Categories
мэдээ нийгэм

Нэг модыг 2500 төгрөгөөр тарьж, ургуулан хоёр жилийн дараа эзэнд нь шилжүүлж өгнө

"Нэг модыг 2500 төгрөгөөр тарьж, ургуулан хоёр жилийн дараа эзэнд нь шилжүүлж өгнө"

“Мод хөтөлбөр” ХХК-иас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд таван аж ахуйн нэгж, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлт судалгаа шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Мод хөтөлбөр”-ийг эхлүүлжээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдээс цахимаар захиалга авч 50 сая мод тарих зорилт тавьсан аж. Өөрөөр хэлбэл гар утасны аппликейшнаар захиалга авч нэг модыг 2500 төгрөгөөр тарьж ургуулна. Ингээд хоёр жилийн дараа буюу модыг амьдрах чадвартай болсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх юм байна. Захиалсан модыг мэргэжлийн таван аж ахуйн нэгжийн ажилчид уламжлалт мод үржүүлгийн арга болон ХААИС-ийн докторуудын судалж гаргасан хөрсөн бортгон аргыг хослуулан ургуулж, арчлах аж.

Энэ талаар ХААИС-ийн Доктор Б.Мөнхбат “Манай сургууль олон төрлийн судалгаа явуулдаг. Үүний нэг нь хөрсөн бортогт мод тарьж ургуулах технологи. Энэ арга нь уламжлалт аргаар мод тарихаас хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, уламжлалт аргаар мод тарихад хүлэмжид үр суулгаснаас эхлээд тарьц болтол 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Мөн модны амьдрах чадварыг 40 орчим хувиар тооцдог. Тэгэхээр энэ технологиор тэрбум модыг 10 жилийн хугацаанд тарихад төвөгтэй.

ХААИС-ийн судлаачид 2014 оноос эхлээд мод тарьж ургуулах шинэ технологи, арга замыг хайж судалгаа хийсэн. Энэ судалгааг БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр явуулж, амжилттай дуусгалаа.

Ойлголт өгөх үүднээс говьд ургадаг Заг модыг жишээ татъя. Энэ бол говийн хөрс, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон мод. Үүний ургах, амьдрах орчныг хөрсөн бортгон аргаар зохиомлоор бий болгож өгнө. Ингээд хөрсөн бортгонд модыг үрслүүлж ургуулснаар хоёр жилийн хугацаанд талбайд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Хугацааны хувьд уламжлалт аргаар ийм давуу талтай.

Хоёрдугаарт, уламжлалт аргаар тарьсан модны 40 орчим хувь нь амьдардаг бол хөрсөн бортгон арга нь моддод 98 хувийн амьдрах чадварыг бий болгож өгдөг давуу талтай.

Гуравдугаарт, мод тарих хугацааг уртасгаж өгч байгаа. Бид хавар, намар арав хоног л мод тарьдаг. Энэ аргаар бол газар гэссэнээс хөлдөх хүртэл модоо зөөж, шилжүүлж суулгаад байж болно” гэв.

Мод үржүүлгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 16 мянган ойн сан бүхий га талбайд, Улаанбаатар хот, СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд 38 га талбайд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Иргэд шинэс, нарс, бургас, хайлаас, гацуур гэсэн таван модноос сонгон гар утасны “Мод хөтөлбөр” аппликейшнаар захиалгаа өгнө. Захиалга баталгаажсанаас хойш мэргэжлийн хүмүүс модыг тарьж ургуулж, арчлан хамгаалж шилжүүлэн суулгахад бэлэн болсон даруйд хоёр жилийн дараа эзэнд нь хүлээлгэн өгөх юм байна.

Ирэх хавар нийт 3 сая мод тарихаар төлөвлөжээ. Модны захиалгыг хоёрдугаар сарын 4-нөөс хоёрдугаар сарын 19-ны хооронд “Мод хөтөлбөр” аппликейшнаар авах аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Гарамгайбаатар: Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох гэж байна

Б.Гарамгайбаатар: Н.Алтанхуяг гишүүний мэдэгдлийн талаар хэлэлцээгүй

Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хөгжлийн банк тойрсон асуудал сүүлийн хоногуудад ихээр яригдаж байна. АН ажлын хэсэг байгуулснаа хэлсэн. Үндсэн хуулиар бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Мөн иргэн эрх, эрх чөлөөгөө эдлэх эрхтэй.

Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх хуулийг өргөн бариагүй УИХ ээлжит бус чуулганыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Ерөнхийдөө Хөгжлийн банкны асуудлыг улс төр рүү оруулж ирж байна гэж ойлгосон.

Ингэх нь хэнд хэрэгтэй вэ гэдгийг бодоосой. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал нь анх олон нийтэд цацсан. Гэтэл тухайн банк төлөөлөн удирдах зөвлөлтэй. Энэ зөвлөлийг Засгийн газраас томилдог бөгөөд хараат бус дөрвөн гишүүнтэй. Нийтээрээ хэлэлцсэн эсэх нь эргэлзээтэй байдлаар 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарлалаа. Нэгээс бусад нь 2017 оноос хойш зээл авсан хүмүүс байна.

Сүүлийн үед зээл, төсөл, Засгийн газрын захиалгат ажлыг хийсэн санхүүжилтийг бүгдийг нь холиод зээл гэдэг утгаар мэдээлэл цацаад эхэлсэн. Энэ нь Монгол Улсыг саарал жагсаалтад орох нөхцөл дахин бүрдүүллээ гэж үзэж байна. Эрх баригчдын бодлогогүй үйлдлээс болж эдийн засагт дахин хар толбо бий болох гэж байна.

Олон түмэнд нэр хүнд олох гэж буруу мэдээлэл цацах нь хортой. Мэдээллийн үнэн эх сурвалжийг нарийвчилж тогтоох нь чухал. Бондын зөвлөл гэж байхад ажиллаж байсан хүний хувьд дээрх асуудлыг анхааруулмаар байна.

АН-ын нэр бүхий хүмүүсийн нэр төрийг энэ үйл явдалдаа татан оролцуулж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа бол манай нам тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллана” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Нарантуул худалдааны төв энэ сарын 4-нийг хүртэл ажиллахгүй | News.MN

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүргэж байна.

ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

  1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.02.02

2022.02.15

2022.02.16

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

  1. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.02.02

2022.02.10

2022.02.11

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

  1. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу ди эл ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

14

Бүрэн плаза худалдааны төв Санжат ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.02.02

2022.02.08

2022.02.09

16

Бөмбөгөр худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК, Эрдэнэбулган ХХК

2022.02.02

2022.02.06

2022.02.07

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.02.02

2022.02.05

2022.02.06

18

Шонхор зах

Хүчит шонхор ХХК

2022.02.02

2022.02.08

2022.02.09

  1. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

19

Мишээл экспо худалдааны төв, Мишээл групп ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

20

Лавай худалдааны төв

Комит сервис ХХК

2022.02.02

2022.02.07

2022.02.08

21

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.02.02

2022.02.04

2022.02.05

ИХ ДЭЛГҮҮР, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД

Сүлжээ дэлгүүрийн нэр

Амрах огноо

Богино цагаар ажиллах огноо

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

1

Улсын их дэлгүүр Номин тав трейд ХХК

2022.02.02

2022.02.03-2022.02.04-нд 11:00-20:00 цаг

2022.02.05

2

Номин их дэлгүүр

Номин тав трейд ХХК

2022.02.03-2022.02.04

2022.02.05

3

Номин юнайтед их дэлгүүр,

Номин тав трейд ХХК

2022.02.03-2022.02.04

2022.02.05

4

Номин супермаркет, хайпермаркет, агуулах дэлгүүрүүд,

Номин хайпермаркет ХХК

2022.02.02

2022.02.03-2022.02.04-нд 11:00-20:00 цаг

2022.02.05

6

Дэйли гросерс сүлжээ дэлгүүр

Боса ХХК

2022.02.02-нд 13:00-21:00 цаг

2022.02.03

7

Имарт хайпермаркет

Скай хайпермаркет ХХК

2022.02.02

2022.02.01-нд

09:00-21:00 цаг

2022.02.03-2022.02.04-нд 12:00-21:00 цаг

2022.02.05

8

Миний дэлгүүр сүлжээ

Миний дэлгүүр ХХК

2022.02.02

2022.02.03-нд

10:00-19:00 цаг

2022.02.04

9

Сансар сүлжээ дэлгүүр

Алтан жолоо трейд ХХК

УБ их дэлгүүр салбар 2022.02.02-2022.02.03-нд амарна.

2022.02.02-нд

10:00-22:00 цаг

2022.02.03

Categories
мэдээ нийгэм

Төсөвт тодотгол хийх тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.31) 12 цаг 08 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 2022 онд инфляцын түвшин 6.7 хувьтай байх зорилтыг хангах эсэхийг лавлахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Улсын Их Хурлаар баталсан Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцын түвшин 6.7 хувьтай байхаар батлагдсан зорилтыг хангаж ажиллана гэдгээ онцолсон.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нарын зүгээс “хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн 7-д тусгагдсан “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ тэрбум төгрөгөөр 2022 онд “4,906.7” гэснийг “4,809.6” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2022 онд “10.5” гэснийг “10.3” гэж тус тус өөрчлөх зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар(КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно гэсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Г.Амартүвшин, Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Б.Чойжилсүрэн нараас горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.

Иймд энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1.-т зааснаар хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүн өөрчлөгдөхгүйгээр, үндсэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийхтэй холбоотой Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нараас гаргасан нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Төслийн 1 дүгээр хавсралтын 13.1.1.238-д тусгагдсан бага сургуулийн барилга 160 суудал Баян-Өлгий, Ногооннуур сум, 2 дугаар баг төсөл арга хэмжээний “2 дугаар баг” гэснийг “6 дугаар баг” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 261 дуудлага бүртгэгджээ

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны дөрөв буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.

Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 141 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 10.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд 261 объектын гал түймэр, 19 аврах ажиллагааны нийт 280 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.6%-аар өсжээ.

Categories
мэдээ улс-төр

А.Ариунзаяа: 499 мянган төгрөгийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж 574 мянган төгрөг болно

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийж, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Тэтгэврийн нэмэгдэл маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс олгогдох эсэх талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “УИХ-ын чуулганы хуралдаан хараахан дуусаагүй байна. Төсвийн тодотголтой холбоотой хоёр хэлэлцүүлэг дутуу байна. УИХ-аас төсвийн тодотголыг баталмагц Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх тухай тогтоол гаргана. Түүний дараа банкуудад шинэ тэтгэврийн жагсаалт өгөөд, олголт хийнэ. Хоёрдугаар сарын 1-нд багтааж ахмадууддаа нэмэгдүүлсэн дүнгээр тэтгэврийг нь олгохоор бид ажиллаж байна.

Нийгмийн даатгалын сангаас 460 гаруй мянган иргэн тэтгэвэр авдаг. Энэ бол зөвхөн өндөр настны тэтгэвэр гэлгүй тэтгэврийн сангаас тэтгэвэр авчихдаг иргэдийн асуудал яригдана.

Нийгмийн даатгалын болон тэтгэврийн сангаас авдаг тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэнэ гэдэг шийдвэр давхар явж байгаа.

Иргэд бүрэн тэтгэврийн хэмжээтэй холбоотой асуулт их асууж байгаа. Жишээ нь, 499 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг бол надад нэг мянган төгрөгөөр нэмэгдүүлэх үү гэж асууж байгаа. Үгүй. Дор хаяж 15 хувиар буюу 499 мянган төгрөг авдаг хүн 574 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг болох нь.

Маргааш өглөөнөөс тэтгэвэр нэмэгдэлтэйгээ олгогдоод эхэлнэ гэж цаг зааж хэлэх боломжгүй байна. Яагаад гэвэл эхлээд хууль батлагдана. Дараа нь Засгийн газар хуралдана. Тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээг Засгийн газар тогтоодог.

Гишүүдийн зүгээс өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийн багаар нэмэгдүүлэх нь зөв гэдэг саналыг хэлж байна.

350 мянган төгрөгийн бүрэн тэтгэвэр авдаг 200 гаруй мянган иргэн байдаг. Харин өндөр цалингаас шимтгэл төлж байгаад өндөр тэтгэвэр авдаг цөөн хүн бий.

100 мянган төгрөгөөс 17 хувийн шимтгэл төлөх, нэг сая төгрөгөөс 17 хувь төлөх хоёр өөр шүү дээ. Тэгэхээр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж ижил тэгж нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр нь хамгийн зөв юм.

Харин шударга бус юу байна вэ гэвэл, олон жил цалингаасаа шимтгэл төлөөд явж байгаа хүн нэг өөр. Нөгөө талд сайн дурын үндсэн дээр бага хугацаанд өндөр хэмжээгээр шимтгэл төлж, тэтгэврээ өндөр тогтоолгож байгаа хэсэг байна. Энэ байдлыг өнөөдөр хэлэлцэж байгаа тэтгэврийн нэмэгдлээр шийдэхгүй. Цаашдаа шударга, зөв тогтолцоогоор хэрхэн тэтгэвэр тогтоодог болох вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Лхагва, пүрэв, баасан гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийгдэж байгаа билээ.

Энэ долоо хоногийн Лхагва, Пүрэв, Баасан гараг нь Шинийн 1, 2, 4-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн баярын өдрүүдэд иргэд коронавирусийн халдвараас сэргийлж, гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-аас гарсан Ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгана

Монгол Улсын Хөгжлийн банк үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийг  нэвтрүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ дээр ярьцгаая. Ийм зүйл байж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд парламентаас Хөгжлийн банкны асуудлыг шалгах Ажлын хэсэг гаргаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томилох үүрэг чиглэл өглөө.

Categories
мэдээ нийгэм спорт

Бөхчүүд болон үзэгчдээс түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү нэвтрүүлж байна

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр сар шинийн барилдаан эхэлж байгаатай холбогдуулан Монгол бөхийн өргөөнд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Бөхчүүд болон үзэгчдээс нийт долоон цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, Бөхийн өргөө рүү нэвтрүүлж байгаа ажээ.

Халдвар хамгааллын дэглэм сахиулахаар УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, Онцгой, Цагдаа, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналтын алба хаагчид хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлж, маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь: Ард түмнээ баясгаад барилдчихмаар байна

Н.Батсуурь: Май, энэ малгайгаа ав | News.MN

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь барилдахаар Бөхийн өргөөнд ирсэн байна.

Тэрбээр “МҮБХ-ноос Тэргүүлэгчдийн тогтоолоо гаргаад өгчихвөл энэ удаад барилдахгүй өнжье л гэсэн. Гэхдээ одоо хүртэл надад ямар ч тогтоол өгөөгүй байна. Холбоо маань зөвшөөрчихвөл барилдчихмаар байна. Үнэн шударгаар ард түмнээ баясгая гэж бодож байна. Хоёр жил цагаан сар, нэг жил наадам хийгээгүй. Давж, унах нь гол биш. Намайг дэмждэг ах дүү, найз нөхөд, ард түмэн маань миний барилдааныг үзэхийг хүсэж байгаа болов уу гэж бодож байна. Би Баяр наадмын комиссын гаргасан шийдвэрээр л шийтгэлээ хүлээгээд одоо барилдах гээд байгаа юм” гэлээ.