Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан өргөн дэлгэр золгов

Өнөөдөр XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн 5-ны билэгт сайн өдөр тохиож байна.

Энэ өдөр С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан намын байрандаа золголт хийжээ. Тус золрголтод С.Эрдэнэ, М.Тулгат, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэй хүмүүс очжээ.

Эл зурагнаас харвал дотроо үл ойлголцоод байсан М.Тулгат, С.Эрдэнэ нар эвлэрсэн бололтой.

Categories
мэдээ нийгэм

Австралийн Төв банк бодлогын хүүгээ 0.1 хувьд хэвээр хадгалав

Австралийн Төв банк бодлогын хүүгээ 0.1 хувьд хэвээр хадгалав

Австралийн Төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.1 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Харин бонд худалдан авах хөтөлбөрөө үе шаттайгаар бууруулж, хоёрдугаар сарын 10-нд бүрэн эцэслэхээ мэдэгдсэн байна.

COVID-19-ийн “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжиж байгаа ч Австрали улсын эдийн засагт хүнд тусахгүй гэж Австралийн Төв банкны тэргүүн онцоллоо. Энэ хүрээнд Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 4.25 хувиар тэлэх төлөвтэй гэж өмнөх тооцооллоо шинэчилсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Бямбасүрэнгийн үзүүлбэр “THE VOICE” шоуны дэлхийн шилдэг гуравт шалгарчээ

Цагдаагийн Ерөнхий Газрын “СҮЛД” чуулгын цохивор хөгжимчин, цагдаагийн дэд ахлагч Дармаабазарын Бямбасүрэн “THE VOICE” шоунд оролцсон.

Тэгвэл түүний дуулсан дуу энэ долоо хоногийн “THE VOICE” шоуны дэлхийн шилдэг үзүүлбэрийн гуравдугаарт жагссан байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар осол гаргасан хятад жолоочоос бүтэн машины мөнгө нэхсэн гэв

Улаанбаатар хотоос баруун аймгуудын чиглэлд гарах “22-ын товчоо”-ныойролцоох автомашины зогсоолд зогсож байсан автомашинуудыг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол гарчээ.

Тодруулбал, Эмээлт чиглэлээс ниссан серена маркын автомашин ирж, зогсоол дээр байсан Тоёота харьер автомашин, цаашлаад ачааны машинууд мөргөжээ.

Тухайн автомашины жолооч БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өөрийгөө “Эмээлтэд байдаг махны үйлдвэрийн эзэн” гэж танилцуулсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтуурлын зэрэг 1.36 байжээ. Гэвч түүнийг эрүүлжүүлэхгүй явуулсан гэх мэдээлэл цахиур.мн сайтад гарсан.

Бид энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад ” Тийм осол гарсан нь үнэн. Өчигдөр шөнө 01 цагийн үед осол гарсан юм байна. Тэгээд хоорондоо зохицох гэж ярилцсаар өглөөний 05 цагийн үед дуудлага өгсөн. Ингэхдээ машинаа мөргүүлсэн хариерын жолооч тухайн мөргөсөн хятад жолоочоос нэг бүтэн хариер машины мөнгө нэхсэн учраас үл ойлголцсон юм байна. Хуулиараа учирсан хохирлоо л нөхөн төлүүлэх ёстой.

Согтуу жолооч бүрийг эрүүлжүүлэх хууль байхгүй. Машины бичиг баримт бүрэн, эрхээ хасуулаагүй байсан учраас машиныг нь журамлаад, тухайн иргэнийг ажилладаг үйлдвэрийнх нь эзэн ирж батлан даалтад аваад явсан. Осол хийсэн болон мөргүүлсэн бүх машинуудыг журамласан. Асуудал шийдэгтэл эздэд нь өгөхгүй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн тамирчдад Хятадад мах хэрэглэхгүй байхыг анхааруулаа

Олимпийн тамирчдад Хятадад мах хэрэглэхгүй байхыг анхааруулав

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (ДДЭА) 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцож буй тамирчдад Хятадад махан бүтээгдэхүүн хэрэглэхдээ маш болгоомжтой байхыг дахин анхаарууллаа. Учир нь хориотой бодис агуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

ДДЭА-ийн хэвлэлийн төлөөлөгч “Inside the Games” сэтгүүлд анх мэдээлэхдээ “Тамирчид зөвхөн “үйл ажиллагаа зохион байгуулагчдын тодорхой заасан газар хооллодог” гэжээ. ДДЭА-аас Хятад дахь маханд бага хэмжээний стероид кленбутерол агуулагддаг бөгөөд шинжилгээгээр PED (гүйцэтгэлийг сайжруулах эм) гэсэн дүгнэлт гарах болно гэж мэдэгдсэн байна.

Тус агентлагийн мэдэгдэл нь Германы үндэсний сэргээшийн эсрэг агентлаг тамирчдадаа Хятадад байх хугацаандаа ямар ч үнээр хамаагүй хятад махнаас татгалзаж, өөр хувилбар хайхыг анхааруулсантай холбоотой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Авто засварын газарт гарсан галыг бүрэн унтраалаа

Баянбүрдийн тойргийн зүүн талд зам дагуу байрлах авто засварын газарт өнөөдөр гал гарч, тэр хавьд битүү өтгөн хар утаа олгойдож байв.

Галын дуудлага НОБГ-т 13.30 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн гал түймэртэй тэмцэх 10 дугаар ангийн 1, 2 дугаар 20 орчим алба хаагч гурван автомашинтайгаар ажиллаж, галын тархалтыг зогсоожээ.

Тус обьектэд ажилласан НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн
ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Ж.Алтанхуяг: “Гал командынхан ирж 20
гаруй минут ажиллаж 15.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраасан. Одоогоор харьяа
Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгөхөөр цагдаагийн бүрэлдэхүүнийг хүлээж байна.
Галын шалтгааныг шалгалтаар тогтооно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Буянтогтох: Эрүүл мэндийн 14 төрлийн тусламж, үйлчилгээ цахим хэлбэрт шилжлээ

Эмнэлгийн ор зохицуулах баг маш хүнд, хүнд болон хүндэвтэр өвчтөнийг  хэвтүүлэхэд анхаарч ажиллана

Эрүүл мэндийн салбарт хийж буй цахим шилжилтийн талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд цахим шилжилтийг салбар бүхэнд хийж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 2021 онд томоохон ажлыг хийж дуусгалаа. Үүнд, эмнэлгийн цаг захиалах, вакцины гэрчилгээг цахимаар авах, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт, жирэмсний лист гэх зэрэг 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ.

Иргэн бүр цахим карттай болох боломж бүрдэж байна. Ингэснээр тухайн иргэний эрүүл мэндтэй холбоотой бүх мэдээлэл нь цахим картад хадгалагдана. Эмнэлгээр олон жил явсан хүний карт ном шиг зузаан болсон байдаг. Цахим картад шилжсэнээр иргэний эрүүл мэндийн мэдээлэл чанараа алдахгүй хадгалагдана.

ААН-үүд шаардагддаг төрөөс олгох тусгай зөвшөөрөл болон магадлан итгэмжлэлийг цахимжууллаа. Энэ хоёр ажилд нэлээд хугацаа шаардагддаг. Материал хүлээн авах, хурлаар орох зэрэг 7-8 алхмуудтай ажил. Цахимжуулснаар магадлал итгэмжлэл хүссэн бол материал нь аль шатандаа явааг харах боломжтой. Цахимжуулснаар төрийн байгууллагуудад хувь хүний оролцоог бууруулах, авлигаас ангид байх боломж бүрдэж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Омикроны ВА.2 дэд хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд

Омикроны ВА.2 дэд хувилбарын үед илрэх шинж тэмдгүүд

Их Британийн эрдэмтэд Covid-19-ийн омикрон хувилбарын BA.2 дэд хувилбарын үед илрэх гол шинж тэмдгүүдийг тодорхойлжээ. Тус улсын Үндэсний эрүүл мэндийн газраас мэдээлснээр, дээрх дэд хувилбарын үед өндөр халуурах, тасралтгүй ханиалгах, үнэр, амт мэдрэх чадвар алдагдах, өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандаж, Covid-19ийн шинжилгээ өгөхийг Их Британийн эрдэмтэд зөвлөжээ. Хэрэв шинжилгээний хариу халдвартай гарвал тав хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатайг анхааруулсан байна.

Их Британийн Эрүүл мэндийн газар уг дэд хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулснаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хэрэв өвчлөл нэмэгдсээр байвал BA.2 хувилбарыг “санаа зовоосон” хувилбаруудын ангилалд оруулах аж. Тус улс уг ангилалд омикрон, дельта, альфа, гамма, бета хувилбаруудыг оруулаад буй юм.

Омикрон хувилбарыг BA.1, BA.1.1, BA.2, BA.3 гэсэн дөрвөн дэд хувилбартай хэмээн тодорхойлсон. Үүнээс BA.2-ыг омикроны анхны хувилбараас илүү “нууцлагдмал” хэмээн үзэж, генетикийн зарим шинж чанар нь илрүүлэхэд илүү хүндрэлтэй байгааг судлаачид мэдээлсэн билээ.

BA.2 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх илэрсэн, халдварлах чадвар өндөр хувилбар бөгөөд зарим газар хурдацтай тархаж буй байдал ажиглагдсан нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор байгаа юм. Судлаачдын мэдээлж буйгаар, BA.2 нь маш олон удаа мутацид орсноос 20 орчим нь вирусийн сөртөнгийн уурагт явагджээ. Дани улсад эхний шатны дүн шинжилгээгээр BA.2 болон анхны омикроноор халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоон үзүүлэлтэд ямар нэг ялгаа ажиглагдаагүй байна.

Канадын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас мэдээлснээр, BA.2 нь BA.1-тэй олон талаараа ижил төстэй ч халдварлах чадвар, илрэх байдал, дархлаанаас “зугтаж” болзошгүй мутациудаараа ялгаатай аж. Гэвч цуглуулаад буй нотолгоонууд нь хоёр дэд хувилбарын ялгааг үнэлэхэд хангалтгүй байгаа тул дотоодын тохиолдлуудыг хянаж, хилийн чанад дахь нөхцөл байдлыг үргэлжлүүлэн судлах шаардлагатайг онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгайлсан автомашинаа айлын хашаанд нуусан байжээ

Мэдээ.МН

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн М-ын эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх хэргийг тус сумын иргэн Б нь хулгайлан авч явах замдаа осол гаргаж тухайн тээврийн хэрэгслийг зүс таних айлын хашаанд нуусан байсныг тус аймгийн цагдаагийн газрын ЭЦТ-ийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Жолооч та өөрийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гараашинд байрлуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсээр галладаг пийшинд зэвэрдэггүй гангаар хийсэн хоолой хэрэглэж болохгүй

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДЭД 75 ТОНН НҮҮРС ОЛГОЛОО

Пийшин зуухны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг НОБГ-аас өгч байна.

Барилгын норм ба дүрэм

6.6.2.13 Утааны янданг эгц босоо байдлаар, 120 мм-ээс багагүй зузаантай тоосго эсвэл 60 мм-ээс багагүй зузаантай халуунд тэсвэртэй бетоноор, суурь болон яндандаа 250 мм-ийн гүнтэй цэвэрлэх зориулалтын хаалгатай нүх гаргаж төлөвлөх шаардлагатай.

Галд тэсвэртэй хоолой ба үйлдвэрийн аргаар зэвэрдэггүй гангаар хийсэн угсармал хийц (шатдаггүй материалаар хийсэн дулаалга бүхий давхар ханатай ган хоолой) ашиглахыг зөвшөөрнө.

Энэ тохиолдолд гадагшилж буй хийн температур нь зэвэрдэггүй ган хоолойн хувьд 500оС ээс ихгүй байх ёстой.

Нүүрсээр галладаг пийшинд зэвэрдэггүй гангаар хийсэн хоолой хэрэглэж болохгүй.

Утааны янданг босоо тэнхлэгээс 30 градус хүртэл налуу, 1 метрээс ихгүй шилжүүлэхээр төлөвлөж болох бөгөөд налуу хэсгийн гадаргуу нь гөлгөр,хөндлөн огтлолын талбай нь өөрчлөлтгүй байх ба талбай нь босоо хэсгийнхээс багагүй байх шаардлагатай.