Categories
мэдээ цаг-үе

Бээжингийн олимп “Миний нутаг бид хоёр” үндэсний дуугаар эхэллээ

“Бээжин 2022” өвлийн олимпын албан ёсны нээлт Шувууны үүр үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Олимпийн нээлт лазер гэрэл, “Миний нутаг бид хоёр” үндэсний дууны үзүүлбэрээр эхэллээ. Монголын баг тамирчид хятад цагаан толгойн үсгийн дарааллаар 79 дугаараар цэнгэлдэхэд орж ирсэн. Манай баг тамирчид гурван цагийн өмнө Бээжин хотоос 220 км зайд орших Жанжиакоу хотоос хурдны галт тэргээр нээлтийн үйл ажиллагааг зорьсон юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Ковидын 570 тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барав

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 570 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 366 нь Улаанбаатар хотод,
  • 204 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны 4 иргэн нас баржээ.

May be an image of map and text that says '회 ЗАСИИАЗ ЭРУУл МЭНДИИН ЯАм ковид- 19 ЦАР тАХЛЫН нехцел БАЙДАЛ 2022.02.05- едрийн байд aap ХАЛДВАРЫН нехцел БАЙДАЛ 570 MENnCA ОРОН НУТАПТ БУРТГЭ УРПЭГДСЭН ДСЭн ТОХИОЛдОЛ 366 УГАДНБАЛТАР 204 ОРОН НТАГТ ТАРХВАРЗУЙН мУРуй 4,093 615 AP 6,449 50 SARTAA 10 EX By ジ1,232 31 616 УзУУхД ДА 32,677 ЯНАЛТАд БАЙГАΑ ВАКЦИНЖУУЛАЛТ /нийт 2,049 Hasit МАС АР/ am/ НАС БАРАЛТ едроер/ 2,269,843 (69,8%) ХУЙсээир 16 2,170,723 (66,7%) 16457 HAC БАРАЛТЫН ШАЛТГААН Даохлаа сргаахтунт: 1,008,116 (31,0%) хоног/ Дархлаа 82,692 (2,5%) 21-40 41-60 УнДРЭЛ 61-80 3ypx, судасны речием B0-C джиа 77.3% КОЕНД Ковид малтглант Цагаан сарын баяраар зевхен ГЭР, ГЭРТЭЭ шинэлцгээе! таргалалт'

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Уулзалтаар олон зүйл төлөвлөсөн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

Л.Оюун-Эрдэнэ: Уулзалтаар олон зүйл төлөвлөсөн, амжилттай болно гэдэгт итгэлтэй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо болж буй өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцож байна. Энэхүү арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож буй аж.

Өвлийн XXIV олимпын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин болон Жанжякөү хотод тус тус явагдаж байгаа бөгөөд Бээжин хот нь өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байна.

Биатлон, уран гулгалт, бобслей, кёрлинг, хоккей, чарга, тэшүүр, цана зэрэг үндсэн долоон спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө 3000 гаруй тамирчин өрсөлдөнө.

Монгол Улс 1964 оны өвлийн олимпт анх оролцсон бөгөөд 15 дахь наадамдаа оролцож байна. “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадмын цанын төрөлд манай улсаас гурван тамирчин өрсөлдөнө. Ерөнхий сайд тамирчдадаа амжилт хүслээ.

Маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Саахалт айлын санаа нэг гэдэгчлэн Монголын ард түмэн, Монголын төр засаг сэтгэл санаагаар нэг байгаа гэдгээ илэрхийлж, Бээжингийн олимпт оролцож байна. Маргааш ажлын уулзалтууд эхэлнэ. Олон зүйл төлөвлөсөн. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрээн-Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ

Өчигдөр Эрээн-Замын-Үүд боомтоор 142 автомашин ачааг нэвтрүүлжээ

Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа нээгдлээ. Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд дахин нээв.

Замын-Үүд боомтод өнгөрсөн дөрвөн өдөрт цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулж, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ.

Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авсан байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр, БНХАУ-ын тал цаашид авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа, тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан байна.

Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа аж. Түүнчлэн Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж буй юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Сайзанмаа: Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар байдаг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин доржсүрэнгийн Сайзанмаатай ярилцлаа.


-Анх СУИС-ийн босгоор алхаж байсан үеэс ярилцлагаа эхэлье?

-2016 онд СУИС-д шалгалт өгөхөөр очиход ардын дуучны анги нээгдэж байсан юм. Тэр ангид тэнцэж МУГЖ, дэд профессор Л.Чулуунчимэг багшийн удирдлаган дор таван жил суралцаж төгссөн анхны 14 оюутны нэг нь би юм л даа. Сайн багшийн шавь болсон минь их хувь заяа гэж боддог. Багшийнхаа хэлсэн үг, үйлдэл бүрийг дагаж, чиг болгоод явж байна.

-Оюутан насны хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач…

-Хамгийн түрүүнд хоолойн дасгал гамм уншаад толгой их эргэдэг байсан л санаанд орж байна (инээв). Байсхийгээд л ухаан алдах гэж байгаа юм шиг болж, толгой эргэнэ. Амьсгаагаа буруу авдаг байсан байх л даа. Дуучин хүнд амьсгаагаа зөв авч сурах нь хамгийн чухал. Багш маань чихэр өгөөд “Өө алив суу, суу” гээд л суулгачихдаг байж билээ.

-Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Мэргэжлээ сонгоход ээж маань их нөлөөлсөн. Бараг л ээж сонгосон доо (инээв). Манай эгч дүүс бүгд өөр салбарт ажилладаг. Тэдэн дундаас хамгийн азтай нь ч гэмээр юм уу, би урлагийн замыг сонгосон. Тэр тусмаа ардын дуучин гэх мэргэжлийг сонгосондоо их баярлаж явдаг. Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар шүү.

-Таны удамд урлагийн хүн байдаг уу, аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Аав, ээж маань нутагтаа ажиллаж амьдардаг. Хоёулаа сайхан дуулж, хуурддаг хүмүүс байдаг. Аав минь сумынхаа соёлын төвд насаараа ажилласан, сайхан цангинасан хоолойтой хүн бий.

-Та ангийнхаа анхны МУСТА гэсэн үү, хамт олныхоо тухай яриач?

-Өнгөрсөн есдүгээр сард энэ хүндтэй шагналыг хүртсэн. Залуу уран бүтээлчийн хувьд цаашид илүү ихийг амжуулж, хөдөлмөрлөөрэй гэж урамшуулж байгаа хэрэг болов уу. Үндэсний урлагийн их театрын гайхалтай хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байгаа минь их азтай хэрэг. Энэ их айлаас хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна.

-Анхны хамгийн том тоглолтынхоо тухай…

-2014 онд оюутан байхдаа Үндэсний Урлагийн их театрт Үлэмжийн чанар дуулалт жүжигт олны хэсэгт оролцож байсан. Тухайн үед багш маань чуулгад ажилладаг байсан учраас биднийг оруулсан юм. Тэр үеэс л энэ театрын уран бүтээл, уран бүтээлчдийн авьяас чадварыг биширсэн. Мэргэжлийн байгууллага гэж ийм байдаг юм байна, уран бүтээл дээр ингэж ажилладаг юм байна, уран бүтээлч ийм байх ёстой юм байна гэдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн.

-Таны анхны уран бүтээл хэрхэн бүтэж байв, сандарч байсан уу?

-“Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан” гэж дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй уралдаан бий. Энэ уралдаанд 2014 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа “Алсын газрын зэрэглээ” дууг өөр хувилбараар дуулж “Мартагдсан дууг сэргээн дуулсан” дуучнаар шалгарч байсан. Энэ дуугаа хамгийн анх хоолой бичүүлж дүрсжүүлж байлаа.

-Уран бүтээлүүдээсээ нэрлэхгүй юү?

-2019 онд ардын дуунуудаас бүрдсэн “Алсын газрын зэрэглээ” нэртэй киноконцерт хийсэн. Уг бүтээл ихэвчлэн мартагдсан дуунуудаас бүтсэн. “Алсын газрын зэрэглээ”, “Шандань голын дэгдээхэй”, “Эрээн жүүртэй эрвээхэй”, “Цэнхэрлэн харагдаад байна”, “Сүнжидмаа” зэрэг дуунуудаас бүтсэн. Үүнээс гадна дан шанзтай, ятгатай, хуучир хөгжимтэй зэрэг ганц ганц хөгжимтэй дуулсан ардын дуунууд урын санд байна аа. Мөн ангийн хэсэг нөхөд болон багштайгаа хамтарч хөл хорионы үеэр ардын хөгжмийн хамсраатай дан ардын намбат дуунаас бүрдсэн “Хүрээ аялгуу” цомогтой номоо гаргалаа.

-Уран бүтээл дээр ажиллахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Ардын арга барилыг нь алдагдуулалгүй дуулахыг хичээдэг. Үг, аян дээр ажиллахаас гадна дууны утга санааг илүү илэрхийлэхийг эрмэлздэг. Уйтгар гунигтай дууг инээмсэглээд дуулаад байж болохгүй шүү дээ.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ талаар…

-Өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бүх уран бүтээлдээ хайртай. Уран бүтээл бүрт маш их хөдөлмөр, туршлага, дурсамж шингэдэг.

-Ажлын гараагаа Үндэсний Урлагийн их театртаас эхэлсэн үү?

-Тийм ээ, 2016 онд их сургуулиа төгсөөд л Үндэсний Урлагийн их театртаа ажиллаж эхэлсэн. Тэр үед театрт нээлттэй шалгалт болж байгааг сонсоод шалгалт өгч тэнцсэн. Манайх чинь бас байнга нээлттэй шалгаад байдаггүй л дээ. Тухайн үед би ч сургуулиа төгсөх, нээлттэй шалгалт явагдах хоёр яг таарсан.

-Та Соёл урлагийн их сургуулийн магистр шүү дээ. Ямар сэдвээр дипломоо хамгаалсан бэ?

-2020 онд СУИС-д “Уул усны нэртэй ардын зарим дуунд хийсэн судалгаа” нэртэйгээр магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Одоогоор түвшингээ ахиулж докторт суралцаж байгаа. Сурах судлах, мэдэх зүйл их байна. Дуулахаас гадна дуугаа судлах их сонирхолтой санагддаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ. Саяхан ээж болсон гэж сонссон, баяр хүргэе. Ээж болоод уран бүтээлээсээ түр хөндийрсөн үү?

-Баярлалаа. Ээж болно гэдэг шинэ мэдрэмж бас том даваа байлаа. Амаржаад удаагүй байгаа. Гэхдээ нэг их удалгүй ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Сүүлд ажлын бүсгүйчүүдтэйгээ нийлж уран бүтээл дээр ажилласан. Ажил хувийн шалтгаанаар түр зогсоод байна.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач, урлагийн хүн үү?

-Миний ханийг Ганболдын Тэмүүлэн гэдэг. Урлагийн салбарын хүн биш ч урлагт маш их хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй залуу байдаг. Ажлыг маань маш сайн ойлгож, арын албыг найдвартай даадаг. Мөн уран бүтээл дээр санал, сонсогчийн байр сууринаас зөвлөмж, санаануудыг их өгдөг.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Орчин үеийн танилцах хэлбэр юм уу даа. Фэйсбүүкээр найз байсан. Нэг өдөр мессэнжерээр танилцах чат ирээд л анх танилцаж байлаа (инээв).

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Хүүхэд насандаа цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Хөдөө гэртээ аав, ээжтэйгээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Миний хувьд их чухал баяруудын нэг. Ээж шинийн нэгний өглөө үүрээр сэрээгээд л “Энэ жилийн өнгө шүү, эртхэн босоорой” гээд л эхэлнэ дээ. Бүх зүйл шинэ, бүгдээр бялхаж цалгисан гоё мэдрэмж авдаг баяруудын нэг. Хувцас өмсгөлөөс эхлээд идээ шүүс бэлтгэх, мөр гаргах, наадгай зэрэг бидний заавал мэдэж байх шаардлагатай уламжлалуудыг шингээсэн чухал баяр учир их ач холбогдол өгдөг.

-Энэ жил яаж тэмдэглэх гэж байна?

-Энэ жил хөдөө явж чадахгүй, хотод ёслоод л өнгөрөх байх даа. Цаг үеийн нөхцөл байдал ч ингэж таарч байна. Ер нь театрт орсноос хойш хөдөө явж тэмдэглэх нь багассан. Битүүний өдөр бөхийн барилдаан дээр ажлаа хийгээд явж байх жишээтэй (инээв). Ер нь бидэнд баяр ёслолоор тэмдэглэх цаг хомс байдаг.

