Categories
мэдээ эдийн-засаг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль мөрдөгдөж эхэллээ

УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн.

Эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй. Мөн тус хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани буюу Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

Та бүхэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиудтай дараах холбоосоор танилцана уу.

– Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль

– Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль

– Зар сурталчилгааны тухай хууль

– Эрүүгийн хууль /2015/

– Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

– Зөрчлийн тухай хууль

– Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль

– Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль

– Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

– Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль

– Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль

– Төрийн албаны тухай хууль

– Татварын ерөнхий хууль

Categories
мэдээ цаг-үе

“Капитал” банкны битүүмжлэгдсэн объектуудыг АТГ-аас зарлалаа

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон. Үүнд,

  • 2220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • 21250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • 5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • 5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • 8886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө;
  • 5781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байшилтай үл хөдлөх эд хөрөнгө;
  • Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх эд хөрөнгө

Авлигатай тэмцэх газар дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн юм. Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болоод байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрү

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд АИ92 шатахууны 34 хоногийн нөөц байна

Шатахууны үнэ гурван сар тогтвортой байв

Манай улс шатахуун хэр их нөөцтэй байгааг Засгийн газраас өчигдөр танилцуулав.

Өчигдрийн байдлаар Монгол Улс

  • А80 шатахуун 64 хоног
  • АИ92 шатахуун 34 хоног
  • Дизель түлш 37 хоногийн нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотод АИ92 шатахуун 23 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшнийх 47 хоног байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар
Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“BTS” хамтлаг Лас Вегаст тоглоно

“BTS” хамтлаг Лас Вегаст тоглоно

Орчин цагийн “K-Pop”-ын томоохон төлөөлөгч “BTS” хамтлаг АНУ-ын Лас Вегас хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх боллоо. Тоглолт ирэх дөрөвдүгээр сард болно гэж тус хамтлагийн менежментийн агентлагаас мэдэгдэв.
Тодруулбал, “BTS Permission to Dance on Stage – Las Vegas” нэртэй тоглолт нь дөрөвдүгээр сарын 8-9-нд болох бол дөрөвдүгээр сарын 15-16-нд “Allegiant” цэнгэлдэх хүрээлэнд болох гэнэ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Лос Анжелес хотод 210 мянга гаруй үзэгчтэй тоглолтоо хийж байжээ.

Лас Вегаст болох тоглолтын тасалбарыг худалдаж авч чадаагүй хүмүүсийн хувьд ойролцоох “MGM Grand Garden Arena”-д том дэлгэцээр шууд үзэх боломжтой гэв.

Алдартай хамтлагийнхан Лас Вегаст болох тоглолтдоо бэлдэхийн
зэрэгцээ гуравдугаар сард Сөүлд тоглолтоо хийнэ. Мөн есдүгээр сарын 3-нд 64 дэх
удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоор АНУ-г зорих юм. Учир нь
“BTS”хамтлаг 2021 оны мегахит “Butter” дуугаараа Грэммийн шагнал
гардуулах ёслолын шилдэг поп дуэт төрөлд нэр дэвшсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудлыг илтгэж байна

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төсөл

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар “Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Үйл ажиллагааны нээлтэд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, ШУА-ийн ерөнхий академич Д.Рэгдэл, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон бусад албаны хүмүүс оролцов.

Бага хурлын хүрээнд Төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инновац, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал, нийгэм эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудлууд зэрэг үндсэн сэдвээр нийт 70 орчим илтгэл хүлээн авчээ. Үүнээс 22 илтгэлийг шалгаруулж, өнөөдрийн салбар хуралдаанд танилцуулж байна.

