Categories
мэдээ нийгэм

Шинжилгээнийх нь хариу эерэг гарсан уран гулгагчийг олимпоос хасав

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр спортын 12 төрлийн тэмцээн, уралдаан болж, 10 багц медалийн эзэд тодорно.

Спортын хорхойтнуудын хамгийн их сонирхдог уран гулгалтын эрэгтэйчүүдийн богино үзүүлбэр өнөөдөр эхлэн, ид үргэлжилж байна. АНУ-ын тамирчин Винсент Зоу шинжилгээний хариу дахин эерэг гарсан тул тэмцээнээс хасагджээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгохоор хуульчлах нь зөв

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар твиттер хуудсандаа жиргэсэн байна.

Тэрбээр “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Манай улсад бас ингэх нь зөв.

Үүний тулд бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. Та бүхэн маань дэмжээрэй” гэжээ.

Түүний саналыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг нар дэмжихээ илэрхийлж, засгийн газрын гишүүдтэй ярилцаж, хөтөлбөр болгож хэрэгжүүлэх, 2023 оны төсөвт суулгаж УИХ-ын тогтоолоор баталгаажуулах талаар санал хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэг 24 хороотой боллоо

Чингэлтэй дүүрэг 19 хороотой, 160 орчим мянган хүн амтай. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, хороодын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс таван хороог хувааж, зохион байгуулалт хийсэн байна. Ингэснээр Чингэлтэй дүүрэг 24 хороотой болж байгаа юм.

Улаанбаатар хотод орон сууц, гудамжны 171 хороо бий. Хот жил бүр 35 мянган хүнээр нэмэгдэж, дүүрэг, хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх байдал үүссэн учир засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах шаардлагатай. Тиймээс нийт 33 хороог хувааж шинээр 29 хороо байгуулснаар нийслэл 200 хороотой болох талаар өнгөрсөн 11 дүгээр сард хотын удирдлагууд онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Э.Энхпүрэв: ЕБС-ийн 12,000 сурагч suraad.mn цахим платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний хүрээнд 21 аймгийн 42 сургуулийн 6-12 дугаар ангийн 12,000 сурагч suraad.mn цахим сургалтын платформыг ашиглан сурлагын хоцрогдлоо арилгаж байгаа ажээ.

Энэ талаарх мэдээллийг suraad.mn цахим сургалтын платформын үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор /PhD/ Э.Энхпүрэв өглөө. Тэрбээр “Suraad.mn цахим платформ нь хүүхдийг бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх, багшийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, ялангуяа сурлагын хоцрогдлыг богино хугацаанд амжилттай нөхөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Тус цахим платформ 100 гаруй даалгаврын сантай бөгөөд 11,800 хүүхдийн сурлагын түвшинг тогтоон хүүхэд нэг бүрд тохирсон даалгаврыг өгч амжилттай хэрэгжиж байна.

Одоогийн байдлаар 6-р ангийн хүүхдүүд хамгийн өндөр түвшинд буюу 30 гаруй хувьтайгаар сурлагын хоцрогдлоо арилгаад байгаа.

Бид бас багш нараа сургалтад хамруулж, судалгаа авсан. Багш нарын зүгээс ажлын ачааллыг багасгахад цахим платформ нэлээд сайнаар нөлөөлж байгааг хэлж байгаа. Тухайлбал, цахим платформын даалгаврын сангаас шалгалтын материалаа боловсруулж байгаа нь хялбар санагдсан байна. Мөн сурагч нэр бүрийн түвшинд тааруулан даалгавар өгснөөр чанартай суралцах эерэг үр дүнг дагуулж байгаа юм.

Сурагчийн зүгээс өөрийгөө үнэлэх, алдаанаасаа суралцах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх гээд олон давуу талтай нь санал асуулгын үр дүнгээс харагдаж байна.

Suraad.mn цахим платформ зургаадугаар сарын 1-н хүртэл ажиллана” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг аюулгүй буулгажээ

Ямаа дээдэлсэн заяа буюу алдагдсан бүтцийн уршиг - UBinfo.mn

Малаа хариулж яваад хаднаас бууж чадахгүй болсон малчныг аюулгүй болгосон талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Ховд аймгийн Ховд сумын нутаг “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ нэг хүн хаднаас бууж чадахгүй, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 7-ны 14:21 цагт ирсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиход малчин, 32 настай, эрэгтэйг 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байжээ.

Аврагчид нэг цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас аюулгүй буулгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна | News.MN

Он гарсаар 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, есөн иргэний амь насыг аварч, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр 13:18 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн А-ын “Фургон” загварын автомашин, Б-ын “УАЗ-469” загварын суудлын автомашинуудыг татан гаргасан байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Энэ сарын 14-нд хичээл эхлүүлэх үед халдварын тохиолдол 50 хувиар буурна” гэв

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан УОК‑ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд холбогдох байгууллагууд хичээл, сургуулийг хэрхэн нээх тухай санал, зөвлөмжийг боловсруулж ажилласан.

Уг зөвлөмжийн хүрээнд Омикрон хувилбарын тархалтын үед хичээл сургуулийг хэрхэн зохион байгуулж байгаа сайн туршлага, шинэ хувилбараар хүүхдүүд өвдөх эрсдэл, боловсролын салбар дахь КОВИД-ийн нөлөө зэрэг үндсэн долоон бүлэгт судалгаа үнэлгээ хийсэн.

Хичээл, сургууль эхлэх үед Омикрон хувилбарын дэгдэлт ихсэх дүр зураг ажиглагдсан. Нэгдүгээр сарын дунд үед хийсэн урьдчилсан прогнозоос харахад Омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэн үед тохиох магадлалтай байсан. Иймээс хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд эхлүүлэхэд эрсдэлтэй гэж үзсэн. Ингээд долоо хоногоор хойшлуулж хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэх санал хүргүүлсэн. Ингэснээр халдварын тохиолдол 50 хувиар буурах буюу эрсдэл багасна гэж үзсэн.

Хоёрдугаар сарын 14-нөөс 5:9 зарчмаар хоёр долоо хоног хичээллээд, 28-наас танхимаар бүрэн хичээллүүлэх хувилбар дээр бид тогтсон” гэдэг мэдээлэл өглөө.

Categories
мэдээ нийгэм

С.Баяр: Хөгжлийн банкны кэйс манайдаа л “Уотэргэйт” болох шинжтэй

Монгол Улсын Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийг  нэвтрүүлэхээр ажиллаж байна

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа “Хөгжлийн банкны асуудлаар ийн бичжээ.

Тэрбээр “Энэ Хөгжлийн банкны кэйс манайдаа л “Уотэргэйт” болох шинжтэй. Санаатай, санаагүй нь хамаагүй арай л дэндүү юм болж. Улсаа хөгжүүлнэ гэж байгуулсан банк, улсаа өрөнд унагаж. МАН их хурлаараа сая юу тунхаглав. Тэрнийгээ одоо яг хэрэгжүүлдэг түүхэн цаг үе мөн гэж харагдана” гэсэн байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ төлөөгүй 66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарлаад байна.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалаа ашигласан газрын албаны дарга асанг шүүх хурал товлолоо

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Нийслэлийн Газрын албаны дарга асан, 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ.

Тодруулбал, уг хэргийг 2022 оны хоёрдугаар сарын 09-ний лхагва гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр товложээ.

2019 оноос хойш АТГ-аар шалгуулж, эцэстээ шүүхэд шилжээд буй Э.Болорчулуун нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Э.Болорчулууныг дээрх албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижиртэй бүлэглэн иргэн Б.Наранбаатарт 896 ам метр үйлчилгээний зориулалттай газрыг хуурамч бичиг баримт үйлдэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсад 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм

Categories
мэдээ нийгэм

Ч.Номин: Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд БОАЖЯ-тай хамтран ажиллана

Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал зах зээл хангалттай бий

Соёлын сайд Ч.Номин өчигдөр /2022.02.07/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцжээ.

Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж байсан юм.

Энэ төлөвлөгөөнд, Монгол Улсыг гадаадад нэг цонхоор сурталчлах, нэгдсэн брэндинг бий болгох, Монгол Улсыг дэлхийд төлөөлөх соёлын бүтээгдэхүүн бий болгох зэрэг ажлууд тусгагдсан байдаг.

Энэ дагуу Соёлын яам Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж, Монгол Улс олон улсад ямар байдлаар харагдаж, жуулчдыг хэрхэн татах зэрэг үндэсний хэмжээний аялал жуулчлалын бодлогын үндсэн суурийг бүрэлдүүлж байгаа юм.

Мөн энэ хүрээнд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой уялдуулан, аялал жуулчлалын салбарт оролцогч яам, бусад төрийн байгууллагатай бодлого шийдвэрээ нэгтгэж буй юм.

Монголбанк, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хийсэн судалгаагаар Монгол Улсад ирж буй жуулчдын 70-с дээш хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл, байгальд татагдан ирдэг гэсэн юм.

Гэсэн ч нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, соёлын салбарын оролцоо бага, үндэсний хэмжээний нэгдсэн бодлого, брэндинггүйн улмаас аялал жуулчлалын салбар тогтворгүй байж ирсэн. Иймд, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний брэндийн судалгаа зэргийг хийж дуусгаснаар аялал жуулчлалын нэгдсэн бодлогоо боловсруулж, соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлал зэргийг гаргах боломж бүрдэж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар БОАЖЯ болон бусад яам, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой хослуулан ажиллаж байгаа.

Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу, түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой. Тэдгээр газруудад түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалт болон жуулчдад зориулсан музей үзвэрийн газар байгуулах чиглэлд БОАЖЯ-тай хамтран ажиллахаар бэлтгэл ажил үргэлжилж байна. Мөн соёлын аялал жуулчлалын гар урлал, бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүний чанарын тэмдэгтийг үүсгэж, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх зэрэг ажлыг хийж эхэлсэн.

Энэ онд түлхүү олон улс руу чиглэсэн, жуулчдыг татах үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Энэ ажлыг хийхээс урьтаж бид өөрсдийн Үндэсний нэгдмэл үнэт зүйлд суурилсан олон улсын брэндинг бий болгох ажлаа дуусгахаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ажилд БОАЖ Соёлын яамтай нэг бодлогоор, уялдаа холбоотой ажиллаж байгаад талархаж байна” гэсэн юм.