Categories
мэдээ эдийн-засаг

Япон улс Монголд нийт 337 тэрбум иений тусламж олгожээ || DNN.mn

Гадаад харилцааны яаманд “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болон Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшигийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Элчин сайд Х.Кобаяши: Япон Улс Монголд нийт 337 тэрбум иений тусламж олгожээ

“Гадаад харилцааны сайд Эрхэмсэг хатагтай Б.Батцэцэг болон энд хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо Сайн байцгаана уу.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50-н жилийн ойд зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” симпозиумд урьсанд талархал илэрхийлье. 50 жилийн өмнөх, энэ өдөр буюу 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсон билээ. Хоёр орны харилцаанд олон жил гар бие оролцож ирсэн Японы дипломатч хүний хувьд өнөөдөр Япон Монголын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх талаар санал бодол солилцох болсон нь нэр хүндийн хэрэг бөгөөд миний бие маш их баяртай байна.

Шинэ төрлийн коронавирусын цар тахал дэлхий дахинд тархсанаас үүдэн, сүүлийн хоёр жил хоёр орны хооронд зорчих хүмүүсийн тоо эрс цөөрөөд байна. Нөгөөтээгүүр, улс төрийн төвшинд хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон харилцан айлчилж, олон улсын хурал чуулганы үеэр уулзалт хийх зэргээр харилцаагаа хэдийнээ өндөр төвшинд хүргээд байна. Түүнчлэн, Япон Улсын Парламент болон Монгол Улсын Их Хурал гэсэн хоёр хууль тогтоох байгууллага, хоёр орны засгийн газар болон яам тамгын газраар зогсохгүй хувийн хэвшлийн байгууллага хоорондын солилцоо янз бүрийн хэлбэрээр нягт явагдаж байна. Миний хувьд, хувийн хэвшил дэх эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудал хангалтгүй санагддаг.

Та бүхэнд Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийн талаар танилцуулья. Япон улс нь Монгол Улсын хөгжлийн суурь болох эдийн засаг, нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагаа зэргээр нийт 337 орчим тэрбум иений тусламжийг олгосон байна. Энэ нь Монгол Улсын 2017 оны улсын төсөвтэй дүйцэх дүн юм. Монгол Улс шилжилтийн хүнд хэцүү үетэй тулгарсан цагаас эхлэн, Япон Улс тусламж, дэмжлэгээ түргэн шуурхай үзүүлж ирсэн. Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжсэн, та бүхний сайн мэдэх төсөл олон гэж бодож байна.

Хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцааны өнөөгийн байдалд, Монголын төр засаг төдийгүй, эдийн засгийн салбарын холбогдох хүмүүс сэтгэл хангалуун бус бай

на.

Жишээлбэл, Дулааны 4-р цахилгаан станцыг шинэчлэх, харилцаа холбооны байгууламж, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламж, Улаанбаатар хотыг голчилсон бага, дунд сургуулийн (59 сургууль) шинэ барилга болон өргөтгөл, Нарны зам болон Нарны гүүр, Монгол-Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих зэрэг Монгол Улсын тогтвортой хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг чанарын өндөр төвшинд бүтээн байгуулсан. Үүний зэрэгцээ хүний нөөцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлж ирлээ.

Одоо, Японы хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг авч үзье. Хувийн хэвшлийн бизнесийн харилцаанд ч мөн адил янз бүрийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Тухайлбал, “Мобиком” компанийг, 1995 онд Монголын “Ньюком” компани Японы “KDDI”, “Сүмитомо” корпорацын хөрөнгө оруулалттайгаар хамтран байгуулсан. Үүнээс гадна, санхүү, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Гадаад худалдааны хувьд, автомашин, барилгын тоног төхөөрөмж зэрэг Японы олон бүтээгдэхүүн Монголд импортлогдож байна. Нөгөөтээгүүр Монголоос Япон руу ноолууран бүтээгдэхүүн, сүүлийн үед Монголын арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн экспортлогдох болсон. Гэвч хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцааны өнөөгийн байдалд, Монголын төр засаг төдийгүй, эдийн засгийн салбарын холбогдох хүмүүс сэтгэл хангалуун бус байна. Энэ симпозиумаар хоёр орны хувийн хэвшлийн эдийн засгийн харилцаа яавал идэвхжиж, хөгжих вэ гэдэг талаар ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт найдаж байна.

