Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судална

Төрийн өмчийн зургаан их сургууль адил мэргэжлээр оюутан элсүүлж,  төгсгөхгүй боллооТөрийн өмчийн зургаан их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой болжээ. Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Харин өчигдрөөс эхлэн их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэлсэн. Ингэхдээ энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломжтой аж.

Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой талаар Монгол Улсын Их сургууль мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Э.Мөнхжаргал: Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариуллаа. Сэтгэл дүүрэн сайхан байна

Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай ярилцлаа.


-Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархаж байна. Сар шинийн баярт “Бөх билэгт дэвжээ”-ний бөхчүүд сайн барилдаж ирсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа гээд бөхчүүд түрүүлж байсан юм. Ах нарынхаа араас амжилттай барилдаж түрүүллээ. Энэ жилийн тухайд манай дэвжээний бөхчүүд цугларалтад хамрагдаж 10 хоногийн бэлтгэлд гарсан юм. Улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг гээд бөхчүүд залуусаа Сар шинийн барилдаанд бэлтгэсэн. Манай галаас улсын гарьд М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар шөвгөрлөө. Манайхан амжилттай барилдлаа.

-Аймгийн заан цолтой залуу “Бага наадам”-д түрүүлсэн нь Сар шинийн барилдааны онцлог байлаа. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Сар шинийн барилдаан маань зохион байгуулагдсан нь сайхан байлаа. Түрүүлж, үзүүрлэх талаар нэг их бодоогүй. Хэнтэй ч таарсан сайхан барилдъя л гэсэн бодолтой Сар шинийн барилдаанд зодоглолоо.

Хүнд барилдаанууд хийлээ. Нэгийн даваанд л гэхэд улсын начин Т.Дүгэрдоржтой оноолт таарсан. Даваа бүрт түргэн шуурхай барилдахыг хичээлээ.

-Энэ жилийн тухайд Сар шинийн барилдаан хоёр өдрийн турш зохион байгуулагдлаа. Дархан аварга А.Сүхбат нойр сайтай хоноод, өглөө хоол идээд гарахад л түрүүлдэг байсан талаараа хэлж байсан. Чухал барилдааны өмнө сайн унтаж амарч чадсан уу, та?

-Миний тухайд барилдаан бодож нервтээгүй. Эхний өдрийн барилдаанаа хийчихээд орой 22:00 цагийн үед л унтсан. Өглөө ээжийнхээ гарын хоол идээд л Бөхийн өргөө рүү гарсан. Нойр сайтай хоносон учраас өмнөх барилдаанууддаа төвлөрөөд л тайван байлаа. Багш, дасгалжуулагч нарынхаа зөвлөгөөг ч сайн тусгаж авсан.

-Чухал барилдааны өмнө галын дасгалжуулагч нар чинь танд юу зөвлөж байв?

-“Тэрэнтэй тэгж, энэнтэй ингэж барилдаарай, тийм мэх хийгээрэй” гэж нарийн ширийн юм зөвлөөгүй ээ. Өмнөх барилдаандаа төвлөрөөд хүний хайрцагт орохгүй, өөрийнхөөрөө шийдэмгий барилдахыг л зөвлөсөн. Энэ зөвлөгөөний дагуу л барилдаж түрүүллээ. Аль болох шийдэмгий барилдахыг л хичээсэн. Хажууд дэвжээний ах нар зоригжуулаад зогсож байхад нөмөр нөөлөг болдог юм байна. Тэр ч утгаараа зоригтой барилдлаа.

-Таны аав цэргийн начин цолтой бөх хүн. Хүүгийнхээ барилдааныг Бөхийн өргөөнд очиж үзэв үү?

-Аав маань гэртээ зурагтаар харсан. Би аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд баяраа хуваалцахаар гэр лүүгээ их яарсан. Гэр бүлийнхэн маань идээ битүүлгээ засчихсан, их сайхан хүлээж авсан. Баяраа хуваалцаад ээжийнхээ гарын цайг уух мэдрэмж үгээр илэрхийлэх аргагүй гоё байлаа. Аав минь надаас ч илүү баярласан.

