Categories
гадаад мэдээ

Австрали улс вакцин хийлгэсэн гадаадын иргэдэд хилээ нээнэ

Австрали улс хоёрдугаар сарын 21-нээс эхлэн гадаадын иргэдэд хилээ нээхээр болсныг тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ.

“Сайд нарын үндэсний танхим энэ оны хоёрдугаар сарын 21-нээс визтэй бүх иргэнд хилээ нээх шийдвэр гаргасан. Хилээр нэвтрэхдээ вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой. Энэ бол журам бөгөөд бид бүгд дагаж мөрдөх ёстой” гэж тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн байна.

С.Моррисон мөн эрүүл ахуйн хязгаарлалт, хилийн арга хэмжээ Австралид ирсэн бүх хүнд үйлчилнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. “Бүс нутгуудад тогтоосон нэвтрэх хязгаарлалт, хорио цээрийн арга хэмжээнүүд үргэлжлэх бөгөөд өөрчлөх эсэх шийдвэрийг мужуудын эрх баригчид гаргана” гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.

2020 оны гуравдугаар сард коронавирусний халдвар тархсаны улмаас Австрали улс хилээ хааж, гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг бүрмөсөн хориглож, эх орондоо буцаж ирэхийг зөвшөөрсөн австраличуудын тоог ихээхэн хязгаарласан. Австралийн эрх баригчид 2021 оны 11 дүгээр сараас хилээ хэсэгчлэн нээж, вакцин хийлгэсэн тус улсын иргэдийг тусгаарлагдахгүйгээр нэвтрэхийг зөвшөөрчээ. Одоогоор зөвхөн Австралийн иргэд болон тэдний ойрын төрөл төрөгсөд, мөн дөрвөн ангиллын виз эзэмшигчдийг л тус улсад нэвтрүүүлж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Ноолуур 115 мянган төгрөг байна

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээллээр өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 40.000-48.000 төгрөг, ноос 17.000-18.000 төгрөг, нэхий өлөнтэйгөө 5000 төгрөг, ноолуур кг нь 115.000 төгрөгий үнэ ханштай байна.

Амьд малын үнэ ханш:

  • Эм ямаа 80.000-150.000 төгрөг,
  • Эр ямаа 120.000-150.000 төгрөг,
  • Эм хонь 100.000-130.000 төгрөг,
  • Эр хонь 150.000-220.000 төгрөг,
  • Үхэр 1.1-1.7 сая төгрөг,
  • Адуу 800.000-1.2 сая төгрөг,
  • Сарлаг 800.000-1.2 сая төгрөгийн үнэ ханштай байна.

Өвс тэжээлийн үнэ, ханш:

  • Ногоон өвс боодол нь 5000 төгрөг,
  • Будаа 50 кг нь 40.000 төгрөг,
  • Овъёос 40 кг нь 35.000- 45.000 төгрөг,
  • Хорголжин тэжээл 40 кг нь 30.000 төгрөг,
  • Хорголжин тэжээл тонн нь 750.000 төгрөг,
  • Хивэг тонн нь 600.000 төгрөг,
  • хивэг 25 кг нь 15.000 төгрөгийн үнэтэй байна.
Categories
мэдээ нийгэм

Энэ онд 249 байршилд газар чөлөөлнө

Нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, газар чөлөөлөхөд цаг алдахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгосон. 2022 оны хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхөн олговортойгоор газар чөлөөлөх 249 байршлыг НИТХ-аар батлаад буй юм. Үүнээс он дамжин хэрэгжиж буй 69 ажил байгаа бол барилга байгууламжийн нөлөөлөлд өртсөн 115, дэд бүтцийн нөлөөлөлд өртсөн зургаа, инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн 26, авто замын ажлын нөлөөлөлд өртсөн 33 газар байгаа юм байна. 2022 онд шинээр хэрэгжих ажлуудаас 22 авто зам, 22 сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалт батлагджээ.

Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын “2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарлах тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах.

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах.

-2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэлийг сайтар хангах.

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг эрчимжүүлэх.

-Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын гурав хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай материалыг судалж, захиалагч байгууллагатай хамтран ажиллах.

-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх.

-Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, иргэнд хуулийн хугацаанд хариу өгөх.

-“Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагджээ

Өнөөдрийн байдлаар:

  • III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь
  • IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Нийслэлчүүдийн сар шинийн өдрүүдийг ая тухтай тэмдэглэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цагдаагийн 13.293 алба хаагч, олон нийтийн 656 цагдаа үүрэг гүйцэтгэж, 29.729 хүн, 25.749 автомашин, 9433 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгасан байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 73, аврах ажиллагааны зургаанудаагийн дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэжээ. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 285 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 14.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

2022 он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

3-5 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг маргааш шийднэ

Цэцэрлэгийн сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлж, 3-5 настнуудыг хамруулах болсон талаар БШУЯ-аас мэдээлсэн.

Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос гурван настнууд суралцах боломжтой эсэх маргааш тодорхой болохыг тус яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

Цар тахлын үеэр нийслэл дэх сургууль цэцэрлэгүүдэд халдварын нөхцөл байдал ямар байсан эсэх тоон мэдээллийг нэгтгэж, эрсдлийн үнэлгээг гаргасны дараа тодорхой болох аж.

Categories
гадаад мэдээ спорт

Бээжин-2022: ОХУ медалийн тоогоор тэргүүлж байна

Уран гулгалтын багийн тэмцээний үзүүлбэрийн дараа ОХУ-ын баг Бээжингийн Олимпийн наадмын медалийн жагсаалтад тэргүүлж байна.

Өнөөдөр болсон уран гулгалтын багийн тэмцээнд ОХУ-ын баг алтан медаль хүртсэн байна. Хоёрдугаар байрыг АНУ-ын уран гулгагчид, гуравдугаар байрыг Японы тамирчид тус тус эзэлжээ.

Оросын тамирчид нийтдээ хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тус улсын баг тамирчдын анхны алтан медалийг цаначин Александр Большунов скиатлоны төрөлд авчирчээ. Мөнгөн медалийг цаначин Наталья Непряева, Денис Спицов нар скиатлоны төрөлд, хүрэл медалийг Анастасия Смирнова цанын чөлөөт үзүүлбэрийн “могул” төрөлд, мөн биатлончдын холимог буухиа төрөлд хүртсэн байна.

Медалийн жагсаалтад хоёрдугаар байранд Норвегийн баг (2-0-1), гуравдугаар байранд Шведийн баг тамирчид (2-0-0) бичигдэж байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын уран гулгагч Винсент Чоугийн шинжилгээний хариу эерэг гарчээ

АНУ-ын уран гулгагч Винсент Чоугийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоо тэрээр давтан шинжилгээний хариугаа хүлээж байгаа аж. Хариу нь сөрөг гарвал маргааш эхлэх эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боломжтой, эерэг гарвал тэмцээндээ оролцож чадахгүйд хүрэх юм. Хариу эерэг гарахаас өмнө Винсент багийн тэмцээнд өрсөлдөж, эрэгтэй ганцаарчилсан төрөлдөө гуравдугаарт орж, АНУ багаараа мөнгөн медалийн болзол хангасан юм. Нэгэнтээ шинжилгээний хариу эерэг гарсан тул тэрээр шагнал гардуулах ёслолд оролохгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн улмаас 2 иргэн амиа алджээ

Нийслэлийн хэмжээнд 1-р сарын 31-нээс энэ сарын 6-ныг хүртэл обьектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 буюу нийт 46 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх хугацаанд гал түймрийн улмаас утаажсан бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан бол, гал түймэрт 2 иргэн өртөж нас баржээ.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар ахуйн гал түймэр 306, аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар ихэссэн үзүүлэлттэй байна гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар автомашин жолоодсон 122 зөрчил гарчээ

Согтуу жолооч хоёр хүүхэд гэмтээж, хоёр хүний аминд хүрчээ

Цагдаагийн байгууллага өчигдөр 1,591 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зөрчлийн 1,375, гэмт хэргийн шинжтэй 73 зөрчил бүртгэгдсэн байна.

  • Эрүүлжүүлсэн 224,
  • Хүний биед халдах 59,
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 44,
  • Хулгайлах 11,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 178,
  • Согтуугаар автомашин жолоодсон 122,
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 117,
  • Оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 45 зөрчил тус тус илэрсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм спорт

Камилла Валиева олимпийн түүхэнд бичигдлээ

ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлж, улмаар багаараа алтан медаль хүртсэн билээ. Тэрээр үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн сальхов-гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп-гурванлсан аксель-гурвалсан риттбергер эргэлтүүдийг чадварлаг гүйцэтгэсэн юм. Ингэснээр тэрээр олимпын наадамд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч болж түүхэнд бичигдлээ.

Үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст дөрвөлсөн тулуп гүйцэтгэхдээ унасан ч тэрээр 178,92 оноо авч нэгдүгээр байрт орсон юм.