Эдгээр илтгэлийг эмхтгэл болгон хэвлүүлэх бөгөөд “Төмөр замын инженерүүдийн анхдугаар чуулга уулзалт”-д танилцуулах дүн, зөвлөмжийг гаргах аж. Энэ чуулганыг 2022 оны хоёрдугаар улиралд зохион байгуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

ӨДРИЙН СОНИН: В.Путин Украинд халдан довтлов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр иргэддээ зориулан үг хэлж “NATO, АНУ болон барууны улсууд биднийг хуурч дуусахгүй яриа хэлэлцээ өрнүүлж бидний саналыг огт тоосонгүй. Донбассын бүгд найрамдах ард улсууд Орос улсад хандан, тусламж хүссэн. Бидэнд улс, эх орон, ард иргэдээ хамгаалах өөр гарц үлдсэнгүй. Нөхцөл байдал биднээс шийдэмгий, шуурхай алхам хийхийг шаардаж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Дүрмийн 7 дугаар хэсэг, 51 дүгээр заалт, Холбооны хурал дэмжиж, ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан гэрээний дагуу Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэл биш бидний дэргэд ирчихээд байгаа NATO-д өгч буй сануулга, төрийн эргэлтээр гарч ирсэн Украины одоогийн нацист төр, засагт өгч байгаа цохилт. Бидний энэ ажиллагаанд саад болох гэсэн аль ч улс түүхэндээ байгаагүй хатуу цээрлэл хүртэх болно” гэж хэлэв.

Үүний дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам бид энгийн иргэдэд цохилт өгөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Украины цэргийн байрлал, нисэх буудал, зэвсгийн агуулах, цэргийн үйлдвэрүүдэд пуужин болон агаарын цохилт өгч эхлэв. Мөн Украины мэдээллийн гол гол сүлжээнүүд цахим халдлагад өртөв. Эдгээр мэдээллийн дараа рублийн ханш болон үнэт цааснуудынх нь үнэ Оросын хөрөнгийн зах зээлийн биржийн тогтоосон дээд хязгаарт хүрч унасантай холбоотойгоор Москвагийн бирж арилжаагаа зогсоосон бол удалгүй араас нь Санкт-Петербургийн бирж арилжаагаа зогсоолоо.

Ийнхүү ОХУ Украины бүрэн бүтэн байдалд халдсаны дараа В.Путины талынхны гол найдвар болоод буй БНХАУ “Украиныг тойрсон асуудлыг энхийн замаар шийдэх хаалга одоогоор хаагдаагүй байна” гэж мэдэгдэв. Австралийн ерөнхий сайд Хятад улсад хандан, ОХУ Луганск, Донецкийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснийг буруутгахыг уриалав. Норвеги улс Оросоос цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэрээ эргэн харж, цэргээ татахыг уриалжээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Украины асуудлаар хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттераш хурлын эхэнд Путиныг дайралтаа зогсоож, энх тайван байдлыг сахихыг уриаллаа. Энэ хугацаанд Украины Зэвсэгт хүчин Оросын таван онгоц, нэг нисдэг тэрэг сөнөөсөн тухай мэдээлэв. Энэхүү мэдээллийг Оросын тал үгүйсгэж Украины Зэвсэгт хүчний агаарын баазын дэд бүтцийг ашиглалтаас гарган.Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг дарсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Украины Харьков, Краматорск, Николаевск, Бердянск дахь цэргийн байгууламжуудад дэлбэрэлт болж, түймэр гарч байгаа тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Засгийн газрын “Cobra” онцгой комиссын хуралдаан зарлав. Японы ерөнхий сайд Фүмио Кишида Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарлажээ. Мөн Европын холбооноос Оросын төрийн албан хаагчид, хууль тогтоогчдыг хар жагсаалтад оруулжээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Европын холбооноос Оросын улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн байгууллагын 400 шахам төлөөлөгч, сэтгүүлчид, олон нийтийн зүтгэлтнүүдийн эсрэг хувийн хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин, Дмитрий Григоренко, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешников, ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, ОХУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова болон тус улсын Засгийн газрын гишүүд багтжээ.

