Categories
гадаад мэдээ

Олаф Шольц гэж ер нь хэн бэ?

Орчин үеийн түүхэнд улс орноо удирдаж явсан эмэгтэйчүүд хуруу дарам цөөн. Бүр хачирхалтай нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөөх феминизмын үзэл бодлын бараг үнэр ч ханхлаагүй гуравдагч хэмээх ертөнцийн Энэтхэгт Индира Ганди, Пакистанд Беназир Бхутто, Филиппинд Корасон Акино нар ерөнхий сайдын албыг хашиж байв. Гэхдээ тэд эцгүүдийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэгч гэдгээрээ ард олныхоо дэмжлэгийг аван тодрон гарч ирж байсан юм.

Харин дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн төрийн жолоог атгаж явсан эмэгтэй гэвэл ердөө хоёр. Эхнийх нь мэдээж Их Британийн “төмөр хатагтай” Маргарет Тетчер. Хоёр дахь нь Европын эдийн засгийн гол зүтгүүр Германыг 16 жилийн турш удирдсан “Фрау Канцлеранин” буюу хатагтай Канцлер Ангела Меркель билээ.
Түүнийг албаа хүлээлгэн өгөх ёслолд цэргийн хөгжмийн чуулга БНАГУ-аас гаралтай панк-рок дуучин Нина Хогены “Чи фото зургийн өнгөт хальсаа мартжээ” гэсэн дуу эгшиглэсэн нь санамсаргүй зүйл биш. Учир нь Германы анхны, магадгүй сүүлчийн “Фрау Канцлеранин” дэлхийн II дайны дараа ЗХУ-ын нөлөөний бүсэд орсон социалист БНАГУ-ын угшилтай.Бүхэл бүтэн нэг үе мэндэлсэн хугацаанд улсаа удирдсан Ангела Меркелийг магтан дуулагчид ч, шүүмжлэн эсэргүүцэгчид ч цөөнгүй. Юутай ч түүний эрин үе дууслаа. Ангела Меркелийн орыг нийгмийн хөгжлийн санааг дэмжигч, Социал-демократ намын тэргүүн Олаф Шольц авав.
Зүүний үзэл бодолтой түүнээс либерал дотоод бодлого явуулан цөөнхүүдийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлттэй эрс тэмцэхийг Европын холбоо, дэлхий дахин хүлээж байгаа болов уу. Олаф Шольц гэхдээ зөвхөн өөрийнхөө Социал-демократ намаас хамаарахгүй. Учир нь, Бундестаг буюу Германы парламентад олонхын санал авахын тулд Ногооны нам, бас Чөлөөт ардчилсан намтай хамтарч эвсэл байгуулжээ.
“Фрау Канцлерин”-ийн бодлого үргэлжлэх үү, эсвэл тэс өөр болох уу. Үүнээс Европ төдийгүй дэлхийн цаашдын хэв маяг тодорхойлогдох нь гарцаагүй.
Тэгвэл Олаф Шольц гэж ер нь хэн бэ? Дэлхий даяар судалж эхэлж байна. Тэрээр Германы улс төрд шинэхэн хүн биш аж. ХБНГУ-ын сангийн сайд ,тэр ч байтугай Хууль зүйн сайдын албыг хашиж байжээ. Энэ хүн дэлхийн улс төрд, цаашид олон жил нөлөөлөх нь гарцаагүй. Цөөнхийн эрх ашгийг хамгаална, ковидын халдвартай тэмцэнэ, хар тамхи марихуаныг албан ёсоор баталгаажуулна гэж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй ч тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн нэгэн. Түүний удирдсан Германы социал-демократ нам А.Меркелийн намыг дангаараа дийлээгүй. Бундестагт Социал-демократ нам дангаараа олонх болж чадаагүй. Тус улсын Ногоон нам болон Чөлөөт ардчилсан намтай нийлж байж Засгийн газар бүрдүүлсэн билээ.
Сонирхолтой баримт дурдахад, эл гурван намын бэлгэдлийн өнгөөр Германы одоогийн улс төрийг тодорхойлжээ. “Гудамжны гэрлэн дохио” гэж. Яагаад гэхээр, О.Шольцын удирддаг намыг улаан өнгөөр төсөөлдөг. Харин Ногоон намыг ойлгомжтой, ногооноор. Тэгвэл Чөлөөт ардчилсан намыг шараар илэрхийлдэг ажээ. Германд тулгарч буй хамгийн том асуудал бол “Ковид-19”-ийн халдвар гэж шинэ Канцлер хэлсэн юм. Энэ асуудал дээр А.Меркелийн засгийн газар дэндүү зөөлөн бодлого барьсан гэж тэрээр шүүмжилж байлаа.
Дашрамд хэлэхэд, Анналена Бербокийн удирдсан Ногоон нам Бундестагт эзэлсэн суудлаараа гуравт орсны ачаар л О.Шольц Канцлер болсон гэдэг. “Улаанууд” “шарууд”, “ногоонууд”-тай юун дээр санал нийлсэн нь сонин.
О.Шольцын мөрийн хөтөлбөрт нэлээд хэдэн онцлог бий. Жишээ нь, нийгмийн бодлогын тал дээр ажлын цагийн хөлсийг 12 евро болгоно гэж тусгасан. Одоогийн цагийн хөлс нь 9.6 евро. Хоёрдугаарт, жил болгон 400 мянган орон сууц барина гэж амласан. Түүнээс 25 хувийг залуучуудад өгнө гэжээ. Үүнээс гадна марихуан буюу навчин тамхийг лицензээр чөлөөтэй худалдаалаад, тэндээс нь татвар авна гэж мэдэгдсэн нь залуучуудын саналыг татсан биз ээ.
Түүнчлэн О.Шольц Германы сонгуульд санал өгөх доод насыг 18 бус 16 болгоно гэсэн. Гэхдээ энэ санаачилга нь бараг бүтэхгүй болов уу. Учир нь, Бундестагийн гишүүдийн 70 хувиас илүү санал авч байж ийм төсөл батлагддаг аж. Түүний эвсэл энэ хэмжээний санал өгөх нь юу л бол. Германы шинэ Канцлерын монголчуудад хамааралтай нэг шинэчлэлийн санал бий. Юу гэхээр, энэ улсын иргэншил авахад найман жил амьдрах ёстой. Тэгвэл түүний хөтөлбөрт тусгаснаар таван жил амьдраад иргэн нь болох эрх нээгдэх нь ээ.
Гэхдээ О.Шольцод эвслийн дотроо зохицуулах бас нэг юм бий. Тэр нь, Чөлөөт ардчилсан намтай зөрчилдөж буй асуудал. Эвссэн нам нь цар тахлын үед дунд давхаргын иргэдээ дэмжих бодлоготой байгаа бол түүний нам ядуучуудаа дэмжихийг урьтал болгох гэнэ. О.Шольц мөрийн хөтөлбөртөө мөн төсвөөс 50 тэрбум еврог ядуучуудыг тэтгэхэд зориулна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ бодлогод түүнийг Канцлер болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Чөлөөт ардчилсан нам таагүй хандаж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар анги улсын тэргүүний ангиар шалгарлаа

Хил хамгаалах ерөнхий газраас Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийг “Улсын тэргүүний анги”-аар өргөмжилжээ.