-Таны энэ жилийн хамгийн том зорилго юу вэ?

-Уран бүтээлийн, судалгааны, хувь хүний гээд төлөвлөсөн ажил олон байна аа. Биеэ жаахан тэнхрүүлж байгаад эхэлнэ дээ.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баярсайхан: Ямар ч байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлого нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэх ёстой


УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганы үеэр та ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав?

-УИХ-ын намрын чуулган төлөвлөсөн хуулиудаа хэлэлцэж батлахын зэрэгцээ ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Миний хувьд чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанд таслалгүй бүрэн оролцдог гишүүдийн нэг. Энэ удаагийн намрын чуулганаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах тал дээр онцгой анхаарч, хүүхэд хамгааллын төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хяналт тавих чиглэлд Засгийн газар, хэрэгжүүлэгч агентлаг, яамтай хамтарч ажиллалаа. Цар тахлын үед хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил манай улсын төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болж байна. Харамсалтай нь, энэ хугацаанд дэлхий дахинд хүүхдийн хүчирхийлэл хоёр дахин нэмэгдсэн судалгааны дүн хүн бүхний сэтгэлийг түгшээж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл цар тахлын үед нэмэгдэхээс гадна, хүчирхийлэлд өртөж байгаа иргэд хүчирхийлэгчийнхээ хажууд амьдарч байгаа учраас тэднийг онцгой анхаарч хамгаалах ёстойг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга анхааруулсан. Мөн бүх улсын Засгийн газарт хандаж уриалга гаргасан. Улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед “Чоно борооноор” гэдэгчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл нэмэгдэж байгааг зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй.

-Таны хувьд Хөдөлмөрийн тухай хуульд анх удаа хүүхэдтэй холбоотой зүйл заалт тусгуулахад нэлээд хичээж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг тусгах хэрэгцээ шаардлага юу байв. Мөн та МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. МАН хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийнэ гэсэн байгаа. Үүнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр юу хийгдэх вэ?

-Миний бие МАН-ын 30 дахь Их хурлаар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож хэд, хэдэн ажлын хэсэгт орон ажиллаж байна. Үүний нэг нь “Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах” ажлын хэсэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон ирээдүйд батлагдах хуулийн төслүүдэд хүний эрхийг хамгаалах, ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн зүйл заалтуудыг оруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ бол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйлд ажил олгогч буюу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага бүр хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлоготой байх саналыг оруулж тусгуулсан. Энэ бол анх удаа Хөдөлмөрийн тухай хуульд хүүхдийн тухай орж байгаа зүйл заалт. Яагаад ийм зүйл заалт тусгуулах болсон бэ гэхээр сүүлийн хоёр жил хамтран ажилласан, судалж, хэрэгжүүлэх гэж оролдож байгаа Австралийн Засгийн газрын сайн туршлага бий. Хоёр жилийн өмнө Монгол Улсад зөвхөн гэртээ хүчирхийлүүлж, гэмтэж, бэртсэн цаашлаад амь нас нь хохирсон 25 мянган хүүхэд байсан бол, цар тахлын үед 35 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг, дотуур байрны үйл ажиллагаа хаагдах хүртэл төр хүүхдүүдээ хамгаалдаг байсан нь харагдаж байна. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхэд гэмтэж бэртвэл багш нар хариуцлагаа хүлээдэг. Тэгвэл дээр дурдсан ямар нэгэн байдлаар хохирч, хүчирхийлүүлж байгаа 35 мянган хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй. Хэдийгээр хүүхдийн эцэг, эх байх эрхээс татгалзуулах талаар хуульд заасан боловч бодит амьдралд хэрэгждэггүй. Тиймээс хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, эрсдэлт орчинд амьдарч буй хүүхдүүдийн талаар нарийвчилсан судалгаа хийж, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх учиртай.

