Categories
мэдээ нийгэм

Олимпод хүрэлцэн ирсэн хүмүүс дундаас халдварын 21 тохиолдол илэрчээ

Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр Хятадад 1 344 хүн ирснээс 737 нь тамирчин болон албаны хүмүүс, 607 нь “бусад сонирхогч талуудын төлөөлөгчид” байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс нисэх онгоцны буудал болон Олимпын тосгоны зочид буудалд PCR шинжилгээ авахад 21 шинэ тохиолдол илэрсний ес нь тамирчдын дундаас, 12 нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн байна.

Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болох бөгөөд тэмцээн уралдаан хоёрдугаар сарын 20-нд өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

“Сүхбаатар” хөлөг онгоц “Эко алтан заамар”-ын голомтод ажилласан аврагч шилдгээр тодорлоо

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр тодорлоо.

Ахлах ахлагч Б.Батчулуун нь Үндэсний аврах бригадад ес дэх ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагчдын нэг юм.

Тухайлбал, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд гарсан ослын голомтод ажилласан бол 2021 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 16м-ийн гүнд 1753 минутын үүрэг гүйцэтгэсэн.

Мөн Сэлэнгэ, Төв, Булган аймагт болсон усны ослын дуудлагаар 20 гаруй хоног, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гадаадааас ирсэн иргэдийг тусгаарлах байранд 130 хоног ажилласан юм.

Ахлах ахлагч Б.Батчулуун нь 2021 оны Онцгой байдлын байгууллагын “Шилдэг аврагч”-ийн нэгээр шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Цагаан өвлийн ногоон олимп “Бээжин-2022”

Цагаан өвлийн ногоон олимп "Бээжин-2022"

43 жилийн хичээл зүтгэл, долоон жилийн нөр их бэлтгэл, 14 жилийн хүлээлтийн дараа Бээжин-2022 өвлийн XXIV олимпын наадмын хөшиг нээгдэж эртний түүхт Бээжин хотын тэнгэрт олимпын бамбар бадамлан аслаа. Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс 20-нд өмнөд хөрш БНХАУ-д болох хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпод урьдчилсан байдлаар 91 орны 2890 гаруй тамирчид долоон спортын (биатлон, бобслей, керлинг, хоккей, тэшүүрийн төрлүүд, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төрлөө өрсөлдөх юм.

2015 оны долоодугаар сарын 31-нд Малайзын нийслэл Куала Лампур хотод болсон ОУОХ-ны 128-р чуулганаар 2022 оны XXIV өвлийн олимпыг зохион байгуулах хотоор Бээжин хот тодорсныг албан ёсоор зарласан юм. Олимп зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөн зургаан хотын дунд өрнөж, сүүлийн шатанд 44:40 гэсэн саналын харьцаагаар Казахстаны Алматы хотыг ялж Бээжин хот шалгарсан юм.

Улмаар 2015 оны 12-р сарын 15-нд Бээжин-2022 XXIV өвлийн олимпын зохион байгуулах хороо албан ёсоор байгуулагдсанаар бэлтгэл ажил тасралтгүй өрнөж сүүлийн 2 жил гаруй хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд сорилтыг амжилттай давж спортын их гэр бүлийн анд нөхдөө хүлээн авахад бэлэн болжээ.

  • Бээжин-2022 өвлийн олимпын лого: Өвөл (冬) гэсэн ханз үсгийн загварт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпын уриа үг: ИРЭЭДҮЙН ЗҮГ ХАМТДАА
  • Бээжин-2022 өвлийн олимпын бэлгэдэл амьтан: Дүнь Дүнь хэмээх нэртэй хулсны баавгай
  • Бээжин-2022 өвлийн олимпын бамбар: Нисэх (飞)гэсэн нэртэй, навчны хэлбэрт үндэслэсэн
  • Бээжин-2022 өвлийн олимпын сүлд дуу: Ирээдүйн зүг хамтдаа

ОРОЛЦОГЧИД
Энэ удаагийн олимпод одоогоор 91 орны тамирчид оролцох эрхээ хангаад байгаа бөгөөд Гаити, Саудын Араб улсууд анх удаа өвлийн олимпын наадамд оролцох гэж байгаа бол Пенчан-2018 онд оролцсон улсуудаас БНАСАУ оролцохгүй бөгөөд Бээжин-2022 онд оролцох эрхээ авч хараахан чадаагүй дөрвөн улс байгаа нь Өмнөд Африк, Сингапур, Того, Тонга болно.

Дэлхийн олон улс орны тамирчдад 12 төрлийн үйлчилгээнд туслан зөвлөх үүрэг гүйцэтгэхээр 27000 сайн дурынхан олимпын тосгон болон спортын ордонд бэлэн болоод байгаа ажээ.

“Бээжин-2022” өвлийн олимпын уулын цана, бобслей, скелетоны төрлүүд Бээжингийн Яньчинд дүүрэгт, харин Бээжингээс 180 км зайд орших Хэбэй мужийн Жанчхүү буюу түүхнээ Чуулалт хаалга, Хаалган хот гэж нэрлэгдэж ирсэн Жанжякоү хотод гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлүүдийн тэмцээн явагдах бол Бээжинд Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпин гол цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулах анхны хот болох юм. “Бээжин-2008” зуны олимпын усан спортын гол ордон болсон “Water Cube”-ийг “ICE Cube” болгон өөрчлөн ашиглахаар бэлджээ.

2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан
бол 2022 оны өвлийн олимпын төсөв харьцангуй бага буюу 3.9 тэрбум доллар орчим
гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна.

Олимпын уралдаан тэмцээнийг дээр дурдсан гурван бүсийн 12 ордон цогцолборуудад 16 хоногийн турш эв нэгдэл спортын их цэнгэл үргэлжлэх болно.

2008 оны зуны олимпод 43 тэрбум ам.доллар зарцуулж байсан бол 2022 оны өвлийн олимпын төсөв харьцангуй бага буюу 3.9 тэрбум доллар орчим гэсэн урьдчилсан төсөөлөл гаргаад байна. Учир нь уралдаан тэмцээн болох ихэнх спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, дэд бүтцийн байгууламж нь өмнө нь ашигласан болон хуучин байгууламжаа шинэчлэн зассан бөгөөд шинээр 4 спортын уралдаан тэмцээний байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга болон бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам юм.

Энэ удаагийн өвлийн олимп нь цар тахлын амаргүй үед, тэр тусмаа Омикрон хувилбарын давлагаа ид дэгдэж буй цаг үед зохиогдох болохоор маш хатуу, нарийн чанд дэглэмд нээлт хаалт, уралдаан тэмцээнүүд болон бусад албан ёсны соёлын арга хэмжээнүүд явагдана гэдгийг БНХАУ-ын Олимпын наадмын зохион байгуулах хорооны зүгээс нэлээд эртнээс анхааруулан сануулсаар байна

Одоогоор цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг олимпын тосгонд оруулахгүй, зөвхөн урьдчилан тасалбар худалдан авсан Хятадын дотоодын үзэгчдийг халдвар хамгааллын маш нарийн тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд үзэгчээр оруулах бэлтгэл ажил бүрэн хийж дуусжээ.

НЭЭЛТИЙН ЁСЛОЛ

Бээжин-2022 өвлийн XXIV наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Хятадын алдарт найруулагч Жан И-Мө ажиллаж бөгөөд тэрээр мөн Бээжин-2008 зуны XXIX наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар ажиллаж Хятадын олон мянган жилийн түүх соёлын дээжээс даян дэлхийн олон зуун сая үзэгчдэд тун амжилттай толилуулж чадсан юм.

Авьяаслаг найруулагчийн удирдлагаар 3000 гаруй урлаг соёлынхон 100 минутад нээлтийн ёслолыг төгс гүйцэтгэхээр 2019 оны 3-р сараас эхлэн бэлтгэсэн.

Бээжин-2022 нээлтийн ёслолын агуулга, философи нь Бээжин-2008 -аас нэлээд ялгарах бөгөөд “БИ-гээс БИД”, “Түүхийг өгүүлэхээс Ирээдүйг зорих” гэсэн байдлаар өөрчлөгдөж байгааг найруулагч онцолж байна.

Олимпын бамбарыг дэлхийн 25 улс орны харьяалал бүхий 14-86 насны төлөөлөл болсон 1200 хүн дамжуулан гүйсээр өнөөдөр Олимпын нээлтийн үдэш уудам тэнгэрт бадамлан аслаа.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көчянтай уулзана

БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзалт хийх юм. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао бараалхана.

Эдгээр уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар нарын албаны хүмүүс байлцана.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцоно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож байгаа төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн барих хүндэтгэлийн зоогт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарантуул зах хоёрдугаар сарын 16-ныг хүртэл амарна

Жил бүрийн сар шинийн баярын дараа зах, худалдааны төвүүд амардаг. Энэ жилийн хувьд ч мөн адил амрах хуваарьтай байна.

Тухайлбал Хархорин зах хоёрдугаар сарын 8-ныг хүртэл, Барс зах хоёрдугаар сарын 6-ныг хүртэл, Нарантуул зах хоёрдугаар сарын 16-ныг хүртэл, Хүчит шонхор зах хоёрдугаар сарын 9-нийг хүртэл амарна.

ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АМРАХ ХУВААРЬ:

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

  1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.02.02

2022.02.15

2022.02.16

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

  1. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.02.02

2022.02.10

2022.02.11

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

  1. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу ди эл ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

14

Бүрэн плаза худалдааны төв Санжат ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.02.02

2022.02.08

2022.02.09

16

Бөмбөгөр худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК, Эрдэнэбулган ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

18

Шонхор зах

Хүчит шонхор ХХК

2022.02.02

2022.02.08

2022.02.09

  1. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

19

Мишээл экспо худалдааны төв, Мишээл групп ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

20

Лавай худалдааны төв

Комит сервис ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

21

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Барилгын хашаанд гал гарч нэг иргэн амиа алджээ

Галд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай явдал урд шөнө болсон байна.

Нийслэлийн онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр 2022 оны хоёрдугаар сарын 4-ний 02:26 цагт ХУД-ийн 4 дүгээр хороо Мөнххада компанийн хажуу талд барилгын дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлага иржээ.

Гал түймэр унтраах албаны алба хаагчид очиж ХУД-ийн 4 дүгээр хороо, “Андын зам констракшн” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12х2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1.5х1.5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтраасан байна.

Уг галд 58 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг гарган ХУД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Шинийн нэгэнд 12 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ

2022 оны хоёрдугаар сарын 1-3-нд нийслэлийн хэмжээнд нийт 265 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнийг өдрөөр нь задалбал битүүний өдөр 213, шинийн нэгэнд 12 иргэн вакцин хийлгэжээ.

2022.02.01

I тунд 5, II тунд 18, III тунд 87, IV тунд 103, нийт 213 иргэн

2022.02.02

III тунд 7, IV тунд 5, нийт 12 иргэн

2022.02.03

I тунд 1, II тунд 3, III тунд 13, IV тунд 23, нийт 40 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Гурав хоногийн хугацаанд нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.1 хувьд хүрчээ.

Зорилтот бүлгийн буюу 3,031 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,556 (77.1 хувь), 16-17 насны 27,044 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ковидын 649 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 649 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 428 нь Улаанбаатар хотод,
  • 266 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны иргэн нас баржээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн урамшуулалд 21.5 тэрбум төгрөг олгоно

Ц.Болорчулуун: Улаанбуудайн 45-46 хувийг хурааж авсан ч гурил, будаа  хомсдохгүй

2021 оны ургацаас стандартын шаардлага хангасан 269 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 12 аймгийн 613 иргэн, хуулийн этгээдэд мөнгөн урамшуулал олгох ажил эхэллээ.

Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд Хөдөө аж ахуйг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар болон дотоодын гурилын үйлдвэрүүдэд шаардлага хангасан буудай нийлүүлсэн бөгөөд тонн тутмыг нь 80 мянган төгрөгөөр тооцож, нийт 21.5 тэрбум төгрөгийг олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Ням гаригаас ихэнх нутгаар дулаарна

2022 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.