Categories
гадаад мэдээ

Францын компани цэнхэр өнгөтэй шар айраг гарган авчээ

Францын гар аргаар шар айраг үйлдвэрлэгч “Hoppy Urban Brew” компани далайн ургамал ашиглан цэнхэр өнгийн шар айраг гарган авсан талаар “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Спирулина гэх далайн замаг нь байгалийн фикоцианиныг агуулдаг тул хөх өнгөтэй байдаг гэдгийг эх сурвалж онцлов. Фикоцианин бол шар айргийг исгэх явцад нэмэлтээр хэрэглэдэг бодис юм.

“Hoppy Urban Brew” компани далайн ургамал үйлдвэрлэдэг “Etika Spirulina” компанитай хамтран ийнхүү цэнхэр өнгийн шар айраг үйлдвэрлэж эхэлсэн ба түүнийгээ “Line” хэмээн нэрийджээ.

Шар айрагны үйлдвэр бүтээгдэхүүнээ бусдаас содон байлгахын
тулд цэнхэр өнгийг сонгосон аж. Компанийн зарим нэг ажилчдын ярьснаар,
компанийн стратеги төлөвлөгөө амжилттай болсон гэлээ.

Тус компанийн ажилтан Себастьян Вербеке “Рёйтерз” агентлагт хэлэхдээ, “Цэнхэр өнгийн шар айраг бол олны сонирхол татаж, сониуч байдлыг нь өдөөх болно” гэсэн юм. Цэнхэр өнгөтэй шар айрагны амт нь зөрөг цэцэг амтагдсан, зөөлөн, жимсний амттай аж.

“Hoppy Urban Brew” компанийн спирулина нийлүүлдэг фермийн өөр нэг эх сурвалж мэдээлэхдээ, өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд 1500 лонх цэнхэр шар айраг борлуулсан хэмээн “Рёйтерз” агентлаг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөстэй усанд сэлэлтийн ДАШТ-нээс хүрэл медаль хүртжээ

Мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аваргын тэмцээнээс 50 метрийн Мэлхий сэлэлтийн төрөлд Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийнтамирчин Ш. Даваадорж хүрэл медаль хүртжээ.

Ази тивээс манай улс ганцаараа баг болон оролцож байгаа бөгөөд Дэлхийн 28 орон оролцож буй том тэмцээн болж байгаа аж. Одоо хоёрдугаар сарын 06-ны өдөр өврөөр даллалт болон делфин сэлэлтийн төрөлд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд Баянзүрх дүүрэгт 39 согтуу жолоочийг журамлажээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2022.01.31-ний өдрөөс 2022.02.04-ны өдрийг хүртэл хугацаанд буюу сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил илрүүлжээ. Улмаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Иймд жолооч та бүхэн өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцохыг анхааруулж байна. Замын хөдөлгөөний дүрэм, амьдралын алтан дүрэм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

2022 онд багтаан БОАЖЯ-наас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулна

Б.Бат-Эрдэнэ: 2022 онд багтаан БОАЖЯ-наас олгодог бүх тусгай зөвшөөрлийг цахимжуулна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 22 төрлийн тусгай зөвшөөрөл, 10 орчим төрлийн үйлчилгээг аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг хүрээнд ойрын хугацаанд 16 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулахаар төлөвлөөд байна.

2022 ондоо багтаан шат дараалсан хэлбэрээр бүх тусгай зөвшөөрлийг ил тод болгон цахимжуулна хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тус яамнаас олгодог тусгай зөвшөөрлүүд:

  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ
  • Байгаль орчны аудит хийх эрхийн гэрчилгээ
  • Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
  • Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрхийн гэрчилгээ
  • Амьтны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
  • Ус, цаг уур, орчны мэргэжлийн байгууллага
  • Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
  • Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл
  • Аюултай хог хаягдал экспортлох зөвшөөрөл
  • CITIES-ийн Зэрлэг, амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай тухай конвенцын зөвшөөрөл
  • Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
  • Ан агнах тусгай зөвшөөрөл
  • Загас барих тусгай зөвшөөрөл
  • Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл
  • Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг гадаадаас оруулах зөвшөөрөл
  • Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл
  • Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах
  • Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг гадаадад гаргах
  • Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
  • Усны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ
  • Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ
  • Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис агуулсан бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл
Categories
мэдээ нийгэм

Сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлын улмаас сурлагаар хоцрогдохоос айж байна

ТӨСӨВ-2022: Нийслэлийн 9 дүүрэгт ирэх онд ашиглалтад орох сургууль,  цэцэрлэгүүдийн төсөв

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхэлнэ.

Харин хоёрдугаар сарын 28-наас сурагчдыг 100 хувь танхимд хичээллүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Цар тахлын эрсдэл хэвээр байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимд бүрэн шилжүүлэх зайлшгүй шалтгаан байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж байсныг хүргэвэл:

ШАЛТГААН №1

Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны арванхоёрдугаар сард хэвлүүлсэн тайланд дурдсан.

ШАЛТГААН №2

Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй.

ШАЛТГААН №3

Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна. Эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгааны улмаас 170 гаруй мянган хүүхэд зайнаас суралцаж чадахгүй байна.

ШАЛТГААН №4

БШУЯ, НҮБ Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн судалгаагаар сурагчдын 76 хувь нь сэтгэл санааны зовнилтой байгаа бол 6-13 насны хүүхдүүдийн дунд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байна.

Сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлын улмаас сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж судалгаанд дурдагдсан байна.

Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зогссонтой холбоотойгоор хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна хэмээн танилцуулж байв.

