Categories
мэдээ нийгэм

100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна

Архангай аймаг | ХХҮГ - Index Page

Монгол Улсын хэмжээнд 2022 оны нэг сарын 10-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 140 хүн энх тунх амьдарч байна.

Өндөр настнуудын

  • 15 (10.7%) нь эрэгтэйчүүд,
  • 125 (89.3%) нь эмэгтэйчүүд байгаа юм.

Харин насаар нь авч үзвэл

  • 100 настай 41 хүн,
  • 101 настай 45 хүн,
  • 102 настай 27 хүн,
  • 103 настай 14 хүн,
  • 104 настай 6 хүн,
  • 105 настай 3 хүн,
  • 107 настай 2 хүн,
  • 108 настай 2 хүн байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ спорт

Бээжингийн олимпод оролцох тамирчдыг гар утсаа гэртээ үлдээхийг уриаллаа

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос “Бээжин 2022” өвлийн олимпийг зорих тамирчид гар утсаа гэртээ үлдээхийг зөвлөн, уриаллаа.

Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд “Кибер аюулгүй байдлаа хамгаалахын тулд хувийн гар утсаа гэртээ үлдээж олимпын наадмын үер түр зуурын утас ашиглахыг уриалж байна” хэмээв.

Олимпийн үеэр кибер халдлага болно гэсэн баталгаа байхгүй ч Хятадад зочилсон АНУ-ын төрийн албан тушаалтнууд тагнуулын бай болж магадгүй тул кибер аюулгүй байдлаа сайтар хангадаг гэж CNN мэдээллээ.

АНУ-тын дотоод мэдээллийг цуглуулах гэсэн Хятадын оролдлоготой холбоотой 2000 орчим хэргийг шалгаж байгаа гэж Холбооны мөрдөх товчооны захирал Крис Врей хэлсэн байна.

АНУ Бээжингийн өвлийн олимп руу тамирчдаа явуулахаар болсон ч дипломат төлөөлөгчдөө илгээхээс татгалзсан билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүн амын амжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоов

Жил бүр үндэсний статистикийн хорооноос хүн амын амжиргааны доод түвшинг шинэчлэн тодорхойлдог. Энэ онд “Хүн амын амьжиргааны доод түвшин” Улаанбаатар хотод 277800 төгрөг байгаа бол Зүүн бүсэд 236400 төгрөг байна. Харин өнгөрсөн онд 238700 төгрөг байсан бол зүүн бүсэд 210300 төгрөг байжээ.

No description available.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Ерөнхий сайд БНХАУ-ыг зорино

БНХАУ Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.02/ БНХАУ-ыг зорино. Тэрбээр айлдчлал хийхийн хажуугаар бээжингийн өвлийн олимпыг үзэж сонирхох юм.

Тэрбээр он солигдохын өмнөхөн болсон УИХ-ын чуулган дээр “Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс өвлийн олимпийг дэмжиж, Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн” гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хотын дарга Д.Сумъяабазараас гадна “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын 16 хүн багтсан байна.

цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд 15-20 хүнийг багтаахыг БНХАУ-ын талаас хүссэн аж.

Categories
мэдээ нийгэм

Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эмнэлгүүд ажиллана

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй.

Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг хүргэе.

НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа “Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч коронавирусийн Омикрон хувилбарын халдварын тархац их байна.

Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл.

Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна.

Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна.

Харин зайлшгүй тохиолдолд золголт хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй.

Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал. Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа.

Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Мөн дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа” гэв.

Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс НЭМГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
  2. Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
  3. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
  4. Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
  5. Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших, энэ нь бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
  6. Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Дөрвөн уяач Манлай, есөн хүн Алдарт уяач боллоо

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо.

Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр гурвын даваанаас эхлэн үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирлээ.

Бөхийн барилдааны гурвын давааны өмнө Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Өлзий хутгын хурыг буулгагч их сан”, “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Буян хишгийн даллага” авлаа.

Бөхийн барилдааны дөрвийн давааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уяачдад улсын цол хүртээх ёслол болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8 дахь хэсэгт заасан болзлыг хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 9 дүгээр зарлигийг 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан.

МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Дугаржавын Ганзориг,
  • Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр,
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ухнын Эрдэнэбилэг нарт,
АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:
  • Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Самдангийн Дамбажав,
  • Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Бөөрөнхийн Амарбаясгалан,
  • Дундговь аймгийн Хулд сумын уугуул Дэмчигцоодолын Эрдэнэбулган,
  • Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын уугуул Гомбосүрэнгийн Адъяасүрэн,
  • Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Паламын Гөлгөө,
  • Увс аймгийн Түргэн сумын уугуул Сайнжаргалын Анхбаяр,
  • Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Даваасамбуугийн Жаргалсайхан,
  • Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Энхбатын Дашчирэв,
  • Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Энэбишийн Ууганбаяр нарт тус тус хүртээв.

Мөн бөхийн барилдааны дөрвийн давааны өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Улсын аварга малчин, тариаланчдын төлөөлөлд шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд боомтоор 1093 чингэлэг ачаа хүлээн авчээ

Замын-Үүд авто замын боомтоор “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа эхэлсэн 1 дүгээр сарын 11-нээс 2 дугаар сарын нэгний хугацаанд өссөн дүнгээр 855 тээврийн хэрэгслээр 1093 чингэлэг 18,246.77 тонн ачаа хүлээн авлаа.

Үүнээс 158 чингэлэг 2622.24 тн ачааг гүний гаалийн хяналтад илгээж, 920 чингэлэг 15,463.78 тн ачааны гаалийн бүрдүүлэлт хийж эзэнд нь олгосон бөгөөд 15 чингэлэг ачаа үлдээд байна.

Өчигдөр гэхэд 4 иргэн, 34 аж ахуй нэгжийн мэдүүлсэн 456,978.41 ам.долларын үнийн дүн бүхий 162 нэр төрлийн бараанд 54 гаалийн мэдүүлгээр гаалийн бичиг баримтын болон биет үзлэг шалгалт хийж, ачаа хүлээн авагчдад олгожээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай зөвшөөрлүүдийг цахимжуулна

Тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн худалдаа, үйлчилгээний жагсаалт –  NewsWall

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 22 төрлийн тусгай зөвшөөрөл, 10 төрлийн үйлчилгээг аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байна.

Ойрын хугацаанд 16 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар төлөвлөөд байгааг БОАЖЯ мэдээллээ.

Энэ онд багтаан шат дараалсан хэлбэрээр бүх тусгай зөвшөөрлийг ил тод болгон цахимжуулах аж.

Үүнд,

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ

Байгаль орчны аудит хийх эрхийн гэрчилгээ

Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ

Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ

Амьтны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ

Ус, цаг уур, орчны мэргэжлийн байгууллага

Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл

Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл

Аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрөл

CITIES-ийн Зэрлэг, амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай тухай конвенцын зөвшөөрөл

Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл

Ан агнах тусгай зөвшөөрөл

Загас барих тусгай зөвшөөрөл

Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл

Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадаас оруулах зөвшөөрөл

Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл

Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах

Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах

Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ

Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ

Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ

Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл багтжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээнээс харахад 2021 онд мөс цөмрөх 16 тохиолдол гарч 4 хүн амь насаа алдсан бол 2022 оны нэгдүгээр сард 7 удаа мөс цөмрөх тохиолдол гарсан ба хүний амь нас эрсдээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

УОК гэр, гэртээ шинэлэхийг уриалж байна

Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байсан бол 22 хувь болсон байна. 2022 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2153 хүүхэд эмнэлэт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт хүн амын 31, зорилтод бүлгийн иргэдийн 52,3 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр аймагт дархлаажуулалт 43-49 хувьтай байна. Бусад аймгуудад зорилтод бүлгийн иргэдийн вакцинд хамрагдалт 55-аас дээш хувьтай байна. Дөрөвдүгээр тунд 80 мянган иргэн хамрагджээ.

Коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний эерэг эзлэх хувь 29,5 хувь болж, халдварын тархалт өндөр байгаа тул буй тул ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримталж, гэр гэртээ шинэлэхийг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уриалж байгаа юм.