Categories
мэдээ нийгэм

Эрээн- Замын-Үүд хилийн боомтоор ачаа тээвэр нэвтэрч эхэллээ

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор Эрээн хилийн боомтоор гаргах экспорт, импортын ачаа барааг хүний (жолоочийн) оролцоогүйгээр явуулах, чингэлэг тээврээр татан авах, гаргах шийдвэр гаргасан. Энэ дагуу манай улс Эрээнтэй хиллэдэг Замын-Үүд боомт дээр чингэлэг тээврээр ачаа барааг татан авах, гаргах ажлын зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангасан.

2021 оны 12 сарын 11-ний өдрөөс эхлэн халдвар хамгаалын шинэ зохион байгуулалт дор хоёр улсын хилээр ачаа бараа, Эрээн боомтод ачаатай байгаа 150 автомашин, хилийн дундын бүсэд саатсан манай улсын иргэдийн өмчлөлийн ачаатай болон ачаагүй 28 автомашин, хятад улаас худалдан авсан ч хил дээр хүлээгдэж байсан уул уурхайн 10 хүнд машин механизм, жип ангилалын шинэ 16 автомашинуудыг хилээр нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Эхний ээлжинд Эрээн хотод түр саатсан манай улсын иргэдийн эзэмшлийн 150 ачааны автомашин, уул уурхайн машин механизмаас өчигдөр Хятадын талаас хилийн 0 цэг дээр байршуулсныг хүйтний улиралтай холбогдуулан манай хил гаалийнхан аль болох цаг алдалгүй шуурхай зохион байгуулж ажиллан шөнийн 23:00 цаг хүртэл Замын-Үүдээр нэвтрүүлсэн байна.

Өнөөдөр маргаашдаа багтаан үлдсэн ачааны машин, өөрөө явагч механизмыг энэ журмаар татан авч дууссаны дараа цаашдаа өдөрт 50 ачаатай чингэлэгийг хоёр талын хилийн боомтоор гаргах, байнгын ажиллагаанд оруулах байдлаар ажиллах юм.

Ийнхүү цөөнгүй хоног саатсан ачаа бараа, машин механизм, техник тоног төхөөрөмж Эрээн-ЗамынҮүдийн боомтоор нэвтэрч эхэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 26-28 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 13-нд нутгийн хойд хэсгээр цас орж, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2021 оны 12-р сарын 12-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 1-6 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 15 хэм хүйтэн байна.


2021 оны 12 сарын 12-ны 20 цагаас 12 сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Газартай холбоотой төрийн үйлчилгээ цахимжсанаар 487 сая төгрөг хэмнэжээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар хамтарсан хэвлэлийн хурал Өчигдөр Төрийн ордны “e-Mongolia” мэдээллийн цэгт хийсэн юм.

Тус хэвлэлийн мэдээллийн үеэр Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газар А.Энхманлай “Газар зохион байгуулалт, геодиз, зураг зүйн газар нь газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, газрын харилцааны мэдээллийг цахим бүртгэлд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд газрын цахим шилжилтийн программ хангамжуудыг нэвтрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй газрын харилцаатай холбоотой үйлчилгээг цахимаар хүргэх, иргэдийн хүнд сурталд өртөж буй асуудлыг шийдэх зорилгоор газрын үйлчилгээнүүдийг цахммжуулах ажлууд хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн газрын харилцааны байгууллагууд, нийслэлийн газрын албад, дүүргүүдийн газрын албад болон 330 сумын газрын даамал www.egazar.gov.mn цахим системд үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал болон чөлөөт бүсийн газрын асуудал тус системд багтсан.

Уг систем нь төрийн бусад системтэй мэдээлэл солилцдог. egazar.gov.mn-ээр дамжаад e-Mongolia систем рүү үйлчилгээнүүдээ холбож өгч байгаа.

Газрын харилцаатай холбоотой бичиг баримт, шийдвэрүүд нь QR кодоор баталгаажсан гэрчилгээ, кадастрын зураг гэсэн бусад лавлагаа мэдээллийн хэрэгслүүдийг дамжиж авна.

Манай системд 64 үйлчилгээг нэвтрүүлсэн байгаагаас өнөөдрийн байдлаар 45 үйлчилгээг e-Mongolia системд хүргүүлсэн.Иргэд газрын харилцаатай холбоотой 35 үйлчилгээг e-Mongolia системээс авах боломжтой болсон. Үүнд,

  • 5 нь мэдээлэл, лавлагаа
  • 30 нь газрын үйлчилгээ багтаж байна.

Цаашид үлдсэн 19 үйлчилгээг энэ ондоо багтаан е-Mongolia системд бүрэн хамруулна.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг гэрээг цахимаар авах боломжийг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд олгосон. Өнөөдрийн байдлаар 21,118 иргэн, хуулийн этгээд тус үйлчилгээг авсан байна. Ингэснээр 487 сая төгрөг хэмнэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар ковидын улмаас 1960 хүн нас бараад байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,960 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,246 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,090 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,267
  • Хүндэвтэр-1,571
  • Хүнд-345
  • Маш хүнд-63 хүн байна.

Categories
мэдээ нийгэм

Шатар сонирхогчдын 2021 оны Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн бямба гарагт эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 54 шатарчин оролцож байна.

Энэхүү тэмцээнээс 2021 оны Нийслэлийн аварга шатарчдыг шалгаруулж, улмаар 12 шатарчин Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

May be an image of 4 people, people sitting, chess and indoor

Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Дүүргийнхээ шатар сонирхогчдоос оюун ухаанаараа манлайлан шалгарсан Та бүхэндээ Хурлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Мөн өнөөдрийн тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төлөөлөл болж долоон төрийн албан хаагч оролцож байна. Өнөөдрийн тэмцээндээ амжилт гаргаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийнхээ нэрийг өндөрт гаргаж оролцоно гэдэгт найдаж байна. Шатрын спортыг улс орон даяар жигд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо, нийслэлийн шатрын холбооны хамт олонд Нийслэлийн ИТХ-ын зүгээс болон шатар сонирхогчдынхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр буюу маргааш тодорно.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн сахилгын хорооноос гурван шүүгчийг огцруулах шийдвэр гаргажээ

Шүүхийн сахилгын хороо арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн зөвлөгөөнөөр эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хоёр хүсэлтийг хэлэлцэн, нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, гурван шүүгчийг огцруулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан сахилгын хороо өргөдөл гомдлын дагуу санал хүсэлт хүлээн авч сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тус хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байхаар хуульчилсан бөгөөд орон тооны есөн гишүүнтэй.

Тус хороо өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаагийн зөвлөгөөн зохион байгуулсан. Эдгээр зөвлөгөөнөөр Сахилгын хорооны зөвлөгөөний дэг, Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, санал хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам, Сахилгын хорооны ажлын албаны дүрэм, зарим шийдвэрийн загвар зэргийг баталсан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Орон нутгаас QR код бүхий баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна

Засгийн газар, ХХААХҮЯ-наас хот суурин газар, Улаанбаатар хотын хүн амд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Төвлөрсөн худалдааны нэг дэх үе шатыг арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 5-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан бол хоёр дахь үе шатыг энэ сарын 6-наас 20-ны өдрийг дуустал Тэнгэр бөөний худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Фүүд сити худалдааны төвд үргэлжлүүлэн зохион байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Уг арга хэмжээнд аймаг орон нутгууд оролцож, эрүүл бүсээс, ариун цэврийн шаардлага хангасан мах бэлтгэн нийлүүлж байгаагийн нэг жишээ бол Говь-Алтай аймаг юм. Тус аймгийн хувьд “хүнсний хүргэлт” арга хэмжээг хоёр дахь удаа зохион байгуулж, элдэв хаягдалгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаатай мах бэлтгэн нийлүүлж байна. Тодруулбал, тухайн бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг уншуулснаар аль аймгийн аль малчны хотоос гарал үүсэлтэй, хэрхэн бэлтгэж, тээвэрлэн, хэрэглэгч танд хүрч буйг баталгаажуулсан мэдээллийг харах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн ирэх долоо хоногт /2021.12.13-12.17/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.


ДАВАА ГАРАГ /2021.12.13/

ЦАГ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолын 1.5 дахь дэд заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ийн хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

14.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг гурил, тэжээлийн үйлдвэрийн нөөц бүрдүүлэлт болон үйл ажиллагаатай танилцана

Гурил, тэжээлийн үйлдвэрүүд


МЯГМАР ГАРАГ /2021.12.14/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Монгол Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан хамтран зохион байгуулах “КОВИД-19 цар тахлын үед агаарын бохирдол: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт

“Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагаатай танилцана

Хөдөө аж ахуйг дэмжих сан

16.00

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд


ЛХАГВА ГАРАГ /2021.12.15/

ЦАГ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд

10.00

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

10.00

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, борлуулалт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхимд


ПҮРЭВ ГАРАГ /2021.12.16/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд


БААСАН ГАРАГ /2021.11.12/

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

14.00

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав

.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, хурандаа Б.Энхзоргол, АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлагчийн Үндэсний гвардын орлогч дарга хошууч генерал Дэвид Бурги болон Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Агаарын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Агаарын хүчний штаб, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал, Аляска мужийн Агаарын хүчний үндэсний гварди, шуурхай хариу үзүүлэх 36 дугаар хороо, АНУ-ын Агаарын цэргийн төв штабын Олон улсын харилцааны газар, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын хамтын ажиллагааны албанаас тус тус төлөөлөгчид оролцлоо. Мөн Аляскийн нисэх хүчний үндэсний гвардын командлагч бригадын генерал Трэси Смит цахимаар оролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлагчийн Үндэсний гвардын орлогч дарга хошууч генерал Дэвид Бурги нар удирдан харилцан айлчлал, хамтын ажиллагаа, хамтарсан сургууль, дадлага, ар талын хангалт, эрүүл мэнд зэрэг сэдвийн хүрээнд явууллаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын үр дүнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам батжиж, Агаарын цэргийн офицер, ахлагч нарын хамруулах сургууль, дамжааны тоо, төрлийг нэгдүүлэхээр зөвшилцөлд хүрсэн ба Номхон далайн бүс нутагт явагддаг олон улсын хээрийн сургуулиудад оролцох Монгол Улсын статусыг нэмэгдүүлэх, иргэн цэргийн хосолмол зориулалттай нисэх буудлын үйл ажиллагааг ханган явуулахад шаардагдах техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон гэж үзэж байна.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон АНУ-ын хүндэт зочид, төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Ганхуяг, ЗХЖШГ-ын эвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг нар хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааны талаар тэр дундаа Агаарын цэрэг хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Агаарын цэргийн командлалаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгээ тооллогод хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна. Галт зэвсгийн тооллого нь энэ сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд заасан хугацаанд галт зэвсгээ тооллого, бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн.

Энэ талаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Гүррагчаа “Монгол Улсын галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны галт зэвсгийн тооллого явуулах журмын дагуу иргэдийн галт зэвсгийг тоолох ажил арга хэмжээг цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг. Галт зэвсгийн тооллого орон нутагт 69, нийслэлд 71 хувьтай буюу улсын хэмжээнд 70 орчим хувьтай үргэлжилж байна” хэмээжээ.