2016 оны Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) болж, хүчин төгөлдөр болсон. Энэ нь хоёр орны засгийн газрын төвшинд эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлэх хүчтэй хүсэл эрмэлзэл байгааг илэрхийлэхийн сацуу, хоёр орны хоорондох худалдааг улам хялбар болгох орчинг бүрдүүлж байна. Зарим Монгол хүмүүс, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор гадаад худалдаа, ялангуяа Монголоос Япон руу чиглэх бараа бүтээгдэхүүний экспортын дүн аяндаа нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан. Энэ хүлээлт бол буруу гэж бодож байна. Учир нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн зорилго нь Монголын бүтээгдэхүүн борлогдоно гэсэн баталгаа гаргах бус, харин Монголын бүтээгдэхүүнийг Японы зах зээл дээр өрсөлдөхөд хялбар орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөх явдал юм.

Монголын үйлдвэрлэгчид илүү сонирхол татахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох нь чухал байна

Өөрөөр хэлбэл, Японы зах зээлд, Монголын бараа бүтээгдэхүүн нь Япон болон бусад орны бүтээгдэхүүнтэй харьцуулахад хэчнээн хямд байсан ч, Японы хэрэглэгч сонгож авахгүй бол зарагдах боломжгүй юм. Хамгийн гол нь Монголын үйлдвэрлэгчид, үнэ, чанар, хийц загварыг цогцоор нь харж, Японы болон гуравдагч орны өрсөлдөх бүтээгдэхүүнээс илүү сонирхол татахуйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, экспортлох нь чухал байна. Энэ симпозиумын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд, амжилттай хэрэгжсэн төслүүдийн талаар ч ярилцана гэж ойлгож байна. Ингэснээр, Монголын эдийн засгийн салбарын та бүхэн, Япон Улстай бизнесээ улам өргөжүүлэн, сайжруулах талаар чухал санаануудыг олж аваасай гэж хүсэж байна.

Монгол Улс эдийн засаг нийгмийн үйл ажиллагааг дахин сэргээхээр, хилийн халдвар хамгааллын дэглэмийг сулруулсан. Энэ мэт нааштай өөрчлөлтүүд гарч эхэлж байгаа тул, та бүхний бизнест энэ жил эерэг өөрчлөлтийг авчраасай хэмээн хүсээд мэндчилгээгээ өндөрлөе” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ё.Жаргалсайхан: Улсын хилээр орж ирсэн 2332 чингэлгээс эргэлтэд оруулахаар 653-ыг нь буцаасан || DNN.mn

Замын-Үүд боомтоор нөгөөдрөөс чингэлгээр бараа татаж эхэлнэ | News.MN

Улсын хилээр өчигдөр 50 тээврийн хэрэгслээр 63 чингэлэг орж ирснийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, 20 тонны чингэлэг 31, 40 тонны 32 чингэлэг орж иржээ.

Ингэснээр нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 24-нийг дуустал хугацаанд 1,798 машинаар 20 тонны 1,081, 40 тонны 1,351 буюу нийт 2,332 чингэлэг ачаа барааг улсын хилээр нэвтрүүлээд байна.

Мөн дээр дурдсан хугацаанд 225 машин орж ирсэн байна.

  • Суудлын машин 38
  • ачааны машин 148
  • ковш 17
  • сэрээт хутгагч 5
  • ачаатай автомашин 8
  • усны машин 2
  • цемент зуурагч машин зэрэг тээврийн хэрэгслүүд орж ирсэн байна.

ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Өнөөдрийн байдлаар орж ирээд буй 2,332 чингэлгээс буцааж гаргах, эргэлтэд оруулах нь чухал байна. Одоогоор 653 чингэлэг буцсан. Хятадын талд чингэлгийг ариутгаж хүлээлгэж өгсний дараагаар тэндээ мөн ариутгадаг. Ийнхүү хоёр талдаа ариутгаж, тусгаарласны дараа эргэлтэд орж байна. Ариутгалын төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсний дараагаар эргэлтэд орох явц нь нэмэгдэнэ гэж харж байгаа.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн талбайд нийт 807 чингэлэг гаргахад бэлэн, хүлээгдэж байна. Мөн Замын-Үүд дэх чингэлэг тээврийн зохион байгуулалтын үйл ажиллагаа нь ерөнхийдөө хэвшиж байгаа.

Өдөртөө 60-70 чингэлэг солилцож байна. Энэ нь талбайгаараа хязгаарлагдаж байгаа тул өргөсгөхөөр Хятадын талтай санал солилцож, зураг төслөө боловсруулж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

2021 онд 75 хүүхдийн автобус оруулж ирэх байсан ч хил дээр гацжээ || DNN.mn

Wanted: School Bus Drivers — Local Districts Are Facing Shortages.

“Сургуулийн автобус” төслийн хүрээнд манай улс 2020 онд БНХАУ-аас нийт хорь гаруй тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авахаар тохирсон байдаг. Эргэн сануулахад, тус төслийн хүрээнд орж ирэх автобусны эхний тавыг нь 2020 оны аравдугаар сарын 13-нд нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн билээ.

Энэхүү сургуулийн автобусыг одоо зориулалтаар нь хэрэглэж буй эсэх талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Анх таван автобусыг “Сургуулийн автобус” төслийн хүрээн оруулж ирсэн. Анхны гэрээгээр 2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан байдалтай байгаа” гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “2020 онд урд хөршөөс оруулж ирсэн сургуулийн автобусыг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар таван автобус нь явж байгаа. Нийтийн тээврийн газраас нэг автобус нэмээд нийт зургаан автобус явж байна” гэв.

Сургуулийн автобусны чиглэл:

Чиглэлийн нэр

1

Ботаник-1-р сургууль – 45-р сургууль

2

Ботаник-31-р сургууль – 6-р сургууль

3

Нисэх-32-р сургууль – Зайсан

4

Буянт-Ухаа-2-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль

5

Нисэх эцэс-Буянт-Ухаа-1-75-р сургууль-18-р сургууль-15-р сургууль-52-р сургууль

6

Буянт-Ухаа-23-р сургууль-24-р сургууль

7

5 шар-23-р сургууль-24-р сургууль

8

5 шар-1-р сургууль-45-р сургууль

9

5 шар-31-р сургууль-6-р сургууль

10

5 шар-5-р сургууль-50-р сургууль

11

Баруун салааны эцэс-134-р сургууль – Хилчин хотхон

12

Хайлаастын шинэ эцэс-139-р сургууль-7 буудал

13

Найрамдал зуслан – Орбитын тойрог-123-р сургууль

14

ЧД-ийн 149-р сургууль – Гандан

15

7 буудал-23-р сургууль-24-р сургууль

16

Тоосгоны үйлдвэрийн эцэс-71-р сургууль – Сэлбэ амралт

17

Буянт-Ухаа-45-р сургууль-1-р сургууль

18

Буянт-Ухаа-6-р сургууль-31-р сургууль

19

Ботаник-23-р сургууль, 24-р сургууль

20

Ботаник-5-р сургууль-50-р сургууль

21

Ривергарден -СБД-ийн 1-р сургууль /дунд багтаамж/

Categories
мэдээ нийгэм

Хориотой ан амьтны мах, түүхий эд тээвэрлэсэн 20 зөрчил бүртгэгджээ || DNN.mn

Агнахыг хориглосон амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсаар байна.

Тухайлбал, энэ он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хотруу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт болон дамжин өнгөрсөн зургаан иргэнд холбогдох 26 толгой тарваганы хөлдөөсөн мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, нөхөн төлбөр ногдуулжээ.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд Алтайн тарвага эр-180.0, эм-210.0 Монгол тарвага эр-170.0 эм-200.0 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 хэсэгт заасны дагуу хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр тооцож, буруутай этгээдээр төлүүлдэг.