Одоогийн хүүхэд багачууд эх орныхоо ирээдүйг мөрөн дээрээ үүрээд явах учраас өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, ямар нэгэн гомдол шаналалгүй, хүчирхийллээс ангид, аз жаргалтай орчинд өсгөх нь төр засгийн болоод эцэг эхчүүдийн үүрэг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуульд дээрх зүйл заалтыг тусгаснаар ажил олгогч нь ажилтныхаа ар гэрийн нөхцөл байдлыг мэдэж, анхаарахад илүү дөхөм болох юм. Магадгүй тухайн ажилтан ганц бие ээж, аав, эсвэл олон хүүхэдтэй айл өрх юм уу, амьжиргааны түвшин ямар байна гэх мэтчилэн ажилтныхаа ар гэрийг мэддэг болсноор ажилтнаа илүү цагаар ажиллуулдаггүй, ар гэр, үр хүүхэд, хань, ижилтэйгээ хамт байх цагийг аль болох гаргаж өгөх боломж нөхцөлөөр хангаж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн ажил олгогч нь хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх хүрээнд ажилтнууддаа хариуцлагатай, сайн аав ээж байх сургалтыг жилдээ 1-2 удаа зохион байгуулна. Австралийн туршлагаар ажилтнууд ажил олгогч буюу цалин өгч байгаа удирдлагынхаа үгийг илүү хүлээж хэрэгжүүлдэг нь туршилтаар нотлогдсон. Тиймээс хүүхдийн хүчирхийллийг буурлахад ажил олгогчоор дамжуулж эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлэх хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр энэ чухал саналыг оруулсан.

-Нэг талаас ажил олгогчдод ирэх ачаалал нэмэгдэх юм биш үү?

-Өнгөц харахад тэгж харагдаж байгаа боловч ар гэр, үр хүүхэд, хань ижилтэйгээ байх цаг заваар бүрэн хангагдсан ажилтны ажилдаа зарцуулах сэтгэл зүтгэл, ажлын бүтээмж өндөр байдаг. Мөн ажилтнаа ойлгож, дэмжиж урамшуулдаг удирдлагатай баг хамт олонд ажилладаг ажилтан тухайн компанидаа тогтвор суурьшилтай ажиллах бас том шалтгаан болж байдаг. Үүний үр дүн нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, ажлын үр дүн өндөр байна. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засагт өсч, нийгмийн уур амьсгал ч сайхан болно. Тийм учраас хүүхэд хамгаалах үйлсэд бүх ажил олгогчид санаа тавьж ажиллах юм бол 35 мянган хүүхэд бэртэж гэмтэж, хүчирхийлэлд өртөж байгаа тоо эрс багасч, цаашид энэ тоог тэглэх боломж бүрдэнэ. Мөн тус хуульд гишүүний хувиар оруулсан бас нэг чухал зүйл заалт бол ажлын байрны бэлгийн дарамтын зүйл заалтыг илүү нарийвчлан тусгуулсан. Тухайлбал, “Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй” байхаар хуульд тусгасан. Нэг талаас ажил олгогчийн нөгөө талаас ажилтны үндсэн үүргүүдэд бэлгийн дарамтын эсрэг зүйл заалтууд орсноор бэлгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих орчинг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн ажлын байрны орчин гэж ямар орон зайг хамаарах талаар нилээн тодорхой тусгуулсан. Тиймээс энэхүү хуулийн төсөлд оруулсан саналуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангуулахыг зорьж ажиллаж байна.

.-Өнгөрсөн хугацаанд та дунд сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх асуудлаар нэлээд хүчтэй дуугарч ирлээ. Энэ ажилд УИХ-аас хяналт тавих ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Сая чуулган завсарлахын өмнө салбарын сайдад ч хаяглан энэ асуудлаар шүүмжлэл хэлж байсан. Ер нь энэ ажлын явц хэр байгаа вэ?

