Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

БНАСАУ-ын сүүлийн 5 жилд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг нийтэлжээ

БНАСАУ-ын сүүлийн таван жилийн хугацаанд туршсан хамгийн хүчтэй пуужингуудын зургийг барууны хэвлэлүүд нийтэлжээ. Сансраас авсан пуужингуудын зургуудад Солонгосын хойг болон ойр орчмын газруудыг харуулжээ.

БНАСАУ-ын сүүлийн 5 жилийн хугацаанд туршсан хамгийн хүчирхэг пуужингуудын зургууд өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцлох нийтлэл болж байна. БНАСАУ, өнөө өглөө “Hwasong-12” дунд зайн тусгалтай баллистик пуужин туршсанаа батлаад байна. Пхеньян сүүлийн нэг сард л гэхэд долоон удаа пуужин харвасан нь дээд амжилт тогтоож боллоо.

Тус улсын хамгийн сүүлийн туршилт олон улсын хамтын нийгэмлэгийн дунд алсын тусгалын пуужингийн туршилтаа сэргээж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Дунд тусгалын баллистик пуужин харвасан тухай ням гарагт Өмнөд Солонгос, Японы эрх баригчид анх мэдээлсэн. Энэ нь Хойд Солонгосын энэ сард хийсэн долоо дахь туршилт бөгөөд 2017 оноос хойш анх удаа ийм хэмжээний цөмийн цэнэгтэй пуужин хөөргөсөн юм.

2018 онд Умард Солонгос “Хвасон-12”-ыг зургаан удаа туршсан. Тэр дундаа Японы хойд хэсгийн Хоккайдо арлын дээгүүр хоёр удаа хөөргөжээ. Пхеньян 2017 оны 11-р сард “Хвасон-15” тив алгасах баллистик пуужин хөөргөснөөс хойш анх удаа дунд болон хол тусгалын тусгалтай пуужин харваж байгаа нь энэ юм. Тэгвэл Умард Солонгосын ийнхүү пуужин туршсаар байгаа нь хоёр үйл явдалтай холбоотой анхаарал татах гэсэн оролдлого гэж шинжээчид тайлбарлаж.

Нэг удахгүй болох өвлийн олимп бөгөөд нөгөө нь гуравдугаар сард болох БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль. Энэ хоёр үйл явдлаас үүдэн анхаарал татах гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

МСҮТ болон их, дээд сургуулиуд ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ

Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:


СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна.


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.


МСҮТ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.

2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины III тунд цэцэрлэгийн багш нарын 78.7 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 69.3 хувь, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарын 68.3 хувь, их, дээд сургуулийн багш нарын 58.0 хувь нь тус тус хамрагдсан.

Мөн 12-15 насны хүүхдийн 77.5 хувь, 16-17 насны хүүхдийн 85.2 хувь нь вакцины II тунд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдын 64.7 хувь нь II, III тунд, их, дээд сургуулийн оюутны 40.1 хувь нь III тунд тус тус хамрагдаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдээр Замын-Үүд боомт ажиллахгүй

Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээнэ. Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллана.

Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.


2022 оны 02 сарын 02-ны 20 цагаас 02 сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын сав газраар, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 38-43 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 23-28 хэм, өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 02 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага суларна.

Categories
гадаад мэдээ

Дани улс коронавирусийн бүх хязгаарлалтаа цуцаллаа

Дани улс амны хаалт зүүхээс эхлээд коронавирусийн бүх хязгаарлалтаа цуцалсан Европын холбооны анхны улс боллоо.

Шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг сэргээж, шөнийн цагаар согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн байна.

Мөн зай барих тухай журмыг цуцлахаар болжээ. Ковид-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч Данийн эрх баригчид цар тахал хохирол учруулахгүй гэж үзэж байна. Энэ нь тус улсад иргэдийн 80 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсантай холбоотой гэж шинжээчид хэлжээ.

Данийн Ерөнхий сайд Мет Фредериксен өөрийн Фэйсбүүктээ “Нээлттэй Дани улсад өглөөний мэнд хүргэе!” гэж бичсэн байна.

Эх сурвалж: ВВС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2022 оны 02 сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, хэм уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 20-25 хэм, хэм уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Алтай, хэм уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар, 4-нд Хангай, хэм уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5, 6-нд хэм уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, хэм уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Sony Group” видео тоглоом хөгжүүлэгч “Bungie” компанийг 3.6 тэрбум ам. доллароор худалдаж авна

“Sony Group” видео тоглоом хөгжүүлэгч “Bungie” компанийг $3.6 тэрбумаар худалдан авна

“Sony Group” нь “Destiny”, “Halo” зэрэг алдартай видео тоглоомуудын хөгжүүлэгч “Bungie” компанийг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авч байна.

Ингэснээр нэгдүгээр сард хийсэн видео тоглоомын салбарын гурав дахь томоохон хэлцэл боллоо. Хоёр долоо хоногийн өмнө “Microsoft” компани “Activision Blizzard” видео тоглоомын студийг 69 тэрбум ам.доллароор худалдан авч байгаагаа зарласан юм.

“Bungie”-ийг худалдан авснаар “Sony Group” нь “Activision Blizzard”-ийн “Call of Duty” цуврал тоглоомтой өрсөлдөх видео тоглоомын франчайзыг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болж байна.

“Microsoft” компани “Call of Duty” цувралын үргэлжлэл болгон дахин гурван тоглоом гаргахаа мэдэгдсэн юм. Мөн цаашид “windows” системтэй компьютероос илүү “Xbox” консолд зориулан хөгжүүлэлт хийж магадгүй байгаа ажээ.

Харин “Sony Group” компани “Destiny 2” болон бусад тоглоомуудаа “Playstation”-ээр зогсохгүй бусад платформ дээр ч хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгуудаар явж айлын гэр тонодог бүлэг этгээдийг баривчилжээ

Б.Баатархүү: Нас барсан цагдаа залуугийн хэргийг шалгаж байна

Тээврийн хэрэгсэл ашиглан хөдөө, орон нутгуудаар явж орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг У, Д нарыг баривчилжээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгсэл ашиглан хөдөө орон нутгуудаар явж орон байрны хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг саатуулжээ. Сэжигтэн этгээдүүд болох У,Д нар нь урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ. Хэргийг өдгөө Хэнтий аймаг дахь цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ спорт

“Super Bowl”-ын долоон удаагийн аварга Том Брэди зодог тайлжээ

NFL-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг, “Super Bowl”-ын долоон удаагийн аварга Том Брэди NFL-д 22 улирлыг үдсэний дараа зодог тайллаа.

Өдгөө 44 настай түүний зодог тайлах тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт гарсан ч Том хараахан шийдвэр гаргаагүй байгаа гэдгээ мэдэгдээд байв.

Харин 2020 оноос тоглож буй Тампа Бей Бакканирс баг нь өнгөрсөн мягмар гарагт Лос Анжелес Рэмс багт плей-оффын хүрээнд хожигдсон нь түүний сүүлийн тоглолт байсан гэдгийг зарлалаа.

Тэрээр “Би өнгөрсөн 22 жилийн хугацаанд байгаа бүхнээ дайчилсан. Тоглоомд амьдралд ч амжилтад хүрэх дөт зам байдаггүй. Энэ талбайг дараагийн үеийн шилдэг тамирчдад үлдээсэн нь дээр” хэмээжээ.

Том Брэди нь 624 touchdown, 84’250 дамжуулалт амжилттай болгосноороо NFL-ийн дээд амжилтыг эзэмшдэг.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр бодсон бодол биелдэг өдөр

Зурхай, тоон зүйд хоёрын тоо нь сарны энергийг агуулдаг. Сэтгэл хөдлөл, бүхнийг хүлээн авах чадвар, аяндаа дасан зохицрох байдал, эсхүл бүр ертөнцийг хүүхдийн нүдээр харах гэх мэт. Гэвч, таван ширхэг хоёрын тооны зохицол бол огт өөр түүх өгүүлнэ.

Бие бие рүүгээ харсан, эсхүл эсрэгцсэн хоёрын тоо нь хос түлхүүрийг бэлгэддэг. Хоёрын тоо нь хүний амьдралд хоёр хаалга байгаа гэдгийг илтгэнэ. Нэг хаалгаа хааж, нөгөөх хаалгыг нээж, амьдралаа эхнээс нь эхлэх боломжийг бэлгэддэг. 2022.02.02 өдөр бол зүгээр ч нэг сарны шинэ мөчлөг эхэлсний дараа тохиож байгаа нь санамсаргүй хэрэг отг биш.

Шинэ сарны тоолол эхэлж, Ази тив Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарны хүчтэй энерги нь дахин хоёр долоо хоногийн турш үргэлжлэх аж. Учир нь, бүтэн сар хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд та өөртөө шинэ нээлт хийх, хувь заяаны талаар сайхан сураг чимээ хүлээж авах, хоёр түншээс сонголт хийх, хоёр газар амьдрах эсхүл хоёр ажлын санал хүлээж авах гээд бүх л зүйлд дандаа хоёр сонголт хийх үе тохионо.

Мөн огнооны бүх тоог хооронд нэмбэл 10 гэсэн тоо гарах ба энэ нь 1+0=1 болно. Нэгийн тоо бол Нарны тоо бөгөөд энэ нь дотоод эрчим хүчийг илтгэхээс гадна шийдэмгий, хариуцлагатай, зан чанарыг хөгжүүлэхийг бас илэрхийлдэг. Хоёрын тооны гол чанар нь “Би үүнийг хийж чадна”. Тиймээс 2022.02.02 өдөр юу хүсэж байгаагаа, амьдралын тань гол зорилго юу болохыг бичээд, шивнэн шивших нь чухал. Үгүй ядахдаа, 2022 онд ямар мөрөөдөлтэй байгаагаа бичихийг бодоорой.

Тиймээс та яг одоо үзэг, цаас аваад бүх хүслээ, мөрөөдлөө нэг нэгэнгүй бичээрэй. Энэ бол мухар сүсэг биш. Од гаригийн нөлөө гэдэг хэзээнээс нааш хүний амьдрал, хувь заяанд нөлөөлсөөр ирсэн зүйл. Та ийм зүйлд итгэдэггүй байж болно. Гэвч, энэ удаад үүнд итгээд мөрөөдлөө бичээд нэг үзээрэй. Таниас юу ч унахгүй. Та үүнд мөнгө төлөхгүй. Хэдэн минут л юу хүсэж, юунд зорьж байгаагаа л эрэгцүүлж бодоод цаасан дээр буулга.

Учир нь 2022.02.02 өдөр од эрхэс биднийг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ сонсож, бидний энергийг хүлээн авах өдөр юм. Харин та шударга байгаарай. Мөрөөдлөө, зорилго үнэнхүү чин сэтгэлээсээ бичиж, шивнээрэй. Нэг зүйлийг сануулахад, бусдын төлөө бүү залбираарай. Энэ удаад зөвхөн өөрийгөө бодохыг хичээ.

Сануулахад, хүсэл, зорилгоо өөрийн гараар бичээрэй. Гараар бичих нь таны уурга тархийг ажиллуулж, таниас эрчим ялгаруулна. Энэ нь та далд ухамсартаа мөрөөдлийн жагсаалтаа гаргаж байна гэсэн үг. Ингэснээр та зорилгодоо хүрэхэд илүү дөхөм байх болно.