага.

Х.АЛТАНХУЯГ: -АН гуравдугаар сард багтаж, ээлжит бус Их хурлаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор АН-ын Үндсэн дүрмийн 5.22 5.1. зүйлд зааснаар “Дотоод сонгуулийн хороо тухайн их хурлыг зохион байгуулна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал АН-ын даргын сунгааг зарлаж байна гэх худал мэдээлэл тараасан. АН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 16-нд болсон. Уг шүүх хурлаар Ц.Тувааны нэхэмжлэлтэй тамганы асуудал шийдэгдэж, хүчингүй болж С.Эрдэнэ гэдэг хүний тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан. Гэтэл Ц.Тувааныг төлөөлсөн Дотоод сонгуулийн хорооны И.Мөнхжаргал гэх этгээдийн тэмдэглэл хүчин төгөлдөр бус гэдгийг шүүхийн тэмдэглэлд үлдсэн байгаа. Шүүх хурлаас хойш хэрэв АН-ын дотоод сонгууль болон намын даргын сунгаа хүчин төгөлдөр бус тамга тэмдгээр явбал АН-ын дотоод асуудлаас хальж, эрүүгийн хариуцлага хүлээх болно. Тийм учраас үүгээр хууль бус үйл ажиллагаа явуулах гэж буй этгээдүүдэд анхааруулж, мэдэгдэл гаргасан.

Г.БАТБАЯР: -Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн С.Эрдэнэд олгосон АН-ыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруй хугацаанд шүүх дээр болсон. Энэ асуудал 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч гуравдугаар сарын 3-нд намын шинэ даргыг томилох Дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас бид АТГ хандах эрхийг нээж өгсөн. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд өгсөн.

Categories
гадаад мэдээ

Донецк, Луганскийн салан тусгаарлагчид Украины цэргийн баазууд руу давшиж эхэллээ

Донецк, Луганскийн салан тусгаарлагчид Украины цэргийн баазууд руу давшиж эхэллээ

Хэдхэн цагийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн үйл ажиллагаа эхэлснийг албан ёсоор мэдэгдээд байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын цэргүүд Украины цэрэг армийн дэд бүтцийг онилж байгааг ТАСС агентлаг онцоллоо.

ОХУ Донбасст тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн Донецк болон Луганск мужийн салан тусгаарлагчид Украины хотууд, мөн цэргийн баазууд руу халдаж эхэлсэн байна.

ОХУ Украины эсрэг хэд хэдэн удаа пуужин харвасны улмаас холбогдох албаныхан Киев хотын иргэдийг хоргодох байр руу нүүхийг анхааруулжээ. Нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан Украины Парламент дайны үеийн хуулийг дэмжээд байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг хатуу хориг тавина гэдгээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцах үедээ мэдэгдсэн байна. Мөн АНУ Украины ард иргэдийг цаашид дэмжсээр байхыг онцолжээ.

АНУ-ын цагаар пүрэв гарагийн өглөө “Их 7”-ийн орнуудын төлөөлөгчидтэй уулзана гэдгээ мэдэгдэв. Мөн пүрэв гарагт багтан нэмэлт хориг арга хэмжээнүүдийг авна гэдгээ тодотгосон байна.

Үүнээс гадна Украины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж байна.

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байден Украины асуудлаар мэдэгдэл гаргалаа

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Робинетт Байден

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргасан тухай АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден “Өдөөн хатгах үйлдэл хийгээгүй мөртөө Оросын цэргийн хүчний үндэслэлгүй халдлагад өртөж буй Украины ард түмний төлөө өнөө орой дэлхий нийтээрээ залбирч байна.

Олон хүний амь нас үрэгдэж, их хэмжээний зовлон шаналал авчирч болох дайныг Ерөнхийлөгч В. Путин урьдчилан төлөвлөж, сонгосон. Энэхүү халдлагаас үүдэх үхэл, сүйрлийн хариуцлагыг зөвхөн Орос улс хүлээх бөгөөд АНУ болон түүний холбоотон, түншүүд үүнд нэгдмэл, шийдэмгий байдлаар хариу өгөх болно. Дэлхий нийт Орост хариуцлага тооцох болно”.

Categories
мэдээ улс-төр

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх сарын 01-ний 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар багтжээ.

Categories
гадаад мэдээ

Украины агаарын хүчнийг аюулгүй болгосноо ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ

Өнөөдөр өглөө эрт Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарласан билээ.

Тэрбээр уг ажиллагааг Украин улсыг эзлэх зорилгогүй, харин Киевийн эрх баригчдын дарамт, гадуурхалтын дор сүүлийн найман жил зовсон хүмүүсийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байв.

Саяхан ОХУ-ын батлан хамгаалах яамнаас тусгай ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн байна.

“Украины хилийн цэргүүд Оросын зэвсэгт хүчинд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй. Украины агаарын хүчнийг аюулгүй болгосон. Украины агаарын баазуудын дэд бүтцэд цохилт өгч, устгасан” гэж уг мэдээлэлд өгүүлжээ.

Мөн Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад цохилт өгөөгүй, зөвхөн цэргийн байгууламжуудад нь нарийн тусгалтай зэвсгээр цохилт өгч байгаа тул энгийн иргэдийн амь насанд аюул учруулаагүй хэмээн тайлбарласан байна.

Украины эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын зүүн бүсийн Харьков зэрэг хотуудын гадна Оросын танкууд үзэгдэж эхэлжээ. Оросын агаарын цохилт, довтолгоонууд Беларусийн нутгаас, Донбассын бүс нутгаас, Крымийн хойгоос зэрэг явагдаж байгааг мөн мэдээлсэн байна.