Categories
мэдээ нийгэм

“Тод каннам“ эмнэлэгт амиа алдсан эмэгтэйн шүүх хурал маргааш болно

“Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан.

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл “Тод каннам” эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал маргааш 10.00 цагаас Хан-Уул дүүргийн Эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд болох аж.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 5-34 см нимгэн тогтсон байна

УЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсийн инженер С.Саранцацралт Монгол орны гол мөрний мөсний зузаан ямар байгаа талаар болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна.

Тэрбээр, 2021 оны 12-р сарын 2-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-25 см нэмэгдсэн байна. Гол мөрнүүдийн мөсний зузааныг 2020 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулахад 5-35 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байна.

Иймд ард иргэд мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цаг хожих, зам товчлох зэргээр иргэд мөсөн дээгүүр явж, цөмөрч осолдсон есөн тохиолдол өнгөрсөн 11-р сард гарсан. Үүнээс болж гурван хүн эндлээ. Тиймээс аль болох мөсөн дээгүүр явахгүй, баталгаат замаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна

Маргааш буюу энэ сарын 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Болор-Эрдэнэ тав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

Туркийн Станбул хотод болж буй

Тэрбээр шигшээ тулаанд Италийн тамирчинг оноогоор илүүрхэн хожиж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тав дахь удаагаа түрүүлсэн хосгүй амжилтын эзэн болж байна. “Парис 2024” паралимпын наадмын эрх олгож байгаа дээрх ДАШТ-д 41 орны 250 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Гэрээсээ гараад сураггүй болсон малчныг эрэн хайж байна

Хэнтий аймаг, Галшар сумын нутагт Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 45 настай малчин эрэгтэй А-г эрэн хайх ажиллагааг “Зүүн-Өлзийт”, “Эрээний-Уул”, “Тосонгийн тал” гэдэг газар зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Барилгын материалын үнэ 50-90 хувиар нэмэгджээ

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын материалын үнэ 50-90 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортоор орж ирдэг барилгын материалын үнэ 90 хүртэл хувиар, харин дотоодод үйлдвэрлэдэг барилгын материалын үнэ 4-6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Монгол Улс барилгын материалын нийт хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 60 гаруй хувийг импортоор авдаг. Тэгвэл сүүлийн хоёр жилд импортоор орж ирдэг барилгын материалын үнэ огцом нэмэгдсэн. Өмнөх жил 1.5-1.7 сая төгрөгөөр худалдаалагдаг байсан нэг тонн арматур төмөр өнөөдөр 3-3.2 орчим сая төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.

Импортоор орж ирдэг зарим барилгын материалын үнийн өсөлтийг жишээ татвал арматур болон төмөр хийцийн үнэ 81 хувиар, дулаалгын материалын үнэ 92 хувиар өссөн бол, тоосгоны үнэ 52 хувь, мод, модон материалын үнэ 70 хувь мөн тус тус өсчээ.

Эдгээр барилгын материалуудын үнэ өссөн нь орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 35.4 хувиар өсөхөд голлох нөлөө үзүүлжээ.

Categories
мэдээ спорт

Я.Зоригтбаатар, А.Зул нар Канадад өрсөлдөнө

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо олон улсын тэшүүрийн холбооны Дэлхийн цомын тэмцээний энэ улирлын гурав дахь гараа боллоо.

“Бээжин -2022” өвлийн олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсны дотор манай улсын хоёр “ган хөлөгтөн” өрсөлдсөн юм.

Эрэгтэй бөөн гараанд Ялалтын Зоригтбаатар масс гарааны хоёр дахь хагас шигшээд уралдаж, 7:07.490 амжилтаар (17 оноо) 24 дүгээрт (25) бичигдлээ. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 34 оноотой (2 гараанд л оролцсон) 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.

Эмэгтэй бөөн гараанд Алтан-Очирын Зул (26 нас) 7:29.560 амжилтаар хагас шигшээ хэсэгтээ 19 (21) дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотойгоор 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай хоёр тэшүүрчин дэлхийн цомын гурван гараанаас хоёрт нь оролцсон бөгөөд одоо Канадын Калгарид болох Дэлхийн цомын дөрөв дэх гараанд оролцохоор “Агч модны орныг” зорив.

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хорооны ирэх долоо хоногт /2021.12.13-12.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.


МЯГМАР ГАРАГ /2021.12.14/

ЦАГ

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

ХААНА

10.00

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Ажлын хэсэг байгуулах тухай /Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/

“Их Эзэн Чингис хаан” танхимд

12.00

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/:

Хэлэлцэх асуудал:

· Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийнэ

· Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээлэл сонсох

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/:

Хэлэлцэх асуудал:

· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайлан сонсох

“Үндсэн хууль” танхимд

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан /Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдааны дараа/:

Хэлэлцэх асуудал:

· Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

15.00

Төсвийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/

· Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ЛХАГВА ГАРАГ /2021.12.15/

ЦАГ

БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

ХААНА

10.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

11.00

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Ажлын хэсэг байгуулах тухай /“Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/

· Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн тайлан сонсох

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /12 дугаар сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

15.00

Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:

Хэлэлцэх асуудал:

· Нийслэл Улаанбаатар хотын төсвийг хэлэлцэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, түгжрэлийг арилгах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр хотын удирдлагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсох

“Их Эзэн Чингис хаан” танхимд

Categories
гадаад мэдээ

БНСУ-ын Пусан хотын далайд “Хөвөгч хот” байгуулна

БНСУ-ын Пусан хотын далайд ирэх жил шинэ суурьшлын ногоон байгууламж байгуулахаар болжээ.

Ингэхдээ барилгын хийцүүдийг үйлдвэрт угсарч, далайн мандалд байршуулах юм. Шинэлэг, өвөрмөц шийдэлтэй энэхүү “Хөвөгч хот”-ын нэг талбайд л гэхэд долоон давхар өндөр барилга сүндэрлэж 300 хүн амьдрах юм. Хот нийтдээ 10 мянган хүнтэй байхаар төлөвлөж байна.

Хөвөгч хотыг 2019 онд “Oceanix” нэртэй төслөөр танилцуулж байсан юм. Тэр цагаас хойш амьдрал дээр хэрэгжүүлж болох газрыг нь өнөөг хүртэл судалжээ. Судалгааны дүгнэлтээр Пусан хотын далайг хамгийн тохиромжтой газраар сонгосон байна.

Beneath the platforms, biorock floating reefs, seaweed, oysters, mussel, scallop and clam farming could clean the water and accelerate ecosystem regeneration, designers say.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд боомтоор өчигдөр 26 автомашин нэвтрүүлжээ

БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу Эрээн,Замын-Үүдийн авто замын боомтыг нээж эхний ээлжид хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргахаар болсон.

Замын-Үүд дэх Гаалийн газар өчигдрийн 20 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлжээ. Өчигдөр гаалийн хилээр уул уурхайн 10, суудлын 16, нийт 26 тээврийн хэрэгсэл хүлээн авч Э-Транс гаалийн хяналтын бүсийн хяналтад оруулсан байна.

No description available.