Аав, ээжийнхээ ачийг бага боловч хариулсан гэж бодож байна. Сэтгэл дүүрэн сайхан байна. Энэ их баярыг минь хуваалцаж, баяр хүргэж байгаа ард түмэндээ их талархах юм. Бусдын амжилтад баярлаж талархдаг сүү шиг сэтгэлтэй түмэн юм аа, монголчууд. Энэ бүхнийг амжилтаараа хариулахын тулд илүү их хөдөлмөрлөж, өндөр амжилт үзүүлэх ёстойгоо л ухамсарлаж байна.

-Та дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгстэй таарч хүч үзсэн. Аваргын тухайд “Бага наадамд” анх удаагаа түрүүлэх зорилготой зодоглосон байх. Барилдаан ямар болов?

-П.Бүрэнтөгс аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж давж байсан юм. Энэ удаа барилдааныг түргэн шийдэхийг л зорьж гарсан. Барилдаан удааширч шуудагны барьцад хүрвэл надад ашиггүйг сайн ойлгож байлаа. Гараад л шийдэмгий барилдаж давсан.

-Бүх даваанд л шийдэмгий барилдсан шүү дээ. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Би спортын сууриа жүдо бөхөөр тавьсан. Жүдо бөхийн тухайд цагийн хэмжигдэхүүнтэй спорт. Таван минутын дотор л ажиллаад асуудлаа шийднэ. Олдсон барьц байрлалыг алдалгүй мэхээ хийдэг. Миний тухайд үндэсний бөхөөр барилдахдаа ч олдсон барьц байрлалыг алдахгүй, шийдэмгий мэх хийдэг юм. Магадгүй их спортоос олж авсан давуу тал байх.

-Сар шинийн барилдаанд түрүүлээд төрсөн нутагтаа очиж амжсан уу, та?

-Би Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн хүүхэд. Сар шинийн барилдаанд түрүүлчихээд нутагтаа очиж гурав хоног амарлаа. Нутгийн зон олон маань ч их сайхан хүлээж авлаа. Хэд хоног амармаар байв ч шил шилээ дарсан тэмцээн уралдаанууд хүлээж байхад аялаад яваад байж таарахгүй. Төрсөн нутгийнхаа уул овоонд гарч сэтгэлээ баясгаад эргэсэн.

-Таны тухайд жүдо бөхөөр хичээллэж байсан шүү дээ. Үндэсний бөх рүү яагаад татагдав?

-Би 14 настайдаа гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь орж байлаа. Тэр цагаас хойш жүдо бөхөөр хичээллэж байсан юм. Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Харамсалтай нь бэртэл аваад түр завсарласан юм. Энэ хугацаанд жин ч нэмсэн. Ингээд 2018 онд үндэсний бөхөөр барилдмаар санагдаад болдоггүй. Сумын заануудын барилдаанд анх удаагаа барилдаж нэг давсан юм. Туг тойрч байхдаа онцгой мэдрэмж авсан. Тэр цагаас хойш заалны барилдаануудад зодоглох болсон. Барилдаанаас барилдаанд амжилт ахиад ирэхээр урам авдаг юм билээ. Ингээд л үндэсний бөхийн бэлтгэлээ түлхүү хийх болсон. Хажуугаар нь их спортын бэлтгэлээ орхиогүй. Ц.Шийрэв багшаасаа зөвлөгөө аваад жүдогийн бэлтгэлээ базааж л байлаа.

-Таны аавын тань талд улсын цолтой бөхчүүд байдаг гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Миний аав цэргийн начин цолтой бөх хүн. Мөн улсын харцага Ц.Юүвээ, улсын начин Ц.Ванчигцэрэн, Ц.Дуласүрэн гээд ах дүү гурван бөхтэй аав талаараа садан болдог. Удмыг нь залгаад л барилдаж байна.

-Таны тухайд аймгийн заан цолтой ч үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга арслангуудтай эн тэнцүү өрсөлдөж байна. Өөртөө ямар зорилго тавьж хөдөлмөрлөж байна вэ?

