Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин могой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 11, Санчир гариг. Билгийн тооллын 8, шувуун хошуут одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 8:32 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот Хөх хоттой хамтын харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хоттой хамтын харилцаа тогтоосны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ойн арга хэмжээг хоёр тал цахимаар зохион байгуулсан юм. Цахим хуралдаанд Улаанбаатар хотын талаас Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Ж.Баатарчулуун, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Д.Батмөнх, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Харин Хөх хотын талаас тус хотын орлогч дарга Ван Хаолэй, Хөх хотын Ардын Засгийн газрын Нарийн бичгийн дарга Жан Жундун, Хөх хотын Худалдааны газрын дарга Ли Хун, Хөх хотын Худалдааг дэмжих газрын орлогч дарга Баатар нар оролцлоо.

Цахим уулзалтын эхэнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндийг Хөх хотын Ардын Засгийн газрын хамт олонд хүргэе. Ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Тухайлбал, хотын удирдлагуудын албан айлчлал, соёлын арга хэмжээ, эдийн засгийн форум, сурагч солилцооны хөтөлбөрийг бид тогтмол, амжилттай зохион байгуулж ирсэн. Цаашид ч уламжлалт харилцаандаа үндэслэн олон салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх саналтай байна” хэмээв.

Түүнчлэн тэрбээр Хөх хоттой стандартын шаардлагад нийцсэн ногоон байгууламжийг бий болгох чиглэлээр хамтарч ажиллах, хоёр хотын хоорондын аялал жуулчлалыг харилцан ашигтай хөгжүүлэх, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарт харилцан туршлага солилцох саналтай байгаагаа Хөх хотын удирдлагуудад илэрхийлсэн юм.

30 жилийн ойн хүрээнд хоёр хотын орлогч дарга нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Улаанбаатар болон Хөх хотын хамтын ажиллагааны хүрээнд газар тариалан, соёл, урлаг гэх мэт олон чиглэлд хамтран ажиллах боломжтой. 30 жилийн ойн хүрээнд дээрх хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, хувийн хэвшлүүдээ бодлогоор дэмжих, хоёр хотын аж ахуй нэгж, байгууллагууд хамтран ажиллахад хотын удирдлагууд бодлогоор дэмжих санамж бичиг байгууллаа” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

​Дорноговь аймаг: Нийт нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар эзэлж байна

Дорноговь аймгийн хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 15 байгаа бол аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг 26, сумын тусгай хамгаалалттай газар нутгийн тоо 67 байна. Аймгийн нийт газар нутгийн 32.6 хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг буй бөгөөд энэ хэмжээ урьд жилүүдийнхээс 1.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Цаашид түүх дурсгал, соёл архелогийн хийгээд байгалийн гайхамшигтай, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллана хэмээн орон нутгаас онцлов.

Categories
гадаад мэдээ

Японд хүлэмжийн хийн ялгарал буурчээ

Японд хүлэмжийн хийн ялгарал 2020 оны санхүүгийн жилд долоо дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод үзүүлэлтэд хүрсэн нь “COVID-19” цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа сааран компаниудын эрчим хүчний хэрэглээ буурсныг харуулжээ.

Тодруулбал, 2021 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд 1.149 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь өмнөх оныхоос 5.1 хувиар буурсан үзүүлэлт болсны сацуу 2019 онд бүртгэгдээд байсан хамгийн бага үзүүлэлтийг шинэчиллээ гэж Байгаль орчны яам мэдээлсэн байна.

2020 оны санхүүгжийн жилд аж үйлдвэрийн салбараас ялгарах CO2-ын хэмжээ өмнөх оныхоос 8.3 хувиар буурсан бол тээвэр, үйлчилгээний салбарынх тус бүр 10.2, 4.1 хувиар буурсан байна. Харин коронавирусний цар тахлын улмаас иргэд цахимаар ажиллах, сурах болсноор өрхөөс ялгарах хийн хэмжээ 4.9 хувиар өсчээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Монгол төрийн соёмбо” тусгай үзэсгэлэнг нээв

Монголын Үндэсний музейгээс цуглуулагч Б.Амарсанаатай хамтран өнө эртнээс уламжлагдсан төрийн их бэлгэдэл “Соёмбо” хэмээх үзэсгэлэнг нээлээ.

Монгол Улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлах, танин мэдүүлэх, уламжлуулах чиг үүргийн дагуу тус үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулгаас нийт 100 гаруй үзмэр эд өлөг дэлгэжээ.

Тухайлбал, үзэсгэлэнд 1000 бурхны тамга, Өндөр гэгээний шүтээн зураг, Өндөр гэгээний өлзийт зургаан үсэг, Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг зэргийг сонирхох боломжтой. Мөн Монголын Үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжилсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Монгол Улсын хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэргийг дэлгэжээ.

Үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 30-ныг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарна.

Categories
мэдээ нийгэм

Аудитаар өгсөн 50.1 сая төгрөгийн 36 төлбөрийн актын биелэлт 57.7 хувьтай байна

Мөн энэ үеэр Улсын дээд шүүх, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ХХААХҮЯ болон ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүнг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх төсвийн ерөнхийлөн захирагчдад 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүгнэлтийг гардуулав. Үүний дараа ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулга хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 36 төлбөрийн акт, 83 албан шаардлага, 121 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлсэн юм. Аудитаар өгсөн 50.1 сая төгрөгийн 36 төлбөрийн актын биелэлт 57.7 хувьтай байна. Аудитаар өгсөн 238,687.6 сая төгрөгийн 83 албан шаардлагаас бүрэн хэрэгжүүлсэн 60, хэрэгжих шатандаа 19, огт хэрэгжээгүй 3, хугацаа болоогүй 1 албан шаардлага 82.4 хувийн биелэлттэй байгаа аж. Харин аудитаар өгсөн 121 зөвлөмжөөс 85 нь бүрэн хэрэгжиж, 35 нь хэрэгжих шатандаа, нэг зөвлөмж хэрэгжээгүй, биелэлт 85.1 хувьтай байна.

ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 33 төлбөрийн акт, 117 албан шаардлага, 265 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлжээ. Аудитаар 54.8 сая төгрөгийн 33 төлбөрийн акт тогтоосныг бүрэн биелүүлсэн байна. Аудитаар 6,248.1 сая төгрөгийн 117 албан шаардлага хүргүүлснээс 46 албан шаардлагыг хэрэгжүүлж, 66 албан шаардлага хэрэгжих шатандаа, хэрэгжээгүй 5 албан шаардлага байгаа ба 71.1 хувийн хэрэгжилттэй байгааг онцоллоо. Аудитаар 265 зөвлөмж өгснөөс 145 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 114 зөвлөмж хэрэгжих шатандаа, хэрэгжээгүй 23 зөвлөмж байгаа ба хэрэгжилт 70.3 хувьтай байна.

Улсын дээд шүүхийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн нийт 3 албан шаардлага, 4 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 156.5 сая төгрөгийн 3 албан шаардлага хүргүүлснээс хэрэгжилт 80.0 хувьтай байна.

Үндэсний статистикийн хорооны 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар өгсөн нийт 7 төлбөрийн акт, 13 албан шаардлага, 29 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 40.9 сая төгрөгийн 13 зөрчилд 13 албан шаардлага хүргүүлснээс 8 албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, 5 албан шаардлага хэрэгжих шатандаа байгаа бөгөөд биелэлт 89.6 хувьтай байна. Аудитаар 29 зөвлөмж өгсөн. Үүнээс 20 зөвлөмж бүрэн хэрэгжиж, 9 зөвлөмж хэрэгжих шатандаа буюу 92 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар өгсөн нийт 2 албан шаардлага, 1 зөвлөмжийн хэрэгжилтийг үнэллээ. Аудитаар 11,904.8 сая төгрөгийн 2 албан шаардлагыг хэрэгжүүлээгүй байна. Аудитаар өгсөн 1 зөвлөмж 85 хувийн хэрэгжилттэй байгааг ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг онцоллоо.

Тэрбээр хэрэгжих шатандаа байгаа албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг бүрэн хангуулахад анхаарч, буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, аудитын нотлох баримтыг албан бичгийн хамт ирүүлж байх талаар цаашид анхаарч ажиллахыг дээрх байгууллагуудад зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоо буурав

Арванхоёрдугаар сар гарсаар Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээ огцом буураад байна. ӨМӨЗО-д “коронавирус”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын гурванаас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоог 100 болгосон юм.

Хэдий тийм боловч энэ долоо хоногт хилээр нэвтэрсэн автомашины тоо 100-аас доош орж буураад байна. Нөгөө талаас Ганцмод боомтод очсон тээврийн жолооч нараас шинжилгээ авахад зургаан хүний хариу “Эерэг” хариу гарсныг Зам, Тээврийн хөгжлийн сайд мэдээлсэн юм. БНХАУ-ын талаас ямар арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байна.

Дотоодын экспортлогч компаниудын хувьд Шивээхүрэн-Сэхэ боомтоор нүүрсээ тээвэрлэдэг “Өсөх зоос” компани аравдугаар сарын 15-наас хойш тээвэрлэлт огт хийгээгүй байна. Тус компани хоёр сая тонн нүүрс гаргана гэж тооцоолж байсан ч одоогоор 700 мянган тонныг гаргаад байгаагаа мэдээллээ. Мөн тээвэрлэлт хийгдэхгүй байгаатай холбоотойгоор нүүрсний олборлолтоо зогсоогоод байгаа юм.

Замын-Үүд-Эрээний боомтын авто замын тээврийг энэ баасан гарагт нээж байгаа бол төмөр замаар зөвхөн чингэлгээр тээвэрлэлт хийгдэж байна. Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бөгөөд 12 дугаар сарын долооны байдлаар дотоодын коксжих нүүрсний нөөц 19.9 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.

Монголоос нийлүүлэлт буурснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж байгаа аж. Пүрэв гарагийн арилжаагаар Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний үнэ тонн нь 2000 юань давж хаагдсан байна.

С.Өнөрсайхан

Categories
мэдээ нийгэм

Хамарын хийд орчмын хогийг цэвэрлэжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамарын хийдийн хамгаалалтын захиргаанаас Хамарын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ.

Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын 30-нд Хамарын хийд, Ханбаян зүрх, Шамбалын орон, хийд болон аймгийн төвөөс Хамарын хийд хүртэлх талдаа 50 км замын хоёр талын зам дагуух хогийг түүн их цэвэрлэгээ хийж, хаясан шилийг ангилан ялгасан байна.

Мөн 11 дүгээр сарын 24-нд Сайншанд сумын Засаг даргын удирдамжийн дагуу Ажлын хэсэг “Байгаль орчныг хамгаалах тухай” багц хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдээс ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, хяналт шалгалт, тандалтын ажлыг зохион байгуулжээ.

Хамарын хийдийн бүс нутаг бол Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд жилдээ гадаад, дотоодын 100 гаруй мянган жуулчин ирдэг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2021 оны 12 сарын 10-ны 20 цагаас 12 сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 27-32 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.