Хар жагсаалтад орсон, шийтгэл авсан хүмүүсийн бүрэн жагсаалтад одоо 555 хүн, 52 байгууллага багтаж байна. Тэд бүгд Европын холбоонд нэвтрэх болон банкны системд нэвтэрч чадахгүй, хориглуулж байгаа юм. Тэгвэл Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын ард түмэнд ерөнхийлөгч бус жирийн украин иргэний хувьд хандан “Та бүхэн л энэ дайны гамшгийг зогсоож чадна” гэж мэдэгдсэний дараа өөрийн улсын иргэддээ хандан үг хэлж, тус улс даяар байлдааны бэлэн байдал тогтоосноо мэдэгдэв. Тэрээр “Украины хүндэт иргэд ээ! Өнөөдөр ерөнхийлөгч Путин Донбасст тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. ОХУ манай цэргийн дэд бүтцэд цохилт өглөө” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр “Бид байлдааны бэлэн байдал зарлаж байна” гээд аль болох гэртээ байхыг иргэдээсээ хүссэн байна. “Бүү сандар, бид хүчтэй, бид бүх зүйлд бэлэн, бид бүгдийг ялах болно” гэж В.Зеленский цохон тэмдэглэжээ. Үүний дараа Цагаан ордноос “АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан. Владимир Зеленский В.Путиныг зогсоох талаар дэлхийн улс орнуудын удирдагчидтай ярьж, нөлөөлөхийг хүссэн. Удахгүй ерөнхийлөгч Жо.Байден “Их 7”-гийн бүлгийн удирдагчидтай уулзана, холбоотнуудтайгаа нийлж, ОХУ-д маш хатуу хориг тавих талаар ярилцах болно” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү АНУ-ын тагнуулын байгууллагаас сэрэмжлүүлж байсан бүхэн хугацаанаас бусдаар яг таг үнэн байсан нь батлагдаж, В.Путин улс иргэдийнхээ эрх ашгийн төлөө гэж байгаа ч үнэн хэрэгтээ ОХУ-ын ерөнхийлөгч болон тойрон хүрээлэгчид эх орноосоо урван, сайн дураараа эзлэн түрэмгийлэгчид болж олон улсын Гаагийн шүүхийн өмнө очих болзол хангав.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ нийгэм

ОХУ-д дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 1500 гаруй хүнийг баривчилжээ

ОХУ-д дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр  1500 гаруй хүнийг баривчиллаа

Украин руу довтолсныг эсэргүүцсэн жагсаал Оросын Москва, Санкт-Петербург, Эрхүү, Омск, Астрахань, Тольятти, Саратов, Владивосток зэрэг 53 хотод болж, мянга мянган хүн оролцжээ.

Энэ үеэр 1500 гаруй хүнийг баривчилсан бөгөөд үдшийн 22 цагийн байдлаар Москвад л гэхэд 830 хүнийг саатуулсан байна.

Тэд “Нет войне” буюу дайныг эсэргүүцэж буйг илэрхийлсэн лоозон барьцгаажээ. Иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байх шаардлагагүй гэж эрх баригчид мэдэгдсэн байна.

Оросын мөрдөн байцаах албаныхан жагсаал зөвшөөрөлгүй зохион байгуулж, оролцсон хүмүүст хариуцлага тооцно, тэр тусмаа эрүүгийн хариуцлага тооцно гэж анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дамба: Хайгуулын лицензийг хориглосноор Монгол Улс хэдэн их наядаар үнэлэгдэх ордуудыг олж илрүүлэх ажлыг зогсоосон

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа.


-Хайгуулын лицензийг зогсоосноор ямар эрсдэл үүсч байна вэ. Эрсдэлүүдийн талаар ярилцлагаа эхэлье?

