Categories
мэдээ нийгэм цаг-үе

Морины уралдааныг зогсоожээ

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглолоо | News.MN

Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уячдын үйл ажиллагааг зогсоолоо гэж мэдээллээ. Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулахыг хориглосон юм.

Categories
мэдээ нийгэм

В.Путин, Ши Жиньпин нар олон улсын харилцааны шинэ эрин үеийг тунхаглалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзах үеэрээ олон улсын харилцаа шинэ эрин рүү шилжсэн талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Хоёрдугаар сарын 4-ний баасан гарагт баталсан эл баримт бичигтэй Кремлийн вэб хуудаснаас үзэх боломжтой юм.

Хоёр орны удирдагчид хамтарсан мэдэгдэлдээ, дэлхий дахинд олон туйлт хөгжил, эдийн засгийн даяаршил, төрийн харилцан хамаарал нэмэгдэж, соёлын олон талт байдал нэмэгдэх зэрэг асар том өөрчлөлтүүд өрнөж байгааг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Орос, Хятадын төрийн тэргүүнүүд хоёр улс “олон мянган жилийн хөгжлийн туршлага дээр үндэслэсэн ардчиллын гүн гүнзгий уламжлалтай” гэдгээ онцлоод, “нарийн бодлого” бий болгож, “тулга тойрсон форматтайгаар, түрхэн зуурын нөхцөл байдалд тулгуурлан холбоотноо бий болгох замаар ардчиллын жишгээ дэлхий дахинд тулгах оролдлогоос татгалзахыг хэд хэдэн улс орнуудад уриаллаа.

“Ардчиллын үнэт зүйлсийг урвуулан ашиглах, ардчилал болон хүний эрхийг хамгаалах нэрийдлээр тусгаар тогтносон улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, мөн дэлхийг хагалан бутаргах, сөргөлдөөнийг өдөөх оролдлогыг талууд эсэргүүцэж байна” хэмээн баримт бичигт дурджээ.

Энэ нь цаагуураа АНУ-ыг нэрлэж байгаа юм.

Удирдагчид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны төлөв байдлын талаарярилцаж амжсан бөгөөд харилцаа урьд өмнө байгаагүй шинж чанартай болж, улам бүр бэхжиж байгааг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин коронавируст цар тахал эхэлснээс хойш БНХАУ-ын тэргүүнтэй нүүр тулан биечлэн уулзсан анхны дэлхийн удирдагч боллоо.

Categories
мэдээ нийгэм

Олимпод оролцож буй америкийн тамирчдыг “чимээгүй” байхыг зөвлөжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өвлийн олимпод оролцож буй баг тамирчдад “чимээгүй” байхыг зөвлөсөн байна. Шалтгаан нь “харгис” Хятадын Засгийн газар тамирчдынх нь эсрэг хариу арга хэмжээ авахаас болгоомжилж байгаа аж.

Өвлийн олимпын наадамд оролцож, Хятадад байх хугацаандаа хүний эрхийн асуудлаар нэг ч үг дуугарахгүй байхыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн олимпийн нээлтэд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирнэ

“Бээжин 2022” олимпын наадамд оролцох Монголын багийн хоёр тамирчин төрийн далбаагаа гардан авлаа.

Монголын багийн ахлагч Ц.Сандуй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээсэн тугийг тамирчдад гардуулан өгөв. Манай хоёр тамирчин нээлтийн ёслолд улсынхаа тугийг хамтдаа барин жагсах болно.

Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирэх юм. Олимпын нээлт өнөөдөр 20:00 цагт болно.
Categories
мэдээ нийгэм спорт

Б.Ачбадрах: Өвлийн олимпын спринт буюу 1,500 километрийн зайд уралдана

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийнэ. Олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдах цанын ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар Монголын ард түмэндээ зориулан сар шинийн мэндчилгээ ирүүлжээ.

ОУХМ А.Энхтуул “Анхны олимпдоо оролцохоор ирсэн байна. Бид хоёрдугаар сарын 1-нээс энд бэлтгэлээ хийж эхэлсэн. Өнөөдөр болох нээлтийн ёслолд оролцохоор Бээжин хотод ирлээ. Миний хувьд энэ онцлогтой олимпод оролцохоор ирсэнд баяртай байна. Үргэлж сэтгэлээрээ тусалж дэмжсэн Монголын иргэддээ баярлалаа. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе”.

ОУХМ Б.Ачбадрах “Монголынхоо ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. Бид хэд хоёрдугаар сарын 1-нээс өвлийн олимпын цанын зам дээр бэлтгэлээ хийж эхэлсэн. Энэ жилийн хувьд швейцар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийснээр олимпын зай төрөлд оролцох гэж байна.

Өмнөх олимпиудад 10, 15 километрт уралддаг байсан бол энэ жил 10, 15 спринт буюу 1,500 километрийн зайд оролцох гэж байгаа нь онцлог. Өнөөдөр хэдхэн цагийн дараа олимпын нээлт болох гэж байна.

Олимпын бамбар удахгүй асах гэж байгааг сэтгэл догдлон хүлээж байна. Биднийг дэмжсэн Монголын ард түмэндээ баярлалаа”.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс 2022 онд дижитал мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлнэ

Энэтхэгийн Сангийн сайд Нирмала Ситхараман жил бүрийн төсвийн талаарх илтгэлдээ тус улсын Нөөцийн банк 2022 оны санхүүгийн жилд дижитал рупи гаргана хэмээн мэдэгдлээ.

Сайдын тайлбарласнаар, Энэтхэгийн Төв банк хэрэглээнд дижитал валютыг нэвтрүүлэх нь дижитал эдийн засагт томоохон түлхэц өгөхөөс гадна илүү үр ашигтай, хямд валютын удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэлээ.

Криптовалютаас олсон ашгаас 30 хувийн татвар авахаар төлөвлөж байгаа ба холбогдох хуулийн төслийг Энэтхэгийн Төв банк шалгаж эхэлсэн хэмээн Ситхараман сайд нэмж онцоллоо.

Хуулийн төслийг аль хэдийн боловсруулж эхэлсэн ба хоёр жил хүрэхгүй хугацаанд буюу энэ оны дөрөвдүгээр сараас ирэх оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжих төсөл гэсэн мэдээлэл байна.

Шинжээчдийн таамагласнаар, төрийн мэдлийн криптовалют, тэр тусмаа Энэтхэгийн криптовалютыг хэрэглээнд нэвтрүүлснээр хэрэглэгчдэд төдийлөн нөлөөлөхгүй, харин холбогдох улс орнуудын эдийн засгийг мэдэгдэхүйц хэмжээгээр бэхжүүлэх аж. Блокчэйнд суурилсан валют нь гүйлгээг илүү найдвартай бллгож, татварыг хөнгөвчлөх төлөвтэй байна.

Сонирхуулахад, Төв банкны дижитал валют /CBDC/-ын гол давуу талуудын нэг нь төлбөрийн дэд бүтцийг шинэчлэх явдал бөгөөд гүйлгээний төрлөөс үл хамааран пүүс компаниуд, банкууд болон хэрэглэгчдийн хооронд мөнгө шилжүүлэх явц хурдан шуурхай болох онцлогтой.

Энэтхэг улс Хятадтай хамт ойрын хэдэн жилд Төв банкны дижитал валют гаргах дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын нэг болж магадгүй хэмээн дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Сошиалд зургаа нийтэлж хулгайчид мэдээлэл өгч байна

Ховдын аймгийн цагдаа нар нэгнийхээ...

Сар шинийн баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихэсчээ. Иймд цагдаагийн байгууллагаас ард иргэдийг сонор сэрэмжтэй байх, цаашлаад орон нутагт олон хоногоор зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.

Эзгүй хугацаандаа хөршдөө мэдэгдэх, хяналтын камераа сайжруулах, олон нийтийн цахим сүлжээнд мэдээллээ оруулахгүй байх, аль болох орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, мөн хаалга цонхны бэхэлгээг шалгаж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутагт коронавирусийн халдварын тархалт Улаанбаатарынхыг давлаа

Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй | News.MN

Коронавирусийн халдварын тархалт хөдөө орон нутагт нэмэгдэж эхэллээ. ЭМЯ-наас өнөөдөр өгсөн мэдээллээр өнгөрсөн хоногт бүртгэгдсэн халдварын 426 тохиолдлын дийлэнх буюу 269 нь орон нутагт илэрчээ.

Халдварын тохиолдол Орхон аймагт хамгийн олон 65, Баян-Өлгий аймагт 55 бүртгэгджээ.

Өмнөговьд 43, Дундговьд 22 тохиолдол батлагдсан бол Хэнтий аймагт 8 тохиолдол илэрчээ.

Хоёрдугаар сарын 3-ны байдлаар орон нутагт халдварын тархалт Улаанбаатарынхаас бага байв. Тодруулбал Орхон, Хэнтий аймагт 0 байсан ч өнгөрсөн хоногт нэмэгдсэн байна.

ДЭМБ-аас зөвлөсөн амны хаалтаа зүүх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, гараа ариутгах дэглэмээ барихыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр шинийн нэгэнд Улаанбаатар хотоос 11,792 тээврийн хэрэгсэлтэй 31,093 хүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ III тун хийлгэсэн цагаачдыг торгуульгүй гаргана

Өмнөд Солонгос дахь гадаад иргэдийн эрхийг хамгаалах төвөөс гурав дахь удаагийн өршөөлийн талаарх мэдэгдлийг танилцуулж, цахим хуудастаа Covid-19-ийн хамааралтайгаар өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Тус улсын Хууль зүйн яам 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хууль бус цагаачдыг COVID-19-ийн вакцины III тунг хийж дууссаны дараа сайн дураараа БНСУ-аас гарсан тохиолдолд торгуулиас чөлөөлөх урамшуулал олгох мэдэгдэл хийжээ.

Өршөөл буюу урамшууллыг хоёр тохиолдолд эдлэх боломжтой. Нэгдүгээрт, ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл III тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн энэ оны аравдугаар сарын 31-нийг хүртэл сайн дураараа гарах

Хоёрдугаарт, 2022 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл II тун хийлгэсэн хууль бус цагаач иргэн дөрөвдүгээр сарын 30-ны дотор сайн дураараа гарах

Харин вакцин хийлгээгүй, гэмт хэрэг үйлдсэн, цагдаагийн газарт баригдсан хууль бус цагаач иргэдэд хамаарахгүй юм байна.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ноос эхлэн хууль бус цагаач иргэдэд вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилгоор торгуулиас чөлөөх урамшуулах тогтолцоог 2021 оны дуустал хэрэгжүүлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр хууль бус цагаачид нэгдэх шатны вакцинд 89.9 хувь, хоёр дахь тунд 87.5 хувьд хүрч хамрагдсан бөгөөд өршөөлийн буюу урамшууллын тогтолцоо ихээхэн нөлөөлсөн гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн Артём

Эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн Артём

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н.Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артём нохойн хамт замын хөдөлгөөнийг зохицуулан үүрэг гүйцэтгэжээ.

Замын цагдаа нохойн хамтаар үүрэг гүйцэтгэж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тухайн албан хаагч нохойгоо гөлөг байхаас нь эхлэн өсгөсөн, команд маш сайн мэддэг, сургуультай нохой. Нохой албаных биш ч эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг. Харин алба хаагч маань нохойтойгоо иргэд, жолоочийг шалгасан зүйл байхгүй” хэмээлээ.