Categories
мэдээ нийгэм

Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг анх удаа хийнэ

Ахлах ангийн математикийн цахим хичээл - Боловсролын хүрээлэн

Үндэсний статистикийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран анх удаа Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2022 оны эхний хагас жилд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд “Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны зорилго болон асуулгын маягтын төслийг техникийн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилго бүхий цахим семинар зохион байгуулжээ.

Судалгаагаар албадан хөдөлмөр эрхлэлтийн шинж чанар, тархалтыг газар зүйн байршил,  хүн ам зүйн үзүүлэлтүүд, ажлын орчин нөхцөл, цалин хөлсний хэлбэр, хэмжээ болон бусад үзүүлэлтүүдээр тооцох юм. Мөн албадлагын хэрэгслүүдийг ажлын орчин болон ажилд авах явцад ашигласан эсэхийг тодруулж, хүн амын ямар бүлэгт албадан хөдөлмөр байгааг судлах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд дархлаажуулалтын суурин 152 цэг ажиллана

Өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод суурин 152 цэгт 152 багийн 722 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бээжин 2022 наадмын бамбарыг уйгар гаралтай тамирчин асаалцжээ

Өчигдөр орой болж өнгөрсөн Бээжин 2022 өвлийн олимпын наадмын нээлтийн арга хэмжээний үеэр олимпын бамбарыг эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин асаасан билээ.

Тэдний нэг болох эрэгтэй нь Хятадын үндэсний цөөнхийн нэг төлөөлөл болох уйгар гаралтай тамирчин байсныг Бээжингээс мэдээлжээ.

Бамбар асаалцсан тамирчныг Динигер Иламужян гэдэг бөгөөд Шинжааны уйгар гаралтай гүйлтийн цанын тамирчин юм байна.

Энэ удаагийн олимпын наадам өрнөдийн орнуудын дипломат бойкотын дор зохион байгуулагдаж байгаа.

Хятадын эрх баригчид Шинжаанд уйгар үндэстнийг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийг нь зөрчиж байгааг буруутгасан АНУ, Их Британи, Канад зэрэг орнууд Бээжингийн олимпын наадмын нээлтэд албаны болон дипломат төлөөлөгчөө илгээгээгүй юм.

Human Rights Watch байгууллагын тайланд өгүүлснээр Хятадын засгийн газар нэг сая орчим уйгар үндэстнийг улс төрийн боловсрол олгох хуарангуудад хорьж буй гэсэн мэдээлэл бий.

Харин Хятадын тал үүнийг няцаадаг бөгөөд олимпын бамбарыг уйгар гаралтай тамирчнаар асаалгасан нь өрнөдийн орнуудын бойкотод өгсөн хариулт болж байна.

Баасан гарагт Эмнести Интернэйшнл байгууллагаас Бээжин 2022 олимпын наадамтай холбогдуулан гаргасан мэдэгдэлд “Хүний эрхийн зөрчлийг спортоор угаах боломжгүй” хэмээн анхааруулжээ.

Categories
мэдээ спорт

“Бээжин 2022” наадамд Япон улсаас 20 ах дүү тамирчин өрсөлдөж байна

Ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар

Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Бээжин 2022 өвлийн олимпын наадамд Япон улсаас 10 хос ах дүү тамирчин оролцож байгааг Киодо агентлаг мэдээлжээ.

Тэдний зарим нь хоорондоо өрсөлдөж байгаа бол зарим нь хамтдаа нэг зорилгын төлөө өрсөлдөх юм байна.

Өнгөрсөн зуны Токио 2020 наадамд Японоос оролцсон 583 тамирчны дотор 11 хос ах дүү байсан бол энэ удаа оролцож буй 124 тамирчны зургаан тамирчин тутмын нэг нь төрсөн ах дүү, эгч дүүтэйгээ хамт оролцож байгаа ажээ.

Тухайлбал сноубордын төрөлд медалийн найдварт тооцогдож буй Руки Томита “Олимпын наадамд эгчтэйгээ хамт оролцох болсондоо би үнэхээр баяртай байна. Гэхдээ бид бол өрсөлдөгчид, миний ялахыг хүсэж буй хүмүүсийн нэг эгч маань юм” гэж тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Түүний эгч Сена Томита “Бид хамтдаа олимпын наадамд оролцохыг мөрөөддөг байсан нь биелж байна. Гэхдээ бидний хэн хэн нь ялагдах дургүй. Би дүүдээ ялагдахыг хүсэхгүй байна. Би бэлдсэн бүх зүйлээ энд гаргаж, харамсах юм үлдээлгүй өрсөлдөх болно” гэж ярьжээ.

Сноубордын төрөлд бас ах дүү Аюүми Хирано, Кайшу Хирано нар хоорондоо өрсөлдөхөөр Бээжинд ирээд байна.

Тэднээс гадна 2018 оны Пёнчаны олимпым наадмаас Япон улсын анхны кёрлингийн хүрэл медалийг зүүсэн эгч дүү Чинами болон Юрика Ёшида нар энэ удаа медалийн өнгөө өөрчлөхийн төлөө хамтдаа өрсөлдөхөөр ирээд байгаа юм.

Бас Японы эмэгтэй хоккейн шигшээ багийн бүрэлдэхүүнд Токо, Ямашита, Шига овогтой гурван хос эгч дүүс өрсөлдөхөөр иржээ.

Одоогийн байдлаар Япон улс өвлийн олимпын наадмуудаас нийтдээ 58 медаль авсан үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орно

ЦАГ АГААР: Энэ сарын дундуур хэт халах төлөвтэй байна | News.MN

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орно.

2022 оны 02 сарын 04-ний 20 цагаас 02 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.