Шагналыг ангийн захирагч, хурандаа Х.Эрдэнэтогтох гардаж авсан байна.

Хил хамгаалах байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилт, Хилийн цэргийн командлагчийн “Монгол Улсын хил хамгаалалтыг зохион байгуулах тухай” удирдамжийг амжилттай хэрэгжүүлж, улсын хил хамгаалалт, албаны үйл ажиллагаанд амжилт гаргасан хэмээн дүгнэж дээрх шагналыг олгосон аж.

Мөн тус ангийн ахлах ахлагч Т.Арманыг Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагналаар “Сүлдэт багана” шагналаар шагнасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​АНУ-д зорчих иргэдийн анхааралд

АНУ-ын өнгөрсөн аравдугаар сард тус улсад ирэх бүх агаарын зорчигчдоос “COVID-19”-ын шинжилгээний сөрөг хариу, эсвэл халдвар аваад эдгэрсэн болохыг нотлох бичиг баримтыг зайлшгүй шаардах журам баталсан. Уг журмын дагуу шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа 72 цаг байхаар заасан.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден өнгөрөгч долоо хоногт “Омикрон” хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын зорчигчдын шинжилгээний хариуны хүчинтэй хугацааг нэг өдөр болгон өөрчлөв.

Энэ нь транзит нислэгээр АНУ-д зорчих иргэдийн хувьд ойлгомжгүй байдал, хүндрэл үүсгээд байгаа юм. Тухайлбал, манай улсаас АНУ-ын баруун эрэг рүү транзит нислэгээр зорчиход дунджаар 24-26 цаг, зүүн эрэг рүү зорчиход 22-24 цаг болдог. Шинжилгээний сөрөг хариуны хүчинтэй хугацаа нэг өдөр байх шаардлагын улмаас иргэд АНУ-ын хил дээрээс буцах зэргээр хохирох асуудал үүсэж болзошгүй юм. Тиймээс АНУ-д зорчих иргэд зайлшгүй анхаарал шаардлагатай дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

АНУ өнгөрсөн аравдугаар сарын 25-нд “COVID-19”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй гаднын улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.

Хэрэв та АНУ-д зорчих гэж байгаа бол онгоцонд суухаасаа өмнө доод тал нь 14 хоногийн өмнө вакцины хоёр дахь тундаа хамрагдсан байх шаардлагатай.

Хамгийн гол нь, та АНУ-д одоогоор зөвшөөрөгдсөн буюу зөвхөн “Johnson & Johnson”, “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca”, “Covaxin”, “Covishield”, “Sinopharm” болон “Sinovac” вакцинд хамрагдсан байх шаардлагатай.

Вакцины гэрчилгээг дижитал эсвэл цаасан хэлбэрээр зайлшгүй биедээ авч явна. Вакцины гэрчилгээний дижитал хувилбарыг тухайн улсын албан ёсны мэдээллийн сан дахь дархлаажуулалтын бүртгэлээс үүсгэсэн байх бөгөөд мэдээллийг “QR” кодоор унших боломжтой байна. Жишээ нь, “E-Mongolia”-гаас татаж авсан вакцины гэрчилгээ нь Эрүүл мэндийн яамны албан ёсны дархлаажуулалтын бүртгэлээс үүсгэсэн бөгөөд гэрчилгээний зүүн доод буланд таны мэдээллийг баталгаажуулах “QR” код бий.

Харин вакцины гэрчилгээг цаасан дээр хэвлэж авч яваа тохиолдолд Эрүүл мэндийн яам эсвэл Засгийн газрын бусад эрх бүхий байгууллагын нэр, вакцины тунд хамрагдсан огноо зайлшгүй байх шаардлагатай бөгөөд гэрчилгээ дээрх хувийн мэдээлэл таны гадаад паспортын мэдээлэлтэй тохирч байх ёстой.

Хэрэв та коронавирусийн халдвар аваад эдгэрсэн бол сүүлийн 90 хоногийн дотор шинжилгээний эерэг хариу авсан болохыг нотлох болон тусгаарлагдаж, эдгэрсэн болохыг нотлох эрх бүхий байгууллагын албан ёсны бичиг баримтыг зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.

Ковидын шинжилгээний хүчинтэй байх хугацааг 24 цаг бус нэг өдөр гэж заасан. Магадгүй нэг өдөр гэж заасан нь эргэлзээ үүсгэж болзошгүй ч зорчигчдод илүү уян хатан байх зорилгоор 24 цаг гэж хатуу заахаас зайлсхийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шинжилгээний хүчинтэй хугацаа гэдэг нь шинжилгээ өгснөөс хойш АНУ-ын хил дээр очих хүртэл хугацааг заагаагүй бөгөөд энэ нь шинжилгээ өгснөөс хойш онгоцонд суух хүртэлх хугацааг зааж байгаа аж. Мөн шинжилгээний хариу гарснаас хойш нэг өдөр бус шинжилгээ өгснөөс хойш нэг өдрийн хугацаа болохыг анхаарна уу.

Жишээ нь, хэрэв таны нислэг 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны оройн 21:00 цагт хөөрөх бол та онгоцонд суухаасаа нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн аль ч үед “COVID-19”-ийн шинжилгээ өгч болох бөгөөд гол нь сөрөг хариу авсан байх шаардлагатай. Транзит нислэгээр зорчигчдод шаардлагатай бол нисэх онгоцны буудалд дээрх шинжилгээний цэгүүдэд шинжилгээ өгөх боломжтой.