-Ирэх зун том ойтой. Энэ наадмын бэлтгэлдээ сая орсон. Эхний ээлжинд АХ-ын 100 жилийн ойгоор сайн барилдаж улсын цол хүртэхийг зорьж байгаа. Цаашид үндэсний бөхийн оргил цолд хүрэх холын зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна. Багш дасгалжуулагч нар болон бөхөд сэтгэлтэй Монголын ард түмэндээ Сар шинийн мэнд дэвшүүлье. Итгэлийг нь алдахгүй хичээж барилдахаа энэ дашрамд уламжилъя. Баярыг минь хуваалцсан танай хамт олонд талархал илэрхийлье.


Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв: Э.МӨНХЖАРГАЛ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ОЛЖ АВЛАА. УЛСЫН НААДАМД Ч ТҮРҮҮЛЭХ БҮРЭН БОЛОЛЦОО БАЙНА


Э.Мөнхжаргалын багш гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвтэй ярилцаж баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, жүдо барилдааны залуучуудын Дэлхийн аварга олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн, мэргэжлийн сумогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь нар юм. Мөн улсын заан Д.Анар, улсын начин Б.Серик нар түүний удирдлагад бэлтгэгдсэн бөхчүүд билээ.


-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу, та. Таны бэлтгэсэн шавь Сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтнуудын барилдаанд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайхан шинэллээ. Гарын шавь маань үндэсний бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж буй аварга, арслангуудтай сайхан барилдаж Сар шинийн барилдаанд түрүүллээ. Багш хүний хөдөлмөрийн үр дүн шавь нарын амжилтаар л тодорхойлогддог гэж ойлгодог юм. Бэлтгэсэн хүүхдүүд маань ард олноо баясгаад өндөр амжилт үзүүлээд явж байна.Шавь нартайгаа зааланд өнгөрүүлсэн цаг хугацааны үр дүнг харуулж байгаа шавь нартаа талархаж сууна. Багш хүний тухайд үүнээс илүү баяр баясгалан гэж юу байх вэ. Гэлээ гээд баярын өдрүүдэд зүгээр суусангүй. Одоо ч жүдогийн зааландаа шавь нарынхаа залгамж халааг бэлтгээд жаахан хүүхдүүдтэй ажиллаад зогсож байна. Үр дүн нь удахгүй гарах байх аа.

-Бар жилийн Сар шинийн барилдааны түрүү бөх аймгийн заан Э.Мөнхжаргал анх арван хэдтэй хүүхэд таны гар дээр ирж байсан юм билээ. Ямар хүүхэд байв?

-Арван хэдхэн настай

өндөр бор хүүг цэргийн начин н.Эрдэнэхүү анх надад авчирч байсан юм. Тухайн үед “Хүүгээ сайн бөх болгомоор байна” гээд л надад захиж үлдээсэн. Ямар ч шалтгаантай байсан бэлтгэлээс хоцорч, тасалдаггүй, жижиг дасгалуудыг ч чин сэтгэлээсээ хийдэг жаахан хүү зааланд гүйж байсан нь саяхан юм шиг санагдаж байна. Миний гарт ирэхдээ 60 орчим кг-ын жинтэй л байсан. Өдөр тутмын бэлтгэлд өөрийгөө бүрэн дайчилж их спортын сууриа зөв тавьсны үр дүн гарлаа л гэж багш хүний хувьд дүгнэж байна. Э.Мөнхжаргал спортод хөл тавьсан эхний он жилүүдэд жүдо бөхөөр тууштай хичээллэж олон улсын хэд хэдэн тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Эхлээд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод л түрүүлж байлаа. Дараа нь залуучуудын Азийн аваргад ч мөн түрүүлж алтан медаль хүртсэн. Ер нь тивийн хэмжээнд тодорч байсан юм. Харамсалтай нь бэртэл авсан. Ингээд спортоос түр завсарлага аваад эргэж ирэхдээ жин нэлээн нэмсэн. Тэр цагаас хойш үндэсний бөхийн бэлтгэл түлхүү хийж эхэлсэн байдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд л үндэсний бөхийн бэлтгэл хийж байна. Хажуугаар нь их спортын ачаалалтай бэлтгэлээ ч орхиогүй.

-Аймгийн заан шавийгаа ингээд Сар шинийн барилдаанд түрүүлчихнэ чинээ санаж байв уу. Энэ жилийн тухайд ямар амжилт хүлээж байв?