Түүнчлэн зарим иргэд хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр дайвар ачаа явуулахдаа хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нууцлан илгээснээс шалтгаалан тээвэрчид тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.

Иймд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байх, хориотой ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэхгүй байхыг аймаг, сум, хот хоорондын тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэдэд анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Их 7”-ийн бүлэг ОХУ-ын эсрэг хамтарсан мэдэгдэл гаргалаа || Dnn.mn

Их Долоогийн бүлгийн улс орнууд мөн Оросын тал Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсон явдлыг пүрэв гарагт шуурхай хуралдаан хийж, эрс буруутгасан юм.Их Долоогийн бүлэгт багтдаг АНУ, Их Британи, Франц, ХБНГУ, Япон, Итали, Канадын төр засгийн тэргүүлэгчид нэгдэн цахимаар яаралтай хуралдаж, Украины асуудлаарх байр сууриа илэрхийлэн, цаашдын арга алхмын талаар хэлэлцжээ.

Их Долоогийн бүлгийн улс орнууд Украины хямралтай холбогдуулан цаашид ямар арга хэмжээ авах талаараа хэлэлцжээ. Их Долоогийн бүлэгОХУ-ын талыг олон улсын хууль журмыг ноцтой зөрчин Украины нутаг дэвсгэр лүү халдан довтолсныг эсэргүүцэж, Беларусийн талыг Украин дахь Оросын цэргийн ажиллагааг дэмжиж байгаад шүүмжлэлтэй ханджээ.

Их Долоогийн орнууд Украины талыг бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлэн, Украины дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд бэлэн гэжээ. Их Долоогийн улс орнууд цахим уулзалтаараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Оросын тал Украины газар нутаг руу халдан довтолсныг ямар ч шалтгаан зөвтгөхгүй гэдгийг тэмдэглэн, үндэслэлгүй болгоомжлол, үндэслэлгүй шалтаг шалтгаанаар энэхүү сөргөлдөөнийг эхлүүлсэнд буруутгажээ.

Их Долоогийн бүлэг ОХУ-ын талд хандан “цус асгаруулсан тэмцлээ” зогсоохыг, мөн Украины нутаг дэвсгэрээс цэргийн хүчнээ гаргахыг шаарджээ.

Түүнчлэн ЕХ-ны Аюулгүй байдлын зөвлөлийн мониторингийн тусгай албаны ажилтнуудын аюулгүй байдлыг ханган, Украин дахь нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийхэд саад учруулахгүй байхыг хүссэн байна. Их Долоогийн орнууд Оросын тал Украины нутаг руу халдан довтолсноороо Хельсинкийн хууль эрхийн акт, Парисын аюулгүй байдлын Хартиг зөрчсөнд буруутгаж, цаашлаад Будапештын санамж бичгийг дагаж мөрдөхийг хатуу сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

Үдийн хоол сурагчдын хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судална || DNN.mn

Сурагчдын үдийн хоолны зардлын нормативыг нэмэв | News.MN

ЕБС-ийн сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг сайжруулах төслөөр БШУЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагынхантай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд нийслэлээс гадна Өвөрхангай, Дундговь аймгаас нийт зургаан сургуулийг хамруулна. Ул ажлыг 2025 он хүртэл үргэлжлүүлнэ хэмээн албаныхан хэлжээ.

Энэ төслийн үр дүнд сурагчдад зориулан өгч буй үдийн хоол тэдний биеийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэл тогтоон аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Өнөрболор: Дайнд хэн ч хожихгүй || DNN.mn

УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Эдийн засгийн хөгжлийн шинэ яамны бүтэц, чиг үүргийн талаарх таны бодлыг сонсоё?

-УИХ, Засгийн газрын шийдвэрээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад бас ч тодорхой хугацаа өнгөрч байна. Ажил хэрэг голдиролдоо орж, бүтэц чиг үүрэг тодорхой болж, мэргэшсэн мэргэжлийн байгууллага хүмүүс, ажлынхаа чиг баримжааг тодорхой болгоод ажил хэрэгтээ орж байгаа гэж найдаж байна.

