Categories
мэдээ нийгэм

Хүннүгийн язгууртны оршуулгаас олдсон сав суулга, шавар ваар


“Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд нээгдээд байгаа билээ.

Тус үзэсгэлэнгээр 2000 жилийн өмнөх Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний ихэс дээдэст холбогдох язгууртны булшнаас илэрч олдсон археологийн баялаг олдвор хэрэглэгдэхүүний үр дүнг танилцуулж буй юм.

Энэ удаад ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс сав суулга, шавар ваарыг танилцуулж байна. Малтлагын үеэр Хүннүгийн язгууртны оршуулгын бунхны хойд хэсэг ихэнх тохиолдолд сав суулга, шавар ваар тавьсан байдаг нь идээ, ундны зүйлсийг дагалдуулдаг тогтсон зан үйл байсныг гэрчилнэ.

Хүннүгийн шавар ваарыг ерөнхийд нь эх биеийн голчтой тэнцэхүйц том, задгай амсартай хотго, харьцангуй жижиг амсар, нарийн хүзүүтэй бутан хэлбэртэй хэмээн үндсэн хоёр ангилалд хамааруулдаг.

Хотго хэлбэрийн ваарны гадаргууд ихэнхдээ хөө тортог тогтсон байдаг тул ийм ваарыг тогоо болгон ашиглаж байсан, эсвэл хуурай зүйл хадгалах зориулалттай, харин бутан хэлбэрийн ваарыг шингэн зүйл хийх зориулалттай хэмээн үздэг байна.

Хүннү: Археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл Монголын Үндэсний музейд гарах юм.

Categories
мэдээ нийгэм

19 хүн хөлдөж нас барсан нь Турк, Грек хооронд дипломат маргаан үүсгэв

19 хүн хөлдөж нас барсан нь Турк, Грек хооронд дипломат маргаан үүсгэв

Гректэй хиллэдэг Туркийн нэгэн жижиг хотод хөлдөж амиа алдсан хүний тоо 19-д хүрсэн тухай албаныхан Пүрэв гаригт мэдээлэв. Тухайн бүс нутагт хүчтэй цасан шуурга шуурч байгаа аж.

Туркийн Эдирне хотын захирагчийн албанаас гаргасан мэдэгдэлд, цогцос олдсон бүс нутагт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй юм байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу Лхагва гаригт22 цагаач амиа алдсан” гэж мэдэгджээ. Цагаачид хаанаас ирсэн, яагаад хүйтэнд дулаан байргүй гацсан нь тодорхой бус байгаа ч Грек, Турк улс эмгэнэлт явдалд бие биенээ буруутгаж байна.

Сойлу “Грекийн хилийн албаныхан амиа алдсан бүлэг хүмүүсийг хилээс буцааж, гутал, хувцсыг нь тайлсан” гэж твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр шаварт унасан, хагас нүцгэн, дор хаяж найман хүний цогцос бүхий ямар ч фокусгүй зургуудыг нийтэлсэн байна.

Грекийн Цагаачлалын яамны сайд Нотис Митарачигийн хувьд Сойлугийн үйлдлийг үгүйсгэжээ.Тэрбээр “Туркийн хил дээр хүмүүс нас барсан эмгэнэлтэй хэрэг гарлаа” гэж мэдэгдэлдээ дурьдсан ч “Энэ хэргийн цаад үнэн нь Туркийн гаргасан худал суртал ухуулгатай огтхон ч адилгүй” гэжээ. Митарачи “Ннас барсан хүмүүс хэзээ ч Грекийн хил дээр ирж чадаагүй” гэж хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Орос, Хятад улсууд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээг байгуулжээ

Өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэрээ байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулсныг Газпром компанийн эх сурвалж мэдээлжээ.

30 жилийн хугацаатай байгуулагдсан шинэ гэрээний хүрээнд Оросын Газпром компани Хятадын төрийн өмчит CNPC эрчим хүчний компанид жил бүр 10 тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлэхээр болсон байна.

Хийг Оросын алс дорнодоос Хятадын зүүн хойд бүс нутагт хоолойгоор нийлүүлэх бөгөөд 2-3 жилийн хугацаанд урсгал нь нээгдэх гэнэ.

ОХУ 2019 оноос эхлэн Сибирийн Хүч хоолойгоор дамжуулан Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх болсон юм. Уг хоолойгоор зөвхөн 2021 онд 16.5 тэрбум шоо метр хий нийлүүлсэн байна.

Талууд өмнө нь Оросоос Хятадад нийлүүлэх хийн хэмжээг 2025 он гэхэд жилийн 38 тэрбум шоо метрт хүргэхээр тохиролцож байжээ.

Шинэ гэрээ нь уг зорилтод хүрэхэд түлхэц болох юм байна.

Энэ удаа байгалийн хий нийлүүлэхдээ Сахалин арлын ордоос Япон тэнгист тавьсан хоолойгоор дамжуулан зүүн хойд Хятадын Хэйлунзянь мужийн нутагт хүргэх ажээ.

Орос, Хятадын талууд гэрээний төлбөрийг еврогоор гүйцэтгэхээр тохиролцсон нь америк доллароос хамаарлаа багасгах зорилготой юм байна.

Газпром, CNPC компаниуд Оросоос Хятадад хий нийлүүлэх хоёр дахь хоолойн асуудлыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч ахиц муутай байжээ. Саяхан Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2060 онд тэгтэй тэнцүүлэх зорилт тавьсан нь хий нийлүүлэх яриа хэлэлцээг түргэсгэсэн тухай Бээжингийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн онд Хятад улс эрчим хүчний нүүрсний хомсдолд орсон нь байгалийн хийн импортоо нэмэгдүүлэх хэрэгцээг үүсгэсэн гэнэ.

Шинэ нийлүүлэлтийн үнэ тарифыг Сибирийн Хүч хоолойгоор нийлүүлдэг хийн үнэтэй ижил түвшинд байлгахаар талууд тохиролцсон байна.

Өмнө нь ашиглалтад орсон Сибирийн Хүч хоолой нь Сибирийн зүүн хэсэгт байрлах ордоос хуурай газраар дамжуулан зүүн хойд Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлдэг юм.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг баталжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим хагас дамжуулагч үйлдвэрлэдэг компаниудад татаас олгох тухай хуулийн төслийг баасан гарагт баталжээ.

Энэхүү баримт бичиг нь хагас дамжуулагчийн дотоодын үйлдвэрлэлийг бэхжүүлж, АНУ-ын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой байна.

Үүний дагуу АНУ-д шинэ үйлдвэр байгуулах компаниудад 52 тэрбум ам.долларын өртөг бүхий буцалтгүй тусламж, татаасыг санал болгох төлөвтэй байна. Хагас дамжуулагч нь орчин үеийн дэвшилтэт технологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болоод буй юм.

Сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд дэлхийн чипийн үйлдвэрлэлд АНУ-ын эзлэх хувь 37-гоос 12 хувьд хүрч буурсан байна. Харин БНХАУ-ын хувьд Засгийн газрын санаачлагын тусламжтайгаар дотоодын чипийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх болоод байгаа ажээ.

Хуулийн төслийг одоо АНУ-ын Сенатын танхимд хэлэлцэнэ. Чип үйлдвэрлэгч зарим компани холбогдох шийдвэрээ хэдийнээ танилцуулж эхлээд байгаа нь “Intel” компани АНУ-д шинэ үйлдвэрүүдээ байгуулна гэдгээ өнгөрсөн сард зарласнаас харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Болдсайхан эмч Киргиз улсад зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийжээ

Монгол эмч нар Киргиз улсад зүрхний гажигтай хоёр хүүхдэд хагалгаа хийж эмчилжээ. Зүрхний гажигтай хүүхдийг оношилж, эмчлэх уг ажиллагааг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайд Содномын Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр зохион байгуулсан бөгөөд Зүрх судасны эмч нарын холбооны ерөнхийлөгч Б.Болдсайхан, хүүхдийн зүрх судасны эмч, хүүхдийн зүрх судасны чиглэлээр 35 жил ажилласан туршлагатай зөвлөх эмч Л.Бямбасүрэн нар хагалгааг хийсэн байна.

Манай эмч нар тус улсад байх хугацаандаа зүрхний мэс засал, зүрх шилжүүлэх суулгах шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, өдөр бүр туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулж байсан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.

Тэд хоёр хүүхдэд хамтарсан хагалгаа хийгээд зогсоогүй, тус улсын алслагдсан бүс нутгаас хоёр хүүхдийг Улаанбаатар хотод авчран хагалгаа хийхээр болсон тухай дээрх мэдээнд дурдсан байв. Хагалгааны бүх зардлыг манай тал даах аж.

Categories
мэдээ нийгэм спорт

“Парис-2022” Их дуулга тэмцээн эхэллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал “Парис-2022” Их дуулга тэмцээн эхэллээ. Уг тэмцээн хоёрдугаар сарын 5, 6-нд Францын нийслэл Парис хотноо болно.

Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас залуучууд голдуу 22 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, 81 кг-д Г.Болор-Очир нар хүрэл медаль хүртсэн билээ.

Мөн шагналт байрт таван тамирчин шалгарсан төдийгүй эмэгтэй дээд жинд А.Адъяасүрэн, О.Цэцэнцэнгэл, Ц.Энхчимэг тэргүүтэй дөнгөж 20 нас гарч буй залуу жүдочид сайн барилдсан юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийлээ

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцааг эрчимжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд цар тахлын амаргүй нөхцөлд Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэнд баяр хүргэв.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь хоёр талын хөгжлийн эрх ашигт харилцан нийцнэ гэдэгт санал нэгдлээ.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцлоо.

Мөн хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр нягт хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт боомтыг Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа.

Мөн эдгээр боомт болон Ганшуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг шуурхай эхлүүлж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарч буйг мэдэгдэв.

Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцлаа.

ОХУ, БНХАУ болон Европын Холбоо, БНХАУ-ын худалдааны эргэлт дээд хэмжээнд хүрч байгаа цаг үед БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад дэвшүүлсэн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх хүрээнд олон жилийн хугацаанд яригдсан Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих төслийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд БНХАУ-ын дэвшилтэт технологид тулгуурласан тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хурдны тойрог замын сүлжээ байгуулах зэрэг төслүүдэд хамтран ажиллахаар зөвшилцлөө.

Ерөнхий сайд нар ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу тавих хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлагдсан тул тус төслийн ажлыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыгонцлон тэмдэглэж, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслүүд, тухайлбал “Нэг тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, Бээжингийн Өвлийн XXIV олимпын наадмын нээлтэд биечлэн оролцож байгаад талархал илэрхийлэв.

Түүнчлэн Олимпын наадмыг улс төржүүлэх ёсгүй хэмээн мэдэгдсэнийг Хятадын төр, засаг, ард түмэн баяртайгаар хүлээн авсныг тэмдэглэв.

Юуны өмнө, цар тахлаас үүдэж, хязгаарлалтад ороод буй Замын-Үүд-Эрээн боомтыг хэвийн горимд оруулах асуудалд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ.

Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд айлчлалын хугацаанд Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хийх нэмэлт уулзалтуудыг товлолоо.

Тэрээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, иргэдийн харилцан зорчих болон тус улсад суралцаж буй Монгол Улсын оюутнуудыг БНХАУ-д очиж, танхимаар хичээллэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхийн зэрэгцээ БНХАУ-д суралцах тэтгэлгийг нэмэгдүүлэхээ илэрхийлэв.

Цар тахлын эсрэг тэмцэлд Хятадын тал цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, Ковид-19-ийн эсрэг вакцин нийлүүлэх боломжтойг илэрхийллээ.

Хоёр улсын Ерөнхий сайд нар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн тулд боломжит бүхий л хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-аас 38.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл татан авчээ

БНСУ-аас 38.4 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл татан авчээ

Коронавирусийн халдварын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж хоёрдугаар сарын 2-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэн нэг удаагийн тариурын түүхий эд болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийг БНСУ-аас татан авчээ.

Энэ ажлыг ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, МИАТ ТӨХК хамтран зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм спорт

Трансжендер тамирчныг өрсөлдүүлэхгүй гэж хүсэлт гаргажээ

Трансжендер тамирчныг өрсөлдүүлэхгүй гэж хүсэлт гаргажээ

Усанд сэлэлтийн трансжендер тамирчин Лиа Томасын багийн 16 гишүүн удахгүй болох NCAA-ийн аварга шалгаруулах тэмцээнд түүний оролцох эрхийг хасахыг АНУ-ын коллежийн спортын удирдлагуудад хандан уриалжээ.

Пенсильванийн их сургууль болон Айви Лигийн спортын бага хуралд илгээсэн захидалдаа, хэлмэгдүүлэлтээс айж, нэрээ нууцалсан, 16 усанд сэлэгч Лиа Томасыг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ёсгүй гэж бичсэн байна.

Учир нь Томас хэдхэн жилийн өмнө эрэгтэй хүнийхээ хувьд тэмцээнд оролцож байсан бол саяхан болсон АНУ-ын коллежийн эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөлд давамгайлж байжээ. Үүнийг нь багийн хамт олон нь эсэргүүцэж, эрэгтэй хүний хүчин чадлаар эмэгтэй тэмцээнийг бусниулж байна гэж үзжээ.

Томасын хэрэг маргаантай байгаа ба зарим нь түүнийг физиологийн хувьд шударга бус давуу талтай гэж маргаж буй бол зарим нь түүнд эмэгтэй хүний хувьд чөлөөтэй өрсөлдөх боломж олгох ёстой гэжээ. АНУ-ын усанд сэлэлтийн удирдах байгууллага Мягмар гаригт тестостероны илүү хатуу дүрэмтэй шинэ удирдамжийг танилцууллаа.

Багийн зарим гишүүд Мягмар гаригийн орой мэдэгдэл хийхдээ Томасыг тэмцээнд оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Пүрэв гаригт багийн үлдсэн гишүүд түүнийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрөх ёсгүй гэжээ. Айви Лигийн хэвлэлийн төлөөлөгч тус байгууллагад ирүүлсэн захидлын талаар шийдвэр гараагүй гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм спорт

Өнөөдөр эхлэх Парисын Гранд Сламд манай улсын 13 тамирчин оролцоно

Францын нийслэл Парис хотноо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны эхний Гранд Слам тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхэлнэ.

Бага дэлхийн аварга гэгддэг байсан энэхүү тэмцээнд 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч хуран чуулжээ. Үүнд манай улсаас 13 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт оролцох юм.

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Манай улсаас энэ өдөр Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно.