Categories
мэдээ нийгэм

“Тулаан энд байна. Надад зэр зэвсэг хэрэгтэй болохоос, зугтаж явах бус” гэв || DNN.mn

Владимир Зеленский, новости о персоне, последние события сегодня - РИА  Новости

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө Оросын цэргүүд Киев рүү улам ойртож, хотод хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна.

Укрианы нийслэлд эрх баригчид нь иргэддээ гадаа гудамжуудад байдал хурцадмал байгаа учир цонхноос хол, хорогдох газарт байхыг сэрэмжлүүлсэн байна.

АНУ-ын Төрийн НБД Антони Блинкений санамж бичигт дурдсанаар, Баасан гарагийн шөнө Ерөнхийлөгч Жое Байден Оросын халдлагаас өөрсдийн хүчээр хамгаалж буй Украин Улсад тусламж болгон Гадаад Тусламжийн Актын хүрээнд 350 сая ам.доллар гаргах хүсэлтийг төрийн Департментад хүргүүлжээ.

Мөн АНУ-аас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийд хандан нийслэлээ орхин явахыг санал болгоход тэрээр татгалзсан байна.

Зеленский: “Тулаан энд байна. Надад зэр зэвсэг хэрэгтэй болохоос, зугтаж явах бус” гэж хариу хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Нэр бүхий 35 хувьцаат компани ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ || DNN.mn

Maamuu · Хүүхдэд мөнгөний талаар сургахдаа анхаарах зүйлс

Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчлагдсан.

Хуульд заасан хугацаа дуусгавар болсон буюу 2022 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 88 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэрийг ирүүлснээс нэр бүхий 35 хувьцаат компани 150.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 135,631 хувьцаа эзэмшигчдэд хуваарилах мэдэгдлээ.

Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж, олон нийтэд мэдээлсэн байна. 2019 онд 112.1 тэрбум, 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилахаар шийдвэрлэсэн бол 2022 онд 150.8 тэрбум төгрөг болон өссөн байна.

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5.9 их наяд төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130.3 хувиар өсөж 44,411.60 нэгжид хүрснээр сүүлийн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрсэн.

Үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 28 дугаар “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг хувьцаат компаниудад үүрэг болгосон.


Categories
мэдээ нийгэм

Г.Бямбасүрэн: Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа || DNN.mn

Украинд байгаа иргэдээ татан авах талаар хэн, юу хэлэв? | Zaag.MN

Украины нөхцөл байдлын талаар ГХЯ-ны бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр “Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд “Их 7” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зэрэг хэд, хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдсаныг хэвлэл, мэдээллийн байгууллагууд мэдээлж байгаа. Өнөөдөр үүрээр хүртэлх хугацаанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Оросын үйл ажиллагааг буруутгасан тогтоолыг батлах асуудлаар хэлэлцсэн ч өнөөдөр тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байна.

Сөргөлдөгч холбогдох талуудын зүгээс яриа, хэлэлцээний ширээний хойно сууя гэдэг санаачилгууд гарсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар тодорхой үйл ажиллагаа явагдсан, энэ чиглэлээр ахиц гарсан зүйл ажиглагдахгүй хэвээр байгаа. Энэхүү нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж байгаа нь ойлгомжтой. ГХЯ-ны зүгээс иргэдээ татан авах асуудалд бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Болд: Харьковт байгаа оюутнууд хоргодох байрнаасаа гараад өөрсдийн байрандаа ирсэн мэдээллийг авлаа || DNN.mn

ГХЯ: Украинаас оюутнуудаа татан авах ажиллагааг түр хойшлуулжээ

ГХЯ-наас Украинд байгаа иргэдийг татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Өчигдөр Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Гурав нь өнөөдөр Монгол руу ниссэн бол нэг иргэн хувийн ажлаар өөр улс руу зорчсон. Өнөөдөр дөрвөн монгол иргэн Польш улсын хилээр нэвтэрч, Варшав дахь ЭСЯ-ны ажилтан тосож авсан. Удахгүй Варшав руу хөдөлнө. Нэг иргэнээ Польш-Украины хилийн бүсээс олж авсан байгаа. Ингээд өнөөдрийн байдлаар нийт найман иргэн Польшийн хилээр нэвтрээд байна.

Киевээс 13 монгол иргэн буюу 11 оюутан, хоёр байнгын оршин суугч иргэн, Одесс хотоос гурван монгол иргэн Украины хил рүү одоо ирж байгаа. Эдгээр иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд байна. Иргэдээ авахад туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор төвөөс буюу ГХЯ-наас нэмэлтээр орос, польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан байгаа.

Нутаг буцах хүсэлтээ гаргасан иргэдээс Киевт дөрөв, Харьковт 23, Киевоградад хоёр монгол оюутан байгаа. Киевоградад байгаа хоёр оюутныг ойрын хугацаанд Өргөмжит консултайгаа хамтран татан авч Польш улсад аваачихаар ажиллаж байна. Эдгээр иргэд болон ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа.

Би сая Харьковт байгаа монгол оюутантай холбогдсон. Ерөнхийдөө өнөөдөр нөхцөл байдал харьцангуй намжсан, хоргодох байрнаасаа гараад оюутны байрандаа ирсэн мэдээллийг өглөө.

Украины нөхцөл байдал сүүлийн үед хүндэрсэнтэй холбогдуулаад зарим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаж байна. Зарим бичиг баримттай холбоотой хүндрэлүүд гарч байгааг газар дээр нь шийдвэрлээд явж байна.

Өнөөдрийн байдлаар Украинд 250,000 гаруй гадаадын иргэн байгаа бөгөөд үүнээс 155 орны 76,000 орчим оюутан бий гэсэн мэдээлэлтэй.

Бусад улсуудын хувьд манайхтай адил зөвлөгөөг иргэддээ өгч байна. Тухайлбал АНУ, Герман зэрэг Европын орны зүгээс агаарын хил хаалттай байгаа тул иргэдээ газраар хил залгаа орнууд руу гарахыг зөвлөж, тэндээсээ иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
гадаад мэдээ нийгэм

Украин: 3,500 орчим Орос цэрэг амиа алдсан || DNN.mn

Украин Улс өрнөж буй дайнд амжилттай байгаагаа илэрхийлсэн байна.

Тус улсын цэргийн хэвлэлээс 3,500 орчим Орос цэрэг амиа алдсан гэж мэдэгдлээ. Мөн 200 цэрэг баривчлагдсан талаар дурдлаа. Оросууд одоогийн байдлаар 14 нисэх онгоц, 8 нисдэг тэрэг, 102 танкаа алдсан гэж тэд мэдэгдэлдээ онцолсон бөгөөд BBC агентлаг эдгээр мэдэгдлийн алийг нь ч шалгах боломжгүй байна гэжээ.

Харин Орос Улс ямар нэг хүний амь үрэгдсэн талаар мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Каннын кино наадамд илгээх бүтээлийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцна || DNN.mn

Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, Францын “Каннын кино наадам”-д Монгол уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой болсон билээ.

Энэ дагуу 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marché Du Films” платформд Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбайг Соёлын яам албан ёсоор ажиллуулахаар болсон. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгч, “Каннын кино наадам”-д сурталчлах кино санал авна.

Мөн “Каннын кино наадам”-ын бүрэн болон богино хэмжээний уран сайхны киноны уралдаант хэсэгт бүтээлээ илгээх гэж байгаа уран бүтээлчдийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцах бөгөөд “Каннын кино наадам”-д өрсөлдөхөөр шалгарсан тохиолдолд бүх талаар дэмжин ажиллана.

Дараах шаардлагыг хангасан кино уран бүтээл Каннын кино наадамд бүртгүүлэх эрхтэй байдаг. Соёлын яамнаас бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө тусламж авах боломжтой.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байна.