Улс орны эдийн засгийн хөгжлийн асуудлыг төлөвлөж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй яам гэж ойлгож байгаа. Олон улсын туршлагаас харахад аливаа орны эдийн засгийн бодлогод аж үйлдвэрлэл, худалдааны бодлого суурь бодлого байдаг. Барууны өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал Их Британи, Австрали зэрэг орнуудад Худалдаа, үйлдвэрийн яам, Япон Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам, ОХУ-д Аж үйлдвэр, худалдааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хятад улсад Худалдааны яам, Эдийн засгийн хөгжил шинэчлэлийн хороо үйл ажиллагаа явуулж яамд хоорондын уялдаа холбоог оновчтой зохион байгуулж, тухайн орны эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна. Дэлхийн 205 орны 195 улс худалдааны мэргэшсэн яамтай, асуудал хариуцсан сайдтай учраас худалдааны асуудал мэргэжлийн өндөр төвшинд тогтвортой шийдэгдээд явдаг. Шинэ яамны бүтцээ эдийн засгийн хөгжлийг юуг юутай холбох холболтын ямар бодлого дээр суурилж харж байна вэ гэдгээс эдийн засгийн хөгжил ихээхэн шалтгаална гэж би хувьдаа үздэг. Хойд талд маань хүн төрөлхтний байгалийн нөөцийн 38%-ийн эзэн, 1.7 их наяд ам долларын эдийн засагтай Орос орон, урд талд дэлхийн нийт аж үйлдвэрлэлийн 60%-ийг эрхэлдэг 1.5 тэрбум хүнтэй Хятад улс байна, хүссэн ч эс хүссэн ч энэ хоёр том гүрэнтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил яригдах юм. Шинэ эргэлтийн бодлого маань энэ холбоосийг маш сайн ашиглаж байж хэрэгжих учиртай. Үүнд шинэ яам онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хоёр хөршийнхөө ажлын арга барил, ноу хауд ойртсон, ажил хэргээ чирэгдүүлэхгүйгээр эн сацуу гүйцэтгэж, хамтарч чадвал жинхэнэ дэвшил болно. Хэлэлцээрийн ур чадвар, итгэл найдвартай, амласнаа биелүүлж байх нь чухал. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт манай улсын худалдааны оновчтой, ухаалаг бодлого дээр суурилж байж л ашгаа өгнө, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт бол нэг зоосны хоёр тал. Нөгөө талаар эдийн засаг, үйлдвэрийн бодлогын газар, макро эдийн засгийн болон аж үйлдвэр, дэд бүтцийн газар, тэргүүлэх техник, технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх газар, байгалийн баялаг, эрчим хүчний нэгж, ЖДҮ гээд ийм нэгжүүд аль ч улс орны эдийн засгийн хөгжлийн яамны бүтцэд нийтлэг байдаг. Үүн дээр нэмээд дижитал худалдаа, эдийн засгийн нэгж бас байна. Зарим улс орнуудад ковидын дараах эдийн засгийн нью нормал бодлогын хэлтэс хүртэл байна. Энэ бүхнийг бас бодолцох л хэрэгтэй юм.

-Та нью нормал бодлогын талаар дурьдлаа, үүнийгээ тодруулж ярихгүй юу?

-Анх энэ талаар Нью-Йоркийн бизнесийн сургуулийн профессор Arun Sundararajanы илтгэлд гарсан л даа. Пост коронагийн үеийн нью нормал бодлого гэсэн видео бичлэг ч бий. Коронагийн улмаас нийгмийн амьдралд янз бүрийн өөрчлөлт гарч энэ өөрчлөлт нь пост коронагийн үеийн нью нормал бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байна, ялангуяа технологийн өөрчлөлт, текномик бодлого өөрөөр хэлвэл технологийн өөрчлөлтийг түргэсгэх эдийн засгийн хэрэгцээ шаардлага,үүнд тулгуурласан засаглалын бодлогын өөрчлөлт зэрэг нь коронагийн дараа ч хэрэгжсээр байх тийм уур амьсгал дэлхий даяар бүрдэж, засгийн газрууд үүнийг анхаарч байна гэсэн ийм илтгэл байгаа юм.Жишээ нь дижитал ертөнцийн нью нормал бодлого цаашдаа жижиглэн худалдаа, хоол хүнсний үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чиг хандлага зэрэг янз бүрийн салбарт үнэхээр шинээр хэвийнших бодлого болоод хэрэгжиж байгааг онцолж байгаа юм. Үүнийг бид ч анхаарах ёстой гэсэн санаа. Энэ үйл явц бизнесийн шинэ моделуудыг дижитал салбартай хамтарч бий болгож байгаа юм.