-Аливаа улс орон өөрт байгаа баялгийг ашиглаж амьдрах ёстой. Өнөөдөр Япон, Солонгос болон Европын ихэнх орнууд ашигт малтмалын нөөцөө олборлож дуусаад, машин техник, оюуны том бүтээн байгуулалт хийх зэрэг өөр чиглэл рүү оржээ. Монголчуудын хувьд бидний эдийн засгийн хүчин чадал ямар хэмжээнд байгаа билээ. Бид машин үйлдвэрлэж чадахгүй, тийм уламжлал ч байхгүй. Тэгэхээр бид яаж амьдрах ёстой вэ. Зөвхөн мал хариулаад, малын арьс шир, ноос ноолуураа борлуулаад амьдрах уу. Гэтэл энэ нь тийм мундаг том зах зээл биш. Нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд нэгдүгээрт орох мал ихтэй улс. Гэвч малаас гарч буй бүтээгдэхүүн улс орны эдийн засгийг өргөх хэмжээний баялаг биш. Зарим нь аялал жуулчлалаар хөгжинө гэх.Тэгэхээр бидэнд юу байгаа вэ гэвэл газрын баялаг байна. Монгол Улсын нийт нутгийн ихэнх хувь нь судлагдаагүй гэхэд болно. Одоогоос 10 гаруй жилийн өмнө хайгуулын лиценз олгож, энд тэндгүй л эрдсийн хайгуул хийж, гадны хөрөнгө оруулалт ч нэлээд орж ирж байлаа. Гэтэл үүнийг зогсоогоод одоо бараг 10 жил болж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа л зогсоосон. Гэтэл энэ хугацаанд олборлолт зогсоогүй. Хайгуул нь зогсчихсон. Ашигт малтмал бол дуусдаг баялаг. Олборлолт явах тусам нөөц хорогдоод байдаг. Тиймээс нөөцийг нөхөх ёстой. Нөхөх процессыг арван жилээр зогсоож байгаа юм. Манай эрдэс баялгийн нөөцийн хэмжээ арван жилийн хугацаанд ямар хэмжээний олборлолт явуулсан тэр хэмжээгээр хорогдож байгаа. Нэмж эрдсийн баялаг олж илрүүлэх, нээх ажил огт хийгдсэнгүй. Гэтэл эрдсийн нөөц асар их байгаа. Бидний олж илрүүлэн олборлож буй эрдсийн баялаг Монголын газар нутгийн 20 хувиас л олдсон. Ер нь бол нийт газар нутгийн 80 хувьд хайгуул бүрэн хийгдээгүй гэсэн үг.Эрдсийн баялгаа өсгөж, нэмэгдүүлэх ганц арга зам нь геологи, хайгуулын ажил юм. Геологи хайгуулын ажил гэдэг нь бүхэлдээ шинжлэх ухааны үндсэн дээр хийдэг зүйл. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа газар дэлхийгээ судалсан байгалийн шинжлэх ухааны том салбарыг ажилгүй болгочихсон. Манай улс геологийн чиглэлээр жилд 20-30 боловсон хүчинг бэлтгэж гаргаж байна. Сүүлийн арван жилд тэд ажлын байргүй болсон. Ийнхүү хайгуулын лицензийг хориглосноор хайгуул хийдэг компанигүй болсон. Мэргэжилтнүүд нь ажлын байргүй болсон.

Уул уурхайн олборлолт явагдаад байхад шинээр орд илрүүлэх ажил хийгдэхгүй байх тусам нөөц хомсдож байна. Нөөц хомсдоно гэдэг нь тодорхой хэмжээгээр улс орны эдийн засагт муугаар нөлөөлж байна гэсэн үг. Олборлолт явагдах тусам уурхай гүнзгийрч, зардал нэмэгдэж өртөг зардал ихэсч байна.

-Хайгуулыг зогсоосноор Монголыг бараг хорлочихсон хэрэг болсон, тийм үү?

-Тэгсэн. Үүнийгээ гавьяа байгуулсан юм шиг ярьж байгаа. Шулуухан хэлэхэд юм мэддэггүй, боловсролгүй, алсын хараагүй би монгол хүн гэж цээжээ дэлдэж байгаа хүмүүсээс болж манай улс их олон жил хохирч байна. Хайгуулын лицензээс болж ханаа шийрлэх газаргүй боллоо гэх мэтээр хашгирч, олон нийтийн тархи толгойг их угаалаа. Гэтэл Монголын газар нутгийн 2.8 хувийг л хүчин төгөлдөр хайгуулын лицензийн талбай эзэлдэг. Ашиглалтын лиценз бол нэгхэн хувийг эзэлдэг. Нийлээд нийт нутаг дэвсгэрийн 3.8 хувийг л ашиглаж байна. Хайгуулын лиценз болгон орд болдоггүй, түүний өчүүхэн хэсэг нь л нөөц бий болгодог. Асар их эрсдэлтэй ажил бол хайгуулын ажил. Ашигт малтмалын хууль, лиценз олгодог журмыг эргэж харах ёстой. Олон улсын жишигт нийцсэн нээлттэй, ил тод болгох хэрэгтэй. Тендер зарлан энэ ажлаа эрчимжүүлмээр байна.

-Та хайгуулын лицензийг яагаад зогсоосон гэж бодож байна?

-Хайгуулын лицензийг зогсоосон нь хоёр талтай. Нэгдүгээрт, хайгуулын лиценз замбараагүйтсэн. Хаа сайгүй мэргэжлийн бус хүмүүс лиценз аван, лицензийн наймаа газар авч, алга дарам цаасыг зарж мөнгө олдог систем болсон. Энэ буруу замаар явсныг төр засгаас болиулах гэж авсан арга хэмжээ нь лиценз олголтыг зогсоосон. Уг нь тэр ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс ажлаа сайн хийж, буруу зөрүү зүйлээ засч сайжруулж, зөв хэвэнд нь оруулах ёстой байсан. Аливаа хориглосон хаасан зүйл тийм ч сайн үр дүнд хүрдэггүй.

-Гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарт мэдээж чухал нөлөөтэй, тийм биз дээ?

-Нөгөөтэйгүүр аливаа улс орны хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Тухайлбал, АНУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд хүртэл гадаадын хөрөнгө оруулалттайгаар л хөгжиж байна. Дэлхий хавтгай болоод глобалчлал явагдаад дэлхий нийтээрээ гэр бүл шиг болчихсон байна. Ийм нөхцөлд хөгжил дэвшилтэй орноос шинэ техник технологи, хөрөнгө оруулалт оруулж ирэх нь эн тэргүүний чухал асуудал болжээ. Өнөөдөр манайд тийм зүйл үгүй болсон. Гадныхны Монголд хөрөнгө оруулах тохиромжтой салбар нь эрдэс баялгийн салбар. Дэлхий ертөнцийн чиг хандлага их өөрчлөгдөж байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор улс орнууд хүлэмжийн хийн үйлдвэрлэлээс татгалзаж байна. Нүүрстөрөгч бага ялгаруулж, эрчим хүч гаргадаг баялаг руу дэлхий нийтээрээ хандах болж. Монгол Улс ч үүнээс зөрж болохгүй. Бид зөвхөн нүүрсээр баялаг гээд дэлхийн хориглоод байгаа зүйл рүү зүтгээд байж болохгүй.

Тэр утгаараа бид эрчим хүчний өөр эх үүсвэр, нүүрсхүчлийн хийг багасгах чиглэлд хандах ёстой. Энэ нь газрын ховор элементүүд. Бага зардлаар байгаль дэлхийд хор багатай эрчим хүч үйлдвэрлэдэг зүйл нь ховор металл юм. Тухайлбал, дизель, түлш, бензин хэргэлдэг автомашинуудаас маш их хорт хий ялгарч байгаа. Үүнээс салахын тулд цахилгаан машин үйлдвэрлэл рүү дэлхий нийтээрээ анхаарч, шилжиж байна. АНУ энэ чиглэлд томоохон алхмуудыг хийж байна. Цахилгаан машины түүхий эд манайд байгаа. Тэр чиглэлийн хайгуулыг хийх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ Лити эрж хайж байна. Саяхан Франц улсын Байгаль орчны сайд хатагтай Барбара Помпили “Бид нүүрснээс татгалзаж литийн нөөцөө ашиглаж эхлэх ёстой. Хэрвээ бид хүлэмжийн хий бага ялгаруулдаг улс болохыг хүсч байгаа бол лити мэт газрын ховор металл болох ховор элементийн эрэлд гарах ёстой” гэж хэлсэн байдаг. Лити нь цахилгаан машины батерейн гол түүхий эд. Манайд Лити элементийн орд одоогийн байдлаар Говьсүмбэр аймагт “Мөнхтийн цагаан дөрвөлж”, Дундговь аймагт “Хөх дэл”, Сүхбаатар аймагт “Арбаян” гэсэн гуравхан орд байна. Гэтэл Монголд нүүрс, алтны орд хэдэн арваараа байдаг. Тэгээд манайх яагаад чимээгүй суугаад байгаа юм. Монголд литиний хайгуул хийе гэхээр лиценз олгохгүй байна. Монголын Засгийн газар литийг хайлгаж, ажилгүй шахам сууж байгаа геологичдыг ажилд нь оруулаач.

-Өнөөгийн байдлаар хайгуулын лицензийн тоо хэд байна вэ?

-Монгол Улс хэдэн жилийн өмнө долоон мянга гаруй хайгуулын лицензтэй байсан бол өнөөдөр нийт лицензийн 34 хувь буюу 896 л хайгуулын лиценз байна. Гэтэл ашиглалтын лиценз 1733 болсон. Хуучин ашиглалт нь мянга гаруй, хайгуулын лиценз долоон мянга гаруй байсан бол одоо эсрэг болсон байна.

Саяхан манай ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн дэргэд хэсэг геологич багш нар нийлж “Технологийн эрдэс судлал-инновацийн төв”-ийг байгуулсан. Технологийн эрдэс судлал гэдэг нь нүүрс биш, газрын ховор элементүүдийг хэлж буй юм. Гэхдээ мянган ийм төв байгууллаа гээд хайгуул, судалгаа хийх талбай байхгүй нь харамсалтай. Геологичид маань цаг үеэ мэдрээд ийм төв байгуулаад судалгаа шинжилгээ хийхээр хүлээж байна. Эрдсийн хайгуулыг зөв голдрилоор нь явуулж, баялгаа олж, илрүүлэн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдийн засгийн хүч чадал нэмэгдэнэ.Зөв бодлоготой оронд хайгуулын тусгай зөвшөөрөл нь олон, ашиглалтын тусгай зөвшөөрөл цөөн байх ёстой.

-Хайгуулын лиценз эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Хайгуулын лицензийг зогсоосноороо Монголын эдийн засагт асар их хохирол учруулсан. Хэдэн тэрбум, их наядаар үнэлэгдэх орд, баялаг олж илрүүлэх үйл ажиллагааг зогсоочихсон юм. Хайгуулын ажил хийгдэхгүй байна гэдэг нь ирээдүйн баялаг бүтээгдэхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин нь ажилгүй болж байна гэсэн үг. Ирээдүйн хөгжилд ихээхэн уршигтай гэж ойлгож болно.

-2012 оны эдийн засгийн тэлэлтээр хайгуулын ажилд гадны компаниуд их орж ирсэн. Тэр компаниудын хийж байсан зүйл байгаа болов уу?

-Маш их хайгуулын лицензтэй байсан, маш их талбайд судалгаа хийсэн. Дэлхийн алдартай томоохон компаниуд орж ирж ажиллаж байгаад бүгд гараад явчихлаа. АНУ-ын “Пибоди” нүүрсний томоохон компани, Австралийн “БиЭйч-Пи Биллитон”, Бразилийн Вале гэх мэт уул уурхайн томоохон компаниуд бүгд гарсан. Цөөхөн компани, тэр дундаа БНХАУ-ын хувийн компаниуд л үлдчихсэн. Тэдний хийж байсан хайгуулын ажил улам өргөжиж, олон орд бий болох байсан.Түүнийгээ дагаад олборлолт нэмэгдэж илүү сайн явах байсан.

-Монголд хамгийн их олборлогддог ашигт малтмал нүүрснээс өөр юу байдаг вэ?

-Ер нь Монголд байхгүй юм байхгүй шүү дээ. Зэс, жонш, алт, төмрийн хүдэр, уран байна. Уранаа олборлохгүй, мэдлэггүйгээсээ болж хичнээн олон жил айж ураны салбарыг зогсоогоод байгаа юм бэ. Дэлхий ертөнцөөр нүүрс шатааж хүлэмжийн хий ялгаруулж дулаан гаргадгаас татгалзаж байна. Атомын цахилгаан станц барих хэрэгтэй байна шүү дээ. Манайд уран байна уу гэвэл байна. Гэтэл яагаад эрчим хүчний тал дээр хоёр хөршөөсөө хараат байгаа юм. Манайд маш сайхан баялаг байна. Гэтэл хоцрогдчихсон Чернобыль атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс айж арчаагүйтэж суухаа болих хэрэгтэй. Дэлхий дээр буй хамгийн цэвэр эрчим хүч бол атомын цахилгаан станц, байгаль дэлхийд ямар ч хор хохирол байхгүй. Гагцхүү аюулгүй ажиллагааны шаардлага өндөр байж дүрмээ сайн биелүүлэх хэрэгтэй. Дэлхий дээр атомын цахилгаан станц хэдэн зуугаараа байна. Бидэнд боломж байна. Орчин үеийн атомын цахилгаан станц бүр хөгжсөн. Тэр говьд учир нь олдохгүй шалтгаанаар айлын тугал үхсэний төлөө бүхэл бүтэн эрчим хүчний том эх үүсвэрийг хаачихаад байна. “Мардайн” ураны орд гээд маш том орд байсныг хаагаад уурхайн хотхоныг нь сүйтгээд, тоноод, нураагаад хаячихсан. Одоо Уран-хадны мангаа гэдэг хоцрогдсон сэтгэхүйгээсээ салах цаг болсон.

Ц.УЯНГА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэллээ

Пүрэв гарагийн үүрээр ОХУ-ын цэрэг Украины газар нутагт нэвтрэн орсны дараа АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дараагийн ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ зарлаж эхэллээ.

Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Путин бол түрэмгийлэгч. Путин энэ дайныг сонгосон. Бидний зарлаж буй хориг арга хэмжээ Оросын эдийн засагт шууд болон урт хугацаандаа том хохирол учруулах болно” гэж хэлжээ.

Энэ удаагийн хориг арга хэмжээний хүрээнд Оросын дөрвөн том банкны АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, ОХУ-ын АНУ-аас авдаг технологийн импортын талаас дээш хувийг хориглохоор болсон байна.

Мөн олон тооны олигархийг хар жагсаалтдаа нэмж оруулахаар болжээ.

Эдгээрээс гадна ОХУ-ын доллар, евро, фунт, иенээр худалдаа хийх боломжийг хязгаарлахаар болсон байна.

Харин олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг салгах арга хэмжээг энэ удаа хойшлуулахаар болжээ.

Энэ үеэр Байден улс орон нь Украин дахь Оросын мөргөлдөөнд шууд оролцохгүйг дахин батлаад харин NATO-гийн гишүүн орнуудын газар нутгийг хамгаалахаа амласан байна.

Уг амлалтын хүрээнд Герман дахь АНУ-ын цэргийн хүчийг нэмэгдүүлэхээр болжээ.

Даваа гарагт Украины дорнод бүсийн Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг ОХУ хүлээн зөвшөөрсний дараа АНУ эхний ээлжийн хориг арга хэмжээгээ зарлаж байв. Дараа нь Оросын “Умард Урсгал II” хий дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэгч компанийг эдийн засгийн хоригт оруулснаа зарласан юм.

Их Долоогийн бүлгийн орнууд өчигдөр Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний талаар зөвлөлдсөний дараа ийнхүү ээлжит алхмууд хийгдэж эхэлж байна.

Европын Холбоо одоо ямар арга хэмжээ авахаа эцэслэн шийдэж байгаа.

Өчигдөр бас Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ээлжит хориг арга хэмжээнийхээ төлөвлөгөөг парламентдаа танилцуулсан юм.

“Путин дэлхийн өмнө, түүхийн өмнө яллагдах болно. Түүний гарнаас Украины цус хэзээ ч арилахгүй. Бид Орос улсыг дэлхийн эдийн засгаас хэсэг хэсгээр, өдөр өдрөөр шахаж гаргах хатуу зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэж Жонсон мэдэгджээ.

Тэрбээр нийт 10 төрлийн эдийн засгийн хоригийг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө энэ үеэр танилцуулсан юм.

Эдгээрийг товч дурдвал:

  1. ВТБ банкийг оролцуулаад Оросын бүх том банкны хөрөнгийг битүүмжлэх
  2. Оросын бүх том компанийн Их Британийн зах зээлээс хөрөнгө босгох, Оросын засгийн газрын өрийн бичгийг арилжаалах боломжийг хаах хуулийн төслийг яаралтай өргөн барих
  3. Оросын төрийн өмчит компаниуд, Кремлийн ойрын хүрээллийн олигархиуд зэрэг нийт 100 гаруй этгээдийг хоригоор шийтгэх. Ингэснээр олигархиуд Британийн сургуулиудад сурдаг хүүхдийнхээ төлбөрийг төлөх боломжгүй болох юм байна.
  4. Оросын агаарын тээвэрлэгч Аерофлот компанийн нисэх онгоцнуудыг Их Британид хүлээж авахгүй болох
  5. Орос улсад олгосон давхар зорилгоор ашиглах боломжтой экспортын лицензүүдийг бүгдийг цуцлах. Үүнд электроник эд анги, автомашины сэлбэг зэрэг иргэний болон батлан хамгаалах зориулалтаар давхар ашиглах боломжтой бүтээгдэхүүнүүдийн экспорт багтаж байна.
  6. Өндөр технологийн экспорт, тухайлбал газрын тос, байгалийн хий олборлолтод ашиглагддаг техник хэрэгслүүдийн нийлүүлэлтийг хориглох
  7. Оросын иргэдийн Их Британийн банкуудад эзэмших дансны үлдэгдэлд хязгаар тогтоох. Хэмжээний хувьд дээд тал нь 50,000 фунт стерлинг байх хувилбар яригдаж байна.
  8. Олон улсын банкны сүлжээ SWIFT-ээс ОХУ-ыг хасах төлөвлөгөөн дээр холбоотнуудтайгаа хамтран ажиллах
  9. Украиныг эзлэн түрэмгийлэх ажиллагаанд оролцож буй Беларусь улсын эсрэг эдийн засгийн хоригоо өргөжүүлэх
  10. Эх үүсвэр тодорхойгүй мөнгө хөрөнгийг хязгаарлах эдийн засгийн гэмт хэргийн хуулийг улам чангатгах
Categories
гадаад мэдээ цаг-үе

​Украин улс 18-60 насны эрчүүдийг хилээр гарахыг хориглолоо

Украин улс дайны нөхцөл байдалтайхолбогдуулан энгийн иргэдийн дунд бүх нийтийн цэрэг татлагыг эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан 18-60 настай эрчүүдийг улс орноосоо дүрвэн гарахыг нь түр хугацаагаар хориглох шийдвэр гаргажээ.

ОХУ-тай хийж буй дайнд нэгхэн хоногийн дотор Украины 137 иргэн амиа алдаж, 316 хүн шархдаад байна.

Өнгөрсөн шөнө ОХУ Украины Бориспол, Озерное, Кульбакино, Чугуев, Краматорск, Чернобаевк хотуудын нисэх буудлууд болон Украйны зэвсэгт хүчний хэд хэдэн объектад агаараас цохилт өгсөн байна.