Categories
мэдээ нийгэм

Э.Энхтамир хэсгийн шатанд хоёрдугаар байр эзэллээ

Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байгаа бөгөөд Монголын 3 тамирчин хүчээ сорин өрсөлдөх юм.

Өнөөдөр тус тэмцээнийг зорьсон ОУХМ Э.Энхтамир эмэгтэйчүүдийн 59 кг жингийн C хэсэгт өрсөлдөж огцом өргөлтөд 2 дахь оролдлогоороо 82 кг, түлхэлттэй өргөлтөд эхний оролдлогоор 96 кг-ыг тус тус өргөж нийт 178 кг өргөсөн амжилтаар хэсгийнхээ 2 дугаар байрыг эзэллээ.

Харин С хэсгийг Пуэрто Рико улсын тамирчин Перез Гузман нийт 199 кг-ыг өргөсөн амжилтаар тэргүүлсэн. Өнөөдөр тус жингийн B болон А хэсгийн тамирчид өрсөлдөн шилдгүүд тодорч, улмаар дэлхийн медальтнуудаа тодрох шалгаруулна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.

2021 оны арванхоёрдугаар сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 27-32 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2021 оны 12 дугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Спорт хамтын ажиллагаа – 2021” спортын бага наадам эхэллээ

Ардчилсан намын 30 жил, Үндэсний анхдугаар чуулган, Олон улсын хүний эрхийн өдрүүдийг тохиолдуулан Ардчилсан нам гишүүдийнхээ дунд “СПОРТ ХАМТЫН АЖИЛЛАГАА – 2021” спортын бага наадам Хандгайтын амд байрлах “Үндэсний олимп” цогцолборт эхэллээ.

Спортын наадамд гурван аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын гишүүдээс бүрдсэн баг тамирчид оролцож, сагс, волейбол, ширээний теннис зэрэг спортоор нийт 72 багц медалийн төлөө 300 гаруй гишүүд, дэмжигчид өрсөлдөж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс дэлхийн 18 улсад 52 соёлын элчтэй

Монгол Улсын Соёлын элч нарын ээлжит III чуулга уулзалт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагджээ.

Өнөөдрийн байдлаар манай улс Их Британи, Сингапур, Индонез, ОХУ, Казахстан, Киргизстан, Герман, Япон, АНУ, БНСУ, Турк, Австри, Австрали, Испани, Энэтхэг зэрэг дэлхийн 18 улсад нийт 52 соёлын элч томилсон. Эдгээрийн 32 нь Монгол Улсын иргэн, 20 нь гадаадын иргэн байдаг аж.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Соёлын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Соёлын элчийн журмыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд соёлын үйл ажиллагааг олон улсад сурталчилахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс тус хуулинд Соёлын элч нарыг “Монгол Улсын соёлын үнэт зүйл, соёлын үйл ажиллагааг сурталчлах, олон улсын дэмжлэгийг татах зорилгоор урлаг, спорт, шинжлэх ухааны болон бусад салбарын нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг хоёр жилийн хугацаатайгаар соёлын элчээр томилон ажиллуулна” гэж тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

“E-Mongolia” нэгдсэн системээр дамжуулан эрүүл мэндийн салбарын 9 үйлчилгээг цахимаар авч болно

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “БНХАУ-ын Экспорт Импорт банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (I) төслөөр улсын 48 эмнэлэгт програм хангамж, сервер, техник хангамжийн дэд бүтцийг хийсэн ба уг төслийн суурин дээр улс даяар бүх шатны эрүүл мэндийн байгууллагыг хамрах Дэлхийн банкны дэмжлэгтэй “Цахим эрүүл мэнд” (II) төслийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн өгөгдөл солилцооны нэгдсэн платформ, өгөгдлийн тайлбар толь, стандартыг боловсруулан ажиллаж байна.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Цахим засаглал”-ыг бий болгон, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоох, эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж буй юм. Эрүүл мэндийн яамны харьяа болон 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын дараах үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д орууллаа.

Эмнэлэгт үзүүлэхэд магадгүй 7 хоног, сарын дараа гэх цагийн хуваарийг өгөхөд эрүүл мэндийн аливаа эрсдэл үүсэх эсвэл эдгэрэх ч хугацаа өнгөрсөн байдгийг та бид мэднэ. Орон нутгаас хотод ирээд эмчид үзүүлэх оочероо хүлээхэд иргэн танд багагүй хэмжээний бэрхшээл үүсдэг. Иймээс төрийн үйлчилгээний нэгдсэн ситсем E-Mongolia аппликэйшнээр дамжуулан эмчид үзүүлэх цагаа урьдчилан төлөвлөх нь хамгийн эхний хэрэгцээ байлаа. Энэхүү үйлчилгээ нь таны цаг хугацааг хэмнэх ба улмаар эмнэлгийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, ил тод байдлыг сайжруулна. Тус үйлчилгээнд хамрагдахдаа Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд болон холбогдох журмыг мөрдөнө. Мөн эмнэлэг бүрийн үйл ажиллагаа нь өөр өөрийн онцлогтой байдаг учраас онайланаар цаг захиалахаар нээгдсэн үйлчилгээ нь харилцан адилгүй юм. Хэрэв та өөрийн захиалсан цагт очиж амжхааргүй болсон бол тусламж үйлчилгээ шаардлагатай хэн нэгэнд боломж өгч захиалсан цагаа цуцлаж хэвшхийг уриалж байна” хэмээв.

2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд эмнэлгүүдийн лабораторийн төхөөрөмжүүдийг эмнэлзүйн цахим системтэй холбох ажлыг эрчимтэй хийсэн. Тус ажлын үр дүнд шинжилгээний хариуг шинжлэгдэхүүн тус бүрээр бодит цаг хугацаанд гаргах боломжийг бүрдүүлсэн юм. Шинжилгээ өгөөд, эргэн очиж хариугаа авдаг ч, хариугаа авахгүй үлдээх байдлаар шаардлагагүй шинжилгээ болгох, үр ашиггүй байдал үүсгэхээр л байна. Тэгвэл таны шинжилгээ бүрийн хариу нь бодит цаг хугацаанд E-Mongolia аппликэйшнээр харагддаг боллоо.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдалтай уялдуулан вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадалгаа, дархлаажсан тухай QR код бүхий сертификат, PCR шинжилгээний хариуг E-Mongolia аппликэйшнаар дамжуулан гаргасан. Өнөөдрийн байдлаар онлайн хэрэглээний нэгэн чухал хэсэг болсон байна. Тоон мэдээг дурьдвал 4,4 сая вакцины гэрчилгээ, 663 мянга гариу магадлагаа, 700 мянга гариу QR батламжуудыг онлайнаар авчээ. Хилийн чанадыг зорьж буй иргэддээ зориулан “Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ”-г гаргасан бөгөөд шинжилгээний хариу, КОВИД-19-өөр өвдөж эмчлэгдсэн тохиолдолд магадлагаа, дархлаажуулалтын мэдээллийг хамтатган “Гурвалсан үйлчилгээ” болгож хэрэглээнд гаргалаа. Тун удахгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарсан хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас (ЛИСТ)-ийг онлайн үйлчилгээнд гаргана.

Түүнчлэн ялган таних алигритм дээр суурилсан хийсвэр дүрслэлийг бодит орчинд хамтад нь харуулдаг дэвшилтэт технологийн тусламжтай өргөн хэрэглээний эмийн хэрэглэх зааврыг таньд хүргэхээр бэлтгэж байгааг дуулгахад таатай байна. Монгол улсын хэмжээнд үүрэн утасны идэвхитэй хэрэглээний үзүүлэлт өнгөрсөн оны байдлаар 4.3 сая байгаа бөгөөд цаашид иргэн таны гар утсанд эмнэлгийн үйлчилгээг хүргэх нь улмаар тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэг төрлийн боломж юм. Энэхүү эцсийн хэрэглэгч бүрд хүрч болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тасралтгүй хөгжүүлэлт, шинэчлэлийг хийн ажиллах болно. Эрүүл мэндийн салбарт мэдээлэл, технологийн хөгжил 1997 оноос анхны програм хангамж, компьютер суурьлагдсанаар эхэлсэн бөгөөд 2005 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Цаасгүй эмнэлэг” төсөл, 2008 оноос нийслэлийн харьяа эмнэлгүүдэд “Цахим карт” хөтөлбөр, 2012 оноос аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “Телемедициний үндэсний сүлжээ”-ний дэд бүтэц, 2013 оноос улсын хэмжээнд “Эрүүл мэндийн статистик мэдээллийн нэгдсэн цахим сан”, 2015 оноос “Цахим эрүүл мэнд” (I), 2016 оноос “Цахим эрүүл мэнд” (II) үе шаттай суурь төслүүд, 2019 оноос эрүүл мэндийн даатгалын үйл ажилгааны цахим шилжилт, 2020 оноос дүрс архивлан хадгалах, дамжуулах төвлөрсөн системийг хийж, өнөөдрийг хүртэл тасралтгүй ашиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

​“Эрүүл мэндийн технологи 2021“-ийн үеэр иргэдэд түргэвчилсэн шинжилгээ хийж байна

Монгол Улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнг ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоо, “Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчдийн холбоо”, АШУҮИС болон “Мишээл экспо” ХХК -тай хамтран 2021 оны 12 дугаар сарын 10-12 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, онцлох технологийн шийдлийг танилцуулсан бөгөөд ХӨСҮТ-өөс шинэ технологи танилцуулж дархлаажуулалт болон түргэвчилсэн шинжилгээ үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 2015 онд найман тэрбум төгрөг зарцуулж байсан бол өдгөө 41.2 тэрбум төгрөгийг төсөвлөж, судалгаа нотолгоонд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд ирснээр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны технологи, арга аргачлал, гаднын болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой” гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Үзэсгэлэнгээр ХӨСҮТ-өөс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээг хийж иргэдэд үйлчилж байна. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунгийн шинэ цэг байгуулан ажиллаж байна. Мөн манай төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийж, Ковид-19 цар тахлын үед нэвтрүүлсэн шинэ технологиуд болох “NGS” буюу вирусний бүрэн генийн дарааллыг тогтоох төхөөрөмж, эмчилгээ болон эрчим эмчилгээний технологиудыг mанилцуулж байна.” гэв.

ХӨСҮТ-ийн ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн судлаач, АУ-ы доктор Ц.Наранзул “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэнд ХӨСҮТ-ийн Нэгдсэн Лабораторийн албаны дэвшилтэт техник, технологиудыг танилцуулж байна. Шинэ вирусийн хуулбар илрүүлэх NGS төхөөрөмжийн давуу тал нь коронавирусийн бүрэн дарааллыг 30000bp хэмжээтэй 40-50 сорьцын бүрэн генийн дарааллыг тогтоох хүчин чадалтай юм. Тухайлбал, богино хугацаанд олон тооны сорьцыг гаргаж ирэх боломжтой болж байна. Австралийн Засгийн газар болон, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-т NGS төхөөрөмж болон холбогдох урвалч бодисыг хүлээн авч, нутагшуулах бэлтгэл, судалгааны ажлуудыг хийж байна .” гэв

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Бүх шатны боловсролын байгууллагуудыг шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглолоо

Багш, сурагчдыг шинэ жилийн баяр, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлд дөрвөн сайд хамтарсан тушаал гаргажээ.

Тодруулбал, Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран тушаал гаргасан байна.

Тус тушаалд, Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ын сурагчдын амралтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэх, Боловсролын бүх төрлийн байгууллагын ажилтан албан хаагч, багш, сурагч нар нэгдсэн шинэ жилийн арга зохион байгуулахгүй байх, Сургуулийн орчинд хүүхдийн хамарсан нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ явуулахгүй байх, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлэх гэх мэт зохицуулалт хийхийг үүрэгдсэн байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Сибирийн -60 хэмд “зомби” түймэр дүрэлзэж байна

Сибирт одоо -60 хэм хүрч буй. Гэтэл цасаар хучигдсан хөрсөн дор халуун гал асаж байна. Оймякон тосгоноос холгүй асаж буй “зомби” түймрийн бичлэг, зургийг гэрэл зурагчин Семён Сивцев хуваалцжээ. Тэрээр “Би Оймяконоос холгүй орших Хара Тумул тосгоны бэлчээрийн ойролцоо эдгээр зургуудыг авсан. Энэ газар зун хээрийн түймэр асаж байсан юм” хэмээсэн байна. Тодруулбал, зун хээрийн түймэр дэгдэж байсан Оймяконоос баруун тийш 3.6 км зайд уг “зомби” түймэр гарч байгаа юм. Өмнө нь ийм зомби түймэр гарч, зарим нь хавар цас хайлахад унтарч байсан ажээ. Өнгөрсөн зун Якут болон Оймяконд 80 мянган км.кв талбай түймэрт шатсан.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өчигдөр Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэг, эхийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна

Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн танхимын сургалтад эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 4-5 настай хүүхдийг үргэлжлүүлэн хамруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахин, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгов.

Энэ шийдвэр нь Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаалын хүрээнд гарсан юм. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан. Уг тушаалд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-20-ныг хүртэлх хугацаанд зайн хэлбэрт шилжүүлэн, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо. Мөн сурагчдын улирлын амралтын хугацаанд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлж, энэ талын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт даалган, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриаллаа.

Мөн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын оюутны улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, шалгалтыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулахыг холбогдох сургалтын байгууллагуудад даалгалаа.

Мөн шинэ жилийн баярыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байх, үүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.