-Хүүхэд хамгааллын асуудалд ариун цэврийн байгууламжийн асуудал нэн чухал. Энэ бол зөвхөн хүүхдийн эрх гэлтгүй хүний амьдралын хамгийн наад захын хэрэгцээ шаардлага юм. Ариун цэврийн байгууламжийн асуудлыг Засгийн газар хэрэгжүүлэхээр УИХ төсөв мөнгийг нь баталж, “Эрдэнэт” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэхээр болсон. Манай улсын эрс тэс уур амьсгалд хамгийн сайн тохирох шийдлийг олох гэж УИХ-аас уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж миний бие ахалж ажиллаж байна. Сая чуулган завсарлахын өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны отгон хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, ажил сайжруулах байнгын хорооны тогтоол гарлаа. Шийдвэр нь гарсан, санхүүжилт нь тодорхой ийм чухал бүтээн байгуулалтыг маш чанартай гүйцэтгэх ёстой. Өнгөрсөн жилийн УИХ-ын ажлын хэсэг сар бүр хуралдаж ажлыг шахаж байгаа ч төдийлөн сайн үр дүн гараагүй байгаа учраас салбарыг сайдыг энэ асуудалд онцгой анхаарахыг л хүссэн. Боловсрол шинжлэх ухааны яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлал яамны Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулсан дэд ажлын хэсэгт мэргэжлийн хяналтын байгууллага, барилгын хөгжлийн төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл ажиллаж байгаа. Тиймээс энэ ажлыг цаг хугацаа алдахгүйгээр богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнөөдөр модон жорлонгийн тоог илт багасгаж чадсан аймгууд бий. Тиймээс бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагаас суралцаж, хөдөө орон нутагт модон жорлонгийн асуудлыг шийдэж чадвал хүүхдүүд маань эрүүл өсөн торниж, ая тухтай сурч боловсрох, амьдрах эрх нь хангагдах юм. Бидний хийсэн судалгаагаар орой, хүйтэн сэрүүнд жорлон явахаасаа халшраад уух шингэнээ багасгадаг тухайгаа хүүхдүүд ярьсан. Хүүхдүүдэд битгий хэл багш нар ч мөн энэ асуудал хүнд байдаг. Техник, технологийн 21 дүгээр зуунд хөдөө орон нутагт хүүхдүүд маань түмпэнд суугаад дээрээсээ ус гоожуулаад усанд орж байна. Энэ хөгжлийн хоцрогдлыг бид арилгах ёстой.

-Та дэлхийн жорлонгийн өдрөөр соёлын байгууллагууд, Ерөнхий боловсролын сургуулиуд, эмнэлэг гэх мэтчилэн хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгох асуудлаар уриалга гаргаж байсан шүү дээ. Уриалгад хэчнээн байгууллага нэгдэв?

-Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний зарим байгууллагууд болон боловсролын байгууллагуудын ариун цэврийн байгууламж түгжээгүй, мөн суултуургүй хүйтэн паалантай байдаг. Ямар ч хүн түгжээгүй 00-д бие засах хэцүү. Хүйтэн паалан дээр суухгүйн тулд дээр нь гишгэж бие зассанаас гэмтэж бэртэж, хөл гараа зүссэн тохиолдол ч байна. Тиймээс дэлхийн жорлонгийн өдөр 21 аймаг, есөн дүүрэг, дөрвөн яаманд албан бичиг хүргүүлж уриалга гаргасан. 10 аймаг, хоёр яам тайлангаа ирүүлсэн байна. Арван аймгийн 219 сургууль, 99 цэцэрлэг, 71 дотуур байр ариун цэврийн байгууламжаа түгжээтэй болгосон байна. Нийслэлийн боловсролын газар удахгүй мэдээллээ ирүүлнэ. Энэ ажилд тийм их төсөв мөнгө шаардлагагүй. Зөвхөн удирдлага болон томчууд бидний ажлаа гэсэн, хүүхдээ гэсэн сэтгэл, хандлагын асуудал байгаа юм. Миний бие Боловсрол шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчны стандартыг баталсан. Энэ стандартын дагуу ажлаа сайжруулахыг л уриалсан. Энэхүү ганц удаагийн уриалгаар нийт 627 цоож цуурга, 507 угаалтуур шинээр хийж засварласан, 443 суултуур шинээр хийж засварласан, 51 жорлон шинээр барьсан, 21 гэрэлтүүлэг шинэчилсэн, 23 хаалга сольсон, тусгай хэрэгцээ хүүхдүүдэд зориулсан таван ширхэг ариун цэврийн байгууламж бий болгосон зэрэг нийт 100 сая төгрөгийн засварын шинэчлэл хийсэн зэрэг олон сайхан үр дүн гарсан байна. Хийе гэсэн сэтгэл байвал үр дүн гардгийн жишээ бол энэ. Бусад аймгууд ч удахгүй ирүүлнэ гэж итгэж байна.

-Төрөх тасгийн ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлаар ЭМЯ-нд удаа дараа хандаж байсан. Гадаа ариун цэврийн байгууламжтай хөдөө орон нутгийн төрөх тасгийн ариун цэврийн байгууламжуудын нөхцөл байдал сайжирч байгаа юу?

-Нялх биетэй эхийн үйлчлүүлэх ариун цэврийн байгууламжид анхаарал хандуулах талаар салбарын сайд болон Эрүүл мэндийн яаманд удаа дараа хүсэлт гаргасан. Үүний үр дүнд гадаа жорлонтой 240 сумаас 30 сумын төрөх тасгийг дотроо жорлонтой болгохоор гурван тэрбум төгрөг энэ жилийн төсөвт суулгасан гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдсэн. Энэ бол бага боловч ахиц дэвшил. Хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд төрхийн өмнөх гэдэс цэвэрлэгээ хийлгэсний дараа хувинд бие засч байгаа. Энэ бол маш хүнд асуудал. Давхар биетэй ээж битгий хэл, дан биетэй бидэнд хувинд бие засна гэдэг төсөөлөшгүй. Хүний эрх, хүүхдийн эрх, хэвлийд байгаа ургийн эрх гэх мэт олон асуудал ганцхан жорлонгийн асуудал дээр ингэж зөрчигдөж байна. Саяхан хөдөө орон нутагт жирэмсэн ээж гадаа жорлонд бие засах үедээ хүүхдээ унагаасан харамсалтай явдал гарсан. Тав тухтай жорлонгийн асуудал бол хүний эрх, хүүхдийн эрхийг хангах хамгийн үндсэн суурь асуудал бөгөөд үүнийг улсын хэмжээнд өөрчлөх цаг болсон.

-Эхийн хэвлийд байгаа хүүхдийн эрхийн асуудлаар ч бас дуу хоолойгоо хүргэсээр байгаа. Үр хөндөлт, тэр дундаа өсвөр насны охидын дунд үр хөндөлт нэлээд өссөн талаар статистик мэдээ байсан. Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Хөгжингүй оронд эхийн хэвлийд байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн анхаардаг. Хэдийгээр энэ талаар ЭМЯ-наас гаргасан тодорхой журмууд байдаг боловч бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Тухайлбал, үр хөндүүлэхэд эмч нарын зөвлөгөөнөөр орж шийдвэр гарсны дараа үр хөндүүлэх тухай яригддаг боловч манай улсад үр хөндүүлэхтэй холбоотой асуудал замбараагаа алдсан. Сүүлийн жилүүдэд төрөлт залуужиж, олон ээжүүд одонтой ээж болж байгаа сайхан жишээ олон бий. Гэтэл нөгөө талд харамсмаар статистик байна. Сүүлийн хоёр жилийн статистикийг аваад үзэхэд 2020 онд 75694 ээж төрсөн бол 14639 ээж үр хөндүүлсэн байна. 2021 онд 71116 ээж төрсөн бол 12043 ээж үр хөндүүлсэн статистик мэдээ байна. Хамгийн харамсалтай сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол 2021 онд үр хөндүүлсэн 12043 ээжийн 564 нь өсвөр насны охид байна. Охид бүсгүйчүүд хувийн эмнэлгийн үүдэнд дугаарлаж зогсож байгаад л үр хөндүүлдэг боллоо. Тиймээс хэвлийд байгаа хүүхдийн эрх, амь насыг хамгаалах асуудлаар ЭМЯ-нд санал хүргүүлсэн. Үр хөндүүлэх асуудалд төр анхаарч, хэвлийд бойжиж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалах ёстой. Өнгөрсөн хугацаанд хүний эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарахаас гадна төрөөс үйлчилгээ авч байгаа иргэдийн эрхийн асуудалд мөн анхаарч ажиллалаа. Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээг ямар нэгэн байдлаар ялгаварлагдахгүйгээр, хэн нэгнийг царайчлахгүйгээр цаашлаад авилга өгөхгүйгээр ижил тэгш авах эрхтэй. Миний бие төрийн албаны үйлчилгээг сайжруулж, хүнд сурталгүй, авилгагүй, ёс зүйтэй, чадварлаг төрийн албан хаагчдыг бэлтгэх, төрийн үйлчилгээг цэвэр тунгалаг, шударга шуурхай иргэдэд хүргэхэд анхааран ажиллаж байна. Цаашдаа ч тодорхой үр дүн гартал нь ажиллах болно.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, өргөн барихаар төлөвлөсөн ямар хуулийн төслүүд байгаа вэ?