Та “PCR” эсвэл АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөмжид зөвшөөрсөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжтой. Хамгийн гол нь, шинжилгээг эрх бүхий лабораторид өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу дээр шинжилгээ өгсөн огноо шаардлагад нийцэж байх ёстой бөгөөд таны хувийн мэдээлэл гадаад паспортын мэдээлэлтэй мөн тохирч байх ёстой.

Харин вакцины гэрчилгээ болон шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэх, эсвэл хүчингүй буюу хууль бус гэрчилгээ, шинжилгээний хариу үзүүлсэн тохиолдолд таныг онгоцонд нэвтрэх эсвэл АНУ-д нэвтрэхийг хориглох аж.

Хэрэв хүүхэдтэй зорчиж яваа бол 18-аас доош насны хүүхдээс вакцины гэрчилгээ шаардахгүй. Харин хоёр болон түүнээс дээш насны хүүхдүүд зайлшгүй багадаа нэг өдрийн өмнө шинжилгээний сөрөг хариу авсан байх шаардлагатай болохыг анхаараарай.

АНУ нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүх журмыг 2022 оны гуравдугаар сарын 18 хүртэл сунгасан. Тиймээс АНУ руу зорчиж байгаа иргэд онгоцонд нислэгийн турш заавал амны хаалт зүүх шаардлагатай.

Эх сурвалж: CDC.gov, travel.state.gov

Categories
гадаад мэдээ нийгэм

​АНУ-ын төвийн мужууд хүчтэй хар салхинд өртөж, нас барагсдын тоо 100 давлаа

АНУ-ын өмнөд болон төв хэсэгт хүчтэй хар салхи болсны улмаас олон мянган барилга байгууламж нурж, байгалийн томоохон гамшиг нүүрлэсэн харамсалтай явдал боллоо.

Эх сурвалжуудын мэдээлснээр орон нутгийн цагаар баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө 30 гаруй хүчтэй хар салхи нэгэн зэрэг Арканзас, Иллинойс, Миссури, Теннесси, Миссисипи болон Кентакки зэрэг зургаан мужийн газрын нутгийг дайран өнгөрсөн байна. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Арканзас мужаас Кентакки муж хүртэлх 400 километр гаруй газар нутаг хар салхины гамшигт хамгийн ихээр өртөж, үлэмж хэмжээний хохирол амсжээ.


Кентакки мужийн захирагч Энди Бешарын мэдээлснээр одоогоор хар салхины улмаас нурангад дарагдаж нас барсан иргэдийн тоо 100 давсан байж болзошгүй байгаа аж. Кентакки мужийн өмнөд хэсгийн Майфилд хот байгалийн гэнэтийн гамшгийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Хар салхины улмаас Майфилд хотын захад орших нэгэн лааны үйлдвэрийн барилга бүрэн нурж, дотор нь ажиллаж байсан 110 гаруй хүн нурангид дарагдаад байгаа бөгөөд аврах, эрэн хайх ажиллагаа шуурхай эхлүүлжээ.

Кентакки мужийн хувьд энэ нь түүхэнд тохиосон хамгийн олон хүний амь насыг авч одсон бөгөөд хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна.


Цагаан ордны зүгээс гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүний амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад шаардагдах бүх хүчин чармайлтыг гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн гамшгийн бүсүүдэд Үндэсний гвардын алба хаагчдыг илгээж аврах, эрэн хайх болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден бямба гаригт нөхцөл байдалтай газар дээр танилцахаар холбогдох албаны хүмүүсийн хамт гамшигт өртсөн мужуудад нэн даруй ирээд байгаа аж.

Одоогоор байгалийн гэнэтийн гамшгийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа бөгөөд эх сурвалжууд хар салхи АНУ-ын газар тариалан болон өдөө аж ахуйн гол мужуудад ихээхэн хохирол учруулсан явдал нь тус улсын эдийн засагт томоохон цохилт болох нь дагуулах гарцаагүй гэж үзэж байна.

Эх сурвалж: CNN, NBC News, USA Today

Categories
гадаад мэдээ

ХЯТАД УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР АМЕРИКИЙН ТОЙМЧ ИЙН ӨГҮҮЛЭВ

Эйнар Танген “Хятад Чат” нэвтрүүлгийн багийнхантай баримтат киноны зураг авалтын талаар санаа бодлоо хуваалцаж буй нь. 2021 оны 10 дугаар сарын 18-нд авсан зураг.(Синьхуа/Сюй Юнжэн)

Энэ намар би “Синьхуа” мэдээллийн агентлагийн харьяа Шинэ Хятадын судалгааны хүрээлэн болон тус агентлагаас эрхлэн явуулдаг “Хятад Чат” /China Chat/ ярилцлагын нэвтрүүлгийн урилгаар Хя­тадын хэд хэдэн газраар аялах­даа ардчилал, эрх чөлөө болон хүний эрхийн асуудлаарх хүмүүсийн сэтгэгдлийг сонсож, тэдэнтэй санаа бодлоо хуваалцсан юм.

Хятад улс эдийн засгаа хэрхэн хүчирхэгжүүлж, чинээ­лэг дундаж давхаргыг бий болгосон нь, төр засаг ба ард иргэд хоорондын харилцан ойлголцол хэрхэн бэхжиж буй зэргийг энэхүү аяллын явцад би өөрийн нүдээр харсан билээ.

Амь зуух төдий эдийн засагтай байсан Хятад улс өнөөгийн сонголттой, солонгорсон эдийн засгийг хэрхэн бий болгож чадсан, энэ нь тус улсын нийг­мийн хөгжилд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буйг би энэ аял­лын явцад олж харсан юм.

ОРШИЛ

Хятадын Коммунист Нам (ХКН) одоогоос 100 жилийн өмнө байгуулагдсан. Мао Зэдун даргын үед ХКН газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс буцаан авч, ард түмнээ нэгтгэж чадсан бол Дэн Сяопины үед Хятад улс өөрчлөлт, шинэчлэлийн замдаа орж, эдийн засгийн хувьд хосгүй дэвшилд хүрсэн юм.

Харин өдгөө Си Зиньпиний удирдлага дор Хятад улс орчин үеийн, тэнцвэртэй, тогт­вортой, социалист улс орон болох аялалдаа гарч, сэргэн мандалтын дараагийн үе шат руу ороод байна.

