Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр төрийн дээд цол, одон медаль хүртсэн эрхмүүд

Өнөөдөр төрийн дээд цол, одон медаль хүртсэн ЭРХМҮҮД

XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Сар шинийн баярын өдрийг тохиолдуулан соёл урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөсөн эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд цол, одон медаль болон Засгийн газрын шагнал гардууллаа.

Монгол улсын УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

Гомбын Эрдэнэбаатар– Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 38 жил ажиллаж буй, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч

Монгол улсын ГАВЬЯАТ жүжигчин ЦОЛООР:

Баасанхүүгийн Батмэнд- Үндэсний урлагийн их театрт 24 жил ажиллаж байгаа Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, уртын дуучин

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Загаржавын Баянзул –Соёл урлагийн салбарт 30 жил, Соёлын яамд 21 дэх жилдээ ажиллаж, соёлын салбарын эрх зүйг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын стратеги бодлого төлөвлөлтийг сайжруулах үйлсэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж буй Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • Гүндсамбуугийн Энх-Амгалан -Циркийн акробатын тэнцвэрийн жүжигчин
  • Равдангийн Батболд -Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын гоцлол дуучин,
  • Чантуугийн Алтантүлхүүр -Чөлөөт уран бүтээлч, дуучин

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • Дашноров Эрдэнэ-Очир Дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн дуулаач
  • Баянжаргал Хилчинбаатар Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин
  • Эрдэнэбат Эрдэнэжаргал Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин
  • Даваасүрэн Энхбаатар Дуурь бүжгийн эрдмийн театрын гэрлийн найруулагч
  • Цэвээндорж Эгиймаа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн түүхч
  • Сүх Даариймаа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эдийн засагч
  • Чойжилсүрэн Бямбажав Монгол Улсын Үндэсний номын сангийн номын санч
  • Чигсэм Туулцэцэг Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний ажилтан
  • Батжаргал Ууганбаяр Монголын Үндэсний Музейн Сан хөмрөгч
  • Дамдинпүрэв Шинэбаатар Монголын Үндэсний Музейн үзмэр харгалзагч
  • Бямба Отгонбаяр Монголын Үндэсний Музейн үзмэр харгалзагч
  • Жанчив Од Монголын Үндэсний Музейн дохиолол хамгаалалтын ахлах ажилтан

СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР:

  • Лхамсүрэнгийн Болор-Эрдэнэ Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин
  • Жанчивын Эрдэнэцэцэг Чөлөөт уран бүтээлч

БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР:

  • Цадмидын Мягмарсүрэн Соёлын яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтийн салбарын статистик мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн

СОЁЛЫН ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

  • Шижирбаатар Дэлгэрмаа Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн
Categories
мэдээ нийгэм

Монголбанк “Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргажээ

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild – Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж, 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хятадад шинэ киноны билетийн борлуулалтын хэмжээ 400 сая юанийг давжээ

Хятадын Цагаан сарын баяр болох “Хаврын баяр”-ын үеэр тус улсын шинэ киноны билетийн борлуулалтын хэмжээ 400 сая юанийг давсан байна.

“Чанжин нуурын гүүр” кино 168 сая юанийн борлуулалтын орлогоор тэргүүлсэн бол “Гайхамшигт тэнэг хүүхэд”, “Дөрвөн тэнгис”, “Too cool to kill” кинонууд удаалжээ.

“Чанжин нуурын гүүр” кино нь өмнөх бүтээлтэй харьцуулахад тулааны зураглал илүү сайжирсан бөгөөд Хятадын сайн дурын цэргүүд хүнд хэцүү тулаанд оролцож байгаа талаар гардаг. Дайсны ширүүн дайралттай тулгарсан долоо болон есдүгээр ротын цэргүүд хамтдаа тулалдаж байгаа талаар гардаг аж.

Жагсаалтын хоёрдугаарт орсон Вэн Му Еэ-гийн найруулсан “Гайхамшигт тэнэг хүүхэд” кино нь Шэньжэн хотод амьдардаг Жин Хао охин дүүгийнхээ хагалгааны өндөр төлбөрийг төлөхийн тулд багаа бүрдүүлэн бизнес эрхэлдэг тухай өгүүлдэг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Сар шинийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ


XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ.

Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал нар үзүүр түрүү булаалдан барилдаж Э.Мөнхжаргал найм даван сар шинийн баярт анх удаа түрүүлэв.

Их шөвөгт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч, Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүү нар шалгарсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын дараа халдвар нэмэгдэх эрсдэлтэй

Цагаан сарын дараа халдвар нэмэгдэх эрсдэлтэй

Цар тахлын шинэ хувилбарын дэгдэлт нэмэгдэж, халдварын дараагийн давалгаа эхэлсэн гэж иргэд ойлгож болно. Өнгөрсөн долоо хоногт ПСР шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоо 3000 давж байсан. Мөн хөнгөн болон бүртгэгдээгүй өвдсөн иргэдийн тоо 20 мянган хүрсэн байх магадлалтай талаар О.Батбаяр Эрүүл мэндийн сайдын зөвлөх хэллээ.

Тэрбээр, өмнөх Дельта хувилбарт өдрийн нас баралт 10-15 байсан бол Омикрон хувилбарын үед 1-2 байгаа нь нас баралт 10 дахин бага буй. Хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт 12 доош насны хүүхдүүд орж байгаа. Үүн дотроо хоол тэжээлийн дутагдалтай болон суурь өвчтэй хүүхдүүд болно өндөр настанууд хамгийн өндөр байгааг санууллаа.

ЭМЯ-ны зүгээс улсын хэмжээнд 11000 орчим ор дэлгэсэн. Үүнээс нийслэлд 7000 бий. Орны ачаалал одоогоор буурч байгаа. Одоогоор 1000 орчим ор сул байна. Гэхдээ цагаас сарын дараагаас орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй. Иймд иргэдийн гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байгаа.

Олон улсын судалгаагаар гэртээ 12 доош насны хүүхэдтэй айлууд, хүүхэдгүй айлуудаас илүү их өвчлөлд өртөж байгааг гаргасан. Энэ нь хүүхдээр дамжин гэрийн бусад хүнд халдвар тараах эсрсдэл байна гэсэн үг. Халдварын үед 17-оос доош насны хүүхдийн өвчлөл нийт халдварын 20-22 хувийг эзэлж байна. Тархалт нь хамгийн хурдан гэгдэх Омикрон хувилбарыг таваас доош насны хүүхэд тусвал хурдан хүндэрч хатгай болох эрсдэлтэй байгаа юм. Гэвч олон улсад 12-оос доош насны хүүхдэд вакцин хийхгүй гэдгээ мэдэгдсэн.

Нийт халдвар авагчдын дийлэнх нь нэмэлт 2-р тундаа хамрагдсан, 3-р тундаа хамрагдаагүй хүмүүс байна. Эмнэлгийн ачааллыг тухайн иргэд дүүргэж байгаа. Сэхээний тасагт нэмэлт тунд хамрагдаагүй иргэд хэвтэн эмчлүүлж байна. Цаашлаад давтан халдвар авагчдын тоо нэмэгдэж байгаа ба 75 хувь нь өвдөөд эдгэсэн болон бүүстэр буюу нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд зонхилж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

​Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эмнэлгүүд ажиллана

Коронавируст халдвар (КОВИД-19)-тай иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эрүүл  мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийлээ

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй.
Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг хүргэе.
ХҮҮХЭД, АХМАД НАСТАН, АРХАГ, ХУУЧ ӨВЧТЭЙ ХҮМҮҮС ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ
НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа “Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч коронавирусийн Омикрон хувилбарын халдварын тархац их байна.
Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл.
Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна.
Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна.
Харин зайлшгүй тохиолдолд золголт хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй.
Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал. Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа.
Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Мөн дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа” гэв.
Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс НЭМГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших, энэ нь бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

“Ковид-19”-ийн халдварын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна

Ковид-19 халдвар туссан хүүхдэд илрэх шинж тэмдэг

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн иргэдийн 52,3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт дархлаажуулалт 43-49 хувьтай байна. Бусад аймгуудад зорилтод бүлгийн иргэдийн вакцинд хамрагдалт 55-аас дээш хувьтай байна. Дөрөвдүгээр тунд 80 мянган иргэн хамрагджээ.

Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний эерэг эзлэх хувь 29,5 хувь болж, халдварын тархалт өндөр байгаа тул буй тул ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримталж, гэр гэртээ шинэлэхийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

Цагаан сарын өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ.

Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана.

Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг: Хойлог шувууны мах тээвэрлэхийг завджээ

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас “Тээвэр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хот хоорондын нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн ачаа тээшинд хяналт шалгалт хийхэд тус аймгийн Өлгий сумын иргэн Х ховор амьтны жагсаалтад орсон хойлог шувууны махыг тээвэрлэхээр завдсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар автомашин жолоодон өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироожээ

Согтуугаар автомашин жолоодон өөрийн болон бусдын эрүүл мэндийг хохироожээ

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас энэ оны эхний нэг сарын байдлаар замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийн зөрчлийг илрүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.

Зөрчил гаргасан 87 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 55 жолоочид Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оноожээ.

Харин он гарсаар зам тээврийн осол, хэргийн 6 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 50.0 хувиар өссөн байна. Зам тээврийн осол гарах гол шалтгаан согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлснээс буюу хувь хүнээс шууд хамааралтай байна.

Тухайлбал, нэгдүгээр сарын 30-ний өдрийн 19:00 цагийн үед иргэн Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа урд явсан тээврийн хэрэгслийг мөргөж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.