Бүрэн хэмжээний уран сайхны кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд:

  1. Каннын кино наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх
  2. Монгол Улсаас өөр улсад гараагүй байх
  3. Кино нь 60 минутаас дээш урттай байх
  4. Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)
  5. Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх.

Богино хэмжээний кино нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах шалгуурыг заавал хангасан байна. Үүнд:

  1. Наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээгдсэн байх
  2. Богино хэмжээний киноны урт нь кредитийг оруулаад 15 минутаас хэтрэхгүй байх
  3. Монгол Улсаас өөр улсад гараагүй байх
  4. Олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшин оролцоогүй байх; (Өмнө нь өөр кино наадамд оролцсон тохиолдолд Каннын кино наадамд оролцох боломжгүй байдаг)
  5. Интернэтэд тавигдаагүй, “DVD”-нд хуулагдан гараагүй байх юм хэмээн тус яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Увс аймагт охид, эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо || DNN.mn

“Мэдье, оролцъё, манлайлъя” сэдэвт охид, эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалтыг “Сайн тус” ТББ-аас Олон улсын эрхзүйн байгууллага (IDLO Mongolia), аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар охид, эмэгтэйчүүд гэр бүлдээ хайр дүүрэн, амар тайван, аз жаргалтай амьдрахад юунд илүү анхаарлаа хандуулах, хүний эрхийн зөрчил түүний шийдэл хийгээд, эрүүл чанартай, бүтээлч, идэвхтэй амьдрахын утга учрын талаар оролцогчдод мэдээлэл хийсэн юм. Мөн аймаг орон нутгийн шийдвэр гаргагчид уулзалтад оролцож, охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудал, шийдлийн талаар дуу хоолойгоо хүргэж, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан юм. Тус уулзалтад Улаангом, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай сумын охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Мэдье, оролцъё, манлайлъя” сэдэвт уулзалтад оролцогчдын төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-“Жендэрт суурилсан хүчирхийллийг багасгахад олон нийтийн хандлагыг өөрчлөх, эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулахгүй байх, охидоо хамгаалах чиглэлээр анхаарал хандуулах цаг болсон. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь цаг үеэ олсон, тулгамдсан олон асуудлыг хөндсөн, шийдэх арга замыг эрэлхийлсэн, сайшаалтай ажил болж байна. Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд болон санаачлан зохион байгуулсан “Сайн тус төв” ТББ-д талархал илэрхийлье” хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэллээ.

-“Би энэхүү уулзалтад сумынхаа охид, эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцохоор 360 км-ийн цаанаас зорин ирлээ.

Охид, эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэх ажилд бид бүхний оролцоо маш чухал. Энэ талаар мэдээлэл, туршлага хуримтлуулан бусдадаа нөлөөлж ажиллахыг хүсэж байна. Алслагдсан бүс нутаг гэлтгүй, улс даяар жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэгдсээр байна. Иймд эмэгтэйчүүд бид дуу хоолойгоо нэгтгэж, хамтарч ажиллах шаардлагатай” хэмээн Зүүнхангай сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Ганбаатар хэлсэн юм.

-“Энэхүү уулзалтад өсвөр үеийн төлөөлөл болон оролцож байна. Миний хувьд өмнө нь энэ төрлийн уулзалт, сургалтад хамрагдаж байгаагүй. Мэдэхгүй олон зүйлээ олж мэдсэн, үр дүнтэй уулзалт байлаа. Ялангуяа хүний эрхийн талаарх ойлголтоо дээшлүүлсэн. Манай суманд өсвөр үеийнхний дунд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл хомс байдаг. Иймд уулзалтаар олж авсан мэдлэгээ сумандаа очоод үеийн найзууддаа хуваалцах болно” хэмээн Давст сумын ЕБС-ийн сурагч Б.Нандин-Эрдэнэ хэллээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

“Бээжин-2022” паралимпийн хотхон албан ёсоор нээгджээ || DNN.mn

БНХАУ-ын нийслэл Бээжин хот, тус хотын Яньчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү хот дахь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын хотхон баасан гарагт албан ёсоор үүд хаалгаа нээжээ.