-Та бол олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Орос Украйны нөхцөл байдлын талаар ямархуу дүгнэлттэй байна вэ?

-Асуудал маш хурцдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 21-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж Украйны зүүн талын Донецк, Луганьский мужуудыг тусгаар улс гэж зарлаад тэдний болон тэнд суурьшсан орос иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс албан ёсоор цэргээ илгээхийг Батлан хамгаалах яамандаа үүрэг өгч албажуулсан. Мөн харилцан хамтарч ажиллах, эрх ашгаа хүндэтгэх гэрээ байгуулахыг Гадаад харилцааны яамандаа мөн даалгалаа.ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурлаа хийлээ, ард түмэндээ хандаж үг хэллээ. Өнөөдөр чи бид хоёрыг ярилцаж байхад иймэрхүү нөхцөл байдалтай байна, харин хэдэн өдрийн дараа асуудал яаж эргэхийг мэдэхгүй. Саяхан болсон Мьюнхэний G7-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэрэв Украйн руу ОХУ довтлох юм бол бид хариуг өгөх болно, эдийн засгийн хориг арга хэмжээг хүчтэй авах болно гэдгээ илэрхийлсэн. Олон улс орон дээрх мужуудын тусгаар тогтносныг эсэргүүцэж байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа улс орнууд зарлаж байна. Украйн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс туслалцаа хүслээ. ОХУ-ын Ерөнхийлөгч цэргийн ажиллагаа Украйнд явуулна гэдгээ зарлачихлаа.

Ер нь дайн болоход хэн ч хожихгүй, ОХУ ч Украйн ч хожихгүй, дипломат хэлэлцээ цаашдаа үргэлжилж эрүүл саруул яриа хэлэлцээний зай байгаа гэдэгт би итгэдэг. Би нэг түүх өгүүлье. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоны Хятадад айлчилсны 50 жилийн ойг талууд дурсаж тэмдэглэлээ. 1972 оны 2-р сарын 21-ний өдөр Никсон Бээжинд айлчилж ХКН-ын тэргүүн Мао Цзэ Дун, Ерөнхий сайд Жоунлайтай хэлэлцээр хийсэн юм. 1949 онд байгуулагдсан шинэ Хятад гүрэнд АНУ-аас айлчилсан анхны ерөнхийлөгч байлаа.28-ны өдөр Шанхайд Америк-Хятадын хамтарсан тунхаглал гаргаж, дипломат харилцаа тогтоох талаар шийдэлд хүрчээ. Мөн АНУ “Хятад бол нэгдмэл улс бөгөөд Тайвань Хятадын нэг хэсэг мөн” гэдэг Хятадын байр суурийг хүлээн зөвшөөрч өөр саналгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тухайн үед Солонгосын хойгийн дайнаас улбаатай хоёр улсын сөргөлдөөн гүнзгийрч Вьетнамын дайнд вьетнамчуудыг дэмжээд байсан учраас хятадтай харилцаагаа сайжруулахаас өөр аргагүйд хүрч нөгөө талаар 1969 онд Хятад Зөвлөлтийн хилийн мөргөлдөөнөөс болж Хятадын тал ч америкчуудад найр тавихаас өөр аргагүй байсан. Г. Киссенжерийн нөлөө ч байж 1971 оны 7-р сард Никсон Хятадад айлчлах төлөвлөгөөгөө үндсэндээ батлаад байв.

