Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын худаг халуун ус олгож эхэллээ

Гэр хорооллын худгаас халуун ус авах боломжийг бүрдүүлжээ. Налайх дүүрэгт анхны худаг ажиллаж эхэлсэн тухай БОАЖ-ын сайд мэдээлжээ.

Худгаас шууд халуун ус авах техник, технологийн боломжит хувилбарыг монголын залуу инженерүүд хийжээ.

Тэд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлсэн байна. Улмаар тус дүүргийн зургаан худагт байршуулахаар төлөвлөжээ.

Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна. Өмнө нь ус түгээх худгуудад түгээгч суух шаардлагагүй буюу смарт цэнэглэгч картын систем нэвтрүүлж эхлээд байсан. Ингэснээр иргэд цагт баригдалгүйгээр өдөр, шөнийн алинд ч худгаас ус авах боломжтой болж байгаа. Тэгвэл энэ удаад ахуйн хэрэгцээний халуун усыг гэрийнхээ ойролцоох худгаас авах боломж бий болжээ.

Мөн иргэд смарт цэнэглэгч карт ашиглаж халуун ус олгодог худгаар үйлчлүүлэхээс гадна хүсвэл E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжийг давхар шийдсэн аж.

Монгол залуу инженерүүдийн төлөөлөл “SEM” /Systems Enjineering Mongolia/ компанийн гүйцэтгэх захирал Г.Тулга “Бидний ажил Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 220 мянган өрхийн халуун, хүйтэн усны дэд бүтэц, бохирын шугамыг шийдэх эхний бодит алхам болно гэж харж байгаа.

Нийслэлийн иргэдийн шүдний өвчин болсон агаар, хөрсний бохирдол, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд эхний ээлжид хувь нэмрээ оруулсан шийдэл юм”.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн томоохон хотуудад нэн тэргүүнд нэвтрүүлж, цаашлаад улсын хэмжээнд нэвтрэх боломжтой төсөл гэж харагдаж байна. Хэрэглэгчид бүхий л сонголтыг өгөх хэрэгтэй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Усны нөөцийн бохирдол, хомсдол” асуудал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд технологийн шийдлээр айлуудыг шугамаар холбох, халуун ус олгох, хэрэглэсэн усыг буцаан татаж 98% хүртэл цэвэршүүлж дахин хэрэглэх шийдлийг дэмжиж ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

14 бог мал галт тэргэнд дайруулжээ

Улаанбаатар төмөр замын 79 дугаар километрийн 5 дугаар зуут буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шаамар орчим есөн ямаа, дөрвөн хонь нийт 13 бог мал галт тэргэнд дайруулсан байна.

Иймд мал бүхий иргэд төмөр замын аюултай бүсэд малаа бэлчээхгүй, хариулгагүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргалаа

“Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргалаа

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Энэхүү цуврал дурсгалын зоосыг хамгийн сүүлийн үеийн Smartminting технологиор урласан байна.

Мөн “Gilded Charming Tiger” 31.1 граммын мөнгөн зоос, “Into the Wild – Bear” 31.1 граммын франчайз мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж, 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш худалдан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд унажээ

“Meta” компанийн хувьцааны ханш унасантай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд огцом унажээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзэхэд, “Nasdaq” цахим биржийн индекс 538.73 нэгж буюу 3.74 хувиар буурч, 13 878.82 нэгжид хүрсэн байна. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, энэ нь 2020 оны есдүгээр сараас хойш хамгийн их хувиар унасан үзүүлэлт юм.

АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс пүрэв гарагт өдрийн турш 111.94 нэгжээр (2.44 хувь) буурч 4477.44 нэгж болсон нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн “хүчтэй бууралт” байв. Аж үйлдвэрийн “Dow Jones” индекс арилжааны явцад 518.17 нэгжээ (1.45 хувь) алдаж, 35 111.16 нэгж болсон байна.

