Categories
мэдээ нийгэм спорт

Жүдоч Л.Энхрийлэнд Парисын их дуулгын хүрэл медаль хүртээхээр шийдвэрлэв

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос алдаагаа хүлээн зөвшөөрч Их дуулгын хүрэл медалийг Францын жүдоч Прискилла Гнето /Priscilla Gneto/-гоос эргүүлэн авч Монголын жүдоч ОУХМ Л.Энхрийлэнд олгохоор шийдвэрлэжээ.

Тодруулбал, Парисын их дуулгын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хэсгийн аваргын төлөөх барилдаан Японы Tamaoki Momo болон Францын Priscilla Gneto нар барилдаж байх явцад Gneto-гийн гар утас дэвжээнд унаснаар /барилдааны бичлэгээс 2:22 секундийг хараарай/ Hansoku Make-ээр дэвжээнээс хөөгдсөн юм. Дүрмийн дагуу Hansoku Make-ээр хөөгдсөн тамирчин тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй.

Харин хүрэл медалийн төлөө тэрбээр Л.Энхрийлэнтэй дэвжээнд гарч барилдан эргэлзээтэй үнэлгээгээр нэмэлт цагт монгол жүдочийг ялж хүрэл медаль хүртсэн юм. Улмаар ОУЖМХ /IJF/ энэхүү дүрэм зөрчсөн алдаагаа залруулж ОУХМ Л.Энхрийлэнд “Парис-2022” их дуулгын хүрэл медалийг дараагийн IJF-гийн цуврал тэмцээний үеэр гардуулан өгөх шийдвэр гаргажээ.

Энэ жилийн Парисын Их дуулгад оролцсон Монгол Улсаас 13 залуу мастер хүчээ сорин барилдсанаас Их дуулгын 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар оролцогч 52 орны шилдгүүд өрсөлдсөн тус тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан юм.

Ташрамд сонирхуулахад, энэ удаагийн Их дуулгад 5 улс алтан медалийн тавцанд гарч, төрийн далбаагаа хамгийн өндөрт өргүүлж, төрийн дууллаа Парисын тэнгэрт эгшиглүүлсэн бөгөөд 15 улс медаль хүртэж, 37 улс медальгүй хоцорсон юм. Үүнээс үзэхэд, “Парис-2022” их дуулга ямар өндөр чансаатай тэмцээн байсныг харуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсэн өдөр

Өнөөдөр БНМАУ-ын хошой баатар, маршал, өрлөг жанжин Х.Чойбалсангийн мэндэлсэн өдөр. 127 жилийн тэртээ буюу 1885 оны хоёрдугаар сарын 8-нд Х.Чойбалсан Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон мэндэлжээ.

Дорнод аймгийн музей маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, буу, сэлэм, түүний гарын үсэг бүхий үнэмлэх, уран зургууд болон 100 гаруй гэрэл зургаас дээжлэн “Мөнхөд дуурсах алдар” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Өнөөдөр нээлтээ хийж буй тус үзэсгэлэнг энэ сарын 28-ныг хүртэл дэлгэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал Улаанбаатар хотоос 52 километрийн зайд байрладаг. Нисэх буудлыг зорих иргэд хувийн машинаас гадна тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой.

“UBUS” буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК нэвтрүүлээд байна. Тус компанийн шуурхай автобус дараах үнэ тарифаар иргэдэд үйлчилж буй юм.

ВИП жижиг оврын автобус

5 хүний суудалтай

Нэг хүн – 20.000₮

Дунд оврын автобус

15 хүний суудалтай

Нэг хүн – 15.000₮

Том оврын автобус

45 хүний суудалтай

Нэг хүн – 10.000₮

Бүх төрлийн үйлчилгээнд 7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчино. “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж зорчих боломжтой. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани Улаанбаатар, Чингис хаан, Кемпински, Новотел, Туушин, Рамада, Баянгол, Шангри-Ла, Blue sky, Holiday inn Ulaanbaatar hotel зэрэг 9 зочид буудалтай хамтран ажиллаж, эдгээр буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээ үзүүлдэг аж.