Тухайн үед ЗХУ-ын эсрэг гар барилцсан хоёр улс нэг зорилготой байсан. Харин Америк Хятадад ардчилал дэлгэрүүлэх зорилготой байсан ч бүтэлтэй болсонгүй, коммунист намынхаа удирдлага доор эдийн засаг, цэрэг улс төрийн их гүрэн болов. Энэ хагас зуун жилийн дотор өнөөдөр гэхэд энэ хоёр улс сөргөлдөгч талууд болж хувирчээ.Үүнээс харахад хэзээ ч үндэсний эрх ашиг байдаг, ашиг тустай хэлэлцээ гэдэг зүйлд орон зай ямагт байдаг, түүнийг ашиглаж чадах юм бол ямар ч ээдрээтэй хурцадмал асуудалд шийдэл байдаг, харин цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдгийг би хэлэхийг хүсч байна.

-Та тойрогтоо ажиллаж байна уу. Сэлэнгийн иргэдэд өгөөжтэй ямар асуудал шийдэв, энэ тухайд?

-Сэлэнгэ аймагт нийтдээ 113 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх 55 төсөл хөтөлбөрийг баталсан. Дэд бүтэц, барилга байгууламж, боловсрол шинжлэх ухаан соёлын болон эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт, ЖДҮ-ийг дэмжих төв,хөдөө аж ахуйн салбарт зоорь, хүлэмж гээд өөрийн санаачилсан бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж манай ажлын алба идэвхитэй ажиллаж байна. Аливаа зүйл цаг хугацаандаа чанартай хэрэгжиж байж үр ашигаа өгнө.

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад би өөрийн чадвар, гадаад харилцааны боломж бололцоогоо ашиглаад тодорхой ажлуудыг санаачилж хийхээр зорьж байгаа. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж ирлээ. Онцгой байдлын аврах, гал унтраах тоног төхөөрөмж, техник хүрэлцээ муутай, иргэдэд аюул нүүрлэх, хохирол амсах гээд хүндрэл цөөнгүй байгаа болохоор санаачлан хөөцөлдөж, БНСУ-ын хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар гал унтраах автомашин, тоног төхөөрөмжийг шийдүүлж чадсан юм. Үүнийгээ ОБЕГ болон Сэлэнгэ аймгийн холбогдох газартай хамтарч сумдад хувиарлах, хүргэж өгөх ажлууд бэлтгэлээ хангаад явж байна.Цаашдаа бүх аймаг сумдыг хангах тал дээр холбогдох байгууллагууд, УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллаасай гэж хүсч байна.

-Та Хөгжлийн банкнаас зээл авсан уу. Танай нам албан тушаал, эсвэл намын гишүүнийхээ байр сууриа ашиглаад өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл авах, ЖДҮ-ийн боломжуудыг хулгайлсан гишүүдтэйгээ хариуцлага тооцож байна, энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Миний хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж байгаа. Намынхаа байр суурийг ч хүндэтгэж, зөв алхам зоригтой хийж байгаад талархаж байна. Хөгжлийн банкны асуудал үнэхээр байж боломгүй, ёс зүйн хариуцлага хүлээж, зээлээ төлж улс орноо хохиролгүй болгох нь энгийн асуудал шүү дээ. Авсан зээлээ төлөх явдал үүрэг хариуцлага болохоос биш ёс зүйн хувьд гавьяа байгуулаад байгаа хэрэг биш л дээ. Миний хувьд хэлэхэд би Хөгжлийн банкнаас зээл аваагүй, ЖДҮ-ийн боломжийг ч өөртөө ашиглаагүй, миний хамаарал бүхий аж ахуйн нэгжид өөрийнхөө байр суурийг ашиглаад ямарваа зээл аваагүй гэдгээ хэлье. Нэг хошин үг байдагдаа улс төрч хүн үнэгэн заль, арслангийн сүр хүч хоёуланг нь хүсдэг гэж. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, үүнд үнэгэн заль ч хэрэггүй, арслангийн сүр хүч ч хэрэггүй.

Мэдээлэл, эрх мэдэлд ойр байгаагаа зүй бусаар ашиглаж, ёс зүйгүй үйлдэлд улстөрчид олноороо хамрагдсан нь харамсалтай.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Өргөдөл, гомдлын 82хувь нь төсвийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой || DNN.mn

АТГ 532 хэрэг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Киевт дайсны объектыг устгасны дараа есөн давхар барилга шатаж, энгийн иргэд хохирлоо ||DNN.mn

Украины нийслэл Киев хотод Оросын цэргийн нисэх онгоц унасны дараа 9 давхар орон сууцны барилгын 4-9 давхар хүртэл шатжээ. Аврагчид ирж, галыг унтраасан байна. Энэ талаар Энэ талаар Украины Дотоод Хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко мэдээллээ.

Гал түймэр Киев хотын Кошице гудамжны 7а байранд гарчээ. Энэ бол Познякахт байдаг газар. “Энгийн номхон оршин суугчдын дунд олон хүн хохирол амссан байж магадгүй!” хэмээн Антон Геращенко жиргэсэн байна.

“Энгийн номхон оршин суугчдын дунд олон хүн хохирол амссан байж магадгүй!” хэмээн Антон Геращенко жиргэсэн байна.

Киевийн аврагчид ажлаа тун зоригтой гүйцэтгэж, киевчүүдийн
амийг аварсан байна. “Аврагчийн гарт байгаа зүйл бол дайсны /оросуудын/ онгоцны
зарим хэлтэрхий” хэмээгээд хэргийн газар дээрээс авсан гэрэл зургийг Геращенко
нийтэлжээ.

Categories
гадаад мэдээ

 “Anonymous” хакерууд ОХУ-ын эсрэг кибер дайн зарлалаа ||DNN.mn

What to Know About the Worldwide Hacker Group 'Anonymous' - ABC News

“Anonymous” гэх олон улсын хакерын байгууллага ОХУ-ын эсрэг кибер дайн зарлалаа. Оросын “RT” вэб хуудсын ажиллагаанд халдаж, саад учруулсан ч богино хугацааны дараа сэргээсэн байна.

“Anonymous” хакеруудын сүлжээ оросын интернет рүү кибер халдлагын хариуцлагыг хүлээжээ. Энэ талаар олон улсын байгууллагын “Твиттер” хуудсанд хоёрдугаар сарын 24-25-нд шилжих шөнө нийтэлжээ. “RT” сувгийн вэб хуудас хамгийн түрүүнд халдлагад өртсөн аж.

“RТ” буюу “Russia Today” вэб хуудас Москвагийн цагаар шөнийн 02:00 цагийн орчимд ажиллахаа больсон байна. Гэсэн ч, шөнийн дөрвөн цаг гэхэд үйл ажиллагаа нь дахин сэргэжээ. Өмнө нь мөн тус сувагт DDoS халдлага хоёрдугаар сарын 24-нд болсон юм. Редакторууд кибер халдлага хийсэн IP хаягуудын гуравны нэг орчим нь хилийн чанадад байгааг олж тогтоосон байна.

Хакерууд эл үйлдлээ ОХУ-ын Украин улсын эсрэг явуулж буй цэргийн ажиллагаатай холбоотой хэмээн тайлбарласан байна.

“Anonymous” хакеруудынсүлжээ нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа програмистуудыг нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллагын хакерууд дэлхийн аль тивд байгаагаас үл хамааран пүүс компани, Засгийн газруудын эсрэг байр сууриар хандаж, халдлага үйлддэг. “Anonymous” хакеруудын сүлжээг хэн нэгэн хүн удирддаггүй, удирдагчгүй гэж үздэг. 2012 онд тус сүлжээ Холбооны Мөрдөх Товчоо /FBI/ болон Скотланд-Ярдийн теле хурлыг хакердсан хариуцлагыг мөн хүлээсэн.

Хакерууд мөн Америкийн “Booz Allen Hamilto” фирмийн серверээс хулгайлагдсан нууц мэдээллийг нийтэлж, Египетийн Засгийн газрын вэб хуудсуудыг хакердсан байна.