Лхагва гарагт “Meta” компани өсөлтийн сул таамаглалтай, цэвэр ашиг нь буурсан үзүүлэлтэй улирлын тайлангаа нийтэлжээ. Үүнтэй холбоотойгоор пүрэв гарагт хувьцааны ханш нь 26 хувиар буурсан бөгөөд энэ нь урьд нь “Facebook” нэртэй байсан тус компанийн хувьд 2012 онд хөрөнгийн биржид гарснаас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

“Meta”-гийн хувьцаа их хэмжээгээр унасан нь технологийн бусад компаниудын хувьцааны ханш буурахад хүргэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр хурд хэтрүүлсэн 78 зөрчил илрүүлснээс, дээд тал нь 140 км/цаг хурдтай байжээ

Өчигдөр хурд хэтрүүлсэн 78 зөрчил илрүүлснээс, дээд тал нь 140 км/цаг хурдтай байжээСар шинийн баярын өдрүүдэд улсын хэмжээнд 70 цэгт 151 цагдаагийн алба хаагч ажиллаж байна. Цагдаагийн албан хаагчид орон нутгийн авто замын хөдөлгөөнд тавих хяналтаа эрчимжүүлснээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил /өчигдөр 34/ болон хурд хэтрүүлсэн 78 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буураад байна.

Баярын өдрүүдийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулхад ” нийслэлийн замын хөдөлгөөний эрчим 40 хүртэлх хувиар буурсан. Хөдөө, орон нутаг руу гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд 50-100 км тутамд хяналт тавин ажиллаж байгаа ба орон нутгийн замд ноцтой ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй нь цагдаагийн байгууллагын хяналттай холбоотой. Тодруулбал, орон нутгийн замд тасгийн дарга, ахлахууд нь биечлэн хариуцаж хөдөлгөөнт болон байнгын постод ажиллан хяналт тавин ажиллаж байна” гэв.

Мөн орон нутгийн замд хурд хэтрүүлсэн нийт 78 зөрчлийг өчигдөр илрүүлсэн байна. Хамгийн дээд тал нь 140 км/цаг хурдтай явж байсан тээврийн хэрэгслийн жолооч халтиргаа гулгаатай замд гэр бүлтэйгээ хамт зорчиж байсан аж.

өчигдөр орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39, нийслэлд 49 жолоочийг илрүүллээ. Тэдний дийлэнх нь гэр бүлээрээ явж байсан. Гэх мэт зөрчлүүдийг цагдаагийн байгууллага таслан зогсоолоо. Хэрэв дээрх зөрчлүүдийг илрүүлээгүй бол хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ноцтой осол аваар гарах байсныг үгүйсгэхгүй.

Categories
мэдээ нийгэм спорт

Трэй Янг 43 оноо авч Атланта Финиксийн хожлын цувралыг зогсоолоо

Trae Young - Wikipedia

Атланта Хокс, Финикс Санс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 124:115 харьцаагаар Атланта хожлоо. Ингэснээр Санс сүүлийн 11 тоглолтдоо дараалан хожоод байсан хожлын цуврал нь зогсов.

Өнөөдрийн тоглолтод Атлантагаас Трэй Янг 43 оноо 5 дамжуулалт, Жон Коллинс 19 оноо 10 самбар авсан байна. Харин Финиксээс Дэвин Бүүкэр 32 оноо, Крис Пол 18 оноо 12 дамжуулалт өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын дипломат алба түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болсныг “The Diplomat” онцлов

Монгол Улс өнгөрсөн жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойтой зэрэгцүүлэн орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ их ойн хүрээнд Гадаад харилцааны яам гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргийнхээ хажуугаар дотоод ажилдаа ихээхэн анхаарал хандуулж боловсон хүчний бодлогоо цэгцэлж сайжруулах оролдлого хийж, хилийн чанадад зөвхөн мэргэжлийн томилгоо хийнэ гэсэн хатуу байр суурь баримталж, олон ч сайн томилгоо хийж чадсан билээ. ГХЯ-ны өнөөгийн удирдлагын үед Монгол Улс орчин цагийн түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна.

Монголын төрт ёсны уламжлал гэвэл төрийн болон гадаад хэргийг голдуу эрэгтэйчүүд эрхлэн явуулдаг байжээ. Тэртээ 13 дугаар зуунд Чингис Хааны төрд зүтгэж явсан эрэгтэй удирдагч, лидерүүдийн тухай өгүүлсэн, түүхч эрдэмтэд, олон улсын харилцаа судалдаг оюутнуудын сэтгэлийг баясгах ном бүтээл арвин байдаг. Монголын нууц товчоонд улс төрийн шалтгаанаар болон хувийн итгэл үнэмшлээр эрэгтэй удирдагчдыг үеийн үед шүтэн биширдэг байсныг тов тодорхой өгүүлдэг билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд бүрэлдэн тогтсон орчин цагийн Монгол Улсад ч ялгаагүй Богд Хаан, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг өмнөх үеийн удирдагчид, ардчилсан сонгуулиар тэдний халааг авсан 6 ерөнхийлөгчийн тухай ном бүтээл олон байдаг мөртөө эдгээр төрийн зүтгэлтнүүдийн эхнэр, охид улс үндэстний үзэл санааг хөтөлж, улс төрийн мэтгэлцээнд оролцсон тухай хааяа нэг явган шог, домог яриа дурдахаас хэтэрдэггүй. Эдгээр ном бүтээл ихэнхдээ монгол хэлээр, зарим нь бүр монгол бичгээр хэвлэгдсэн болохоор хилийн чанадад уншигчдын хүрээ нь хязгаарлагдмал.

Уул нь Чингис Хааны ээж Өлүн Хатан, гэргий Бөрт Үжин зэрэг түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн монгол эмэгтэйчүүд байдаг. Билиг оюун төгс, баатар зоригтой, холч ухаалаг Мандухай Цэцэн Хатан нэг үе Хятадын Мин Улсын талаар баримтлах бодлогыг тодорхойлж, хоорондоо дайсагнасан монгол овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хатад түүхэн томоохон үйл явдлын гол төвд биш, тойрог хүрээний гадуурх зах хязгаарт л хааяа үзэгдэнэ. Саяхныг болтол эмэгтэй хүн түүхэн үйл явцад дангаараа оролцсон тухай огт дурддаггүй байж. Жэк Вэтерфордын бичсэн “Монголын их хатдын нууц товчоо: Чингис Хааны Эзэнт Гүрнийг охид нь аварч хамгаалсан түүх” ном энэхүү шударга бус хандлагын талаар тодорхой өгүүлж асуудал хөндсөн орчин цагийн хамгийн шүүмжлэлтэй бүтээл юм.

Түүний тэмдэглэснээр монгол эмэгтэйчүүдийн нэрийг түүхийн хуудаснаас арилган зэрэг бууруулах гэсэн оролдлого бүр эртний улбаатай аж. Тэрээр “13-р зууны сүүлчээр, бидний мэдэхгүй нэг өдөр, үл таних нэг хүн Монголын нууц товчоонд гар дүрж, улс төрийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн хэсгийг нь зэрлэг бүдүүлгээр урж тасалж авчээ. Тэр этгээд хайнга назгай хандаж эндэл осол гаргасан уу, эсвэл хорт санаа өвөрлөж албаар тэгсэн үү, зэрэмдэглэж сэглэсэн бичвэрт ‘охин үрсдээ шан харамж хайрлацгаая’ гэсэн ганцхан өгүүлбэр үлдсэн нь урж таслаж авсан хэсэгт юуны тухай өгүүлсэн болохыг битүү хатуугаар сануулж байгаа хэрэг юм” хэмээн өгүүлжээ.

Түүхийн нугачаан дунд ийм бурангуй явдал тохиолдсон ч орчин үеийн Монгол Улс огт өөр дүр төрхийг бүтээж байна. Жендерийн тэгш харилцааг төрийн бодлого болгосноор эмэгтэйчүүд улс төр, гадаад харилцааны салбарт оролцох орон зай, нөхцөл боломжоо дахин олж авчээ.

Монгол Улс ‘90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүд төрийн гадаад бодлогод оролцох эрхтэй болсон, ингэснээр тэд дипломат алба хашиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэргийн байгууллагад ажиллаж, парламентын гишүүнээр сонгогдож, төрийн байгууллага дахь оролцоогоо өсгөх эрс шийдэмгий санаачилгыг гартаа авснаар Монголын дипломат харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

2022 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Парламент хоёр эмэгтэй дипломатыг томилох тухай Гадаад хэргийн сайдын саналыг дэмжиж олон жил дипломат алба хашсан Эрдэнэцогтын Сарантогосыг Өмнөд Солонгост суух, Даваасүрэнгийн Гэрэлмааг Швейцарт суух Элчин сайдаар томилов. Үүнээс өмнөхөн буюу 2021 оны 12-р сарын сүүлчээр Уламбаярын Нямхүүг Францад суух Элчин сайдаар томилсон нь тус улсад Монголын ЭСЯ-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй дипломат болсон юм. Тэрээр Францаас гадна Испани, Португал, Монако, Андоррад хавсран сууж харилцаагаа бэхжүүлэх эрхэм зорилготой Элчин сайд.

Эдгээр томилгоог хийснээр Монгол Улс нэгэн цаг үед алба хашиж байгаа эмэгтэй Элчин сайдын тоогоор өөрийнхөө дээд амжилтыг албан ёсоор тогтоов. Өөрөө бас эмэгтэй дипломатуудын нэг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг твиттер хуудсандаа “Монгол Улсын 31 Элчин сайдын дотор 6 эмэгтэй сайд томилогдож дипломат харилцааны түүхэндээ одоо хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов” хэмээн бахархалтайгаар мэдэгджээ.

Парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “ажилдаа мэргэшсэн хоёр дипломатыг томилсон нь цаг үеэ олсон, чадварлаг шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хамгийн чухал нь улс орнууд ковид-19 цар тахлын улмаас үүдсэн эдийн засгийн уналттай тэмцэж байгаа өнөөгийн нөхцөлд шинээр томилогдсон дипломатууд улс орнуудын хооронд эдийн засгийн хоёр талын харилцааг бэхжүүлэх бодит арга замуудыг олж санаачилна гэдэг найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Монголын дипломат алба энх тайвнаар зэрэгцэн оршиж, тэгш боломж, хүний эрхийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа эмэгтэй элчин сайд нарыг томилохын төлөө цуцалтгүй хичээн зүтгэж байгаа нь үнэхээр түүхэн чухал үйл явц юм. Жендерийн тэгш харилцаа бол Гадаад харилцааны яам, цэрэг болон тэргүүлэх бусад салбарын байнга анхаарч, тасралтгүй хүч чармайлт гаргах шаардлагатай асуудал билээ.

Categories
мэдээ нийгэм

Шинийн гурван өнжиж байгаа учраас өнөөдөр тавгийн идээгээ хурааж, гэр бүлийнхэндээ хүндэтгэл үзүүлж болно

Тавгийн идээ засах ёс

Монголын эртнээс уламжилж ирсэн сар шинийн баяр энэ жилийн хувьд шинийн гурван өнжиж шууд шинийн дөрвөн болж байгаа гэдгээрээ онцлог болж байгаа билээ.

Энэ ч утгаараа тавгийн идээг битүүний өдөр засч, шинийн 3-нд багасгаж, хурааж болдог заншилтай ч энэ жилийн хувьд шинийн 4-ны өдрөө хурааж болно гэж зурхайч нар үзэж байгаа аж. Эсвэл Монголчууд сондгой тоог бэлэгшээдэг учраас шинийн 5-нд аа ч хурааж болно гэж заажээ.

Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсыг дурдвал,

  • Бэр болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
  • Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
  • Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
  • Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн гэр бүлийн хүрээнд хүртээдэг.
  • Идээгээ ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн бэлгэддэг
Categories
мэдээ нийгэм

Хот хооронд хурд хэтрүүлэх согтуу жолоо барих зөрчил их байна

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөн их байгаа бөгөөд дийлэнхдээ хурд хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил илэрч байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тус алба сар шинийн баяр, амралтын өдрүүпэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.

Иймд нийт жолооч нарт гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн технихийн бүрэн байдлыг ханган хамгаалах бүс, ялангуяа бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Замын ачаалал 40 хувиар буурчээ

авто замын хөдөлгөөн нээх | News.MN

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдээд байна. Харин нийслэлд авто замын ачаалал 40 хувиар буурчээ.

Тодруулбал, баярын өдрүүдэд 18 мянган тээврийн хэрэгслээр 30 мянга гаруй иргэн орон нутгийг зорьсон байна. Энэ нь түгжрэл буурахад нөлөөлж, сүүлийн хоёр хоног хотын гол замын уулзваруудын ачаалал эрс буурсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Тус газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах иргэдийн урсгал нэмэгдэжбайна. Шалган нэвтрүүлэх товчоод багагүй ачаалалтай, 16:00 цагаас хойш хотоос гарах урсгал ихэсч байна. Иргэд орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг анхаарч жолоо барихыг анхааруулъя” гэв.