-Цахим гадуурхлын асуудал ганц манай улсын хувьд биш дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй хүнд асуудал болж байна. Цахим гадуурхалтад өртсөнөөр хүүхдүүд хичээл номондоо дургүй болохоос гадна, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэр орноосоо дайжиж, буруу хүмүүстэй нөхөрлөснөөр гэмт хэргийн ертөнц рүү хөл алдах, тэр ч бүү хэл амиа хорлох хүртэл эрсдэл бий болж байна. Тиймээс цахим гадуурхалтад хүүхэд багачуудыг өртөхөөс сэргийлэх ажилд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг өргөн барихаар судалгааны ажил дээр ажиллаж байна. Мөн хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүдтэйгээ хамтран Нийгмийн ажлын тухай хуулийг ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна. Хүчирхийллийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед нийгмийн ажилтан мэргэжлийн байх, нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байна. Тиймээс нийгмийн ажилтны нэр хүнд, үнэ цэнийг өсгөх, цалин хангамжийг нь тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх ёстой. Тухайн баг, хороо, сум, дүүрэг, айл өрх, хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж байгаа нийгмийн ажилтныг сэтгэлзүйн боловсролтой, мэргэжилдээ мэргэшсэн байхад уг хууль дөхөм болох учиртай. Аливаа төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд сэтгэлзүйн анхан шатны тусламж үзүүлж, харилцан ярилцаж, асуудлын учир зүйг олж шийдэхэд нийгмийн ажилтны үүрэг оролцоо асар их. Манай улсад одоогийн байдлаар 715 хамтарсан баг ажиллаж байна. Эдгээр хамтарсан багуудын ажлыг үр дүнтэй болгоход Нийгмийн ажлын тухай хууль өндөр үр нөлөө үзүүлэх юм. Энэ төрлийн хууль урьд өмнө нь батлагдаж байгаагүй. Анх удаа өргөн барих гэж байгаагаараа онцлог. Мөн хаврын чуулганаар хэлэлцэх Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд багш ажилтнуудын саналыг тусгах, боловсролын чанар хүртээмж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллана.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Та иргэд, сонгогчдодоо хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Угтан ирж байгаа усан бар жилд хүн бүр эрүүл энх байж, улсын орны маань эдийн засаг сайжирч, хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн түүхийг бичсэн сайхан жил байна гэж итгэж байна. Төр минь түвшин амгалан, түмэн олон минь сэтгэл амгалан, хүүхэд бүр аз жаргалаар дүүрэн, гэр бүл бүхэн халуун хайраар дүүрэн байх болтугай. Нийт монголчууддаа болон Завхан сайхан нутгийнхандаа сар шинийн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 5, Могойн хүлэгч одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:14 цагт мандан, 17:58 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бур гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийлээ

Бээжин-2022 ХХIV өвлийн олимпийн нээлт өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэллээ. Бээжингийн өвлийн олимп өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байгаа гэдгээрээ маш онцлогтой.

Энэ удаагийн олимп нүүрстөрөгч ялгаруулдаггүй наадам гэдгээрээ онцлог. Наадмын Зохион байгуулах хорооны зүгээс Засгийн газар, албан ёсны түншүүдтэй хамтран нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд олимпын тэмцээн уралдаан явагдах бүх байгууламж нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах стандартыг хангажээ. Мөн олимпын наадмын бүх талбай, байгууламжийг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангасан байна.

Бээжин-2022 өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөх цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Дараагаар нь хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явган болон автомашинтай явахгүй байхыг анхаарууллаа

Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан тухай ОБЕГ мэдээлэв.

Хоёрдугаар сарын 1-ний байдлаар, манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Энэ нь 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.