Categories
мэдээ спорт

2022 оны өвлийн олимп “Ирээдүйн зүг хамтдаа” уриан дор зохиогдоно

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпийн уриаг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал айсуй олимп “Ирээдүйн зүг хамтдаа” буюу “Together for a Shared Future” гэсэн уриан дор болохоор болжээ. БНХАУ-ын тал үүнийгээ: “Олимпизмын үзэл санааны дагуу дэлхийн ард түмэнтэй хамт урагшилж, харилцан туслалцаж, сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцолъё гэсэн Хятадын 1.4 тэрбум ард түмний хүлээлт, дэлхий дахинд тавьсан чин сэтгэлийн урилга” гэж тайлбарласан байна.

Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулсан зорилгоо бүрэн илэрхийлэхийн тулд Бээжингийн Өвлийн олимпийн зохион байгуулах хороо 2020 оны 5-р сараас холбогдох байгууллагууд болон мэргэжилтнүүдийн олон мянган саналыг авч, мөн олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороотой зөвшилцсөний дүнд “Ирээдүй зүг хамтдаа” -г сонгон, Бээжингийн өвлийн олимп, Паралимпийн уриа болгохоор шийдвэрлэжээ.

Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй өнөөгийн нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимпийн уриа нь төвлөрөх, хуваалцах ба ирээдүйн төлөө зүтгэх дуу хоолойг ийн дамжуулж байна. БНХАУ-ын тал уриагаа задалж тайлбарлахдаа: ““Хамтдаа” гэдэг нь хүн төрөлхтөн бэрхшээлийг даван туулж, ирээдүйгээ цогцлох амжилттай замналыг тодорхойлсон юм. “Ирээдүй зүг” гэдэг нь сайн сайхан маргаашийн тухай хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илэрхийлж, итгэл найдвар төрүүлж байна. “Ирээдүй зүг хамтдаа” гэдэг нь байр суурь, санаачилга төдийгүй үйл ажиллагааны төсөл юм. Товчхондоо бол сайн сайхан ирээдүйн төлөө хамтран тэмцэх дэлхий нийтийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн юм.” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *