Categories
мэдээ нийгэм

Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг хийнэ

Үндэсний статистикийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран анх удаа Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2022 оны эхний хагас жилд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд “Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны зорилго болон асуулгын маягтын төслийг техникийн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилго бүхий цахим семинар зохион байгуулжээ.

Судалгаагаар албадан хөдөлмөр эрхлэлтийн шинж чанар, тархалтыг газар зүйн байршил,  хүн ам зүйн үзүүлэлтүүд, ажлын орчин нөхцөл, цалин хөлсний хэлбэр, хэмжээ болон бусад үзүүлэлтүүдээр тооцох юм. Мөн албадлагын хэрэгслүүдийг ажлын орчин болон ажилд авах явцад ашигласан эсэхийг тодруулж, хүн амын ямар бүлэгт албадан хөдөлмөр байгааг судлах юм.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морь уралдуулах гэж байсныг таслан зогсоожээ

Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдаан хийх гэж байсныг таслан зогсоожээ.

Тодруулбал, энэ сарын 04-нд Булган сумын нутаг дэвсгэр “Морь бариа”-ны газар зохион байгуулагдах гэж байсан хурдан морины уралдааныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран таслан зогсоожээ.

Улмаар уяачдыг хууль, дүрмээ баримтлан уралдаан зохион байгуулахгүй байхыг сануулжээ.

Categories
мэдээ нийгэм

LEXUS-570 машинтай мөс рүү цөмөрч оржээ

Хатгал тосгоны “Ашихай үзүүр”-т мөс рүү цөмөрч орсон LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргажээ.

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай хүн,мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсч байна. Мөн нууранд олон хар, цагаан хил гарч, өрхүүд үүссэн байна.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн үйлдэхдээ

баталгаат зам гүүрээр зорчих,

дулаан хувцас бэлтгэх,

шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байх,

бензины шатахууны нөөц бүрдүүлэх,

мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний эмч нар Киргиз улсад хүүхдүүдэд хагалгаа хийжээ

Б.Болдсайхан тэргүүтэй зүрхний эмч нарын баг Кыргызстан улсад хүүхдүүдэд зүрхний мэс засал хийсэн талаар тус улсын “Вечерний Бишкек” хэвлэл мэдээлжээ.

Тус хэвлэлд “Монголын “Хязгаараас чинад” хүмүүнлэгийн багийнхан Кыргызстанд сайн үйлсийн аян өрнүүлэхээр хүрэлцэн ирлээ. Энэ тухай Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн албанаас мэдээллээ” гэжээ.

Тус мэдээлэлд “Анагаах ухааны доктор, 33 жилийн туршлагатай зүрхний мэс заслын эмч, FAACCP (Америкийн цээжний хөндийн мэс заслын холбоо)-ны гишүүн Б.Болдсайхан, мөн Зүрхний эмч нарын холбооны ерөнхийлөгч, 35 жилийн туршлагатай хүүхдийн зүрх судасны зөвлөх эмч Л.Бямбасүрэн зэрэг алдартай эмч нар хүрэлцэн ирлээ.

Эмч нар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуягийн санаачилга, дэмжлэгээр хүрэлцэн ирсэн.

“Хязгаараас чинад” хүмүүнлэгийн эрүүл мэндийн байгууллага нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хоёр дахь жилдээ үзүүлж байна.

Монгол эмч нар хоёрдугаар сарын 2-7-ны хооронд Киргиз улсад ажиллана. Энэ үеэр өдөр бүр ажлын уулзалт хийж, амьжиргааны түвшин доогуур гэр бүлийн хүүхдүүдийг үзэж, зөвлөгөө өгч байна. Мөн Бишкект киргиз эмч нартай хамтарч хоёр хүүхдэд мэс засал хийсэн. Хагалгааны дараах хүүхдийн биеийн байдал тогтвортой байна.

Мөн Кыргызстаны алслагдсан бүс нутгийн хоёр хүүхдэд Улаанбаатар хотноо хагалгаа хийх бөгөөд бүх зардлыг Монголын тал хариуцна” гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм хүйтэн байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


2022 оны 02 сарын 06-ны 20 цагаас 02 сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 36-41 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдын айлчлалын багт 15 хүн багтжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8 ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж буй. Тус айлчлалын багт 50 гаруй хүн явсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан нь цар тахлын үед гадны улсад олноороо очсон гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Өвлийн олимпыг өндөр түвшинд зохион байгуулж буй, БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж, Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан. Үүнд, зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтаж байна” хэмээн мэдээлэв.

Мөн айлчлалын үеэр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа аж. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай мөн уулзалт хийх байна.

Тус уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байх юм.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн 3х3-ын улсын шилдгүүд Владивостокт өрсөлдөх эрх авна

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 /16 хүртлэх/ насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-23-нд “Royal 3×3 Event Hall”-д зохион байгуулна.

Энэ удаагийн УАШТ-ээс 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болох Азийн хүүхдийн наадамд оролцох Монгол Улсын U16 насны шигшээ багийг сонгон шалгаруулах юм.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U16 насны УАШТ-д 2006 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд хот, аймаг, дүүрэг, сургууль, клубийн багууд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийд цахимаар засал, ном хурна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж. Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засаном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан А.ЖамьяансүрэнСар шинийн өдрүүдэд Гандангийн касс хэвийн ажиллана. Түүнчлэн иргэд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. My.gandan.mn сайтад өөрийн овог нэр төрсөн он сараа бүртгүүлснээр хурал номоо цахимаар уншуулах боломжтой. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл Молом буюу ерөөлийн ном хурна. Хурлын үйл явц зан үйл сүсэгтэн олонд нээлттэй, халдвар хамгааллын дэглэмээ барьж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна” гэсэн юм.

“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохын хэлснээр “Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ. Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад буусан байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй. Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм. Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай” гэжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” компани хямд үнэтэй iPhone хувилбарыг танилцуулна

АНУ-ын “Apple” компани ухаалаг утасны “iPhone SE” болон “iPad Air” таблетын шинэ хувилбарыг танилцуулахаар бэлдэж буй тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг ирэх гуравдугаар сард онлайн хийхээр төлөвлөж байна.

Шинэ ухаалаг утас нь хямд өртөгтэй “iPhone SE” загварын шинэчилсэн хувилбар байх аж. Хямд үнэтэй энэхүү загварыг анх 2016 онд гаргаж байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2020 онд энэ загварын хоёр дахь үеийг гаргасан юм. Харин гурав дахь үе нь 5G дэмжих ба камерыг нь илүү сайжруулсан байна. Загварын хувьд томоохон өөрчлөлт гарахгүй гэнэ. 2013 онд анх гарсан “Pad Air” таблетын шинэ загвар мөн л 5G дэмжих гэнэ.

Categories
мэдээ спорт

БЭЭЖИН-2022: Шинэ Зеланд өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалиа хүртлээ

Сноуборд /Snowboard/-ын тамирчин чин Зои Садовски-Синнотт /Zoi Sadowski-Synnott/ Бээжингийн өвлийн олимпын наадмаас өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн слоупстайл төрөлд нэгдүгээр байр эзэлж, Шинэ Зеландын анхны алтан медалийг хүртлээ. Энэ нь Шинэ Зеландын хувьд өвлийн олимпоос авч буй анхны алтан медаль юм.

Зои Садовски-Синнотт тэмцээний сүүлийн гараанд АНУ-ын тамирчин Жулиа Марино /Julia Marino/-г гүйцэж, 92.88 оноогоор ийнхүү аварга боллоо.