Харвардын их сургуулиас 13 жилийн турш явуулсан нэгэн судалгааны тайланд дурд­санаар, Хятадын ард түмний 95 гаруй хувь нь төр засгийнхаа засаглалын чадавхыг өндрөөр үнэлж, талархалтай хандаж байна.

Харин америкчуудын ердөө 25 хувь нь л улсынхаа засгийн газрыг сайн ажиллаж, ард түмэндээ тус дэм болж байгаа гэж үздэг байна.

1.4 тэрбум хүн ам бүхий Хя­тад улсад сүүлийн 100 жи­лийн хугацаанд нам ба өөрчлөлт шинэчлэл гэсэн хоёр зүйл л огт хувирч өөрчлөгдөөгүй юм.

САНАЛ

Хятадын Хубэй мужийн Шажоу тосгоны оршин суугчдын хороог удирдах албан тушаалуудын төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй Эйнар Танген (Зүүн гар талаас 2 дахь нь) ярилцаж буй нь. 2021 оны9 дүгээр сарын 26-нд авсан зураг. (Синьхуа/Сюй Юнжэн)

Хятадын талаарх мэдээ мэдээллүүдийгуншаад би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзэхийг хүсдэг байв. Тиймдээ ч Хятад дахь ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэж юу болох тухай баримтат киноны тайлбарлагчаар ажиллах санал ирэхэд нь би дуртайяа хүлээн авсан юм.

Олон улсын телевиз, радиогийн улс төр, эдийн засгийн тоймчийн хувьд надад ардчилал, эрх чөлөө болон хүний эрхийн асуудал нь чухал сэдэв юм. Улс төр, эдийн за­саг, худалдаанаас эхлээд Шин­жаан, Хонконг, Төвөд, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис зэрэг бүх зүйлийн талаар өдөр бүр л Хятадын эсрэг яриа, мэдээ мэдээлэлтэй би таардаг. Дэлхийн хөгжингүй орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь ийм байр суурьтай байхад Хятадын ард иргэд төр засаг, өөрсдийн аж амьдрал, хүсэл эрмэлзэл, эрх, үүрэг, хуулийн талаар ямар бодолтойбайдгийг олж мэдэхийг би ихэд сонирхож байлаа.

Энэ аяллын явцад очсон газруудын заримд нь би 6-12 жилийн өмнө очиж байсан бөгөөд миний урьд нь очиж үзэж байсан газруудын байгаль орчин, хүрээлэн буй орчин болон нийгэмд асар их өөрчлөлт гарч, хөгжиж дэвшсэн нь илэрхий харагдаж байв.

Хүрээлэн буй орчны ту­хайд өмнө нь харж байсан үйлд­вэрийн тоос тортогт дарагдсан, хуучирч муудсан, чанаргүй бай­шин барилгууд төрөл арилжсан мэтөөрчлөгдөн шинэчлэгдэж, эргэн тойрон тэр чигтээ ногоон байгууламжаар хүрээлэгджээ.

Нийгмийн тухайд надад хоёр том өөрчлөлт ажиг­лагд­сан юм. Нэгдүгээрт, бидэнтэй ярилцсан хүмүүсийн ханд­лага бөгөөд хүсэл эрмэлзэл нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дундаж дав­хар­­гынх­ны хандлага, хүсэл тэмүүлэлтэй адил болсон байлаа. Тод­руул­бал, тэд үр хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлэх, амарч зугаалах, машин болон орон сууц худалдаж авах, хуримтлал үүсгэх, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, ахмад настнуудаа асран хамгаалах зэрэг сайн сайхан зүйлийг бодож, үүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөдөг болжээ.

Хоёрдугаарт, тус улс нийг­мийн хөгжлийг орон нутаг бөгөөд үндэсний хэмжээний засаг захиргааны түвшинд өргөнөөр хөхиүлэн дэмждэг болсон байв.

Сүүлийн 20 жилийн хуга­цаанд Хятадаар нэг бус удаа аялж, Хятадын хотуудын талаар, хятад хүмүүс хэрхэн ажилладаг талаар хоёр ч ном гаргасан миний хувьд тус улсын харьцангуй богино хугацааны хурдацтай өөрчлөлт болон ард иргэдийнх нь сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл хэрхэн өөрчлөгдсөнийг ха­рахад үнэхээр гайхан бахархаж байлаа.

Гэхдээ амь зуух хэрэгцээгээ хангах төдий нийгмээс сонголттой, чинээлэг дундаж давхарга бүхий нийгэм рүү шилжих шилжилтийг хөхиүлэн дэмжихэд орон нутгийн засаг захиргаанууд идэвхтэй оролцдог болсон нь сүүлийн үед Хятадад очоогүй хүмүүсийг хамгийн их гайхашруулах, магадгүй тэд­ний санаанд багтамгүй өөрч­лөлтүүдийн нэг байлаа.

АЯЛАЛ

Эйнар Танген Хятадын Жэзян мужийн Аньжи хошуунд баримтат кино хийх үеэр “Синьхуа” агентлагийн сэтгүүлч Мяо Сяозюань, Америкийн эдийн засагч Дэвид Блэйр нарын хамт цайны тариалангийн талбайд очсон нь. 2021 оны 8 дугаар сарын 27-нд авсан зураг. (Синьхуа/Сюй Юнжэн)

Бид төрөх эмнэлгийн тасагт дөнгөж амаржсан нэгэн эх болон нярайтай уулзахаар сурвалжилгын төлөвлөгөөндөө тусгасан байсан ч тэд биднийг ирэхийн өмнөх өдөр эмнэлгээс гарчихсан байв. Тиймээс ярилц­лага өгөөд зогсохгүй гэртээ зоч­лохыг зөвшөөрсөн өөр нэгэн ши­нэхэн ээжийг эмнэлгийн ажилт­нууд бидэнд олж өгсөн юм.

Биднийг гэртээ урьсан хо­сынх хоёр хүүтэй бөгөөд охин­той болохыг ихэд мөрөөддөг байжээ. Тэд хоёулаа улирлын чанартай ажил эрхэлдэг бөгөөд эрэгтэйн эцэг эхтэй амьдардаг байв. Саяхан шинээр ашиг­лалтад орсон эмнэлэгт бүсгүй 320 юань буюу 50 ам.доллар төлөн амаржжээ.

Ач охинтой болсонтой баяр­­­лаж, бахадсанөвөөгийн царайнд тодорсон инээмсэглэл бөгөөд даруу төрх, бяцхан дүүгээ гайхан харж байсан хоёр ахынцарай одоо ч миний нүдэнд харагдаж байна.