-Гайгүй сайн барилдах болов уу гээд л харж суусан. Э.Мөнхжаргал гэнэт гараад ирж байгаа асуудал биш л дээ. Өнгөрсөн зун МЗХ-ны 100 жилийн ойн барилдаанд өөрийнхөө чадамжийг хангалттай харуулсан залуу. Тэр барилдаанд улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давж, тавын даваанд улсын начин О.Мөнх-Эрдэнэтэй тунаж барилдаад өвдөг шороодуулсан. Өндөр чансаатай барилдааны тавын даваанд тунаж барилдана гэдэг сайн бөхийн шинж. Хэний ч танихгүй “битүү морь” гарч ирээд Сар шинийн барилдаанд түрүүлчихсэн асуудал биш. Түрүүлэх хэмжээнд бэлтгэгдээд байсан нь эндээс харагдаж байгаа биз.

-Сая шийдвэрлэх даваануудад том цолтнуудтай их шийдэмгий барилдаж байна лээ.

-Э.Мөнхжаргалын хувьд их спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлдөж байсан хүн. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тив дэлхийн хэмжээнд хэмжээнд л барилддаг бөх шүү дээ. Хувь тамирчны онцлог нь сэтгэл зүй их өндөр. Өрсөлдөгчийн барилдаанд зөв дүгнэлт хийж, оновчтой хувилбар боловсруулж барилддаг тамирчин. Дээрээс нь шийдэмгий. Энэ нь амжилтынх нь түлхүүр гэж хэлж болно. Ийм зан чанартай хүүхдийн их спортын суурийг зөв тавьж өгвөл ямар ч амжилт үзүүлэх боломжтой гэж хувьдаа хардаг юм.

-Сая Сар шинийн барилдаанд түрүүлчихээд багш дээрээ очсон байх. Та юу зөвлөв.

-Гарын шавь маань том барилдаанд түрүүлчихээд золгохоор ирж байгаа нь сайхан л санагдлаа. Дотроо баярлаж байсан ч дэргэд нь ил гараад байх нь зохимжгүй. Том барилдаанд түрүүлж, олны анхааралд орлоо. Хүн бүр л баяр хүргэнэ. Амжилтыг нь үнэлнэ. Ийм үед биеэ зөв авч явахыг захилаа. “Амжилт гаргаж байгаа нь ажлаа хийж байгаа л асуудал. Илүү хөдөлмөрлөж өндөр амжилт үзүүлээрэй” гэж зөвлөлөө. Амжилт үзүүлээд сагсуураад, янз бүрийн зан авир гаргаад байж болохгүй. Энэ их өв соёл тээж яваа залуу хүний тухайд нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг л анхаарууллаа. Э.Мөнхжаргалын тухайд уг хүн нь төлөв даруу, давлаа гээд баярлаад гүйгээд байдаггүй, уналаа гээд тэгж их шаналаад байхгүй. Ямар ч нөхцөлд сэтгэл зүйгээ хянаж чаддаг онцлогтой тамирчин. Хувийн сахилга бат маш сайн. Архи ууж, тамхи татахгүй. Зөвхөн амжилтын төлөө л зүтгэж яваа залуу.

-Та ирээдүйд Э.Мөнхжаргалаас ямар амжилт хүлээж байна вэ?

-Том барилдаанд түрүүллээ. Аварга, арслангуудтай бүгдэнтэй нь барилдаж эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж байна. Э.Мөнхжаргал шиг сахилга баттай, өндөр хэмжээнд барилдаж байгаа залуу улсын наадамд ч түрүүлэх боломжтой. Гол давуу тал нь сэтгэл зүй нь тогтвортой. Сая Сар шинийн барилдаанд түрүүлж өөртөө итгэлтэй боллоо. Өөрт байгаа нөөц бололцоог мэдэрнэ гэдэг хамгийн чухал.

-Э.Мөнхжаргал Сар шинийн өмнөхөн бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Цаашид үндэсний бөхийн бэлтгэлээ дагнаж хийх үү. Жүдо бөхөөрөө барилдах уу?

-Энэ жил 26 нас хүрч байна. Цаашид үндэсний бөхөөр дагнаж хичээллээд явах байх. Биеийн жингийн тухайд ч үндэсний бөхөөр барилдахад илүү тохиромжтой болсон.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын Парис хотод жудогийн тэмцээн явагдаж өндөрлөлөө. Жудочдын дунд “Бага дэлхийн аварга” гэж үнэлэгддэг өндөр чансаатай тэмцээнд таны шавь нар амжилттай оролцсон тухай мэдээ хүлээж авлаа.

-Ё.Басхүү маань Парисийн их дуулгад анх удаагаа түрүүлж алтан медаль хүртлээ. Шигшээ барилдаанд БНСУ-ын шилдэг тамирчинг ялж. Ё.Басхүүгийн тухайд жаахан хүүхэд байхдаа миний гарт ирж бэлтгэгдэж байсан юм. Энэ цагийн жүдо бөхийн өнгийг тодорхойлж барилдаж байгааг нь харах сайхан л байна. Залуучуудын Дэлхийн аварга Л.Энхрийлэн хүрэл медаль зүүлээ. Олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатарын тухайд ханиад тусаад бэлтгэл хийж амжилгүй Парис руу очсон юм. Гэсэн ч сайн барилдаж хүрэл медаль зүүлээ. Форм сайн байсан бол түрүүлэх боломж бүрэн байлаа. Нэг зүйлийг онцлоход Э.Мөнхжаргал, олимпийн наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэлээ хийдэг байлаа. Эдний үеэс аймгийн хурц арслан Б.Лхагвадорж, аймгийн заан Б.Түвшинтөгс гээд залуус сайн барилдаж байна. Энэ үеийн шавь нар минь бие биенээ ирлээд л явдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны эхний сарын байдлаар 540 иргэн 44 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авчээ

Орон сууцны зээл - XacBank

2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 540 иргэнд 43.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Ипотекийн зээлийг:

  • 2017 онд 6,026
  • 2018 онд 3,909
  • 2019 онд 4,815
  • 2020 онд 5,594
  • 2021 онд хамгийн их буюу 13,292 иргэн тус тус авчээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард Цар тахлын хуулийг дахин хагас жил сунгасан тул ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулж эхэлсэн юм.
Өнгөрсөн сард ээлжит бус чуулганаар цар тахлын хуулийг дахин хэлэлцэж 2022 оныг дуустал сунгасан ч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн он дуустал сунгаж болох эсэх шийдвэр Төв банкнаас гараагүй байна.
Categories
мэдээ нийгэм

Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй бол амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно

бэлэн мөнгө | News.MN

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгвэл шинэ хуулийн дагуу ажилтны ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох болсон талаарх мэдээллийг хүргэе.

Ээлжийн амралтын хугацааг хэрхэн тооцоолох вэ?

Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно.

Ээлжийн амралтын үргэлжлэх хугацааг хэзээ авч болох, ямар хугацаагаар үргэлжлэх талаар хуульд доорх байдлаар заажээ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

Ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгодог нь өөрчлөгдөөгүй бөгөөд

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд:

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр;

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр;

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр;

32 дахь жилээс ажлын 14 өдөр.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд:

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр;

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр;

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр;

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр;

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр;

32 дахь жилээс ажлын 18 өдөр нэмж тооцох нь.

Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.

Түүнчлэн ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байхаар хуульд заажээ.

Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Ээлжийн амралтын цалинг хэрхэн бодох вэ?

Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. Ингэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилжээ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Гурван настнуудыг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна

Энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Гурван настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт авна. Хоёр насандаа бүртгэлээс хасагдсан хүүхдүүдийг шинээр бүртгэнэ. Энэ нь нэлээн асуудал дагуулна байх.

Гурван настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүйг та бүхэн ойлгох хэрэгтэй. Гурван настай 47 мянган хүүхдийг л цэцэрлэгт хамруулах боломж бий. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээн шахна. Хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо хийж, хоёр, гурван настай хүүхдүүдийг хамруулахад онцгойлон анхаарна.

  • Сургуулийн өмнөх боловсролд
  • Гурван настай хүүхдүүд 61 хувь
  • Дөрвөн настай хүүхдүүд 86 хувь
  • Таван настай хүүхдүүдийн 100 хувь хамруулахыг зорьж хамрагдаж байна.

БШУЯ-наас сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ, хоцрогдлын оношилгооны судалгаа, хоцрогдол арилгах төлөвлөгөөний талаарх мэдээллийг өгч байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-т газар зохион байгуулалттай холбоотой гомдол их иржээ

АТГ 532 хэрэг мөрдөн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь энэ оны нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд газар зохион байгуулалт, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.

Дурдсан хугацаанд авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах”, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистик”, “Авлигын эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээний үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал боловсруулах”, “Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагааны стратеги (2022-2024) боловсруулах” зэрэг хэд хэдэн ажлыг гүйцэтгэж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 38 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлжээ

Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт | "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар"

Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1,800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас хоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган албан тушаалтан буюу 81.4 хувь нь мэдүүлгээ гаргажээ.

Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 90 ба түүнээс дээш хувьтай байна.

Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна.

Тухайлбал,

  • Шүүхийн ерөнхий зөвлөл,
  • Эрүүл мэндийн яам,
  • Төрийн худалдан авах ажиллагааны газар
  • Ашигт малтмал, газрын тосны газар,
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Соёл, урлагийн газар
  • “Эрдэнэс Монгол” ХХК
  • Оюуны өмчийн газар
  • Биеийн тамир, спортын улсын хороо
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
  • Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
  • Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлджээ.

Албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг АТГ-аас уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр кёрлинг, чарганы аваргууд тодорно

Өнөөдөр кёрлинг, чарганы аваргууд тодорно

24 дэх удаагийн Өвлийн олимп БНХАУ-ын Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн. Өвлийн олимпын хүрээнд хоёрдугаар сарын 8-ны мягмар гарагт болох спортын үйл явдлуудын хуваарийг хүргэе.

Уулын цана

  • 16:30 цаг. Эрэгтэйчүүдийн Super-G төрлийн медалийн эзэд тодорно.

Биатлон

  • 11:00 цаг. Эрэгтэйчүүдийн 20 км-ын ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорно.

Гүйлтийн цана

  • 16:00 цаг. Эмэгтэйчүүдийн спринт төрөл /А.Энхтуул уралдана/
  • 16:50 цаг. Эрэгтэйчүүдийн спринт төрөл /Б.Ачбадрах уралдана/
  • 19:47 цаг. Эмэгтэйчүүдийн спринт төрлийн медалийн эзэд тодорно.
  • 20:00 цаг. Эрэгтэйчүүдийн спринт төрлийн медалийн эзэд тодорно.

Кёрлинг

  • 14:05 цаг. Холимог багийн хүрэл медалийн төлөөх тоглолт. Швед – Их Британи
  • 20:05 цаг. Холимог багийн алтан медалийн төлөөх тоглолт. Итали – Норвеги

Уран гулгалт

  • 09:15 цаг. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл. Short Program

Цанын фристайл төрөл

  • 10:00 цаг. Эмэгтэйчүүдийн Freeski Big Air төрөл. Медалийн эзэд тодорно

Хоккей

  • 12:10 цаг. Эмэгтэй А хэсэг. АНУ – Канад
  • 16:40 цаг. Эмэгтэй B хэсэг. Япон – Чех
  • 21:10 цаг. Эмэгтэй B хэсэг. Швед – Дани
  • 21:10 цаг. Эмэгтэй А хэсэг. Финланд – Оросын олимпын хорооны баг

Чарга

  • 19:50 цаг. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн медалийн эзэд тодорно.

Сноуборд

  • 10:40 цаг. Эмэгтэйчүүдийн Parallel Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.
  • 11:07 цаг. Эрэгтэйчүүдийн Parallel Giant Slalom төрлийн медалийн эзэд тодорно.

Тэшүүр

  • 18:30 цаг. Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны медалийн эзэд тодорно
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргаанаас болж нэг иргэн өндрөөс унаж амиа алджээ

Өчигдөр /2022.02.07/ гэр бүлийн асуудлаас байж болзошгүй насанд хүрээгүй хүн өндрөөс унаж нас баржээ. Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй боловч цахим ертөнцөд “Банкны эзний эхнэр цонхоор унаж нас барсан” гэх мэдээлэл цацагдаад буй.

Харин цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэв. Талийгаачийн ар гэр банктай холбоогүй бөгөөд тухайн өдөр өндрөөс унах гэмт хэрэг дахин бүртгэгдээгүй байна. Бид хэргийн тухай эргэн мэдээлэх болно.

Categories
гадаад мэдээ

Иж бүрэн стратегийн түншлэл бүхий гурван хөрш хаана, юу хийгээд явнам бэ

Саяхан л олон улсад манайхыг ардчилсан, хоёр хөршийг маань авторитар улс гэцгээж байв. Гэтэл сүүлийн тавхан жилд байдал орвонгоороо эргэнэ гээч нь боллоо.

Манай урд хөрш гэж нэг “цусутай нь ч цусутай” улс байна аа. Ардчилагчид болон коммунистуудын ганц ярьдаг зүйл нь эцсийн эцэст иргэдээ сайн сайхан амьдруулах. Гэтэл орь ганц коммунист намтай гэж шүүмжлэлийн бай болдог урд хөрш маань ардчилагчид бидний 30 жил хийж чадаагүй иргэдээ сайн сайхан амьдруулах хамгийн чухал зорилгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлчихээд сууж байна. БНХАУ өнгөрсөн 40 жилд 800 орчим сая иргэн, сүүлийн найман жилд улсаасаа 1.6 их наяд орчим юань/246 тэрбум ам.доллар/ зарцуулж 100 сая иргэнээ ажилтай орлоготой болгож ядуурлыг үндсэндээ арилгаж дуусаад байна.Урд хөрш маш богино хугацаанд дэлхийн баялаг бүтээгч “аман хүзүү” улс болж чадсан бөгөөд удахгүй түрүүнд нь гарахаар 1.4 тэрбум хүн коммунистуудаар удирдуулан чармайн ажиллаж байна. Өнөөдөр урд хөршийн коммунистууд бүр яаж байна гээч. Тосгон, гацаа болгонд ард иргэдийг цуглуулан тэднийхээ саналыг авч тэдэнд хэрэгтэй зүйлийг төлөвлөн, хэрэгжүүлж, бүтээн байгуулж байна. Бүр нарийн мэргэшлийн хүмүүсээр хийх гэж буй зүйлийнхээ ач холбогдлыг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлууж иргэдийнхээ боловсрол, мэдлэгийг маш энгийн аргаар байнга дээшлүүлж байна. Өөрөөр хэлбэл, бидний яриад байдаг нөгөө “Зөвшилцөх ардчилал”-ыг чинь жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Иймээс урд хөршийг ардчилсан улс гэх үү, ер нь ямар улс гэх вэ гэдгийг яг зөв олоод хэлчих хүн олон улс судлаачид дунд үнэндээ байхгүй болчихов. Яадаг ч байсан авторитар улс бол биш. Ямар “Авторитар улсыг хар даа. Ийм сайхан байна” гэлтэй биш дээ. Өнөөдөр энэ сэдвийг хөндвөл олон улсад жинхэнэ дуусшгүй маргаан гэгч нь үүсэх байх. Гэхдээ урд хөршийн амжилтын үндэс нь авилгыг жинхэнэ утгаар нь арилгаж чадсан явдал гэдэгтэй бол харин маргах хүн гарахгүй.

Монголчууд ч бас зүгээр суусангүй. Байгалийн баялгийг төрийн өмч гээд хуульчилхаар төрд байгаа хэдхэн гэр бүл баяжиж баян, ядуугийн ялгаа хэтэрдэг юм байна гэдгийг ясандаа тултал ойлгосон учраас Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж “Байгалийн баялгийг төрөөс гадна нийтийн өмч” болгов. Дагаж гарах хуулиудыг ч энэ өөрчлөлтдөө тохируулж баталж чадав. Өөрөөр хэлбэл, байгаа байгалийн баялгаа яаж ашиглаж амьдралаа дээшлүүлэхийг сайд, дарга нар бус орон нутгийн иргэд мэддэг болгон хуульчилсан хэрэг. Энэ бол үнэхээр гайхамшиг. Учир нь монголчууд Үндсэн хуульдаа иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс гадна эдийн засгийн эрх чөлөө олгох “хос багана” бүхий төгс ардчилал бий болгох өөрчлөлт хийсэн гэсэн үг. Иргэдийн эдийн засгийн ардчилал гэдэг нь төр иргэдэд бэлэн халамж үзүүлэхээс аль болох татгалзаж, байгалийн баялгийн орлогоор эцсийн бүтээгдэхүүн экспортлогч жижиг, дунд орчин үеийн үйлдвэрүүдийн хувьцааг бүх хүн ил тодоор тэгш, эзэмшин баялаг бүтээгчид болох явдал юм. Ингэснээр иргэдийнхээ тархинд зохиомлоор бий болгосон “Яаж орон байртай болох вэ, яаж дэлхийн тэргүүний их сургуулийн төлбөрөө төлөх вэ, яаж өндөр үнэ бүхий чанартай эмнэлгийн тусламж авах вэ” гэх “хорт хавдар”-ыг авч хаях боломж бий болсон гэсэн үг. Харин ардчиллыг төгөлдөржүүлнэ гэдэг нь үнэндээ урд хөрштэй адил авилгалтай тэмцэх явдал юм байна гэдэг нь бидэнд өдөр өдрөөр улам тодорхой болж байна. Иймээс маш товчоор урд хөрш болон монголчууд өнөөдөр нэг зоосны хоёр тал болчихсон гэсэн үг. Энэ хоёр улс бие биенээсээ суралцах зүйл маш их байгаа төдийгүй цаашид ч бие биенээсээ суралцах зүйл улам ихсэх учраас иж бүрэн стратегийн түншлэлтэй байгаа нь тун ч сайн хэрэг. Учир нь энэ хоёр улсын туршлага ардчилсан төдийгүй ардчилалгүй улсуудад ч маш их тус болох нь дамжиггүй юм.

Хойд хөршийн маань удирдагч төр, засагт байгаа хүмүүсийн цөөн гэр бүл хэт баяждаг казах Н.Назарбаевын “тэргүүн туршлага”-ыг бүтээлчээр авч хэрэгжүүлэв. Харин хариуд нь олон жил “Аугаа ард түмэн” гэсэн сэтгэлээр амиа зогоож ирсэн иргэддээ ОХУ тэргүүтэй Украин, Беларусь, Казахстан, болж өгвөл зарим Кавказын нурууны улсуудыг нэгтгэсэн шинэ ЗХУ бий болгон нөлөөллийн бүстэй нь үлдээж оросын түүхэнд сайнаар дурдагдан үлдэх гэсэн хүсэл нь техникийн дэвшил болох цахим сүлжээ гэх “золиг”-оос болж бүтэлгүйтэх тийшээгээ бүрэн хандав. Ядаж байхад Украиныг алдахгүй гэсэн оролдлого нь ардчилал, эсвэл дарангуйлал ялах уу гэсэн дэлхий нийтийн асуудал болж хувирав.

Хойд хөршийн удирдлага өөрсдийгөө шүүмжилсэн болгоныг шүүхээр оруулахгүй бас ямар ч давж заалдах эрхгүйгээр ганц прокурорын шийдвэрээр “гадны төлөөлөгч” болгон зарлаж бас шоронд хийж бүр болохгүй байгааг “няхах” болсон нь энэ улсыг авторитар бус тоталитар улс болгон ухраагаад байна. Гэхдээ “Болгож чаддаггүй хүн л гэж байдаг болохоос болохгүй зүйл гэж байдаггүй” гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин стратегийн түншлэл бүхий хоёр хөршийнхөө одоогоор хийж чадаагүй байгаа ганц зүйл болох гадагш зарж буй нефть, хийн 49%-ийг ард иргэддээ шударгаар хуваарилан хувьцаа болгон өгөх явдал. Дараа нь шударга, ил тод сонгууль явуулчих. Мэдээж В.Путин ялж таарна. Дараа нь ард иргэдтэйгээ нийлж авлигад алдаж байгаа мөнгөөрөө аж үйлдвэрээ босгочих. Тэгээд барууны улсуудтай аль нь ардчилсан улс вэ гэдэг хэлэлцүүлэг хийвэл В.Путин Оросын төдийгүй дэлхийн түүхэнд сайнаар тэмдэглэгдэн үлдэх болон иж бүрэн стратегийн түншлэл бүхий гурван хөрш хаагуур, хаана, юу хийгээд яваа нь дэлхий нийтэд ил тод болно.

Г.АМАРСАНАА