Categories
гадаад мэдээ

АНУ ОХУ-ын эсрэг хориг тавилаа || Dnn.mn

ОХУ Украин руу цэргийн дайралт хийсэнтэй холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг томоохон хориг тавилаа.

Хориг арга хэмжээнд АНУ-ын холбоотон улсууд ч мөн нэгдэж байна. Хэдийгээр хориг арга хэмжээ нь дайныг зогсоохгүй ч, Оросыг олон салбарт хязгаарлаж, алсдаа үр дүнгээ өгнө хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден хэллээ.

Тухайлбал, АНУ эдийн засаг, сансар огторгуй, технологийн салбарт хязгаарлалт тогтоосон байна. АНУ томоохон банкуудын хөрөнгийг царцаахаас эхлээд уул уурхай, тээвэр, ложистикийн чухал компаниудад хөрөнгийн хязгаарлалт, торгууль ноогдуулжээ.

Харин АНУ Украин руу цэрэг явуулахгүй гэдгээ мэдэгдэлдээ дурдсан байн

Categories
мэдээ нийгэм

Б.Эрдэнэбат: “Эрэл” компани Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ хамгийн сайн төсөл хэрэгжүүлсэн || DNN.mn

Б.Эрдэнэбат | News.MN

“Эрэл” ХХК-ийн удирдлагууд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат “Зургаа дахин их барьцаа хөрөнгө буюу үйлдвэрээ бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьцаалж Хөгжлийн Банкнаас зээл авсан. 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө Хөгжлийн Банкны барьцаанд байгаа. Ирээдүйн орлого буюу дансыг барьцаалах саналыг банкнаас гаргасан.

Хөгжлийн Банкнаас манай компани нийт гурван удаа зээл авч, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2013 онд 20 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаа нь 2020 онд дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээл, 2015 онд 9 сая ам.долларын зээл авсан. Тухайн зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна.

Төслийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжээ Хөгжлийн Банкнаас зээл авсан хамгийн муу ангилалд байлгаж байна. 2016-2018 онд манай компанийн зээлээр хэрэгжүүлж буй төслийг АТГ шалгаад асуудал байхгүй гэж үзсэн. Бид найдваргүй зээлдэгч биш.

Эрэл компанийн 300 тэрбум төгрөгийн тухай ярьж байна. Би ийм мөнгө хаанаас гаргаж ирэх вэ. Тогтолцооны хямралд орсон байна. Хэнийг ч сольсон нөхцөл байдал сайжрахгүй байна. Миний хувьд юм болгон дээр гарч ирж яриад байдаггүй” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ж.Эрхэмбаатар: “Монгол драй милк” ХХК-тай холбоотой хэргийг шүүх 886 хоногийн турш шийдэж чадахгүй хугацаа алдаж байна

БАЙР СУУРЬ: Цар тахлын хуулийг сунгах асуудалд ХУУЛЬЧИД юу хэлэв

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар “Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйл дээр нэлээдгүй судалгаа хийлээ. Нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзээд түүнийг засах ажлыг эхлүүлж байна.

Хувьцаа эзэмшигч Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Тиймээс Хөгжлийн Банкны удирдлагын баг тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь олон нийтийн мэдээллийг хэрэгсэл болон сошиал орчинд зээлдэгчдийн хувийн байдалтай холбоотой зөрүүтэй мэдээлэл цацагдаад байгаа тул үүнийг баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.

Ерөнхий мэдээлэл өгөхөд анхан шатны шүүхэд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл, 750 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.

Хамгийн удаан нь “Монгол драй милк” ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 886 хоногийн турш шийдэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна.

Хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байгаа.

Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.

Хугацаа дурдаж байгаа нь зөвхөн Хөгжлийн Банктай холбоотой хэрэг биш ер нь иргэний хэргийн процесс удаан хугацаанд шийдэгддэг.

Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон.

Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн давж заалдах шатны шүүхэд нэг хэрэг, хяналтын шатны шүүхэд шүүх хуралдааны тов хүлээж байгаа зургаан хэрэг буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна.

Ингээд нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процесст байгаа.

