Categories
мэдээ улс-төр

Цар тахлын үеийн хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Дээрх хуулийн төслийг энэ оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлээд буй юм. Хуулийн төсөлд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэхгүйгээр төсвийн зарлагад зохицуулалт хийх агуулга бүхий хуулийн 7.1.2 дахь заалтыг сэргээхээр тусгасан юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Ийнхүү Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусах хүртэл чуулганы хуралдаан түр завсарлав.

Categories
мэдээ нийгэм

​Замын тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж дөрвөн хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас 2020 онд 430 хүн амиа алджээ

2022 оны нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 630 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага хүлээн авч шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Үл хөдлөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. байна.
Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн байна.
Орон нутагт:
Онхолдох хэлбэрийн гурван осол бүртгэгдэж 6 хүн гэмтэж 2 хүний амь нас хохирсон .
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирлоо. Эдгээр хүүхдүүд бүгд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийн зүүж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 109, орон нутагт 38 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч мөргөж, амийг хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ талаар долоо хоног бүр мэдээлж байгаа боловч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох нь буурахгүй байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ялалт: АТГ гэмт хэргээс сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна

АТГ-ын дэргэдэх шинэчлэгдсэн олон нийтийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх газарт хэд хэдэн чиглэл бүхий зөвлөмж хүргүүлж буй талаараа мэдээллээ.

Тус зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахин ажиллахыг зөвлөж байна. АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байна гэж бид үзэж байна.

Тухайлбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн, өөр найман хэрэг шалгагдаж байгаа, дараагийн захирал Б.Батбаярыг мөн шалгаж байгаа талаарх мэдээллийг АТГ-аас хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг байгууллага дээр авилга гэдэг зүйл бугшчихсан, дарга болгон нь авилгын ямар нэгэн асуудалтай холбогдоод байгаа нь АТГ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна гэж бид дүгнэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Ганибал, Н.Алтанхуяг нар АН-ын тамганы асуудлаар АТГ-т ханджээ

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Н.Алтанхуяг нарын АН-ын гишүүд Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга С.Амардэлгэр, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, УБЕГ-ын дарга хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, улсын хяналтын ахлах байцаагч Ж.Чиймаа, Д.Чинтулга, Э.Бат-Очир нарыг АТГ-т шалгуулахаар ханджээ.

Тодруулбал, АН-ын тамганы асуудлаар дээрх хүмүүсийг хууль бус шийдвэр гаргахад оролцсон гэж үзэж буй аж.

АН-ын дарга асан С.Эрдэнэ Ц.Туваанд тамга тэмдэг гардуулж өгсөн цагаас хойш тус намын тамганы маргаан одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Мөнхцэцэг: Иргэдэд эд материал, мөнгөн урамшуулал тараахыг хуулиар хориглох нь зөв

Өдрийн зээл гэх мөнгө хүүлэлтийг хазаарлаач! | News.MN

Сүүлийн өдрүүдэд баяр ёслолын үеэр бэлэг, сэлт мөнгө тарааж буй төрийн түшээдийн талаарх шүүмжлэл хүчтэй өрнөх болсон Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг эл асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Иргэдэд эд материал, мөнгөн урамшуулал тараах нь улс төрд мөнгөний нөлөөг ашиглаж, тэгш бус өрсөлдөөн бий болгож буй авлигын шинжтэй үйлдэл учраас хуулиар хориглох нь зөв” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар нь 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө

Нийслэлийн иргэд жилд 35 өдрийг авто замын түгжрэлд зарцуулж байна

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны smartcar.mn аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Мөн НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой болсон. Тодруулбал ebarimt-руугаа ороход “Автомашины татвараа төлөх үү” гэсэн сонордуулга ирсэн байх бөгөөд “Тийм” товч дарснаар хялбараар төлөх боломжтой юм.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар маргааш хуралдана

Засгийн газар | News.MN

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногийн лхагва гарагт Цагаан сарын шинийн 1-ний өдөр таарч буй. Иймд ээлжит хуралдааныг мягмар гарагт буюу маргааш товлосон байна.

Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн. Харин маргааш ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Categories
мэдээ нийгэм

Хоногт 187 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ

ЦЕГ: 181 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ | News.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 1549 гомдол, мэдээлэл ирснээс зөрчлийн 1205, гэмт хэргийн шинжтэй 80, эрүүлжүүлсэн 187, хүний биед халдах 75, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих 64, хулгайлах 35, гэр бүлийн хүчирхийллийн 113, согтуугаар автомашин жолоодсон 61, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 135, оршин суугчдын амар тайван байдал алдагдуулах 67 зөрчил тус тус илэрчээ.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэд гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх бололцоог бүрдүүлэх судалгаа хийжээ

Зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд хяналт тавина | News.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.

2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж НЗД-ын зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм. Тодруулбал, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ. Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм.

Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1,081 зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай.

Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна.

Тав болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12,211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж.

Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа.

Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ковидын хуулийг дахин сунгаж, төсвийн эрх мэдлийг Засгийн газарт авахаар тусгажээ

Мартсанаас, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч бас ахмадуудынхаа тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, 8.6 хувиар нэмэхийг уриалаад байгаа юм билээ. Нэг хэсэг таг жиг байсан У.Хүрэлсүхийн энэ алхам тэр утгаараа дахиад л “хошин” популист. Нөгөө талаар инфляц 13.4 хүрчхээд буй өнөө үед өндөр настнуудын хувьд яг хэрэгцээтэй шийдвэр. Харин хууль, тогтоомжид нийцүүлэх арга замыг сэдэгч Засгийн газарт бол далим болов.

Баасан гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахад гишүүд “Тэтгэвэр нэмж буйд баяртай байна” хэмээж, хувийн тоглолт хийх нь дийлэнх байдлаар оролцсон. Гэвч яг өргөн барьсан хуулийн төслөө сөхөж харсан, холбогдуулж асуулт асуусан нь ховор.

Угтаа Засгийн газар хуулийн төслөө санаачлаагүй, хуралдаагүй байхад УИХ нь ээлжит бус хуралдаан зарлаж хууль зөрчсөн билээ. Хуулийн төслөө уншаагүй орж ирсэн УИХ-ын гишүүдэд энэ нь ч зөвтгөх агуулга болох ёсгүй юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөгийн улс төрд үлэмж нөлөөлөгч байсаар буйн илрэл гэлтэй.

Хамгийн сонирхолтой нь, тэтгэвэр тэтгэмж нэмэх санхүүгийн эх үүсвэрийг төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулахгүйгээр олох “даалгавар” авсан Сангийн сайд Б.Жавхлан ямар ч холбогдолгүй хоёр зүйл заалтыг хамтад нь оруулж иржээ.

Тодруулбал, Ковидын хууль гэгддэг хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгахаар тусгасан байх юм. Үүний хамт, тус хуулийн 7.2 дахь заалтыг хуучнаар нь өөрчлөн найруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьжээ.

НЭГ: КОВИДЫН ХУУЛИЙГ ДАХИН ЗУРГААН САРААР СУНГАНА

Ковидын хууль буюу бүтэн нэрээрээ “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд зургаан сараар сунгасан байдаг.

Өөрөөр хэлбэл тус хуулийн хэрэгжих хугацааг сунгаад яг нэг сар болж байна. Гэтэл тэтгэвэр тэтгэмж нэмж буйтай ямар нэг тодорхой уялдаагүйгээр Ковидын хуулийг дахин зургаан сараар буюу энэ оныг дуустал сунгах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьжээ.

Энэ талаар Байнгын хороодод танилцуулахдаа “Цар тахлын нөхцөл байдал тааварлашгүй хэвээр байна”, “Шинэ шинэ мутацууд гарсаар байна” гэхчлэн үг хэрэглэжээ.

