Categories
мэдээ нийгэм

​БНХАУ Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Тавигдах шаардлага:

1.Монгол Улсын иргэн байх, эрүүл байх

2.Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;

Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 35 хүртэлх настай байх;

Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голчтой, 40 хүртэлх настай байх;

3.Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргасан тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож суралцах мэргэжил болон суралцах хэлээ урьдчилж тодорхойлсон байх шаардлагатай.

Бакалаврын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK3 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;

Магистр болон докторын зэргээр хятад хэл дээр суралцах бол HSK4 болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх;

4.Тэтгэлгээр суралцагчид Хятадын Засгийн газраас тогтоосон бүх шатны бусад тэтгэлэг, элсэлтийн байгууллагуудаас нэгэн зэрэг санхүүжилт авахыг хориглоно. Санхүүжилтээ зориудаар нуун дарагдуулсан тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах эрхийг цуцалж, Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхийг хасна.

Хоёр. Бүртгэл

Бүртгэл 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын веб сайт http://www.campuschina.org –д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Төв аймаг: Сүүлийн 24 цагийн байдлаар нэмэлт тунд 361 иргэн хамрагджээ

Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 15527 боллоо. Үүнээс Цээл суманд 3, Мөнгөнморьтод 1, Зуунмодод 1, Борнуурт 1, Батсүмбэрт 1 тохиолдол батлагджээ.

Орон нутагт 16204 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 15925 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 57 өвчтөн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 222 иргэн эмчлүүлж байгаагаас 78 насанд хүрэгч, 2 жирэмсэн эх, 29 нь хүүхэд байна. Гэрийн эмчилгээнд 69 насанд хүрэгч, 44 хүүхэд байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтын байранд өвчтөн байхгүй бөгөөд шинээр 6 иргэнийг хяналтад авч, 42 иргэн хяналтаас гарч, 617 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59870, 2 дахь тунд 57308, 3 дахь тунд 16892 иргэн тус тус хамрагдаж, нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 134070 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Австрали улс хил нээх хугацаагаа хойшлууллаа

Австрали улс шинээр илэрсэн Омикрон хувилбараас шалтгаалан хилээ нээх хугацаагаа хойшлуулж, арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хугацаанд визийн зургаан төрөлд хилээ түр хаасан байна.

  1. Оюутны виз
  2. Гэрээт ажилтан
  3. Цагаачлалын виз
  4. Хүмүүнлэгийн
  5. Түр виз
  6. Гэрээт ажилтны гэр бүл

Гэхдээ Австралийн иргэн, байнгын оршин суугч, тэдний гэр бүлд энэ шийдвэр хамаарахгүй. Дээрх хугацаа нь цар тахлаас шалтгаалан дахин хойшлогдох магадлалтай байна.

Тус улс руу явахаар нислэгийн тийз худалдан авсан газраа эргэж хандахыг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зэсийн үнэ 92 ам.доллароор буурчээ

Лондонгийн Металлын Бирж дээр зэсийн үнэ омикрон мутаци гарснаас хойш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, зэсийн үнэ хамгийн сүүлийн мэдээгээр 9647 ам.доллар байсан бол өнөөдөр 9,555.5 болж 92 орчим ам.доллароор өссөн байна.

Үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд өсөх нь манай улсад ашигтай юм. Учир нь 2022 оны төсвийн төсөлд зэсийн үнийг 8,900 ам.доллар гэж тооцсон. Энэ үнээ барьж чадвал манай улсын төсөв бүрдүүлэлт ирэх онд тооцооллоос илүү гарч, илүү их өгөөжөө өгөх юм. Ташрамд, зэсийн баяжмалыг ирэх онд 1.2 сая тонноор экспортолно хэмээн тооцсон байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс иргэд тог, хог, усны мөнгөө төлнө

Коронавируст халдварын эхэн үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг Засгийн газраас тэглэсэн. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд, уул уурхайн олборлолт, боловсруулах чиглэлийн ААН, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч зэрэг есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг тэглэсэн шийдвэрээ дахин сунгаж, энэ оныг дуустал болгосон. Харин эл шийдвэрийн хүчинтэй хугацаа ирэх сарын 1-нээс эцэслэгдэж, иргэд өөрсдөө тог, ус, хогны мөнгөө төлж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.


2021 оны 12 сарын 09-ний 20 цагаас 12 сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө

Categories
мэдээ нийгэм

“Монголын мистер-2021” энэ сарын 12-нд тодорно

Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулах “Монголын мистер-2021” УАШТ энэ сарын 10-12-нд болно.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэмцээний хүрээг тэлэх, тамирчдын бэлтгэлжилтийн чанарыг сайжруулахад тус тэмцээний зорилго оршиж байгаа аж.

Тэмцээнд шалгарсан эхний зургаан байрын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээн болон ДАШТ-д оролцох эрхтэй болох юм байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллыг дараах байдлаар хуваарилжээ:

1.Бодибилдинг ахмад

2.Бодибилдинг залуучууд

3.Бодибилдинг 60 кг

4.Бодибилдинг 65 кг

5.Бодибилдинг 70 кг

6.Бодибилдинг -75 кг

7.Бодибилдинг +75 кг

8.Классик бодибилдинг 171 см хүртэл

9.Классик бодибилдинг 171 см-ээс дээш

10.Менс физик Мастер

11.Мистер Фитнесс

12.Боди Фитнесс

13.Менс физик Залуучууд

14.Атлетик фитнесс

15.Менс физик 174 см хүртэл

16.Менс физик 174 см-ээс дээш.

17.Бикини Мастер

18.Мисс фитнесс

19.Бикини Залуучууд

20.Фит модел

21.Бикини 163 см хүртэл

22.Бикини 163 см-ээс дээш

Эмэгтэйчүүдийн ангилалд:

Боди фитнесс мисс

Мисс фитнесс

Бикини

Фит-модел

Нийтэлсэн: У.Баярсайхан

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээ тооллогод хамруулаагүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна. Галт зэвсгийн тооллого нь энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд заасан хугацаанд галт зэвсгээ тооллого, бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Энэ талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа “Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны галт зэвсгийн тооллого явуулах журмын дагуу иргэдийн галт зэвсгийг тоолох ажил арга хэмжээг цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг. Галт зэвсгийн тооллого орон нутагт 69, нийслэлд 71 хувьтай буюу улсын хэмжээнд 70 орчим хувьтай үргэлжилж байна” гэв

Categories
мэдээ нийгэм

“Гэм зэм” жүжиг амралтын өдрүүдэд дахин тоглогдоно

Оросын шинжлэх ухаан, соёлын төв болох “Русский дом” дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театрыг байгуулж нээлтийг нь Ф.М.Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” нэрт жүжгээр хийсэн билээ. Сонголтын хувьд гэвэл Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой, нэрт зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан олны хүртээл болгосон нь энэ юм.

Уг жүжгийн найруулагчаар М.Батболд, жүжгийн зохиолчоор яруу найрагч, судлаач Я.Баяраа нар ажилласан бөгөөд жүжиг нээлтээ хийснээс хойш 14 дахь удаагаа тоглогдоод байна. Мөнхүү энэ сарын 10-нд хаалтаа хийх байсан боловч үзэгчдийн хүсэлтээр 11, 12-нд дахин тоглогдохоор боллоо. “Гэм зэм” нь монголд тоглогдож байсан театрын бүтээлүүд дотроос үзэгч, шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ, эерэг сэтгэгдлийг авсан бүтээл хэмээн судлаачид дүгнэж буй. Монголчууд театрт хайртайгийн баталгаа нь энэхүү “Гэм зэм” жүжиг билээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг: Энэ сарын 18-ныг хүртэл сурагчид танхимаар хичээллэнэ

Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 10-наас эхлэн ерөнхий боловсролын сургуулиудын болон цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим сургалтад шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан. Тэгвэл Орхон аймгийн БСУГ-аас ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг танхимаар үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Сурагчдын амралт энэ сарын 18-наас эхлэн 45 хоног үргэлжилнэ.

Амралтын энэ өдрүүдэд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, ханиад томуунаас сэргийлэхийг БСУГ, ЭМГ-аас анхааруулж байна.