Иргэд олон улсын чиглэлд нисэх бол 3 цагийн өмнө, орон нутаг руу нисэх бол хоёр цагийн өмнө нисэх буудалд очсон байх учиртай. Иргэд мөн “Вип” буюу ганцаарчилсан үйлчилгээг захиалах боломжтой. Ийм тохиолдолд таван хүний төлбөр буюу 100 мянган төгрөг төлөх бөгөөд гэрийнх нь үүднээс очиж авна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа нислэгийн тоо цөөн, олон улс, орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа нислэг цуцлагддаг учир нийтийн тээвэр автобусны үйлчилгээ хараахан эхлээгүй байна. Харин такси үйлчилгээний тухайд 150 мянгаас дээш төгрөгийн ханштай.

“Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК-ийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран үүсгэн байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

102 жолооч согтуугаар жолоо барьж, 238 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бүрэн бүрэлэхүүнээрээ үүрэг гүйцэтгэж  байна | Хууль зүй, дотоод хэргийн яам

Энэ сарын 7-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1724 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1452, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 170, гэмт хэргийн шинжтэй 90 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 102, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 140, хүний биед халдсан 95, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 238, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 98 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд албажсан баримт бичгүүд

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд албажсан БАРИМТ БИЧГҮҮД

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.

  • “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  • Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсоны дагуу “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”
  • Монгол Улсаас БНХАУ-д гаргадаг экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол”-ыг эцэслэн тохиролцож, тус тус гарын үсэг зурлаа.

Мөн Монголын талд албажиж, хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон дараах ноот бичгүүдийг Хятадын талд гардууллаа.

  • БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ноот бичгийн хамт
  • “Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” Монголын талын ноот бичгийн төсөл зэргийг гардуулсан байна.

Эдгээр боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицол тогтоох ажлыг хоёр талын Гадаад харилцааны яамны ажлын хэсэг 2016 оны тавдугаар сард зохион байгуулж, протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг баталгаажуулах нөхцөл бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм спорт

Эрэгтэй жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ

“Парис-2022” Их дуулга тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос эрэгтэй жүдочдын дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа.

60 кг-д 1. Ян Юнвэй, Тайвань, 4510, 2. Яго Абуладзе, ОХУ, 3664, 3. Наохиса Такато, Япон, 3400, 4. Карамат Гусейнов, Азербайжан, 2992, 5. Лука Мхеидзе, Франц, 2940, 6. Йорре Ферстрэтен, Бельги, 2876, 7. Нагаяма Рюүжү, Япон, 2820,

8. Рамазан Абдулаев, ОХУ, 2560, 9. Елдос Сметов, Казахстан, 2332, 10. Гусман Кыргызбаев, Казахстан, 2310

30. Э.Сумьяабазар, 1268

33. Э.Ариунболд, 1120

35. Л.Өнөболд, 1094

66 кг-д 1. Ан Баул, БНСУ, 5040, 2. Ё.Басхүү, Монгол, 4316, 3. Денис Виеру, Молдав, 4224, 4. Важа Маргвелашвили, Гүрж, 4060, 5. Хифүми Абэ, Япон, 3700, 6. Орхан Сафаров, Азербайжан, 3280, 7. Сардор Нуриллаев, Узбекистан, 3269, 8. Якуб Шамилов, ОХУ, 3072, 9. Мануэль Ломбардо, Итали, 2992, 10. Дмитрий Миньков, Беларусь, 2764

20. Г.Хэрлэн, Монгол, 1469

59. Б.Нармандах, 602

67. Б.Эрхэмбаяр, 550

73 кг-д 1. Лаша Шавдатуашвили, Гүрж, 6215, 2. Ц.Цогтбаатар, Монгол, 5244, 3. Томми Матиас, Швед, 3491, 4. Ан Чангрим, БНСУ, 3050, 5. Соичи Хашимото, Япон, 2990, 6. Виктор Стерпу, Молдав, 2916, 7. Оно Шёохэй, Япон, 2700, 8. Махмадбек Махмадбеков, ОХУ, 2680, 9. Жансай Смагулов, Казахстан, 2618, 10. Хикматиллох Тураев, Узбекистан, 2602

53. Г.Одбаяр, 689

81. Л.Анхзаяа, 369

101. Г.Сод-Эрдэнэ, 252

81 кг-д 1. Тато Григалашвили, Гүрж, 6392, 2. Маттиас Кассе, Бельги, 6250, 3. Шарофиддин Болтабоев, Узбекистан, 4456,

4. Саид Моллай, Монгол, 3644, 5. Ведат Албайрак, Турк, 3981, 6. Франк де Вит, Голланд, 3244, 7. Sami Chouchi, Бельги, 3132, 8. Шамиль Борчашвили, Австри, 2766, 9. Таканори Нагасэ, Япон, 2705, 10. Алан Хубецов, ОХУ, 2661

42. Г.Болор-Очир, 830

73. Н.Дагвасүрэн, 445

92. Б.Мөррэнцэн, 331

116. О.Ууганбаатар, 204

90 кг-д 1. Давлат Бобонов, Узбекистан, 5844, 2. Лаша Бекаури, Гүрж, 4430, 3. Кристиан Тотх, Унгар, 4374, 4. Николоз Шеразадишвили, Испани, 4904, 5. Мамедали Мехдиев, Азербайжан, 3920, 6. Маркус Нюман, Швед, 3834, 7. Нагасава Кэнта, Япон, 3070, 8. Эдуард Триппель, Герман, 2951, 9. Бека Гвианишвили, Гүрж, 2750, 10. Мүрао Санширо, Япон, 2680

17. Г.Алтанбагана, 1954

100 кг-д 1. Арман Адамян, ОХУ, 5460, 2. Shady El Nahas, Канад, 5081, 3. Жорже Фонсека, Португал, 4994, 4. Тома Никифоров, Бельги, 4092, 5. Петер Палчик, Израиль, 3962, 6. Аарон Волф, Япон, 3600, 7. Варлам Липартелиани, Гүрж, 3532, 8. Илья Суламанидзе, Гүрж, 3152, 9. Зелим Коцоев, Азербайжан, 3092, 10. Михаиль Коррел, Голланд, 2980

27. Л.Отгонбаатар, 1192

41. Б.Гончигсүрэн, 925

108. О.Хангал, 132

+ 100 кг-д 1. Тамерлан Башаев, ОХУ, 6574, 2. Сильва Рафаэль, Бразил, 4212, 3. Кагэүра Кокоро, Япон, 3850, 4. Гела Заалашвили, Гүрж, 3294, 5. Лукаш Крпалек, Чех, 3160, 6. Темур Рахимов, Тажикистан, 3114, 7. Инал Тасоев, ОХУ, 3080

8. Гурам Тушишвили, Гүрж, 3034, 9. О.Цэцэнцэнгэл, 2920, 10. Ким Мин Жон, БНСУ, 2754

71. Ө.Дүүрэнбаяр, 270

102. Б.Тэмүүлэн, 105

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 36 мянган хүн цусаа бэлэглэжээ

Монголд 10 “Алтан донор” бий | News.MN

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий 82 дахь удаагийн “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг арга хэмжээг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ зургаа дахь жилдээ хамтран зохион байгуулсан ба хүндэт доноруудыг алдаршуулж, тэмдгийг нь гардуулан өглөө.

Улсын хэмжээнд 2021 онд 36 мянган хүн цусаа бэлэглэжээ. Тэдгээрийн 68 хувь нь байнгын идэвхтэй донорууд аж.

Цусаа

  • 35-аас дээш удаа өгвөл хүндэт донор
  • 70-аас дээш удаа өгвөл хүрэл донор
  • 100-аас дээш удаа өгвөл мөнгөн донор
  • 150-аас дээш удаа өгвөл алтан донор
  • 200-аас дээш удаа өгвөл топ донорын болзол хангана.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд

  • Алтан донор – 8
  • Мөнгөн донор – 50
  • Хүрэл донор – 150 байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд, 27 жил цусаа бэлэглэсэн эмэгтэй 208 удаа цусаа өгснөөр топ донорын шагналаа гардан авсан.

Хүн амын 40 гаруй хувь нь O буюу нэгдүгээр бүлгийн цустай. 30 гаруй хувь нь гуравдугаар бүлэг, 20 гаруй хувийг хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс эзэлдэг бол 7 хувь нь AB буюу дөрөвдүгээр бүлгийн цустай байдаг.

17-60 насны иргэд цусаа өгөх боломжтой ба нэг удаа цусаа бэлэглэхэд гурван хүний амь аварсантай тэнцдэг.

Categories
мэдээ нийгэм

Бээжингийн олимпод өнөөдөр уралдах Б.Ачбадрах

“Бээжин-2022” өвлийн олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр спортын 12 төрлийн тэмцээн, уралдаан болж, 10 багц медалийн эзэд тодорно. ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр цанын төрөлд өрсөлдөнө.

Б.Ачбадрах гэж хэн бэ

Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/

Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог

Онцлох амжилтууд:

– “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.

– 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.

– Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.

– Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.

– УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.

“Бээжин-2022” уралдааны хуваарь:

– Эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /02.08-ны өдрийн 16:50-17:35 цагт/

– Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан /02.11-ний өдрийн 15:00-16:35 цагт/.

Categories
мэдээ нийгэм

Б.Нандинцэцэг: Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв гарсан

Булган аймгийн Могод сумын харьяат бөх, улсын начин Э.Энхбат дотны найз, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулсны улмаас нас барсан.

Э.Энхбат начны шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ.

Энэ талаар түүний хань Б.Нандинцэцэг “Хайрыгаа маш их санаж байна хайр халамжаар нь дутаад байна. Цаг хугацаа хурдан юм аа. Хайрт ханиа алуурчидын гарт алдаад шулуухан хэлэхэд 10 сар гаран боллоо. Яагаад алуурчид гэж олон тоон дээр хэлж байна гэхээр хажууд нь амаараа хатгагч хийсэн өвгөн, хаяад зугтсан хамсаатан магадгүй гар хөлийг барьж өгчөөд зугтсан байх өндөр магадлалтай.

Бөөн юм болоод байна шүү дээ гэхэд хээв нэг миний өрөөний тавилга өнгөрлөө гээд хаяаад явсан эр хүний үнэргүй дүр исгэгч нарын цэвэр буруугаас болж алуурчингийн гарт алтан амиа алдсан ханиа бодохоор гол зурж элэг эмтэрч байна.

Нөгөө алуурчин нь яасан хам хэрэг , бүлэг болвол ял нь хүндэрнэ гээд бүгдийг нь буруугүй гэж жүжиглэцэн хэрнээ шантаажилж эмчилгээний мөнгө нэхээд л… Үнэхээр л ямар ч буруугүй бол ядаж ирэхгүй юм гэхэд утас, viber, fb бүгдийг нь мэдсээр байж эмгэнэл илэрхийлж яагаад болдоггүй юм бол.

Ганзул гэх эмэгтэй харин надтай ирж уулзаж эмгэнэл илэрхийлээд явсан эх хүн учраас бас нэг хүн чанар гаргасан байлгүй дээ.

Эхэндээ алуурчингийн эхнэр нь хүртэл надруу Эрдэнэбат гэдэг Хо нэртэй хорчин л юм ярьсан гэж байна Галэрдэнэ хаалгыг түгжиж алалцаг гээд хаяад явсан байна гэж ярьж ярьчаад дараа нь тэднийг дурсахаа ч байсан…

Бид өдийг хүртэл дэндүү хүлцэнгүй, дэндүү хүнлэг хандсан шүү муусайн хог шаарнууд минь. Мөрдөн байцаах ажиллагаа яаж явдгийг хэдүүлээ харна аа. Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөвөөр гарсан байна лээ баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шарк Н.Мөнхнасанг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн банкны зээлийн асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Мөн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг шалгахаар зэхэж байгаа. Тус банкнаас зээл авсан асуудалд “Монполимет групп” ч нэр холбогдсон. Ингэхдээ зээлийн хамгийн сайн эргэн төлөлттэй компаниар нэрлэгдээд байсан юм.

Тэгвэл тус группын захирал, шарк Н.Мөнхнасанг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар тэрбээр “Авлигатай тэмцэх газар чинь албан тушаалтнуудын авилгалын хэргийг шалгадаг гэж бодсон чинь улс эх орондоо стратегийн үйлдвэр барьж өгсөн хөлс хүчээ дусааж явдаг хүмүүсээ шалгадаг юм байна. Миний ээж 2016 онд гишүүн болсон. Монцемент дээр зээл олгох тогтоол 2014 онд гарсан байдаг” гэжээ.