Цар тахлын нөлөө үгүй болоогүй энэ үед Ковидын хуулийг сунгах нь зөв байж болох ч зарим хатуу заалтуудаа хасаад явах нь зүйд нийцмээр байдаг. Гэвч энэ хугацаанд маш олон хоцрогдсон агуулгатай данхар хуулиа тэр чигт нь шахуу сунгасаар ирсэн, дахиад л тэгэх нь. Төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилгоонууд, УИХ-тай зөвшилцөлгүй, салбарын сайд нь төсвөө шийддэг замбараагүйтэл зэрэг тус хуулийн хүрээнд бий болсон билээ.

ХОЁР: УИХ-Д АЛДСАН ЭРХ МЭДЛЭЭ ЗАСГИЙН ГАЗАР ДАХИАД ГАРТАА АВНА

Сүүлийн өгүүлбэр дэх “УИХ-тай зөвшилцөлгүй, салбарын сайд нь төсвөө мэддэг…” гэсэн хэсгийг энд хөндөх хэрэгтэй болно.

Учир нь Ковидын хууль анх 7.2 дахь хэсэгтээ “…Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн зүйл заалттай батлагдсан байдаг. Ингэснээр төсөвт өөрчлөлт оруулах гэнэтийн шаардлага гарвал заавал УИХ-аар хэлэлцүүлж, тодотгол хийлгүйгээр салбарын сайд нь Засгийн газраар оруулаад шийддэг болсон.

Үүнийг 2021 оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулахдаа сольж, “…Тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэж өөрчлөн найруулсан юм. Үүгээр ковидын үеэр Засгийн газарт олгогдсон төсвийн эрх мэдэл эргээд УИХ-д очсон. Сангийн сайд Б.Жавхлан тун дургүй байдаг.

Тийм ч учраас арванхоёрдугаар сарын 30-нд Ковидын хуулийг сунгахдаа бас энэ заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан байсан. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн олонх нь дэмжсэн ч өөрийн эрх мэдлийн хүрээнд, “Төсвөө УИХ мэддэг байхгүй бол Үндсэн хууль зөрчинө” гээд Байнгын хороонд буцааж байв.

Харин энэ удаа Сангийн сайд Б.Жавхлан сарын өмнө бүтэлгүйтсэн заалтаа дахиад л оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл 7.2 дахь заалтыг хамгийн анхны хувилбараар өөрчлөн найруулахаар уг хуулийн төсөлдөө тусгажээ.

КОВИДЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ДУРДААГҮЙ БАЙНА

Гол дүр зургаараа ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж л нэмэх гэж ээлжит бус хуралдаан зарласан. Төсвөө задалсан. Гэтэл Ковидын хууль үүнд юугаар уялдаж байгаа нь анхаарал татах ёстой. Тэр ч утгаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан Сангийн яамны танилцуулгыг сөхөж харах нь зүй.

Гэвч “Тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж буйтай холбогдуулж, … шалтгаанаар Ковидын хуульд дараах өөрчлөлтийг оруулах хэрэгтэй боллоо” гэсэн агуулгатай үг өгүүлбэр байхгүй байна.

Харин “2022 онд цар тахал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй”, “Эдийн засгийг сэргээх хүрээнд яаралтай авах арга хэмжээ олон” гэх мэт хэдхэн бөөрөнхий, хэдий нь хоцрогдсон үг өгүүлбэрүүд бичжээ. Одоохондоо үүнийг сөхөж дуугарсан УИХ-ын гишүүн алга, байнгын хорооны хуралдаанууд дээр байлцсан мөртлөө.

Цар тахлын үед УИХ эрх мэдлээ Засгийн газарт алдсан нь бодит үнэн билээ. Угтаа ард түмнээс шууд сонгогддог тул УИХ-ын гишүүдэд номер нэг эрх мэдэл хадгалагдах ёстой. Гэвч тахал нэрээр Засгийн газар төсвөө хүртэл шийддэг болчихсон энэ байдал дуусгавар болох цаг нэгэнт ирсэн юм. Зарим талаараа ажил явуулахад нь Ковидын хууль тусалдаг л байх. Гэхдээ юм гэдэг зарчмаасаа хэт удаан хазайх нь сайны дохио биш билээ.