Categories
мэдээ нийгэм

ОХУ руу шууд зорчих, тус улсаар дамжин бусад орон руу нисэх боломж бүрдлээ

Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр албажив.

Энэхүү шийдвэр албажсанаар Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломж бүрдлээ.

ОХУ-д зорчих гадаад иргэдэд тус улсын хилийг нэвтрэхээс 48 цагийн өмнө PCR шинжилгээнд хамрагдаж “сөрөг” хариу авсан байх шаардлага тавигдаж байна.

Цар тахлын тархалт ихтэй улс орнуудаас ирж буй зорчигчдоос санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар PCR шинжилгээ мөн авч байгааг ГХЯ-наас мэдэгдлээ.

Categories
мэдээ спорт

Насанд хүрэгчдийн жүдо бөхийн УАШТ Өмнөговь аймагт болно

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Тиймээс орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Эрэгтэйчүүдийн 44 дэх, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болно.

Тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо, “Капитрон” банк, “Ингүүмэл энх” ХХК, “Хангай” констракшн, “Ханбогд” кашмер хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Орон нутгийн иргэд ирэх хугацаагаа тохируулаад хүссэн эмнэлэгтээ цаг авах боломж бүрдсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнгөрсөн хугацаанд E-Mongolia-д хийж хэрэгжүүлсэн үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ “E-Mongolia-д 57 байгууллагын 537 үйлчилгээ орсон. Мөн төрийн байгууллагын олон шатлалт үйлчилгээ орсон. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хэрэглэгчтэй болсон бөгөөд Монгол Улсын нийт насанд хүрсэн хүн амын 85 хувь нь E-Mongolia-г хэрэглэж байна. Төрийн үйлчилгээ цахимжснаар нийт 64.5 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо судалгаа гарсан. Он гараад E-Mongolia-д шинэ үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд нийт 600 гаруй үйлчилгээг авах боломж бүрдэнэ” гэлээ.

Харин E-Mongolia-гаас эрүүл мэндийн зарим үйлчилгээг авах боломж бүрдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд E-Mongolia-д эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон. 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүрэг, e-health программ ашигладаг анхан шатны үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ энэ сарын 1-нээс нэвтэрсэн. Тодруулбал эмнэлгүүдэд цаг авах боломж бүрдсэн. Орон нутгийн иргэд орон нутгаас ирэх хугацаагаа тохируулаад хүссэн эмнэлэгтээ цаг авах боломж бүрдсэн. Өнөөдрийн байдлаар 1707 иргэн цагаа авсан байна. Түүнчлэн E-Mongolia-гаар дамжуулан шинжилгээний хариу авах боломжтой болсон” гэсэн юм.

Нэмэгдэж буй үйлчилгээ:

  1. Эмнэлэгт цаг авах
  2. Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/
  3. Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах
  4. Вакцины гэрчилгээ
  5. Эмнэлгийн магадалгаа
  6. Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/
  7. Дархлаажсан тухай QR батламж олгох үйлчилгээг эхний ээлжид нэмжээ.

Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 286 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 286 тохиолдол бүртгэгд, хоёр хүн нас баржээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 149 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт тохиолдол батлагдсан байна.

Гэрийн хяналтад 7076 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 727 нь хүүхэд, 151 нь жирэмсэн эх байна.

"al эPYYл мэндийн яам ковид-19 цар тахлын нехцел байдал 2021.12.10-ны едрийн байдлаар халдварын нехцел байдал 286 орон нутат буртгэгдсэн буртгэ тохиолдол нас 149 улаанбаатар 137 нутагт тархварзуйн муруй 1,740 хундэвтэр 430 хунд нэнхунд AP 3,626 бе байгаа бу га ихаад 7,076 хяналтад вакцинжуулалт нийт 1,955 нийт набаралт ам/ 13909 нас баралт 2,262,458 (69,5%) 15544 15839 19672 хуйсээр 2,155,257 (66,2%) эмэгтэй 13631 нас баралты шалтгаан эрэгтэй дархлаархтун 783,492 (24,0%) хоног/ 21-40 хундрэл зурх, судасны эвчин 22.7% 77.3% дээш ковид ковид- иргэн Ta амны хаалтаа тогтмол зууж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар верийгое болон гэр булээ ковид-19-ийн халдвараас хамгаална. овидшалтгаант эттаргалалт" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө өглөө халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давс цацжээ

Өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн орсон цасыг нийслэлийн ХТГ болон дүүргүүдийн, хувийн хэвшлийн 21, ТҮК-ийн 816 зам талбайн үйлчлэгч, 68 тусгай зориулалтын машин техниктэйгээр цэвэрлэж эхэлсэн байна.

08:00 цагийн байдлаар халтиргаа гулгаа арилгах зориулалтын 63 тонн бодис, 64 тонн давс цацжээ.

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 42 тусгай зориулалтын авто машин, техник, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна.

2 хүн, цас болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Машин техник:

  • Давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын Камаз маркийн нийт 12 авто машинаас 11-нь, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн хоёр машинаас нэг нь ажиллаж байна.
  • Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 16 машинаас 14
  • Бага оврын шүүрт 20 машинаас 16 нь явган хүний зам, талбай, замын нуух цэвэрлэгээнд ажиллаж байна.

Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Тунель, Дорж, Наадамчид, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамж 57 тонн бодис,

Баянзүрх дүүрэг: 805-р анги, Дарь-Эхийн зам 1 тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр зам 3 тонн давс, ЧД ТҮК Налайхын замд 10 тонн давс,

Хан-Уул дүүрэг: Охь мандал ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс, ЧД ТҮК Хөшигтийн хөндийн хурдны зам 10 тонн давс

Чингэлтэй дүүрэг: ЧД ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын Камаз маркийн нийт 5 авто машинаас 5 нь, хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 2 машинаас 2 ажиллаж байна.

Цэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замуудад 25 тонн давс, Өвөр гүнтийн зуслан чиглэлд нэг ширхэг Камаз авто машинаар давс цацан ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүрэг: ХТГ ОНӨААТҮГ- Баянхошуу, Хөтөл чиглэл, Грейт роүд ХХК Моносын уулвараас Хүй 7 хүртэлх замд 5 тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд Улаанбаатар шинэчлэл ХХК 6 тонн бодис зарцуулаад байна гэж Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагч ухаан алдсан иргэнд анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 09-ны өдөр “Приус-10” маркийн автомашинд мөргүүлж ухаан алдсан иргэнийг Хан-Уул дүүргийн Замын цагдаа Б.Жаргалсайхан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амийг нь аварчээ.

1 хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Архангай аймгийн Ихтамир суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Архангай аймгийн Ихтамир сумын нутаг сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т орших Хөх нуур багийн Урд гол хэмээх газарт энэ сарын 10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бээжин 2022” өвлийн олимпийн бамбарын аялал үргэлжилж байна

2022 оны Өвлийн олимпийн наадмын бамбарын аялал Бээжингийн шуудан, харилцаа холбооны их сургуулиас эхэллээ. Цар тахлын улмаас өвлийн олимпын бамбарын буухиаг гурван хоног болгон богиносгожээ.

Хятадыг тойрох бамбарын буухиа нь хэдэн сар үргэлжилдэг үндэсний хэмжээний аялал бөгөөд энэ удаагийн өвлийн олимпын бамбарын буухиа 1960-аад оны сүүлчээс хойших хамгийн богино хугацаанд болж байна гэж зохион байгуулагчид тус улсад бамбарын аялал эхлэх үеэр хэлсэн байна.

1960 онд АНУ-ын “Скво хөндийд” болсон өвлийн олимпын бамбарын буухиа 19 хоног үргэлжилсэн байдаг бол энэ удаагийн өвлийн олимпын бамбар 2022 оны 2 дугаар сарын 2-оос 4-ний хооронд Бээжин, Янчин, Жанжиаку зэрэг тэмцээний гурван бүсэд зочилно. Олимпын бамбарын аялалд нийт 1200 орчим бамбар зөөгч оролцох юм байна.

Өнгөрсөн 10 дугаар сарын 18-нд Грекийн эртний хотод болсон “Бээжин 2022” бамбар асаах ёслолын ажиллагаа Хятад дахь хүний эрхийн зөрчлийг эсэргүүцсэн тэмцэгчдийн улмаас тасалдсан юм.

Уг жагсаалд оролцсон гурван жагсагчийн шүүх хурал ирэх оны хоёрдугаар сарын 3-нд буюу олимпын албан ёсны нээлтийн ёслолоос нэг хоногийн өмнө болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2021 оны 12 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно . Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хил хаагдах үед гааль руу ороогүй үлдсэн 30 автомашин, ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татна

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн. Туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр өнөөдөр буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Үүний дагуу Хятадын талаас эхний ээлжинд хил хаагдах үед гааль руу ороогүй үлдсэн 30 автомашиныг, үргэлжлүүлэн гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар ажиллаж байна. Энэ хугацаанд чингэлгийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг шалгуулах, зохих зөвшөөрөл гармагц чингэлгээр ачаа, бараа тээвэрлэж хилийн бүсэд солилцох ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.

БНХАУ-д үүссэн коронавирусний халдварын улмаас Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зогсоосон. Мөн Хятадын талаас цаашид халдвар нэвтрэхгүй байх нөхцөл бүрдүүлэх үүднээс чингэлгээр ачаа барааг хилийн “0” цэгт байгуулах талбайд солих байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 15-нд тавьж, 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар болсон билээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, “Автотээврийн үндэсний төв”, “Монголын төмөр зам” ТӨҮГ, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн Замын-Үүд боомтод ажиллаж, Замын-Үүд боомтын зөвлөл, хил, гааль, мэргэжлийн хяналт, автотээврийн байгууллага болон аймаг, сумын удирдлагатай хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл бүрдүүлсэн.

Үүнд, чингэлгийн ачаа хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангасан. Үндэсний тээврийн корпораци ба Замын-Үүд дэх тээвэрчид, тэднийг төлөөлсөн төрийн бус байгууллагуудын хооронд яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн бодит зардлын тооцоог гаргаж, түүний үндсэн дээр хилийн “0” цэг – Логистикийн төв – УБ – хүртэл ачаатай чингэлэг, буцаад УБ-ЗҮ хүртэл хоосон чингэлгийн тээврийн хөлс 8,0 сая төгрөг дээр НӨАТ нэмэгдэж 8,8 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохирсон. Мөн чингэлэг ачих, буулгах калмар 2 ширхэгийг 12 дугаар сарын 3-нд оруулж ирсэн бөгөөд мөн өдрөө Монголын талаас 10 тээврийн хэрэгслээр 5 ширхэг 40 тн-ын, 10 ширхэг 20 тн-ын чингэлгийг хилийн бүс дэх талбай руу оруулж чингэлэг буулгах, ачих үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг үзэж шалган, туршилтын үйл ажиллагаа явуулаад байна. Үүний үр дүнд холбогдох бүх байгууллагууд хуралдаж хэлэлцэж, нэмж 2 ширхэг калмар авах, талбайн ариутгалыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, зэрэг зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Хятадын талаас хилийн “0” цэгээс 2 тийш 100 м талбайг ачаатай болон хоосон чингэлэг байрлуулах зориулалтаар чулуу, хайргаар хүчитгэн дагтаршуулж байгуулан, чингэлэг байрлуулах байршил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн бөгөөд 2 талаас тус тусын камержуулах ажлыг хийгээд байна. Мөн Хятадын талаас чингэлгийг байршуулах, ачиж буулгах ажиллагааг байнга туршиж үзэж байгаагаас гадна Хөххотын мэргэжлийн байгууллагуудаас хийсэн үзлэг шалгалтын дагуу гаргасан 30 орчим зөвлөмж шаардлагыг биелүүлэх, хилийн бүсэд ажиллах жолооч, ажилтнуудыг тусгаарлах, тусгаарлалтын бүсэд ажиллах автомашинуудыг цэнэглэх ШТС тусад нь байгуулах, тусгаарлалтын бүсийн хашааг өндөрлөх зэрэг зарим ажлыг гүйцээхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: ЗТХЯ