Айдас хүйдэст автсан газрууд, тэнд эмэгтэйчүүд нь үр хөндүүлэхээс өөр аргагүйд хүрдэг, охин хүүхэдтэй болохыг хүсдэггүй, “хорих лагериудад” хүмүүсийг цоожилж, тамлан зовоож, амь насныг нь хөнөөдөг гэх ярианууд ор үндэслэлгүй худал яриа, цуурхал болохыг энэ мэтчилэн биөөрийннүдээр харсан юм.

Бидэнэайлд хоёр удаа буюу орой болон өдрийн цагаар очсон юм. Эхний удаад шинэ хүндээ уйгураар “Бэлэг” хэмээх утгатай нэр хайрлаж, гэр бүлээрээ баяр хөөрөө тэмдэглэж байхад нь очсон билээ.

Бид Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы хот, суурин газруудад өөр олон арга хэмжээнд очсон бөгөөд оршин суугчид нь бүгд л адил зүйлийн тухай буюу аж амьдрал, ажил хөдөлмөр, тоглож наадах, чи­нээлэг дундаж давхаргыг цогцлоох мөрөөдөлдөө хүрэх тухай ярьцгааж байв.

Хүн амынх нь 80 хувь уйгурчуудаас бүрдсэн Кашгар хотоор 20 цаг аялахдаа би айдаст автсан бус замын хажууд баяр хөөртэйгөөр тоглож буй хүүхэд багачууд, аж амьдралаа илүү сайжруулах, түүнийхээ төлөө шаргуу ажиллах хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүс бү­хий жирийн л нэгэн нийгмийг олж харсан юм. Энд би зөвхөн Кашгар хот, Шинжааны ту­хай бус, харин Хятад улс даяарх нийтлэг дүр төрхийг дүрсэллээ.

Геополитикийн өрсөлдөгчийнх нь хувьд Хятадыг жигшүүлж, ололт амжилтыг нь дарахын тулд гаргасан хоосон яриа, цуурхлыг би энэ аяллын явцад үзэж харсан бүхнээрээ бүрэн залруулж чадахгүй бо­ловч Хятадын талаарх өрөөсгөл бодол, ойлголтыг жаахан ч болтугай өөрчилж чадна гэж найдаж байна. Өрөөсгөл ойлголтоо дэмжихийн тулд бус үнэн бодит байдлыг үзэж харахын тулд КОВИД-19 цар тахал дарагдсаны дараа олон хүн Шинжаан руу аялна гэдэгт би найдаж байна.

Кашгарын хамгийн том сүмийн имам “түүний аав буюу тус сүмийн өмнөх имамыг 2014 онд сүмийнх нь арын хаалганы гадна талд гурван террорист этгээд зэрлэгээр хөнөөсөн” талаар ч бидэнд ярьж өгсөн юм.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд яван шинэ ур чадвар эзэмшиж, хятад хэл сурсан нэгэн залуугаас, дараа нь нэгэн эмэгтэйгээс бид мөн ярилцлага авсан юм.

Энэ залуу эхнэрээ ажлаасаа гарч, гивлүүрзүүж, гэртээ байхыг шаардсанаар гэр бүлийнх нь харилцаа таарамжгүй болж байжээ. Бодлогогүй шаардлага тавьж байснаа ухаарсан залуу сур­галтын төвд явж, мэргэжил эзэмш­­сэнээрэхнэртэйгээхарил­цаагаа сэргээж, аж амьдралаа сайжруулж, аз жаргалтай амьдардаг болжээ.

Харин дээр дурдсан бүсгүйн хувьд аав нь нас барсны дараа гэр бүлийхнийхээ ятгалгаар аж амьдралаа сайжруулах гэж сургалтын төвд явж эхэлжээ. Лалын шашны Шариатын хуулийг даган ажлаасаа гарах­гүй бол аав чинь тамд очих болно гэж түүнийг хэн нэгэн нь сэнхрүүлснээр тэрбээр цэцэр­лэгийн багшийн ажлаасаа гарч байжээ. Харин тус сургалтын төв түүний жүжиглэх авьяасыг нээснээр тэрбээр эртний Кашгар хотод жуулчдыг угтан авдаг өдөр тутмын шоуны од болсон байна. Сургалтын төвд явсныхаа дараа тэрбээр гэрлэжээ. Энэ эмэгтэй өнгөрсөн амьдралынхаа талаар ярихад өөр хүний тухай ярьж буй мэт сэтгэгдэл надад төрж байлаа. Гэхдээ ном бус нийтлэл бичих гэж буй учир ярилцлагад орсон хүмүүсийнхээ туулсан амьдрал, очсон газар бүрийнхээ талаар дэлгэрэнгүй бичих боломж на­дад алга. Харин нэг л зүйлийг баттайхэлэхэд Шинжааны ту­хай дэлхий даяар тархсан ху­дал ташаа мэдээлэлтэй төстэй зүйл надад огт ажиглагдаагүй юм.

Шинжаан Уйгурын ӨЗО-д аж үйлдвэрүүд байгуулж, хөрөнгө оруулалт татаж, ажиллах хүчин бүрдүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулжээ. Энэ нь нэг ч хүн үлдээхгүйгээр ядууралтай тэмцэнэ, ингэхийн тулд ард иргэдээ ажлын байраар хангана гэсэн Хятадын төв засгийн газрын бодлоготой шууд уялдаж буй юм.

Шинжаанд гаргаж буй хү­чин чармайлт нь түр зуурын шийдэл бус, харин ядуурлаас ангиж­руулах, нийгмийн үйл­чилгээг сайжруулах, эдийн засгийн хурдацтай хөгжлийн замд оруулах, КОВИД-19 цар тахалтай тэмцэх зэрэг асуудлуудыг үндсээр нь шийд­вэрлэхэд чиглэгдэж байна.

Гэхдээ энэ аялал нь зөвхөн Шинжаантай холбоотой байсангүй, бид Төвөдийн ӨЗО-оор бас явсан юм. Төвөдөөр хийсэн аяллын хэсэг бүрд жи­рийн иргэд, бизнес эрх­лэгчид болон орон нутгийн удирдагчидтай ярилцсан. Аял­лын явцад бид орон нутгийн сонгуулийг ажиглаж, ажлын ярилцлагыг харж, орон нутгийн засаг захиргаа нь иргэддээ үйлчлэх шинэ бөгөөд илүү үр дүнтэй шийдлүүдийг хэрхэн боловсруулж, нутгийн онцлогтой баяр наадмыг зохион байгуулахад иргэд нь хэрхэн орол­цож буй зэргийг харсан юм. Бид эдгээр арга хэмжээнд оролцсон нутгийн иргэд болон гадаадын иргэдээс ярилцлага авсан.

Гадаад хүмүүсийг эдгээр арга хэмжээнд оролцохыг зөв­шөөрч, хуулийн төсөл боловс­руулж, нийгмийн асуудлыг шийд­­вэрлэхэд иргэдийнхээсанаа бодлыг сонсож байгааг хараад эхэндээ маш их гайхаж байснаа гадаадын иргэд илэрхийлж байсан юм.

Бидэнд яриа өгсөн хү­мүүсийн ба­раг 50 хувь нь са­нам­­­саргүй байд­лаар сонгогдсон хүмүүс байв.

Амьдрал ямар байна? Орон нутгийн удирдагчид чинь сайн ажил­лаж байна уу? Төв засгийн газрын удирдагчдаа таних уу? гэх мэт асуултыг бид асуугаад, хү­мүүсийн хариултад үндэслэн да­­­раа­гийн асуултуудаа асуулаа.

Хятад улсын иргэд улс тө­­рийн асуудалд бус бодит амьд­рал, эдийн засгийн бо­ломж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, гэр бүлдээ илүү анхаарал хандуулж буйг бид эндээс олж харсан юм. Мөн Хятад улсын иргэд эх орон болоод төр засгаараа машид бахархдаг нь ярилцлага бүрээс ажиглагдаж байлаа.

Бид Хятадын хаана ч очсон тухайн газрын удирдагчид гадны шүүмжлэлд үгээрээ хариу үйлдэл үзүүлэхээсээ илүүтэйгээр үйлдлээрээ буюу хийж буй ажил хөдөлмөрөөрөө хариулт өгөхийг эрмэлзэж байв. Орон нутгийн сонгуулийн бэлт­гэлийг ажиглаж, дараа нь иргэд өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг нууц санал асуулгаар сонгож буйг бид харсан юм.

Мөн бид тосгоны удирдах зөвлөлийн дөрвөн албан ту­шаалын төлөө өрсөлдөж буй таван нэр дэвшигчтэй ярилцлаа. Тэдний хэн нь ч сонгуулийн амлалт өгч, бусад руугаа дайрч давшилсангүй, харин юу хийсэн, цаашид юу хийхийг хүсэж эрмэлзэж буй­гаа ярьж байв. Дараа нь бид тосгоноор явахдаа замд таарсан хүмүүсээс эдгээр нэр дэвшигчийг таньдаг уу гэж асуухад бүгд “тийм ээ” гэж хариулж байсан юм. Эдгээр хүнийг яагаад нэр дэвшигчээр сонгосныг бид асуухад тосгоны оршин суугчид “Иргэд тэднийг хэн болохыг нь сайн мэднэ. Тэдэнд тосгоноо хөгжүүлж, оршин суугчдад туслах хүсэл эрмэлзэл, чадавх бий гэдэгт бид итгэдэг” гэж хариулсан юм. Тэнд сонгуулийн сурталчилгааны ямар ч самбар, зурагт хуу­дас байхгүй байгааг ажиглаад хүмүүсээс асуухад “Хэрвээ бид сонгуульд өрсөлдөж буй хү­мүүс болон тэдний зан аашийг мэдэхгүй бол тэдний төлөө са­налаа өгөхгүй. Тиймээс тиймэрхүү юмнууд байршуулах ямар ч хэрэггүй. Тэд бол ажил хөдөлмөрөөрөө бидэнд хэдийн танигдсан хүмүүс” гэж байв.

ДҮГНЭЛТ

Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Инин хотын захад орших гэртээ шинэ хүнээ угтан авсан гэр бүлийн гишүүдтэй Эйнар Танген ярилцаж буй нь. 2021 оны 9 дүгээр сарын 20-нд авсан зураг.(Синьхуа/Сюй Юнжэн)

Засгийн газрынх нь үндсэн чиг үүрэг юу юм бэ, ард түмэнтэйгээ хэрхэн харилцдаг юм бэ? гэсэн асуулт энэ аяллын явцад миний толгойд орж ирж байлаа.

Орчин үеийн Хятад улс өөр өөр үзэл санаа болон засаглалын хэлбэрийг сайн ашиглаж чадсан нь АНУ болон бусад либерал ардчилсан капиталист улс орны гайхаш­ралыг төрүүлж байна.

Хятад улс үзэл сурталгүй авирлаж, ямар нэгэн байдлаар дайн өдөөж, өөрийн үнэт зүйлс болон тогтолцоогоо бусад улс оронд шахахыг оролдоогүй боловч Хятадын ололт амжилт өөрсдийнх нь нөлөө, ноёрхолд аюул учруулна гэж бодох улс орон цөөнгүй байна. Харин Хятад улс ард иргэдийнхээ хэ­рэгцээ шаардлагыг хангаж, улс орноо илүү хөгжүүлэх, өөрт нь “заналхийлж буй” хүчнүүдээс өөрийгөө хамгаалахад л анхаар­лаа хандуулж байна.

Нэг намын тогтолцоо нь эрх чөлөө, хүний эрхэд аюул за­налхийлж, засгийн газраа иргэд өөрсдийн хүсэл зоригоор өөрчлөн шинэчлэхэд саад болж байна гэсэн өрөөсгөл хандлага байна. Хэрэв засгийн газраа өөрчлөх чадвар нь шийдэл юм бол орчин үеийн ардчилсан нийгэмд ямар ч асуудал гарахгүй гэж би хэлмээр байна. Муу засгийн газруудыг солиход бус харин илүү хариуцлагатай засаг­­лалыг бий болгоход асууд­лын гол нь оршиж байна. Өөрөөр хэлбэл, ХКН хийж буй ажил­даа хариуц­лагатай хан­даж, асуудлуудыг үр дүнтэй шийд­вэр­­­лэснээр засаглах эрхээ хадгалж чадаж байна гэж би үзэж байна.

Эдийн засгийн өсөлтөө хэрхэн хөхиүлэн дэмжиж, дэлхийн санхүүгийн хямрал болон КОВИД-19 цар тахлыг хэрхэн даван туулж буйг, хамгийн гол нь хариуцлагатай бөгөөд хууль ёсонд нийцсэн үйл ажил­ла­гаагаараа дамжуулан ард түмнийхээ итгэлийг хэрхэн олж авч болохыг Хятад улс дэлхий дахинд нэг бус удаа нотлон харууллаа.

Эрх чөлөө болон хүний эрхийн тухайд хэлэхэд, хэр­вээ та гэр орон, ажлын байр, сургуулийн орчин болон гу­дамж талбайд байхдаа айдас хүйдэстэй байдаг буюу танд хамгаалалт хэрэгтэй байгаа бол таны байгаа газарт эрх чөлөө алга гэсэн үг.

Ямар ч улс орны төр засгийн нэн тэргүүний үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал юм. Ардчилсан өндөр хөгжилтэй гэх орнуудын дий­лэнх нь нэн тэргүүний энэ шалгууртаа өөрсдөө бүдэрчихсэн байдаг нь хамгийн хачирхалтай.

Хэрвээ орохорон, идэх хоол, уух усгүй бол тухайн газарт хү­ний үндсэн эрх зөрчигдөж байна гэсэн үг. Хэрвээ таны амьдарч буй газар цэвэр, бохир усны шугам сүлжээ, эрчим хүч, хууль сахиулах, хүний амь нас ба эд хөрөнгийг хамгаалах, харилцаа холбоо, тээвэр, сургууль, эрүүл мэндийн үйлчилгээний тог­тол­цоогүй, хөдөлмөр эрхлэх, шил­жин суурьших нөхцөлгүй, хөгжиж дэвших боломж хязгаарлагдмал бол тэнд хүний нийтлэг эрх ашиг зөрчигдөж байна гэсэн үг.

Дэлхийн динамик өөрч­лөлтийн үед хүмүүсийн дийлэнх олонх нь эрх чөлөө, хувь хү­ний ба нийтийн эрх ашгийгхамгаалах арга замуудыг тууштай да­гаж мөрдөхгүй бол юу ч сайжрахгүй.

Миний аялал Хятад улсын багахан хэсгийг хамарсан бо­ловч тус улс цаашид илүү их амжилтад хүрэхээр буйг би энэ аяллын явцад олж харсан юм.

Өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай тохиолдолд ХКН төлөвлөж, хэрэгжүүлэх, ард түмнийхээ итгэлийг дааж, тэдний эрх чөлөө, хувь хүний ба нийт­лэг эрхийг хамгаалахын төлөө хэзээд хүчин зүтгэхэд бэлэн байна.

(Энэхүү нийтлэлийг Америкийн улс төр, эдийн засгийн тоймч Эйнар Танген би­чив. Тэрбээр “Хятад орноор: Нээлтийн аялал” хэмээх “Синьхуа” агентлагийн баримтат кинонд зочноор уригдан ажил­ласныхаа дараа үүнийг бичсэн юм.)

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ дахь Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татахаар болсон.

Тэднийг БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэргийг мэдээгүй болон бас бус шалтгаанаар хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ. Хэрвээ Ерөнхийлөгч уг саналыг дэмжвэл УИХ-д оруулах бөгөөд Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэр гаргах юм. Харин Консул Ц.Өнөрзаяаг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд эгүүлэн татна.

БНСУ дахь элчин сайд Н.Эрдэнэтуяаг өнгөрсөн оны тавдугаар сард томилж байжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

УИХ: Согтууруулах ундаа, тамхины хяналтын талаарх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийг танилцуулж байна. Үүнд,

Categories
мэдээ нийгэм

Г.Болор-Эрдэнэ ДАШТ-д тав дахь удаагаа түрүүллээ

Пара таеквондогийн насад хүрэгчдийн ДАШГТ Турк улсын Станбул хотод үргэлжилж байна.

Ес дэх удаагийн тус тэмцээнд манай тамирчид дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, П.Тэмүүжин нар оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүмүүст тавьдаг болно


Төрийн албанд ороод түнтийтлээ баяждаг, эрх мэдлээ ашиглан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хүмүүст тун халгаатай нэгэн мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд цацагдлаа.

Хүний эрх зөрчиж, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой гадаадын албаны болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ Жо.Байдены засаг захиргаа нээлттэй зарлалаа. Түүгээр ч зогсохгүй удахгүй болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтын үеэр бусад улс орнуудыг энэхүү хориг арга хэмжээнд нэгдэхийг уриална гэж Вашингтоноос мэдээлэв. Бусад орнууд гэдэгт 100 гаруй улс хамрагдана. Хориг арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд олон улсын зохицуулалт хийхэд ихээхэн ач холбогдол өгнө гэв.

Төрд орж, дарга болж, хадгаламж нь дүүрэхийн хэрээр царай нь үргэлж ярвайлттай явдаг эрхмүүд дургүй нэгнээ хэлмэгдүүлэн шоронд хорих, бизнесийг нь булаах, бүр өөрийг нь шүүмжилсний төлөө шоронд хийж хашраах үзэгдлийг бид холоос хайх хэрэггүй. Өнөөдрийн Монголын дүр зураг харагдаж байна. Ийм дарга нар маань энгийн бидэндээ тун дээрэнгүй, дургүйгээ хүрэхээр Америкт очоод хэвтчихдэг, Хавайд очоод жаргачихдаг, ер нь үлгэрийн амьтад л даа. Дэлхийн маш олон оронд ийм хүмүүс байдаг. Гадаад ертөнцөд ардчиллын элч төлөөлөл болж малилзтал инээх тэдний эх орон өрөвдмөөр ядуу. Хаа очиж дэлхийн хөгжилтэй орны хүмүүс тэнэг биш болохоор тэднийг алган дээрээ тавьсан мэт харж суудаг. Тиймдээ ч мөрөөрөө ажлаа хийж чадахгүй бол дэлхий нийтээрээ авлигачид, хүний эрх зөрчигчдийн өмнө хаалгаа хааж байна. Тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байхаар үгсэн тохирч байна. Ийм гэмт хэрэгтнүүдийг тодорхойлохын тулд тухайн улсын жирийн ард иргэдээс нь асуух, эсвэл хүний эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд, авлигын эсрэг ажилладаг байгууллагуудаас санал авна. Энэ бол “Жалгын овгор” болохоо байсны илрэл юм. Эх орондоо нэр хүнд нь навсайтал унасан авлигачид гадаад улс оронд жигтэйхэн хүндтэй зочид болоод давхиж явдгийг болиулж байгаа хэрэг. Ер нь байр байранд нь тавьж байгаа юм.

Одоо манай улстөрчид, албан тушаалтнууд үг хэл, үйлдэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Яана даа, тэд маань одооноос зөв шударга ажиллахгүй бол ичгүүртэйгээр айлын хаалган дээрээс хөөгдөх нь. Элдэв шалдав аргаар авлига авах, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, хэн нэгэнд гомдож туниад эрх мэдлээрээ дулдуйдан барьж хорих, зохисгүй үг хэллэг хэлэх гэх мэт одоогийн амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг үйлдлээ өөрчлөх хэрэгтэй болжээ.

Энэхүү олон улсын хоригийг хувь улстөрч тоохгүй байж болно. “Би тэр орон руу нь явахгүй байхад л бол оо ш дээ” хэмээн мунхаглан бодож мэднэ. Та энэ дэлхий дээр цор ганцаараа биш билээ. Үр хүүхдүүд чинь, аав ээж, ах дүү, амраг садан чинь Америк болон хоригт нэгдсэн улс орнууд руу сурах, аялах, ажиллаж амьдрахаар явж л таарна. Амьдрал төсөөлшгүй баян билээ. Тэр үед таны муу нэр тэдэнд гай болж, тухайн улс орон руу нэвтэрч чадахгүйд хүрнэ. Авлигачийн хүүхдийг Америкт оруулахгүй. Хүний эрхийг боомилогчдын ах дүү, амраг саданг хөгжилтэй орнууд хүлээж авахгүй. Тэр бүү хэл, тухайн оронд байгаа эд хөрөнгө, банкин дахь мөнгийг нь царцаана. Хөрөнгийн эх үүсвэрээ үнэн зөвөөр мэдүүлж байж л хэрэглэж болох нь. Дэлхий нийт ийм л болж байна. Тэгэхээр улстөрчдийн дураараа дургидаг цаг үе аль хэдийнэ ард хоцорч байна.

Америкийн энэхүү хориг энэ долоо хоногоос эхэлж байгаа. Америкийг дэмжихээ Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэж байна. Тэд авлигачид, хүний эрхийн эсрэг ажилласан хүмүүст хилийн хориг тавина гэлээ. Хүний эрхийн асуудлаар хүчтэй арга хэмжээ авснаас үүдэн гарах хурцадмал байдлаас зайлсхийсээр ирсэн Япон улс ч гэсэн гадаад бодлогодоо хүний эрхийн талаар хүчтэй байр суурь эзлэх үндэсийг чимээгүйхэн тавьж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Удахгүй Хүний эрхийг зөрчигчдөд хориг тавих хууль боловсруулж дууссанаа зарлах биз ээ. Европын холбооны улсууд ч энэ талын хоригоо чангатгах нь дамжиггүй юм.

Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг үг утгаараа хэрэгжих нь ээ. Гэмт хэрэг хийхээрээ, эсвэл утаа, шороо салхинаас дайжиж давхиж очоод хэвтчихдэг диваажин шиг орнууд гэмт хэрэгтнийг, тэдэнтэй холбоотой хэнийг ч босгоороо алхуулахаа больж байна.

Өөрийгөө гэмт хэрэгтэн биш гээд үл тоож байгаа нөхөд анхаараарай. Тун саяхны нэг жишээ хэлье. “Ерөнхий сайдыг шүүмжиллээ” гээд 100 мянган төгрөгөөр торгуулсан иргэн Г.Ганбат “АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Засгийн газарт хандан Хүний эрхийг ноцтой зөрчиж, “Хуульчлагдсан дарангуйлал” тогтоож байгаа Монголын эрх баригчдын талаар би мэдээлэл цувралаар илгээсэн. Үргэлжлүүлэн илгээнэ” хэмээн мэдээлжээ. Жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө, үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож, торгуулж, цагдаагийн үүд сахин шууд болон шууд бусаар дарамтлуулж байгаа олон мянган хүн иргэн Г.Ганбат шиг захидлыг Монголд суугаа Америкийн Элчинд, олон улсын хүний эрхийн байгууллагууд руу бичээд байвал байдал эсрэгээрээ эргэх нь. Эрх баригчид, хууль хүчнийхэн маань гайхуулаад байдаг гадаад руугаа ч явж чадахгүй олон улсад ичгэвтэр байдалд орох нь ээ. Өөрөө явах бүү хэл үр хүүхдэдээ гай, тээг болно. Үүнтэй адил авлигын мэдээллийг ч ингэж илгээж болох юм.

Ядахад “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг нухчин дарж байна” гэж 150 оронд сүлжээтэй Эмнести Интернэшнл байгууллага дүгнэсэн байдаг юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2021 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор А.Тэмүүжин тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос оны шилдгүүдээ шалгаруулдаг “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Алтан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй, том шагнал болох 2021 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Атлетик 220” болон Монголын Үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч А.Тэмүүжин анх удаа тодорлоо.

2021 оны

Харин 2021 оны “Шилдэг эмэгтэй тоглогч” Алтан бөмбөгийн эзнээр Арвис клуб болон Монголын Үндэсний Эмэгтэйчүүдийн шигшээ багийн довтлогч Ө.Ундрах анх удаа тодорчээ.

2021 оны шилдэг 11 тоглогч:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ – Атлетик 220
Хамгаалагч: О.Даваадэлгэр – Дэрэн
Хамгаалагч: О.Мөнх-Оргил – Дэрэн
Хамгаалагч: Г.Бат-Оргил – Улаанбаатар Сити
Хамгаалагч: Т.Дөлгөөн – Дэрэн
Хагас хамгаалагч: А.Тэмүүжин – Атлетик 220
Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш – СП Фалконс
Хагас хамгаалагч: Б.Батмөнх – Дэрэн
Хагас хамгаалагч: А.Дөлгөөн – Дэрэн
Довтлогч: Б.Балжинням – Улаанбаатар
Довтлогч: Н.Наранболд – Атлетик 220

  • 2021 оны “Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч”-аар Атлетик 220 клубийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай хоёр дахь жилдээ дараалан
  • 2021 оны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч”-аар “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аварга UBC клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал хоёр дахь удаагаа тус тус тодорлоо.

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо