Categories
мэдээ нийгэм

“Украинд байгаа оюутнууд газраар татаж автал байгаа газраа хүлээ” гэв || DNN.mn

Гадаад харилцааны яам анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ

ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хэлэхдээ “Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, дөрвөн байнга оршин суудаг иргэн. Киров хотод хоёр оюутан байна.

Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Зарим оюутан тэр байрнаасаа гараад оюутны болон бусад байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод байдал харьцангуй хэвийн болж байгаа гэсэн мэдээ байна.

Бусад хотуудад байгаа оюутнууд байрандаа байгаа. Оршин сууж байгаа иргэд өөр өөрсдийнхөө гэрт байгаа мэдээлэл байна.

Нэг оюутан, Украйн хотод түр оршин сууж байсан гурван иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн үед Польш улс руу нэвтэрч орсон байна. Польш улс дайтаж байгаа улсаас 15 хоногийн хугацаатай ямар нэг виз шаардахгүй оруулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Манай элчин сайдын яамнаас иргэдээ тосч аваад Монгол руу буцах ажлыг зохион байгуулна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Украйнд байгаа иргэдээ татаж авахад 500 сая хүртэлх төгрөг зарцуулах шийдвэр гаргасан. 26,27-нд 21 оюутнаа татаж авахаар билет захиалга өгсөн байсан боловч нислэгүүд цуцлагдсан мэдээлэл ирсэн. Дараагийн хувилбар нь газраар татаж авах хувилбар. Орос руу татаж авах боломж байна уу судалж байна. Мөн Польш, Унгар, Чех улсууд руу газраар татаж авах боломжийг судалж байна. Украйнд орж гарах бүх хөдөлгөөнийг хаасан гэж бодож байна. Тиймээс татаж авах ажилд хүндрэл учирч байна. Тиймээс нөхцөл байдал намжтал байгаа газартаа байж байгаач гэсэн зөвлөгөө өгье” гэлээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Украинд байсан гурван монгол иргэн Польшийн хил давжээ || DNN.mn

ПОЛЬШ УЛС | Польш улсын тухай |Польшын мэдээ мэдээлэл

ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд хэлэхдээ “Украины Харьков хотод 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг монгол иргэн байна. Киев хотод 12 оюутан, дөрвөн байнга оршин суудаг иргэн. Киров хотод хоёр оюутан байна.

Харьков хотод байгаа оюутнуудын хувьд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Зарим оюутан тэр байрнаасаа гараад оюутны болон бусад байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод байдал харьцангуй хэвийн болж байгаа гэсэн мэдээ байна.

Бусад хотуудад байгаа оюутнууд байрандаа байгаа. Оршин сууж байгаа иргэд өөр өөрсдийнхөө гэрт байгаа мэдээлэл байна.

Нэг оюутан, Украин хотод түр оршин сууж байсан гурван иргэний хамт өнөөдөр өглөө 11 цагийн үед Польш улс руу нэвтэрч орсон байна. Польш улс дайтаж байгаа улсаас 15 хоногийн хугацаатай ямар нэг виз шаардахгүй оруулна гэж албан ёсоор мэдэгдсэн. Манай элчин сайдын яамнаас иргэдээ тосч аваад Монгол руу буцах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Оросын цэрэг Киев хотод тулж иржээ || DNN.mn

Орон нутгийн цагаар өнөөдөр өглөө үүрээр Оросын зэвсэгт хүчин Киев хот руу пуужин харвасан тухай Украины албаныхан мэдээлжээ.

Үүрээр Оросын байлдааны нэг онгоц буудуулж, тус хотын орон сууцны барилга дээр унасан тухай зарим албаны эх сурвалж мэдээлж байна. Онгоц унаж, шатах үед найман хүн шархадсан гэнэ.

Украины албаныхны мэдээлснээр Баасан гарагийн орой гэхэд Оросын цэрэг Киев хотын хаяанд тулж ирэхээр байгаа гэнэ.

Украины цэрэг нийслэл хотоо хамгаалж, хүч давуу дайсантай дөрвөн фронт дээр зэрэг тулалдаж байгааг бас мэдээлжээ.

Тус улсын томоохон хотуудаас 100,000 орчим хүн дүрвэж, олон арван хүн алагдсан мэдээ ирж байна.

Оросуудын зорилго Киев хотыг эзэлж, одоогийн эрх баригчдыг засгийн эрхээс зайлуулах гэж Украин болон өрнөдийн орнууд үзэж байгаа юм.

Хэдийгээр Оросын цэрэг ойртож байгаа ч Киевээс явахгүйгээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өглөө мэдэгджээ.

Тэрбээр интернэтээр тараасан видео мэдэгдэлдээ “Би дайснуудынхаа номер нэг бай болоод байна. Миний гэр бүл хоёр дахь бай нь. Тэд төрийн тэргүүнийг нь устгах замаар Украиныг улс төрийн хувьд сүйрүүлэх гэж байна. Гэхдээ би нийслэлээс явахгүй. Миний гэр бүл Украинд байгаа” гэж ярьсан байна.

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа “Оросын пуужингийн аймшигт цохилтод Киев өртлөө. Манай нийслэл хамгийн сүүлд 1941 онд Нацист Германы довтолгооны үед ийм зүйл үзэж байв” гэж бичжээ.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ОХУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд эдийн засгийн багц хориг арга хэмжээнүүдийг авсаар байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр Оросын түрэмгийллийг буруушааж, цэргээ Украинаас гаргахыг шаардсан агуулгатай тогтоол дээр санал хураах юм. Тогтоолд ОХУ-ын төлөөлөгч хориг тавих нь тодорхой байна. Харин Хятад улс ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Украинд байгаа монгол оюутнуудад Шенгений визийг яаралтай олгох талаар ярилцав || DNN.mn

Украинд байгаа монгол оюутнуудад Шенгений визийг яаралтай олгох талаар ярилцав

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.

Categories
мэдээ нийгэм

Алтай хотхоны уулзвараас хуучин Цагаан хаалга хүртэлх авто замыг түр хаана || DNN.mn

Мэдээ.МН

Хан-Уул дүүргийн Энгельсийн гудамж дахь дулааны шугам сүлжээнд гэмтэл гарсан тул Алтай хотхоны уулзвараас Хуучин цагаан хаалга хүртэлх авто замыг түр хааж, засварлахаар болжээ.

Тодруулбал, дээрх авто замын зорчих хэсгийг бүрэн хааж, Бага чадлын ус, дулаан дамжуулах 61 дүгээр байрны халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны ф76мм-ийн төв шугамд гарсан гэмтлийг

  • 2022 оны хоёрдугаар сарын 25-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд,
  • 2022 оны хоёрдугаар сарын 26-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагийн хооронд тус тус засварлах юм байна.

Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал болов || DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээ болов.

Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын реформ, өндөр технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Мөн “Уул уурхайн салбарын бодлого, хайгуулын тусгай зөвшөөрөл олголт, ковидын үеийн нөхцөл байдалд дасан зохицсон геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх нь”, “Өндөр технологийн түүхий эдийн эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулсан. Энэ хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг төслүүдийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Түүнчлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах, улсын тусгай хамгаалалттай болон хилийн бүсэд орших хэтийн төлөв бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийх геологи-хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Эрдэнэс Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Эрдэнэт ТӨҮГ-ыг түшиглэн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх, хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлж байна гэж Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон 14 настай охиныг олжээ || DNN.mn

Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 14 настай охин олдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Түүнийг хоёрдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид олжээ. Тухайн иргэн нь хоёрдугаар сарын 14-нд гэрээсээ гарснаас хойш ор сураггүй алга болоод байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ГХЯ: Киев, Харьков хотод байгаа иргэдийг татан авах ажиллагааг хойшлууллаа || DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний хуралдаанаар “Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц тавих зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Улмаар төслийн нээлтийг наймдугаар сарын 23-нд хийсэн бол, бүтээн байгуулалтыг 2022 оны хавраас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Богдхан төмөр зам нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эстакад /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ талаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Бид энэ төслөөр төмөр замын анхны туннелийг барьж үзэх гэж байна. Судалгааны ажил дуусаж, нарийвчилсан зураг төсөл рүү ороход бэлэн болсон. Гашуунсухайт, Зүүнбаянд 27, 16 гээд нийтдээ 33 гүүрийг 3.7 километрийн урттай барьж байгуулсан. Харин Богдхан төмөр замд баригдах Туул гол дээгүүрх гүүр 3280 метр урт, 22-39 метр өндөр эстакад байна. Өөрөөр хэлбэл 12-13 давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр дээгүүр төмөр зам явна гэсэн үг.

Бид ийм түвшний шинэчлүүлэлтийг хийх гэж байна. Энэ бол Монгол Улсад дахиад технологийн дэвшил авч ирнэ. Хамгийн гол нь шинжлэх ухаан, онол нь ард үлдэх ёстой юм” гэв.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссанаар хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна. Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэх тооцоолол гарчээ.

Мөн экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно гэж төмөр замын мэргэжилтнүүд үзжээ

Categories
гадаад мэдээ нийгэм

Европ дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна || DNN.mn

Европ дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна

Украины хөрш зэргэлдээ орнууд ОХУ-ын цэргийн дайралтаас зугтсан дүрвэгсдийн давлагаанд бэлтгэж байна гэж BBC мэдээллээ.

Өнгөрсөн шөнө Оросын зүгээс агаарын довтолгоо үйлдэх үед олон хүн ачаа бараагаа баглан Киевээс хөдөө орон нутаг эсвэл Европын Холбооны хил рүү хөдөлсөн байна.

Замын түгжрэлээс болж зарим хотоос гарах замууд бөглөрч, арга барсан иргэдийн ихэнх нь Польш, Унгар руу явган алхжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди үүсээд буй нөхцөл байдалд онцгой санаа зовж буйгаа илэрхийлж, “Бидний тооцоолсноор Украинд 100 мянга гаруй хүн гэр орноо орхин тус улсын бусад хэсэгт аюулгүй байдлаа газар хайж нүүсэн. Украины ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр хичээж буй хэдий ч цэргийн ажиллагаа үргэлжилж байгаа нь үүнд саад учруулж байна” гэлээ.

Украины хөрш орнууд тус улсаас дүрвэн ирэгсдийг хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Украин улс 44 сая хүн амтай бөгөөд энэ нь Европын улсууд дундаас хамгийн их хүн амтай улсуудын нэгд тооцогддог.

Categories
мэдээ нийгэм

Дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 22 хүн гэмтэж, нэг хүүхэд амиа алджээ || DNN.mn

Зам тээврийн ослын улмаас 2020 онд 430 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн дөрөв хоногт зам тээврийн ослын шинжтэй 974 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 22 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлсэн осол олон бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 14 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж 3 хүн гэмтсэн байна.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүний амь хохирчээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 319 зөрчлийг албан хаагчид хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Түүнээс гадна, энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас таван хүүхэд гэмтэж, нэг хүүхэд амиа алдсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулав.

Мөн явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс гэрлээр анхааруулж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөлөө.