Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн шинэ лаборатори нээлтээ хийлээ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар сургууль шинэ лабораторитой болж, өнөөдөр нээлтээ хийжээ.

Тус сургууль нь Бельги улсын Боловсрол, алсын зайн сургалт, соёлын гүйцэтгэх агентлагтай 2019- 2022 он хүртэл гурван жилийн хугацаатайгаар Монгол Улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах 106,400 еврогийн төсөвт өртөгтэй “Erasmus+ Programme Capacity-Building projects in the field of Higher Education (E+CBHE)” төслийн гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 15-нд байгуулсан.

Энэхүү төслөөр Английн улсын лабораторийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “SATRA” компанийн Арьс ширний физик-механик шинж чанар тодорхойлох долоон төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь арьс ширэн материалын физик механик шинж чанарыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх, үнэлэлт дүгнэлт гаргах боломжтой юм байна.

Төвийн зорилго нь арьс ширний салбарын мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах аж. Үүнд:

  1. Монголын арьс ширний салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулна,
  2. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн технологи, зохион бүтээлтийн сургалтыг зохион байгуулна,
  3. Салбарын инженер техникийн ажилтнуудын судалгаа, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна,
  4. Арьс ширэн бүтээгдэхүүн, эдлэлийн туршилт, судалгаа, үнэлгээ хийж, дүгнэлт гаргана,
  5. Төв нь бие даан гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран улсын, улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны төсөл хэрэгжүүлэх, гэрээт ажил гүйцэтгэнэ,
  6. Олон улсын зах зээлд өрсөлдөх дэвшилтэт технологи, аргачлал, стандарт боловсруулна,
  7. Инновац, технологи дамжуулна,
  8. ШУТИС-ийн ахисан түвшний болон бакалаврын хөтөлбөрөөр сургалт, дадлагын болон эрдэм шинжилгээний ажлыг дэмжин оролцож, өндөр чадвартай судлаач бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.
Categories
мэдээ нийгэм

“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлэг болно

“Иргэний нийгмийн орон зай” цахим хэлэлцүүлэг ирэх сарын 1-нд болно.

Хэлэлцүүлгээр иргэний нийгмийн орон зайг хамгаалахын ач холбогдол, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дэхь иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлсийг хөндөнө.

Энэхүү вэбинар уулзалт нь Глоб Интернэшл төвөөс зохион байгуулах гэж буй “Иргэний нийгмийн орон зайг хамгаалахад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” аяны нээлт юм.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 3 сарын 1 (Мягмар)

14:00-14:05

Бүртгэл, техникийн бэлтгэл Чиглүүлэгч

14:05-14:15

Иргэний нийгмийн орон зай гэж юу вэ? Иргэний нийгмийн орон зайг хамгаалахын ач холбогдол Б.Болорсайхан, Хүний эрх хамгаалагч

14:15-14:25

Иргэний нийгмийн эрх зүйн орчинБ.Пүрэвсүрэн – Глоб Интернэшл төвийн хуульч

14:25-14:35

14:35-14:45

Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дэхь иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэлт хүчин зүйлс

  • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа хумигдах эрсдэл, Т.Амарзаяа- Бодлогод залуусын хяналт ТББ-ын захирал
  • Иргэний нийгэм дэх төрийн оролцоо ба хуулийн төсөл дэх эрсдэлт заалтууд, Ц.Батсугар- Судлаач

14:45-15:20

Хэлэлцүүлэг (Асуулт/Хариулт) Оролцогчид:

  • Сэтгүүлчид
  • Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид
  • Төрийн байгууллагын төлөөлөл
  • Бусад
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт ₮ чиптэй картаар үйлчлүүлж эхэллээ

Автобусны зорчих карт цэнэглэх 54 цэг ажиллаж байна – Tashuur.mn

Үндэсний брэнд ₮ чиптэй картаар нийтийн тээвэрт өнөөдрөөс эхлэн төлбөр төлөх бололцоотой боллоо.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК, Голомт банк хамтран нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр төлөлтийг хялбар болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэхээр өндөр нууцлал бүхий EMV/NFC дэвшилтэт технологид суурилсан төлбөрийн ₮ картын үйлчилгээг ийнхүү нэвтрүүлжээ.

Карт эзэмшсэнээр цэнэглэх шаардлагагүйгээр дансандаа мөнгөтэй бол нийтийн тээвэрт үйлчлүүлэх боломжтой. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Картыг Улаанбаатар хот дахь Голомт банкны бүх салбараас 5 мянган төгрөгөөр захиалж авах боломжтой. Энэхүү карт нь дебит карт учир дансны доод үлдэгдлийн хэмжээ тогтоосон, өөр нарийн шалгуур байхгүй”-г онцолжээ.

Монголбанкнаас нууцлал аюулгүй байдлыг сайжруулахаар энэ картыг гаргасан бөгөөд энгийн umoney картын адил дамжин суултын хөнгөлөлт эдэлнэ. Нийслэлээс төлөвлөж буй богино эргэлтийг нэвтрүүлэхэд дамжин суултын хөнгөлөлт эдэлж, урамшууллын хөтөлбөрт хамрагдах, оноо цуглуулах давуу талтай. Ямар ч насны хүмүүс ₮ картыг захиалах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Эмээлт-Шинэ эко парк”-ийн дэд ажлын хэсгүүдийг байгуулав

“Эмээлт-Шинэ эко парк”-ийн дэд ажлын хэсгүүдийг байгуулав

Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар удирдан явуулав. Тэрбээр тус Ажлын хэсгийг ахалж буй бөгөөд Ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар болон НЗДТГ, нийслэлийн харьяа мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан юм. Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг өсгөх, иргэдийн амьдрах таатай, эко орчин бүрдүүлэх гэхчлэн олон талын зорилго, зорилтыг багтаажээ.

Төслийн хүрээнд нэн түрүүнд Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулна. Энэ ажил арваад жилийн өмнөөс яригдаж, Дэлхийн банкны дэмжлэг түр хугацаанд засварласан хэдий ч дахин урагшлах, ажил хэрэг болгох тааламжтай цаг үе ирээд байгааг Ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа. Хуралдааны үеэр “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-аас “Эмээлт-Шинэ эко парк”-ийн төлөвлөлтийг танилцуулав. Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм. Нийтдээ 160 га талбайг эзэлсэн уг паркт жилдээ 8.3 сая арьс шир, 22 мянган тонн ноос, найман мянган тонн ноолуур боловсруулж, 10 мянган ажлын байр бий болгохын дээр хоногт 20 мянган тонны хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар тооцож буй. 2014-2017 онд паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө, ажлын зургуудыг хийсэн байна.

Энэхүү эко парк нь импортыг орлох, экспортын баримжаатай дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн парк байх бөгөөд Улаанбаатар хотоос 30 км-ийн зайтай Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хөцийн хоолойд баригдах юм.

Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэлийг дэмжих төв НӨҮГ-аас эко паркийг байгуулж, үйлдвэрүүдийг нүүлгэн байршуулахдаа анхнаас нь кластер байдлаар хөгжүүлэхэд анхаарахыг сануулсан бол Ус сувгийн удирдах газрын төлөөлөл аж үйлдвэрийн парк байгуулах ажилд мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа салбарын яам идэвх чармайлттай оролцохын чухлыг өгүүлсэн юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун “Энэхүү эко парк нь Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан байдаг. Өмнө нь боловсруулсан ТЭЗҮ-ийг шинэчлэх шаардлагатай гэсэн саналыг зарим хүн хэлж байна. Анх 2012 онд 250 га талбайд парк байгуулахаар ТЭЗҮ боловсруулж байсан. Дараа нь 2017 онд 160 га талбайтайгаар дахин боловсруулсан. Туршлагаас харахад ТЭЗҮ шинэчлэх шаардлага гарах бүрийд төслийн ажлыг хойш нь татаж, хугацаа алддаг. Тиймээс ТЭЗҮ болоод зураг төслийн хувьд эргэлзэх шаардлагагүй юм. Учир нь бид холбогдох яамд, төрийн бус байгууллага, үйлдвэрүүдийн саналыг авч тусгасан. Одоо гагцхүү байгууллага хоорондын уялдаа холбоо, менежмент талдаа түлхүү анхаарч, ажлаа яаравчлах нь чухал” хэмээж байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчимд байршиж буй арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэрийн тухайд Шар хөцийн хоолой руу нүүдэллэж, бусад төрлийн хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүдийг кластер байдлаар хөгжүүлэхийг олон жилийн турш хүлээж байгаа гэж Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлж байлаа. Учир нь арьснаас гардаг өөх тос, дэл сүүл, ноос, ноолуур, сүүл, хөөвөр, захалгааны хог зэргийг боловсруулж чаддаггүйгээс арьс ширний үйлдвэрийнхэн Турк, Солонгос, Хятад, Итали, Испани зэрэг орны ижил төрлийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломж бүрдэхгүй байгааг мөн үеэр дурдаж байв. Түүнчлэн тэрбээр дээрх бүх зорилтын хажуугаар үйлдвэрүүд нүүснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахад тодорхой хувь нэмэр болно гэсэн юм.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо орчимд байршиж
буй арьс шир боловсруулах 30 орчим үйлдвэрийн тухайд Шар хөцийн хоолой руу
нүүдэллэж, бусад төрлийн хоёрдогч түүхий эдийн үйлдвэрүүдийг кластер байдлаар
хөгжүүлэхийг олон жилийн турш хүлээж байгаа аж.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Б.Мягмар “Бид гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ дэвшилтэт технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх гэхчлэн олон үүргийг хүлээн ажиллаж байна. Манай байгууллага олон чухал ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа” гэсэн юм.

Хуралдааны үеэр паркийн захиргааны байгууллагын оноосон нэр оновчтой эсэхийг дахин нягтлах, байгаль, цаг уурын эрсдэлт нөхцөл газар хөдлөлт, үерийн далан сувгийг тооцоолж бүтээн байгуулалтаа хийх, Дэлхийн банкнаас бусад гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэр бий болгох зэрэг саналыг гаргаж байлаа. Хуралдаанаар үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэх ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгүүдийг байгуулан, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид өнөөдөр “Clubhouse”-д ярилцлага өрнүүлнэ

ТАНИЛЦ: “Гэм зэм” жүжгийн дүрүүд ба дүр бүтээгчид - Eguur.MN

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай “Гэм зэм” романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэн хүргэсэн билээ. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм. Тус жүжгийг тайзнаа дахин амилуулахад ДОЛОО хоног үлдээд байна.

Тус жүжгийн уран бүтээлчид “Clubhouse” дахь “Гэрэлтэй цонх” өрөөнд ӨНӨӨДӨР орой буюу хоёрдугаар сарын 24-ний 20.30 цагаас сонирхолтой ярилцлага өрнүүлэх ажээ.

“Орфей” театрын захирал Т.Ариунчимэг, “Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа, “Гэм зэм” жүжгийн жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, Д.Ганцэцэг, Д.Лхагва, Ш.Доржсүрэн, Э.Ууганбаяр, Б.Одгэрэл, Л.Дөлгөөн, Г.Золзаяа, Х.Баярмаа, У.Эрдэнэбаяр, Б.Цогбаяр Ж.Тэмүүлэн тэргүүтэй уран бүтээлчид оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэц Венецийн комисстой хамтарч цахим сургалт хийв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Европын Зөвлөлийн Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэг хамтран цахим сургалтын семинарыг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулав.

“Өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа” сэдэвт семинарт Энэтхэг, БНСУ, Индонез, Казахстан зэрэг Азийн 20 орчим улсын 70 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Цахим сургалтын семинарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дарга Н.Чинбат нээж үг хэллээ. Тэрбээр, Венецийн комиссын илтгэгч нарын арвин мэдлэг, туршлагыг Нийгэмлэгийн бусад гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагуудын Тамгын газрын төлөөлөгчидтэй хуваалцах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэлээ. Мөн оролцогчид семинараар өнөөгийн олон улсын харилцааны нөхцөлд улс дамнасан Үндсэн хуулийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар үнэтэй мэдлэг, туршлага олж авч, энэ нь цаашдын ажил судалгаанд хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Сургалтын семинарын ажиллагаанд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейз оролцож үг хэллээ.

Венецийн комисс гэдгээрээ алдартай “Ардчиллын төлөөх Европын комисс” нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 60 гаруй гишүүнтэй болоод байна. Хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн тогтолцоо болон институцийн бүтэц, зохион байгуулалтаа Европын стандарт, олон улсын ардчилал, хүний эрх, туршлагад нийцүүлэхэд гишүүн орнууддаа туслах үүрэгтэй байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудын газрын тооллого, бүртгэлийг цахимаар зохион байгуулна

Төрийн болон төрийн өмчийн оролоцоотой байгууллагуудын эзэмшлийн газрын тооллого, бүртгэлийг цахимаар зохион байгуулах боломжтой болжээ.

Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ) хамтран “дундын мэдээллийн сан”-г байгуулснаар 4 жил тутамд хийдэг уг бүртгэлийг цахимаар зохион байгуулдаг болж буй юм. Мөн Газрын нэгдсэн цахим системийг ТӨБЗГ ашиглаж эхэлснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын газрыг зориулалтын бусаар ашиглаг ашиг олох, барилга барих зэрэг хууль бус үйлдлийг зогсоох боломжтой бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Өнөөгийн байдлаар төрийн өмчид бүртгэлтэй үнэ цэнтэй 107 төрийн өмчит улсын үйлдвэрийн гаүар байгаа бол 1454 цэцэрлэг, 839 сургууль, 20 их дээд сургууль, 523 эрүүл мэндийн байгууллага байна.

Categories
гадаад мэдээ

Украины цэргүүд Путины үгэнд орж, зэвсгээ хаяад харьж эхэллээ


Украины армийнхан олноороо хариуцсан галын зурвасуудаа орхиж эхэлсэн талаар Донецкийн Бүгд Найрамдах Улс болон Луганскийн Ард Улс мэдэгдлээ. Украины цэргүүд өгсөн тушаалыг биелүүлэхээс татгалзаж, байршлаа орхиж эхэлжээ. Эдуард Александрович Басурины хэлснээр, Украины Зэвсэгт хүчин хүмүүнлэгийн коридор байгуулах хүсэлт гаргасан байна.

Украины цэргийнхний хийж буй эл үйлдэл бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийсний дараа ийнхүү зэвсгээ хаяж эхэлсэн байна.

В.Путин мэдэгдэлдээ, “зэвсгээ хаяад, гэр гэртээ аюулгүй буцаж болно” гэсэн юм.

Владимир Путин өнөөдөр өглөө хийсэн мэдэгдэлдээ, орос болон украинчууд хамтдаа нацизмын эсрэг хамтдаа тэмцэж байсан ч одоо Украины дайчид неонацистуудад үнэнч байхаа тангараглахаас өөр аргагүй болсон талаар дурссан юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн энэ оны төсөвт дүн шинжилгээ хийжээ

Нийслэлийн энэ оны төсөвт дүн шинжилгээ хийжээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

Иймд Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн ерөнхий төлөв байдлын судалгааг хийж байна. Нийслэлийн энэ оны батлагдсан төсөвт хийсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулжээ. Судалгааг “Эм Эм Си Жи ХХК” гүйцэтгэсэн байна.

  • “Нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дүн шинжилгээ”,
  • “Нийслэлийн төсвийн орлого бүрдэлтэд хийсэн шинжилгээ”-ний үр дүнг танилцуулсан юм.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хён, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, Дэлхийн банк, НЗДТГ болон албаныхан оролцож санал солилцлоо гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Батцэцэг: Украин дахь оюутнуудаа энэ сарын 26, 27-ны нислэгээр авна

Гадаад харилцааны яамнаас Украин улсаас иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Энэ жилийн хувьд Украинд нийт 68 оюутан сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон, олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс. Тэдгээр иргэн ирэх сонирхлоо илэрхийлээгүй.

68 оюутантай нэг сарын өмнөөс Гадаад харилцааны яамнаас холбогдон ажиллаж байгаа. Украин улсад Элчин сайдын яам байхгүй ба Өргөмжит консул ажилладаг.

Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнууддаа эх орондоо ирэх зөвлөмж өгсөн. Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн.

Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна.Өчигдөр холбоо бариад, ГХЯ цахимаар уулзалт хийсэн.

Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа. Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. ГХЯ сарын өмнөөс эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна.

Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26, 27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авчиръя гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй тохиолдол газраар буюу Польшоор дамжуулж авах арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, Франкцурт, Истанбулаар дамжих олон улсын нислэг цуцлагдахгүй бол шууд ирнэ. Хэрэв бүх нислэг зогсчихвол машинаар Польш руу тээвэрлэнэ.

Оюутнууд дөрвөн хотод байгаа. Улаанбаатарт сууж байгаа Европын элчин сайдын яамд болон Европт сууж байгаа Элчин сайдын яамдтай байнга мэдээлэл солилцож байна.

Одоогийн байдлаар Варшавт байгаа манай Элчин сайдын яам цаг тутамд мэдээ өгч байгаа. Тэрүүгээр бол ямар нэгэн эрсдэлд орсон гаднын бөгөөд Монгол Улсын иргэн байхгүй. Ямар нэгэн халдлагад өртчихсөн байшин барилга объект байхгүй. Дотооддоо хоргодох зориулалтын байранд орохыг уриалж байгаа.

Гадаад харилцааны яам 27 оюутнууд эсэн мэнд, аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахад анхаарлаа хандуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн нэг талын мэдээллийг үндэслэж, буруу ташаа мэдээлэл өгөхөөс сэргийлж, Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллахыг хүсэж байна” гэв.