Эдгээр хотхон нь орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тамирчид, төлөөлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх бялдаржуулах төв, энтентайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай юм.

Албан ёсны мэдээллээр, “Бээжин-2022” паралимпын наадамд 49 баг бүрэлдэхүүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд ирэх өдрүүдэд гурван хотхонд 1700 гаруй тамирчин, төлөөлөгч хүрэлцэн ирэх тооцоотой байна.

Бээжингийн өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Украин: Хоргодох байранд эхчүүд төрж байна || DNN.mn

Бөмбөгдөлт дор хоргодох байранд эхчүүд төрж байна гэж мэдээлэв

Украины зүүн хэсгийн Днепр хотод Оросын зэвсэгт хүчин дайрч байхад хүүхдийн эмнэлгийн хоргодох байранд жирэмсэн эхчүүд амаржиж, дөнгөж төрсөн нярай хүүхдүүд агаарын дутагдалд орсон харамсалтай дүрс бичлэг цахим орчинд тараад буй. Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан арав орчим нярайг тус эмнэлгийн подвалийн агуулахын өрөөнд бөмбөгдөлт эхэлсний дагуу яаран оруулжээ. Тус бичлэгээр агаарын дутагдалд орсон хүүхдүүдэд хийлдэг уут ашиглан агаар хүргэж байгааг харж болно.

“Энэ бол Украины эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв юм. Бөмбөгдөлтөөс хоргодох байранд эмч, сувилагч нар үүргээ гүйцэтгэсээр байна. Та төсөөлж байна уу?” гэж Днепропетровск мужийн хүүхдийн клиникийн эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч, доктор Денис Сурков Нью-Йорк Таймс сонинд мессэж илгээсэн байна. Нөхцөл байдал хүнд үед хоргодох байранд буй жирэмсэн эхчүүд болон нярайн эрүүл мэндийг бодолцон үзэж, яаралтай тусламж илгээхийг доктор Денис Сурков засгийн газраасаа хүсчээ. Одоогийн байдлаар ОХУ-ын түрэмгийлэл намжаагүй тул албаны хүмүүс чадах бүх зүйлээрээ тусална гэж хариу мэдэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Украин: Энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байна || Dnn.mn

Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины саналыг хүлээн авч, энх тайвны, гал зогсоох хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров бямба гаригт мэдэгдлээ.

Энэ үйл явдлаас хэдэн цагийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг яриа хэлэлцээ хийхийг зөвшөөрөхийг уриалсан юм. Зеленский баасан гарагт хийсэн видео мессежэндээ хүмүүсийн амь нас хохирохоос сэргийлэхийн тулд Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн өдөр Москвад сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Украины зэвсэгт хүчин эсэргүүцлээ зогсоож, зэвсгээ хураавал Москва хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.

Владимир Зеленский фэйсбүүк хуудсандаа “Бид яриа хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдэгдлийг няцаах ёстой. Украин улс энх тайвны, гал зогсоох хэлэлцээр хийхэд үргэлж бэлэн байсаар ирсэн. Энэ бол бидний байнгын байр суурь. Бид Оросын Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авсан” гэж бичжээ. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоров “Хэлэлцээр хийх газар, цаг хугацааны талаар зөвлөлдөж байна. Хэлэлцээ хэдий чинээ хурдан эхэлнэ, тэр цагаас хэвийн амьдралыг сэргээх боломж нэмэгдэнэ” гэжээ.

Харин үүний өмнө ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Путин Украинтай хэлэлцээ хийхээр Минск руу төлөөлөгчдөө илгээхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Дараа нь тэрбээр дахин хэлэхдээ “Беларусийн нийслэлд хэлэлцээ хийх санаачилгын хариуд Украины тал Варшавыг боломжит газар гэж санал болгосон” гэж мэдэгдсэн байна.