Categories
мэдээ нийгэм

Баталгаагүй WiFi сүлжээнд нэвтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө || DNN.mn

Benefits of Providing Free Wifi to Customers | EIRE Systems

Иргэд олон нийтийн сүлжээний хаягаа бусдад алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас дараах зүйлийг анхаарууллаа.

  • Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх, энэ үйлдэл нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална
  • Цахим орчинд хувийн мэдээлэл болон зураг нийтлэхдээ анхаарч байх
  • Танихгүй хүнээс ирсэн цахим шуудангийн хавсралт файл болон холбоос хаяг руу орохгүй байх нь чухал
  • Нууц үгийг том, жижиг үсэг, тоо тэмдэгт оролцуулан хийж олон хаягт давтан ашиглахгүй байнга шинэчлэл хийж байх хэрэгтэй гэв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Улаан цэцэг” кино мартын 8-нд үзэгчдэд хүрнэ || DNN.mn

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

С.Удвал гуайн амьдралын үүх түүх, дурсамж дурдатгалд үндэслэсэн “Улаан цэцэг” УСК гуравдугаар сарын 8, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох нь.

Тус бүтээлд жүжигчин, продюсер Г.Ундармаагийн “UFilm” продакшн ажилласан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн холбоо анхлан санал тавьсан гэдэг. Тэгвэл, кинонд С.Удвал агсны дүрд Г.Ундармаа өөрөө дүр бүтээжээ. Найруулагчаар С.Батмөнх ажилласан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Г.Алтаншагайг “Монгол цагдаа” одонгоор шагнажээ || DNN.mn

ЦЕГ-ын даргын тушаалаар жүжигчин Г.Алтаншагайг “Монгол цагдаа” одонгоор шагнаж, урамшуулжээ.

Г.Алтаншагай дэлгэцийн шинэхэн уран бүтээл болох “Хавтаст хэрэг” УСК-нд цагдаагийн дүрд тоглосон. Үүнийг нь үнэлж, ийн “Монгол цагдаа” одонгоор шагнасан байна.

Тэр өөрөө энэ талаар “Цагдаа хүний амьдралыг өөрөөрөө дамжуулж, багахан ч гэсэн илэрхийлснийг маань үнэлжээ. Баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Токио хотын Захирагчтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна || DNN.mn

Токио хотын Захирагчтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулнаМонгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиов. Түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, хүндэт Д.Сумъяабазар танаа

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтаж захидал илгээсэнд гүнээ талархаж байна. Токио, Улаанбаатар хотууд байгаль орчин, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Токио хотын зүгээс хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлье. Энэхүү санамж бичгийг энэ жилийн эцэс гэхэд байгуулахаар бэлтгэл ажлыг хангахаа мэдэгдье.

Токио хот цар тахлын дараах сэргэлтийн тогтвортой хөгжлийн бодлогыг чухалчилж буй. Иймд хотын удирдлагууд тогтвортой хөгжиж буй хотуудыг дэмжиж, цар тахлын дараах сэргэлтэд туслалцаа үзүүлж байгаа. Мөн тогтвортой хөгжиж буй хотуудын сүлжээ байгуулахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг тус эгнээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилт, Улаанбаатар хотод их хөгжил цэцэглэлтийг ерөөж буйг минь хүлээн авна уу.

Хүндэтгэсэн, Токио хотын Захирагч Юрико Коикэ” хэмээжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Омни актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга дүүрлээ || DNN.mn

2022 оны эхний нээлттэй бүтээгдэхүүн Омни Актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Монголын хөрөнгийн зах зээлээс 5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Омни актив ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд стратегийн 5 хөрөнгө оруулагчаас 2,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 5 захиалга, олон нийт буюу 124 хөрөнгө оруулагчаас 3,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 125 захиалга бүртгэгдсэн бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ || DNN.mn

Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ

Нөхөн бүртгэлийн үйлчилгээ “e-Mongolia”-д нэвтэрлээ. Ингэснээр иргэн та доорх лавлагаанууд дээр мэдээллээ өөрчлөх шаардлагатай бол тус үйлчилгээг сонгож, нөхөн бүртгэлээ цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хийлгэх боломжтой болсон гэсэн үг юм.

  1. Төрсний нөхөн бүртгэл
  2. Гэрлэсний нөхөн бүртгэл
  3. Гэрлэлт сэргээсний нөхөн бүртгэл
  4. Гэрлэлт дуусгавар болсны нөхөн бүртгэл
  5. Эцэг /эх/ тогтоосны нөхөн бүртгэл
  6. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний нөхөн бүртгэл
  7. Үрчилсний нөхөн бүртгэл
  8. Шилжилт хөдөлгөөний нөхөн бүртгэл
  9. Нас барсны нөхөн бүртгэл

Түүнчлэн нөхөн бүртгэлийн үйлчилгээний тусламжтайгаар хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл зэрэг үйлчилгээг авах боломжтой.

  1. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч өөрчлөх
  2. Хуулийн этгээд татан буулгах тухай мэдэгдэх
  3. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Төрөөс худалдаж авсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх)
  4. Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл (Бэлэглэх гэрээ)

Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн гэсэн үйлчилгээ рүү орон НӨХӨН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ гэсэн үйлчилгээг сонгосноор та тус үйлчилгээг цахимаар үнэ төлбөргүй авах боломжтой.

Үйлчилгээг авахын тулд НОТЛОХ БАРИМТ хавсаргах шаардлагатай гэдгийг анхаараарай.

Categories
мэдээ эдийн-засаг

Рублийн ханш унасаар байна || DNN.mn

Монгол банкнаас мэдээлж байгаагаар рублийн ханш унасан үзүүлэлттэй байна. Тухайлбал хоёрдугаар сарын 15-ны өдөр рублийн ханш 37.90 төгрөг байсан бол хоёрдугаар сарын 22-нд 35.38 төгрөг байжээ. Тэгвэл монгол банкны мэдээлж буй хамгийн сүүлийн үеийн /2022.02.24/ ханшаар 35.90 төгрөг болж таван төгрөгөөр унаад байна.

Бусад валютын хувь:

  • Ам.доллар- 2,862.40
  • Вон- 2.38
  • Юань- 452.97
  • Евро- 3,219.06
Categories
мэдээ нийгэм

МИАТ компанийн Европын чиглэлийн нислэг хэвийн үргэлжилж байна || DNN.mn

МИАТ нислэг бүрээс 20.000-30.000 долларын алдагдал хүлээж байна | News.MN

ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна хэмээн МИАТ ТӨХК мэдэгдэв.

Тус компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.

МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой

Монгол Улсын хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын 16 хувийг умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг байна.

Эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоонд зургаан сар тутамд хамрагдаж, өөрийн нас болон эрүүл мэндийн онцлогоос хамаарч анхаарал тавьж байх шаардлагатай юм. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тэр дундаа сав нь бидний хэлж заншсанаар “дүлий эрхтэн” учир тэр бүр ил мэдэгдэх зовуургүй, өвчилсөн тохиолдолд хүндрэх хүртлээ мэдэгддэггүй учраас урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтай орж байхыг зөвлөдөг.

No description available.

Тэгвэл умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн ч амьдралын зорилго тэмүүлэл, сэтгэлийн зориг тэвчээрээр даван туулж эдгэрсэн БЗД-ийн … дугаар хорооны иргэн Г.Энхжаргал өөрийн бодит түүхээс хуваалцсаныг та бүхэнд хүргэе.


-Би өмнө нь ажил, амьдралын олон асуудлаас болоод эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүй байснаа хожуу ухаарсан. Учир нь, 2018 онд гурав дахь хүүхдээ төрүүлээд удалгүй хорт хавдартай гэдгээ мэдсэн. Амаржсанаас хойш маш их ядарч, хоёр сарын дараа цус алдаж эхлэхэд нь “Төрөлттэй холбоотой байх” гэж бодоод өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлэн цус тогтоох эмчилгээ хийлгэж байлаа. Гэтэл төд удалгүй хоолой хөндүүрлэж, хөхнөөс идээ гоожоод хүүхдээ ч хөхүүлэх боломжгүй болсон тул нялхыгаа хөхнөөс нь гаргаж дахин эмнэлгээр явахад хүрсэн.
Үнэндээ хавдрын эмнэлэгт үзүүлэх нь байтугай өрхийн эмнэлэгтээ ч шинжилгээ өгч байгаагүй хүн л дээ, би. Тэгээд дүүргийн эмчийн зөвлөснөөр ХСҮТ-д эсийн шинжилгээ өгөхөд умайн хүзүүний хорт хавдраар өвдсөн нь тогтоогдож, өвчлөл аль хэдийнэ хоёрдугаар шатандаа орсныг оношилсон.
Шинжилгээний хариуг сонсоод эхэндээ маш их хямарсан, нялх биетэйг ч хэлэх үү. Хорт хавдартай гэдгээ мэдэх үед ээж аав минь гадаадад байсан. Нөхөр маань намайг хавдартай болсныг мэдээд хаяад явчихсан. Яг тэр үед коронавируст халдварын дэгдэлт тархсан байсан цаг үе. Балчир гурван хүүхэдтэйгээ хаягдаж үлдсэн, хүнд өвчтэй миний хувьд ёстой л тэнгэр хол, газар хатуу санагдаж билээ. Гэхдээ л надад үхэх эрх байгаагүй. “Үрсийнхээ төлөө заавал эдгэрч, эрүүл саруул болно доо” гэсэн итгэл, сэтгэлээр өндийж боссон минь энэ.
Хэдийгээр умайн хүзүүний хорт хавдрын талаар аль эрт сонсож мэддэг байсан ч “Ажилтай” гэж шалтаглахгүй, өөртөө цаг гаргаж эрт илрүүлэг, эсийн шинжилгээнд хамрагдсан бол хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой байж дээ гэж үргэлж харамсдаг юм. Хавдрын эсүүд биед хурдацтайгаар тархаж, бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлсөн тул эмчилгээний явцад мэс засалд орж хөх, өндгөвчөө авахуулахаас өөр аргагүй болсон доо.
Юутай ч, одоо өвчний хүнд үеэ даваад гарчихсан “Эрүүл саруул, эрч хүчтэй болно” гээд эерэг байгаа. Хавдрыг аль болох эрт илрүүлэх тусам эмчилгээ, эдгэрэлт хурдан байдаг юм байна. Хамгийн гол нь, хавдартай гэдгээ мэдсэн хэнд ч бай “Эерэг байгаарай” гэж хэлье. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн бухимдал ямар их байгаа билээ. Таны бие өвдсөн ч, сэтгэлээрээ өвдөхгүй байх нь нэн чухал. Өвчнөө даван дийлж, эрүүл бөгөөд эрч хүчтэй, эерэг байна гэдэг чинь хамгийн том эмчилгээ юм шүү. Одоо би химийн эмчилгээндээ цаг тухайд нь орж, эрүүл ахуйн дэглэмээ маш сайн баримталж байгаа. Хүүхдүүдийнхээ хичээл, сургуулийн засвар чөлөөнд гэртээ гар урлал хийж, аливаад бүтээлч сэтгэлгээгээр ханддаг болсон.
Хүмүүст зөвлөхөд, өвдсөнийхөө дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэлт хийж, эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа охид эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж өөртөө анхаарах нь архаг суурь өвчин, хорт хавдраас сэргийлэхэд тустай. Зөвхөн ээжүүд гэлтгүй, өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрхтэнд анхаарах, наад зах нь даарч хөрөхөөс сэргийлэх нь ямар чухал болохыг ойлгуулаарай. Умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээг гурван жил тутамд Өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй авдаг учраас эрт илрүүлэгт заавал хамрагдаж байгаарай. Хорт хавдар хожуу шатандаа илэрвэл эмчилгээ, амьдралын нас тэр хэрээр багасна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм. Таны эрүүл мэнд зөвхөн таны гарт шүү. Бас эмч нартаа баярлалаа.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин Шон Пенн Украин дахь Оросын түрэмгийллийн тухай баримтат кино хийж байна|| DNN.mn

Жүжигчин Шон Пенн Украин дахь Оросын түрэмгийллийн тухай баримтат кино хийж байна

Жүжигчин Шон Пенн VICE студитэй хамтран Орос, Украины талаарх баримтат кинонд ажиллаж байна хэмээн тус студийн төлөөлөгч мэдэгджээ.

61 настай жүжигчин эр өдгөө Украинд байгаа бөгөөд бүс нутагт бий болсон хурцадмал байдал, Оросын түрэмгийллийг баримтжуулж байгаа аж. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч NBC News-т уг төслийн талаар нэмэлт тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргүүддээ Украин руу довтлох тушаал өгснөөс хойш хэдэн цагийн дараа Пенн Украинд ирсэн гэжээ. Оросууд өчигдөр /24-ий пүрэв гарагт/ Украиныг агаараас, хуурай газарт бөмбөгдөж, олон зуун цэрэг, энгийн иргэд амь үрэгдсэн.

Оскарын шагналт жүжигчин Киев дэх ерөнхийлөгчийн тамгын газарт өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр байсан зургийг нь Украины нэгдсэн хүчний хэвлэлийн алба нийтэлжээ. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн инстаграмын сторид жүжигчин Пенн хальт харагдаад өнгөрчээ.

Энэ удаад Пенн Украинд анх удаа очоогүй юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Пенн Донецк дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай фронтын шугамын ойролцоох цэргийнхэнтэй уулзахаар тус улсад очсон гэж “Deadline” мэдээллээ. Украйны нэгдсэн хүчний ажиллагааны хэвлэлийн алба тухайн үед жүжигчин Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй ярьж буйг харуулсан зургийг нь хуваалцжээ. Жүжигчин Шон Пенн өөрийгөө дэлхийн хямралын төвд орууллаа хэмээн олон нийт түүнийг багагүй шүүмжилж байна.