Хөгжлийн Банкны 1.2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий зээлдэгч нар зээлээ төлөхгүй, шүүхийн процесс хугацаа аваад байгаа учир ханшийн эрсдэлд орчихоод байна. Тэгэхээр Хөгжлийн Банканд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол зээлийг хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм.

Хоёрдугаарт, боловсон хүчинтэй холбоотой асуудал. Дээрх зээлүүд нэг өдөр үүсээгүй. Хөтөлийн цементийн үйлдвэртэй холбоотой зээлүүдээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах замаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна.

Зээл олгох процесст эрсдэлийн болоод хуулийн, барьцаа хөрөнгийн гэхчлэн маш олон судалгаа гаргаж байж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргалтад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг албан бичиг ирсэн.

Жишээ нь, Хөгжлийн Банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан байгаа Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт Хөгжлийн Банкны оффисыг худалдан авсан хэрэг мөн багтдаг. Уг хэрэгт хоёр хуульч томилж ажиллуулсны нэг нь хэлтсийн захирлын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Мөн тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал нь ажилдаа ирэхээ больчихсон. Хэлтсийн дарга нь яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа. Хэлтсийн хурал болохоор дарга нь яллагдагч, ажилтан нь хохирогчийн төлөөлөгч болчихсон өөд өөдөөсөө хараад сууж байх жишээтэй.

Энэ бүх байдлыг шийдэх шаардлагатай байна. Эхнээс нь арга хэмжээ аваад ажлаас чөлөөлж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймэрт 50 га талбай шатжээ || DNN.mn

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Шурангуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 2 сарын 24-ний өдрийн 15:00 цагийн орчим ой, хээрийн түймэр гарсан мэдээллийг мөн өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 орчим га талбай шатаж унтарсан байсныг шалгасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд гэрт “Байг” гэдэг хүн байх шиг хэрэгтэй үг хэллээ

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 17-нд болсон. Энэ зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгуудын Засаг дарга нарт хандаж “Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж хатуу анхааруулсан. Ерөнхий сайдын энэ үгс олон хүний анхаарлыг татсан юм. Учир нь Монголын төрд дутагдаж байсан ончтой үг байлаа. Сүүлийн үед Монголын төр хөл, толгой нь мэдэгдэхгүй, зах замбараагүй юм болсныг хүн бүр мэдэж байгаа. Хэн дуртай нь юу дуртайгаа эсэргүүцдэг, ямар нэг ажлыг зогсоосноо, удаашруулснаа гавьяатан боллоо гэж эндүүрч цээжээ дэлддэг байдал нийгэмд газар авсан. Энэ бүхний харгайгаар эцэст нь Монгол Улс л хөгжиж чадахгүй, гацчихаад байна. Тооцоо судалгаа нь гараад улс эх оронд хэрэгтэй, нэмэртэй гэгдээд эхлэх шатандаа орж байхад нь ард түмний нэр барьж зогсоосон томоохон төсөл, хөтөлбөр олон доо. Ойрын жишээ гэвэл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг Сумынх нь ИТХ нь зогсоох тогтоол гаргачихсан. Үүнийгээ “Ховд голын дагуух ой мод, хадлан бэлчээр бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг зогсоох тогтоол гаргасан нь үнэн. Ард иргэд нь эсэргүүцсэн учир ийм тогтоол гаргасан. Сумын ИТХ-аас Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол гаргасан талаар ямар нэг юм тайлбарлах шаардлагагүй” гэсэн байгаа юм.

Энэ бол байж болшгүй үзэгдэл л дээ. Логик талаасаа ч тэр. Засгийн газрын шийдвэрийг давдаг сумын ИТХ гэж байхгүй л дээ. Холбооны улсуудын хувьд дор дороо хууль гаргаад төрийнхөө шийдвэртэй зөрөлдөх ч юм уу, эсэргүүцэх явдал мэр сэр бий. Манай улсын хувьд шууд удирдлагатай. Гэтэл мөрөөрөө малаа маллаж буй хэдэн малчинаа хөөргөөд бамбай хийгээд өөрсдөө дэвэргэж шоуддаг. Сүүлдээ малчдаа жагсаагаад “Ард түмэн ингэлээ, тэглээ” гэж ард түмний нэр барьж дээш, доош нь бичиг сачиг барьж гүйж үймээн үүсгэж бүтээн байгуулалтын ажлуудыг явуулахгүй зогсоочихдог. Ийм үйл явдал урьд өмнө нь олон гарч байлаа. Үнэхээр л ард түмэн нь бүтээн байгуулалт, хөгжлийг сумандаа, дэргэдээ авчрахыг хүсдэггүй юм байх даа гэж бодоод очоод уулзахаар “Галзуу солиотой нь мэдэгдэхгүй хэдэн хүн ирээд л баахан ухуулсан. Дунд нь манай баг, сумын Засаг дарга явж харагдсан” гэдэг юм.

Монголыг хөгжүүлэхгүй, ирээдүйгээ хорлож, том ажлуудыг зогсоож байгаагийн цаана ердөө ганц нэг хүний баян хүнээс тав арван халтар цаас салгах гэсэн шунал л байдаг. Баян хүн ажил хийхийг, том юм бүтээгээд өөдлөхийг монголчууд харж чаддаггүй. Ямар нэг том ажил эхлэхээр боллоо гэвэл сувдаг зан нь хөдлөөд яаж ийж байгаад замд нь саад тээг хийж хэд гурван юм салгах далд санаа л агуулдаг. Хажууд байгаа баян хүн, том төслөөс заавал ч үгүй би мөнгө олмоор байна гэж бодохоос л амь нь тэмцээд байдаг муухай зантай.

Уул уурхай, бүтээн байгуулалтын ажил нутагт нь өрнөж л байвал тэр нутаг орон хөгждөг. Харин ч манай суманд үйлдвэрээ байгуул гэж Засаг дарга нар нь хөрөнгө оруулагчдаа булаацалддаг байх ёстой л доо, эдийн засгийн зарчмаараа бол. Эрдэнэбүрэнгийн УЦС бол Монгол Улсын эрчим хүчийг хараат бус байх гол үндсэн нөхцөл суурь. Хямд эрчим хүчтэй газар л үйлдвэрлэл хөгждөг. УЦС-тай болсноор ганц сум биш аймаг нь үсрэнгүй хөгжинө, цаашлаад баруун бүс, бүр томоор Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй том төсөл л дөө. Гэтэл ард түмний нэр барьсан цөөн хэдэн хүн л төслийг зогсоох гэж, гацаах гэж эсэргүүцэхдээ ямар ч баримжаагүй юм ярьж байсан даг. Ийм л учраас сүүлийн 30 жилд Монгол огт хөгжөөгүй. Өөр өөрсдөө хөгжлөөс хойш сууж, нэг нэгэндээ дэгээ тавьдаг. Бид Азийн бар болтлоо хөгжих цаг хугацаа, зав, хөрөнгө мөнгөө аль хэдийнэ алдчихаад байна. Монгол Улс хөгжиж чадахгүй байгаагийн цаана байдаг хэд хэдэн том шалтгааны нэг нь энэ. Хөдөө орон нутгийн төрийн албан хаагчид, дарга цэрэг нь хэдэн муу малчдаа хөөргөж, буруу ташаа мэдээллээр тархийг нь угааж байгаад засаг төрөөс хийх гэсэн болгоныг ийн эсэргүүцдэг нь улсыг хөгжүүлэхгүй байгаа голлох шалтгаан шүү. Нөгөө талаасаа төрийн эсрэг ажилладаг төрийн албан хаагчид ч юм шиг.

Гадаадын хөрөнгө оруулагчийг айлгасан, үргээсэн, дээрэмдсэн болгон үүнд хамаатай. Босоо, хэвтээ гэх нөхөд гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдэж байхад сум, аймгийн Засаг дарга нар нь мэдээгүй юм

оруулагчдаа хамгаалаад, бүгдийг бүтээх талаас нь ажиллах ёстой байдаг.

Ерөнхий сайд “Бүтээн байгуулалтыг гацаасан, хугацаанд нь эхлүүлээгүй Засаг дарга нарт арга хэмжээ авна шүү” гэж дээрх зөвлөгөөн дээр хэлсэн нь эдээ алдсан эзэнгүй гэрт гэнэт л хаанаас юм янхигар өвгөн орж ирээд “Байг чи, яаж байгаа юм” гээд номонд нь оруулж байгаа аятай үйл явдал боллоо. Цагаа олсон анхааруулга байлаа.

Монгол Улсын төр засаг үүнээс хойш ийм л зарчмаар ажилладаг байх хэрэгтэй байна. Төр төмөр нүүртэй гэж зүгээр ч нэг зүйрлээгүй байх. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс болох баг, сумын Засаг дарга нар төрийн эсрэг жирийн иргэдийг турхирах замаар дундаас нь ашиг унагаах гэдэг ийм үйлдлийг таслан зогсоож, төр төмөр нүүрээ харуулж, сахилга баттай байлгах цаг нь ирсэн. Засгийн газраас ямар шийдвэр гаргана. Түүнийг сум, багийн хэмжээнд ёсчлон мөрдөж биелүүлдэг, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлдэг ийм сахилга батыг төрийн байгууллагын бүхий л шатанд суулгах ёстой. Хүчгүй, сул, ард түмнийг аргадсан сулбагар Засгийн газрууд байн байн гарч ирдгээс болж дээрх сахилга бат бүхэлдээ алдагдсан. Ийм сахилга бат байдгийг ч мэдэхгүй хүмүүс баг, сумын засаг захиргааны тамгыг барьж байна. Үүнээс улбаалж үлээхэд л хийсчихмээр гэмээр муугийн муугийн сулбайсан, өмнөөс нь уур хүрмээр төр засагтай болчихсон юм, бид. УИХ-ын гишүүнийг дургүйг нь хүргэвэл огцруулаад хаячихдаг байсан. Харин одоо гишүүнийг тийм ч амархан буулгачихдаггүй, буулгахад хэцүү ч болсон. Одооны Засгийн газрын хувьд чамбайрах хэрэгтэй, Ерөнхий сайд яг саяных шиг санаагаа шууд хэлж, хэлсэн ярьснаа биелүүлдэг байх хэрэгтэй. Хөгжлийн банкны ажилтнуудыг ташраар нь халж байгаа шигээ хэл аманд орооцолдсон сайд, дарга, төрийн албан хаагчдаа ч тэгж халдаг хариуцлагын системтэй бол. Энэ нь ширүүлж байгаа юм биш л дээ. Хариуцлага тооцож буй арга зам юм. Дэлхийн стандартад дөхөж очсон хэлбэр. Үүнийг ширүүн, харгис байна гэх юм огт байхгүй ээ.

Ерөнхий сайд төрийн эсрэг ажилласан Засаг дарга нарыг хална гэсэнд ард түмэн туйлын их баярлаж, хариуцлагын тогтолцоо хэрэгжиж эхэлнэ гэдэгт баяртай байцгаана. Дэлхийд ёс зүйтэйгээрээ гайхагддаг Японд хэн нэг дарга, төрийн албан хаагч болохгүй зүйлтэй холбогдвол маргааш нь олны өмнө бөхөлзөөд уучлал хүсээд албан тушаалаасаа буучихдаг. Яг л тиймэрхүү жишиг манай төрд бий болох юм биш биз дээ гэсэн горьдлого үүгээр төрж байна аа.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д зохиогдох байсан Аваргуудын лигийн финал цуцлагдав

ОХУ Украин руу довтолсон явдлаас үүдэн Европын хөл бөмбөгийн холбоо Санкт Петербург хотод зохиогдох байсан Аваргуудын лигийн финалын тоглолтыг цуцаллаа. 2021-2022 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд зөвхөн финалын тоглолт ОХУ-д тавдугаар сарын 28-нд болох байсан юм. Өнөөдрийн байдлаар Аваргуудын лигийн финалын тоглолтыг ямар хотод зохиох тухай шийдвэр гараагүй байна. Гэхдээ хамгийн боломжит хувилбар нь Английн Wembley цэнгэлдэх хүрээлэн гэж судлаачид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжлийн банкинд 50 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Хөгжлийн Банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна.

Өчигдрийн байдлаар Хөгжлийн Банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид муу зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа” гэв.

Хөгжлийн Банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар

“Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөд анхаарч ажиллаж байна. Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд нөлөөлсөн хүчин зүйл дээр нэлээдгүй судалгаа хийлээ. Нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзээд түүнийг засах ажлыг эхлүүлж байна.

Хувьцаа эзэмшигч Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс цаашид алдаа дутагдал гаргахгүй байх үүрэг өгсөн. Тиймээс Хөгжлийн Банкны удирдлагын баг тодорхой бодлого, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд яваа талаар мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Учир нь олон нийтийн мэдээллийг хэрэгсэл болон сошиал орчинд зээлдэгчдийн хувийн байдалтай холбоотой зөрүүтэй мэдээлэл цацагдаад байгаа тул үүнийг баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл өгөх нь зөв гэж үзсэн.

Ерөнхий мэдээлэл өгөхөд анхан шатны шүүхэд Хөгжлийн Банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг үнийн дүнгээр илэрхийлбэл, 750 орчим тэрбум төгрөгийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа.

Хамгийн удаан нь “Монгол драй милк” ХХК-тай холбоотой Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 886 хоногийн турш шийдэгдэж чадахгүй хугацаа алдаад явж байна.

Хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой Хан-Уул дүүргийн шүүхэд хянагдаж байгаа 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байгаа.

Түүний дараа “Монгима” компанитай холбоотой 365 хоног шийдэж чадахгүй хэрэг байна.

Хугацаа дурдаж байгаа нь зөвхөн Хөгжлийн Банктай холбоотой хэрэг биш ер нь иргэний хэргийн процесс удаан хугацаанд шийдэгддэг.

Дээрх нэр дурдсан хэргүүдээс хоёр нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн н.Уранчимэг шүүгч дээр гацсан байсан. Хоёрдугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн Банкны гомдлын авч хэлэлцээд н.Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон.

Гэх мэтчилэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүй хойшлуулж байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Япон улс ОХУ-ын банкуудын хөрөнгийг царцаалаа

Япон улс ОХУ-ын гурван банк /”Россия”, ВЭБ, “Промсвязьбанк”/-ны өөрийн улс дахь активыг царцаажээ. Сангийн сайд Жюничи Сүзүки нь энэ талаар мэдэгдлээ. Тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида үүний өмнөхөн ОХУ-д хувь хүнд чиглэсэн визийн болон хөрөнгө царцаах зүйл заалтууд бүхий багц хориг арга хэмжээ авч байгаагаа танилцуулсан билээ. Тэрээр энэ үеэр мөн АНУ болон бусад улсуудын хүсэлтээр эрчим хүчний салбарыг хоригийн багцаас хассаныг онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 517 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 464,394 болж нэмэгдэв.

Шинэ тохиолдлуудын

  • 279 нь Улаанбаатар хотод
  • 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 818
  • хүндэвтэр 2,009
  • хүнд 235
  • нэн хүнд 43 хүн байна.

Мөн архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар 61-80 насны дөрвөн иргэн нас баржээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос улс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэхээр болжээ

Украин улсын нутагт эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэн ОХУ-ын эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнд Өмнөд Солонгос улс нэгдэхээр болсныг өчигдөр тус улсын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний хэвлэлийн алба мэдэгджээ.

“Олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулга, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлон ОХУ-ын цэрэг Украин улсад халдан довтолсон явдалд харамсаж байна. Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой. Улс орнуудын хоорондын ямар ч маргаан дайнаар биш, яриа хэлэлцээгээр шийдэгдэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд Солонгос улс Оросын эзлэн түрэмгийллийг зогсоох, асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхийн төлөө эдийн засгийн хориг арга хэмжээнд нэгдэж байна” гэж Мүүн Жэ Ин ерөнхийлөгч хэлснийг түүний хэвлэлийн албаны төлөөлөгч Хөх ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дамжуулсан байна.

Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, гадаад хэргийн яам өчигдөр бас Украинд явуулж буй ОХУ-ын байлдааны ажиллагааг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

Тус улсын засгийн газар одоо АНУ болон бусад холбоотнуудтайгаа эдийн засгийн ямар хориг арга хэмжээ авах талаар зөвлөлдөж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Украинд байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, Украины хямралын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад даалгажээ.

Эх сурвалж: Korea Times