Categories
мэдээ цаг-үе

Бээжин-2022: Медалийн чансаагаар Швед тэргүүлж байна

Хоёрдугаар сарын наймны үдэш чөлөөт стилийн спринтийн төрөлд Шведийн тамирчид тэргүүлснээр Швед улс медалийн чансаагаар тэргүүлж эхэллээ.

Тодруулбал, чөлөөт стилийн спринтэд Шведийн гурван цаначин өнгөлж яваад, хоёр нь түрүүлж барианд орсон юм. Шведийн шигшээ багийн цаначин Йонна Сундлинг алтан медаль хүртсэн бол мөн л энэ багийн тамирчин Майя Дальквист мөнгөн медаль хүртсэн.

Ийнхүү Йонна Сундлинг Шведийн шигшээ багт дахин нэг алтан медаль авчирснаар энэ улсын шигшээ баг дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл гээд нийт зургаан медальтайгаар чансаанд тэргүүлж байна.

Үүний араас медалийн чансаагаараа Нидерланд улс жагсжээ. Энэ улсын шигшээ баг Бээжин -2022 олимпоос гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Гуравдугаар байранд гурван алт, хоёр мөнгөн медаль хүртсэн Хятадын шигшээ баг, дөрөвдүгээрт гурван алт, дөрвөн хүрэл медальтай Норвеги улс бичигджээ. Харин хамгийн их медаль хүртсэн Оросын баг медалийн чансаагаар тавдугаарт орсон байна. Оросын Олимпын хорооны шигшээ баг хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл гээд нийт есөн медаль хүртжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лакшми: Төмөр замын өргөн нарийн царигийн огтлолцлын цэгийг Монголд байгуулах нь үр ашигтай

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.


-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Гашуунсухайтын төмөр замын нарийн өргөн царигийн маргааныг эцэслэсэн гэж мэдэгдлээ. Эдийн засагчийн хувьд энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Ер нь төмөр замын асуудал нэг талаасаа олон жил яригдаж байгаа сэдэв. Ингэхдээ өргөн, нарийн цариг л гэж яригдаад байгаа боловч эцсийн дүндээ үүнийгээ яаж хөгжүүлэх вэ, яаж барих бүтээн байгуулалт дээр тодорхой нэг шийдлээ олоогүй явж ирсэн шүү дээ. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлаад төмөр замын асуудлыг шийдчихлээ гэдэг өрөөсгөл ойлголт юм. Олон жил шийдчихлээ гэж ярьж ирсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Үүнийгээ илүү нарийвчилж тодорхой болгох хэрэгтэй. Зам нь хаагуур явах, ямар бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хөрөнгө оруулалтаа яаж шийдэх гэх мэт олон асуудлууд байна. Нэг талаас шийдсэн гэдэг нь сайхан сонсогдож байгаа. Одоо харин бүх нарийн ажлууд буюу хэрэгжүүлэлт эхлэх ёстой. Төмөр зам барих асуудал бол өнөөдрөөс маргаашийн хооронд хийчих асуудал биш. Асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй.

-Тохиролцоо өргөн цариг уу, нарийн цариг уу гэдэг нь тодорхойгүй байна шүү дээ?

-Мэдээж төмөр замаар зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолно гэж үзэж байгаа бол нарийн цариг нь илүү тохиромжтой. Угаас Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн, тэр нь урд хөрш рүү экспортлогддог. БНХАУ бол нарийн царигийн төмөр замтай. Харин манай талаас өргөн царигаар бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Гол нь огтлолцлын цэг дээр олон тонны хүнд жинтэй вагонуудыг солих том даацын кран байгуулах шаардлагатай болно. Тиймээс экспортын гол бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн байна гэж үзвэл нарийн цариг нь үр ашгийн хувьд өндөр.

-Нарийн цариг Гашуунсухайтад ирэх боломжтой юу. Хэрэв боломжгүй бол ачаа тээвэр шилжүүлэх терминал байгуулах шаардлагатай гэж үзэх хүмүүс байна?

-Гол нь ямар бараа бүтээгдэхүүн экспортлохоос хамаарна. Энгийн бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хийе гэвэл өргөн нь ч болно шүү дээ. Харин түүхий нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнд бол нарийн цариг нь эдийн засгийн хувьд үр ашигтай.

-Огтлолцлын цэг хаана байх тухай асуудал олны анхааралд байна. Монголын талд байх уу, Хятадын талд байх уу гээд?

-Монгол талд байвал илүү үр ашигтай. Тэр цэг дээрээ бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг, ачих шилжүүлэх үйл ажиллагаа гээд олон тооны ажлын байр бий болох боломжтой. Гол нь тэр цэг дээр хүчин чадлаа зөв тооцоолж хийх нь чухал. Эдийн засаг ирээдүйд хөгжиж, улам тэлнэ гэсэн тооцооллоор бүтээн байгуулалт, хүчин чадлаа төлөвлөх ёстой. Зөвхөн өнөөдрийн экспортыг хараад шийдчихэж болохгүй. Чойр өртөөн дээр гэхэд саяхан нэг хэсэг нүүрс тээвэрлэлээ. Гэтэл ямар их ачаалал үүсч, вагон багтахгүй, удаашрах зэргээр хүндрэл учрав. Хүчин чадлаа дийлсэнгүй. Үүнээс сургамж авч, дараа дараагийн бүтээн байгуулалтдаа анхаарах ёстой асуудал бол яалт ч үгүй хүчин чадлын тухай юм. Айлчлалаас гарсан мэдээлэлд олон зүйл тодорхойгүй байна. Огтлолцлын цэгээ аль талдаа байгуулахаар болсон талаар хэрхэн тохирсноо зарласангүй. Өмнө нь хэлснээр мэдээж манай талд байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Гэхдээ зөвхөн төмөр замаар ачаа барааны тээвэр хийснээр экспорт сайжирчихна гэж шууд дүгнэж болохгүй.

-Ямар асуудал байна гэж?

-Төмөр замтай холбоотойгоор БНХАУ-ын талтай нарийн тохирох шаардлагатай бас нэг чухал асуудал бол аль боомтоор яг ямар ачааг нэвтрүүлэх тухай юм. Учир нь Хятадаас Монгол руу нэвтрүүлэх, Монголоос бараа бүтээгдэхүүн Хятад руу экспортлохдоо аль хилийн боомтоор нэвтрүүлэх тухай жагсаалт байдаг. Тэгэхээр Гашуунсухайтын төмөр замын асуудлыг шийдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний экспорт, импорт чөлөөтэй явчихна гэсэн үг биш юм. БНХАУ-ын талаас Гашуунсухайтын боомтоор зөвхөн нүүрс тээврийг нэвтрүүлнэ гээд хатуу заачихвал бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлт хязгаарлагдмал болно. Тиймээс том зургаар харж, энэ асуудал дээр хөдлөх ёстой.

Түүнээс гадна зөвхөн төмөр зам барилаа гээд бараа бүтээгдэхүүний экспорт, импортын гацаа арилна гэдэг өрөөсгөл. Давхар хил гаалийн асуудлыг ярих ёстой. Учир нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс хилийн боомилолтод байлаа шүү дээ. Учир нь манайд хил дамнасан худалдаан дээр сүүлийн 14, 15 жил дорвитой арга хэмжээ авагдаагүй явж ирсэн. Нэг боомт дээр нэг бодлого, өөр нэг боомт дээр бас өөр бодлого хэрэгждэг, хоорондын уялдаа холбоо муу байсны илрэл өнөөдөр бид хил гаалийн боомилолтод байж байна. Тиймээс хил гааль дээрээ нэгдсэн бодлогоор зангигдах шаардлагатай. Мэдээж ингэж уялдахгүй байгаа асуудлын нэг шалтгаан бол яалт ч үгүй хүний нөөцтэй холбоотой. Учир нь манай хил гааль дээр боловсон хүчнүүд нь байсхийгээд л солигддог. Энэ явдлаас болж үйл ажиллагаа тогтвортой явж чадахгүйд хүрдэг. Уг нь гааль дээр гэхэд Монгол, БНХАУ-ын гаалийн байгууллагууд хоорондоо гэрээ хэлэлцээртэй байдаг. Хоёр талын бараа бүтээгдэхүүний эргэлтийг чирэгдэлгүй, шуурхай нэвтрүүлэх тухай. Тэр чиглэлийн гэрээг сайжруулах шаардлага ч энэ цаг үед тулгамдаж байгаа.


Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

Аргын тооллын хоёрдугаар сарын 9, Буд гариг. Билгийн тооллын 8, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8:09 цагт мандан, 18:04 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газар, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 11-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 36-41 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 22-27 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн дайн болбол …?​” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хар тамгатай
улстөрчдийг улс төрийн намууд нэр
дэвшүүлдэггүй, иргэд сонгодоггүй
байвал бодит үр дүн гарна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Монгол Улсын иргэн Ц.Уянга “Улстөрчид иргэдийг нохой шиг
амьдруулж байгаагаа аз жаргалтай мэтээр
ойлгуулчихсан. Үүнд миний эгдүүцэл
төрөөд байгаа юм” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Дэлхийн дайн болбол …?” нийтлэл хэвлэгдлээ

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт хуульч,
өмгөөлөгч Б.Баяраа “Хөгжлийн банкийг банкны системээс
гадна хуульчилсан нь гол алдаа болсон” хэмээн ярилаа.

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа “Сэтгэлээ цэлмээж амьдрах юм бол муухай
жил, муу амьдрал гэж байдаггүй” хэмээснийг “Ардын цолтон” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Amazon” ажилтнуудынхаа үндсэн цалинг хоёр дахин нэмжээ

“Amazon” ажилтнуудынхаа үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлж, $350,000 болгов

“Amazon” компани ажилтнуудынхаа үндсэн цалингийн дээд хэмжээг 350 мянган ам.доллар болгож, хоёр дахин нэмэгдүүллээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөн өндөр байгаа учир шилдэг ажилтнуудыг татах зорилгоор цалингийн хэмжээг нэмэгдүүлж байгаа гэж тус компани мэдэгдсэн байна. “Amazon” бусад томоохон ажил олгогчдын адил сүүлийн үед шинээр ажилтан авах асуудалтай нүүр тулж байгаа аж.

Тус компани ажилчдадаа хувьцаагаар урамшуулал олгож, ажлын байранд татах бодлого баримталж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

19 саяын хохирлын 50 орчим хувийг жолооч барагдуулна

Л.Оюун-Эрдэнэ:Иргэд өвлийн цагт автобусанд суухаас айдаг « nuur.mn

Автобус, суудлын автомашинуудтай мөргөлдөж осол гаргасан нийтийн тээврийн жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгожээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны өгч буй мэдээллээр “Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд гурван автобус суудлын гурван автомашинтай мөргөлдсөн осол энэ оны нэгдүгээр сарын 19-нд гарсан. Осол гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож 5 оноо хассан. Мөн ослоос гарсан хохирлыг даатгалын байгууллагаас барагдуулсан. Одоогоор хэргийг шалгаж дуусаагүй” гэв.

Осол гаргасан жолооч нь автотээврийн үйлчилгээ эрхлэгч “ДЮЦ” ХХК -д харьяалагддаг. Уг осолтой холбогдуулан Нийтийн тээврийн газраас тус компанийг 500 мянган төгрөгөөр торгосон бол компанийн зүгээс жолоочид сануулах хуудас өгчээ. Учир нь, тухайн жолооч өмнө нь зөрчил гаргаж байгаагүй тул эхний ээлжид сануулах хуудас өгсөн байна. Тус компанийн мэдээлснээр ослын улмаас 19 сая төгрөгийн хохирол гарчээ. Үүнээс 10 сая төгрөгийг нь даатгалын компани төлсөн бол үлдсэн мөнгийг нь жолооч барагдуулах аж. Энэ талаар “ДЮЦ” ХХК-ны инженер Г.Түвшин “Замын хөдөлгөөнд оролцох үед эсрэг урсгалаас автомашин орж ирснийг тойрох гэж байсан юм билээ. Тухайн үед зам халтиргаатай байсан учраас осол гарах шалтгаан болсон. Тиймээс нийтийн тээвэрт техникийн талаас тоормос ажиллагаагүй болох гэх зэрэг ямар нэгэн гэмтэл байгаагүй. Мөн жолооч хурд хэтрүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож байсан. Ослын улмаас хүний эрүүл мэнд хохироогүй. Эд матриалын 19 сая орчим төгрөгийг хохирол гарсан. Даатгалын компаниас 10 гаруй сая төгрөгийг төлсөн бол үлдсэнийг нь жолооч барагдуулна. Хохирлын зардалд бэртэл авсан гэх зорчигчийн эрүүл мэндийн зардал ч багтаж байгаа. Компанийн зүгээс Нийтийн тээврээс хүргүүлсэн торгуулыг төлж барагдуулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

1,088,501 ширхэг хувьцаа арилжжээ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ЛАВЛАХ УТАСТАЙ БОЛЖЭЭ

2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 462,861,258.61 төгрөгийн үнийн дүн бүхий 1,088,501 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Улсын Их Дэлгүүр” ХК (UID +6.69%), “Бэрх Уул ХК” ХК (BEU +4.55%) болон “Сүү” ХК (SUU +2.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ард санхүүгийн нэгдэл” ХК (AARD -11.04%), “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU -4.39%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB -3.88%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 51,829 ширхэг нэгж эрхийг 41,969,833 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.56 хувиар буурч 40,318.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,734,964,285,247.24 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Иргэн Д.Отгонтуяад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхэд хүч хэрэглэсэн хэмээн үзэж зургаан сар хязгаарлалт тогтоох ял оноожээ

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Д.Отгонтуяад холбогдох шүүх хурал болжээ. Шүүхээс түүнд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэсэн зүйл ангиар зургаан сар хязгаарлалт тогтоох ял оноосон байна.

Эрүүгийн хуулийн 23.1.1-д Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг нь :

  • Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх,
  • Түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах,
  • Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах,
  • Тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох,
  • Тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоохыг хэлдэг байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сард NoDoubleStandart хөдөлгөөнийхөн тэгш эрхийг шаардан Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна эсэргүүцлээ илэрхийлэх үеэр нэр бүхий иргэдийг албан үүргээ биелүүлэхэд эсэргүүцэж саад учруулсан хэмээн үзэж, Д.Отгонтуяаг яллагдагчаар татсан юм.

Categories
мэдээ нийгэм

БШУ-ны сайд болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд МГТИС-д зочилж, албан уулзалт хийлээ

Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Налайх дахь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочилж, албан уулзалт хийлээ. Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон Германы Сэргээн босголт, зээлийн банкны (KfW) төлөөллүүд мөн оролцлоо.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт бий болоод буй өндөр мэргэшлийн инженерийн эрэлтийг нөхөхөд дөхөм болж ажилладаг. МГТИС нь Герман дахь түншлэгч дээд сургуулиудтай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагаандаа тулгуурлан олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байгаа билээ. Мөн нэгэн зэрэг уг сургууль нь дадлагад чиглэсэн инженерийн сургалтаараа боловсролын салбар болон эдийн засгийг хооронд нь илүү холбох нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн зохион байгуулалтынхаа хувьд ч МГТИС нь Монголын дээд сургуулийн тогтолцоонд үлгэр жишээ болохуйц байж, удирдлагын бүтцээ орчин үеийн дээд сургуулийн менежментийн зарчимд нийцүүлэн, байгууллагын бие даасан байдлыг ханган ажилладаг.

Уулзалтын үеэр МГТИС-ийн Захирал Проф. Б.Батцэнгэл хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй тус сургуулийн өнгөрсөн болон өнөөгийн ололт амжилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр Дээд боловсролын тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан МГТИС-ийн одоо байгаа төрийн өмчийн их сургуулийн статусыг хадгалах шаардлагатай талаар онцлон дурдлаа.

Сайд Л.Энх-Амгалан, Элчин сайд Ё. Розенберг нар тус сургуулийн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс Монголын аж үйлдвэртэй нягт хамтран ажиллаж, МГТИС-ийн судалгааны үзэл баримтлалыг боловсруулах, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан ХБНГУ-ын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж буй их сургуулийн оюутны хотхоны өргөтгөл нь их сургуулийн академик түвшнийг дээшлүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх юм.

ЖИРГЭХЖИРГЭХ 0ХУВААЛЦАХ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХА