Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ОХУ-ын эсрэг авсан хориг дэлхийн зах зээлд хохирол учруулж болзошгүй

Тодруулбал, АНУ-ын эрх баригчдын ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авбал дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэсэн дүгнэлтийг иш татсан нийтлэл нийтэлжээ.

Нийтлэлийн зохиогчид эдийн засгийн арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлж, урьд өмнө эдийн засгийн эсрэг чиглэсэн ийм өргөн хүрээтэй хязгаарлалт хийхийг аль ч улс орон оролдож байгаагүй гэдгийг онцолжээ.

АНУ-ын авч хэрэгжүүлж буй эл арга хэмжээ нь өндөр хөгжилтэй улс орнуудын, ялангуяа Европын Холбооны орнуудын эдийн засагт эмх замбараагүй байдлыг бий болгож, цаашлаад дэлхийн санхүүгийн системийг тогтворгүй болгон ганхуулахад хүргэнэ хэмээн бичжээ.

Улс төрийн болон эдийн засгийн шинжээчид АНУ хориг арга хэмжээ авахад Москва зүгээр хараад суухгүй нь мэдээж тул тохирох хариу арга хэмжээ авах нь гарцаагүй учир дэлхийн санхүү, зах зээлд том савлалт үүснэ хэмээн дүгнэж эхэллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өнөөдөр нарны соронзон шуургатай

Хоёрдугаар сарын 2, 3-нд нарны плазмын үүлнээс үүдэлтэй соронзон шуурга дэлхийг бүрхэх аж. Энэ талаар Америкийн цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ хоёрдугаар сард хамгийн багадаа долоо хоног наран дээр тэсрэлт болж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж нийтэлжээ.

Мөн ОХУ-ын Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн харъяа Нарны рентген одон орон судлалын лабораторийн мэдээлснээр, нарны соронзон агаар дэлхийн агаар мандалд хоёрдугаар сарын 2-нд ирсэн ба маргааш 3-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Нарны соронзон шуурганы нөлөө ийнхүү нэг өдөр үргэлжилж, маргааш шөнө дунд оргил дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна хэмээн эрдэмтэд графикаар танилцуулжээ.

Өмнө нь, нэгдүгээр сарын 30-нд наран дээр дөрвөн цаг үргэлжилсэн дунд зэргийн хүчтэй дэлбэрэлтийн дараа плазмын үүлийг хөөсөн байна. Соронзон шуурга түр завсарлаад, дараагийнх нь хоёрдугаар сарын 5-6-нд болох юм байна. дараагийн соронзон шуурганы нөлөө нь хоёрдугаар сарын 2-3-ныхтай ойролцоо байх аж.

Мөн, хоёрдугаар сарын 10, 18, 25-ны өдрүүдэд соронзон агаар дэлхийн агаар мандалд ирэх төлөвтэй байна. Гэсэн ч, соронзон шуургыг ийм олон хоногийн өмнөөс урьдчилан тооцоолох боломжгүй гэж үздэг. Соронзон шуурга чухам хэзээ болохыг одон орон судлаачид ойрын хэдэн цаг, ганц хоёр хоногийн өмнөхийг л тааж чаддаг гэдэг байна.

Соронзон шуурганы үеэр од эрхэс, байгалийн үзэгдэлд хэт мэдрэг хүмүүст сөргөөр нөлөөлдөг ба толгой эргэх, дотор муухайрах, ходоод гэдэс хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул айж сандрахгүй байхыг эрдэмтэд сануулдаг.

Categories
мэдээ нийгэм

Ши Жиньпин: Хятад улс Олимпын наадмыг зохион байгуулахад бэлэн

Ши Жиньпин Хятадыг насаараа удирдах эрхтэй боллоо

Хятад улс 2022 оны өвлийн Олимпын наадмыг Бээжинд зохион байгуулахад бүрэн бэлэн бөгөөд наадмыг аюулгүй зохион байгуулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэж тус улсын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдэгдэв.

“Бээжин 2022″ олимпын наадам маргааш орой нээлтээ хийнэ. Бүх дэлхий Хятад улс руу харцаа хандуулна, манай улс бэлэн байна. Олимпын наадмыг хурц содон, гайхалтай болгохын тулд бид бүхнийг хийх болно” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

“Орчин үеийн дэлхий ертөнц томоохон өөрчлөлт, зуун жилийн анхны цар тахлын нөлөөн дор хүн төрөлхтний гүн гүнзгий өөрчлөлт, ноцтой сорилтуудын эрин үе рүү орж байна” гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.

“Бид Олимпын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө байна. Өвлийн олимпын наадамд бэлтгэж, зохион байгуулснаар бид Хятадын 300 сая хүнийг өвлийн спортод амжилттай татан оролцууллаа. Бид мөн бүс нутгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, шинэлэг шийдэл, Хятадын ард түмний амьжиргааны түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүллээ” гэж Ши Жиньпин нэмж хэлжээ.

Өвлийн олимпын наадам Хятад улсын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд болно.

Categories
мэдээ нийгэм спорт

Швейцарь дасгалжуулагч 2026 он хүртэл монголчуудтай ажиллана

Швейцарь дасгалжуулагч 2026 он хүртэл монголчуудтай ажиллана

Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарийн цанын холбоотой хамтран ажиллаж буй. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцарь дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаасан юм.

“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарийн цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тосолгоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж.

Мөн Швейцарийн цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

Бээжинг зорьсон Б.Ачбадрах, А.Энхтуул нар дасгалжуулагч
Б.Энх-Амгалангийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй бөгөөд хоёрдугаар сарын
8-наас тэмцээндээ орж эхэлнэ.

щ

Categories
мэдээ нийгэм

Шинийн 1-нд 58 согтуу жолоочийг саатуулжээ

Шинийн 1-нд 58 согтуу жолоочийг саатуулжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст сар шинийн нэгний өдөр буюу өчигдөр/2021.02.02/ нийт ослын шинжтэй 230 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд гудамж замын хяналт шалгалтаар нийслэд хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24, орон нутгийн замд 34, улсын хэмжээнд нийт 58 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн өчигдөр шалган нэвтрүүлэх цэгийн долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6,575 тээврийн хэрэгсэлтэй 17,390 иргэн орж, 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.

Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурдыг зам орчныхоо нөхцөлд тохируулж явах, гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол автомашины жолооны ард суухгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шинийн нэгэнд гэр бүлийн хүчирхийллийн 155 дуудлага бүртгэгджээ

ХААЛТТАЙ СЭДЭВ: Хүчирхийллийн хууль чангарсан ч эерэг өөрчлөлт гарахгүй  байна | News.MN

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2022.02.02-нд буюу цагаан сарын шинийн 1-нд нийт гомдол, мэдээлэл 1341 бүртгэгдсэн. Үүнээс:

Зөрчил-1061

Гэмт хэргийн шинжтэй 61

Хүний биед халдах-47

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн-155

Эрүүлжүүлсэн-204

Согтуугаар автомашин жолоодсон 45

Сар шинийн баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна. Иймд иргэд та бүхэн олон хоногоор орон нутагт зорчих бол хөршийн холбоо, хяналтын камераа сайжруулах, олон нийтийн цахим сүлжээнд мэдээллээ оруулахгүй байх, аль болох орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, мөн хаалга цонхны бэхэлгээг шалгаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй! гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хүн тутмын нэг нь хөөрөглөхөөс татгалзаж байна

ХӨӨРӨГ, ДААЛИНГИЙН ТОВЧ ТҮҮХ

XVII жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн шинийн 1-нд иргэд баяраа хэрхэн тэмдэглэснийг судалгаа явуулж, тодруулжээ.

Энэ хүрээнд судалгаанд оролцогчдоос “Хөөрөглөх саналд татгалзсан хариу өгсөн үү?” гэсэн асуулт асуусан байна.. Хөөрөглөх нь вирусийн халдвар дамжих үндсэн нөхцөл болно гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулаад буй.

Тэгвэл судалгаанд оролцогчдын 25 хувь нь тийм, 75 хувь нь үгүй гэж хариулжээ.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн олимпод 19 мянга орчим сайн дурынхан ажиллана

Бээжингийн Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахад нийт 19 мянган сайн дурын ажилтан элсүүлсэн байна.

Энэ талаар олимпын наадмыг зохион байгуулах хорооны дэд ерөнхийлөгч Ян Шуань Олон улсын олимпын хорооны хуралдааны үеэр мэдээлжээ.

“Одоогоор бид өвлийн олимпын наадамд ажиллах 19 мянган сайн дурын ажилтантай байна. Тиймээс ирэх өдрүүдэд Хятадын ард түмний найрсаг занг таалан соёрхоно уу ” гэж тэрбээр хэлсэн байна.

Олимпын наадмын албан ёсны нээлт хоёрдугаар сарын 4-нд болно. Хамгийн сүүлийн мэдээллээр, нэгдүгээр сарын 23-наас хойш наадамд хүрэлцэн ирсэн тамирчид, төлөөлөгчид болон “сонирхогч бусад хүмүүсийн” дундаас 287 хүний коронавирусний шинжилгээний хариу “эерэг” гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 5-наас ажиллаж эхэлнэ

Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байна. Өнөөдрөөс “Номин”, “Сансар” худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. Олон улсын худалдааны “Нарантуул” төв зах хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амарч, хоёрдугаар 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Харин “Хархорин”, “Дүнжингарав”, “Лавай” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 8-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Тэгвэл ихэнх сүлжээ дэлгүүр хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн хуучин цагийн хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.


Иргэд та бүхэн доорх хүснэгтээс дүүрэг тус бүрд байрлах томоохон зах, худалдааны төвүүд болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод гүйлтийн цан төрлөөр оролцох тамирчдыг хувцсаар нь ивээн тэтгэжээ

“Бээжин 2022” өвлийн олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсаас тус олимпод гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрлөөр оролцож буй.

Тэгвэл гүйлтийн цан төрлөөр оролцож буй тамирчдын зориулалтын хувцас хэрэгслийг “Kvplus Mongolia”, “Blue Ocean Dream” компаниуд 100 хувь ивээн тэтгэсэн байна.

27 настай Б.Ачбадрах, 25 настай А.Энхтуул нар энэ төрөлд хүч сорих юм.