Categories
мэдээ нийгэм

БУЛГАН АЙМАГ: Баярын өдрүүдээр морьт эргүүл хяналт тавьж байна

Булган аймаг дахь цагдаагийн газраас “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баяр амралтын өдрүүдэд төрийн болон аж ахуй нэгжийн иргэдтэй хамтран морьт, явган эргүүл болон хяналтын постуудад нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Алдсан 22 үхрийг нь сар шинээр олж өгтөл баярласандаа уйлчихсан” гэв


Төв аймгийн Сэргэлэн сумын малчин П.Чинбат 22 тооны үхрээ алдаад сар гаруй болсон ч цагдаа нарын тусламжтай олж авчээ.

Тодруулбал, Төв аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн хамт олон уйгагүй эрж, үхрийг нь олсон байна. Улмаар эзэнд нь хэлэлгүй аваачиж өгөхөд П.Чинбат баярласандаа уйлжээ. Энэ тухай гэгээлэг нэвтрүүлэг өнөөдөр 19:30 цагаас ТВ5 телевизээр гарах юм байна.

ТВ5 телевиз болон Төв аймгийн Цагдаагийн газрын МХГХТХ-ийн хамт олон ийн сар шинээр малын эрэлтэй байсан малчныг баярлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт мөс цөмрөхөөс сэргийлж иргэдийг буцааж байна

“Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр баг нүхэн гүүрний хэсэгт хяналтын цэг ажиллуулж коронавируст халдвар /Ковид-19/, мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материалыг иргэдэд тарааж, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Гол, мөрөн, нуурын мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Шинийн 1-нд нийслэл рүү ойролцоогоор 17 мянган иргэн орж, 31.093 хүн гарчээ

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээс хойш зам тээврийн осол, хэрэг  гараагүй

Тээврийн цагдаагийн албанаас сар шинийн нэгэн буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээг танилцуулж байна.

Шалган нэвтрүүлэх цэгийн долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллаа, орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.

Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 2 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотод суурин 12 цэгт 12 багийн 48 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.

Categories
мэдээ

​Сенегалын шигшээ баг Африкийн цомын финалд шалгарлаа

Сенегалын шигшээ баг Африкийн цомын финалд шалгарлаа

Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн “Africa Cup of Nations (AFCON)”-ийн шөвгийн дөрвийн эхний тоглолт Сенегал, Буркина Фасо улсуудын хооронд боллоо.

Тоглолтын эхний үе 0-0 харьцаагаар өндөрлөсөн бол хоёрдугаар үеийн 70 дахь минутад Сенегалын шигшээ багийн хамгаалагч Абду Диалло тооны харьцааг нээсэн.
Улмаар Садио Манегийн дамжуулалтаар 76 дахь минутад Идрисса Гаай тооны харьцааг 2-0 болгосон бол Буркина Фасогийн Блати Туре 82 дахь минутад гоол оруулж тооны харьцааг ойртуулсан.
Гэвч Сенегалын шигшээ багийн шилдэг тоглогч, Ливерпүүл клубийн Садио Мане 87 дахь минутад гоолдсоноор баг нь 3-1 харьцаагаар хожиж тэмцээний финалд шалгарлаа.
Шөвгийн дөрвийн нөгөө тоглолт Египет, Камеруны хооронд хоёрдугаар сарын 4-ний 03:00 цагаас болно. Тэдний хожигдсон нь Буркина Фасотой хүрэл медалийн төлөө хоёрдугаар сарын 7-ны 00:00 цагаас тоглох бол хожсон нь аваргын төлөө Сенегалтай 03:00 цагаас тоглоно.

Categories
мэдээ нийгэм

НЭМГ: Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг зөвлөв

Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс НЭМГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.

  • Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
  • Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах
  • Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших
  • Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслийг сайтар угааж цэвэрлэх
  • Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчид 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх
  • Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинийн 1-нд 12 хүн ковидын эсрэг вакцин хийлгэжээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны хоёрдугаар сарын 02-нд III тунд 7, IV тунд 5, нийт 12 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.556 (77.1 хувь), 16-17 насны 27.044 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Магалжав: Дараагийн удаа Н.Батсуурь аваргыг барилдуулахгүй бойкот хийвэл тэр хүмүүсийг барилдаанаас хасна

Мэдээ.МН

Цагаан сарын битүүний барилдааныг Монголын ард түмэн жил тойрон хүсэн хүлээдэг уламжлалтай. Сайжруулагч хэмээх усан бар жилд зориулсан сар шинийн аймгийн заан цолтон анх удаа түрүүлэв. Архангай аймгийн харьяат аймгийн заан Э.Мөнхжаргалын уран хүчит барилдаанууд хоёр жил өнжсөн сар шиний барилдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож чадсан. Харин энэ өдрийн орой МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав Монгол бөхийн өргөөнөөс “Улаан бал” нэвтрүүлэгт шууд оролцсон бөгөөд бөхчүүдтэй холбоотой допинг, ёс зүй, цаг үеийн бусад асуудлаар нээлттэй ярилцснаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Н.Батсуурь аваргыг допингтой холбоотой асуудлаар биш, ёс зүйн асуудлаар барилдуулаагүй. Тодруулбал 1 сарын 13-нд болсон үндсэн хуулийн барилдааны үеэр Н.Батсуурь аварга бөхийн өргөөний толийг хагалсан.

2. Түүнийг цагаан сарын барилдааныг өнжүүлэх шийдвэрийг 1-р сарын 18-ний өдрийн хурлаар шийдсэн байсанн. Бөхийн холбооны 6-7 тэргүүлэгч гарын үсэг зурсан гэдгийг танилцуулсан. Н.Батсуурь аварга илүү олон хүний гарын үсэг цуглуулаад өг гэж хүссэний дагуу нэмж гарын үсэг зуруулж 11 хүн болсон. Холбооны тэргүүлэгч 15 хүн бий. 11 хүнтэй ирц хүрж хуралдаад 6 нь дэмжсэн тохиолдолд шийдвэр гаргаж болдог.

3. Н.Батсуурь аваргын эрхийг 11 сараар, бусад бөхчүүдийн эрхийг 2 жилээр хассан. Дабль стандартыг больё гэсэн эсэргүүцэл их бий. Энэ бүхэн бол шинэ, хуучин дүрэм журмын үйлчлэл, цаг хугацааны зөрүүтэй байдлаас л болж үүссэн асуудал.

4. Э.Оюунболдын эрхийг 8 жилээр хассан нь 2021 онд шинэчлэгдсэн дүрмээр шийдэгдсэн. Э.Оюунболдын асуудал шүүхээр яваад бусдаасаа хожуу бөхийн салбар холбоонд эцэслэгдсэн. Үндэсний бөхийн холбооноос өршөөл үзүүлж 2021 оны ардын хувьсгалын 100 жилд барилдуулах саналаа баяр наадмын комисст гаргаад байгаа.
5. Бөхийн холбоо олон улсын допингийн эсрэг байгууллагад 2006 онд элссэн. 2007 онд журмаа баталчих байсанн гэтэл тэгээгүй. 2021 онд л журмаа баталсан үүнээс болж заримд нь хэт чанга, заримд нь хэдэн сар шийтгэл оноосон зөрүүтэй байдал гараад байгаа. Цаашид бөхийн холбоо допингийн асуудалд хатуу байна.

6. Н.Батсуурь аваргийг барилдуулахгүй гэж бөхчүүд барилдаанд саад учруулж дүрэм зөрчсөн нь үнэн. Хэчнээн дүрэм журам гэж байгаа ч бөхийн холбоо төрийн бус байгууллага мөн Монгол бөх өөрийн гэсэн өв уламжлалтай, үндэсний дархлаатай. Хэл амаараа ойлголцох, эв эеэ хичээх асуудлыг орхиж болохгүй. Олонх бөхчүүд нь барилдахгүй гэж байхад тэдний эрх ашгийг бодолцох ёстой.
7. Дараа дараагийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдаад явна. Хэрвээ дахин барилдуулахгүй гэж барилдаанд саад учруулбал тэдгээр хүмүүсийг хасаад явахаас өөр аргагүй. Улс аймгийн цолтой 260 гаруй, сумын цолтой 500, цэргийн цолтой 7400 орчим бөх бий. Тэдгээрээс нөхөж барилдуулаад хасаад явахаас өөр аргагүй.

8. Улсын харцага Б.Бат-Өлзийд Улсын арслан цол олгохыг дэмжиж байгаа. \Өнгөрөгч 2021 онд улсын наадмыг цуцалсан. Харин улс аймгийн цолтой бөхчүүд Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдааныг зохион байгуулсан. Үүнд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн\

9. 2021 онд улсын цол нөхөж олгох хэрэгтэй гэж бодож байгаа. Бид наадмаа цуцалчихсан. Гэтэл өвөр Монголын бүх хошуу наадмаа хийгээд цолоо өгсөн. Бөхгүй, наадамгүй хэн болохоо бид сайн мэдэрсэн. Энэ байдлыг хараад УОК хуралдаад аймаг, сумын наадмуудаа хийсэн. Засгийн газар наадам цуцлах шийдвэр гаргачихсан байдаг. Хуулиа зөрчсөн үү? Гэвэл зөрчсөн. Бүх аймаг, сум наадмаа хийгээд 70-80 залуу аймаг, сумын цолоо аваад түүнийг нь бид хүлээн зөвшөөрөөд өнөөдөр цоллож зарлаад явж байна. Гэтэл улсын цолтон энэ жил байхгүй. Ийм л жонхуурсан юм болчихоод байна. Тэгэхээр нэг бол бүгдийнх нь цолыг хураах, эсвэл улсын цол нөхөж олгох ийм л хоёр арга байгаа.
10. Өмнө нь допинг хэрэглэж байсан нь шинжилгээгээр илэрсэн ч нэр нь зарлагдаагүй, арга хэмжээ аваагүй өнгөрсөн гэх 38 бөхийн тухай асуудал яригдсаар байгаа. Хуулийн байгууллагаас бид мэдээлэл хүсэхээр допингийн үндэсний төвд өгчихсөн гэдэг. Энэ асуудлыг дахин шалгаж өгөөчээ гэдэг асуудлыг АТГ-д гаргачихсан байгаа.

11. Бүх бөхчүүд хүч тамир нэмэх, допингийн төрлийн бодис хэрэглэж байгаа гэдэг ташаа ойлголт. Жишээ нь О.Хангай харцагаас 2017, 2018, 2021 онд 3 удаа допингийн шинжилгээ авсан. Үнэн хүчээрээ барилдаж байгаа ийм залуусынхаа хүч хөдөлмөр, эрх ашгийг хамгаалах нь бөхийн холбооны үүрэг

12. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо жишээ нь допингийг хаячихсан байсан. Сүүлийн үед допингтой тэмцээд эхэлсэн чинь уран үзүүлбэртэй тамирчид цөөрсөн. Яг түүн шиг допингийг хаяад тэр бөх юугаа хэрэглэнэ, эрүүл мэнд нь өөрийнх нь асуудал үндэсний өв уламжлал хэрүүл уруулгүй, хэл амгүй, хэн чадаж байгаа юу дуртайгаа хэрэглээд уран мэхээ уралдуулаад явчихбал яадаг юм гэж бодож байсан үе бол бий. Гэтэл 20 мянган залуус үндэсний бөхийн спортоор хичээллэж байна. Энэ олон залуусын эрүүл мэнд, удам генийн асуудал байна. Тийм болохоор ойрын нэг хэсэгтээ допингийн асуудалд хатуу байхаас өөр аргагүй.

13. Гадаад бөхчүүдийг оруулж ирэх нь цаг хугацааны асуудал. Гадаадад ажиллаж амьдарч байгаа бөхчүүдтэйгээ хамтраад Монгол бөхийн олон улсын холбоог байгуулж байгаа. Тэгэхгүй бол буриад ч юмуу өвөр Монголд хөрөнгө бэлтэй нэг нөхөр ийм санаачлага гаргаад сахилгагүйтээд явчихбал бид дархлаагаа алдана. Цаашид Монгол туургатны эсвэл азийн Монгол бөхийн аварга гэх мэт нийтийн бөхийн тэмцээн уралдаан хийе гэж зорьж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зөрчилд тооцогддог учраас хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг санууллаа

Архины тухай ам дамжсан 13 ТӨӨРӨГДӨЛ

Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн дараах сэрэмжлүүлгийг өгч байна.

-Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна. Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүлд гарч байгаа.

Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг. Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.

Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий. Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.

Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг зориулалтын суудалд суулган, хамгааалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.

Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм.